Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АБРАХАМ БОЛОН ИСААКИЙН АМЬДРАЛЫН СУРГАМЖ(ЭХЛЭЛ НОМЫН НОМЛОЛ #85) LIFE LESSONS FROM ABRAHAM AND ISAAC Доктор Р.Л.Химерс, Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Есүс -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав” (Лук 24:25, 27). |
Мосэ болон бүхийл эш үзүүлэгчид Христийн тухай ярьсан гэдгийг Тэр Өөрийнхөө Дагалдагч нарт хэлсэн. Хуучин гэрээ Христийн талаархи олон зураглалыг өгүүлдэг. Энд Есүс хийгээд Бурханы талаар дүрсэлсэн үгс байдаг. Бүхийл түүхийн турш дахь агуу номлол Үйлс номын цаг үед болсон байдаг – Шинэ гэрээ бичигдэхээс өмнө. Тэд юуг тунхагласан бэ? Тэд Хуучин гэрээнд өгүүлэгдсэн Христ болон Бурханы талаар тунхагласан!Миний сонсож байсан хамгийн агуу номлолуудаас зарим нь Хуучин гэрээнээс байсан. Миний пастор Др Тимоти Лин бол Хуучин гэрээний агуу мэдлэгтэй байсан. Тавин жилийн дараа ч гэсэн би түүний Эхлэл 3:21, Малахи 4:6, Даниел 10:13,20,21, Иеремиа 1:10 талаархи номлолыг мартадгүй. Миний амьдралдаа сонсож байгаагүй агуу номлолуудын нэг нь бол Др Р.Ж. Лийгийн “Төлбөр хийх Тэр нэгэн өдөр” – Ахаб болон Иезебел нарын шийтгэлийн тухай – Хуучин гэрээний “Хаадын дээд номноос тунхагласан. Би хувьдаа Др М.Р ДеХааны Езекиел 37-39 дүгээр бүлгээс тунхагласан цуврал номлолыг хэзээч мартахгүй. Мөн Техасын Даллас Нэгдүгээр Баптист Чуулганд 1961 оны Шинэ оны урьд орой номлогдсон “Библид буй Час улаан Холбоос” хэмээх Др В.А Крисвеллийн цуврал бичлэгийг уи сонссон.Чамд таван цаг байх үедээ энэ бичлэгийг www.wacriswell.org. сайтаас сонсож болно. Энэ хүчирхэг номлолын талаас илүү хувь нь Хуучин гэрээний бүхийл дүрслэлийн талаар байдаг. Др Ж. Вернон МсЖий радиогоор Хуучин гэрээний талаар зааж байхад үед би бараг өдөр бүр арван жилийн турш номлолыг нь сонссон. Эдгээр Бурханы агуу хүмүүсээс би Хуучин гэрээг хайрлаж, итгэх талаар сурсан. Мөн Есүс Христ бараг л Хуучин гэрээний бүхийл хуудсанд зөгнөгдсөн гэдгийг би олж мэдсэн. Заримдаа Тэр “Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ.” (Исаиа 7:14) хэмээн маш тодорхойгоор зөгнөгдсөн байдаг. Заримдаа Тэр ямар нэгэн дүрслэл, эсвэл хэлбэрүүдээр хэлэгдсэн байдаг. Өнөө өглөөний бидний харсан шиг Хуучин гэрээнд хүн, газар, эсвэл зүйлийн хэлбэрийг Шинэ гэрээнд мөн хүн, газар, эсвэл зүйлээр өгүүлсэн байдаг.
Эхлэл 22 дугаар бүлэг нь Хүү Христ болон Эцэг Бурханы талаар үнэхээр баялаг байдаг. Би таныг Библиэ нээгээд тэр хэсэгт очоосой гэж хүсэж байна. Энэ нь Скотфилд Библийн 32-33 дугаар хуудсанд байгаа. Та номлолын турш Библиэ дэлгээтэй байлгаарай.
