Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
СЭРГЭЛТИЙН АЛСЫН ХАРААA VISION OF REVIVAL Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Одоо бүгдээрээ Исаиа 64:1-р зүйлийг үзье. Энэ нь Скотфилд библийн 768 дугаар хуудсанд байгаа.
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв. Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.” (Исаиа 64:1-4).
Амен. Одоо сууцгаана уу.
Сэргэлт ихэнхдээ аль эрт аврагдсан тэдгээр хүмүүст эхлээд ирдэг. Гэхдээ тэдний амьдралд Бурханы оршихуйн талаар жинхэнэ ойлголт байдаггүй. Тэд чуулганд зуршилаараа ирдэг боловч Бурханы оршихуйн талаар амьд харилцаа байдаггүй. Тэд залбирдаг, гэхдээ энэ нь тэдэнд зүгээр ёс төдий үгэлж буй мэт сэтгэгдэл төрдөг. Бурхан тэднийг үнэхээр сонсож байгаа гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. Тэд залбиралдаа хариугаа авна гэсэн мэдрэмжгүй байдаг. Тэднийг Бурхан сонсож байгаа гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. Тэд бүр гуйлтын цуглаандаа хүртэл гайхалтайгаар залбирдаг байж болох юм. Тэдний залбирлын уухайч хүчирхэг байж болох. Гэвч тэд дотоод зүрх сэтгэлдээ Бурхантай харилцаа байдаггүй. Сэргэлтийн үеэр залирлыг агуу хүчээр удирдан дагуулж буй мэт санагддаг хүмүүс ихэнхдээ өөрсдийнх нь “нүглүүд Бурханы нүүрийг та нараас [тэднээс] далдалжээ.” (Исаиа 59:2) гэдгийг эхлээд ойлгодог.
Сэргэлт үргэлж хэн нэг сайн Христэд итгэгч гэм нүгэл нь ариун байдлыг нь алдагдуулж, Бурханы оршихуйн ойлголтыг дордуулахад хүргэж байгааг мэдэрсэнээр эхэлдэг. Энэ цаг мөчид би агуу сэргэлтийн талаарх тайланг унших гэж байна. Энэ нь хэрхэн эхэлсэн бэ? Энэ Бямба гарагийн оройн залбирлын цуглааны үед эхэлсэн. Тэгэхэд зүгээр л нэг байдаг залбирлын цуглаан байсан, гэхдээ энэ цагт Бурханы оршихуйн талаар мэдрэмж ерөөсөө байгаагүй. “Тэгээд нэг пастор нуран унаад уйлж эхэлсэн. Энэ бол үнэхээр ердийн зүйл байгаагүй.” Тэр тэнд цугласан бүх л хүмүүсийн өмнө нээлттэйгээр “зүрх сэтгэл нь хатуурсан байснаа” гэмшиж эхэлсэн. Тэр нулимс асгаруулан ярьж эхлэхэд гэмийн буруутгал “тэнд гэмшин уйлах, гаслан гашуудах, гэнгэнэн уйлах хүртэл... цуглаанд тэр чигээрээ хаа сайгүй тархасан.” Тэд бүгдээрээ дахин төрсөн хүмүүс байсан хэдий ч тэдний пастор нь нээлттэйгээр гэмшисэнээр тэд ч гэсэн зүрх сэтгэл нь адилхан хатуурсан болохыг хүлээн зөвшөөрсөн. “Залбирлын цуглаан өглөөний хоёр цаг хүртэл үргэлжилсэн... Яг тэр цаг мөчид цуглаан дээр Ариун сүнс айлчлан ирсэн тийм цаг үе байсан.”
Намайг сэргэлтийн талаар дурьдахад энд удаан байсан хүмүүсийн зарим нь үүний талаар сонсох хүсэлгүй байдаг. Үүний учир нь та нар ерөөсөө сэргэлтийг үзээгүй бөгөөд бид юуг орхигдуулаад байгааг мэдэхгүйтэй холбоотой юм. Жон Каган надад би сэргэлтийг хүсэж байна, учир нь би “үүнийг амталж” мэднэ гэж хэлсэн. Би сэргэлтийг харсан бөгөөд үүнийг “амтлах” нь сайхан байсан, мөн дахин амтлахыг хүссэн. Та нар үүнийг ерөөсөө амталж үзээгүй учраас “Пастор юу яриад байнаа? Тэр яагаад дандаа сэргэлтийн талаар яриад байна вэ? ” хэмээн боддог. Хэрвээ та нар үүнийг хэзээ нэгэн цагт амталж үзсэн бол мөн адил хүсэх болно. Та нар ч үүгээр цангах болно. Та нар Бурханы оршихуй бидэнд дунд айлчлан ирээсэй хэмээн хүсэмжилэх болно.
