Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ХРИСТИЙН ШАРХTHE WOUNDS OF CHRIST Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв” (Лук 24:40). |
Би Христийн шархны талаар номлох гэж байна. Тэрээр загалмай дээр хадагдсан. Тэр үхлээс амилсаны дараа ч гэсэн Түүний хөл болон гаранд нь нүх байсаар байсан. Тэр үхлээс амилсаныхаа дараа шавь нартаа эдгээр шархаа үзүүлсэн. Тэр чиний бүхийл гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмайд хадагдсан. Гэм нүглээсээ аврагдах цорын ганц зам бол Есүс дээр очоод Түүнд итгэх явдал юмаа.
Гэхдээ чи гэм нүглийн буруутгалаа мэдрэхээс нааш хэзээч Есүст итгэх боломжгүй. Чи илүү дээр сайн хүн болсоноор өөрийгөө аврах гэж оролдох болно. Гэхдээ чи өөрийгөө орхигдсон гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Есүс загалмай дээрхи үхлээрээ дамжуулаад чамайг гэмээс аварч чадах цорын ганц Нэгэн гэдгийг чи хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Чи Кай Пернгийнх шиг өөрийгөө гэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Кай ингэж гэрчилсэн, “Би гэмтэн гэдгээ мэдэж байсан. Би бүхийл чадлаараа сайн хүүхэд байхын төлөө хичээсэн боловч миний хичээл зүтгэлээс үл хамааран би өөрийгөө өөрчилж чадаагүй. Би Бурханы эсрэг нүгэл үйлдсэн өнгөрсөн гэмт хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн... Би ямарч найдваргүй болсон гэдгээ мэдэрсэн.” Өнгөрсөн Ням гарагийн өглөө би номлол дээрээ би өөрийгөө өөрчилж чадаагүй гэсэн эдгээр үгсийг уншисан. Би гэмтэн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би өөрийгөө ямарч найдвахгүй болсон гэдгээ мэдэрч байсан. Гэсэн ч хэсэг хугацааны дараа би нэгэн Хятад охиноос чи аврагдсан уу хэмээн асуусан. Тэрээр “Тиймээ” хэмээн хариулсан. Тэгээд би түүнээс хэрхэн аврагдсан талаар нь асуусан. Тэр өөрийгөө өөрчлөөд, тэгээд илүү сайн хүн болсоноор тийм болсон гэсэн. Тэр одоо өөрийнхөө гэр бүлийг хүндэтгэн хайрладаг болсон хэмээн хэлсэн. Тэр өөрийгөө илүү сайн хүн болгон өөрчилсөн гэж хэлсэн! Би түүний хэлсэн үгэнд үнэхээр итгэж чадахгүй байна! Тэр өөрийгөө өөрчилсөн гэж. Тэр өөрийгөө илүү сайн хүн болгосон гэж! Байж боломжгүй зүйл!
Тэр манай чуулганд нилээд удаан явж байгаа. Миний номлолд хүн өөрийгөө өөрчилөн сайн хүн болсоноор аврагдаж чадахгүй гэсэн зүйлийг тэр өчнөөн олон, дахин дахин сонсож байсан. Тэр гэмийнх нь төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн Есүсээр л зөвхөн аврагдах боломжтой гэсэн миний номлолыг өч төчнөөн удаа сонсож байсан. Гэсэн хэдийч эдгээр бүх номлол түүнд сайн зүйл огт болсонгүй! Тэр өөрийгөө өөрчилж, өөрийгөө аврагдах талаар бодож байсан нь зөв юм. Тэр ерөөсөө Есүсийн талаар дурьдаагүй. Тэр еөрөөсөө Есүсийн гэмийн-цагаатгал Цусны талаар дурьдаагүй! Нэг удаач үгүй! Тэр Есүсийн нэрийн талаар нэг ч болтугай зүйлийг амнаасаа унагаагүй!
Энэ өглөө миний та нарт хэлэх үг бол – та нар ямарч найдваргүй гэмтэн гэдгээ мэдрэх хүртэл хэзээч аврагдах боломжгүй юм. Хэрвээ та нар ямарч найдваргүй гэмтэн гэдгээ огт мэдрээгүй бол та нарын гэмийн төлөөсийг өгөхөөр Загалмай дээр үхсэн - Есүс та нарт хэрэгтэй гэдгийг хэзээч мэдэрч чадахгүй. Зөвхөн гэм нүгэл хийгээд найдваргүй нэгэн гэдгээ мэдрэх тэр үед л яагаад Есүс Өөрийнхөө гар болон хөл дэх сорвио үзүүлсэн болохыг ойлгох болно.
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Тэр яагаад гар болон хөл дэх шархаа үзүүлэх болсон бэ? Үүнд ямар шалтгаан байна вэ? Тэр тэдэнд яагаад шархаа үзүүлсэн бэ? Яагаад ингэсэн талаар гурван шалтгааныг би та бүхэнд хуваалцая,
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
I. Нэгдүгээрт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь Тэр бол Загалмайд цовдлогдсон хүнтэй адил байсан гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм.