Эхлэл 22 дугаар бүлэг бол Хуучин гэрээн дэх Христийн талаархи агуу хэсгүүдийн нэг нь юм. Дуулал 22 болон Исаиа 53 дугаар бүлгүүдээс бидний гэмийн төлөө зовж буй Христийн талаархи зөнгийн үгийг бид уншидаг. Харин Эхлэл 22 дугаар бүлгээс бид Есүс Христ бол тахилын орлуулалт гэдгийг маш тодорхой хардаг. Мөн бид эндээс Эцэг Бурхан болон гэмт хүний талаархи дүрслэлийг хардаг. Би энэ агуу бүлгийг дахин дахин уншиж байгаа бөгөөд бид доорхи зүйлийг шууд хэлж чадна хэмээн би боддог
Абрахамын дүрслэл бол жинхэнэ итгэгч хүмүүсийг,
Абрахамын дүрслэл бол Эцэс Бурханыг.
Энэ нь
Түүний хүү Исаакийг Христ шигээр дүрсэлдэг,
бөгөөд энэ нь Исаакийг орхигдсон гэмтний төрлөөр бас дүрсэлдэг.
Энд цаашаагаа эдгээр дүрслэл хийгээд хэлбэрүүд байна.
I. Нэгдүгээрт, эшлэлүүд нь Христ итгэгчдийг шалгадаг талаар дүрсэлдэг.
Эхлэл 22:1,2 дугаар зүйл үзье,
“Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,-Абрахам аа! гэсэнд Абрахам-Би энд байна гэжээ. Бурхан-Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.” (Эхлэл 22:1, 2).
“Шалгаж туршихаар” гэж орчуулагдсан үг нь маш хүчтэй. Энэ нь NASV библид “шалгахаар” хэмээн орчуулагдсан. Др Ририе ийнхүү хэлсэн, “Бурхан хэнийг ч бузар муугаар сорьдоггүй” (Иакоб 1:13), гэхдээ... Тэр Абрахамын жишээ шиг биднийг шалгаж, баталж, оролддог.” (Ryrie Study Bible; Эхлэл 22:1 тайлбар). Би олон жилийн өмнө NASV библийн яг тэр чигээр нь орчуулгыг болон Др Ририегийн тайлбарыг яг тэр чигээр нь өгсөнөөс болж маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсанаа санадаг. Гэхдээ бараг тавин жилийн дараа өнөө оройноос илүү зөв байсан. Иакоб 1:13 бидэнд Бурхан биднийг гэм нүгэл хийлгэхээр сорьдоггүй гэдгийг хэлдэг. Гэхдээ Эхлэл 22:1 бидний Христ итгэл амьдралыг шалгадаг гэдгийг харуулдаг. Бид бүгдээрээ шалгагддаг шиг энд Абрахамшалгагдаж буй Христ итгэгчийн байдалтай байна.
Скотфилд тэмдэглэл үнэхээр зөв хэлдэг, “Абрахамын сүнслэг туршлага нь хамгийн хайртай төрөлх ямар нэг зүйлээсээ татгалзах байдлыг шаардсан дөрвөн маш хэцүү асуудлаар тодорхойлогддог.” Эдгээр нь,
1. Абрахам өөрийнхөө нутаг болон хамаатан садангаа орхих шаардлагатай болсон. (Эхлэл 12:1) Хэрвээ Абрахам энэ зүйл дээр Бурханд дуулгавартай байгаагүй бол тэр хэзээч аврагдахгүй байх байсан гэдэгт би итгэдэг. Маш олон хүмүүс (ялангуяа залуус) дэлхийлэг найз нараасаа хэзээч салдаггүй учраас авралыг эдэлж чаддаггүй. Тэд тэднээсээ зүүгдэж байдаг– тиймээс тэд хэзээч аврагдахгүй болдог.
2. Абрахам өөрт нь маш ойрхон зээ Лотдоо өөрөө эзэмшиж болох өв хөрөнгийн асуудал дээр бууж өгөх хэрэгтэй болсон. Эхлэл 13:1-8.
3. Абрахам өөрийнхөө хүү Ишмаелын талаархи төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй болсон. Эхлэл 17:17,18
4. Абрахам зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрладаг хүүгээсээ татгалзах хэрэгтэй болсон. Эхлэл 22:1,2.
“Бурхан-Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.” (Эхлэл 22: 2).
