Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЗАГАЛМАЙ ДЭЭРХИ ЕСҮСИЙН
|
Есүсийн биеийн зовлон бол үнэхээр аймар байсан. Энэ тарчлал нь арьсыг нь хуу татаж, нуруунд нь гүн шарх үүсгэх ташуураар ороолгосноор эхэлсэн. Олон хүмүүс ийнхүү ташуурдуулж байхдаа үхсэн байдаг. Удаах нь өргөст титмийг Түүний толгойд углан шахан дарсан. Хурц үзүүртэй өргөсүүд түүний чамархайн арьс руу нэвчин орж Түүний нүүрийг даган цус садран урссан. Мөн тэд Түүний нүүр рүү нь дэлсэж, Түүн рүү нулимж, гараараа эрүүний сахлаас нь зулгаан татаж байсан. Тэгээд тэд Түүнд загалмайг нь үүрүүлээд Иерусалим хотын гудмаар туун Калвари хэмээх цаазын газар уруу явсан. Эцэст нь том хадааснууд аваад Түүний хөл болон гарын алга шуу хоёрын уулзварын доод хэсэг рүү хадсан. Ингэж Тэрээр Загалмайд хадагдасан. Библи ийнхүү хэлдэг,
“Түүний төрх нь [Түүний харагдах байдал] аливаа хүнийхээс,Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг [хүмүүсийнхээс илүү ихээр муухай болсон]байсан учраасолон хүмүүс чамайг үзээд хирдхийв.” (Исаиа 52:14).
Бид Есүсийн Холливуудын киноны жүжигчиний төрхөөр төсөөлөн боддог болсон. Эдгээр дүрслэл нь хэзээч цовдлолын тэр жинхэнэ аймшигтай, харгис хэрцгий тамлалыг бүрэн тодорхой харуулж чаддаггүй. Бидний киноноос үздэг зүйлс нь Есүсийн жинхэнээр Загалмайд эдэлсэн тэр зовлонтой харьцуулашгүй юм. “Христийн Зовлон” хэмээх киног гарах хүртэл Түүнд яг юу тохиолдсон талаар бидэнд тодорхой ойлголт байгаагүй. Энэ бол үнэхээр аймшигтай байсан.
Түүний хуйхан дахь арьсны нүх сүв нь нээгдсэн. Тэгээд цус Түүний нүүр болон нурууг даган урссан. Түүний нүд нь хавдсанаасаа болоод бараг л юм харж чадахаа болисон. Түүний хамар хийгээд шанаа нь бараг л хугарсан байсан. Түүний уруул нь урагдаж, цус гоожиж байсан. Түүнийг танихын аргагүй тийм хэцүү байдалд байсан.
Түүнээс гадна эш үзүүлэгч Исаиа Зовлонгийн Хүний талаархи зөгнөл нь яг байсан, “Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв.” (Исаиа 52:14). Мөн доромжлол хийгээд нулималт нь хүртэл эш үзүүлэгчээр ийнхүү зөгнөгдсөн, “Цохигчдод Би нуруугаа өгч,сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө.Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.”(Исаиа 50:6).
Энэ нь биднийг Загалмай руу хөтөлдөг. Есүс тэнд цовдлогдож, Цусаа ургасан. Тэрээр Загалмай дээр өлгөгдөн байхлаа долоон үгийг хэлсэн. Би та нараас Загалмай дээрхи Есүсийн сүүлчийн долоон үгийн талаар бодоосой хэмээн хүсч байна.
I. Эхний үг - Уучлал.
“Тэд ‘Гавал’ хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Есүс -Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. ” (Лук 23:33-34).
Энэ бол Есүс Загалмай руу явсан нэг шалтгаан юм – бидний гэмийг уучлахаар. Тэр нилээд урьд Иерусалим руу явахдаа Өөрийгөө алагдах болно гэдгээ мэдэж байсан. Шинэ гэрээ бидний гэмийн төлөөТэр цовдлогдох нь урьдаас төлөвлөсөн зүйл гэдгийг Есүс Өөрөө зөвшөөрч байгааг гэрчилдэг.
“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Петр 3:18).
“Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд” (I Коринт 15:3).
Есүс Загалмайд өлгөөтэй байхдаа “Ааваа, тэднийг уучлаач” хэмээн залбирсан. Бурхан Түүний залбиралд хариулсан. Есүст бүхийл зүйлээрээ итгэж байгаа ямарч хүн уучлагдах болно. Загалмай дээрхи Түүний үхэл чиний гэмийн төлөөсийг төлсөн. Түүний Цус нь чиний гэмийг угаасан.
II. Хоёрдугаар үг- аврал.
Хоёр гэмт хэрэгтэн Есүсийн хоёр талд нэг нэгээрээ цовдлогдсон.
“Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн [ялтангуудын] нэг нь Түүнийг доромжилж, -Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн -Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд тэр -Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд -Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” (Лук 23:39-43).
Хоёр дахь гэмт хэрэгтэний өөрчлөлт маш тодорхой илэрхийлэгддэг. Энд дараахь зүйлс илэрхийлэгддэг,
1. Аврал нь баптизм эсвэл чуулганы гишүүн байсанаар болдог зүйл биш – гэмт хэрэгтнүүдийн аль нь ч тийм байгаагүй.
2. Аврал нь ямар нэг сайхан мэдрэмжээр болдоггүй – уг гэмт хэрэгтэнд зөвхөн муухай мэдрэмж л байсан – тэр гэм нүглийн буруутгалд байсан төдийгүй загалмайд цовдлогдсон байсан.
3. Аврал нь урагш гарч ирсэнээр эсвэл гараа өргөснөөр ирдэггүй – түүний хөл төдийгүй гар нь хүртэл загалмайд цовдлогдсон байсан.
4. Аврал нь “Есүсийг зүрх сэтгэлдээ урин оруулсанаар” болдог зүйл бус. Хэрвээ хэн нэгэн түүнд ингэ гэж хэлсэн бол энэ гэмт хэрэгтэн маш гайхах байсан!
5. Аврал нь “гэмтний залбирал” үйлдсэнээр болдоггүй. Энэ гэмт хэрэгтэн ийм залбирал үйлдээгүй. Тэр зөвхөн Есүст өөрийгөө санаач хэмээн гуйсан.
6. Аврал нь амьдралын хэв маягаа өөрчилсөнөөр болдоггүй. Уг дээрэмчинд ингэж амьдрах цаг хугацаа байгаагүй.
Энэ гэмт хэрэгтэн аврагдсан аргаар чи бас яг тийнхүү аврагдах ёстой:
“Эзэн Есүст итгэгтүн. Чи ч аврагдана” (Үйлс 16:31).
Бүх зүрхээрээ Есүст итгэ, Тэр дээр цовдлогдсон гэмт хэрэгтэнийг аварсан шиг Өөрийнхөө Цус хийгээд зөвт байдлаар чамайг аврах болно.
III. Гуравдугаар үг – Нөлөөлөл.
“Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ -Эмэгтэй, энэ бол таны хүү гээд, өнөөх шавьдаа -Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.” (Иохан 19:25-27).
Есүс Иоханд Өөрийнхөө эхийг асран хамгаалаарай хэмээн хэлсэн. Чи аврагдсаны дараа Христ итгэлийн уртаас урт амьдрал байгаа. Чамд асран хамгаалуулах хэрэгцээ байдаг. Христ Өөрийнхөө ээжийг Элч Иоханд хариуцуулан өгсөн. Тэр чамайг нутгийн чуулганд хариуцуулан өгдөг. Христ итгэлийн амьдралд нутгийн чуулганы анхаарал халамж хийгээд нөлөөлөлгүйгээр хэнч ийм зүйлийг хийж чадахгүй. Өнөө цагт эдгээр зүйлс нь мартагдаад байгаа нь үнэн зүйл юм.
“Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” (Үйлс 2:47).
IV. Дөрөвдүгээр үг – Шаналал.
“Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар -Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" гэсэн үг аж.” (Матай 27:45-46).
Есүсийн энэ шаналалын хашхираан нь Бурханы Гурвалын жинхэнэ байдлыг харуулдаг. Бурханы Хүү Загалмай дээр та бүхний гэм нүглийг үүрсэн тэр үед Бурхан Эцэг Түүнээс нүүр буруулсан. Библи ийнхүү хэлдэг,
“Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.” (I Тимот 2:5).
V. Тавдугаар үг – Зовлон.
“Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд -Би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв” (Иохан 19:28-29).
Энэ эшлэлд Есүс бидний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр маш их зовлон эдэлсэн гэдгийг харуулдаг:
“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ.” (Исаиа 53:5).
VI. Зургаадугаар үг - Төлөөс.
“Есүс цууг амсаж -Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.” (Иохан 19:30).
Би нэг зүйлийг маш ихээр хэлж байгаа нь одоо ч гэсэн нөхөн төлөөс нь Католик тахилч нараар өгөгдөж болох байсан гэж. Гэхдээ энэ зургаа дахь үг нь Протестант Шинэчлэлт, мөн түүнчлэн бүх л үеийн турш дорд байгаа Баптист итгэлийг өргөдөг. Есүс “Гүйцэлдлээ” хэмээн хэлсэн.