Тэрс үзэлт Гностикчууд Есүс үнэндээ Загалмай дээр үхээгүй хэмээн хэлдэг. Коран судрыг баримтлагч Мусулманчууд я гэсэн Есүс Загалмай дээр үхээгүй хэмээн хэлдэг. Өнөөдөр маш олон хүмүүс Бурхан Өөрийн Хүүгээ ийм аймшигтай үхэл рүү илгээсэн гэдэг итгэдгүй. Есүс Түүний загалмайн үхлийн талаар үл итгэгч хүмүүс гарч ирнэ гэдгийг мэдэж байсан. Тийм учраас энэ нь эхний шалтгаан юм,
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Тэр маш их зовлон амсаж, загалмай дээр үнэхээр үхсэн гэдгийг хүн бүр мэдээсэй хэмээн Есүс хүссэн. Тиймээс Тэр Дагалдагч нартаа Өөрийнхөө шархыг үзүүлж, тэрбайтугай хүрч үзэхийг ч зөвшөөрсөн. Уг үйл явдалыг нүдээр үзсэн Элч Иохан үүний талаар “Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн” (I Иохан 1:1) хэмээн хэлсэн. Др Ваттс ийнхүү хэлсэн,
Түүний толгой, гар, хөлийг хараарай,
Зовлон хийгээд хайр сүлэлдэн урсаж байна:
Ийм хайр, ийм зовлонтой учирч байсан уу,
Эсвэл өргөст титэм үнэт титмийг орлох уу?
(“Би гайхалтай Загалмайг харахдаа” Isaac Watts, D.D., 1674-1748).
Энэ загалмайд, энэ загалмайд,
Миний магтаал орших болтугай;
Миний аврагдсан сүнс тэртээх голоос
Амар тайваныг олох хүртэл байх болно.
(“Загалмайн дэргэд” Fanny J. Crosby, 1820-1915).
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
II. Хоёрдугаарт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь бидний гэм нүглийн төлөө бидний оронд зовсон гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм.
Иохан Баптист ийнхүү хэлж байсан,
“Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!”
(Иохан 1:29).
Гэхдээ тэр Есүс хэрхэн бидний нүглийг үүрэхийг тодорхой хэлээгүй. Энэ нь Есүс гэдгийг тэд Түүнийг үхлээс амилах хүртэл ерөөсөө ойлгоогүй байсан,
“...Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.”
(I Петр 2:24).
Тэд Түүний хөл болон гар дах хадаасны ормыг харсаны дараа л зөвхөн мэдсэн,
“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Петр 3:18).
Энэ бол хоёр дах шалтгаан юм,
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40)
Есүс бидний гэмийн төлөөсийг гүйцээхээр зовлон эдэлж, Загалмай дээр үхсэнээр бид гэм нүгэл болон Тамаас аврагдах боломжтой болсоныг баттай мэдээсэй гэдгийг Тэр биднээс хүсэж байсан. Тэр биднийг Түүний гар болон хөлөн дэх ормыг хараад Бурханы уур хилэн Загалмай дээр буй Түүн дээр буусан гэдгийг баттай мэдээсэй гэдгийг хүссэн,
“Христ Есүс доторх золилтоор дамжуулан... Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:24-25).
Ийм л учраас,
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Др Ваттсын магтууг дуулцгаая!
Түүний толгой, гар, хөлийг хараарай,
Зовлон хийгээд хайр сүлэлдэн урсаж байна:
Ийм хайр, ийм зовлонтой учирч байсан уу,
Эсвэл өргөст титэм үнэт титмийг орлох уу?
“Энэ Загалмайд.” Дуулцгаая!
Энэ загалмайд, энэ загалмайд,
Миний магтаал орших болтугай;
Миний аврагдсан сүнс тэртээх голоос
Амар тайваныг олох хүртэл байх болно.
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
III. Гуравдугаарт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь Тэр бол бүхийл цаг үеийн Аврагч гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм.
Христ бидний мөнхийн золиос болохын төлөө Өөрийнхөө шарх болон Өөрийнхөө Цусыг аваад Тэнгэр улс руу явсан.
“Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй; Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.” (Еврей 9:24).
Тэнгэрийн улсад Бурханы баруун гар талд залрагч шархатай Есүс нь Бурхан болон тэнгэрэлчүүдэд үргэлжид хийгээд үүрд мөнхөд дараах зүйлийг сануулж байдаг,
“Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ.” (I Иохан 2:2).