Исаакаа өргө! Исаакаа өргө! Исаакаа өргө! Яагаад, Абрахам бүх л амьдралынхаа турш энэ хүүг хүсэн хүлээсэн! Одоо Бурханы түүнийг тахилд шатаахаар өргө гэсэн! Энэ бол шалгалт! Бурхан таниас “Миний төлөө юугаа өргөх вэ?” хэмээн асуудаг.
Би гадаад улсад мишионероор явахыг хүсдэг байсан. Тэгээд Бурхан үүнийг холдуулсан. Би бараг 1000 гаруй хүнтэй чуулган босгосон, тэгээд Бурхан үүнийг болиулсан.
Зам хэдий шулуун хийгээд нарийн санагдлаа ч,
Миний бүхийл хүсэлт болтаягдан хаях нь байсан;
Миний амбиц, төлөвлөгөө, хүслүүд,
Миний хөлд хөсөр унасан.
(“Би Түүнийг магтах болно” Mrs. Margaret J. Harris, 1865-1919).
Тахилын ширээн дээр бүх өргөл тавигдсан уу?
Чиний зүрх Сүнсэнд захирагддаг уу?
Чи өөрийн бие болон сүнсээ Түүнд өргөхдөө л зөвхөн
Ерөөгдөж, амар тайван ба жинхэнэ амралтыг олно.
(“Чиний бүх зүйл тахилын ширээн дээр үү?”
Elisha A. Hoffman, 1839-1929).
Түүхэн дэх жинхэнэ агуу Христэд итгэгчид өөрсдийн төлөвлөгөө болон найдвараа орхих хэрэгтэй байсан. Тэд бүгдээрээ Бурханд тааламжит зовлон дундуур туулан гарах хэрэгтэй байсан.
Жон Чрисостом Еюдохиа захирагчийн эхнэрээр цөлөгдсөн.
Мартин Лүүтэр Католик сүмээр хөөгдсөн.
Ричард Бакстер Лондон Цамхагт цоожлогдсон.
Жон Бунян шоронд арван хоёр жил хоригдсон.
Жон Весли Англикан Чуулганаас хөөгдсөн.
Жорж Вайтфилд Лондонгийн бүх сүмээс тусгаарлагдсан.
Жонатан Эдвард өөрийн чуулганаар шатаагдсан.
Спиржеон Ваптист нийгэмлэгээс шийтгэгдсэн.
Ж.Грешэм Мачен Просбетеран чуулганаар defrocked өөө
Жон Р.Райс Өмнөд Баптистаар хөл хоригдсон.
Жим Еллиот Аука Индиануудад алалгдсан.
Ричард Вурмбрэнд шоронд 14 жил хоригдсон.
Элч Паул зодуулж, чулуудуулж, хоригдож, мөн цаазлагдсан.
Элч бүр тэгсэн, гэхдээ Иохан бол цөлөгдсөн. Тэд Христийг үгүйсгэхээс илүүтэй аймшигтай үхлийг сонгосон. Эртний Христэд итгэгчид үй олон тэрс хүмүүс алга ташин баярлалдахаас өмнө арслангууд болон баавгайнуудад хэдэн хэсэг тасдуулахаар Колосуймд хаягдсан. Гадныхан Германыг чөлөөлөхөөс хэдхэн хоногийн өмнө Дайтрич Вонхоффер төгөлдөр хуурын төмөр утсаар дүүжлэгдэн үхсэн. Др Мартин Лойд-Жонс Билли Грахамын хөдөлгөөний “шийдвэр гаргалтыг” дэмжээгүйн төлөө гадуурхагдан хавчигдаж байсан. Др Харолд Линдселл сургуулуудын либерализмыг илчилсэн “Библийн төлөөх Тулаан” ном бичсэний төлөө буруутгагдан гадуурхагдсан. Др Билл Повелл Өмнөд Баптист Сургууль Библи рүү дайрч байгааг бусдад мэдээлсэний төлөө цөллөгт ганцаар нас барсан. Өнөөгийн Муслимчуудаар олон мянган Христ итгэгчид цаазлагдаад байна.
