Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТИЙН ТӨЛӨӨ ХЭРХЭН ЗАЛБИРАХ ВЭ

(СЭРГЭЛТИЙН НОМЛОЛ 22)

HOW TO PRAY FOR REVIVAL
(SERMON NUMBER 22 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 27, 2015


Үйлс 1:8 дугаар зүйлийг гаргааграй. Энэ Скотфилд Библи Судлалын номны 1148 дугаар хуудсанд байгаа. Одоо босоод хамтдаа уншья. Энэ бол анхны Христэд итгэгч нарт Христийн хэлсэн үгс юм,

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв” (Үйлс 1:8).

Одоо сууцгаана уу.

Зарим номлогчид энэ бол Пентокостын өдөр л зөвхөн асгарсан Ариун Сүнсний цутгалтыг илэрхийлсэн хэмээн хэлдэг. Бид өнөөдөр тэдний өмнө хүлээж авч байсан шиг Ариун Сүнсийг хүлээн авах боломжгүй хэмээн хэлдэг. Хэрвээ тэд өнөөдөр ч гэсэн Сүнсний цутгалт байх боломжтой гэж хүмүүстээ хэлвэл хүмүүс нь яг тэр Пентакостын өдрийнх шиг болчих вий хэмээн тэдний олонхи нь айдаг. Тэп Пентакостын өдрийн үйл явдалаас айдаг учраас итгэлийн хийгээд өөрчлөлтийн ажлыг нам дардаг. Гэхдээ тэд Ариун Сүнс бидний үед бууж ирнэ гэдэг нь боломжгүй гэж хэлж байгаа нь үнэхээр тэдний буруу юм. Өнөөдрийн үгийн ердөө дөрвөн үг л тэдний буруу гэдгийг харуулдаг. “энэ дэлхийн хязгаар хүртэл.” Орчин цагийн орчуулгад үүнийг “тэр ч байтугаа дэлхийн хамгийн алслагдмал хэсэгт хүртэл” гэж орчуулсан. Өнөөг хүртэл эртний Христэд итгэгчид энэ дэлхийн “хязгаар” хийгээд “хамгийн алслагдсан” хэсэгт хүрээгүй байгаа бөгөөд Есүс энэ үгийг бүхийл цаг үеийн итгэгч хүмүүст хандан хэлсэн. Тэр тэдэнд болон бидэнд хандан ийнхүү хэлсэн, “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж,” Үүний дараахан Үйлс 2:39 дүгээр зүйлд Петр үүнийг батлан хэлсэн байдаг. Энэ эшлэлийг гаргаарай.

“Учир нь уг [Ариун Сүнсний] амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.” (Үйлс 2:39).

Тиймээс Дагалдагчид Иерусалим руу буцан дээд өрөөндөө ороод залбирч байсан. Тэд юуны төлөө залбирсан бэ? Тэд Есүсийн “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж,” (Үйлс 1:8) гэсэн амлалтын дагуу Ариун Сүнсний хүчийг хүлээн авахын төлөө залбирч байсан. Би Лайн Х.Муррайн хэлсэн үгтэй бүрэн санал нийлдэг. Тэрээр ийнхүү хэлсэн,

Пентокост шинэ эринд эхэлж байхад Сүнс өгөх Христийн ажил дуусаагүй, үргэлжилсэн. Пентокостын өдөр эхэлж, бүх л [Христэд итгэгч] нарын үед тэмдэг нь болж ирсэн Сүнсний дүүргэлт нь ямар нэг дамжиж уламжлагдахгүй байхаар зүйл байгаагүй; тийм л байсан, Дагалдагч нар илүү их Бурханы Сүнсийг авахын төлөө залбирч байсан тэр үйлчлэлийн зорилго нь тэгвэл яг юу руу чиглэсэн байсан бэ? Энэ нь “хэрхэн залбирахыг зааж өгөөч” гэсэн хүсэлтэд хэлсэн Есүсийн үгэнд хариулт нь байда: “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13). Энд үргэлж илүү ихийг хүлээн авах нь байхаас гадна уг амлалт бол Христэд итгэгчдэд зориулсан тогтмол нэг удаагийн үйл явдал биш юм. (Iain H. Murray, Pentecost Today? The Biblical Understanding of Revival, The Banner of Truth Trust, 1998, хуудас. 21).

