Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ПЕТР – ДУУДАГДСАН, ЯЛЛАГДСАН, ШИНЭЧЛЭГДСЭН!PETER – CALLED, CONVICTED AND CONVERTED Доктор Р.Л Химерс Жр. Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]." ах дүүсээ батжуул гэхэд ” (Лук 22:31-32). |
Петр хэзээ өөрчлөгдсөн гэдгийг захын номлогчоос асуугаарай. Асуугаад үз! Хийгээд үз! Тэдний олонхи нь Христ түүнийг Өөрийг нь дага (Матай 4:19) хэмээн хэлэх тэр үед Петр өөрчлөгдсөн (дахин төрсөн) хэмээн хэлэх болно. Тэдний цөөхөн хэсэг нь Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” хэмээн хэлэхэд Есүс түүнд хариуд нь “Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.” (Матай 16:16, 17) хэмээн хэлэх үедээ өөрчлөгдсөн гэх байх. Гэхдээ эдгээр тохиолдлуулын аль нь ч Петрийн өөрчлөлтийг (дахин төрөлтийг) харуулдаггүй. Хэрвээ Петр Есүсийг дагаснаараа өөрчлөгдсөн бол аврал гэдэг бол үйлсээр ирдэг болно – иймээс Петрийн өөрчлөлт байж болохгүй. Хэрвээ Петр Есүсийг Христ Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрөх үедээ өөрчлөгдсөн бол аврал гэдэг бол гэгээрэл, онолын мэдлэгээр ирдэг болно. Бид Лук библиэс “Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч, -Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул...” (Лук 4:41) гэдгээс чөтгөрүүд хүртэл Петрт илчлэгдсэн зүйлийг мэдэж байсан гэдгийг хардаг. Тийм болохоор Петрийн Есүсийн талаархи мэдлэг энэ чөтгөрөөс гавихгүй байсан байна! Нилээд няхуур судалсаны дараа бид Петр өөрчлөгдөөгүй (дахин төрөөгүй) байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэр өөрчлөгдөхгүйгээр (дахин төрөхгүйгээр) Христэд итгэгч болохоор оролдож, хаа сайгүй бүдчин явж байсан.
Бидэнд өнөөдөр энэ Петр шиг маш олон евангелистууд байгаа дүр зураг байгаа биш үү! Тэд яг л Петр шиг Христийг дагахаар оролдож – хаа сайгүй бүдчин явцгааж байна! Тэдэнд Христ хэн болох талаар багахан мэдлэг байдаг хэдийч тэд Амилалтын Ням гарагийн өмнө байсан Петрээс нэг их дээрдэх зүйлгүй өөрчлөгдөөгүй хүмүүс юм. Олон номлогчид өөрсдөө аврагдаагүй байна! Тэд Христийг дагахаар хичээж байна. Тэд Түүнийг Бурханы Хүү гэдгийг мэддэг. Гэхдээ тэд жинхэнэ өөрчлөлтийн тал дээр таг сохор байдаг. Өнөөдөр Сайнмэдээ маш бага тунхаглагдаж буй олон гол шалтгаануудын нэг нь үүнийг гэж би боддог. Ихэнхи пасторууд өнөөдөр аврал аваагүй хүмүүст Христэд итгэгч хүн хэрхэн амьдрах талаар сургаалийг зааж хайран цагаа үрж байна! Үнэхээр инээдтэй! “Гэм нүгэлдээ үхсэн” хүн яаж Христэд итгэгчийн амьдралаар амьдарч чадах юм бэ? (Ефес 2:1, 5).
