Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
САЙН ЗҮЙЛС ЗАЛБИРЛААР ИРДЭГGOOD THINGS COME THROUGH PRAYER Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:11). |
Халлелүяа! Халлелүяа! Халлелүяа! Бурханд алдарыг өргөөрэй! Тэр гуйлтад хариулдаг! (алга ташилт).
Энэ жил бид үнэхээр гайхалтай залбиралын хариунуудыг хүлээн авсан. Бид ная гаруй настай хоёр эмэгтэй дахин төрөхийг харсан. Хэдхэн өдрийн дотор арван хоёр залуус найдвартайгаар өөрчлөгдсөнийг харсан. Дахин Амилалтын Ням гарагийн өглөөний цуглаан дээр Др Расмуссен номлол хийх үеэр Роберт Ванг итгэгч болохыг бид харсан. Вүүди муу сүнсний дарамтаас бүрэн чөлөөлөгдсөн – өршөөл нигүүлсэлийн үнэхээр гайхамшиг! Мөн Жесси Закамитзин! Намайг Трампыг дэмжиж буйг тэр олж мэдээд маш ууртай харцаар над руу харж байсан. Гэхдээ үүнээс төд удалгүй уулзалтын өрөөнд Др Каган түүнийг Аврагчид итгэхэд нь дагуулах үед түүний нүднээс нулимс асгаран хацрыг нь даган урсаж байсан! Үнэхээр гайхалтай! Зөвхөн Бурхан л ийм зүйлийг түүний амьдралд хийж чадна! Валентин Херрера өөрчлөгдөх ямарч дорвитой байдал огт харагдахгүй байсан! Гэтэл Бурхан надад тэр аврагдах болно гэж хэлэх шиг санагсдан. Тэгээд тэр удалгүй баталгаатайгаар аврагдсан! Үнэхээр гайхалтай! Зөвхөн Бурхан л ийм зүйлийг хийж чадна! Тэгээд би ихэнхдээ Христийнхэнд зориулан номлож эхэлсэн. Би ердөө Сайнмэдээг товчхон сануулсан. Хожим нь Том Хиа баталгаатай аврагдсан гэдгийг тэд надад хэлэх үед энэ нь надад маш том сурпериз болсон! Жон Каган хадагтай Забалагаас Есүст итгээрэй хэмээн зүгээр л хэлэх үед гайхалтайгаар өөрчлөгдсөн талаар би хэлэхээ мартсан байна – тэрээр 35 жилийн турш эргэлзэж, санаа зовж байсан байдлаас ийнхүү чөлөөлөгдсөн! Үнэхээр гайхалтай! Зөвхөн Бурхан л ийм зүйлийг хийж чадна! Энэ жил аль хэдийн 17 хүн авралаа үнэхээр олсон байна – энэ бол ердөө хагас жилийн байдлаар юм! (алга ташилт).
Эрхэм анд минь, Бурхан бол гайхамшигай Бурхан юм! Тэр гуйлтад хариулдаг! Түүнээс хүсэх үед Тэрээр сайн зүйлсийг тэдэнд өгдөг! Эрхэм ах эгч дүүс минь, бүгдээрээ Бурханы оршихуй бидний үйлчлэлд байхын төлөөх залбиралд анхаарлаа хандуулцгаая. Чамайг залбирах бүрдээ үргэлж Бурханы оршихуйн төлөө гуйгаасай хэмээн би хүсэж байна. Хятад Чуулганд миний пастор Др Тимоти Лин (1911-2009) байсан. Тэр үргэлж л чуулганд Бурханы оршихуй байхын төлөөх залбирал хэрэгтэйг ярьдаг байсан. Др Лин ийнхүү хэлсэн,
Залбиралийн ерөнхий зорилго бол Бурханы нигүүлсэл биднийг ивээх, өвчнийг эдгээх, дарамтаас ангижирах, хэрэгцээгээ хангах, хүнд асуудлуудаас гарах, үл итгэгч хүмүүсийг итгэхэд нь туслах, итгэгчид өсөж дэвжих гэх мэт зүйлсийг Бурхан зөвшөөрөхийн төлөө гуйдаг зүйл юм... Үнэндээ эдгээр бүх хүсэлтүүд бол асуудлын уг үндэсийг шийдэхээсээ илүүтэй гаднах шинж тэмдэг, ил яр шархийг эдгээхэд байдаг. Бурханы оршихуй бидэнтэй хамт байхад - Бидний Эзэн – асуудлын уг үндэсийг эмчилж шийдэх хариултыг бидэнд өгдөг байгаа!
