Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЇЧ ЧАДАЛТАЙ ХЇНИЙ ЗАН ЧАНАР -
ДР ХИМЕРСИЙН 75 НАСНЫ ОЙН ХЇНДЭТГЭЛД ЗОРИУЛАВ

THE STRENGTH OF A MAN’S CHARACTER –
A TRIBUTE TO DR. HYMERS ON HIS 75TH BIRTHDAY
(Mongolian)

Доктор С.Л Каган
by Dr. C. L. Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, April 10, 2016

“Зовлон шаналангийн цагт сул байх аваас хїч тэнхээ чинь сул аж” (Сургаалт їгс 24:10).


Та хїний їнэ цэнийг яаж їнэлдэг вэ? Дэлхий бол їїнийг мєнгєєр їнэлдэг. Гэхдээ Есїс ийнхїї хэлсэн, “Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.” (Лук 12:15). Хїнийг їнэлэх зїйл бол мєнгє, - эсвэл цол хэргэм, эсвэл алдар нэр, эсвэл жинхэнэ їнэ цэнийг харуулдаг – баяр жаргал бус юм. Тэгвэл юу вэ? Єнєєдрийн їг бидэнд їїнийг хэлж байна,

“Зовлон шаналангийн цагт сул байх аваас хїч тэнхээ чинь сул аж” (Сургаалт їгс 24:10)

.

Энд гарч буй “Зовлон шаналангийн цаг” гэдэг їг нь “Аливаа зїйл чиний эсрэг болж байгаа тэр цаг їеїїд”-ийг заадаг. “Сул байх” гэдэг нь “бууж єгєх” гэсэн утгатай. Матай Пїїлсийн тайлбарт, “Энэ бол чамд байгаа шинж чанар, гэхдээ энэ нь зовлон шаналангийн цагаар хамгийн сайн танигдсан Христэд итгэгчдийн сул дорой байдал эсвэл урам зориггїй байдал.” хэмээн хэлсэн. Хїнийг шалгадаг зїйл бол юмс тїїний эсрэг чиглэх їед хэрхэн хариу їзїїлж байгаагаар харагддаг! 1599 оны Женевийн тайлбар библид “Хїн асуудалтай нїїр тулах хїртлээ хичнээн хїч тэнхээтэй гэдэг нь мэдэгдэхгїй” хэмээн хэлсэн. (Сургаалт їгс 24:10б хэсгийн тайлбар).

Энэ бол хїний жинхэнэ шалгуур юм – бїх зїйл гэрэл гэгээтэй тэр цаг їе бус, харин харанхуй бїрхэг тэр їед юм. Энэ шалгуураар манай пастор Др Химерс бол їнэхээр агуу Христэд итгэгч хїн юмаа! Тїїний амьдрал бол тэр чигээрээ зовлон шаналангийн цаг їеїїд байсан. Хэдий тэр сул дорой гэдгээ мэдэрч байсан ч тэрээр хэзээч бууж єгєєгїй юм. Ахлах Др Боб Жонс (1883-1968) “Чиний зан чанарын шалгуур бол чамайг зогсоохоор оролдож буй тэр зїйл юм.” хэмээн хэлсэн. Їїнийг єєрєєр хэлбэл, “Чиний зан чанарын шалгуур бол чамайг зогсоодоггїй тэр зїйл юм.” “Хэрвээ юуч чамайг зогсоож чаддаггїй бол чи їнэхээр агуу зан чанартай болсон байна.” Энэ л зїйл манай пасторт байдаг!

Энэ їдэш бид тїїний 75 насны ойг тэмдэглэж байна. Тїїний амьдралын ихэнхи цаг їеїїд зовлон шаналалын цаг їе байсан. Бїх юмс тїїний эсрэг чиглэж байсан. Хїмїїс тїїний эсрэг чиглэж байсан. Гэсэн ч тэр шантралгїйгээр урагшилсаар байсан. Энэ бол тїїний єєрийнх нь хїч чадал байгаагїй. Тїїний амьдралын чухал эшлэл бол Филиппой 4:13, “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Энэ їдэж бид єєрсдийн пастораар бахархаж – мєн бид Христэд талархалаа єргєж байгаа!