Абрахам хүү Исаакийг нь Бурхан өгөх хүртэл 100 нас хүртлээ хүлээсэн. Тэгээд Бурхан хайртай хүүгээ дагуулаад Мориах ууланд очоод түүнийг алаад шатаалт тахил болгон өргө хэмээн түүнийг шалгасан. Жинхэнэ Христэд итгэгч бүр өөрт буй хайртай ямар нэг зүйлээ орхидог, эсвэл Бурханы түүнд илгээсэн шалгалтыг давдаггүй. Жинхэнэ сайн Христэд итгэгч бүр хадагтай Харрисын доорхи шүлэг ямар утга учиртайг ойлгодог,
Зам хэдий шулуун хийгээд нарийн санагдлаа ч,
Миний бүхийл хүсэлт болтаягдан хаях нь байсан;
Миний амбиц, төлөвлөгөө, хүслүүд,
Миний хөлд хөсөр унасан.
Тэд ноён Хоффман дараах гүн агуулга бүхий асуулт тавьсан утгыг мэддэг,
Тахилын ширээн дээр бүх өргөл тавигдсан уу?
Чиний зүрх Сүнсэнд захирагддаг уу?
Чи өөрийн бие болон сүнсээ Түүнд өргөхдөө л зөвхөн
Ерөөгдөж, амар тайван ба жинхэнэ амралтыг олно.
II. Хоёрдугаарт, Абрахам Эцэг Бурханыг дүрсэлдэг.
Абрахам хэдийгээр ямар нэг загвар биш байж болох ч, тэр бол Өөрийн цорын ганц Хүүгээ загалмай дээр зовлон эдэлж үхүүлэхээр доош илгээсэн Эцэг Бурханыг бол гарцаагүй дүрсэлдэг. Эхлэл 22:2 бол Эцэг Бурханы зүрх сэтгэлийг бидэнд дүрслэн харуулдаг. Тэр Өөрийн хайртай Хүүгээ аваад Мориа уултай адил Калбари уул руу хүн төрөлхтөний гэмийн төлөөсийг төлүүлэхээр тахил болгон өргөдөг.
Эхлэл 22:9 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсгийг үзээрэй. Абрахам “хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.” Хуудасны доорхи Скотфилд тэмдэглэлд “Эцэгийн төлөөлөл Абрахам бол ‘Өөрийн хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан.’ [Ром 8:32] юм.” Бид Иохан 3:16-г байнга сонсож байгаач үүний талаар нухацтай боддоггүй биз дээ?
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн…” (Иохан 3:16).
Эхлэл 22:2-г дахиад уншихдаа Иохан 3:16 дугаар зүйлийг бодож үзээрэй,
“Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад... түүнийг тахил болгон өргө” (Эхлэл 22:2).
Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Сүүлийн гурван цагийн турш, загалмай нь дэлхийн нүглийг зайлуулах Бурханы Хурга болон тахилын ширээн дээр өргөгдөх болсон. Энэ бол Эцэг болон Хүүгийн солилцоо байсан... Энэ дүрслэл энд ч адилхан: Энд Абрахам болон Исаак хоёр л байгаа.” (Thru the Bible, бүлэг. 1, хуудас. 91).
Др М.Р ДеХаан ийнхүү хэлсэн, “Бид хэзээч ухаж ойлгож чадахааргүй энэ хэдэн цагийн зовлонгийн турш Эцэг [Бурхан] болон Түүний Хүү Есүс Христийн хооронд юу болоод өнгөрсөн болоо. Энэ бол Эцэг болон Хүүгийн солилцоо байсан. Үйл явдалыг нэг ч хүн харах боломжгүй байсан [тэр үед тэр хавийн газар нутаг даяар харанхуй бүрхсэн байсан]... Сүүлчийн шийдвэрлэх мөч ирэн сүүлчийн золиос хийгдэх үед [загалмай дээрээс Есүс] туйлын гаслантай хашхираан дунд эцсийн цэгтээ тулах хүртэл... Бурхан [харанхуйг илгээсэн], ‘Миний Бурхан, Миний Бурхан, юунд та намайг орхино вэ?’” (M. R. DeHaan, M.D., Portraits of Christ in Genesis, Zondervan Publishing House, 1966, хуудас. 137).
