Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЭЦСИЙН ӨДРҮҮД ДЭХ МАЦАГ БАРИЛТ ХИЙГЭЭД ЗАЛБИРАЛFASTING AND PRAYER IN THE LAST DAYS Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Та Матай 24:12 дугаар зүйлийг гаргаарай. Энэ эшлэл намайг тавин жилийн турш тайтгаруулж байгаа. Одоо бүгдээрээ хамтдаа чангаар уншья.
“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө [ийм байдал өснө]” (Матай 24:12).
Яагаад ийм аймшгийн эшлэл намайг тайтгаруулдаг вэ? Учир нь эцсийн өдрүүд дэх чуулганы нөхцөл байдлыг уг эшлэл маш тодорхойгоор харуулдаг. Сайн Христэд итгэгч хүмүүсийн хувьд үүнд санаа зовоод байх зүйл байхгүй. Энэ бол эцсийн цаг дах нөхцөл байдлыг илэрхийлсэн Есүсийн нэг арга байсан. Энд гарч буй “ёс бус байдал” гэдэг нь “хууль дүрэмгүй байдал” гэсэн утгатай. Үүнийг “anomia” гэдэг бөгөөд – энэ нь “хүчирхийлэл” эсвэл Шинэ гэрээний үе дэх эрх мэдэлтнүүдийн гэмт байдлыг заадаг. Энэ нь эцсийн өдрүүд дэх чуулганууд Библийн сургаалийг дагахгүй байх болно гэдгийг илэрхийлдэг. Хууль бус байдлын үр дүнд “олонх хүмүүсийн хайр хөрнө [ийм байдал өснө].” Өөр нэг орчин цагийн орчуулга үүнийг маш хүчтэйгээр илэрхийлсэн байдаг. “Дийлэнхи хүмүүсийн хайр гарцаагүй хөрнө” (NIV). Энд гарч байгаа “хайр” хэмээн орчуулагдсан үг маш чухал. Энэ үг нь Грек хэлний “агапэ” гэсэн үг бөгөөд – энэ үг нь зөвхөн Христэд итгэгч хүмүүс хайрыг илэрхийлэхдээ хэрэглэдэг үг байсан. Вайн үүнийг “Христэд итгэгчдийн онцгой үг” хэмээн нэрлэсэн. Др Хенри Моррис эцсийн өдрийн Лаодик чуулганы талаар дараахь тайлбарыг хйисэн, “Өнөөдөр маш олон нэр төдий, евангелист, библийг дагах аяддаг үй олон гишүүд, хөрөнгө чинээтэй чуулгануудтай болсон - тэд бол сүнсээрээ ядууран хоосорсон байдаг.” (The Defender’s Study Bible; Илчлэлт 3:17 тайлбар). Эдгээр евангелист хийгээд фундаментал чуулганууд Илчлэлт 3:17 дугаар зүйлийн биелэл болдог “Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна.”
Энэ төрлийн чуулгануудыг илэрхийлдэг хамгийн энгийн шалгуур бол – тэдэнд “агапэ” хайр байгаа юу? Гэсэн зүйл юм. Чуулганд нь хайрлах байдал байдаг уу? Тэд Христ доторхи ах, эгч дүүсээ хайрлах харилцаа байдаг уу? Тэдний дийлэнхэд нь байдаггүй. Манай Баптист чуулгануудын хамгийн том гамшигуудын нэг нь Ням гарагийн оройн цугларалтаа зогсоосон явдал юм. Энэ бол үнэхээр нийтлэг зүйл бөгөөд Др Каган Ням гарагийн оройн цуглаантай нэг ч чуулганыг Техасын Даллас дахь Баптист чуулгануудаас олж чадаагүй! Хаа нэгтээ ганц нэг байж болох ч тэр нэгийг ч олж чадаагүй! Др В.А Крисвеллийн алдартай Нэгдүгээр Баптист Чуулганд одоо Ням гарагийн оройн цуглаан гэж байдаггүй. Далласын хотын зах дахь Др Жимми Драперийн агуу цуглаанд ч гэсэн Ням гарагийн оройн цуглаан гэж байдаггүй. Др Ж. Франк Норрисын Форт Ворт дахь алдартай Нэгдүгээр Баптист Чуулганд одоо Ням гарагийн оройн цуглаан гэж байдаггүй. Даллас хотын зах дахь Др Жон Р.Райсийн алдартай Гайлилээн Баптист Чуулган өөрсдийн Ням гарагийн оройн цуглаанаа бараг зогсоосон нь тодорхой болоод байна. Др Каган ийнхүү хэлсэн, “Библийн бүслүүр доторхи гүнд нь орших – Техасын Даллас мэт газарт жинхэнэ хуучин цагийн Христэд итгэгчид цөөхөн байгаа нь үнэхээр гайхширал төрүүлж байна.”