Би єнєєдєр Др Химерс амьдралдаа ямар зїйлтэй нїїр тулгарах хэрэгтэй байсан нєхцєл байдлын талаар хуваалцахыг хїсэж байна. Тїїний амьдрал бол Христ доторх мятрашгїй хїч чадал хийгээд ялалтын тухай тїїх юм! Гїн зовлон шаналал нь тїїний агуу хїч чадлыг харуулдаг.

Манай пасторын амьдрал бїр багаасаа л зовлон шаналалаар дїїрэн байсан. Тэр бол Христэд итгэгч гэр бїлд єсєєгїй. Їнэндээ тэр бол салж сарнисан гэр бїлд єссєн. Тїїнийг хоёрхон настай байхад аав нь орхиод явсан. Тїїний ээж Сеселиа тїїнийг арван хоёр нас хїртэл нь хайрлаж, асран халамжилсан. Тэгээд тэр хаа сайгїй нїїдэллэж, хамаатан садныхаараа толгой хорогдон амьдарсан. Тэр ахлах сургуулиа тєгсєх їедээ 22 єєр сургуулийг дамжисан байсан. Тэр сургуульдаа їргэлж л “шинэ хїїхэд” хэмээн – гадуурхагдсан. Тэр амьдралдаа тусламж дэмжлэг эсвэл хайр эсвэл халамж байхгїйгээр – “жинхэнэ єнчин хїїхдээр” амьдарсан.

Тийм байлаач тїїний хувьд Бурхан бол сайн байсан. Библид ийнхїї хэлдэг, “ЭЗЭН бол бүгдэд сайн, Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.” (Дуудал 145:9). Бурхан хэдий тэднийг аврагдаагїй байсан ч гэсэн Єєрийнхєє хїїхдїїдэд анхаарал халамжаа їзїїлдэг. Др Химерсийн илтгэх урлаг болон жїжгийн багш Рэй Филлипс тїїний жїжиглэх болон хэл ярианы авьяасыг олж харсан. Манай пастор тїїний анхаарлыг татсан бєгєєд тэр тїїнд чин сэтгэлээсээ анхаарал халамжаа хандуулсан. Ноён Филлипс тїїнд їнэхээр хайртай, сайн байсан. Гэхдээ Др Химерс театрт бол хий мєрєєдєл гэдгийг олж хараад Сайнмэдээ дэлгэрїїлдэг пастор болсонд нь би їнэхээр баярладаг!

Др Химерс чуулганд єсєж торниогїй. Тїїнд эрїїл гэр бїл ч байгаагїй. Хэрвээ тїїнд эдгээр нь байсан бол тэрээр материаллаг їзэлтэй – гадна талыг чухалчилсан хийгээд нийгэм рїї хандсан хїн байх байсан болов уу. Гэхдээ бїхийл нїїдэл суудал хийгээд эсэргїїцлїїд тїїнийг дотогшоогоо чиглэсэн хандлагатай – бїрэг ичимхий хїн болгосон. Тэр єєрийнхєє талаар маш нухацтай бодож, тэгээд тэр Бурханы талаар бодсон. Магадгїй та Др Химерсийг номлож эхэлсэнээс болон їргэлж л хїмїїс дунд їг хэлж байдаг болохоор дотогшоогоо чиглэсэн бїрэг хїн гэж бодохгїй байж болно. Гэхдээ тэр дотроо бол єєрийнхєє сул дорой байдлаас айдаг маш эмзэг хїн юм. Тэр єєртєє бус, харин Бурханд л тїшиглэдэг.

Энэ зовлон шаналалын амьдрал дотор Бурхан миний нэрлэдгээр “ивээлийн цонхнууд” болох Єєрийн хайр энэрлээ доош буулгасан. Манай пасторын хєршїїдийн хоёр нь Др мєн хадагтай МсГован байсан. Тэд бол тїїний хувьд ивээлийн цонх байсан. Тэд тїїнд маш сайн байсан. Тэд тїїнийг олон удаа оройн хоолондоо урисан. Тэд тїїнийг баптист болгосон чуулгандаа анх авчирч байсан. Манай пастор ганцаардал дунд дахь залуу байхад Бурхан сайнаар хандсан.

Єсвєр насандаа Др Химерс хамаатнуудтайгаа адилхан болохгїй хэмээн шийдсэн. Тэр тэднийг архи ууж, хараал хэлж байгааг хардаг байсан. Тэр чуулганд явж, итгэгч хїн шиг амьдрахаар шийдсэн. Тэр хараахан аврал аваагїй байсан. Бурхан Абрахамд “Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа... Миний чамд зааж өгөх газар уруу яв.” (Эхлэл 12:1) гэж хэлсэн шиг байдалтай байсан. Тэгээд

“Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав” (Еврей 11:8).

