Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ХРИСТИЙН ЗОВЛОНГУУДTHE SUFFERINGS OF CHRIST Доктор Р.Л Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ” (I Петр 1:10-11). |
Хуучин гэрээний эш үзүүлэгчид Христийн Сүнсээр бичдэг байсан. Библи дахин дахин Хуучин гэрээ бол үг үсэг нэг бүрээрээ Бурханаас өгөгдсөн гэдгийг гэрчилдэг. Эш үзүүлэгчид өөрсдөө ойлгоогүй зүйлсийш хүртэл бичдэг байсан. Тэд утгыг нь анхааралтай судалж байсан. Исаиа 53 болон Дуулал 22 дугаар бүлэгүүд нь “Христийн зовлонгуудын” (I Петр 1:11) талаар зөгнөн хэлж байсан.
Одоо би та нарыг маш анхааралтайгаар арван нэгдүгээр эшлэлийн “ta eis christon pathemata,” хэмээх дөрвөн үг буюу “Христийн зовлон” гэсэн үгийг хараасай гэж хүсэж байна. Христийн “pathemata” хэмээх Грек үг нь “шаналал” эсвэл “зовлонгууд” гэсэн утгатай. Энэ нь олон тоон дээр – нэг шаналалаар зогсохгүй бүр олон, нэг зовлонгоор зогсохгүй бүр олон. “Христийн зовлонгууд.”
Петр Христ дэлхий дээрхи амьдралынхаа сүүлийн мөчүүдэд туулсан зовлонгуудын талаар ярьж байсан. Христ биднийг гэм нүглээс аврахаар олон зовлонг туулсан.
I. Нэгдүгээрт, Гетсемен Цэцэрлэг дэх Түүний зовлон.
Түүний цовдлогдохын өмнөх оройноос Түүний зовлонгууд эхэлсэн. Энэ бол Сүүлчийн Зоогийн дараахан шөнө дунд болсон үйл явдал. Есүс шавь нараа аваад гэрээс гарцгаасан. Түнэр харанхуйгаар тэд явцгаасан. Тэд Кедрон горхийг гатлаад Олив уулыг чиглэн явж Гетсемен Цэцэрлэгийн гүн харанхуй руу нэвтрэн орсон. Есүс найман Дагалдагчиддаа “Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай” (Матай 26:36) гэж хэлсэн. Тэрээр Петр, Иакоб, Иохан нарыг дагуулаад Цэцэрлэгийн гүн рүү явсан. Тэгээд Христ тэр гурвыг нэг газар үлдээгээд Өөрөө холгүйхэн очоод олив модны дор Бурханд хандан ганцаар залбирсан.
Ингэж “Христийн зовлонгууд” (IПетр 1:11) эхэлсэн. Онцлох, Түүнд ямарч хүний гар хараахан хүрээгүй байсан. Онцлох, Түүний зовлонгууд Гетсемен дэх олив модны дор харанхуйд ганцаараа байх үед эхэлсэн. Энэ Цэцэрлэгт өглөө нь Загалмай дээр “өөрийнхөө бие дээр” үүрэх (I Петр 2:24) бүх хүн төрөлхтөний гэмийн ачааг Түүнд тохсон. Тэгээд Есүс ийнхүү өчисөн,
“Сэтгэл минь үхтлээ зовж байна... Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч.” (Матай 26:38, 39).
Энэ залбиралын орчин цагийн тайлбар нь Есүс Загалмайгаас авраач хэмээн хүсэж байгаа гэдэг. Гэхдээ би Бичээсээс үүнийг баталсан нэг ч зүйлийг олоогүй. Миний хувьд Др Жон Р.Райс болон Др Ж.Оливер Басвелл нарын тайлбар зөв гэдэгт итгэдэг. Евангелист Др Райс болон теологич Др Басвелл нар хоёулаа Христийн “Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээх залбиралыг “аяга” бол үхлийг – гэмийн ачаанаас ирэх зовлон – Гетсемен Цэцэрлэг дэх хэмээн тайлбарласан!