Өнөө өглөө би “Шинэ Баптист Сүм” гэсэн сэдвээр номлосон. Гэхдээ бид хэдэн зүйлийг өөрчлөөд, чуулганыхаа “бүтцийг” өнгөцхөн шинэчилсэнээр шинэ чуулганыг бүтээж чадахгүй. Бидэнд зайлшгүй шинэ амь хэрэгтэй! Шинэ амь зөвхөн Бурханаас л ирэх боломжтой. Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Бурхан амийг санал болгодог ч хуучин амийг сайжруулдаггүй. Тэр үхлээс гардаг амийг санал болгодог... Энэ амийн хувьд бид тэр чигээрээ үргэлж Бурханд түшиглэдэг бөгөөд Тэр Өөрөө энэ амийн эх үүсвэр, булаг шанд нь болдог.” Бидний зүрх сэтгэл Ариун Сүнсээр сэлбэгдэж, шинэчлэгдэж, сэргээгдэж, амь оруулах хүртэл “шинэ” Баптист Сүм байх боломжгүй. Эдгээрийг нэгтгээд тодорхойлох нэг л үг байна. Энэ үг бол сэргэлт юм! Энэ сэргэлтийн талаар Исаиа өнөөдрийн үгэн дээр залбирсан байдаг,
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв. Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.” (Исаиа 64:1-4).
Би “Миний бүх алсын харааг биелүүлээч” гэсэн дууг дуулахгүй байж чадахгүй. Би паркаар алхангаа, залбирах үедээ энэ дууг дуулдаг. Би номлол бэлтгэх үедээ үүнийг дуулдаг. Би бүхэл өдрийн турш энэ дууг аяалдаг болохоо олж мэдсэн. Энэ дууг би орой бүр орондоо орохдоо хамгийн сүүлд дуулдаг.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985).
Босоод дахилтийг нь надтай хамт дуулцгаая.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Одоо сууцгаана уу.
Исаиа ингэж залбирсан, “Аяа, Та тэнгэрийг яран [өргөн цэлгэрээр тэнгэрийг онгойлгож], доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.” (Исаиа 64:1). Др Лойд Жонс үүнийг “сэргэлтийн [төлөөх] үндсэн залбирал” хэмээн нэрлэсэн. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992 хувилбар, хуудас 305)
Манай Лос-Анжелсын Хятадын Нэгдүгээр Баптист Чуулганд ирсэн сэргэлтийн талаархи тэмдэглэлийг хадгалаагүйдээ би үнэхээр их харамсаж байгаа. Энэ нь та нарт юуны төлөө залбирч байсан талаарх цухас ч болтугай мэдээллийг өгөх байсан. Гэхдээ харамсалтай нь үүнийг тэмдэглэсэн тайланг би хадгалаагүй хоцорсон. Одоо миний хийж чадах зүйл бол 1960-аад оны үед Хятад чуулганд өөрийнхөө харсан өөр нэг бараг төстэй агуу сэргэлтийн талаарх тайланг хэлж өгөх нь юм. Энэ тайланг 1989 онд Рев. Давид Давиес гаргасан. Би үүнээс эш татаад та нарт хэдэн зүйл хэлье. Рев. Давиес ийнхүү хэлсэн,
...энэ бол ямар нэгэн евангелийн хөдөлгөөн, мөн ямар нэгэн идэвхижүүлэлтийн арга хэмжээ ч байгаагүй. Бурхан Өөрийн оршихуй дотор буун ирэхэд сэргэлт болсон.
