Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙГ ОРХИСОН-БУРХАН!

THE GOD-FORSAKEN CHRIST!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, January 24, 2016

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?”
(Матай 27:46).


Ням гарагийн өглөө номлол хийх үедээ би ихэнхдээ залууст зориулан хэлдэг. Би ингэж хийдэг нь Ням гарагийн өглөө манай чуулганд Сайнмэдээг яг тодорхой сонсож байгаагүй олон залуус үргэлж ирдэг учраас юм. Бид залуус ихээр цуглардаг худалдааны төв, их дээд сургуулиуд, болон бусад газруудаар тархан явж, та нарыг ирээч хэмээн урин залдаг. Тэгээд та нар бидний урилгыг хүлээн аваад энд ирэхэд би үнэхээр их баярладаг. Чамайг энд ирсэнд баярлалаа.

Гэхдээ Ням гарагийн өглөө бүр залууст хандан ярьдаг өөр нэг шалтгаан байгаа. Энэ хоёр дахь шалтгаан бол гучин наснаас доош насны залуус настай хүмүүсээ бодвол илүү ихээр аврагдсан байдаг. Миний уншисан бүхийл судалгаа, санал асуулга бидэнд үүнийг батлан харуулдаг. Би ч гэсэн үүнийг өөрийнхөө амьдралын туршлагаар үнэн гэдгийг мэднэ. Хэрвээ хэн нэгэн хүн аврагдвал тэр нь ихэнхдээ арван зургаас хорин таван насны залуус байдаг. Мэдээж үүнээс өөр үедээ аврагдсан хүмүүс байхыг би үгүйсгэхгүй хэдийч энэ нь тийм олон байдаггүй.

Бид үүнийг хэрхэн яаж тайлбарлаж чадах вэ? Үүний нэг тайлбар нь залуус яг энэ үедээ амьдрал бол адармаатай хүнд хэцүү гэдгийг дөнгөж мэдэрч эхэлж байдаг юм. Залуус энэ үедээ өөрийгөө нэг л өдөр үхэх тавилантай гэдгээ дөнгөж л ухаарч эхэлж байдаг. Мөн чи энэ дэлхий бол үнэхээр айдас төрүүлэм хийгээд уйтгар гунигын хорвоо гэдгийг дөнгөж л харан ойлгож байдаг үе. Чи өөрийнхөө айдсыг ямар нэг ухаалаг бус үйлдэл болон төрөл бүрийн зугаа цэнгэлээрээ далдлах аргыг хараахан сурч амжаагүй байдаг.

Залуус дөнгөж насанд хүрсэн хүний амьдралтайгаа золгож эхэлдэг бөгөөд тэдний олонхи нь дотроо “Энэ хүйтэн хөндий, дургүй хүрмээр, ганцаардмал дэлхийд яаж амьдрана даа?” хэмээн өөрөөсөө асуудаг. Тиймээс л би үргэлж ганцаардлын сэдэв рүү гулсан ордог. Өө, мэдээж би ганцаардлын талаархи сэдэв нь залуу хүн бүрд таалагдахгүй гэдгийг маш сайн мэднэ. Та нарын олонхи нь энэ ганцаардлаасаа гарахын тулд элдэв янзын ухаалаг бус үйлдэл болон элдэв янзын зугаа цэнгэлээр өөрийгөө аргалах байдалд аль хэдийн суралцсан байгаа гэдгийг чинь би мэднэ. Мөн эдгээр арга заль мэхийг сурсан хүмүүс миний номлолд анхаарал хандуулахгүй гэдгийг ч би мэддэг. Тэгсэн ч гэртээ хариад “Энэ настай хүн өнөөдөр миний тухай л ярьсан байна. Би дахиж очоод түүний номлолыг дахиад сонсох нь илүү дээр юм байна.” хэмээн хэлэх төлөв даруу хөвгүүн болон хэрсүү охин энд байгаа гэдгийг ч би бас мэднээ.

Өнөө өглөө миний ярьж байгаа зүйлүүд нь эдгээр хэрсүү залуус, эсвэл охидуудад зориулагдсан юм. Миний сэдэв бол хүйтэн хөндий, хүнд хэцүү, зүрх сэтгэлийг шимширүүлсэн ганцаардал болох - ганцаардалын тухай юм. Энэ ганцаардал нь Есүс Христ Загалмай дээрээс орилох үед байсан шиг хэзээч ингэж тодорхой илэрхийлэгдэж, хэзээч бүрэн дүүрэн мэдрэгдэж байгаагүй юм,

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” (Матай 27:46).

