Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДЕМ НАМАЙГ ОРХИОД ЯВСАН

DEMAS HAS FORSAKEN ME!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, April 17, 2016

“Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан” (II Тимот 4:10).


Дем хэмээх энэ залуу Шинэ гэрээнд гурван удаа Паулаар дурьдагдсан. Түүнийг Филемон 24-д Паул миний хамтран зүтгэгч хэмээн нэрлэсэн байдаг. Гэхдээ Колоссай 4:14-д зүгээр л дурьдаад өнгөрсөн байдаг. Др МсЖий ийнхүү хэлсэн,

Паул Демийг анхандаа хамтран зүтгэгч хэмээн нэрлэж байсан. Энд [Колоссай 4:14-д] зүгээр л “Дем ч бас” хэмээн дурьдах төдий хэлсэн. Энэ удаад Паул түүнд бүрэн итгэхээ [болисон] гэдгийг харуулж байж болох юм гэж би боддог. Хожимоо Дем Паулыг [орхих] болно. Энэ ямар эмгэнэлтэй хэрэг вэ. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Бүлэг V, хуудас. 365; Колоссай 4:14 тэмдэглэл).

Тэгээд өнөөдрийн бидний үзэх үгэнд Элч ийнхүү хэлсэн,

“Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод... явсан” (II Тимот 4:10).

Энд гарч буй “орхих” гэдэг үг нь Грекээр “аймшигтай нөхцөлд буй хэн нэгнийг орхиод явах гэсэн санаанаас эхтэй бүрэн орхих” (MacArthur Study Bible) гэсэн утгатай.

Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгчээр амьдарч буй бол ийнхүү үйлдэх хүмүүсийг олонтай харах болно. Би олон жилийн өмнөх эхнэрийнхээ төрсөн өдрийн хуучин зургуудыг үзэж байсан. Үнэндээ бол энэ зурагнууд одоогоос хорин таван жилийн өмнө авахуулсан байсан. Манай эхнэр яг л өнөөдрийнх шигээ харагдаж байсан. Харин миний хувьд хавдарын эсрэг эмчилгээнээс болоод маш их жин нэмж, нилээд хөгшин харагдах болсон байна. Эдгээр зурагнаас нэгэн дээр нь манай эхнэр арван хоёр хүмүүсийн хамт авахуулсан байсан. Эдгээр арван хоёр хүнээс ердөө гурав нь л өнөөдөр бидэнтэй хамт мөр зэрэгцэн чуулгандаа явж байгаа – Илеана, Лесли, ноён Прудхомме. Бусад есөн хүн нь бидний орхиод явсан. Хүн бүрийг нь мэхэдийн хувьд би зөвхөн Паулын хэлсэнийг л хэлж чадах байна,

“Учир нь [тэд] энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод явсан” (II Тимот 4:10).

Уг зурган дээр буй есөн хүн бүр яг энэ эшлэлд гарч буйтай таарч байгаа. Тэд биднийг орхиод, дэлхий рүү буцсан. Ийм зүйл дахиад тохиолдох болов уу? Тиймээ, мэдээж ийм зүйл байх болно. Өнөө үеийг хайрлаж буй хүн бүр гарцаагүй манай чуулганыг эрт орой хэзээ нэгэн цагт орхиод явах болно. Энд сууж буй хүмүүс одоо авсан зургийг ямар эргэлзэх зүйлгүйгээр нэгэн өдөр үзэх болно – тэгээд тэнд зургаа авахуулсан хүмүүсийг харах болно мөн тэд ч гэсэн “өнөө үеийг хайрлаж” биднийг орхиод явсан гэдгийг мэдэх болно. Тэр байтугай Бурхан бидэнд гайхалтай сэргэлтийг илгээгээд, бид энд олуулаа цугларах ч гэлээ тэдний зарим нь “өнөө үеийг хайрлаж” биднийг орхиод явна гэдэг нь үнэн хэвээр байх болно.