Тэрээр цааш нь,
Би өөрийнхөө ойр орчмын хэдэн чуулганы удирдагч нь байсан. Тэд бол маш их үйл ажиллагаанд дарагдсан маш завгүй чуулганууд байсан. Бидэнд маш их цугларалтууд байсан... Гэсэн ч хүмүүс хүйтэн хөндий болж байсан; тэд өмнө байсан шигээ залбирлын цуглаанд ирэх хүсэл тэмүүлэлгүй болсон байсан. Гарцаагүй тэнд аврал явагдаж, хүмүүс дахин төрж байсан ч гэсэн ямар нэг зүйл дутаад байсан. Нэгэн номлогч надад “Бүгдээрээ гаднаас тусламж дэмжлэг хүсэе” гэж хэлсэн. [Миний сэтгэгдэл: Та нарт ч гэсэн бидний үйлчлэлд ямар нэг юм дутаад байгаа мэт санагддаггүй гэж үү?]
Хэн нэгэн нь сар бүрийн нэг өдөр тэр чигээр нь залбиралын цуглаан хийх талаар саналыг удирдагч нараас шаардсан. Тэгээд бид түүний дагуу хийсэн. Бидний олонхи нь бидэнд Бурханд хандсан гал халуун байдал байхгүй буйгаа ухаарсан. Бид хоорондоо зөв харилцаатай буй байгаагаа хүлээн зөвшөөрч, бие биентэйгээ зөв харилцаатай болж эхэлсэн.
Сэргэлт яг Бямба гарагийн библи судлах болон залбиралын цуглааны үеэр ирж эхэлсэн. Зарим үед нь эртний чуулгануудын Бурханд хүндэтгэл өргөх тал дээр төвлөрсөн Үйлс библиэс суралцаж байсан. Номлогчид залбирлын цагт ямарч эрх чөлөө байхгүй, цугларалт нэг л хүйтэн хөндий байгаад санаа зовж байсан. Тэгээд нэг пастор энэ байдлыг эвдэн уйлж эхэлсэн. Энэ бол үнэхээр ер бусын зүйл байсан. Тэр өөрийнхөө хатуу зүрх сэтгэлтэй байсанаа гэмшиж, үүнийхээ талаар гэрчилж байх үед гэм нүглийн буруутгал – цугларалт даяар хүмүүс гэмшиж, гашуудаж, харуусаж, тэр бүү хэл хашгиран орилох хүртэл хаа сайгүй тархасан. Хүмүүс тэдний нүдэн дээр уйлж, залбирч байсан. Нэг удаа Спержеон “Эзэн, бидэнд гайхалтай эмх замбараагүй байдлыг илгээгээч” хэмээн залбирч байсаныг би санаж байна. Удирдагч нар бүх зүйлийг тайвшируулахаар оролдож байсан боловч энэ нь бүтэлгүйтсэн бөгөөд цуглаан өглөөний хоёр цаг хүртэл үргэлжилсэн.
Миний өөрийн ах сэргэлтийн талаар сонссон бөгөөд энэ нь хэтэрхий их сэтгэл хөөрөлтэй санагдсан учраас үүний эсрэг зогссон. Тэр сэргэлтийн төлөө гуйж байсан бөгөөд Бурханд хандан энэ нь түүний хүсэж байсан зүйл биш гэдгийг хэлж байсан. Тэгээд Бурхан түүний үл итгэлийн чулуун зүрхэнд хандан сэргэлтийн галаараа дамжуулан ярьж эхэлсэн. Тэгээд тэр цаг мөчид Сүнс цуглаан даяар цутган орж ирсэн. [Миний сэтгэгдэл: Энэ бол Бурхан нэвтрэн орж ирэхэд Спержеоны “гайхалтай эмх замбараагүй байдал” гэсэн зүйл тохиодог.]
Давиес ингэж хэлсэн,
Энэ удаад миний эргэлзэх ээлж байсан. Манай ах хачин хэлээр юу болсон талаар тайлбарлахад надад маш тээртэй байсан. Гэвч дараа нь сэргэлт үргэлж өөр байдлаар ирсэн, учир нь энэ нь хүнээр зохицуулагддаггүй. Сэргэлт нь яг л бутанд авалзсан гал шиг хэдэн зуун милийн газарт хүртэл тархаж, бусад чуулганууд ч гэсэн үүнд өртөдөг.