Олон номлогчид өөрсдийнх нь хүмүүст Сайнмэдээг тунхаглах хэн нэгэн хүн байх вий гэдгээс айж байдаг! Би Өмнөдийн нэг чуулганд Сайнмэдээний талаар номлол хийхээр тохирсон. Энэ бол Ээжүүдийн өдөр байсан. Би уг чуулганд очих хүртлээ тэдний цагийг нэг их үрэлгүйгээр зүгээр л нэг номлол хийгээд гарна гэж бодсон. Би ээжийнхээ хэрхэн аврагдсан талаар гэрчлэлийг хийнэ гэж төлөвлөсөн. Тэгээд би ердөө 12-15 минут хиртэй номлол хийсэн. Би цугларсан хүмүүст хайрт ээж маань хэрхэн Есүст итгээд аврагдсан талаар ярьж өгсөн. Тэнд цугларсан олны байдлыг харвал чи намайг гарцаагүй хоёр цаг гаруйн турш Тамын талаар номлосон гэж бодохоор байсан! Уг чуулганы пастор нь эхнэртэйгээ хамт надтай гарч ч барилгүйгээр шууд чуулганаас зугтах шахуу гараад явсан. Чуулганы хүмүүс урьд өмнө ерөөсөө сонсож байгаагүй хачин этгээд номлол заачихлаа гэсэн байдалтайгаар эхнэр бид хоёр руу үнэхээр гайхсан харцаар харж байсан! Эцэст нь нэгэн настайвтар эмэгтэй бидэнд дөхөж ирээд бидэнд талархан гар барисан. Тэрээр инээгээд ийнхүү хэлсэн, “Энэ үнэхээр гайхалтай номлол байлаа. Би олон жилийн турш ийм сургааль ерөөс сонсоогүй!” Энэ ерөөсөө номлол байгаагүй! Энэ бол зүгээр л хайртай ээжийн минь авралын талаархи 12 эсвэл 13 минутын богинохоон гэрчлэл байсан!
Би эхнэртэйгээ машинаар явж байхдаа ийнхүү бодсон, “Энэ үнэхээр муу биш гэж үү? Энд бид бие даасан үндэсний Баптист чуулганд Өмнөдийн гүнд хэсэгт нь байна, мөн тэд миний ээжийн зүгээр л нэг өөрчлөлтийн талаархи энгийн түүхийг сонсоод бужигналдан салхинд туугдах мэт болж байна!
Өөр нэг үндэсний Баптист чуулганд би өөрийнхөө авралын талаар богинохон номлол хийсэн. Үүний дараа нэгэн настай эмэгтэй манай эхнэрээс настай нөхрийг нь Христ рүү дагуулахын тулд намайг дагуулаад явж болох эсхийг асуусан. Манай эхнэр түүнд нөхөртөө Есүсийг гэрчлүүлэхээр өөрийнхөө пасторыг дагуулах нь дээр гэдгийг зөвлөсөн. Өнөөх эмэгтэй хариуд нь, “Өө, тэр үүнийг хийхийг хүсэхгүй. Би түүнээс үүнийг олон удаа гуйсан. Тэр манай нөхрийг гомдоохоос айдаг гэж би боддог.” хэмээн хариулсан.
Др Химерсээ, энэ нь үнэхээр муу гэж үү? Өө, тиймээ! Энэ үнэхээр аймшигтай! Тэр байтугай хамгийн шилдэг пасторууд ямарч мэдрэмж, сэтгэл хөдлөл, өрөвдөн хайрлах сэтгэлгүйгээр олон үгийг урсган, нэгэн хэвээр ярьсаар байдаг - цангасан сүнснүүдийг тэжээхээр Ням гараг бүрийн өглөө хагас цагийн турш энгийн зүйлсийг ярьсаар байдаг! Ихэнхи евангелист пасторууд хагас үхдэл мэт Тэргүүн Тахилч лугаа адил ярьдаг. Манай Баптист пасторууд ч дээрдэх зүйл үгүй. Хүмүүс “тайлбар” хэмээх номлолын турш нүдээ анин зүйрмэглэж байдаг. Тэд залуусын анхаарлыг татах болон орхигдсон хүмүүст ямарч найдварыг санал болгодгүй. Пасторууд нь музейн харуулаас ялгараад байх зүйлгүй байна! Сүнслэг оршуулгын ажилтанаас ялгараад байх зүйл! Бурхан минь бидэнд туслаач! Манай чуулганууд үхэж байгаа биш – тэд үхчихээд байна! Өнөөдөр хэн Цусан-Улаан Сайнмэдээг тунхаглаж байна вэ? Хэн өнөөдөр тас түс “Чи дахин төрөх ёстой” хэмээн хэлж байна вэ? Өнөөдөр хэн Загалмайн үгийн төлөө болон гэмт хүмүүсийн өөрчлөлтийн төлөө зориглон босож байна вэ? Чуулганд байгаа дунд насны эмэгтэйчүүдийн зарим нь үүнтэй адилхан биш байж болно! Өө, бид тэдгээр хадагтай нарыг үймүүлж болохгүй! Тиймээс залуусаа живж буй онгоцноос сэлэн зугтаж буй хархнууд шиг иймэрхүү чуулганаас зугтаарай!
