Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛA LIFE OF CONFLICT Доктор Р.Л Химерс Жр. Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Эфес 6:12). |
Өнөө өглөө бид үнэхээр сайхан цагийг өнгөрөөсөн. Манай чуулган дахиад амь руу ирж байгаа. Гэхдээ энд ноцтой асуудал бас байгаа. Хэрвээ бид ноцтой тал маань юу болох, мөн түүнчлэн аз жаргал маань алин болохыг ялган харж чадахгүй бол ялалт гэж байхгүй болно.
Др Хенри М.Морис ийнхүү хэлсэн, “Энд Бурханы хүмүүсийн эсрэг зогссон аймшигтай сүнслэг хүчийг түрхэн зуур харуулахын тулд үл үзэгдэгч хөшиг аажмаар нээгдсэн.” Бурхан ‘үй түмэн тэнгэрэлч нарыг’ (Еврей 12:22) бүтээсэн, Бурхан болоод Түүний хүмүүсийн эсрэг урт удаан хугацааны тэмцэлд хамгийн багадаа эдгээр бүтээгдсэн сүнснүүдийн гуравны нэг нь Сатаныг дагасан нь (Илчлэлт 12:4, 7) тодорхой байдаг. Эдгээр [чөтгөрийн хүчнүүд] энэ дэлхийн харанхуйн удирдагчид, хүчнүүд, шатлан захирах маш нарийн зохион байгуулалтаар ажиллаж байдаг.” (Henry M. Morris, Ph.D., The New Defender’s Study Bible, Word Publishers, 2006; Эфес 6:12 тайлбар).
“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Эфес 6:12).
Энэ эшлэл бидэнд Христэд итгэгч хүний амьдрал бол тэмцэл гэдгийг харуулдаг. Гэхдээ харамсалтай нь олон итгэгчид, тэр дундаа манай чуулганы зарим нь хүртэл үүнийг умартан амьдарч байгаа. Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Христэд итгэгчийн амьдрал дайн тулаан шиг гэдгийг бид хир ойлгодог вэ?...Христийн чуулган Шинэ Гэрээний амин чухал үнэнийг олж харахаа болисон гэдгийг би сануулдаг... [Бидний олонхи нь] амьдрал бол тэмцэл гэсэн Христэд итгэгчийн амьдралын мөн чанараа алдаж байгаад би айдаг... Хэрвээ бид тулалдахгүй бол бид тулаанд ялагдах [сүйрэх] болно; бид дайсныхаа олз болон унах болно.” (Martyn Lloyd-Jones, The Miracle of Grace and Other Messages, Baker Book House, 1986, хуудас. 105, 106).
Бид нар дахин төрнө гэдэг бол бидэнд хэрэгтэй тэр бүх зүйл хэмээн бодох хандлагатай байдаг. Бид дахин төрсөний дараах Христэд итгэгч амьдрал бол Др Лойд Жонсын “амсхийсэн идэвхгүй төлөв” (адил., хуудас. 105) хэмээн хэлсэн шиг – боддог. Үүн шиг үнэн зүйл гэж байхгүй! Өнөөдрийн үг биднийг Сатан хийгээд түүний чөтгөрүүдтэй тасралтгүйгээр тулалдаж байгаа гэдгийг бидэнд хэлж өгдөг!