Есүс Өөрийгөө шоконд байгаагаа мэдэж байсан. Тэр энэ Цэцэрлэгт бараг л үхэж байгаагаа мэдсэн. Др Басвелл Есүс “Загалмай дээрхи Өөрийн зорилгоо дуусгахын тулд энэ Цэцэрлэгт бүү үхүүлээч” (J. Oliver Buswell, Ph.D., A Systematic Theology of the Christian Religion, Zondervan, 1971, III бүлэг, хуудас. 62) хэмээн залбирсан юм гэсэн. Др Райс үүнтэй бараг адил зүйлийг ийнхүү хэлсэн, “Тэр орой үхлийн аяга түүнээс зайлсанаар маргааш өдөр нь Тэрээр загалмай дээр үхэх хүртэл амьдарч чадахын төлөө Есүс залбирсан” (John R. Rice, D.D., Litt.D., The Gospel According to Matthew, Sword of the Lord Publications, 1980, хуудас. 441). “Түүний биед ер бусын байдлаар хүч өгөгдөхгүй бол тэр орой Христ уг Цэцэрлэгт гарцаагүй үхэх байсан” (Rice, адил., хуудас. 442). Чиний гэмийн ачаа Түүнийг Цэцэрлэгт үхэлд хүргэж болох байсан.
“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).
Тэр орой бидний гэм нүгэл Есүс дээр тохогдоход Тэрээр аймшигтай их зовлонг эдэлсэн. Энэ орой Түүний биеэс гарч буй хөлс нь цусны “их дусал” мэт гоожих хүртэл тэрээр амь тэмцэж байсан. Эш үзүүлэгч ийнхүү хэлсэн,
“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4).
“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).
Бид хир хурдан Иохан 3:16 уншидаг билээ,
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн...” (Иохан 3:16)
Гетсемен цэцэрлэгийн аймшигтай зовлон шаналал дундуур явуулахын тулд! Энэ орой бидний гэмийн ачааг үүрэхээр Есүс хичнээн аймшигтай зовлон эдэлсэн талаар бид ямар жоохон бодож байна даа! Иосеф Харт ийнхүү хэлсэн,
Бурханы Хүүгийн зовлонг хараарай,
Амьсгаадал, ёололт, цустай хөлс!
Хязгааргүй гүн тэнгэрлэг хайр!
Чиний төлөөх Есүсийн хайр!
(“Чиний Мэдэхгүй Зовлонгууд” Joseph Hart, 1712-1768;
“Өнөөх Шөнө Дунд Оливийн захад” аянд зориулав”).
“Христийн зовлонгууд” (I Петр 1:11).
Гетсемен дэх анхын зовлон бол хамгийн хэцүү нь байсан гэж би үргэлж боддог. Түүнд ямарч хүний гар хараахан хүрээгүй байсан. Гэхдээ Бурхан чиний гэмийг Түүнд тохоход Түүний оюун ухаан бараг л балартсан – тэгээд Түүний арьсны нүх сүвээс Цус урсан гоожисон! Виллиам Виллиамс ийнхүү хэлсэн,
Хүний гэм нүглийн асар том ачаа
Аврагчийн нуруунд тохойтой байсан;
Тэрээр дээл өмссөн мэт уй гашуугаар дүүрсэн
Гэмт хүмүүс гоёол өмсөхийн төлөө,
Гэмт хүмүүс гоёл өмсөхийн төлөө.
(“Амь тэмцсэн Хайр” William Williams, 1759;
“Хаан ширээнд заларсан Сүр Хүчит Нэгэн” аяанд зориулав).
“Христийн зовлонгууд” (I Петр 1:11).
Нэгдүгээрт, Гетсемен Цэцэрлэг дэх Түүний зовлон.