Манай чуулганууд эрт үеийн Сайнмэдээний номлолуудыг загвар болгохгүйгээр улс үндэстэндээ хэзээ ч нөлөөлж чадахгүй гэдэгт би итгэдэг! Манай чуулган оюутан залуусаар дүүрэн байгаа! Би Ням гараг бүрт Гэмийн талаар – Тамын талаар – Жинхэнэ өөрчлөлтийн талаар номлодог! Дэлхийгээс ирсэн залуус сэтгэл нь татагддаг! Тэд иймэрхүү зүйлийг хэзээч сонсож байгаагүй! Тэднээс олон нь бүрэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Өнгөрсөн хоёр долоо хоногт гэхэд л Христэд итгэгч бус гэр бүлээс гаралтай залуус – долоон хүн дахин төрсөн.
Жинхэнэ өөрчлөлтийн тухай бидний сурч болон аргуудын нэг нь бол Библи дэх өөрчлөлтүүдийг сурах явдал юм. Өнөө өглөө би үүний талаар номлох гэж байна. Бид өнөөдөр Симон Петрийн өөрчлөлтийн талаар суралцах гэж байна. Петр бол бүх л цаг үеийн агуу Христэд итгэгч нарын нэг байсан. Гэхдээ тэр яаж өөрчлөгдсөн бэ? Тэр хэрхэн Христэд итгэгч болсон бэ?
I. Нэгдүгээрт, Петр дуудагдсан.
Матайн Сайнмэдээ ийнхүү хэлдэг,
“Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. Есүс тэдэнд -Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.” (Матай 4:18-20).
Энэ бол үнэхээр амархан байсан! Эсвэл тэгэж санагдана. Даруй тэд загасны тороо хаяад Христийг дагасан. Энэ нь Петрт яагаад тийм амархан байсан бэ? Библи ингэж хэлдэг,
“Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно.” (Дуулал 110:3).
Бурханы аврахаар сонгосон тэдгээр хүмүүс Петрийн үйлдсэн шиг анхны алхамаа хийхийг хүсэхээр болгогдсон.
Яг энэ өгүүлбэрийг бичиж байхад манай эхнэр надад гражнаас надад нэгэн ил захидлыг авчирсан. Би үүнийг даруй харсан. Энд миний анхны Хантингтон Парк чуулганы тухай зураг байсан. Энэ бол намайг дахин төрөхөөс өмнө аль эрт 1950-иад оны үед дарагдсан марк байсан. Энэ ил захидал Ням гарагийн сургуулийн удирдагч хадагтай Вокерээс ирсэн байна. Тэр ийнхүү бичсэн байсан,
Эрхэм хүндэт Боб,
Манай ихэнхи хүмүүсийн адил чамайг өвдөөгүй гэж би найдаж байна. Бид чамайг үгүйлж байна, тиймээс чамайг ирүүлэхгүй байгаа ямарч шалтгаан байсан үл хамааран буцан ирээч хэмээн гуйж байна.
Хадагтай Бокер
Энэ сайн эмэгтэй намайг чуулгандаа буцан ирүүлэхийн төлөө чармайж байсан. Би юугаач мэдэхгүй зүгээр нэг өсвөр насны хүүхэд байсан. Гэхдээ би энэ ил захидлын өдрийг сайн санадаг. Ердөө хэдхэн сарын дараа та нар намайг сүмээс холдуулах гэсэн ч чадахааргүй тийм хүн би болсон. Эдгээр хэдхэн сарын дотор юу болсон бэ? Би энэ бол Бурханы намайг дуудсан үр нөлөөтэй дуудлага байсан гэдгийг л зөвхөн хэлж чадах байна. Түүний хүчний өдөр би сайн дураараа үйлчлэхээр болсон.
“Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно.” (Дуулал 110:3).
Бурхан намайг чиглүүлэх болсон тэр үед намайг чуулган руу авчирахаар оролдох хадагтай Бокер эсвэл өөр хэн нэгэн шиг хүн надад хэрэггүй болсон. Бурханы хүч чадал намайг хөтлөн дагуулахад чи намайг цуглаанд явуулахгүйн төлөө ямарч зүйл хийгээд нэмэргүй болсон!
