Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ИСАИАГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД ДУУДЛАГАTHE CONVERSION AND CALL OF ISAIAH Доктор Р.Л.Химерс, Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа” (Исаиа 6:1). |
Исаиа библи үнэндээ энэ бүлгээр эхэлдэг. Олон тайлбарлагчид энэ бол Исаиагын эш үзүүлэгчийн дуудлага гэж хэлдэг – энэ бол тэр эшлэл юм. Гэхдээ энэ нь үүнээс илүү утгатай. Энэ бол түүний эш үзүүлэгчээр дуудагдсанаас гадна бас Исаиагын өөрчлөлтийн тухай гэдгийг би олж мэдсэн. Энэ нь өнгөрсөн үе дэх номлогч нарт үргэлж тохиолдож байгаа. Тэд өөрчлөгдсөнийхөө дараа Бурхан тэднийг бусдад номло хэмээн хүсэж байгааг тэд ухаарч ойлгодог. Гэхдээ эдгээр эшлэлд Исаиа хэрхэн дахин төрсөн гэдгийг бидэнд харуулж байгаагаараа хамгийн чухал нь гэж би боддог. Мөн хэрвээ чи өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол чи ч бас Исаиагын туулсан зарим хэсгээр явах хэрэгтэй болдог.
I. Нэгдүгээрт, Бурханыг таньж мэдсэн байх ёстой.
Чи чуулганд Бурханы талаар ямарч ойлголтгүйгээр олон жилийн турш явж чадна. Чи олон жилийн турш Бурханы талаар ойлгохгүйгээр Библи судалж, залбиралын үгийг хэлээд явж чадна. Би амьдралдаа олон удаа ийнхүү бодон явж ирсэн.
Би Хятадын Баптист чуулганд явахаасаа өмнө Каукасиан (цагаан) Баптист чуулганд хэдэн жил явсан. Хэдийгээр би цорын ганц өсвөр насны хүүхэд байсан ч гэсэн тэнд байгаа залуучуудын ихэнхи нь Бурхантай огт харилцаагүй мэт бодогдож байсаныг би санаж байна. Тэдний Ням гарагийн сургуульд хийдэг байсан зүйл нь даалгавар авч, хариулт өгөхөөр л очдог байсан. Тэгээд тэд номлолын үеэр хоорондоо бичиг шидэлцэн дамжуулцгаадаг байсан. Тэдэнд амь байгаагүй. Тэдэнд ямарч ойлголт байгаагүй. Тэдний талаар ноцтой ямарч зүйл байгаагүй. Тэдний хэн нэг нь чимээгүй газар ганцаар очоод залбирч байна хэмээн төсөөлж чаддаггүй байсан. Тэд “Бурханы амиас хөндийрсөн” (Ефес 4:18) байсан.
Тэдний асуудал нь юу байсан бэ? Үүнийг шуудхан хэлбэл тэдэнд Бурхан байгаагүй. Тэд хааяа ч гэсэн Бурханы талаар боддоггүй байсан гэж үү? Өө, мэдээж тэгдэг байсан. Гэвч тэд Бурхан бол ердөө хийсвэр онол, эсвэл дотоод мэдрэмж хэмээн боддог байсан.
Яг одоо манай чуулганд ч гэсэн Бурхангүй хүмүүс байгаа. Та нарын мэдэж байгаачлан энэ нь тийм түгээмэл биш. Энэ бол эцсийн өдрүүд хийгээд өнөөгийн энэ пост модернизм ноёрхсон нийгэмд бараг бүх хүмүүсийн амьдарч байгаа арга юм. Хэрвээ чи “Бурхан миний хувьд үнэхээр бодитой. Миний амьдралд Бурхан бол хамгийн чухал хүн” гэж хэлбэл танай ангийн найз нар чинь юу гэж бодох бол? Танай ажлын газрын хүмүүс юу гэж бодох бол? Тэд чамайг гайхсан харцаар харахгүй гэж үү? Тэд чамайг солиотой гэж бодохгүй гэж үү? Одоо бид бодит байдал руу буун ирж байна! Тэд Бурханыг мэддэггүй – чамайг ч мэддэггүй! Өнөө өглөө энд та нарын сургууль эсвэл ажил дээр өдөр бүр харилцдаг тэдгээр хүмүүсээс илүү Бурханы талаар ойлголтгүй залуус байгаа.