Тэрбайтугай ихэнхи фундаментал чуулгануудын зарим нь ийм замаар замнаж байгаа. Саяхан гэхэд л Фундаментал Баптист Фелловшип хэмээх алдартай чуулган Ням гарагийн оройн цуглаанаа зогсоосоныг сонсоод би үнэхээр шоконд орсон. Одоо тэд өглөөний цуглааны дараа дунд нь хачиртай талх идээд тэгээд дараагийн 1:30-ийн өдрийн цуглаанаа эхэлдэг. Нэг номлогч ийнхүү хэлсэн, “Хэрвээ цуглаанд явах шалтгаан нь “библи үзэхэд” л байдаг юм бол тэд яг л үүн шигээ библиэ л үзсээр байдаг!” Хуучны Баптистууд өөрсдийнхөө хүмүүсээр орхигдсон хүмүүст сайнмэдээ сонсгохоор Ням гараг бүрийн орой цуглаандаа авчирдаг байсан. Хуучны Баптистууд Ням гараг бүрийн орой маш сайхан нөхөрлөлийн цаг авдаг байсан. Би үүнийг маш сайн санаж байгаа. Одоо тэд “библи сурахын төлөө” л ингэдэг болсон мэт санагдаж байна. Хэрвээ тэд гэртээ байгаад Др Ж.Вернон МсЖийгийн радиогоор явж буй хичээлийг сонсоход л Библийн талаар илүү их мэдлэгтэй болж чадна! Гэхдээ Матай 24:12-д ““Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн библийн мэдлэг буурна” гэж хэлээгүй. Үгүй ээ! Үгүй ээ! Энд “Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн [агапэ] хайр хөрнө [ийм байдал өснө].” гэж хэлсэн. Баптист чуулганууд Ням гарагийн оройн цугларалтаа зогсоосоноос болж үнэндээ агапэ хайрын харилцаагаа алдсан. Хэдэн жил эсвэл түүнээс богино хугацаанд эдгээр Баптист чуулганууд 50 гаруй жилийн өмнө Ням гарагийн цуглаанаа зогсоосон Нэгдсэн Методист болон Нэгдсэн Пресбитериан чуулганууд шиг үр жимс, амь амьдралгүй болох болно. Энэ үйлдэл нь үнэхээр мэргэн санаа мэт санагдах хэдийч, энэ нь тэднийг устахад хүргэсэн! Ойрын хэдэн жилийн дотор маш олон гишүүдээ алдсан. Өнгөрсөн жил Өмнөд Баптист чуулган 250,000 хүнээ алдсанд гайхаад байх зүйл үгүй! Тэнд хүмүүст чуулганд ирэх ямарч шалтгаан, ямарч хайр, ямарч халуун дотно харилцаа байхгүй байсан. Мөн Фундаментал Баптист ч гэсэн үүнээс илүү гараад байх зүйл үгүй юм.