Би таныг гуниглуулах гэж үүнийг хэлээгүй. Би зүгээр л ийм зүйл тохиолдох үед битгий гайхаарай гэдэг утгаар л хэлж байна. Эдгээр сануулга нь библиэр дамжуулан бидэнд өгөгдсөн. Энэ зөвхөн элч Паулд тохиолдох зүйл биш. Энэ нь танд ч, мөн надад ч тохиолдох болно.

“Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод... явсан” (II Тимот 4:10).

Демийн юу нь буруу байсан бэ? Матай Хенригийн тайлбарт Дем “өөрийгөө дэлхийн явдалд хутгалдуулсанаас үйлчлэлээ орхиход хүрсэн... Христ болон Түүний сайнмэдээ орхигдож, мартагдаж, тэр дэлхийг хайрлах явдалд автагдсан. Тэмдэглэл: өнөө үеийг хайрлах нь үргэлж үнэн хийгээд Есүс Христийн замаас урваж шарвах шалтгаан болж байдаг.” (II Тимот 4:10 тэмдэглэл).

Др МакАртур бол Христийн Цусны талаар буруу номлол хийдэг. Гэхдээ түүний хэлдэг бусад зүйл нь зөв байдаг. Др МакАртур ийнхүү хэлсэн, “Дем бол Христэд үнэн сэтгэлээс итгэхийн золиосыг огтоос тооцож үзээгүй зүгээр нэг холбирч байдаг дагалдагч байсан.” (MacArthur Study Bible, адил.). Энэ төрлийн хүн Үр цацагчийн сургаалт зүйрлэлд гардаг,

“Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ” (Лук 8:13).

Тэд хэзээч жинхэнээсээ дахин төрөөгүй хүмүүс. Тэд Христэд үндэс сууриа тавиагүй. Тиймээс сорилт ирэхэд тэд чуулганаа орхиж, буцаад дэлхийн замаараа замнадаг. Энэ зүйл нь цаг улиран өөрчлөгдөх бүрд болж байдаг. Паул шоронд хоригдох үед цаг хугацааны өөрчлөлт Демд тулж ирсэн. Түүний бүх зүйл өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтийн цаг үе ирэхэд түүнд Христэд суурилсан жинхэнэ бат үндэс байгаагүй тул энэ нь илчлэгдсэн – ингээд тэр дэлхий рүү буцаж, Паулыг орхисон.

Бид үүнийг залуус сургуулиа төгсөх үед олонтаа хардаг. Энэ бол өөрчлөлтийн цаг үе юм. Тэд өмнө нь үүгээр нэг ч хүн явж байгаагүй юм шиг боддог! “Миний, Миний! Яг одоо надад маш гоё кареер хөөх боломж гарлаа! Та надаас Христийн төлөө зовох хийгээд итгэлтэй байх талаар шаардаж чадахгүй! Наадах чинь зөвхөн намайг хүүхэд байхад л байсан зүйл! Одоо бол би насан хүрсэн хүн учраас би өөрийнхөө хүч чадлыг өөрийнхөө амьдралд зориулах хэрэгтэй байна. Та ойлгохгүй байна уу? Энэ бол миний кареер!” Өө, тиймээ, мэдээж би үүнийг маш сайн ойлгож байгаа! Би ч гэсэн ийм замаар явсан гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Бидний ялгаа бол би бол Паулын явсан замаар явсаар байсан, харин чи энэ дэлхийн явдалд хутгалдсан нэгэн болсон. Ялгаа нь гэвэл би дахин төрсөн – харин чи зүгээр л гадна талын хуурамч “шийдвэр” гаргасан. Чи соригдох үед чамд үндэс байгаагүй! Надад Христэд суурилсан үндэс байсан, харин чамд ерөөсөө ийм зүйл байгаагүй! Энэ маш энгийн биш гэж үү!