Бурханд ямар тєлєвлєгєє байгааг Абрахам бїрэн мэдээгїй байсан. Тэр хараахан аврагдаагїй байсан. Гэхдээ тэр “дуулгавартай дагаж; гараад явсан.” Энэ бол Др Химерсийн хийсэн зїйл юм. Гэхдээ тэр єєрийнхєє амьдралыг єєрчилсєн. Теологичид їїнийг “итгэлийн ємнєх итгэл” хэмээн нэрлэдэг – єєрчлєгдєхєєсєє ємнє Бурханд хариу їзїїлэх.

Манай пастор чуулганд явж байна гэдгээрээ ямар нэг дэмжлэг эсвэл магтаал хїртэж байгаагїй. Тїїний ах дїї хамаатан садангууд “Шашинлаг Роберт” хэмээн хочилж, тохуурхан шоглож байсан. Гэхдээ энэ л тохуурхал дундуур манай ахлагч Бурханы дуудлагыг дуулгавартай дагасан. Єнєєдрийн їг “Зовлон шаналангийн цагт сул байх аваас хїч тэнхээ чинь сул аж.” гэж єгїїлдэг. Тэр сул байгаагїйд нь Бурханд талархаж байна. Бурхан тїїнд хїч чадал єгч байсан учраас тэрээр хїч тэнхээ нь сул байгаагїй!

Есїс ийнхїї хэлсэн, “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй.” (Иохан 6:44). Энд гарч буй татах гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Бид ихэнхдээ хїн Христэд итгэх эсвэл яг дахин тєрєхийн ємнєхєн тэр л агшинд Бурхан тэр сїнсний дээр ажлаа хийж байдаг хэмээн ихэнхдээ боддог. Гэхдээ Бурханы татах ажил їїнээс ч ємнє эхэлж болдог. Бурхан Др Химерсийг Баптист чуулган руу авчирахад хадагтай МсГовансийг ашигласан тэр їе бол энэ таталтыг нэг хэсэг юм.

Арвандолоон насандаа Др Химерс тїїний пастор Др Маплес “Энд єєрийгєє їйлчлэлд зориулах хїсэлтэй залуу хэрэгтэй байна” гэж хэлэхийг сонссон. Др Химерс єєрийнхєє пасторыг хїндэлдэг бєгєєд тїїнтэй адил болохыг хїсдэг байсан. Хэн ийм бодлыг тїїнд тєрїїлсэн бэ? Энэ бол Бурхан байсан. Др Химерс єєрийнхєє амьдралыг їйлчлэлд зориулсан. Хэн тїїнийг ийм зїйл хийхэд хїргэсэн бэ? Энэ бол Бурханы таталтын нэг хэсэг нь байсан. Хэдийгээр тэр эхэн їедээ тааруу байсан ч тэрээр цааш їргэлжлїїлсээр байсан. Хожим нь тэрээр Хятад руу мишшионер болохыг хїссэн. Тиймээс тэр Анхдугаар Хятад Баптист Чуулганд явж эхэлсэн. Энэ ч гэсэн Бурханы таталтын нэг хэсэг байсан.

Манай пастор 1961 оны намар Биола Дээд Сургуульд элсэн орж суралцсан. Др Чарльз Ж Воодбридж долоо хоногийн турш нэгэн сїмд номлол хийсэн. Др Воодбридж Хятад тєрсєн байсан. Тэрээр Фїллерийн сургууль либерализмийг илтэд дэмжиж эхэлсэний улмаас орхисон. Энэ хоёр шалтгааны улмаас Др Химерс тїїний номлолд сэтгэл нь хєдєлж, тїїнийг маш анхааралтай сонссон. Хэн їїнийг зохион байгуулсан бэ? Энэ бол Бурхан! Эдгээр сургалтаар дамжуулаад Др Химерс Чарльк Веслигийн “Гайхамшигт хайр! Ийм юм гэж байхуу, Миний Бурхан миний тєлєє їхлээ гэж її?” гэсэн магтан дууг дуулсан. Тэрээр Есїс тїїнд хайртай бєгєєд тїїний тєлєє їхсэн гэдгийг олж харсан. 1961 оны Есдїгээр сарын 28-ны єглєє 10:30 минутад Др Воодбридж номлол хийж байх тэр агшинд Др Химерс Христэд итгэн дахин тєрсєн!