Үхэх гэж буй Исаакаас болж Арбахамын зүрх сэтгэл энэлэн шаналсан нь ойлгомжтой. Мөн үүнтэй адил Бурхан харанхуйд Өөрт нь хандан орилж байгаа Өөрийн Хүү Есүсээс нүүр буруулан орхих үедээ Түүний зүрх сэтгэл энэлэн шаналж байсан, “Бурхан ертөнцийг үнэхээр их хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.” – чамайг болон намайг Там болон гэм нүглээс аврахын тулд. Мэдээж Бурхан Загалмай дээрээс Түүнд хандан “Миний Бурхан, Миний Бурхан, юунд та намайг орхино вэ?” хэмээн хашгирахыг сонсож байсан. Мэдээж Есүс бидний гэм нүглийг загалмай дээр ганцаараа үүрч байхад нь Эцэг Бурхан нүүрээ буруулахдаа нулимс асгаруулсан нь лавтай!
III. Гуравдугаарт, Исаак нь Есүсийг дүрсэлдэг.
Скотфилд тэмдэглэл ийнхүү хэлдэг, “Христийн төрөл Исаак ‘үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа’ (Филиппой 2:5-8).”
“Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов” (Филиппой 2:8).
Одоо 6 дугаар зүйл үзээрэй,
“Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж” (Эхлэл 22:6).
Энэ бол Христ өөрийн Загалмайг үүрэхийг дүрсэлсэн,
“Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав. Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ...” (Иохан 19:17, 18).
Одоо 7 болон 8 дугаар зүйл үзээрэй,
“Исаак эцэг Абрахамдаа хандан, -Аав минь ээ! гэж дуудахад тэрээр, -Хүү минь, би энд байна гэсэнд Исаак -Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд Абрахам -Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.” (Эхлэл 22:7, 8).
Исаак ийнхүү хэлдэг, “Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ?” Абрахам ийнхүү хариулдаг, “Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана” Одоо 9 дүгээр зүйлийг үзээрэй,
“Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив” (Эхлэл 22:9).
Исаиа бидэнд хэлсэн шиг энэ нь Есүсийг дүрсэлдэг,
“Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7).
Др МсЖий Исаак ойролцоогоор 33 настай байсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэр Эхлэл библийг бүхэлд нь маш няхуур судалж үзээд энэ дүрслэлийг хийсэн. Исаак дуулгавартайгаар аав нь өөрийг нь уяхыг болон модон дээр хэвтүүлэхийг зөвшөөрсөн. Одоо 10 дугаар зүйл үзье.
“Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.” (Эхлэл 22:10).
Хэдийгээр Абрахам юу хийж буйгаа ойлгоогүй боловч олон жилийн турш Бурханы түүнд хэлсэнийг дуулгавартай дагах байдалд суралцсан байсан. Одоо 12 дугаар зүйл үзээрэй,
“Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв” (Эхлэл 22:12).
Др МсЖий ийнхүү хэлсэн, “Бурхан Абрахамыг шалгасан. Бурханы дуудсан хүн бүр... Бурханы ашигладаг хүн бүр шалгагдахаар байдаг гэдэгт би итгэдэг...бидний итгэлийг батжуулж, биднийг босгон байгуулж, Түүнд биднийг үйлчилэхэд бэлэн болгохын төлөөнөө.” (Эхлэл 22:12 тайлбартай адил) Ноён Харрисын магтан дууг дахиад сонсоорой,
Зам хэдий шулуун хийгээд нарийн санагдлаа ч,
Миний бүхийл хүсэлт болтаягдан хаях нь байсан;
Миний амбиц, төлөвлөгөө, хүслүүд,
Миний хөлд хөсөр унасан.
Гэвч тэр цааш нь ийнхүү үргэлжлүүлсэн,
Тэгээд Бурханы гал тахил дээр буусан
Миний зүрх гал болон дүрэлзсэн;
Түүнийг магтахаа хэзээч болихгүй,
Түүний нэр алдаршиг, алдаршиг!
Би Түүнийг магтана! Би Түүнийг магтана!
Гэмтний төлөө нядлагдсан Хургыг Магтагтун;
Бүх хүмүүсээ Түүнд алдарыг өргө,
Түүний цус нь толбо бүрийг арилгаж чадна.