Заримдаа би итгэгч гэр бүлээс гаралтай бус ч гэсэн дахин төрсөндөө баярладаг. Чуулганд өсөж торнисон хүүхдүүдэд энэ нь маш амархан зүйл байдаг. Тэдэнд бүх зүйл мөнгөн царан дээр тавьсан мэт өгөгддөг. Тэдний хувьд чуулганд байхын тулд тэмцэлдэн тулалдах шаардлага байхгүй. Хэрвээ би чуулганд өсөж торнисон бол анхнаасаа л өөрийгөө маш аймшигтай тулаанд байгаа гэсэн тэр сонор сэрэмжээ алдаж болохгүй гэсэн тэр зүйлээ ухаарахгүй байх байсан – Би өөрийнхөө зөрчилтэй нүүр тулахад дэндүү сул дорой, алс холд байсан! Ийм л учраас “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” (Филиппой 4:13) гэсэн зүйл миний амьдралын чухал зүйл болсон. Энэ эшлэл Сатантай хийх энэ тулаан, энэ дайн, энэ тэмцэл дундуур туулан гарахад би үнэхээр жулдаж, хүч дутна гэдгийг надад илэрхийлж өгдөг. Ар араасаа цуварсан энэ тулаан дундуур туулан гарахад зөвхөн Христ л надад хүчийг өгч чаддаг. Зарим хүн намайг дайн тулааныг эрэн хайж байдаг хэмээн хэлсэн. Энэ бол огт худал юм. Үнэн хэрэгтээ би бусад номлогч нар шиг тулаанаас зугтан зайлдаггүй юм. Хэрвээ чи зугтан зайлахгүй бол тэмцэлтэй нүүр тулах нь гарцаагүй юм. Яагаад? Учир нь Чөтгөр үнэхээр бодитоор оршин байна! Олон удаа би үнэхээр өөрийнхөө сул дорой хийгээд хүч чадалгүйн улмаас сүйрлийн ирмэгт тулан ирж байсан. Эдгээр цаг үеүүдэд би зөвхөн “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” гэсэн эшлэлийг шивнэх төдий уншиж, өчүүхэн төдий сүүмэлзэх итгэлээр үүнээс зуурч чаддаг байсан. Зөвхөн над шиг сул дорой хүн л энэ амлалтын үнэ цэнийг харж чадна!
Лесли надаас өөрийнхөө намтарыг бичээч хэмээн хүссэн. Би ойролцоогоор 150 хуудас бичсэн – гэхдээ би болиод, үүнийг хойш нь тавьсан. Би хэн ч ийм дарамттай номыг сонирхож уншихгүй байхаа гэж бодсон – учир нь энэ ном тэмцэл, дайн тулаан, ялагдалд тулж ирсэн тухай түүх байх болно – ердөө хэдхэн гэрэл гэгээтэй зүйлтэй амьдралын урт хугацааны тэмцэлийн тухай юм! Эцэст нь би Бурханд манай чуулганд сэргэлт ирэх хүртэл би үүнийг дуусгаж чадашгүйнээ хэмээн хэлсэн – тэгээд энэ нь үнэхээр сайхан төгсгөл болох болно. Бурхан надад “Ок, Роберт, сэргэлт иртэл үүнийгээ хойш нь тавь – Хэрвээ би сэргэлт өгөхгүй бол чи үүнийгээ бичиж дуусгахгүй байх болно.” хэмээн хэлж байгаа санагдсан.
Гэхдээ би заримдаа өөрийгөө сайнмэдээний амар тайвныг л тунхагладаг чуулганд өсөж торниогүйдээ талархадаг. Ганцаардал болон орхигдсон дэлхийгээс би гарч ирсэн нь намайг урт хугацааны дайнд бэлтгэсэн, учир нь би эхнээсээ л Христэд итгэн амьдрах нь үнэхээр хэцүү бөгөөд энэ амьдралын алхам бүр маанв Христийн хүчээр байх ёстой, эсвэл би үүрд мөнхөд алдагдах болно гэдгээ мэдэж байсан! Би яагаад пастор болсон үнэн учир нь энэ. Би дахин төрсөнийхөө дараа өөрийгөө тулааны төвд байх ёстой гэдгийг ухамсарлаж байсан. Хэрвээ би тасралтгүйгээр тулалдаж байгаагүй бол Би гарцаагүй Бурханаас холдох байсан. Би хорин настайдаа аврагдсан тэр цагаас хойш үүнийг мэдэж байгаа. Бусад хүмүүс амар тайван амьдралаар амьдарч байхад харин би тулаанд үргэлж оролцох ёстой гэдгээ мэдэж байсан – Есүс шиг, Паул шиг, Еврей 11 дүгээр бүлэгт гардаг итгэлийн баатрууд шиг! Паул залуу Тимотод дараах үгийг ямар утгаар хэлсэнийг би мэдэж байсан,
“Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан” (I Тимот 6:12).