Ингэж тэрээр єєрийнхєє Христ итгэлийн амьдралаа эхэлсэн. Энэ нь тийм амар байгаагїй. Тэр дээд сургуульд явах хэрэгтэй болсон. Энэ нь тїїнд маш хїнд байсан. Тїїний хамаатан саднууд дээд сургуульд явж їзээгїй байсан. Тїїнд ямарч урамшуулал хийгээд мєнгєн тусламж байгаагїй. Тэр їїнийг хийж чадахгїй байх хэмээн бодож байсан. Гэсэн ч тэр мишшионер болохын тулд дээд сургууль явах шаардлагатай учраас заавал явах болсон. Бурхан тїїнд амьдралынх нь чухал эшлэл болгож Филиппой 4:13, “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” гэдгийг єгсєн. Христийн хїчээр єєрийнхєє хийж чадахгїй хэмээн бодож байсан зїйлээ хийх болсон! Тэр бїхэл єдрийн турш бїтэн цагаар ажил хийж, оройн цагаар сургуульдаа сурч байсан – жил дараалан чуулганд олон цагаар ажиллаж байх зуураа. Тїїний зам хичнээн хатуу хєтїї, урт удаан байсан ч гэсэн тэрээр бууж єгєєгїй. Тэр зєвхєн баклавр хийгээд магистер зэрэг бус, харин гурван чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Христ дотор тэр хїчтэй байсан. “Зовлон шаналангийн цагт сул байх аваас хїч тэнхээ чинь сул аж.” (Сургаалт їгс 24:10). Гэхдээ Христ дотор тїїний хїч агуу байсан!

Др Химерс надад єєр нэг хїнийг дурьдаж єгєхийг хїссэн. Энэ бол Др Химерсийн ажиллаж буй газарт бичээч байсан дунд эргэм насны эмэгтэй юм. Тэр олон жилийн турш оройн сургуульд яваад їнэхээр их ачаалалд орон ядарч буйгаа мэдэрсэн. Гвен Девлин гэх энэ эмэгтэй ажлынх нь дараа орой бїр тїїнтэй ярилцаж, тїїнд урам зориг єгдєг байсан. Тэр надад їргэлж л энэ эмэгтэйгїйгээр їїнийг ерєєсєє хийж чадахгїй байх байсан гэж хэлдэг.

Энэ номлолыг хийсний дараа Др Химерс тїїнд тус хїргэсэн єєр дєрвєн хїнийг хэлж єгєхийг хїссэн. Хятад чуулганд Мурпи болон Лорна нар залуу хосууд байсан. Др Химерс анх энд ирэхэд тэд тїїнийг халамжилж, яг л жаахан дїї шигээ хандсан. Тэд тїїнийг гэртээ аваачисан. Тэд бїтэнсайн бїрийн оройн цуглааны дараа хоолонд тїїнийг дагуулан гарч, тїїний жинхэнэ анд нь болж байсан. Др Химерсийн надаас дурьдаж єгєхийг хїссэн гурав дахь хїн нь бол ноён Еугене Вилкерсон юм. Тэр бол уг чуулганд настай цагаан арьс нэгэн байсан. Тэрээр чуулгандаа нарийн бичгийн даргын ажил хашхын зэрэгцээ єєр олон їїргийг давхар їїрдэг хїн байсан. Тэгээд тэр Др Химерсын олон жилийн анд нєхєр болсон. Манай пастор тїїнтэй хамт цагийг удаан єнгєрєєсєн бєгєєд Бямба гарагийн орой бїр чуулганы танилцуулга бичиж дууссаны дараа нь Др Химерс тїїнийг машинаараа гэрт нь хїргэж єгдєг байсан. Тэрээр энэ дэлхийг орхин єєд болох їед гэр бїлийнхэн нь Др Химерсийг оршуулгын ёслолыг нь їйлдэж єгєєчээ хэмээн хїссэн. Дараагийн Др Химерст тусалж байсан хїн бол тїїний хамгийн сайн найз болох Жаксон Лау хэмээх хятад залуу юм.