Бурхан миний дотор байдаг биш. Энэ бол чухал ойлголт юм. Хэрвээ чи ангийнхандаа чи бол сүнслэг гэж хэлбэл энэ нь тэднийг алмайруулахгүй. Хэрвээ чи тэдэнд Ням гарагт цуглаан дээрээ Бурханы талаар сонссон гэвэл энэ нь тэдэнд асуудал биш. Харин чи тэдний нүд рүү нь эгц хараад “Энэ дэлхийг бүтээсэн Бурхан бол миний амьдралын хамгийн чухал хийгээд бодит хүн” гэж хэлбэл тэд чам руу хараад чамайг хачин хэмээн бодох болно. Яагаад? Учир нь библи ийнхүү хэлдэг,
“Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга” (Ром 3:11).
Мөн библид ийнхүү хэлдэг,
“Ертөнц [өөрийн] мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй” (I Коринт 1:21).
Ихэнхи шинэ- евангелистууд бол дэлхийн бусад орхигдсон хүмүүсээс ялгараад байх зүйл үгүй. Тэд магад сургууль дээрээ Библи судлалын хэсэгт орохоор явж байж болох ч чи тэднийг Бурханы талаар үнэхээр нухацтай ярьж байхыг сонсохгүй. Охидууд ихэнхдээ тэнд ч очин ярьж, энэ тэр зүйлийн талаар үг алдаж байдаг. Хэрвээ тэнд ямар нэг хөвгүүд байвал тэд тэнд охидыг “сонжихын” тулд л тэнд байдаг. Гэвч тэд Бурханы талаар боддоггүй – Библид буй Бурханы талаар бол ердөө ч үгүй! Хэрвээ чи тэдэнд өөрийгөө Муслим, эвэл Католик, эсвэл Жүүд, эсвэл бүр Баптист гэж хэлбэл энэ нь тэдэнд тийм сүртэй зүйл биш. Хэрвээ чи “Бурхан миний дотор, бас чиний ч дотор байгаа” гэж хэлбэл энэ нь тэднийг ерөөсөө алмайруулахгүй. Энэ бол Шинэ Үеийнхэний бодол юм. Гэхдээ чи “Бурхан дээр байгаа бөгөөд биднийг доошоо өнгийн харж байгаа. Тэр бидний гэм нүглийг харж байгаа бөгөөд биднийг шүүнэ” гэж хэлбэл юу болох бол? Тэд чамайг гажигтай гэж бодно, тийм биш гэж үү?
Одоо цааш нь нэг алхам хийж үзье. Чиний талаар ярьцгаая. Чи энд байна, чи хараахан дахин төрөөгүй байна. Чи Бурханы талаар юу гэж боддог вэ? Чи Түүний талаар хааяа л боддог, тийм биш гэж үү? Хэрвээ чи дахин төрөөгүй бол чи Бурханы талаар буруу бодол тээн явж байгаа нь гарцаагүй.
Энэ зүй Исаиад тохиолдох үед тэр залуу байсан. Тэр библи судалж байсан. Тэр Сүмийн үйлчлэлд оролцдог байсан. Гэвч тэр Бурханыг хувиараа таньж мэдээгүй байсан. Тэр Бурханы талаархи зүйлсийг мэддэг байсан, гэхдээ тэр Бурханыг амьдралаараа мэдээгүй байсан. Тэр ахлагч Иовтой адилхан байсан. Иов Бурханд хандан ийнхүү хэлсэн,
“Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг. Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.” (Иов 42:5, 6).