Мөн Элч энэ залууд ийнхүү хэлсэн,
“Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов” (II Тимот 2:3).
Би хүнд хэцүүг тэсэн гарах хэрэгтэй байсан. Би Христ Есүсийн сайн цэрэг адил - итгэлийн сайн тэмцэлээр тэмцэх хэрэгтэй байсан! Надад Христэд итгэгч амжилтанд хүрэх өөр арга зам байгаагүй. Дашрамд дурьдахад бид библиэс илүүтэйгээр өөрийнхөө оюун бодлын дагуу сэтгэх нь олонтаа тохиолддог. Хэрвээ бид библийн дагуу явсан бол Христэд итгэгч яагаад тулалдах хэрэгтэй гэдгийг мэдэх л байсан.
Нэгэн орой залуусын нэг нь надад намайг үргэлж өөрийнхөө талаар их ярих юмаа гэж хэлсэн. Тэгээд тэр надад “Энэ чуулган залуусынх болохоор та ингэж хийдэг бизээ” хэмээн хэлсэн. Тэр үнэхээр гярхай ажигласан. Манай чуулганы залууст тус нэмэр болох зүйлсийг би өөрийнхөө өнгөрсөн амьдарлаас үргэлж эрэн хайж байдаг. Би энэ индэр дээр гарч ирээд теологын лекц – эсвэл Библийн хэдэн эшлэлийг цөөн үгээр тайлбарлах төдий тунхаглах ёсгүй хэмээн үздэг. Би Бичээс нь миний хувийн амьдралд – бас таны хувийн амьдралд хичнээн амин чухал гэдгийг та нарт харуулах ёстой. Би энэ эшлэлийг уншидаг,
“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Эфес 6:12).
Одоо би та нарт энэ ямар утгатайг хэлье. Тэгээд би та нарт энэ нь миний амьдралд хэрхэн бодит биелэл болсон талаар хэлнэ. Би та нарт “Христэд итгэгч хүний амьдрал бол эхнээсээ төгсгөл хүртэл амьдралын тэмцэл – Сатан хийгээд түүний чөтгөрүүдтэй хийх амьдралын сүнслэг тулаан” гэдгийг хэлдэг. Чи дахин төрсөнийхээ дараах цаашдын асуудлуудынхаа талаар ерөөсөө бодоогүй байсан гэдэгт би итгэлтэй байна! Энэ бол чиний дайн тулааны ердөө эхлэл нь юм!
Либерти Их Сургуулийн Др Х.Л Виллмингтон ийнхүү хэлсэн,
Есүсийн үйлчлэлийн цаг үед чөтгөрийн маш хүчтэй ажиллагаа явагдаж байсан... мөн Паул [I Тимот 4:1-3]-д хэлсэн шиг бидний Эзэний Дахин Ирэхийн яг [өмнөхөн] бид чөтгөрийн аймшигтай үйл ажиллагаатай учирч болох юм. Чөтгөрийн нөлөөлөл олон алдартай хөдөлгөөнүүдийн ард нуугдсан байгаа. (H. L. Willmington, D.D., Signs of the Times, Tyndale House Publishers, 1983, хуудас. 45).