Энэ бүх зүйл тохиож буй мөчид Америк ч гэсэн ёс суртахуун хийгээд сүнсний хувьд доройтож байгаа. Баптистууд Ням гарагийн оройн цуглааны үйлчлэлүүдээ зогсоож байх мөчид Сатаны хүч хийгээд түүний чөтгөрүүд манай үндэстэнийг удирдаж, улмаар хүмүүс зурагтаар огт хэрэггүй зүйлсийг үзэн, эрт ор луугаа явж байна! Бурхан минь бидэнд туслаач! Илчлэлт библийн долоон чуулган Муслимчуудаар бүрэн устгагдсан. Үүн шиг Муслимчууд энд ирээд бидний Баптист чуулгануудыг хэрвээ устгавал надад гайхаад байх зүйл байхгүй байх болно! Тэднийг тэгвэл юу зогсоох юм бэ? Мэдээж Ням гарагийн цуглаан руу арай ядан лазагнан явах тэдгээр хүмүүс зогсоохгүй нь ойлгомжтой! Тэд яаж чадах вэ?
Сатан чөтгөрийн хүчнүүд Америк хийгээд Европыг өөрийн дуу хоолойгоороо атгандаа оруулаад байна! Тэд манай чуулгануудыг сүйрүүлэхээр амьсгалыг нь боож байна! Энд II Тимот 3:1-5-д эцсийн өдрүүд дэх хүмүүсийг ийнхүү дүрсэлсэн.
“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.” (II Тимот 3:1-5).
Эдгээр “Христэд итгэгч” хэмээн нэрлэгддэг урвагчид Америк болон Барууны үнэхээр амин судас болсон ёс суртахууныг нь дэлбэлэн сүйтгэж байна. Тэд зөвхөн өөрсдийгөө л хайрладаг. Тэд зөвхөн мөнгийг л хайрладаг. Тэд бол эсэргүүцэгчид, үл талархагчид, ариун бус хүмүүс юм. Тэд гадна талаасаа сүсэгтэн мэт боловч Бурханы хүчгүй байдаг.
Одоо II Тимот 3:12, 13-ыг сонсоорой.
“Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.” (II Тимот 3:12,13).
Манай чуулган хүмүүсийг Христ рүү авчирахаар хичээж буй хүмүүс юм! Бид үүнийг яаж хийж чадах билээ! Энэ бол хүмүүст боломжгүй зүйл! Бид зүрх сэтгэлээсээ тэднийг гаднаас чуулган руу авчирахаар ажилладаг - гэтэл тэд эхний хэдэн цуглаанд намайг тунхаглаж байхад над руу ч харж чадахгүй болтолоо оюун санаа нь видео тоглоом, аймшигийн кино зэргээр мансуурсан байдаг. Тэд яг л мэдрэл муутай хүн шиг гараа ширтэж байдаг. Тэдэнд тоглох утас нь байхгүй болохоор хуруунууд нь татвалзаж байдаг! Тэдний оюун ухаан нь Х.Г Велсийн “Цаг Хугацааны Машин” зохиол дээрхи Морлоксийнх шиг хов хоосон байдаг. Тэд шөнө дунд болтол зурагт үзсэнээс болоод яг л зомби шиг амьд үхдэлүүд болсон!
Одоо Лук 4:18-19 үзээрэй. Энд гэм нүглээр дүүрэн залуучуудын төлөө Есүс юу хийхээр ирсэнийг өнөөдөр бидэнд харуулдаг. Би үүнийг унших гэж байна. Есүс ийнхүү хэлсэн,
“Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой.” (Лук 4:18-19).
Есүс эдгээр зүйлсийг өнөөгийн залууст хийхээр ирсэн. Гэхдээ Христийн авралын нигүүлсэл эдгээр залуусын ихэнхэд хүргэхгүйн тулд Сатаны хүч маш ихээр ажиллаж байна. Бид Бурханы оршихуйн хүчтэй байхын төлөө ажиллахгүйгээр бид хэзээч тэдэнд тусалж чадахгүй! Бид тэднийг машин машинаар нь чуулганд авчирч болно – гэхдээ тэдний маш цөөхөн нь л Есүсийн авралын ивээлийг мэдэрч чадах болдог! Маш цөөхөн нь аврагдах болно – Бурхан манай чуулган руу Сатаны хүчнээс дээгүүрх хүч чадлыг илгээхээс нааш энэ нь боломжгүй!