Түүнийг оюун ухаандаа дүрсэлж үзээрэй. Тэд Түүнийг Гетсемен Цэцэрлэгт ганцаараа залбирч байхад нь баривчилсан. Тэд Түүний хувцасыг тайчиж, үхдэл болтол нь зодож жанчисан. Тэд өргөст титэм толгойд нь углан дарж зовоосон. Тэр гудмаар Загалмайгаа үүрээд явж байхад тэд Түүнийг элэглэн дооглож, доромжлон гутааж байсан. Тэд Түүний гар болон хөлийг нь хадаасаар хадсан. Тэгээд тэд Загалмайг босгосон. Тэд Түүнийг элдвээр хараахан гуагчиж байхад Түүний бие тэнд өлгөгдсөн байсан. Эцэст нь Тэрээр ийнхүү орилсон,

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” (Матай 27:46).

Энэ орь дууны чанд утгыг ойлгохын тулд бид хоёр асуултанд хариулах шаардлагатай болно.

I. Нэгдүгээрт, Энэ Есүс нь хэн байсан бэ?

Тэр бол жирийн нэг хүн байгаагүй. Библид Бурхан “цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16) хэмээн хэлсэн. Энэ орилж байгаа хүн бол Бурханы цорын ганц Хүү байсан. Мөн Тэрээр ийнхүү хэлсэн,

“Ертөнцийг бүтээхээс өмнө Тантай [Эцэг Бурхан] хамт Надад байсан сүр жавхлангаар” (John 17:5).

Загалмай дээрээс орилж буй энэ хүн мөнхийн гурвалын Хоёр дахь Хүн болох Есүс Христ байсан юм. Тиймээс Тэр Эцэг Бурхантайгаа хамт нэгдмэл байсан бөгөөд ийнхүү хэлсэн,

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.” (Иохан 10:30).

Эцэг Бурхан болон Хүү Есүс Христийн нэгдэл нь үүрд мөнхөөс авахуулаад цаашид ч гэсэн үүрд мөнхийнх юм. Тэр Бурханы Үг юм.

“Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.” (Иохан 1:1-3).

“Үг нь махан бие болж бидний дунд оршин,” (Иохан 1:14).

Есүс Тэнгэрийн улсаас бууж ирсэн. Гурвалын хоёр дахь хүн Есүс дэлхий дээр амьдарч байсан. Гэхдээ Тэр дэлхий дэх байх хугацаандаа Эцэг Бурхантайгаа нэгдмэл байдлаа сахисаар байсан. Харанхуй Гетсеменд ч, дагалдагч нар нь унтаж байхад ч Есүс Өөрийнхөө Эцэг Бурхантай нөхөрлөж, залбирсаар байсан. Хэдий тэрээр баривчлагдан, худал хуурмагаар гүжирдүүлж байхад ч Бурхан Түүнтэй ойр байсан. Тэд түүнийг ташуурдаад, тэгээд Түүнийг цовдолсон байхад ч Тэрээр Бурханд хандсаар байсан бөгөөд ийнхүү залбирсан,

“Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна.” (Лук 23:34).

Харин одоо бүхийл газар харанхуй болсон.

“Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар -Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" гэсэн үг аж.” (Матай 27:45-46).

Дэлхий дээр мэдэрсэн энэ харанхуй аймшигтай цаг бол анх удаа Бурханы Хүү Бурхан эцэгээсээ тусгаарлагдаж буй харанхуй үеийг харуулж байсан. Өмнө нь Бурханы Хүү хэзээч ингэж Өөрийнхөө Тэнгэрлэг Эцэгээс салгагдаж байгаагүй хэдийч энэ удаад бол ийнхүү салгагдах болсон. Энэ харанхуй цаг үед Тэрээр ийнхүү орилсон,

"Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" (Матай 27:46).

Энэ хүн хэн бэ? Тэр бол үүрд мөнхийн Бурханы цорын ганц Хүү юм – Анх удаагаа үүрд мөнхөд дандаа хамт байсан Тэнгэрлэг Эцэгээсээ бүрэн тусгаарлагдсан.