Эсвэл сорилт өөр цаг үеийн өөрчлөлтөөр үргэлж ирдэг. Залуус хайр дурлалд унаж, болзоонд явж, энэ үедээ тэд чуулганаа орхиж, дэлхийд уусан алга болдог.

Эсвэл энэ нь чамайг хүүхэдтэй болох үед ирж болно. Чи “Энэ бүхний эцэст би одоо хүүхэдтэй боллоо.” хэмээн боддог. Та одоо намайг Эзэнд итгэ хэмээн шахаж чадахгүй болно!” Үлдсэн бид цугларалт болгонд хүүхдүүдээ аваад ирнэ хэмээн битгий бод. Та бас л урьд нь энэ замаар хэн нэгэн явж байгаагүй мэт боддог! Гэхдээ жинхэнэ шалтгаан бол чамд Христ дотор үндэс байхгүй байна – чамд жинхэнэ бус, харин хуурамч өөрчлөлт төдий зүйл л байна! Чи сургууль төгсөхдөө буруу зам сонговол чи хэзээч дахин зөв замдаа орж чадахгүй. Магад чи чуулганд зарим нэг ажил хийж болно, гэхдээ чи өмнө нь байж болох байсан тэр хүчирхэг Христийн цэрэг хэзээч болж чадахгүй! Тиймээс чи тэгэх хэрэгтэй байсан! Яруу найрагч Роберт Фрост гайхалтайгаар ийнхүү хэлсэн,

Би үүнийг санаа алдан хэлэх болно
Олон жилийг элээсэн учраас хаана ч гэсэн:
Шон дээр хоёр зам салаалсан байсан, тэгээд би-
Би хамгийн цөөхөн зорчисон нэгийг нь сонгосон,
Тэгээд энэ нь бүхнийг ялгаатай болгосон.
   (“Яваагүй зам” Robert Frost, 1874-1963).

Чи нэг л удаа буруу зам сонговол буцах зам гэж байхгүй. Тавин найман жилийн үйлчлэлдээ би ийнхүү буцсан нэг ч хүнийг хараагүй! Нэгийг ч үгүй! Дем буцаж Паул руу ирээгүй гэдгийг санаарай – хэзээч ирэхгүй байх болно! Энэ нь амьдралын өөрчлөлт бүрд ямар зам сонгож буйдаа маш болгоомжтой байгаарай гэсэн утгатай. Дэлхий чамд өөрийн амьдралаа хэдэн ч удаа дахин босгон байгуулж болно хэмээн хэлэх болно. Гэхдээ дэлхий ингэж хэлэхдээ биднийг хуурч байдаг. Би амьдрал нь дахин бүрэн босгон байгуулагдаж байсан тийм зүйлийг ерөөсөө хараагүй. Миний мэддэг нэг эмэгтэй өөрийнхөө амьдралыг дахин босгох гээд цөхрөнгөө бартал оролдож байгааг би санаж байна. Би түүний гэрт өрөө хөлсөлж байх үед тэрээр үүний талаар цаг үргэлж ярьдаг байсан. Өөрийнхөө амьдралыг босгон байгуулахаар хичээсэн олон жилийн эцэст тэрээр ой ухаанаа алдсан. Бодит түүх! Анд минь, ямар зам сонгох гэж буйдаа үнэхээр болгоомжтой ханд! Энэ эмэгтэй “Хэрвээ би Христийн замыг сонговол би зарим зүйлээ алдах болно! Би зарим нэг маш үнэ цэнэтэй зүйлээ алдах болно.” гэж хэлсэн. Тэгээд тэр ой ухаанаа алдсан – яг л Дем амиа дэлхийд алдсан шиг!

“Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод... явсан” (II Тимот 4:10).