II. Хоёрдугаарт, Тохуурхал дундах Түүний зовлон.
“Христийн зовлонгууд” зөвхөн эхэлж байна. Энд өшөө олон зовлон Түүнийг хүлээж байсан. Бамбар барисан хамгаалагч нар Гетсемен цэцэрлэгт хүрч ирсэн. Тэд Есүсийг хуурамч зүйлээр буруутган авч явсан. Тэд Түүнийг тэргүүн тахилч нар руу авч очсон.
“Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад, -Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ? гэцгээв.” (Матай 26:67-68).
“Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, -Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.” (Марк 14:65).
Иосеф Харт ийнхүү хэлжээ,
Есүс хир хүлцэнгүйгээр зогсож буйг хараач!
Энэ аймшигтай газарт доромжлол амсан!
Нүгэлтнүүд хүчирхэг гарыг нь хүлсэн,
Тэд Бүтээгчийнхээ нүүр лүү нулимсан.
“Өнөөх Шөнө Дунд Оливийн захад”).
“ Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад, -Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.” (Марк 15:16-19).
Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан Есүс ийнхүү өчсөн,
“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).
Эш үзүүлэгч Мика ингэж хэлсэн,
“Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.” (Мика 5:1).
“Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, -Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.” (Матай 27:27-30).
Түүнд алтан эсвэл мөнгөн титэм байгаагүй,
Түүнд гартаа барих хааны титэм ч байгаагүй;
Харин цус Түүний хөмсгийг чимж, Үүрсэн ичгүүр нь бахархал болов,
Түүний өмссөн титмийг нүгэлтэнүүд Түүнд өгсөн.
Өргөст загалмай Түүний хаан ширээ болсон,
Түүний хаанчлал зөвхөн зүрх сэтгэлд нь оршисон;
Тэр хайраа цусан улаанаар сийлсэн,
Толгойдоо өргөст титэм өмссөн.
(“Өргөст Титэм” Ira F. Stanphill, 1914-1993).
“Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав.” (Иохан 19:1).
Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан Есүс ийнхүү өчсөн,
“Цохигчдод Би нуруугаа өгч,” (Исаиа 50:6).
Тэд Түүний нурууг язартал ташуурдсан. Энэ үнэхээр аймшигтай харагдаж байсан. Олон хүмүүс ийм төрлийн ташуурдалтаас үхэж байсан. Чи Түүний хавиргануудыг харж чадахаар байсан. Тэд Түүний нурууны ясыг хүртэл сийчин тасдаж байсан.
Өргөс Түүний чамархайг цоолж, шархдуулсан,
Бүх хэсгээс нь цусан гол садран урссан;
Түүний нуруу хүнд ташуураар ташуурдуулсан,
Харин хурц ташуур Түүний зүрхийг урсан.
(Түүний зовлон” Joseph Hart, 1712-1768;
“Өнөөх Шөнө Дунд Оливийн захад” аянд зориулав”).
“Христийн зовлонгууд” (I Петр 1:11).
Нэгдүгээрт, Гетсемен Цэцэрлэг дэх Түүний зовлон. Хоёрдугаарт, Тохуурхал дундах Түүний зовлон.
III. Гуравдугаарт, Загалмай дээрхи Түүний зовлон.
Гетсемен Цэцэрлэгт хөлс нь цус болж гоожсоны дараа Есүс нүүр лүүгээ цохиулсан. Тэгээд дараа нь ташуураар махаа язартал, хавирганы яс нь сэтэртэл ташуурдуулсан. Мөн толгойг нь өргөст титэм аймшигтайгаар хатган зовоож, цус Түүний нүд рүү урсан орсон.
Тэд Түүнийг загалмайд цовдолохоор авчирах үед Тэрээр аль хэдийн бараг үхдэл болсон байсан,
“Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав... Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ.” (Иохан 19:17-18).
Тэд том хадаасаар Түүний гар болон хөлийг модон Загалмай руу хадсан. Тэд Загалмайг өргөн босгож, Есүс тэнд зовлон шаналал дунд өлгөгдсөн. Иосеф Харт ийнхүү хэлсэн,
Жигшүүрт модонд нүцгэн хадагдсан,
Газар дэлхийд хийгээд дээд тэнгэрт илчлэгдсэн,
Шархнууд хийгээд цусны үзүүлбэр,
Доромжлогдсон хайрын гунигт дүрслэл.