Хятад Чуулганд Др Химерс єєрийнхєє пастор Др Тимоти Линий (1911-2009) удирдлаган доор ажиллаж байсан. Др Лин бол гайхалтай библийн судлаач байсан. Тэр бол Христэд итгэгчид бол гаднах байдлаараа хэлбэрийн тєдий байгаагїй, харин їнэнээр амьдарч байсан гэдэгт итгэж байсан ариун хїн юм. Бурхан манай пасторыг Др Линий удирдлаган доор дасгалжуулсанаар тїїнийг єєрийг нь Бурханы хїчирхэг эр хїн болгон тєлєвшїїлсэн.

Эдгээр он жилїїд амар байгаагїй. Др Химерс энэ чуулганд цорын ганц цагаан арьстан байсан. Баасан, Бямба, Ням гарагийн орой номлол болон сургалт гээд ажил їнэхээр хїнд хїчир байсан. Дасгалжуулалт нь їнэхээр чанга хатуу. Гэхдээ эдгээр нь сайн сайхны тєлєєх тийм зїйл байсан. Библи ийнхїї хэлдэг, “Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.” (Иеремиагийн гашуудал 3:27). Бурхан тїїнийг Бурханы хїчирхэг эр хїн болгоход їїнийг ашигласан. Энэ бол тїїний жинхэнэ сургууль байсан. Бурхан энэ цагаар дамжуулаад жинхэнээр Христэд їйлчлэнэ гэдгийг юу болохыг тїїнд зааж єгсєн. Эдгээр он жилїїд їнэхээр хїнд байсан. Энэ хатуу хєтїї зам нь манай пасторын хичнээн хїчирхэг болохыг харуулдаг. Др Химерс бууж єгєєгїй. Зам нь хатуу байсан – харин хїч чадал нь агуу байсан!

Хятад чуулган бол Ємнєд Баптист Чуулган нэртэй байсан. Тиймээс Др Химерс Ємнєд Баптистын Сургуульд элсэн орсон. Гэтэл энд багш нар нь библийг їгїйсгэдэг чєлєєтэй сургууль байсан. Хэдий тэр ганцаараа ч гэсэн Бурхан манай пасторыг Библийн їнэний тєлєє босгон зогсоосон. Бурхан тїїнийг ганцаардах хийгээд сэтгэл санаагаар гуниглах їед нь тїїнийг хїчирхэгжїїлж, бас амар тайвнаар дїїргэж байсан. “Надад хүч өгөгч Христээр би бүгдийг хийж чадна.” (Филиппой 4:13)

Элчин сайдын хувьд Др Химерс зоригтой, итгэмжит байсан. Єнєєдєр олон номлогчид амар замыг сонгож байгаа. Тэд юуч хэлдэггїй, бас юуч хийдэггїй. Тэд яг л Иеремиагийн їе дэх Израйлийн номлогч нартай адилхан байсан,

“Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна... "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв.” (Иеремиа 6:13, 14).

Гэвч Др Химерс хэдий хэцїї ч гэсэн їнэнийг хэлж байсан. Тэрээр Ємнєд Баптистын Сургуулийн чєлєєт байдлын эсрэг зогссон. Тэр їїнийг илчилсэн ном бичсэн бєгєєд їїнийг дахин дахин илчлээч хэмээн бїхийл чуулгануудад ном зохиолоо илгээсэн. Єнєєдєр эдгээр сургуулиуд консерватив болсон.

Мєн тэрээр антиномианизмын эсрэг зогссон – энэ нь Христэд итгэгч хїмїїс гэмт амьдралаар амьдарч болно гэсэн їзэл санаа. Шинэ–евангелистууд Ням гарагийн цуглаанаа таслаад бїжиглэж, хар тамхи татаж, гэрлэлтээс гадуур сексийн харилцаанд орж байсан. Др Химерс тэгээд ингэж хэлсэн – мєн одооч хэлж байгаа – ингэж амьдарч байгаа хїн бол ерєєсєє Христэд итгэгч биш юм

!

Манай пастор їр хєндєлтийн эсрэг зогссон. Энэ бас л амар байгаагїй. Др Химерс їр хєндєлт хийдэг эмнэлэгийн гадаа зодуулах хийгээд хоригдох эрсдэл дунд эсрэг гудамжинд зогсох цагдаа нарын хамт зогссон. Гэхдээ л манай чуулган їр хєндєлт хийдэг хоёр эмнэлэгийг хаалгасан. Бэрхшээл саад маш их байсан ч Др Химерс бууж єгєєгїй. Ямар агуу Бурханы хїн бэ!