Эндээс л мацаг барилт хийгээд залбиралын хэрэгцээ гарч ирдэг! Марк есдүгээр бүлэгт дагалдагч нар тэр залууд тусалж чадаагүй тухай гардаг. Тэр бол чөтгөрт эзлэгдсэн байсан – яг л бид сайнмэдээ сонсгохоор цуглаандаа маш олон хүүхэд авчирдаг шиг. Энэ хүү чөтгөрүүдэд захирагдаж байсан. Библи бидний цуглаан руу авчирдаг орхигдсон залуус бүр – тэдний хүн нэг бүр – ямар нэг байдлаар сохор бөгөөд Сатанд захирагдаж байдаг гэдгийг хэлдэг – “агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг” (Ефес 2:2) Марк 9 дэх залууч гэсэн чөтгөрт эзлэгдсэн байсан. Мөн дагалдагч нар түүнд тусалж чадах хүч чадалгүй байсан. Марк 9:28, 29 үзээрэй. Босоод энэ хоёр эшлэлийг чангаар дуудацгаая.
“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28, 29).
Одоо сууцгаана уу. “Энэ төрөл нь зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар л гарч чадна”
Бид залуусыг зөвхөн залбиралаар аварч чадахгүй гэдгийг би ойлгож мэдсэн. “Энэ төрөл нь зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар л гарч чадна” Грек хэлний эх хувилбар дээрээ “хийгээд мацаг барилтаар” гэсэн үг байгаад бүрэн дүүрэн итгэлтэй байж болно. Чөтгөрт эзлэгдсэн Гностик хамба лам энэ үгсийг авч хаясан. Орчин цагийн чуулганууд өөрсдийн орчин цагийн Библүүд гэх хувилбартаа эдгээр хоёр үгсийг хассан. Яагаад? Учир нь чөтгөрт толгой нь эргэсэн залуусыг аврах Бурханы хүчийг эцсийн өдрүүд дэх чуулгануудаас хулгайлахыг хүсэж байсан – ийм л учиртай!
“Энэ төрөл нь зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:29).
Одоо сууцгаана уу.
Амен! Ийм л учраас бид мацаг барин залбирах хэрэгтэй байгаа юмаа! Энэ бол Бурханы хүчийг хүлээн авах арга юм! Энэ бол орхигдсон хүмүүс өөрчлөгдөх арга юм. Энэ бол Бурханы хүч хийгээд ивээлийн үүд хаалгыг нээх арга юм! Энэ бол Сатан болон түүний ёрын муу хүчийг дийлэх арга юм!
“Энэ төрөл нь зөвхөн залбирал хийгээд мацаг барилтаар л гарч чадна гэв.”!!
Халлелүяа! Бурхан бидэнд дайснуудаа ялах сэлмийг өгсөн. Энэ сэлэм бол “Залбирал хийгээд мацаг барилт” юм. Одоо Исаиа 58:6 дугаар зүйл үзээрэй.
“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6).
Одоо сууцгаана уу. Энэ эшлэлд Бурхан орхигдсон гэмтнүүдэд Христийн хүчийг авчирахын төлөөнөө сонгосон гэдгийг харуулдаг. Залбирал хийгээд мацаг барилт нь хилэнцтэний хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, - дарлагдагсдыг чөлөөлж, - чөтгөр бүрийн буулгыг эвдэхийн тулд байдаг! Энэ залбирал хийгээд мацаг барилт нь Сатанаар сохорч, чөтгөрт дарлуулсан хүмүүс дээр Христийн хүчийг буулгахын тулд байдаг! Есүс ийнхүү хэлсэн,
“Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой.” (Лук 4:18-19).
Мөн залбирал хийгээд мацаг барилт нь Сатаны урхинд орсон гэмтнүүдийг Христийн хүчээр өөрчлөхөд тустай!