Түүний аймшигтай хашгирааныг сонс!
Тэнгэрэлчүүд хараад энэлэн шаналсан;
Түүний нөхдүүд харанхуйд Түүнийг орхисон,
Одоо бас Түүний Бурхан Түүнийг ч орхисон!
(“Түүний Зовлон” Joseph Hart, 1712-1768;
“Өнөөх Шөнө Дунд Оливийн захад” аянд зориулав”).
“Есүс чанга дуугаар -Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" гэсэн үг аж.” (Матай 27:46).
Бидний энэ оюун ухаан үүнийг ойлгож чадахгүй. Лүүтэр энэ талаар бид үүнийг хүний үгээр тайлбарлаж чадахгүй хэмээсэн. Өөрөөр хэлбэл Эцэг Хүүгээсээ нүүр буруулсаныг – Есүс бидний гэм нүглийн төлөөсийг ганцаараа төлөхөөр үхсэнийг бид бүрэн ойлгож чадахгүй!
“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой...” (I Петр 3:18).
“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5).
Энэ бол бусдын төлөөсийг төлж буй гайхамшигтай номлол – Христ бидний гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Тэр чиний гэм нүглийн шийтгэлийг төлөхөөр чиний өмнөөс үхсэн! Библи ингэж хэлдэг,
“Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” (I Коринт 15:3).
“Уй гашууны Хүн” юун нэр вэ
Залран ирсэн Бурханы Хүүгийнх
Орхигдсон гэмтнүүдийг сэргээн босгохоор!
Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!
Ичгүүр гуниг, доромжлол гутамшигийг үүрсэн,
Миний оронд Тэр шийтгэгдэн зогсож байна;
Өөрийнхөө цусаар миний уучлалыг тамгалсан;
Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!
Үхэхээр өргөгдсөн нь Тэр байсан,
“Энэ нь гүйцэлдлээ” гэх хашгираан Түүнийх байсан;
Одоо Тэнгэрт өндөрт өргөгдсөн;
Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ!
(“Халлелүяа! Ямар агуу Аврагч вэ” Philip P. Bliss, 1838-1876).
Чи гэм буруу хийгээд нүглийн шийтгэлээсээ аврагдахыг хүсэж байна уу? Тийм бол чи жирийн итгэлээр Есүст заавал очих ёстой. Одоо Тэнгэрийн улсад Бурханы баруун талд заларч буй Түүн рүү очоорой. Би чамаас бүхийл зүрх сэтгэлээрээ гуйж байна, яг одоо Есүс рүү очоорой! Түүнд очоод амар. Түүнд итгэ. Тэр чиний нүгэл бүрийг чинь угаан ариусгана. Тэр чамд цэвэр ариун бичээсийг өгнө. Тэр чиний амийг бүх цаг үед, үүрд мөнхөд – эцэс үгүй ертөнцийг өгөх болно. Чамд! Тиймээ, Чамд! Чи гэм буруу хийгээд нүглийнхээ шийтгэлээс “Христийн зовлонгуудаар” (Iпетр 1:11) дамжуулан аврагдаж чадна. Тэр чиний гэм нүглийг угааж, амийг чинь аврах болно. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Исаиа 53:1-6 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өргөст Титэм” (Ira F. Stanphill, 1914-1993) )/
“Амь тэмцсэн Хайр” (William Williams, 1759).
үндэс ХРИСТИЙН ЗОВЛОНГУУД THE SUFFERINGS OF CHRIST Доктор Р.Л Химерс “Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ” (I Петр 1:10-11). I. Нэгдүгээрт, Гетсемен Цэцэрлэг дэх Түүний зовлон,
II. Хоёрдугаарт, Тохуурхал дундах Түүний зовлон,
III. Гуравдугаарт, Загалмай дээрхи Түүний зовлон, |