Чөтгөрийн үйл ажиллагаа жил бүр л маш хурдацтайгаар өргөжиж байгаа мэт надад санагддаг. Намайг оюутан байхад энэ нь дулимагхан төдий байсан боловч одоо бол Др Виллмингтоны “Чөтгөрийн нөлөөлөл” хэмээн нэрлэсэн зүйлээс өнөөгийн залуус соригдохгүйгээр, өөр ямар нэг аргаар зайлсхийх байдлаар дэлхийн их дээд сургуульд хэрхэн хамрагдахыг би үнэхээр олж хардаггүй. Сатаны туйлын зорилго бол чамайг гэм нүгэл хийгээд энэ дэлхий рүү сорон авах нь юм. “Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” (I Коринт 10:12). Хэрвээ бид Чөтгөртэй тэмцэхгүй бол төд удалгүй Бурхантай харилцах харилцаагаа алдаж эхлэх болно. Хамгийн эхний тодорхой болсон зүйл бол чиний залбиралын амьдрал юм. Хэрвээ чи залбирч чадахгүй, мөн түүнчлэн өмнө нь үйлдсэн шигээ байвал чи Бурханы эсрэг зогсож, эсвэл зарим сорилтод бууж өгөх нь гарцаагүй юм. А.В Тозер юу гэж хэлсэнийг үзээрэй. Тэрээр ийнхүү хэлсэн,
Хуучны цагуудад... бидний эцэгүүд гэм нүгэл хийгээд чөтгөр нь нэгэн цул хүч болсон гэдэгт итгэж байсан бөгөөд тэд Бурханд, зөвт байдалд, тэнгэрийн улсад бусад шиг нь л итгэдэг байсан... Эдгээр хүчнүүд нь өөр хоорондоо үүрд мөнхөд маш хүчтэйгээр, хэрцгийгээр, эвлэрэшгүйгээр дайсагнан тэрсэлдэж байсан. Хүн... аль нэгийг нь л сонгох хэрэгтэй байсан – тэр төвийг сахих боломжгүй байсан. Түүний хувьд энэ нь амьдрал, эсвэл үхэл, диваажин эсвэл там, хэрвээ тэр Бурханы талд [байхаар] сонгосон бол тэр зайлшгүй Бурханы дайснуудтай нээлттэй дайн хийдэг байсан. Тулаан нь үнэхээр бодит бөгөөд үхлийн аюултай [энэ дэлхий дээрхи] амьдрах туршдаа үргэлжлэх тийм байдалтай байдаг... тэр ямар төрлийн дэлхийд амьдарч буйгаа хэзээч мартаж болохгүй байсан – энэ бол дайны талбар байсан бөгөөд олон хүмүүс шархадаж, амь эрсэдсэн... Христ сайнмэдээний хүчээр түүнийг аврахаар илэрхийлэгдэх үед түүнийг устгах гэж байсан чөтгөрийн хүчнүүд бөхийсөн. Чөлөөлөлтийг хүлээн авахын тулд тэр итгэл болоод хүндэтгэлтэйгээр Бурханы талд гарч зогсох ёстой. Энэ бол библийн заасан бидний итгэдэг манай өвөг дээдсүүдийн үзэл бодол юм.
Өнөөдөр тэгвэл хичнээн ялгаатай байнаа... Хүмүүс дэлхий бол тулааны талбар бус, харин тоглоомын талбай хэмээн боддог. Бид энд тулалдахын тулд бус; бид энд дүрсгүйтэн хөгжилдөхөөр [цагийг сайхан өнгөрөөж, амар хялбараар амьдрахын тулд] байгаа... Бидний итгэдэг энэ зүйл нь орчин үеийн хүмүүсийн [юу] [бодож] байгааг харуулдаг... Дэлхий бол тулааны бус, тоглоомын талбай гэсэн энэ санаа нь маш олон фундаменталист Христэд итгэгч нараар... одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа (A. W. Tozer, D.D., “Энэ дэлхий: Тоглоомын талбай юу, аль эсвэл Дайны талбар уу?”).
Одоо та нар энэ нь бид хөгжилдөж болохгүй гэсэн утгатай юм байна хэмээн битгий бодоорой! Мэдээж бид болно! Мэдээж бид нөхөрлөж болно! Мэдээж бид хамтдаа хоол идэж, хамтдаа баяр тэмдэглэдэг! Мэдээж бид хамтдаа паркад тоглодог. Гэхдээ эдгээрээр бүх зүйл дуусахгүй. Хөгжил цэнгэл хийгээд нөхөрлөлийн ард цаг үргэлж бид үүний ард дайн болж байгаа – Христэд итгэгчийн амьдрал бол дайн тулаан гэдгийг байнга санаж байх ёстой! Бид хэсэг хөгжилдөхөөр завсарлаж болно, гэхдээ тэгээд цаашаа бид тулаанаа үргэлжлүүлдэг.