Артур Валлис ийнхүү хэлсэн, “Бурхан Исаиа библиэр дамжуулаад мацаг барилтыг сонгосон Түүний зорилго нь [энэ] чөлөөлт гэсэн үндсэн санааг илчлэн харуулдаг... Энэ бол сүнслэг ертөнц дэх гарцаагүй чухал хэрэглээ юм. Хүлэгдсэн хүмүүс бол ган гинж юмуу эсвэл төмөр утсаар бус, харин нүдэнд үл үзэгдэх чөтгөрийн дөнгөнд орсон байдаг. [Мацаглагч эдгээр хүмүүс] нийгмийн элдэв дарамтын эсрэг бус, харин сүнслэг, тэр бүү хэл Сатаны дарамтын төлөөх тулаан юм... Амьдралын туршид бидэнтэй уулздаг хүмүүс өөрсдөө ч ойлгож чадахгүй, өөрийгөө ч чөлөөлж чадахааргүй тийм чөтгөрт дарлуулж, чөтгөрүүдийн тоглоом болж, хүчирхийллээр боогдон байгааг ялгах чадвартай нүдээр л ойлгож чадна.” (God’s Chosen Fast, хуулас 63, 64). Залбирал хийгээд мацаг барилт нь Чөтгөрийн боол болсон эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг боомилсон гинжийг таслахад тусалж чаддаг. Мацаг барилт бол хүмүүсийг зүрхийг атгасан Сатаныг эвдэх Бурханаас өгөгдсөн хүчирхэг зэвсэг юм.
Бид мацаг барихдаа гэмийн бүрэн өөрчлөлтийг Бурхан илгээхийн төлөө залбирах хэрэгтэй. Хүмүүс хэзээч гэм нүглээсээ бүрэн салдаггүй. Бүхийл хүмүүсийн төрөлх чанар бол өөрийгөө – зөвтгөх нь юм. Ариун Сүнсний ажил бол зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Ариун Сүнс ажиллаж эхлэхэд хүмүүс өөрсдийн гэм нүглээ үзэн ядаж, гэмт үйлсээ орхидог. Тэд өөрсдийн гэмт зүрх сэтгэлээ ухаардаг. Бид мацаг барихдаа гэмийн бүрэн өөрчлөлтийг Бурхан илгээхийн төлөө залбирах хэрэгтэй. “Хэрхэн аврагдах талаар сурахаар” хичээж байгаа хүмүүс заавал өөрсдийнхөө гэмт байдал болон тэрслэгч зүрхнийхээ буруутгал дор орох хэрэгтэй. Ийм буруутгалд хүнийг оруулахын тулд Бурхан мацаг барилт хийгээд залбиралыг ашиглаж болдог. Гэм нүглийн буруутгал үгүйгээр Христийн сайнмэдээ тэдэнд ойлгогдохгүй. Эдгээр зүйлс л олон “сүмийн хүүхдүүдэд” асуудал болж байдаг. Би нэг орой тэднийг тоолж үзсэн. Тэдний хэдхэн л Христийн дагалдагчид болсон. Үлдсэн бусад нь бүгд өөрсдийнхөө гэм нүгэл болон дэлхийлэг байдлынхаа буруушаал дор огт ирээгүй. Бид тэднийг буруутгалд орж, зүрх сэтгэл нь хагарч, Есүсийн төлөв даруу дагалдагч болон өөрчлөгдөхийн төлөө Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй!
Зөвхөн Бурханы Сүнс л хүнийг гэмшилд хүргэж чаддаг. Мацаг барилт болон залбирал нь мунхаг хүнийг гэм нүглийг үзэн ядагч Бурханы нүдэнд нийцэхэд Христийн Цус нь цэвэр болгож чадах хэрэгцээг харах боломжийг үргэлж олгодог. Мацаг барилт болон залбирал нь бидний дунд буй тэмцэлдэгч зүрх сэтгэлтэй гэмтнүүдэд Ариун Сүнсний ажлыг буулгаж ирэхийн төлөө Бурханаас бидэнд өгсөн залбирал гэсэн утгатай юм!
Др Жон Р. Райс ийнхүү хэлсэн, “Бид энэ дэлхийн алив бүхнээс нүүр буруулж Бурханы дүр төрхийг эрэх хайх хэрэгтэй тийм цаг үе гэж байдаг. Тэр цаг нь бол гарцаагүй мацаг барилт болон залбиралын цаг юм.” (Prayer: Asking and Receiving, хуудас. 216).