Холливїїд “Христийн Сїїлчийн Хууралт” хэмээх гїтгэлгийн чанартай кино бїтээсэн. Энэ киног хїлээн зєвшєєрєхгїй байгаа єєр олон хїмїїс байсан нь їнэн. Гэхдээ зєвхєн Др Химерс л їїний эсрэг хїчтэй эсэргїїцсэн! Тэр бол бусдынхаа тэргїїнд зогсоод дайсны гал дундуур єєрийгєє рискэд оруулан тулалддаг, цэргїїдийн нэрлэдгээр “Толгойн хїн” болсон. Бэрхшээл саад маш их байсан ч Др Химерс бууж єгєєгїй. 1988 оны Наймдугаар сард Christianity Today сэтгїїлд Боб Жонс Их Сургуулийн захирал Др Боб Жонс Жр ийнхїї хэлсэн, “Химерсийн эсэргїїцлїїд бол їнэхээр цорын ганц їр нєлєєтэй нь юм шиг санагдсан!” Холливїїд дахиж ийм кино огт хийгээгїй! Тїїний амьдралын замын євчин шаналал хийгээд хїнд бэрх нь Др Химерс ямар тєрлийн хїн болохыг харуулдаг. Ерєнхийлєгч Теодор Рузвелт ийнхїї хэлсэн,

Анхаарал хандуулж байгаа хїн шїїмжлэгч байна гэсэн їг биш; Хїчирхэг эр хїн хэрхэн бїдэрч буйг эсвэл алив зїйлийг илїї сайн хийх байсан тэр гїйцэтгэгчийг л онцолж байдаг хїн бол биш юм. Алдар бол жинхэнэ тулааны талбарт нїїр царай нь тоос шороо, хєлс, цусанд будагдсан, эрэлхэгээр тэмцэлдэж байгаа.... єєрийгєє їнэ цэнийн тєлєє зориулдаг, их хичээл зїтгэлийн эцэст шагнал буйг маш сайн мэддэг, мєн маш муу нь юу болохыг ч мэддэг, хэрэв тэр бїдэрвэл ядаханаа эр зоригтой тэмцэж байгаад бїдэрдэг тэдгээр хїмїїст хамаатай байдаг. Тиймээс ийм хїн нь ялалт хийгээд ялагдал нь юу болохыг огт мэддэггїй хїйтэн хєндий, аймхай хулчгар хїмїїстэй хэзээч хамт байдаггїй.

Др Химерс бол єєрийн Аврагчийнхаа нэрийн ємнєєс тулааны талбарт цус, хєлс урсган тулалдаж байгаа эр хїн юм!

Др Химерс пастораар маш итгэмжит ажилласан. Тэр хоёр чуулганыг їїсгэн байгуулсан. Тїїний нэг нь бол манай чуулган. Гэхдээ дєч гаруй жилийн турш дахь тулааны талбарт тїїний эргэн тойронд эсэргїїцэгчид, аюул осол хийгээд бїтэлгїйтэл байсан. Энэ бол Элч Паул “Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.” (I Коринт 16:9) гэж хэлсэнтэй адил байсан. Энэ бол маш олон эсэргїїцэгч нартай єнгєрїїлсэн дєч гаруй жилийн хїнд хэцїї зам байсан. Элч Паул “Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан” (II Коринт 11:26) гэсэнтэй тїїний амьдрал адил байсан. Др Химерс Паулын “бүх чуулгануудын төлөөх зовних дарамтыг” (II Коринт 11:28) їїрч байсан шиг ачааг їїрсэн. Гэсэн ч тэрээр энэ бїгдээс буцаагїй. Тэр энэ бїхэнд єєрийгєє нийцэхгїй гэдгийг мэдэж байсан бєгєєд бїр урам хугарч байсан. Гэхдээ тэр хэзээч замаасаа буцаагїй. Тїїний зан чанарын хїч нь їнэхээр агуу байсан!