II. Хоёрдугаарт, Тэр яагаад хашгирсан бэ?

Үүнийг би танд энгийн аргаар тайлбарлахад надад маш хэцүү байна. Бүү гайх! Христийн эдгээр үгс үнэхээр гүн утгаар тайлбарлагддаг. Спиржеонд бас ийм хүнд байдал байсан. Тэрээр энэ үгсийн талаар эдгээрийг бүрэн ойлгож чадах нэг ч хүн байхгүй хэмээн гэрчилсэн. Тэрээр ийнхүү хэлжээ,

Мартин Лүүтэр [Шинэчлэлтийн агуу удирдагч] энэ эшлэл дээр төвлөрч ажиллахаар суусан. Энэ Бурханы агуу хүн тасралтгүйгээр хэдэн цагийн турш суусаар байсан; Түүнийг хүлээж байсан хүмүүс өрөө рүү ирсээр байсан, тэрээр энэ бясалгалдаа сэтгэл нь бүрэн татагдаж, тэд бараг л түүнийг үхсэн байх гэж бодох хүртэл удсан. Тэр ерөөсөө гараа эсвэл хөлөө ч хөдөлгөхгүй, ерөөсөө уух ч үгүй, идэх ч үгүй; харин яг л ховсдуулсан мэт нүдээ бүлтийлгэн "Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" гэсэн эдгээр гайхалтай үгсийн талаар тунгаан бясалгаад сууж байсан. Удаан хугацаа өнгөрч тэр орчноосоо тасран, бүх зүйлээсээ тусгаарлагдсан мэт санагдах тэр агшинд тэрээр сандлаасаа босоод, хэн нэгэн хүн түүний “Бурхан Бурханаа орхисон байна! Үүнийг ойлгох ямарч хүн байхгүй;” гэж хэлэхийг нь сонссон бөгөөд тэгээд тэрээр гарч явсан. Хэдийгээр энд тохиромжтой үг хэллэг ашиглах нь хэцүү ч гэсэн - Би үүнийг батлахад эргэлзэхгүй байсан – Хэдий энэ гэрэлд өнөөдрийн эшлэл Лүүтэрийн оюун бодолд өөрийгөө илэрхийлсэн ч гэлээ би гайхахгүй. Лүүтэрийг гүн уурхай руу шидэгдсэн бөгөөд эргээд гэрэл рүү гараад ирдэг тийм хүнтэй адилхан хэмээн ярьдаг байсан. Би уурхайн гүн рүү хаягдаагүй тэр нэгнээс илүүг мэдэрдэг, харин үүн рүү харж байгаа нэгэнийг – эсвэл доошлох замын нэг хэсэг байсан тэр нэгэнтэй адил, болон түнэр харанхуйг туулан гараад айн чичирсэн ч гэлээ хэн ч ийнхүү [“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?"] хэмээн орилж зүрхлэхгүй байхаар явсан нь үнэхээр а гүн юм; нэгч хүн хэзээч үүнийг ойлгох боломжгүй байх болно. Тиймээ би үүнийг тайлбарлахаар оролдохоосоо татгалзаж байна. (C. H. Spurgeon, “The Saddest Cry From the Cross,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1977, бүлэг XLVIII, хуудас. 517-518).

Би Лүүтэр болон Спержеон нарын Эцэг Бурхан Хүү Бурханаа хэрхэн “орхиж” чадсаныг бид бүрэн ойлгож чадахгүй гэсэн зүйлтэй санал нэг байгаа. Би эдгээр үгсийг тайлбарлахаар оролдохгүй ч гэлээ үүний талаар хэдэн энгийн зүйлийг хэлье.

Христ энд яг л хүн шиг ярьж байна. Тэр бол тэр чигээрээ Бурхан боловч, бас тэр чигээрээ хүн юм. Энэ бол нэгдмэл мөн чанар бөгөөд Христ бол Бурхан-хүн юм. Гэхдээ энд тэрээр хүн талаасаа хэлдэг. Зөвхөн жинхэнэ хүн л Өөрийнхөө Бурханаас орхигдсон хэмээн хэлж чадна.

Бид Бурханаар орхигдох зохистой байсан учраас Христ Бурханаар орхигдсон юм. Тэр Загалмай дээр Христ бидний оронд тохогдсон бөгөөд бидний гэм нүглийн төлөө зовлон эдэлсэн.

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4).