Аврагдсан та нар манай чуулганд Ариун Сүнс бүр илүү хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж би бодож байна. Бид залбирах үед бидэнд Түүний оршихуй хэрэгтэй. Бурхан биднийг амьдралдаа юу хийгээсээ гэж хүсэж буй зүйлийг бидэнд харуулахын төлөөнөө Тэр бидэнд хэрэгтэй. Пастор юу номлохыг бидэнд харуулахын төлөө Тэр бидэнд хэрэгтэй. Залбирлын дайчидтай болохын төлөө Тэр бидэнд хэрэгтэй. Орхигдогсдыг дагуулах болон дахин төрсөнийх нь дараа тэднийг энд байлгахын төлөө Тэр бидэнд хэрэгтэй. Бидэнд удаан хугацааны турш байгаагүй сэргэлтийг авчирахын төлөө Тэр бидэнд хэрэгтэй. Бид өөрсдөө Түүний хүслийн дагуу тахийж, эвдэрч, хайлахын төлөө Тэр бидэнд хэрэгтэй. Бид үргэжл дуулдаг,
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
Хайлуулаад, цутгаач, эвдээд, нугалаач намайг:
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
(“Амьд Бурханы Сүнс” Daniel Iverson, 1899-1977;
Өөрчилсөн Др Химерс).
Бид үүний төлөө мацаг барин залбирахад энэ жижигхэн дуу жинхэнэ залбирал болон хувирдаг. Сүнслэг Христэч та нар бидний дунд Бурханы Сүнс – манай дэлхийлэг залуус болон дэлхийлэг чуулганы хүүхдүүд, бусад чуулганаас ирсэн дэлхийлэг хүүхдүүдийн аль алинх нь зүрх сэтгэл өөрчлөгдөхийн төлөө айлчлан ирэх хэрэгтэй гэдгийг мэддэг. Ийм учраас та бүхэн ирэх Бямба гарагийг мацаг барилт хийгээд залбиралын өдөр болгон зориулалт хийгээсэй хэмээн би та нараас хүсэж байна – бид хамтдаа цуглаан дээрээ 5:30-д залбиралын цуглаанд ирэх хүртлээ. Залбиралын цуглааны дараа бид хөнгөхөн оройн хоол барих болно. Тиймээс ирэх Бямба гарагийн орой ямарч сайнмэдээ тараах ажил хийгдэхгүй бөгөөд мацаг барилтын дараа бид зөвхөн залбирал үйлдэх болно. Бид сайнмэдээ тараах ажлыг маш сайн хийж байгаа – гэхдээ өнөөг хүртэл бид хараахан хангалттай үр жимс аваагүй байна. Паул Г.Күүк Fire From Heaven хэмээх өөрийнхөө номондоо ийнхүү өгүүлсэн байдаг, “Ариун Сүнсний оролцоо байхгүйгээр Сайнмэдээ тараах нь дангаараа үргэлж үр дүн авчирдаггүй” (хуудас. 108). Тэрээр хуучны Методистууд “чуулганыхаа хөгжил цэцэглэлт болон тэдний өөрсдийнх нь баяр жаргал нь Бурхан тэдэнд дээр буун ирээд, айчилахад үндэслэдэг гэдгийг мэддэг байсан” хэмээн хэлсэн. Цааш нь тэрээр “Эдгээр энгийн итгэгч эрчүүд, эмэгтэйчүүд тэдний дунд гайхамшигтай Бурханы ажил байхыг эрэх хайж байсан. Тэд Бурханы оролцоогүйгээр түүний нэрэн дор юун ч хүрч чадахгүй хүчин мөхөс гэдэгтээ итгэдэг байсан. Энэ нь тэд яагаад ийм их залбирч, ийм их чин сэтгэлээсээ байсан бэ гэдгийн тайлал болдог.” (хуудас. 105). “Тэд сайгмэдээ тархах болон чуулганы эрүүл саруул байдал нь тэрчигээрээ Бурханы ивээл нигүүлсэл болон хүч чадалд байдаг гэдэгт итгэдэг байсан бөгөөд ийм л учраас тэд маш их залбирдаг байсан.” (хуудас. 28).