Миний бодлоор энэ бол түүний гэрчлэл байсан. Түүний бүхийл шаардлага арчигдан үгүй болсон. Миний амбиц, төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бүрийг хөл хөсөр хаясан. “Тэгээд” – Өө, энэ үнэхээр сайн! “Тэгээд Бурханы гал тахил дээр буусан Миний зүрх гал болон дүрэлзсэн; Түүнийг магтахаа хэзээч болихгүй, Түүний нэр алдаршиг, алдаршиг!” Ноён Хоффман үүнийг ингэж хэлсэн шиг, “Чи өөрийн бие болон сүнсээ Түүнд өргөхдөө л зөвхөн ерөөгдөж, амар тайван ба жинхэнэ амралтыг олно.”
Одоо манай чуулганыг санхүүгийн сүйрлээс аварсан итгэмжит хүмүүсийн талаар бодоорой. Тэд бүгдээрээ Бурханы тэдэнд илгээсэн шалгалтуудыг давах хэрэгтэй байсан. Бусад нь энэ чуулганыг хагарах үеэр зугтан явсан. Гэхдээ итгэмжит хүмүүс нь энд хоцорсоноороо хичнээн их зардал гаргах байлаач гэсэн шалгалтыг даван эндээ үлдсэн. Хатагтай Салазарт энэ нь хичнээн их хохиролтой байсаныг би санаж байдаг. Ноён Прудхоммед энэ нь хичнээн их хохиролтой байсаныг би санаж байдаг. Энэ нь манай эхнэрт хичнээн их хохирол учруулсаныг, энэ нь Др Чанд, Др Каганд, хадагтай Каганд, хадагтай Бибоут хийгээд бусдад маань ч хичнээн их хохирол учруулсаныг би мэднэ. Тэд “Түүний бүхийл шаардлага арчигдан үгүй болсон. Миний амбиц, төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бүрийг хөл хөсөр хаясан.” хэмээн хэлж чадсан. Энэ л зүйл Эцэг Абрахамд аминаасаа илүү хайртай хүүгээ алахаар хутгаа далайх үед тохиолдсон! Түүний бүхийл амбиц, төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бүрийг хөл хөсөр хаясан. Энэ бол түүний болон бусад хүмүүсийн шалгалтыг давсан тухай юм. Та нар хадагтай Салазар яагаад ийм өгөөмөр юм бэ хэмээн гайхдаг уу? Тэр бүхийл амбиц, төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бүрийг хөл хөсөр хаясан!
Чи зүгээр л Библи сурсанаараа агуу Христэд итгэгч болохгүй. Чи өөрийнхөө амбиц, төлөвлөгөө, хүсэл мөрөөдлөө Бурханд золиос болгон өргөснөөр л агуу Христэд итгэгч болдог! Чи Абрахамтай адилхан үйлдсэнээр агуу Христэд итгэгч болдог! Энд өөр зам гэж үгүй! Одоо бүгдээрээ босоод “Есүс, би загалмайгаа үүрсэн,” 4 дүгээр магтан дуу дуулья.
Есүс, би загалмайг үүрсэн, бүгдийг орхиод Таныг дагана;
Зүдэрсэн, гологдсон, хаягдсан тэр үеэс Та миний бүхийл зүйл:
Миний хайж, найдаж, мэдэж буй бүхийл амбицын үндэс үгүй болог;
Би хэдий баян байлаач Бурхан ба Тэнгэр улс нь минийх байна!
Дэлхий намайг гадуурхан хаялаая тэд миний Аваргчийг ч бас орхив;
Хүмүүний зүрх болон харц нь намайг хуурдаг; Та хуурамч шиг биш;
Бурханы мэргэн ухаан, хайр, хүчээр Та над руу мишээдэг,
Өстөн намайг зүхэж, найзууд орхисон ч; Өөрийнхөө гэрэлт нүүрээ харуулаач.
Хүн намайг тарчлаан зовоох ч Өөрийнхөө нөмөрт намайг хөтлөөч,
Амьдралын ачаа намайг дарах ч; Тэнгэр улс надад гоё амралт юм.
Өө, Таны хайр намайг орхиход энэ нь намайг уй гашууд унагахгүй;
Өө, Таны хольцгүй баясал буйд энэ нь миний сэтгэлийг татахгүй.