Нэгэн залуу маш хүчтэй номлол хийсэн боловч юуч болоогүй. Тиймээс би сүүлийн магтаал дуу явуулаад цуглааныг залбиралаар дуусгасан. Хүмүүс цуглааныг орхин гарах үед нэгэн залуу багш орж ирээд тэргүүн эгнээнд суусан. Тэр ямарч хяналтгүйгээр шоконд орон чангаар уйлж эхэлсэн. Нэгэн залуу эмэгтэй “Би юу хийх хэрэгтэй вэ? Би юу хийх хэрэгтэй вэ? Би там руу явж байна!” хэмээн орилж эхэлсэн. Хүмүүс чуулган руу гүйхээрээ буцан ирсэн. Тэр эмэгтэй сайн итгэгч гэдгээрээ танигдсан нэгэн байсан. Гэсэн ч тэр хуурмаг байдлын гэм нүглээ гэмшисэн. Нэгэн залуу их бага ямарч зүйлд атаархадаг байсан гэмтэй байсан, гэвч энэ нь түүнийг айлгаж байсан.
Хэн нэгэн нь надад гэртээ эхнэрт нь тусламж хэрэгтэй байгаа тухай надад дуулгах үед би тусламж хэрэгтэй байгаа тэдгээр уйлж буй хүмүүст зөвлөгөө өгч байсан. Би маш сайн итгэгч хүн шалан дээр маш зовлонтойгоор “Би юу хийх хэрэгтэй вэ? Би юу хийх хэрэгтэй вэ?” хэмээн орилон уйлж байхыг харсан. Хэсэг хугацааны дараа тэрээр өөрийнхөө гэм нүглийг бусдад нээлттэйгээр гэмшиж, дараа нь баяр хөөртэйгээр “Миний зүрх сэтгэл Есүсийн цусаар цэвэр болсон” хэмээн хэлсэн. Бид бүгдээрээ дахин өөр нэгэн цуглаан хийхээр чуулган руугаа буцсан. Дараагийн өдөр нь нээлттэй гэмшилийн өдөр байсан бөгөөд бие биедээ зөв зүйлийг хийсэн. Гэнэт Бурхан дээрээс доош бууж ирсэн бөгөөд энэ нь Тэнгэрээс ирсэн зочлолт байсан.
Бид ямарч хяналтгүй болсон. Бурхан бүхнийг хянаж байсан бөгөөд бүх зүйл төгс зохицол дотор байсан. Эхний өдөр удирдагч нар нилээд сэтгэлээр унасан байсаныг би сануулж байсан. Хоёр дахь өдөр нь ажилчид нь гэмийн буруутгалд орсон өдөр байсан. Гурав дах өдөр нь эмэгтэйчүүд, дөрөв дэх өдөр нь сургуулийн хөвгүүдийн өдөр, тав дах өдөр нь сургуулийн охидуудын өдөр байсан. Номлогч бид нар зүгээр л Бурхан хэрхэн ажиллаж буйг харж буй ажиглагч нар шиг байсан.
Энэ цаг бол дахин төрсөн хүмүүс дунд дах сэргэлт байсан. Эхний болон хоёр, гурав дахь саруудын турш үнэхээр цөөхөн үл итгэгчид аврагдсан. Бурхан эхлээд чуулганыг эхлээд цэвэрлэж байсан. Зүрх сэтгэлүүд шалгагдаж байсан. Зарим хүмүүст хэдэн жилийн турш нуусан гэм нүгэл байсан; тэд эдгээр гэм нүглээ ерөөсөө асуудал гэж үздэггүй байсан. Бурхан хувь хүн бүртээ маш их шаналалтайгаар нүүр тулан ажилласан. Маш хүчирхэг том номлогч гараа атган нулимс асгаруулан уйлж байсан. Энэ хүн маш олон хүнийг Христ рүү хөтөлсөн. Гэсэн ч түүнд гэмших ёстой гэм байсан бөгөөд үүнийгээ чуулганы өмнө гэмших хүртэл ерөөсөө амар тайвныг олж чадахгүй байсан. Түүний үг яг л цахилгааны тог мэт байсан бөгөөд хүмүүс гэмшин шалаар нэг унаж байсан. Тэр үед хот тэр аяараа Бурханы талаар ярьж байсан. [Миний сэтгэгдэл: Христэд итгэгчид бие биендээ нээлтэй байж, чин сэтгэлээр хандах үед дэлхийн хүмүүс сэтгэл нь хөдөлдөг.]