Гэсэн ч өнөөдөр дэлхийн ихэнхи хүмүүс Есүсийг эсэргүүцдэг. Ихэнхи хүмүүс өөрсдийн сайн үйлс болон өөрсдийн буй болгосон шашны итгэл үнэмшилээр аврагдахыг хүсэж байдаг. Тиймээс тэд авралын төлөөх Бурханы хангалт болсон Есүсийг эсэргүүцдэг. Есүс л зөвхөн бидний гэмийн төлөө зовлон эдэлж, үхсэн цорын ганц Нэгэн учраас Бурханд хүрэн цорын ганц зам нь болдог. Өөр ямарч шашны удирдагчид ийм зүйлийг хийгээгүй – Күнз тэгээгүй, Будда тэгээгүй, Мухаммед тэгээгүй, Иосеф Смит тэгээгүй, өөр хэнч тэгээгүй! Зөвхөн Есүс Христ л ийнхүү хэлэгдэх боломжтой,
“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ: Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5).
Зөвхөн Есүс л ийнхүү хэлэгдэх боломжтой,
“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” (I Тимот 1:15).
Зөвхөн Есүс л ийнхүү хэлэгдэх боломжтой,
“Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.” (Ром 5:8).
Ийм л учраас,
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Др Ваттсын магтууг дуулцгаая!
Түүний толгой, гар, хөлийг хараарай,
Зовлон хийгээд хайр сүлэлдэн урсаж байна:
Ийм хайр, ийм зовлонтой учирч байсан уу,
Эсвэл өргөст титэм үнэт титмийг орлох уу?
“Энэ Загалмайд.” Дуулцгаая!
Энэ загалмайд, энэ загалмайд,
Миний магтаал орших болтугай;
Миний аврагдсан сүнс тэртээх голоос
Амар тайваныг олох хүртэл байх болно.
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Есүс дахин ирэх үедээ ч гэсэн гар болон хөлөндөө сорвитой чигэрээ ирэх болно. Тэр эш үзүүлэгч Зехариагаар дамжуулан ийнхүү хэлсэн,
“Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан,” (Зехариа 12:10).
Амьд ахуйдаа Христ рүү эргээгүй тэдгээр хүмүүс Тамд үүрд мөнхөд гашуудан уйлах болно. Агуу Спержеон ийнхүү хэлсэн, “Эдгээр сорвитой гар болон жадлагдсан хавирга нь чиний эсрэг гэрчлэл болон болно, хэрвээ чи Түүнийг эсэргүүцэж, хорон муу ажлуудаараа Христийн дайснууд руу нэгдэн орсон чигээрээ үхвэл гарцаагүй чиний эсрэг байх болно.” (C. H. Spurgeon, “The Wounds of Jesus,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, бүлэг V, хуудас. 237).
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Гэсэнч дахиад Спержеон ийнхүү хэлсэн,
Өрөвдөлтэй гэмтэн... Чи [Есүс рүү] очихоосоо айхгүй байна уу? Тэгээд Түүний гарыг хараач, - Түүний гарыг хараач, энэ нь танд ямар нэг зүйл бодогдуулахгүй байна уу? Түүний зүрх рүү амархан хүрэх хажуу хавиргыг нь хар. Түүний хажуу хавирга нь нүхтэй байдаг. Энэ нүх бол [чиний] төлөө юм... Өө, нүгэлтэн минь, чи Түүний шарханд итгэхэд чинь туслах хэн нэгэн байх болтугай! Тэд хэзээч унахгүй; Христийн шарх нь итгэлээ Түүнд тавьсан тэдгээр хүмүүсийг эдгээх болно (адил., хуудас 240).
“Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.”
(Лук 24:40).
Авралын Армийн Еванжелин Бүүт үүнийг маш зөвөөр хэлсэн,
Христийн шарх нээлттэй байна,
Гэмтэнүүд та нарын төлөө ингэсэн;
Христийн шарх нээлттэй байна,
Амь эрэгсэд хорогдохын тулд
(“Христийн Шарх” Evangeline Booth, 1865-1950).
Есүс ирээрэй. Есүст найдаарай. Есүс чиний гэмийн төлөө Загалмай дээр үхсэн. Есүс ирээрэй. Есүст найдаарай. Сайн хүн болох гэж хичээдэгээ боль. Энэ нь чамайг хэзээч аврахгүй. Зөвхөн Есүс л чамайг гэм нүгэл хийгээд Тамаас аврах болно! Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иохан 20:24-29 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Христийн Шарх” Evangeline Booth, 1865-1950).
үндэс ХРИСТИЙН ШАРХ THE WOUNDS OF CHRIST Доктор Р.Л Химерс Жр “Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.” (Лук 24:40). (Иохан 19:34, 35, 41; 20:1, 5, 6-7, 9, 19; I. Нэгдүгээрт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь Тэр бол Загалмайд цовдлогдсон хүнтэй адил байсан гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм, I Иохан 1:1. II. Хоёрдугаарт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь бидний гэм нүглийн төлөө бидний оронд зовсон гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм, Иохан 1:29; I Петр 2:24; 3:18; Ром 3:24-25. III. Гуравдугаарт, Есүс тэдэнд шархаа үзүүлсэн нь Тэр бол бүхийл цаг үеийн Аврагч гэдгийг бидэнд мэдүүлэхийн тулд юм,
|