Александр Мүүди Стуарт ийнхүү хэлсэн, “Ариун Сүнс өөрийн чуулгандаа үргэлж оршиж байх үедээ тэрээр агуу их эрч хүчийг ойртуулан авчирч зутгаж байсан цаг үе байдаг.” (Муррэй, адил., хуудас. 22).

Гэхдээ 1859 оны агуу сэргэлтээс хойш ийм зүйлийг маш ховор үзэж байгаа. Үүний жинхэнэ шалтгаан нь ихэнхи евангелистууд өөрчлөлт бол гайхамшиг гэдэгт итгэхээ болисоноос болж байгаа гэдгийг би олж мэдсэн. Ихэнхи евангелистууд өнөөдөр өөрчлөлт бол хүний шийдвэр гаргах явдлаас нэг их чухал биш гэж үздэг. Тэдний хийх ёстой зүйл бол орхигдсон хүмүүсийг “гэмтнүүдийн залбирал” гэх хэдэн үгсийг хэлүүлэхэд ятгах явдал хэмээн боддог. Эдгээр үгсийг хэлэхэд л та аврагдана! Жол Остеен өөрийнхөө номлол бүрийн дараа “Хэрвээ чи эдгээр үгсийг хэлбэл тэр даруйдаа л дахин төрнө гэдэгт бид итгэдэг” хэмээн хэлдэг. Та харж байгаа биз дээ, энд Ариун Сүнс бууж ирээд гайхамшигаа үзүүлэх ямарч шаардлага байхгүй байгааг! Хэрвээ чи эдгээр үгсийг хэлбэл “тэр даруйдаа л дахин төрнө.”

Энэ бол эртний Пелагианизм хэмээх тэрс үзэл рүү буцаж байгаа хэрэг юм – энэ сургаал нь хүн авралаа өөрөө олж чадна гэж үздэг – ийм тохиолдолд хэдхэн үг хэлээд л аврагдах тухай үзэл юм! Эсвэл Христийн цугларалт дээр “урагш гарч” ирсэнээр – эсвэл гараа өргөснөөр! “Аврагдахыг хүсч буй хүмүүс бүгдээрээ зүгээр л гараа өргө” Энэ бол бүрэн бус Пелагианизм юм. Энэ эртний тэрс үзэл рүү буцах нь гээгдсэн хүмүүс ямар нэг үйлс хийх, эсвэл ямар нэгэн залбирлын үг хэлсэнээр өөрсдийгөө авралд хүргэж чадна гэдгийг ухуулан таниулах байдал руу хөтөлдөг. Би үүнийг “ид шидтэний залбирал” хэмээн нэрлэдэг. Энэ бол үнэндээ Христ итгэгчдээс хавьгүй илүү “ид шид” юм. Энэ ид шидээр чи хэдхэн үг хэлээд, эсвэл хэдхэн үйлдэл хийгээд, тэгээд эдгээр үгс, үйлдэлүүд нь ер бусын үр дагаварт хүргэдэг. Шидэт Загалмайлсан Эх өөрийнхөө саваагаар дохин Синдереллад туслахаар “Биббиди-Боббиди-Воо” гэж хэлэхэд хулуу шууд л сүйх тэрэг болон хувирдаг! Гэвч өөрчлөлт гэдэг бол Диснейн хүүхэлдэйн киноноос үздэг шиг “ид шидтэй” адилгүй юм! Уолт Дисней бол ид шидээрээ сонирхолтой, “Фантааз”-тай “Ид шид сурагч” гэх мэт шүүрнүүдээ унан бүжиглээд л! Эд бүгдээрээ Деснейн хүүхэлдэйн киноны онцлог юм. Яг үүн шиг өнөөгийн манай евангелистуудын өөрчлөлтийн талаархи санаа нь ийм байдаг! Энэ асуудлын талаар илүү ихийг мэдмээр бол Давид Малколмын номыг унш, The Sinner’s Prayer: Its Origins and Dangers, Even Before Publishing, Amazon.com-оос захиалж авах боломжтой.

Жинхэнэ өөрчлөлт бүр өөрөө гайхамшиг юм. Одоо Скотфилд Библи Судлалын 1059 дүгээр хуудсанд буй Марк 10:26 дугаар зүйлийг гаргаад үзье,

“тэд бүр ч илүү гайхаж, Түүнд -Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв. Есүс тэднийг хараад -Энэ нь хүмүүст боломжгүй...” (Марк 10:26, 27).