Заримдаа буруутгал маш аймшигтай зүйл байж болдог бөгөөд гэм нүглээ нээлттэйгээр гэмшихээс татгалздаг хүмүүс маш их зовдог. Нэг хүн ухаан алдсан. Нэг эмэгтэй хүмүүсийн өмнө гэмээ гэмших хүртлээ яг л галзуурсан мэт гэмийн буруутгал дор байсан. Энэ бол гэм нүглээ нуух гэж оролдсон болон Бурханы эсрэг зогссон хүмүүсийн төлөөс юм. Энэ ер бусын байдал удалгүй өнгөрсөн, гэсэн ч сэргэлтээр үлдсэн үр жимс нь ариун байдал, эелдэг байдал, библи болон залбиралыг хайрлах байдал, хүн болон Христийн ажлыг дээдлэх зэрэг нь байсан. [Миний сэтгэгдэл: Христэд итгэгчид өөрсдийнхөө маскаа аваад бие биедээ үнэнээр хандах үед чуулганд эелдэг байдал хийгээд хайрын үр жимс урган гардаг. Хуучны атаархалууд, айдсууд, алагчлалууд нь жинхэнэ уучлал болон халуун хайраар солигддог.]
Хүн бүр хичнээн ч хугацаагаар үргэлжилсэн хамаагүйгээр цуглаануудад ирж байсан. Цуглаан өглөөний 6:30-д эхлээд шөнө болтол үргэлжилсээр байсан нь жирийн явдал байгаагүй. Хүмүүс Бурханыг маш ойроос мэдэрч байсан учраас тэд хоорондоо шивнэн ярилцаж байсан. Нэгэн хүн ингэж хэлсэн, “Бид Бурханы оршихуйгаар бүрхэгдсэн мэт санагдаж байна.” Би сандал дээр зориглон суухад хэцүү мэт санагдахаар Бурхан тийм бодит оршиж байсан цугларалтад оролцож байсан. Надад Иов 42:5 дугаар зүйл “Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг.” санаанд орсон.
Хүмүүс урьд өмнө огт залбирч байгаагүйгээр залбирсан. Бөөнөөрөө залбирах нь сэргэлтийн үед бол түгээмэл зүйл, гэхдээ энэ нь хэзээч байрнаасаа гарч, замбараагүй байдалд орох тухай санагдаагүй. Мөн хүмүүс сайнмэдээний төлөө маш тэвчээртэй байсан. Хүмүүс хэдэн зуугаараа, мянгаараа аврагдаж байсан. [Миний сэтгэгдэл: Би ийм зүйл тохиолдохыг хоёр удаагийн сэргэлтээр харсан.]
Рев. Давиес ингэж хэлсэн,
Энэ ингээд дууссан уу? Би арван найман сарын турш хөтөлсөн өдрийн тэмдэглэлийн дэвтэрээ хадгалж байсан бөгөөд үүний сүүлийн хэсэгт ч гэсэн Бурхан тэнд байсаар байсан. Гучин жилийн дараа ч гэсэн эдгээр сэргэлтээр ерөөгдсөн чуулганы удирдагчид байж байгаа. Гэхдээ одоо энэ сэргэлтийг өөрсдөө туулж үзэх хэрэгтэй залуу үе энд байна – учир нь библид “тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.” (Шүүгчид 2:10) Гэхдээ сэргэлт чамд өөрт чинь ирэхийн төлөө хүсэн тэмүүлэхгүйгээр – мөн бид “бие биеийнхээ өмнө [бид] нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбирахаас” (Иакоб 5:16) нааш -чуулганд сэргэлт ирэхийн төлөө залбирч болохгүй.
Энэ тайлан Рев. Давид Давиесаас ирсэн. Би үүнээс зарим хэсгийг нь эш татаад зарим хэсгийг нь ойлгоход амар болгон товчилсон, Бриан Х.Едвардаас эш татсан, Revival! A People Saturated With God, Evangelical Press, 1991 хувилбар, хуудас. 258-262.
Рев Давиес ийнхүү хэлсэн, “Бурхан сэргэлтийн хүчээр ирэхэд энэ нь чиний төсөөлж байсанаас бүх зүйлээрээ өөр байдаг... Бурхан Өөрийн оршихуйгаар доош ирэхэд сэргэлт болдог. Энэ нь нэг чуулганы пастор нуран унаж, уйлахад эхэлдэг. Тэр Тэр өөрийнхөө хатуу зүрх сэтгэлтэй байсанаа гэмшиж, үүнийхээ талаар гэрчилж байх үед гэм нүглийн буруутгал – цугларалт даяар хүмүүс гэмшиж, гашуудаж, харуусаж, тэр бүү хэл хашгиран орилох хүртэл хаа сайгүй тархасан. Хүмүүс тэдний нүдэн дээр уйлж, залбирч байсан бөгөөд цуглаан өглөөний хоёр цаг хүртэл үргэлжилсэн.”