Энэ бол Петрт хэрэглэсэн арга байсан. Тэр хараахан аврагдаагүй байсан. Гэхдээ хадагтай Бокер надад ил захидал илгээсэн тэр үеийн над шиг ерөөсөө байгаагүй. Тэр яг л над шиг орхигдсон нэгэн байсан ч гэлээ Бурхан түүнийг Есүсийг дагалдагч болгон өөрчилсөн. Тиймээс л Петр даруй загасны тороо хаяад Есүсийг дагасан. Гэхдээ ингэсэн гэдэг нь түүнийг аврагдсан гэсэн утгатай биш юм.
Та нар бидний авчирсан залуусын зарим нь маш хурдан цуглаанд явах болдогт гайхаж байсан уу? Үүний учир нь Бурханы хүч тэднийг нааш нь дагуулж байгаа учраас тэр юм. Гэхдээ энэ нь тэд даруй аврагдсан гэсэн утгатай биш юм. Есүс ийнхүү хэлсэн, “Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн” (Матай 20:16; 22:14). Бурхан олныг дууддаг. Тэр чамайг өнөө өглөө дуудсан. Чи бидэнд өөрийнхөө нэрийн хуудас болон утасны дугаараа өгсөн. Ингэсэн учраас л бид таныг авахаар машин явуулсан. “Дуудагдсан нь олон” – яг л чи дуудагдсан шиг. “Хэдий ч сонгогдсон нь цөөхөн” Би үүнийг ерөөсөө ойлгодгүй. Гэхдээ би үүнийг олон жилийн туршлагаараа хэрвээ чи Бурханы сонгогдсон нэгэн бол Тэр чамайг дахин төрөх хүртэл буцаан авчирах болно, Тэр чамайг энд байлгасаар байх болно, энд ирүүлсээр байх болно гэдгийг мэддэг болсон! Хэрвээ чи Бурханы сонгогдсон нэгэн биш бол удалгүй, эсвэл хэзээ нэгэн цагт “Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн” гэдэг шиг - чи чуулганыг орхин явах болно!
Зөвхөн нигүүлсэлээр аврагдсан,
Энэ бол миний бүхийл өчил,
Есүс бидний бүхийл гэмийн төлөө үхсэн,
Есүс миний төлөө үхсэн.
(“Нигүүлсэл! ‘Энэ бол эгшиглэнт аялгуу” Philip Doddridge, 1702-1751;
Пасторын хоор).
II. Хоёрдугаарт, Петр буруутгагдсан.
Би Есүсийг дагасан Петрийн гурав гаруй жилийг асгасаж байна. Петр эдгээр гурван жилд маш олон зүйлийг туулсан. Гэхдээ түүний амьдралд үнэхээр нөлөө үзүүлсэн цорын ганц зүйл бол Есүс хэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн зүйл байсан. Би үүнийг энэ номлол эхлэхийн өмнө дурьдаж байсан. Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн” хэмээн хэлэхэд Есүс түүнд хариуд нь “Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.” (Матай 16:16, 17).
Үүнийг “гэгээрэл” хэмээн нэрлэдэг. Энэ нь өөрчлөгдөхийн өмнө, өөрчлөгдөж байх үед, өөрчлөгдсөний дараа ч тохиож болдог! Петрийн хувьд Христ хэн байсан үнэнийг Бурхан түүнийг дахин төрөхөөс өмнө илчлэн харуулсан. Энэ ч гэсэн надад бас адилхан тохиолдсон. Олон жилийн турш би Христийг Өөрийнхөө дайснуудаар тарчлуулан алуулсан сайн хүн хэмээн бодож байсан. Гэхдээ миний дахин төрөхийн хэдхэн өдрийн өмнө Бурхан надад Есүс бол хүн дүрээр ирсэн Бурхан гэдгийг илчлэн харуулсан. Энэ зүйл надад Чарлз Веслийн магтуу дуу – “Гайхамшигт хайр, ямар агуу вэ, миний Бурхан Та миний төлөө үхэх хэрэгтэй байсан гэж үү?” гэсэн дууг дуулж байхад орж ирсэн. Хэдий би хараахан дахин төрөөгүй байсан ч энэ магтан дуу миний оюун санаанд гэгээрэл авчирсан. Петр хэн ч байгаагүй!