Тэд “Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ?” гэж асуусан. Есүс хариуд нь “Энэ нь хүмүүст боломжгүй” гэсэн. Гэм нүгэлт хүн аврагдахаар юуч хийж чадахгүй буюу өөртөө авралыг олоход ч тус болох боломжгүй! Гэвч дараа нь Есүс ийнхүү хэлсэн, “Гэвч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой.” Нэг хүний аврал гэдэг бол Бурханаас ирсэн гайхамшиг юм! Энэ жил бид хэд хэдэн итгэл найдвар төрүүлсэн дахин төрөлтийг харсан, тэдний хоёр нь өнгөрсөн Бүтэн сайн өдөр, нэг нь өнөө өглөө боллоо. Жинхэнэ өөрчлөлт бүр гайхамшиг юм. Паул Күүк үүний талаар их зөв хэлсэн, “Сэргэн мандалтын нэг шинж чанар бол Ариун Сүнсний ямарч ердийн үйл хэргээс шинж чанарын хувьд ялгаагүй, хүч хийгээд цар хүрээнээс бусдаараа бол.” (Fire From Heaven, EP Books, 2009, хуудас. 117).

Нэг хүн өөрчлөгдөхөд л энэ бол Бурханы гайхамшиг. Хэсэгхэн хугацаанд олон хүн өөрчлөгдөхөд ч энэ бол Бурханы гайхамшиг. Үүний цорын ганц ялгаа нь бол ердөө л “хүч хийгээд цар хүрээ юм” Бид сэргэлтийн төлөө залбирах үедээ Ариун Сүнс олон хүмүүсийн зүрх сэтгэлд ажлаа хийхийн төлөө залбирдаг.

Өөрчлөлтөд Ариун Сүнс юу хийдэг вэ? Нэгдүгээрт, “Тэр ирэх үедээ гэм нүглийг ... буруутгадаг (ялладаг) (Иохан 16:8). Паул Күүк ингэж хэлсэн, “Хүмүүс төрөлх чанараараа хэзээч өөрийнхөө гэмийг буруутгадгүй; төрөлх байдлаараа тэд өөрийгөө л зөвтгөдөг. Сүнсний тодорхой ажиллагаа шаардлагтай. Сүнс ажиллахад гэм нүгэл нь зэвүү хүрэм [аймшигийн, үзэшгүй муухай] болон хувирч, хүн үүнийг үзэн ядаж, орхих байдал руу хөтөлдөг.” Нэгэн охин ингэж хэлсэн, “Би өөрийгөө бодохоор л зэвүү хүрмээр байсан” Хэрвээ чамд бага ч болов иймэрхүү гэм нүглийн буруутгал байхгүй бол чи өөрчлөгдөөгүй гэсэн үг. Тиймээс бид аврал аваагүй хүмүүст Ариун Сүнс гэмээ ухаарахад нь туслаач хэмээн гуйх хэрэгтэй.

Өөрчлөлтөд Ариун Сүнсний хийдэг хоёр дахь зүйл бол гэмийн буруутгал дор буй хүнд Христэд буй зүйлийг таниулах ажил юм. Есүс ийнхүү хэлсэн, “Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14). Орчин цагийн орчуулгад ийнхүү бичсэн, “Тэр... надад буйг аваад та нарт үүнийг таниулна” Ариун Сүнс л таниулахгүй бол гээгдсэн хүн хэзээч Христийг хувиараа танин мэдэж чадахгүй. Харин чи гэм нүгэлдээ огтоос шаналахгүй байгаа бол Ариун Сүнс Христийг чамд бодитоор таниулах авралын ажлаа хийхгүй байх болно.