Бидний анхны эцэг эхийн гэм нүгэл бид бүгдэд дамжин ирсэнээр бид Гав ганцаараа орхигдсон-Бурхан болох Бурханаас тусгаарлагдсан байдалтай төрж, өсөн торнисон; Бидний төрөлх гэмт байдал хийгээд одоогийн бодит гэм нүглээс болж ганцаардал дунд бидний амьдралаар амьдарсан, Бурханаас тусгаарлагдсан, Түүнээс хөндийрөх болсон.

“Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ. ” (Ефес 4:18).

Чи хэзээ нэг цагт Бурхан байх ёстой хэмээн бодож байсан уу? Чи Бурхан яагаад надад жинхэнэ биш байсан гэдэгт гайхаж байсан уу? Энд Библиэс хариулт нь байна – Чиний сүнслэг оюун ухаан “харанхуй болж,” чиний зүрх сэтгэл “хатуурсан” учраас Бурхан чамд бодит болдоггүй. Ийм л учраас чи “Бурханы амиас хөндийрсөн.” Грек хэлний үйл үгийн төгс цаг дараагийн тодорхойлолтыг илүү тодорхой болгодог. Энэ нь чи нэг удаа Бурханыг мэдсэн гэсэн утгыг илэрхийлдэггүй. Энэ нь чи Түүнийг ерөөсөө мэдээгүй бөгөөд одоо ч Түүнийг мэдээгүй гэсэн санааг илэрхийлдэг. Чи салангид тусдаа байдалд байсаар байгаа бөгөөд “[Өөрийнхөө] зүрхнийхээ хатуугаас болж” Бурханаас үргэлж тусгаарлагдсан. (Dr. Fritz Rienecker, A Linguistic Key to the Greek New Testament, Zondervan, 1980, хуудас. 533).

Есүс Христ чамайг Бурхантай нэгдүүлэхийн тулд Загалмай дээр үхсэн.

“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Петр 3:18).

Христ “биднийг Бурханд авчирахын тулд,” бидний төрөлх гэм нүгэл болон бидний өнөөгийн бодит гэм нүглээс үүссэн хөндийрөлийг арилгахын тулд, Бурхантай харилцах нэгдэлд авчирахын тулд Загалмай дээр үхсэн.

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав.” (Исаиа 53:4).

Өөрчлөгдөөгүй нүгэлтэн шиг дэлхийд чи ганцаараа орхигддог. Чи үүнийг мэдэрдэг. Чиний оюун бодол чинь ямар нэг зүйл чинь буруу байгааг мэдүүлдэг. Залуучууд ганцаардал, өөрсдийнхөө Бурханд-орхигдсон байдлаа, аймшигтай харанхуй дэлхийд байгаагаа хамгийн ихээр мэдэрдэг хүмүүс юм. Ийм л учраас Бурхан үргэлж хүмүүсийг залуу насанд нь авардаг. Чи нас ахих тусам өөрийнхөө хоосрол, хар тамхинд мансуурах ганцаардлын сэтгэл, архи, эсвэл сексийн харьцаа, эсвэл мөнгө хийх, эсвэл “амжилтанд” хүрэх өөрийнхөө “тоглоомын төлөвлөгөөнөөсөө” гадуур амьдрал зэргээ хэрхэн нуух байдалд гаршиж эхэлдэг. Чи хоосрол болон ганцаардлын энэ сэтгэлээ арилгах эдгээр “арга барилуудын” нэгийг л хэрэглээд сурчихвал аврал авах тал дээр үнэхээр их оройтсон байх болно.

“Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд” (Ром 1:28).

Гэхдээ энэ өглөө залуу байгаа чамд хандан Бурхан хэлж байна. Чиний ганцаардлаар чинь дамжуулаад Бурхан чамайг урин дуудаж, Бурхан чиний зүрхэнд хандан ярьж байгаа юм. Тэгээд Загалмай дээр үхэж байхдаа Есүсийн хэлсэн эдгээр үгийг Сонс,

"Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" (Матай 27:46).

Эдгээр үгс нь ялангуяа залуу байгаа бидэнд зориулан хэлсэн үгс юм. Хүү Бурхан Бурханаас тусгаарлагдсан чиний оронд Эцэг Бурханаасаа тусгаарлагдан зовсон. Чи Бурханаас маш хол явсан – бөгөөд Христ чиний гэмийн төлөөсийг төлсөн! Чи Бурханыг мартсан – Христ чиний гэмийн төлөөсийг төлсөн! Чи гэм нүгэл хийгээд амар хялбар зүйлийг хийхээр нэг Ням гарагаас нөгөө Ням гарагийн хүндэтгэлийн цуглааныг мартсан - Христ чиний гэмийн төлөөсийг төлсөн! Чи чуулганд ирсэн, гэвч зөвхөн “амаар гарах” үгс Бурханы талаар огт бодогдуулдаггүй - Христ чиний гэмийн төлөөсийг төлсөн! Христ Загалмай дээр чиний шүтлэггүй байдлын төлөөсийг төлсөн! Тэр ямар аймшигтай их төлбөр төлсөн юм бэ!