Одоо Лук 18:31-34 дүгээр зүйлийг гаргаарай, та нар Петр болон бусад дагалдагч нар хараахан аврагдаагүй байсан гэдгийг тодорхой харах болно.
“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лук 18:31-34).
Энэ бол Есүс Петр болон шавь нартаа Сайнмэдээг тайлбарласан гурав дахь тохиолдол юм. Христ ташуурдагдан, үхэлд тушаагдаж, гурав дахь өдрөө дахин амилах болно. Энэ бол Сайнмэдээ – 1Коринт 15:1-4 дүгээр зүйлд дурьдагдсан Христэд итгэгч нарын анхны мэдээ. Гэхдээ Петр эдгээрээс юуч ойлгоогүй бөгөөд эдгээр үгс нь түүнээс “нууцлагдсан” гэсэн. Петр Сайнмэдээнд итгээгүй байсан!
Хэрвээ чи одоо хүртэл аврагдаагүй бол – энэ нь Петрийн байдалтай адилхан биш гэж үү? Чи энэ чуулганд “дуудагдсан.” Чи зайлшгүй энд гэр бүлийхнээрээ эсвэл хэн нэгнийг дагаад ирсэн. Чи тєрсєн єдрийн баярт оролцохоор ирсэн. Ням гараг бүр чи бидэнтэй хамт єдєр болон оройн хоол иддэг байсан. Бид тэр байтугай чамайг гадагшаа сайнмэдээ тараалгахаар явуулдаг. Чи ням гараг бүр намайг хоёр удаа номлол хийхийг сонсодог байсан. Чи миний Христийн загалмай, Түүний Цус, Тэр хэрхэн үхлээс амилсан талаарх номлолыг сонсож байсан. Чи үүнийг өчнөөн төчнөөн сонсож байсан ч гэсэн энэ нь чамайг “бариагүй.” Энэ нь үнэхээр үнэн эсвэл тийм чухал санагдахгүй байсан. Чи юуч гэж бодлоо гэсэн – эдгээр зүйлс нь яагаад тийм чухал гэж хэмээн ойлгомжгүй байлаач гэсэн. Чи яг л Петрийн гэм нүглээсээ өөрчлөгдөхийн өмнөх байдалтай адилхан байна.
“Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лук 18:33-34).
Одоо босоод Лук 22:31 дүгээр зүйл үзье. Энэ нь Скотфилд библи судлалын 1108 дугаар хуудсанд байгаа.
“Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]” ах дүүсээ батжуул гэхэд тэр Түүнд -Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв. Есүс -Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.” (Лук 22:31-34).
Одоо сууцгаана уу.
Би Simon Peter in Scripture and Memory (Baker Academic, 2012) хэмээх маш сонирхолтой номыг уншиж байгаа. Энэ номыг Др Маркус Бокмуел бичсэн. Тэр бол Английн Оксфорд Их Сургуулийн Библийн болон Эртний Христэд итгэгч нарын Судалгааны багш эрдэмтэн юм. Энэ алдартай судлаач яг зөв зүйлийг хэлсэн. Тэр огт эргэлзэхгүйгээр Есүс загалмайд цовдлуулахаас өмнө Петр ахин төрөөгүй хэвээр байсан гэдгийг бидэнд үзүүлдэг. Гарцаагүй түүний зөв юм! Бусад тайлбарлагчид энэ зүйлийг тайлбарлахаас зайлсхийж, алгасан өнгөрдөг. Харин Др Бокмуел тэгээгүй! Тэр үүнийг маш тодорхой тайлбарласан! Түүнийг сонсоцгооё.
“Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]” ах дүүсээ батжуул гэхэд” (Лук 22:31-32).