Иов Бурханыг сонссон. Харин одоо Бурхан “шуурган дундаас Иовд хариулсан” (Иов 38:1; 40:6). “Тэгэхэд Эзэн шуурган дундаас Иовд хариулан.” (NIV).
Үүнийг хүний хэлээр хэрхэн тайлбарлахаа би мэдэхгүй байна. Зарим бодит түүхүүдийг чамд өгөх нь хамгийн зөв байж магад. Др Каган бол үл итгэгч байсан. Тэр ерөөсөө Бурханд итгэдгүй байсан. Тэгээд нэгэн орой тэр айдаст автсан. Тэр UCLA дээр өглөө эрт маш чухал шалгалттай байсан. Гэвч тэр материалаа ерөөсөө ойлгож чадаагүй. Тэр маргааш унана гэдгээ мэдэж байсан. Гэнэт тэр амьдралдаа анх удаа залбирсан. Тэр “Бурхан минь, намайг уучлаач.” Тэгээд тэр нойронд автсан. Тэр сэрсэн, тэгээд шалгалтанд унана гэдгээ мэдэж байсан. Тэр ангидаа очоод асуултуудаа хартал энэ нь хариулахад амархан байсан бөгөөд тэр ангидаа хамгийн өндөр оноог авсан. Тэндээс эхлээд тэр Бурхан бол бодитой гэдгийг мэдэх болсон. Энэ бүгдийн дараа т үнэхээр Бурхан байсан.
Би арвантаван настай байхдаа эмээгийнхээ үхэл, өмнөх орой тохиолдсон аймшигтай үйл явдлууд, түүний оршуулгаас болоод маш их сэтгэл санааны хямралд орсон. Би Глендэйлийн Форест Лавн уул өөд маш хол гүйж явсан. Миний хамаг хөлс гоожиж, амьсгаа давхацан газарт сөхрөн унасан. Тэгээд Бурхан над дээр айлчлан ирсэн. Бурхан тэнд байсан бөгөөд би үүнийг мэдэж байсан. Энэ нь намайг үргэлж Иакобт Бурхан шөнө айлчлан ирсэнийг сануулдаг,
“Иаков зүүднээсээ сэрээд -ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв. Тэрээр айгаад, -Энэ яасан сүрдмээр газар вэ!” (Эхлэл 28:16, 17).
Др Каган бид хоёр энэ явдалаар ерөөсөө дахин төрөөгүй, гэхдээ бид Иов шиг, “Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг.” (Иов 42:5). Энэ нь тэр Бурханыг харсан гэсэн үг биш. Энэ нь Бурханы талаар сонссоныг дүрслэн хэлж байгаа зүйл боловч харин одоо Бурхан бол бодит бөгөөд тэр бол гэмтэн гэдгээ мэдэх болсон. Тиймээс тэр “Би өөрийгөө үзэн ядаж буйгаас болоод гэмшисэн.” (адил.) хэмээн хэлсэн. Исаиагийн туулсан зүйл Иакоб болон Иовтой адилхан байсан – бөгөөд Др Каган бид хоёрынхтой ч гэсэн – би арвантаван настай байхад манай эмээгийн аймшигтай оршуулгын дараах шиг. Исаиа ийнхүү хэлсэн,
“Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.” (Исаиа 6:1)
.Др Ж.Вермон МсЖий ийнхүү хэлсэн,
Уззиа хааны нас барсан жил Исаиа ийнхүү бодож байсан, “Сайн Хаан Уззиа нас барлаа, одоо юмс [хэцүүдэж] эхэлнэ дээ. Израйль боолчлогдох болно. Хөгжил цэцэглэлт зогсох болно. Дарамт шахалт ихсэж, өлсгөлөн гуулинчлал газар авах болно.” Ийм бодолтой тэрээр хүн бүрийн хийх ёстой зүйлийг хийсэн – тэр сүм рүү явж... Бурханы сүмд Исаиа үндэстнийх нь жинхэнэ Хаан үхээгүй гэдгийг олж мэдсэн. “Би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.” – Бурхан хаан ширээндээ заларч байна... Бурхан бол өндөрт, дээш өргөгдсөн бөгөөд Тэр гэм нүгэлтэй зөвшилцөхгүй. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг. III, Thomas Nelson Publishers, 1982; Исаиа 6:1 тэмдэглэл).