Би энэ дэлхийд зууны дөрөвний гурвыг туулан амьдарч байна. Чи миний насыг наслах үедээ чиний туулсан амьдрал нүүрэн дээр чинь жирэлзэн харагдах болно. Нүүрэн дээр чинь жагсаалт, жагсаалтаараа харагдах болно! Бөөн бөөнөөр, хэдэн зуугаар, хэдэн мянгаараа! Нэг жагсаалтын араас нөгөөх туулсан зүйл нь. Тэгвэл эдгээр туулсан зүйл нь юуг хэлдэг вэ? Тэд миний нүдэнд дээр харанхуйд живэх үедээ ийнхүү хэлдэг, “Энэ дэлхийд амиа ямар нэг зүйлийн төлөө алдахаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй! Тэгээд тэр амиа зориулах зүйл нь энэ гэж үү! Чи галзуураагүй биз?” Энэ бол эдгээр хүмүүс харанхуй руу унаж байхдаа надад шивэгнэн хэлдэг зүйл.

Чи “надаас өмнө бүхийл амьдралаа олсон” хэмээн хэлдэг. Эдгээр нь ердөө хэдхэн сарын зүйл хэмээн чамд хэлэхэд чи үүнийг сонсохгүй байх болно. Чи мөнхийн харанхуйн ирмэгт тулан ирэх үедээ хаагуур явсанаач мэдэхгүйгээр маш хурдтайгаар унадаг бөгөөд өөрийнхөө амьдралыг дахин босгон байгуулахад энэ нь үүрд мөнхөд дэндүү оройтсон байдаг! Тэдний сонголгүй татгалзсан замын дараа хэн нь ч буцаж ирдэггүй. Дем хэзээч буцан ирээгүйг санаарай! Би одоо та нарт ийм замаар замнасан хүний тухай хоёр түүхийг ярих гэж байна.

Түүний аав нь номлогч байсан. Тэрээр чуулгандаа төгөлдөр хуур тоглодог байсан. Тэр бол онцлоод байх зүйлгүй жирийн л нэг охин байсан. Тэгээд бүтэлгүй залуугийн нүдэнд өртөх үедээ тэрээр түүнтэй хамт явсан, өмнө нь жинхэнээр таньж мэдээгүй тэр итгэлээ мартаж, зүрх сэтгэл нь шархалах хүртлээ түүнтэй хамт явж, хоёулангынхаа амьдралыг босгохоор тэмцэлдэн амьдарсан. Одоо би түүнд тусалж чадахгүй болсон. Тэр одоо хөгширсөн бөгөөд үгийг сонсох хүсэлгүй болсон. Би түүний нас барсан эмнэлэг рүү бороон дундуур нуруундаа үүрэн байж хүргэн өгсөн. Түүний зүрх олон жилийн өмнөөс үхжиж эхэлсэн. Түүний сонгоогүй замыг өөртөө сануулахын тулд би түүний төгөлдөр хуурийг зочныхоо өрөөнд хадгалдаг.

Тэр айлын ууган хүү байсан учраас эхлээд аж ахуйгаа орхин явсан. Тэр юу хүсэж буйгаа мэдэж байсан бөгөөд түүнийгээ олсон, баян айлын эмэгтэйтэй гэрлэж, маш их мөнгөтэй болсон. Тэр хүүсэр эхнэрийнхээ уйгагүй хүсэлтийн дагуу нэгэн жаахан охиныг үрчилэн худалдан авч өгсөн. Тэр бол маш их мөнгөтэй байсан. Тэрээр бүх л зүйлийг худалдан авч чадна гэж бодсон! Тэгээд эхнэр нь өөд болсон. Тэгээд өнөөх охин нь муу замаар ороод түүнийг орхиод явсан. Тэгээд тэр өнөөх том байшиндаа орь ганцаар хоцорсон. Хүмүүс түүнийг унтлагын өрөөндөө гартаа буу бариад цус харван саажилтад орсон байдалтайгаар олсон. Би түүнийг эргэхээр эмнэлэгт очисон. Тэр ерөөсөө ярьж чадахгүй байсан. Би түүний гарыг атгаад түүний төлөө залбирсан. Тэрээр яг л зэрлэг араатан шиг миний төсөөлж чадахааргүй маш чангаар орилсон. Дараагийн өдөр нь би түүн дээр ирэхэд тэр маш үнэтэй авсанд байгааг олж харсан. Нэгэн ялаа түүний нүүрэн дээр суусан байсан. Тэр бол маш баян байсан ч гэлээ түүнд нүүрнээс нь ялааг үргээчих хэн ч байгаагүй. Би түүний уран зургийг сонгоогүй замыг санаж байхын тулд зочны өрөөндөө хадгалсан.