Др Бокмуел ийнхүү хэлсэн,
“Энд [удахгүй болох] Сатаны эсрэг Петрийн тулааныг маш тодорхойгоор харуулдаг, тэр маш хүчтэйгээр соригдон [унаж], ингэснээр “эргэж” гэсэн үгийг ашигласан. Олон орчуулагчид хэдий аятайхан сонсогдох ‘эргэж’ гэсэн үгээр орчуулагдсан ч гэсэн энэ нь Грек эх хэлтэйгээ нийцдэггүй. Энд ‘Чи нэгэн цагт дахин эргэж’ гэсэн үгийг олон орчуулагчид хэдий аятайхан сонсогдох ‘эргэж’ гэсэн үгээр орчуулсан ч гэсэн энэ нь Грек эх хэлтэйгээ нийцдэггүйг онцлон тэмдэглэх хэрэгтэй.” (Dr. Bockmuehl, адил., хуудас. 156, 157).
Тэгэхээр NIV, NASV, ESV болон бусад орчин цагийн орчуулагчид буруу орчуулсан. Манай Монголын Ариун Библи нь NASV болон NRSV библийн орчуулгыг баримжаа болгосон бөгөөд энд Грек хэлний "өөрчлөгдөж” гэсэн утгатай, бидний хэлдэгээр [дахин төрж] гэсэн утгатай үгийг “дахин эргэж” хэмээн буруу орчуулсан байна. Тиймээс Лук 22:32-д гарч байгаа “дахин эргэж” гэдэг үгийг "өөрчлөгдөж” гэсэн үгээр орчуулах нь зөв байна. “Олон орчуулагчид хэдий аятайхан сонсогдох ‘эргэж’ гэсэн үгээр орчуулагдсан ч гэсэн энэ нь Грек эх хэлтэйгээ нийцдэггүй. Др Бокмуел цааш нь “epistrephō” хэмээх Грек үг нь "өөрчлөгдөх [дахин төрөх]” гэсэн утгаар орчуулагдах ёстой хэмээн хэлсэн. Тиймээс дахиад хэлэхэд KJV хувилбар бол зөв орчуулга, харин орчин цагийнх бол эргэлзээтэй гэдгийг би олж мэдсэн! Гэхдээ Др Бокмуел цааш нь ийнхүү хэлсэн,
“Петрийн эргэлт "өөрчлөлт [дахин төрөлт]” хэзээ, хаана, хэрхэн болсон бэ? Энэ асуудлын зангилаанд бид тулж ирдэг. Түүний үйлчлэлийн сүүлийн шөнийн орой. Лук библид Есүс Петрийн өөрчлөлтийг ирээдүй цаг дээр [ярьсаар] байсан.” (адил., хуудас. 156).
“Лук 22:32 дахь Петрийн өөрчлөлт ирээдүй рүү чиглэсэн байдалтай гардаг” (адил.).
“Чи нэгэн цагт [ирээдүйд] дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]” (адил., хуудас. 156). Есүс Петрийн өөрчлөлтийг маш тодорхойгоор ирээдүйн ямар нэг зүйл байгаагаар урагшаа зүйлд хамааруулан хардаг” (адил., хуудас. 158).
Гэвч Петр өөрчлөгдөх ямарч шаардлагагүй хэмээн өөртөө маш итгэлтэй байдаг. Тэр ийнхүү хэлдэг,
“Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна” (Лук 22:33).
Есүс үүнд нь ингэж хариулдаг, “Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа [азарган тахиа] донгодохгүй” (Лук 22:34) Петр өөрийгөө өөрчлөгдөхгүйгээр (epistrephō) Чөтгөрийн эсрэг зогсож Христийн төлөө амьдарч чадна хэмээн бодсон. Тэр ямар буруу бодож байнаа! Мөн чи ч гэсэн ямар буруу бодож байнаа!
Тэд Есүсийг баривчилж Түүнийг тэргүүн тахилчийн өргөөнд аваачисан. “Петр холоос дагаж байсан” (Лук 22:54). Петр гадаа хүмүүсийн дунд сууж байсан. Нэгэн жаахан охин ийнхүү хэлсэн, “Энэ хүн ч гэсэн [Есүстэй] цуг байсан” (Лук 22:56). Петр хариуд нь “Би түүнийг танихгүй.” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа өөр нэгэн эр Петрийг Христийн дагалдагч нарын нэг мөн гэсэн. Петр хариуд нь “Эрхэмээ, би биш.” гэсэн. Дахиад нилээд цагийн дараа гурав дахь хүн Петр рүү хандаад “Энэ хүн тэдэнтэй хамт байсан” гэхэд Петр “Эрхэмээ, би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй” гэсэн. Петрийг ийнхүү ярьж байхад тахиа донгодсон.