Ийм л учраас долоо хоног бүр манай чуулганы залуус бүтэн цагийг залбиралд зориулдаг. Залбирал бол гарцаагүй чухал, эс бөгөөс Сатан бидний цажилахгүй залгих болно!
Ийм л учраас бид орхигдсон хүмүүст сайнмэдээг сонсгохоор гадагш гаран өөрийнхөө цуглаанд авчирдаг. Сайнмэдээ тараана гэдэг бол гарцаагүй чухал, эс бөгөөс Сатан бидний цажилахгүй залгих болно!
Ийм л учраас би энэ индэр дээрээс хүчтэйгээр тунхаглах ёстой болдог. Хүчтэй номлол бол гарцаагүй чухал, эс бөгөөс Сатан бидний цажилахгүй залгих болно!
Өөр нэг зүйл байна. Саяханаас би өөрийнхөө номлолын үлбэгэр байдлаас айх болсон, тэгээд би үүнийгээ аль эртнээс олж хараагүйдээ та бүхнээс хүлцэл өчих ёстой! Би дээр хэлсэн шиг чи дахин төрөөд л Христэд итгэгчийн тулааны амьдрал дуусдаггүй юмаа. Өө, тийм биш шүү! Дахин төрнө гэдэг бол тулааны ердөө эхлэл юм! Есүс ийнхүү хэлсэн, “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир.” (Марк 14:38). Чи чуулганд явдаг байж болно, бүр дахин төрсөн мэт харагдаж ч болно, гэхдээ хэрвээ чи сэргэг байж залбирахгүй бол чи сорилт хийгээд урхинд унах болно. Чи дэлхийд татагдан, өөрийнхөө авралын баяр хөөрөө алдах болно.
Та нарын зарим нь Пүрэв гарагийн оройны залбирлын цуглаанд удаан хугацаанд ирээгүй. Сэрэмжтэй бай! Чи аль эрт дэлхийлэг байдал руу алхам хийсэн байна! Христэд итгэгчийн амьдрал бол дэлхий хийгээд Чөтгөрийн эсрэг амьдралын тэмцэл юм. Хэрвээ чи үүнийг мартавал Сатаны урхинд унаж, арчигдах болно – өнөөгийн харанхуй чөтгөрийн дэлхий рүү. Хэн нэгэн нь “Тэгж бүү хэл! Тэгж бүү хэл! Энэ чинь хэн нэгнийг айлгаад явуулах болно!” гэдэг. За яахав, тийм байж, би гадарлаж байна, тэд үргэх хэрэгтэй болно! “Олон дуудагдсан ч харин сонгогдсон нь цөөхөн” (Матай 22:14). Хэрвээ би тэднийг үргээж айлгаагүй бол ямар нэг зүйл тэгэх л болно! Ийм төрлийн номлолыг хийсэн ч бай, үгүй ч бай хамаагүй хэнч аврагдахгүй, харин сонгогдогсод бол аврагдана!
Манай чуулганы амьдралд саяхан тохиосон хуваагдалд олон хүмүүс үргэн зугтсан. Тэдний хууртсан шиг бүү хууртагд. Юуч өөрчлөгдөөгүй! “Яагаад гэвэл диавол үлэмж уур хилэнтэйгээр та нар дээр бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.” (Илчлэлт 12:12).Чи өөрийгөө нэг л удаа дэлхийд өгөхөд Чөтгөр чиний сэтгэл санааг хуйхлах болно. Тэр үед бидэнд буцаж ирээч хэмээн чамайг хичнээн ятгасан ч ямарч нэмэргүй болох болно! Ийм төрлийн буцаад ирсэнийг бид ерөөсөө харж байгаагүй! Ганцыг ч! “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир.” (Марк 14:38).