Чи “надаас өмнө бүхийл амьдралаа олсон” хэмээн хэлдэг. Эдгээр нь ердөө хэдхэн сарын зүйл хэмээн чамд хэлэхэд чи үүнийг сонсохгүй байх болно. Чи мөнхийн харанхуйн ирмэгт тулан ирэх үедээ хаагуур явсанаач мэдэхгүйгээр маш хурдтайгаар унадаг бөгөөд өөрийнхөө амьдралыг дахин босгон байгуулахад энэ нь үүрд мөнхөд дэндүү оройтсон байдаг. Тэдний сонголгүй татгалзсан замын дараа хэн нь ч буцаж ирдэггүй. Дем хэзээч буцан ирээгүйг санаарай.

Өнгөрсөн Ням гарагт Др Каган миний амьдралын талаар та нарт гэрчилсэн. Тэрээр энэ нь “тулааны, урвалт шарвалтын, цөхрөлийн он жилүүд” байсан гэж хэлсэн. Чиний хувьд пасторын амьдрал дэндүү хүнд хэцүү, маш удаан, тэр чигээрээ зовлон шаналал мэт санагдаж магад. Магадгүй та нар намайг өөрөө амьдралын замдаа буруу жимийг сонгосон бус уу хэмээн бодож байж болох юм. Дем шоронд гинжлэгдэн зовж байгаа Паулыг харахдаа бас ингэж бодсон байж ч магад. Эхнэр бид хоёр Ромын тэр харанхуй шоронг үзсэн. Тэрбайтугай бид Паул II Тимот номыг бичиж байсан тэр өрөөнд нь орсон. Дем би өөрөө ч гэсэн адилхан ийнхүү хоригдож магад хэмээн айсан. Тиймээс тэр Элчийг орхиод явсан. Тэгээд Паул эдгээр айдас төрүүлсэн үгийг бичихэд хүрсэн,

“Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод... явсан.”

Гэхдээ Демын буруу байсан. Мөн чиний ч гэсэн буруу. Хэдий энэ зам бэрх ч надад баяр хөөрийг авчирсан, энэ зам нь надад үгээр хэлэхийн аргагүй гайхалтай эмэгтэйг өгсөн, хэрвээ би – өсвөр насны хөвгүүн байхдаа амьдралынхаа замд буруу жим сонгосон бол миний хэзээч төсөөлж байгаагүй тийм сайхан нөхөрлөлөө алдах байсан.

Ерик Бүүт-Клиборн бол эрт цагийн Авралын Армийг үндэслэгч, нэгэн номлогчийн цорын ганц хүү Виллиам Бүүтийн ач хүү юм. Ерик Бурханы мишшионер цуглаанаас илгээгдэн Африк руу явсан. Тэр жирэмсэн эхнэр Лусие, жаахан охины хамт илгээлтийн талбар дээрээ ирээд ердөө хоёрхон долоо хоногийн дараа нас барсан. Тэр энэ хорвоог орхихдоо ердөө 29-хөн настай байсан. Хожим нь түүний эхнэр “Үхэл Өөд Дуулгавартай” хэмээх номондоо түүний аймшигтай үхлийн талаар бичиж үлдээсэн. Тэд Африк руу явахаасаа өмнө нэгэн үйлчлэлд хамтдаа оролцсон. Тэд хамтдаа залбирч, Ерикийн ээжийн бичсэн дууг дуулцгаасан,

Таны хөлийн өмнө би сөгддөг
Бүхийл зүйлээрээ Танд бууж өгсөн
Зовлонт амьдрал эсвэл үхлийн тулд
Миний цовдлогдсон Эзэний төлөө.