Тиймээ, тэнд ивээлийн цонхнууд ч бас байсан. Бурхан Др Химерст гайхалтай эхнэр хийгээд хоёр хїїг – ач охиныг хїлээн зєвшєєрсєн. Эдгээрээс хамгийн агуу нь олон хїмїїс дахин тєрсєн. Єнєєдєр маш цєєхєн пасторууд дэлхийгээс хїмїїсийг дахин тєрєхєд нь тусалж байгаа. Чуулганаас чуулганд хїмїїсийг дамжин єнгєрїїлэхийн оронд. Др Химерс їл итгэгч гэр бїлээс гаралтай хїмїїсийг Христ рїї авчирч чадсан гавьяатай хїн юм. Тїїнийг бид хїндэтгэж байгаа!

Тулааны, урвалтын, бїтэлгїйтэл байсан он жилїїд одооч байсаар байна. Энэ бол хоёр алхам урагш, нэг алхам хойших – ер нь їргэлж хоёр алхам нь урагшаа, гурван алхам нь хойшоо байдаг. Др Химерс тоос шороо мэт їзэгдэж, бїр заримдаа ийм байдлын мэдэрч байсан. Гэвч тэр итгэмжит байсан. Тэр ерєєсєє бууж єгєєгїй!

Энд маш хїчтэй эсэргїїцэл тулгарсан. Манай чуулганы “ємнєх ахлагч” 400 гаруй хїнийг аваад чуулганыг орхин явсан. Манай чуулган бараг л энэ байраа алдасан. Бид бараг л дампуурлын ирмэгт тулж ирсэн. Алдартай номлогч Сан Жойсын ойролцоо сїмээ байгуулахыг Др Химерст санал болгосон. Тэрээр “Энэ бол їїнийг авах чиний сїїлчийн боломж” хэмээн хэлсэн. Олон пасторууд ийм тохиолдолд зєвшєєрєх л байсан байх. Гэхдээ гишїїд нь орхиж явсан, санхїї нь дампуурсан байдалд – Др Химерс євдєг нугараагїй! Мєнгє болон цагаа бїрэн зориулсан Др Химерс болон итгэмжит “Гучин есєн” гишїїдийн улмаас бидэнд зориулагдсан ийм сайхан чуулганы байртай болсон!

Эндээс би хэцїї цаг їед хїн юу хийдгээр тїїний шалгуур нь танигддаг гэдгийг олж мэдсэн. Бїх л зїйл муу харагдаж байсан тэр їе хорин жилийн турш явсан. Манай пасторын нїїр тулсан асуудлууд бол тїїний зан чанарын хїч чадлыг харуулж байгаа. Аюул заналхийлэл маш их байсан. Ямар агуу хїч чадалтай байваа!

Одоо энд чуулганы хуваагдал гэж байхгїй. Гэлээч энд аюул заналхийллийн бусад хэлбэрїїд байгаа. Хоёр жилийн ємнє Др Химерс надад одооч гэсэн тїїнд янз бїрийн сорилтууд байгаа талаар хэлж байсан. Тэр 70 гаруй настай болсон. Би єєрєє жар дєнгєж гарч байсан. Гэсэн хэдийч би ерєєсєє ойлгоогїй. Би “Юу? Та їхлийн ирмэгт тултлаа Христийг їгїйсгэлгїй явж ирсэн биз дээ!” хэмээн хэлсэн. Хэдий сорилтууд байсан ч манай пастор Христ дотор алдар хїндэтгэл хийгээд амжилтын насандаа сорилтуудыг туулсаар байна.

Хавдар тусч, эмчилгээ сувилгаанаас болоод ядарч туйлдсан 75 нас хїрсэн хєгшин хїмїїс бол гарцаагїй тэтгэвэртэй гарах байсан. Гэсэн ч манай пастор Бурханы хийгээд чуулганыхаа тєлєє тасралтгїй зїтгэсээр байна! Тэр урьд орой нь нойр муутай хонож, ходоод нь тэсэхийн аргагїй євдєж, єєрийгєє хїчлэн байж, арай чїї алхан индэр рїї гараад номлол хийж буйг би харж байгаа. Тэр хэр зэрэг номлол хийдэг вэ? Яг л арслан шиг! Тїїний хамгийн сулхан номлолыг гэхэд л та хаана ч сонсож чадахгїй гэдэгт би итгэлтэй байна. Ийм л учраас єнгєрсєн сард 217 улсаас 140 гаруй мянган хїн тїїний номлолыг уншиж, бичлэгийг нь їзсэн байна. Ийм л учраас дэлхий даяар олон пасторууд єєрийнхєє чуулганд тїїний номлолыг тунхаглаж байна. Тэр бол “Надад хүч өгөгч Христээр би бүгдийг хийж чадна.” (Филиппой 4:13) гэсэн єєрийн амьдралын чухал зїйлийг єєрийнхєє амьдралаар баталсан хїн юм.