Энэ 1960-аад онд Хятад Баптист Чуулганд миний харсан сэргэлттэй маш адилхан байсан. Сэргэлтийн гол онцлог нь нулимс, залбирал, бүхийл чуулганы өмнөх нээлттэй гэмшил байдаг. Энэ бол чарисматик болон Пентекостал цуглаанаас эрс ялгаатай юм. Тэнд ямар “хэлээр ярих” эсвэл эдгэрэл, эсвэл тусгай хөгжим байгаагүй. Тэнд “магтаал хүндэтгэл” байгаагүй. Энэ бол ердөө л гэм нүглийн нээлттэй гэмшил, уйлаан, хүмүүс бие биенээсээ уучлал, өршөөл ирсэн үйл ажиллагаа л байсан. Хэдэн долоо хоногийн дараа цуглаанд явж байгаагүй олон хүмүүс ирж, аврал авч байсан. Жон Каган надаас эдгээр дэлхийн хүмүүс яаж энд ирсэн бэ? Хэмээн асуусан. Миний хувьд үүнд хариулахад үнэхээр хэцүү байсан. Хүмүүс зүгээр л найз нөхдөө, гэр бүлийхнийгээ дагуулаад ирсэн. Ямарч арга хэмжээ зохиогдоогүй байсан. Энэ зүйл зүгээр л болсон. Эцэст нь Хятад чуулганд 2000 орчим хүн ирсэн бөгөөд аврал авч, баптизм хүртэж, нэг санаатай хамтран зүтгэгчид болсон. Хэдэн зуугаараа өнөөдөр ч тэдний зарим нь энд байна! Ариун Сүнсний цутгалтаар дөрвөн шинэ чуулган төрөн гарсан.
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт [гайхамшигтай] үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.” (Исаиа 64:1-3).
Одоо босоод наймдугаар магтан дууг дуулцгаая.
Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985).
Бурхан сэргэлт илгээхийн төлөө залбирахаа зогсоохгүй байцгаая. Бурхан тэнгэрийг яран бидний дунд айлчлан ирэхийн төлөө залбирахаа болихгүй байцгаая! Бурхан биднийг “бие биеийнхээ өмнө [бид] нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой.” (Иакоб 5:16) гэсэн үгийг хэрэгжүүлэх хүртэл залбирахаа зогсоохгүй байцгаая. Энэ бол одоо Хятад болон Дэлхийн гурав дахь орнуудад болж байгаа сэргэлтийн онцлог зүйлүүд юм. Бурхан доош буун ирж, бидний зүрх сэтгэлийг анагааж, бидэнд илүү их хайраар дүүрэн, илүү их хүчээр дүүрэн шинэ Баптист Сүмийг өгөхийн төлөө залбирахаа зогсоохгүй байцгаая! Аарон Яанси болон Жон Каган нар босоод Бурхан бидний дунд буун ирэхийн төлөө залбирч өгөхийг хүсэж байна. Эхлээд Аарон, дараа нь Жон. Өөр зүйл байна уу? Босоод чангаар залбирцгаая!
Есүс Христ гэмтнүүдийн оронд Загалмайд үхэн зовлон эдлэхээр дэлхий дээр ирсэн. Хэрвээ та хараахан аврагдаагүй бол өөрийнхөө гэмт, амин хувиа хичээсэн амьдралаасаа эргэх хэрэгтэй. Та заавал гэмшиж, Бурханы цорын ганц Хүү Есүст итгэх ёстой. Тэр л зөвхөн чиний гэм нүглийг Өөрийнхөө Цусаар угааж чадна. Хэрвээ та зөвлөгөө авахыг хүсэж байгаа бол Пүрэв гарагийн орой Др Кагантай цаг тохирох хэрэгтэй. Та цуглааны дараа түүнтэй ярилцах юмуу эсвэл утсаар ярьж болно. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Исаиа 64:1-3 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985).