Ерикийн талаархи түүний номонд түүний оршуулгын талаар дурьдсан. Сайнмэдээг амьдралдаа сонсож үзээгүй нутгийн уугуул африкчууд хэдэн зуугаараа Христэд итгэгчийн оршуулгыг үзэхээр ирсэн. “Тэгээд хэсэг залбирлын дараа авсан дахь хадааснуудыг хадан оруулсан. Алхаар хадагдаж буй хадаас бүрийн дуу нь миний зүрх рүү цохиж байгаа тэр зовлонг та төсөөлж байгаа бизээ.” Тэгээд цааш нь тэр “Би өнөөгийн мишшионеруудын амжилт бол үнэхээр их хайрласан мөхөж буй сүнснүүдийг аврахаар өөрийнхөө амийг [илгээлтийн] талбарт асгасан тэдгээр зовж тарчилсан армийн ачаар ийм болсон гэдгийг ухаарсан. Алс хол газарт буй өнчин булш нь нутгийн ард түмний зүрх сэтгэл хийгээд амьдралд амьд ахуй цагтаа үзүүлж байсанаас илүү их урт хугацааны сэтгэгдэл үлдээн, үр нөлөөгөө үзүүлдэг гэж заримдаа яригддаг; Газарт овоолсон шороонд зоогдсон энгийн нэгэн модон загалмай нь өч төчнөөн үг хэлэхээс илүү тодорхой зүйлийг хэлж байдаг.”

Ерик Бүүт-Клиборн Христ итгэл огт танигдаагүй газар руу илгээлт аван явах үедээ ердөө 29-хөн насандаа нас барсан. Тэр тэнд очоод ердөө хоёрхон долоо хоног л байсан. Түүний амьдралдаа хийсэн цорын ганц номлол бол өөр хүнээр шарил дээр нь хэлэгдсэн түүний амьдрал байсан бөгөөд үүнийг нь хэдэн зуун аврал аваагүй нутгийн ардууд сонссон.

Гэхдээ энэ жижигхэн оршуулгын ажиллагаа бол Бурзина Фасо дахь Христ итгэлийн эхлэл байсан. Өнөөдөр Африк дахь Бурханы Цуглааны салбар Ерик Бүүт-Клиборныг Бурханы дуудлагыг амиа өгөх хүртэл дуулагавартай дагасан итгэлийн баатараар санан дурсадаг. Өнөөдөр Бурханы Цуглаан салбар нь тэнд байгаа Протестант урсгалаас хамаагүй том болсон байгаа. Тэнд 4500 гаруй чуулган байгаа бөгөөд Африкийн Христэд итгэгчид 1.2 сая гаруй хүмүүст голлон үйлчилж байгаа. Ерикийн богинохон амьдрал өмнө нь цагаан арьст хүн ерөөсөө очиж үзээгүй Африк дахь хэдэн мянган хүмүүст үггүйгээр Христийг таниулах ажлыг хийсэн.

Би энэ түүхийг хэдэн өдрийн өмнө уншаад заавал энэ түүхийг та бүхэнд хэлэх хэрэгтэй гэж бодсон. Чиний туулж буй ямарч хүнд хэцүү зам нэг л өдөр Христээр дамжуулан нөхөн төлөгдөх болно. Дем шоронд буй Элчийг орхиж, түүнээс холдон явсан амар хялбар замаас чи эргэх болтугай. Чи амархан замаасаа эргээд, хамгийн бага явсан тэр замыг дагах болтугай. Одоо II Тимот 4:17-г үзээрэй. Дем элч Паулыг гав гинжтэй нь орхиод явсаны дараа тэрээр юу хэлсэнийг сонсоорой,

“Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв....” (II Тимот 4:17).