Ивээлээс алдарт хурдал, Итгэлээр зэвсэглэн залбирлаар жигүүрлэ;
Диваажингийн өдрүүд өмнө чинь тул, Бурханы мутар чамайг тийш хөтөлнө.
Удахгүй дэлхийн үүрэг дуусч, аянчны өдрүүд чинь өнгөрөн одно,
Найдвар чинь жаргал болж, Итгэл чинь биелж, залбирал чинь магтаал болно.
(“Есүс, би загалмайг үүрсэн” Henry F. Lyte, 1793-1847).
Одоо сууцгаана уу.
Би номлолоо ийм байдлаар огт төлөвлөж байгаагүй! Би номлолоо эхлэхээс өмнө гайхалтай ноорог бэлдсэн байсан. Үүнд би Баасан гарагийг зарцуулсан. Тэгээд дуусах үед миний тэр гайхалтай ноорог маань “арчигдан хаягдаж, хөл хөсөрт унасан!” Үүнийг үлдээгээч! Хэдий Абрахам болон Исаакийн тухай үг өгөгдсөн гэдэгт итгэсэн ч гэсэн өөрийнхөө гайхалтай номлолын нооргоо дагахаас Бурханы дасгалыг дагах нь хавьгүй илүү дээр байсан!
Др ДеХаан ийнхүү хэлсэн, “Энд хэв загварын өөрчлөлт болон бидэнд хоёрдмол хэв загварын жишээ байгаа. Исаак нь зөвхөн өнөөг хүртэл хийгээд цаашид ч бус Христын хэв загвар байж чадна, Исаакийн хувьд тэр өөрөө алагдах ёстой, орлуулалт хэрэгтэй [гэмтэн байсан] юм. Тиймээс хэв шинж нь Исаакийг түүний төлөөх орлуулалтын эр хонь болох Христийн дүрслэл болгодог.” (адил., хуудас. 141). Одоо 13 дугаар зүйл үзээрэй,
“Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.” (Эхлэл 22:13).
“Хүүгийнхээ [эсвэл төлөө] оронд” гэсэн хэсгийг ажиглаарай. Энэ бол Христ гэмтнүүдийн оронд үхсэн солилцооны дүрслэл юм. Исаакийн оронд тахилд өргөгдсөн эр хонь нь “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр [Загалмай дээр] биедээ үүрсэн.” Гэсэн I Петр 2:24-д гарч буй Загалмай дээр бидний гэмийн төлөө, бидний оронд Өөрийгөө золиосолсон Есүсийн төгс дүрслэл юм.
Чамайг Есүст итгээсэй хэмээн би хүсэж байна. Түүнд итгэх тэр агшинд загалмай дээрхи Түүний үхэл чиний гэмийн төлөөслийг бүрэн төлдөг. Мөн Загалмай дээр урсгасан Түүний Цус нь чамайг бүхийл нүглээс чинь ариусгана – Чи бүхийл зүрх сэтгэлээрээ итгэх тэр мөчид. Зөвхөн Түүнд итгэ. Зөвхөн Түүнд итгэ. Зөвхөн Түүнд яг одоо итгэ. Тэр чамайг аврах болно. Тэр чамайг аврах болно. Тэр чамайг аврах болно. Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Эхлэл 22:1-14 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Тахилд бүгд тавигдсан уу?” (Elisha A. Hoffman, 1839-1929).
үндэс АБРАХАМ БОЛОН ИСААКИЙН АМЬДРАЛЫН СУРГАМЖ (ЭХЛЭЛ НОМЫН НОМЛОЛ #85) Доктор Р.Л.Химерс, Жр “Есүс -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав” (Лук 24:25, 27). (Исаиа 7:14) I. Нэгдүгээрт, эшлэлүүд нь Христ итгэгчдийг шалгадаг талаар дүрсэлдэг, Эхлэл 22:1, 2; Иакоб 1:13; Эхлэл 12:1; 13:1-8;
II. Хоёрдугаарт, Абрахам Эцэг Бурханыг дүрсэлдэг, Эхлэл 22:9; III. Гуравдугаарт, Исаак нь Есүсийг дүрсэлдэг, Филиппой 2:8; |