Түүний оршихуй дотор харанхуй зүйлс гэрэл гэгээтэй болж, гачигдал дутагдал элбэг хангалуун болж... эдгээр бүх асуудлууд шийдэгдэх болно. Эзэн алдарыг өргөцгөө! Тэр залбиралаар бидэнтэй хамт байх болно хэмээн амласан... Залбиралын зорилго бол Бурханы оршихуй байх явдал юм. (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, хуудас 108, 109).
Иймээс би та нарыг залбирах бүрийдээ манай чуулганд Бурханы оршихуй байхын төлөөнөө залбираасай хэмээн хүсэж байна. Та өглөө гуйх үедээ бидний дунд Бурханы оршихуй байхын төлөө залбирахдаа итгэлтэй байгаарай. Хоол идэхийн өмнө Бурханд хандан талархахдаа ч гэсэн манай чуулганд Бурханы оршихуй байхын төлөө цөөхөн үгээрч болтугай залбираарай. Мөн намайг гэртээ номлол бичиж байх үед ч гэсэн Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. Намрын ургацын төлөө залбирах үедээ ч гэсэн Бурханы оршихуй бидний дунд байхын төлөө залбираарай. Түүний оршихуй үгүйгээр бидний бүхийл сайн мэдээний ажил үр жимсгүй байх болно. Дэлхий даяарх манай интернэт үйлчилгээний төлөө чи залбирахдаа номлолыг уншиж, эсвэл тунхаглаж буй, эсвэл видео номлол үзэж буй тэдгээр хүмүүсийн дунд Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. Манай сайнмэдээний ажлын төлөө залбирахдаа биднийг сайнмэдээ дэлгэрүүлэхээр явахад Бурханы оршихуй хамт байхын төлөө залбираарай. Ноён Гриффитийн гоцлол, манай найрал дууны багын төлөө та нарт залбирахдаа дуутай нь Бурханы оршихуй хамт байхын төлөө залбираарай. Манай залбиралийн цуглаанд ч гэсэн Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. “Сүмд өсөж торнисон” орхигдсон хүүхдүүдийн зүрх сэтгэлийг өөрчлөхийн төлөө Бурханы оршихуйг гуйгаарай. Гэхдээ тэгээд л бүү зогсоорой – шинэ хүмүүс ирэхэд тэд өөрчлөгдөхийн төлөө Бурханы оршихуйг гуйгаарай. Шинэ хүмүүсийн нэрийг цээжлээд – Христ тэдэнд хэрэгтэй гэдгийг тэдэнд харуулах – бас тэднийг Аврагч руу хөтлөн дагуулахын төлөө Бурханы оршихуйг гуйн залбираарай. Чөтгөр хийгээд түүний муу сүнснүүд хүлэгдэхийн төлөө Бурханы оршихуйг гуйн залбираарай. Цуглааны дараа болдог уулзалтын өрөөнд Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. Би болон хадагтай Рүүп эдгэрсэн шиг өчтэй хүмүүс эдгэрэхэд Бурханы оршихуйг гуйгаарай. Ноа Сонг болон Жон Каган нар Намрын Ургацын турш номлох үед нь Бурханы оршихуй дүүрэхийн төлөө залбираарай. Намайг ярих бүрийд Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. Др Чан ярих бүрийд мөн Бурханы оршихуй байхын төлөө залбираарай. Цөхөрдөггүй найзын тухай сургаалт үлгэрт Есүс ийнхүү хэлсэн,
“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв” (Лук 11:13).
Бидэнд Бурханы Ариун Сүнсний оршихуй байхын төлөө бид тасралтгүйгээр хүсэмжилэх ёстой. Тэгээд энэ нь цаашлаад бидний дунд сэргэлт ирж Бурхан Өөрийгөө алдаршуулахын төлөөх залбирал руу биднийг дагуулах хэрэгтэй болдог. Та нар залбирах бүрийдээ үргэлж Бурхан бидэнд сэргэлтийг илгээхийн төлөө залбирна гэдэгт тань би итгэж байна! Тиймээ, - цаг үргэлж! Бидний дунд Түүний оршихуйгаас урсан гарсан сэргэлт бол маш хүчтэй байдаг. Мөн бид Хабаккукын залбиралаар залбирах хэрэгтэй,
“ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.” (Хабаккук 3:2).
“ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж.” Миний байнгын дуртай байдаг эртний нэгэн дуунд үүний талаар маш дүрсэлсэн.
Ерөөлийн аадар бороо,
Бидэнд хэрэгтэй ерөөлийн аадар бороо;
Бидний эргэн тойронд дуслах нигүүлсэл багасаж байна
Гэсэнч аадар бороог бид хүсэн гуйж байна.
(“Ерөөлийн хур бороо байх болно,” Daniel W. Whittle, 1840-1901).