Бүгдээрээ манай дэлхийлэг залуус болон дэлхийлэг чуулганы хүүхдүүд, бусад чуулганаас ирсэн дэлхийлэг хүүхдүүдийн аль алинх нь зүрх сэтгэлийг өөрчилөх Бурханы хүч манай чуулганд буухын төлөө мацаг барин залбирцгаая. Хэрвээ та бүрэн ойлгосон бол ирэх Бямба гарагийн оройн 5:30-д болох залирлын цуглаан дуусах хүртэл бүхийл хоолноосоо татгалзаарай. Хэрвээ та мацаг барилтын талаар сайн мэдэхгүй байгаа бол зүгээр л манай чуулганд Бурханы Сүнс айлчлан ирэхийн төлөө бүхэл өдрийн турш залбирч өгөөрэй. Хэрвээ та мацаг барихад эрүүл мэндийн хувьд боломжтой эсэх талаар мэдмээр байвал Др Чан эсвэл Др Жудит Каган руу эхлээд хандаарай. Тэд та нарт мацаг барьж болох эсхийг тань хэлээд өгөх болно. Хэрвээ та толгойн өвчөнөө намдаахаар кофе эсвэл цай уудаг байсан бол нэг хоёр аягыг хэрэглэж болноо. Бусад цагт нь бол зөвхөн ус л уугаарай. Ялангуяа та ажил хийж байгаа бол өдрийн турш заавал их хэмжээний ус уугаарай. Цаг тутам л нэг аяга ус гэх маягаар уугаарай. Одоо бүгдээрээ хамтдаа босоод магтаал дуу 6 дуулцгаая.
Эзэний Үгийн гэрэлд Түүнтэй хамтдаа алхахдаа,
Тэр бидний замд ямар агуу алдараа тусгаа вэ!
Бид Түүний сайн хүслийг хийхэд Тэр бидэнтэй байж л байдаг,
Бүхийл итгэх болон дуулгавартай хүмүүстэй хамт.
Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай
Гэвч бид Түүний хайрын сайхныг хэзээч амсаж чадахгүй
Бид бүхнийг тахилын ширээн дээр тавих хүртэл;
Түүний үзүүлсэн ивээл, Түүний бэлэглэсэн аз жаргалын төлөө
Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай
Сайхан нөхөрлөлд Түүний хөл дэх суудалд бид сууна
Эсвэл бид Түүнтэй хамт замаар алхах болно;
Түүний хэлсэнийг бид хийж, Түүний илгээсэн газарт бид явна;
Хэзээч битгий айгаарай, зөвхөн итгээд, дагаарай
Өөр зам үгүй тул итгээд, дагаарай
Есүс дор баярлаарай, гэвч итгээд, дагаарай
(“Итгээд, дагаарай” John H. Sammis, 1846-1919).
Өнөө орой энэ номлолыг аваад яваарай. Ирэх долоо хоногийн орой бүр орондоо орохоосоо өмнө үүнийг дахин дахин уншаарай. Орой унтахын өмнөх залбиралдаа магтан дуу болон баярын мэдээний дуу дуулаарай. Үүнийг Бямба гарагт дахиад уншаарай, тэгээд өдрийн турш залбирахдаа магтан дуу болон баярын мэдээний дуу дуулаарай. Магтаал дууг дахиад дуулцгаая,
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
Хайлуулаад, цутгаач, эвдээд, нугалаач намайг:
Амьд Бурханы Сүнс, ирээч, бид залбирч байна.
Хэрвээ та аврагдаагүй бол бид таныг гэмшээд Есүст итгэхийн төлөө залбирч байгаа. Түүний Цус нь чамайг бүхийл нүглээс чинь цэвэрлэх болно. Түүний үхлээс амилалт нь чамд мөнхийн амьдралыг өгөх болно. Түүнд итгээрэй, Тэр чамайг гэм нүглээс болон ирж буй шийтгэлээс аврах болно. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Матай 17:14-21 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Ирээч, Миний Сүнсээ, Чиний дээл бэлэн” John Newton, 1725-1807).