Есүс“Гүйцэлдлээ” гэж хэлсэн нь Түүний зөв байсан уу? Католик чуулган “Үгүй” хэмээн хэлдэг. Тэд Түүнийг заавал дахиад цовдлогдох ёстой бөгөөд өргөн олон бүрд зориулаад дахиад шинээр өргөл хэрэгтэй хэмээн хэлдэг. Библи энэ нь буруу болохыг гэрчилдэг.
“Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.” (Еврей 10:10).
“Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.” (Еврей 10:14).
“Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр [Есүс] үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт” (Еврей 10:11-12).
Есүс Загалмай дээр бидний гэмийн төлөө нэг удаа, бүх хүний төлөө бүрэн төлөөсийг төлсөн.
Есүс бүгдийг төлсөн,
Миний бүх өрийг Түүнд;
Гэм улаан хүрэн толбо үлдээдэг,
Тэр үүнийг нь цас шиг цагаан болгодог.
(“Есүс бүгдийг төлсөн” Elvina M. Hall, 1820-1889).
VII. Долоодугаар үг - Бурханд даатгах.
“Есүс -Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.” (Лук 23:46).
Есүс үхэхээсээ өмнөх Өөрийнхөө сүүлчийн үгэнд Өөрийгөө Бурхан Эцэгтээ бүрэн даатгаж байгаагаа харуулсан. Агуу Спержион энэ нь Есүсийн хамгийн анхны “Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?” (Лук 2:49) хэмээх үгийг дүрсэлж байгааг онцолсон байдаг. Есүс эхнээсээ аваад эцэсээ хүртэл Бурханы хүслийн дагуу амьдарсан.
Есүсийг загалмайд хадсан ширүүн дориун зуутын дарга нарын нэг нь түүний хэлсэн эдгээр долоон үгийг дэргэд нь зогсоод сонсож байсан. Энэ зуутын дарга маш олон цовдлолтыг үзсэн боловч Есүс шиг амиа алдан, цусаа урсгаж байхдаа ийм гайхалтай үгсийг хэлж байгаад үхсэн ямарч хүнийг хараагүй байсан.
“Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан -Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.” (Лук 23:47).
Энэ зуутын дарга Есүсийн талаар хэсэг бодож үзээд, ийнхүү хэлсэн,
“Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна.” (Марк 15:39).
Тэр бол Бурханы Хүү. Тэр амилсан – махбодиороо амьд – үхлээс амилсан. Тэр Тэнгэр өөд аваачигдсан. Тэр Бурханы баруун гарын суудалд заларч байгаа. “Эзэн Есүст итгэгтүн. Чи ч аврагдана.” (Үйлс 16:31).
Бурханд итгэхэд л хангалттай хэмээн боддог зарим хүмүүс байдаг. Гэхдээ тэд буруу бодож байна. Хэнч зөвхөн итгэснээр аврагдахгүй. Есүс Өөрөө ийнхүү хэлсэн, “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6). Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Христ бол Бурханд хүрэх олон замуудын нэг биш, эсвэл Тэр олон замуудын хамгийн шилдэг нь ч биш; Тэр бол цорын ганц зам юм.” (That Incredible Christian, хуудас. 135). Хэрвээ чи Есүст итгэхгүй бол гарцаагүй орхигдох болно. Чиний хичнээн “сайн” байсан чинь огт хамаагүй, чиний хир их цуглаанд оролцдог, эсвэл библи уншидаг чинь огтоос хамаагүй бөгөөд хэрвээ чи Есүст итгээгүй л байгаа бол орхигдох болно. “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” Есүст л чиний гэмийг цэвэрлэж чадахуйц цор ганц Цус байдаг юм. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та "Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Марк 15:24-34 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Ерөөлтэй Аврагч” (Avis Burgeson Christiansen, 1895-1985).
үндэс ЗАГАЛМАЙ ДЭЭРХИ ЕСҮСИЙН Доктор Р.Л Химерс Жр. “Тэд ‘Гавал’ хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.” (Лук 23:33). (Исаиа 52:14; 50:6) I. Эхний үг - Уучлал, Лук 23:33-34; I Петр 3:18; I Коринт 15:3. II. Хоёрдугаар үг- аврал, Лук 23:39-43; Үйлс 16:31. III. Гуравдугаар үг – Нөлөөлөл, Иохан 19:25-27; Үйлс 2:47. IV. Дөрөвдүгээр үг – Шаналал, Матай 27:45-46; I Тимот 2:5. V. Тавдугаар үг – Зовлон, Иохан 19:28-29; Исаиа 53:5. VI. Зургаадугаар үг - Төлөөс, Иохан 19:30; Еврей 10:10;
VII. Долоодугаар үг - Бурханд даатгах, Лук 23:46; Лук 2:49; 23:47; Марк 15:39; Үйлс 16:31; Иохан 14:6. |