Энэ жил “нигүүлсэлийн дусалууд” болох 17 эсвэл 18 сүнс гарцаагүй аврагдсан. Гэхдээ Бурхан Өөрийнхөө бүрэн дүүрэн ид хав дотроо сэргэлтийг доош хүчтэйгээр буулгахад “ерөөлийн аадар бороо” асгаран ирдэг.
Сэргэлт ирэхэд үүнийг илгээсэн нь Бурхан байдаг. Чуулган үргэлжлүүлсээр, сайн байж болно. Бид сүнснүүд аврагдахыг харж чаддаг. Бидэнд Бурханы оршихуй байж болно. Гэхдээ сэргэлт ирэхэд бүх зүйл эрчимжих болдог. Залбиралууд гэнэт л маш хүчтэй болдог. Номлолууд ч гэсэн үнэхээр хүчтэй болдог. Гэм нүглийн буруутгал маш их хүчтэй болдог. Цуглаан бүрийн дараах уулзалтын өрөө пиг хүнээр дүүрдэг. Хүмүүс өөрсдийнхөө гэм нүглийг улайхад нулимас нь урсаж байдаг. Тэрбайтугай аль эрт аврагдсан хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө гэм нүглийг – ихэнхдээ хүн бүрийн өмнө нээлттэйгээр гэмшидэг. Олон жилийн турш Сайнмэдээг сонсож буй орхигдсон хүмүүст энэ нь ерөөсөө үнэхээр ойлгогдошгүй шинээ мэдээ мэт байсан ч гэсэн энэ нь тэдэнд бууж ирдэг.
Сэргэлт ихэнхдээ чуулганы цөөхөн хүмүүс тэдэнд өшөө илүү зүйл хэрэгтэй байгаагаа мэдэж эхлэх тэр үеээс ирдэг. Чуулганых нь өдөр тутмын амьдрал нь тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болдог. Тэгээд тэд өөрсдөд нь Бурхан гайхамшигтай арга замаар ажиллахын төлөө залбирч эхэлдэг. Христэд итгэгчид тэд бодож байсанаасаа илүү ихээр хүйтэн хөндий болсоноо ухаарч эхэлдэг. Тэд өөрсдийнхөө дэлхийлэг байдалд гэмшидэг. Тэд зүрх сэтгэлдээ буй бузар муу зүйлээ улайдаг. Тэд ихэнхдээ өөрсдийнхөө гэм нүглийг олны өмнө гэмшидэг. Тэд Бурханд өөрсдийг нь уучилж, сэргээж өгөөч хэмээн хашгиран залбирдаг. Бурхан Өөрөө чуулганыг сэргээснээр тэд яг л Үйлс номонд гардаг чуулгантай адилхан болдог.
Сэргэлтийн агуу хүч ирэхийн төлөөх залбирал эш үзүүлэгч Исаиагаар бидэнд өгөгдсөн. Тэр ийнхүү залбирсан,
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).
Та нарын зарим нь энэ залбиралийг цээжлээд, тэрбайтугай сэргэлтийн төлөө залбирахдаа эдгээр үгийг байгаа чигээр нь хэрэглэнэ гэдэгт найдаж байна.
Др Мартин Лойд-Жонс Исаиа 64:1-ийг “Сэргэлтийн төлөөх үндсэн залбирал” хэмээн нэрлэдэг байсан. Тэр ингэж хэлсэн,
“‘Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл,’ – Энэ залбирал нь сэргэлттэй хамаатай үндсэн залбирал гэж [хэлэхдээ] би ерөөсөө эргэлзэдгүй. Бурхан биднийг ивээхийн төлөө... бидэнд өршөөлөө үзүүлэхийн төлөө... үргэлж залбирах нь мэдээж зөв бөгөөд энэ нь бидний байнгын залбирал байх хэрэгтэй. Гэхдээ чуулганы өдөр тутам ямар нэг зүйлийн төлөө залбирч байдаг зүйлс болон сэргэлт дэх Бурханы Сүнс айлчлан ирэхийн төлөөх онцгой, өвөрмөц, яаралтай залбирал хоёрын ялгааг бид хардаг тийм илүү давсан зүйл байдаг... ‘Аяа’ хэмээн тэр хэлдэг, ‘Та тэнгэрийг яран.’ Энд ярах, урах үйл явц байна. Бурхан [бид] рүү нэвтрэн ордог.” (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992, хуудас 305-307).
Исаиагийн залбирал бидний үргэлж дуулдаг нэгэн жижин магтууд тусгагдсан байдаг,
Амьд Бурханы Сүнс,
Бууж ирээч, бид залбирч байна.
Амьд Бурханы Сүнс,
Бууж ирээч, бид залбирч байна.