Одоо Исаиа 6:3 үзээрэй. Тэнгэрэлч Серафууд тэнд байсан,
“Нэг нь нөгөөгөө дуудаж -Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.” (Исаиа 6:3).
Тэд “Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун.” хэмээн дуудаж байсан. Техасын Далласд жар гаруй жил пастор хийсэн агуу Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн, “Энэ нь Нэг Бурханы гурвалыг харуулж байгаа гэж боддог” Гурвал дахь. (W. A. Criswell, Ph.D., Isaiah: An Exposition, Zondervan Publishing House, 1977, хуудас. 53).
Ариун, Ариун, Ариун!
Эзэн Бурхан агуу хүчтэй!
Эрт үүрээр
Бид дуугаа Танд өргөнө;
Ариун, Ариун, Ариун!
Энэрэнгүй хийгээд Хүчирхэг!
Гурван тусдаа нэг Бурхан,
Ерөөлтэй Гурвал!
Ариун, Ариун, Ариун!
Харанхуй Таныг нуусан хэдийч,
Гэмт хүний нүд Таны алдарыг
Харахгүй байж болох ч гэсэн,
Зөвхөн Та ариун билээ;
Тантай зэрэгцэх юуч үгүй
Төгс хүч чадалтай,
Хайр хийгээд ариун.
(“Ариун, Ариун, Ариун” Reginald Heber, 1783-1826).
Хэрвээ чи Бурханы талаар ойлголтгүй бол – Бичээс дэхь ариун гурвал Бурхан – Хэрвээ чи Түүний ариун байдал, шудрага байдал, энэрэнгүй байдлыг ойлгохгүй бол – Чи жинхэнэ Христэд итгэгч болохоор хэрхэн үүрд мөнхөд итгэн найдаж чадах юм вэ?
II. Хоёрдугаарт, гэм буруугаа ухамсарласан байх ёстой.
Исаиа 6:5 үзээрэй,
“Тэгээд би -Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа.” (Исаиа 6:5).
Ариун гурвал Бурханы талаархи ойлголт нь эш үзүүлэгчийг өөрийнхөө гэмийг олж харахад хүргэсэн, “би бузар уруултай хүн.” Бурхан Өөрийгөө чамд “бүх дэлхийг шүүгчээр” харуулахаас нааш чи ийм төрлийн буруутгалыг хэзээч мэдэж чадахгүй. Др Давид Веллё бол Шинэчлэгдсэн теологич. Тэр ийнхүү хэлэсэн,
Бурханы оршихуй хүмүүст ирэхэд аймшигтай [аюулын] ухамсар эш үзүүлэгчид төрж эхэлсэн. Түүний гэрэлд зогсож чадах нэг ч хүн байхгүй. Хуурамч, садар самуун, хувиа хичээсэн, үл итгэгч, ачлалгүй, дуулгаваргүй бүхийл байдлын эсрэг гэрчилдэг гэрэл нь хүн бүрийг сүйтгэдэг... Исаиа үүнийг үзэгдэлдээ харсан даруйдаа Бурханы хэн болох гэрэлд ийнхүү тунхагласан, “Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа!” (Исаиа 6:5). Энэ бол туйлын ариун Бурханы айдас төрөм, жихүүдэс төрүүлсэн зүйлийг өгүүлдэг олон эшлэлийн ердөө нэг нь юм. (David F. Wells, Ph.D., The Courage to Be Protestant, Eerdmans Publishing Company, 2008, хуудас. 125).
Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн,
Энэ нь Бурханыг харах амйин нүдийг хийгээд Бурханыг сонсох зүрхний чихийг авчирдаг. Сохор хараагүй тэдгээр хүмүүсийн хувьд Тэр бол оршидгүй Нэгэн юм. Дүлий сонсголгүй хүмүүсийн хувьд Тэр ярьдаггүй. Харах нүдтэй сонсох чихтэй, мэдрэх зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Бурхан бол бидний өмнө үүрд мөнхөд оршидог. Исаиагийн үзэгдэлд тэр өөрийгөө гэм нүгэлтэй ямарч хэрэггүй гэдгээ мэдэрсэн. Бурханы оршихуйд зогсож буй ямарч хүн өөрт буй хэрэггүй, цэвэр бус зүйлээ шүүрдэн арилгах түрлэгээр ялалтап хүрдэг. (Criswell, адил., хуудас 54).
Нэг л өдөр чи Бурхантай нүүр нүүрээрээ уулзана. Хэрвээ чи энэ амьдралдаа одоо аврагдахгүй бол чиний үхэх тэр өдөр чи Түүний шүүлттэй тулгарах болно. Чиний учирах Бурхан бол чиний өөрийн оюун ухаандаа төсөөлж буй бурхан биш байх болно. Мөн энэ нь дэлхийн бусад шашны ямарч бурхан шиг байхгүй байх болно. Чи Библид буй Бурхантай нүүр нүүрээрээ уулзах болно. Тэгээд Тэр чиний гэм нүглийн чинь төлөө шийтгэх болно, ялангуяа чиний зүрх сэтгэл хийгээд оюун ухаанд буй гэм нүглийг. Чиний гэм нүгэл уучлагдах цорын ганц зам байдаг бөгөөд энэ нь загалмай дээр урссан Христийн Цусаар дамжин ирдэг. Др Мартин Лойд-Жонс ийнхүү хэлсэн, “Бидний сайнмэдээ бол цусны сайнмэдээ юм; цус бол үндсэн суурь; үүнгүйгээр ямарч аврал гэж үгүй.” (God’s Way of Reconciliation, Ефес 2, The Banner of Truth Trust, 1981, хуудас. 240).
Одоо 8 дугаар зүйл үзье.
“Дараа нь -Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод -Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд” (Исаиа 6:8).
Одоо Исаиа номлохоор дуудагдсан. “Би энд байна. Намайг явуулаач” Тэгээд тэр өөрөө амьдралаараа мэдсэн зүйлээ бусдад тунхаглахаар явах болно.
Чи зөвхөн Есүст итгэж, Түүний ариун Цусаар цэвэрлэгдсэнээр л аврагдах болно. Чи зөвхөн Түүний Хүү Есүсийн Цусаар гэм нүглээ цэвэрлүүлсэнээр л Бурхантай нүүр тулан уулзах боломжтой болно. Тэнгэрийн улсад бид шинэ дууг дуулах болно, “Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ.” (Илчлэлт 5:9). Энэ өглөө би та нарыг Есүст итгэж, Түүний Цусаар Бурханд ариусгагдаарай хэмээн уриалж байна! Амен. Др Чан та бидний өмнөөс залбирч өгнө үү.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Исаиа 6:1-8 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Абрахамын Бурханыг Магтагтун” (Daniel ben Judah, 14th century).
үндэс ИСАИАГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД ДУУДЛАГА THE CONVERSION AND CALL OF ISAIAH Доктор Р.Л.Химерс, Жр “Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.” (Исаиа 6:1). I. Нэгдүгээрт, Бурханыг таньж мэдсэн байх ёстой, Ефес 4:18;
II. Хоёрдугаарт, гэм буруугаа ухамсарласан байх ёстой,
|