Би тїїний хавдар нь бїрэн эдгэрээд єшєє олон жил їйлчлээсэй хэмээн залбирдаг. Гэхдээ Др Химерс їїрд мєнхєд амьдрахгїй. Библи ингэж хэлдэг, “Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.” (Дуулал 90:12). Ихэнхи хїмїїс амьдрал хичнээн богино болох талаар боддоггїй. Ихэнхи пасторууд хїртэл. Тэд энэ хорвоог орхин явахад юу тохиолдох талаар огт тєлєвлєдєггїй. Тиймээс тэднийг чуулган хуваагдаж, эсвэл хїч нь суларсаар улмаар їгїй болдог. Манай пастор їїнд анхаарал тавьдагт нь Бурхандаа талархаж байнаа! Энэ бол ямар нэг дорой байдлаас, эсвэл єєрийгєє єрєвдїїлэхээр удахгїй їхэх тухайгаа ярих – залуусыг ятган гуйж байгаа зїйл биш юм – энэ бол зоригтой, итгэлээс гардаг їйлдэл юм! Тэрээр Христэд итгэгч залуусыг зоригжуулахдаа аль чадахаараа їйлчлэлд хол яв гэдэг – энэ бол хїндлэл хайрын, їїрэг хариуцлагаа ухамсарласан їйлдэл юм!

Єнєєдєр манай пастор єндєр нас, євчин, богинохон амьдрал гэсэн зїйлтэй нїїр тулж байгаа. Юмс тїїний эсрэг болох їед хїнийг шалгах зїйл бол зовлон шаналал хэмээн їзэгддэг. Їнэндээ Др Р.Л Химерс Жр-ийг бид маш том хїн гэж їздэг!

Эдгээр бїх зїйлийг тэр яаж гїйцэлдїїлдэг вэ? Тэр эдгээрийг яаж хийж байна вэ? Христ дотор юм! Манай пастор талархалтайгаар “надад [тїїнд] хүч өгөгч [зєвхєн] Христээр би бүгдийг хийж чадна.” гэж хэлэх бизээ. Хїч чадал хаана байдаг вэ? Христ, Христ, дахин Христ!

Элч Паул ийнхїї хэлсэн, “Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.” (I Коринт 11:1). Тэгвэл би та нарт хэлье, манай пастор Христийг дуурайгч байгаа шиг та нар тийм болцгоо. Тїїнд бїхийл чадлаараа їйлчил. Би та нарт хэлье, Христ, Христ, дахин Христ!

Єнєє орой бид манай пасторын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна. Бид тїїнд хайраараа бэлэг барьж байна. Гэхдээ энд тїїнээс илїї єгч болох бэлэг байна. Тїїнд агуу чуулганыг єг! Би манай чуулган Бурханы ивээлээр ямар байсан, ямар байгаа, цаашид ямар байж болох талаар боддог! Тїїнд дїїрэн залуустай чуулганыг єг! Бидэнд Бурханы хїсэж буй чуулган бїрдэх хїртэл залбирч, сайнмэдээ тарааж, хїмїїсийг хайрла! Тїїнд агуу чуулганыг єг!

Одоо би та нараас манай пасторын Христ чамд байдаг уу? хэмээн асуумаар байна. Чамд тїїний Аврагч байгаа юу? Та Есїст итгэдэг її? Христ чамд байхгїй бол чамд юуч байхгїй бєгєєд зєвхєн нїгэл л байх болно. Хэрвээ чи Тїїнд итгэвэл Тїїний цусаар дамжаад чамд єршєєл ирэх болно. Хэрвээ чи Тїїнд итгэвэл мєнхийн амьдрал руу дахин тєрєх болно. Та нарыг тєд удахгїй Тїїнд итгэхийн тєлєє би залбирч байна. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Др Химерсийн дуртай Дуулал номоос Дуулал 27:1-14 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Эзэн ирж байна” Sarah Doudney, 1841-1926).