Эхнэр бид хоёр Иерусалимд яг энэ үйл явдал болсон газар байж үзсэн. Хөтөч бидэнд Есүс болон Петр нарын зогсож байсан газруудыг үзүүлсэн. Тэгээд Есүс толгойгоо өргөөд Петр рүү харсан. Мөн Петр Есүсийн нүд рүү харсан.
“Тэгээд Петр гадагш гарч, гашуудан уйлав.” (Лук 22:62).
Одоо, эцэст нь Петр гэм нүглийн буруутгал дор орсон. Чамд хамгийн багадаа л Петрт байсан шиг гэм нүглийн буруутгал байхгүйгээр жинхэнээр өөрчлөгдөнө гэдэг бол бүтэшгүй зүйл юм.
“Тэгээд Петр гадагш гарч, гашуудан уйлав.” (Лук 22:62).
III.Гуравдугаарт, Петр өөрчлөгдсөн.
Одоо Лук 24:34 дугаар зүйлийг үзээрэй. Энэ нэг их сүртэй эшлэл биш юм шиг санагдавч Др Бокмуел энэ бол Петрийн өөрчлөгдсөн талархи эшлэл хэмээн хэлдэг. “Есүс түүний гэмт байдлыг нь буруутгахаар эргэж Петрийн зүг харсан (Лук 22:61) бөгөөд Амилсан өдрийн өглөө Петр Есүсийг харсан (Лук 24:34) нь түүнийг харанхуйгаас гэрэл рүү эргүүлсэн.” (Bockmuehl, хуудас. 163). Элч Паул мөн Амилалтын өдрийн өглөө Петр Есүстэй уулзсан тухай бидэнд хэлдэг. Паул ийнхүү хэлсэн, “Тэрээр Кефт [Петр], дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.” (I Коринт 15:5).
Библи яагаад Петрийн дуудлага, түүний бүдрэлт, түүний итгэлгүй байдал, Сайнмэдээ болон Есүсийн зовлонгийн талаар харалган байсныг олонтаа өгүүлдэг вэ? Яагаад бүхэл бүтэн нэг бүлгийг Петр Христийг үгүйсгэсэн болон өөрийн гэм буруугийн төлөө гашуудан уйлж буй талаар өгүүлдэг вэ? Тэгээд энэ бүхний эцэст ганцхан нэг эшлэлд Петрийн өөрчлөлтийг “Эзэн үнэхээр амилсан байна. Симонд [Петр] харагджээ” хэмээн харуулдаг. Яагаад – учир нь бүдрэлт болон гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ өөрчлөлтөд хамгийн чухал зүйл юм. Чи гэм нүглийнхээ төлөө гадагш “гаран гашуудан уйлах” тэр газарт аваачигдах хүртэл чамд маш өчүүхэн найдвар байдаг. Чи Петрийн хийсэн шиг зүйлийг мэдрэх хүртэл Сайнмэдээ чамд бол юуч биш байх болно! Чи гарцаагүй өөрийнхөө гэм нүгэлдээ үхэх болно. Чи Есүст итгэж, гэм нүглээ Түүний цусаар угаалгахаас өмнө Түүнийг өөртөө гарцаагүй хэрэгтэй гэдгийг мэдэрсэн байх хэрэгтэй. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Лук 22:31-34 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
““Нигүүлсэл! ‘Энэ бол эгшиглэнт аялгуу” Philip Doddridge, 1702-1751;
Пасторын хоор).
үндэс ПЕТР – ДУУДАГДСАН, ЯЛЛАГДСАН, ШИНЭЧЛЭГДСЭН! PETER – CALLED, CONVICTED AND CONVERTED Доктор Р.Л Химерс Жр. “Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж "өөрчлөгдөж [дахин төрж]." ах дүүсээ батжуул гэхэд ” (Лук 22:31-32). (Матай 4:19; 16:16, 17; Лук 4:41; Ефес 2:1, 5) I. Нэгдүгээрт, Петр дуудагдсан, Матай 4:18-20; Дуулал 110:3;
II. Хоёрдугаарт, Петр буруутгагдсан, Матай 16:16, 17;
III. Гуравдугаарт, Петр өөрчлөгдсөн, Лук 24:34; I Коринт 15:5. |