Тэд Түүний хувцасыг тайлсан бөгөөд Түүнийг үхдэл болтол нь цодсон. Тэд Түүний хөл гарыг Загалмай дээр хадсан. Харанхуй нөмөрсөн. Бурханы уур хилэн Түүн дээр буусан,

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв.” (Исаиа 53:10).

Бурхан чиний гэмийн төлөө чиний оронд маш аймшигтайгаар Христийг шийтгэсэн. Тэгээд эцэст нь бүр илүү аймшигтай бүхийл шийтгэл ирсэн. Бурхан Өөрийнхөө Хүүг орхиж, харанхуйд орхисон. Тэгээд Хүү Христ чиний гэмийг ганцаараа Загалмай дээр үүрсэн.

"Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" (Матай 27:46).

Энэ гайхалтай бөгөөд аймшигтай асуулт дагуулсан хашгираан Элч Петрийн дараах үгээр тайлагддаг,

“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт [Тэр] нь зөвт бусыг [Чи] орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. ” (I Петр 3:18).

Чи Бурханыг орхисон бөгөөд Есүс Өөрөө Бурханаар орхигдон байж чиний гэмийн төлөөсийг төлсөн – чиний оронд Загалмай дээр хадагдаж, ганцаараа Өөрийг нь бүхийл зүрх сэтгэлээрээ хайрласан Эцэг Бурханаасаа тусгаарлагдсан.

Нүцгэн чигээр жигшүүрт модонд хадагдсан,
Үхэл нь илчлэгдсэн бөгөөд тэнгэрээс дээр
Шарх хийгээд цус нь үзүүлбэр болсон,
Шархадсан хайрын гунигт үзүүлбэр

Түүний аймшигтай хашгирааныг сонс
Тэнгэрэлчүүд хараад энэлэн шаналсан;
Түүний нөхдүүд харанхуйд Түүнийг орхисон,
Одоо бас Түүний Бурхан Түүнийг ч орхисон!
   (“Түүний Зовлон” Joseph Hart, 1712-1768; Пастор засварласан).

Бид Христийн үгнээс өчүүхэн төдий нууцыг л бодож байдаг,

"Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?" (Матай 27:46).

Гэхдээ Есүс чиний гэмийн төлөөсийг төлөхөөр үхэж, Тэр дахин амилж, тиймээ, Тэнгэрт Бурханы баруун гарын суудалд заларсан гэдгийг мэдэх хангалттай зүйлийг сонссон гэдэгт би итгэж байна. Чиний найдвар зөвхөн Христэд байгаа – өөр ямарч найдвар үлдээгүй гэдгийг харах хангалттай зүйлийг сонссон гэдэгт би итгэж байна. Би чамайг даруй Христ рүү ирээд, Түүнийг хүлээн авч, Түүний мөнхийн Цусаар гэм нүгэлээ угаалган цэвэр болохын төлөө – энэ дэлхий дээр эсвэл үүрд мөнхөд өөр ямарч аврал үгүй гэдгийг мэдээсэй хэмээн залбирч байна. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Матай 27:35-46 уншина.
Номлолоос өмнө ноён Жак Нганн гоцлол дуулна:
“Түүний Зовлон” (Joseph Hart, 1712-1768)


үндэс

ХРИСТИЙГ ОРХИСОН-БУРХАН!

THE GOD-FORSAKEN CHRIST!

Доктор Р.Л.Химерс, Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?”
(Матай 27:46).

I.   Нэгдүгээрт, Энэ Есүс нь хэн байсан бэ?
Иохан 3:16; 17:5; 10:30; 1:1-3, 14; Лук 23:34; Матай 27:45-46.

II.  Хоёрдугаарт, Тэр яагаад хашгирсан бэ?
Исаиа 53:4; Ефес 4:18; I Петр 3:18; Ром 1:28; Исаиа 53:10.