Түүнээс гадна, чи хэзээч ивээл дотор өсөхгүй, эсвэл урваж шарвана! Энд төв үзлийг сахих газар гэж үгүй! Др Тозерын “дэлхий бол олон хүмүүс гэмтэж бэртэн амь эрсддэг тулааны талбар юм.” (адил.) хэмээн хэлсэн шиг.
“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Эфес 6:12).
Тиймээ, энд жинхэнэ Чөтгөр байна. Хэрвээ чи аврагдахгүй бол тэрээр чиний оюун бодолд гаж бодлуудыг өгөх болно. Тэр чамд “энэ” эсвэл “тэр” хэмээн Есүст итгэхээс чинь төөрүүлсээр байх болно. Заримдаа тэр хүмүүсийг Есүст итгэхээс айлгахад хүргэдэг. Энэ нь ямарч утгагүй мэт боловч үнэндээ тэд үүнд нь итгээд – Есүсийг үгүйсгэдэг. Чи Сатаны сорилттой тэмцэлдэж, одоо Есүст очих болтугай. Зөвхөн Есүс л Өөрийнхөө нандин цусаар чамайг гэм нүглээс чинь угааж чадна. Есүс л зөвхөн чамайг аварч, чамайг манай үндэстэн хийгээд бидний энэ дэлхийн чөтгөрөөс аюулгүй хамгаалж чадна. Одоо бүгдээрээ босоод магтан дуу долоог дуулцгаая.
Итгэгчидээ, ариун газар дахь тэднийг харж байна уу
Чиний дэргэд харанхуйн хүчнүүд хир их байна вэ?
Итгэгчидээ, бос, тэднийг устга, олзоо тооц, гэвч гарз,
Ариун загалмайгаар ирдэг хүч чадал дотор
Христийн цэргүүдээ, урагшил, тулалдахаар алхацгаа
Есүсийн загалмайг өмнөө бариад яваарай.
Итгэгчидээ, бидний дотор буй тэднийг мэдэрдэг үү,
Тэмцэл, сорилт, урхи, гэм рүү хөтөлж байна уу?
Итгэгчидээ, хэзээч бүү чичир, хэзээч бүү гунигла;
Чи тулаанд бүсээ бүсэл, Ажигла, залбир, мацагла.
Христийн цэргүүдээ, урагшил, тулалдахаар алхацгаа
Есүсийн загалмайг өмнөө бариад яваарай.
Итгэгчидээ, тэд чам руу тод ярьж буйг сонсодог уу,
“Үргэлж мацагла, сэрэмжтэй бай. Ажигла, залбир.”
Итгэгчидээ, “Амьсгалахдаа би залбирна” зоримог хэл.
Тулаан намжиж, Харанхуй өнгөрөн өдөр болно.
Христийн цэргүүдээ, урагшил, тулалдахаар алхацгаа
Есүсийн загалмайг өмнөө бариад яваарай.
“Би чиний асуудлыг мэднэ, итгэмжит зарц минь.
Би ядарч байсан шиг; чи ч үнэхээр ядарч байгаа.
Гэвч хүнд ажил нь нэг л өдөр чамайг минийх болгоно,
Зовлон гуниг миний сэнтийн дэргэд төгсөх болно.”
Христийн цэргүүдээ, урагшил, тулалдахаар алхацгаа
Есүсийн загалмайг өмнөө бариад яваарай.
(“Итгэгчидээ, тэднийг хардаг уу?” Орчуулсан John M. Neale, 1818-1866;
“Христийн цэргүүдээ, урагшил.” хорын аяанд тааруулсан)
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Эфес 6:10-18 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Христийн цэргүүдээ, босоцгоо” (Charles Wesley, 1707-1788;
“Олон титмээр Түүнийг шагна” дууны аяанд).