Биднийг уярааж, хэлбэржүүлж, хагалж, нугалдаг.
Амьд Бурханы Сүнс,
Бууж ирээч, бид залбирч байна.
(“Spirit of the Living God” Daniel Iverson, 1899-1977;
Найруусан Dr. Hymers).
Та нар сэргэлтийн төлөө залбирахдаа энэ дууг дуулаад, тэгээд дараа нь Исаиа 64:1-ийн дагуу залбираарай,
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).
Бурхан тэнгэрийг яран, бидэн дээр доош бууж ирэхэд - бардамналын уулс, гэм нүгэл хийгээд дайсагналын уулс, үл итгэлийн уулс бүгд нуран унах болно.
Тиймээс чуулганд бидний хийж байгаа бүх л зүйлсэд Бурханы оршихуй байхын төлөө залбирах ёстой. Гэхдээ бас Бурханы Сүнс бидний дунд сэргэлт дагуулан бүр их хүчтэй асгарахын төлөөч гэсэн залбирах ёстой. Сэргэлт ирэх үедээ бараг л ихэнхдээ гэнэт бууж ирдэг. Би амьдралдаа гурван удаагийн сэргэлт бууж ирэхийг харсан. Эхний болон гурав дахь сэргэлт нь биднийг гайхшируулан, Бурханы хүч чадлаар дүүрэн байдалтайгаар гэнэт бууж ирэхийг би харсан! Хэрвээ Бурхан энд сэргэлтийг илгээвэл чи үүнийг амьд ахуй цагтаа хэзээч мартахгүй байх болно. Хорин жилийн туршид одоо бидний харж буйгаас илүү их ажлийг бид нэг сарын дотор өөрийнхөө чуулганд биелэлээ олохыг харах болно! Би мэдэж байна. Бурхан тэнгэрийг яран, бидний урьд өмнө огт харж байгаагүй тийм их хүчээр доош бууж ирэхэд Бурхан юу хийж чадахийг би өөрийнхөө нүдээр үзсэн. Энэ номлолыг гэртээ авч яваад, залбирах үедээ үүнийг уншаарай. Нэгдүгээрт, Бурханы оршихуй бидний бүхийл хийж буй зүйлсэд байхын төлөө залбираарай. Тэгээд дараа нь мөн сэргэлтээр Бурханы Сүнс маш ихээр асгарахын төлөө залбираарай.
Бид юуч хийж байлаа гэсэн Бурханы оршихуй байхын төлөө үргэлж залбираарай. Гэхдээ бас сэргэлт бидний дунд бүр илүү ихээр асгарахын төлөө залбираарай. Есүс ийнхүү хэлсэн,
“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:11).
“Эзэн, Сэргэлтийг илгээгээч” Үүнийг дуулцгаая!
Эзэн, Сэргэлтийг илгээгээч,
Эзэн, Сэргэлтийг илгээгээч,
Эзэн, Сэргэлтийг илгээгээч,
Энэ нь Таниас доош ирэхийг зөвшөөрөөч.
(“Эзэн, Сэргэлтийг илгээгээч,” Dr. B. B. McKinney, 1886-1952;
найруулсан Dr. Hymers).
Энэ орой өөрчлөлт байхын төлөө хүн бүр залбираарай (бүгд залбирах).
Миний сүнсээ, ирээрээ, чиний хувцас зэхэгдсэн,
Есүс залбиралд хариулах дуртай;
Тэр Өөрөө чиний залбиралын төлөө залбирч байгаа,
Тиймээс би чамд татгалзахгүй,
Тиймээс би чамд татгалзахгүй,
Чи Хаан руугаа ирж байна;
Чи том хүсэлтээ аваад,
Түүний ивээл, хүч чадал нь иймэрхүү,
Хэнч хэзээч дахиад өшөөг хэмээн хүсэж чадамгүй,
Хэнч хэзээч дахиад өшөөг хэмээн хүсэж чадамгүй!
Та нар энэ орой гэм нүглээсээ аврагдах боломжтой. Ариун Сүнс та нарын гэм нүглийг ухааруулах боломжтой. Ариун Сүнс чамайг Христийн ариун Цусаар гэм нүглээс чинь цэвэрлэхээр Христ рүү дагуулах боломжтой. Хэрвээ та нар бидэнтэй аврагдах талаараа ярилцамаар байгаа бол яг одоо Др Каган болон Жон Каган нарыг дагаад арын хэсэг рүү яваарай. Тэд та нарыг хамтдаа ярилцан залбирч болохуйц өрөө рүү дагуулан очно. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Матай 7:7-11 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Миний сүнсээ, ирээрээ, чиний хувцас зэхэгдсэн” John Newton, 1725-1807).