Залуу эмэгтэйчүүд, залуу эрчүүдээ та нар Паулын жишээг дагах болтугай! Та нар Паулын харааг өөртөө авах болтугай! Дэлхий дахинд Сайнмэдээг “бүхэл Харь үндэстнүүд сонсгож чадахуйц” уулан дээрхи гэрэлтэх хот мэт чуулганыг босгон байгуулахад та нар бидэнд туслах болтугай. Залуу эрчүүдээ, манай чуулган Бурханы ерөөлөөр ямар байж чадсан, ямар байгаа, цаашид ямар байх талаар бодож үзээрэй! Залуу эмэгтэйчүүдээ, өөрийнхөө бүхийл зүйлийг Христэд зориулаарай!

Христэд өөрийнхөө залуу нас, эрч хүчийг зориулаарай! Яг л Ерик Бүүт-Клиборн шиг байгаарай! Өөрийнхөө амийн цусыг Аврагчийн төлөө зориулаарай! Бүү ухарч няц! Өөрт буй бүхнээ Христэд зориул! Үйлчлэлд оролц! Өөрийнхөө илгээлтийн талбар руу яв! Дэлхий чамайг мунхаг хэмээн дуудахыг зөвшөөр! Яваад сайнмэдээг залууст сонсгохоор тэднийг авчир! Өөрт буй хамгийн сайн бүхнээ Христэд зориул! Одоо босоод магтан дуу 7-г дуулцгаая.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээл баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч”
       Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Та зогссон чигээрээ байгаарай.

Энэ өглөө та бүхэнд хуваалцсан түүхүүд бүгд жинхэнэ шүү. Аавынхаа чуулганаас зугтаад, муу хүнтэй гэрлэж амьдралаа үрсэн тэр эмэгтэй бол манай хойд эцгийн ээж юм. Өөрийгөө унтлагын өрөөндөө түгжээд гартаа буу барисан байсан тэр баян хүн бол манай аавын ах болох миний нагац юм. Тэр оюун ухаанаа алдсан эмэгтэй одоог хүртэл амьд байгаа учраас би нэрлэхийг хүсэхгүй байна.

Нэгэн цагт тэд бүгдээрээ л та нар шиг залуу байсан. Гэхдээ тэд Есүсээр аврагдах тэр амьдралаас гадуур байхыг өөрсөддөө зөвшөөрсөн. Тэд Есүст “Үгүй” гэх үгийг бүр зуршил болтлоо хэлсэн, зуршил бол Бурхан Өөрөө тэднийг энэ мөхлийн байдалд нь орхих хүртэл байдалд оруулдаг тийм хүчтэй зүйл.

Залуу эрчүүдээ, залуу эмэгтэйчүүдээ гэмшицгээ! Өөрсдийнхөө бурхангүй амьдралаас эргэцгээ – тэгээд Бурханы Хүү Есүс Христ рүү ирцгээ. Түүнд итгэ. Тэр Өөрийнөө Цусаар чамайг угаан ариусгах болно. Тэнгэрийн улсад Бурханы баруун гар талд Тэр чамайг хүлээж байгаа. Есүст итгээд, утга учиргүй амьдрал хийгээд мөнхийн цөхрөлөөсөө аврагдацгаа!

Одоо хүн бүр нүдээ аницгаана уу. Хэрвээ та Есүст итгэх талаар бидэнтэй ярилцмаар бол яг одоо үүдний уулзалтын өрөө рүү Др Каган болон Жон Каган нарыг дагаад явахыг хүсэж байна. Тэд та нартай ярилцаж, залбирч болохуйц чимээгүй өрөөрүү дагуулах болно. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме II Тимот 4:10-17 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Есүстэй байхыг би илүүд үзнэ” Үг Rhea F. Miller, 1922; Ая George Beverly Shea, 1909-2013).