Тиймээс бид Ариун Сүнс хүчээрээ бууж ирээч хэмээн залбирч байхдаа бид голлон Бурханаас Сүнсийг илгээгээч хэмээн хүсэхдээ (1) гээгдсэн хүнд тэр төрөлх байдлаараа хичнээн аймшигтай гэмтэн гэдгийг таниулаач, (2) уг хүнд Ариун Сүнс Христийг илчилж өгөөч хэмээн заавал гуйдаг, тэгснээрээ тэр гэм нүглийг нь ариусгах Христийн Цусны хүч чадлыг үнэхээр мэдэх болдог. Жинхэнэ өөрчлөлтөд гэмийг буруутгах хийгээд Христийн Цусаар угаалгах гэсэн хоёр үндсэн зүйл нь Иохан 16 дугаар бүлэгт илэрхийлэгдсэн Бурханы Сүнсний ажил юм. Брайн Х.Едвардс ийнхүү хэлсэн, “Өнөөдөр цөөхөн Христэд итгэгч хүмүүс сэргэлтийн талаар гуйх хэрэгтэй болох үедээ юуны талаар гуйхаа мэдэж байдаг.” (Brian H. Edwards, Revival, Evangelical Press, 2004 хувилбар, хуудас. 80).

Хүмүүс юуны төлөө гуйхаа мэддэгүйн нэг шалтгаан бол ихэнхи Христэд итгэгч нар гээгдсэн хүмүүс гэмийн буруутгал дор ирэх хэрэгцээг олж харж чаддаггүй, мөн тэд бидний өмнөх итгэлийн өвгүүд хийж байсан “шийдвэрлэх өөрчлөлт” гэдэгт огт итгэдгүй явдал юм. Гэхдээ би та нарт Ариун Сүнс буун ирж, манай чуулганд оролцож байгаа орхигдсон хүмүүсийг гэмийн буруутгалд орохын төлөө залбирах ёстой гэж байнга хэлж байгаа. Хэрвээ тэд гэмийн буруутгал дор ирэхгүй бол аврагдах боломжгүй юм. Энд хэдэн онцлог зүйл байгаач гэсэн энэ нь маш цөөхөн байдаг. Миний библиэс олсон ганцхан жишээ бол Лука арван есдүгээр бүлэгт гардаг Заккайн өөрчлөлт юм. Ихэнхи жинхэн өөрчлөлтөд түгээмэл гардаг гэмшин уйлах байдлыг бид түүнээс хардаггүй. Гэхдээ Заккай хөрөнгөнийхөө хагасыг ядууст өгч, бусдаас дээрэмдэн авсан зүйлээ дөрөв нугалан буцаан өгнө хэмээн Хрисэд амласан. Тэр гэмийн буруутгалд байсан гэдгийг энэ эцсийн эцэст харуулдаг! Заккайн өөрчлөлт нь цөөн тооны зарим хүмүүс гэм нүглээ бусад ихэнхи хүмүүсийн хийдэг шиг нулимс асгаруулахгүйгээр гэмшидэг гэж би боддог.

Цаашилбал ихэнхи евангелистууд юуны талаар гуйх ёстойгоо мэддэггүй өөр нэг шалтгаан бол тэдний ихэнхи нь өнөөдөр бидний өмнөх өвөгүүд хийж байсан шиг “шийдвэрлэх” өөрчлөлтөд итгэдгүй. Бидний өвгүүд гэмийн буруутгал дор буй хүмүүс “сэрсэн” хэдийч хараахан аврагдаагүй хэмээн хэлсэн. Сэрсэн хүн гэм нүглээсээ эргэх зовлонт замаар туучин явах хэрэгтэй болдог байсан, яг л жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлэхийн өмнө дуншин өвддөг шиг. Зөвхөн энэ аргаар л хүн үнэхээр өөрчлөлтийг эдлэх болно хэмээн бидний итгэлийн өвгүүд хэлсэн. (the conversion of “Christian” in Pilgrim’s Progress).

Элч Паул Ром 7 дугаар бүлгийн сүүлийн хоёр ишлэлд жинхэнэ өөрчлөлтийн талаар жишээг бидэнд өгсөн талаар Др Мартин Лойд Жонсын хэлсэн үгтэй би санал нэг байдаг. Др Лойд Жонс эдгээр ишлэл нь Паулын өөрийнх нь дахин төрсөн талаар өгүүлдэг гэсэн. Би санал нэг байна. Паул ийнхүү хэлсэн,

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24)

.

Энэ бол буруутгал! – хүн өөрөө бууж өгөх үед л өөрийг нь боолчилж байсан нүгэлт зүрх сэтгэлээ үзэн ядах болдог. Гэхдээ дараа нь Паул ийнхүү хэлсэн,

“Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай.” (Ром 7:24)

.

Энэ бол өөрчлөлт – зовлонт гэмтэн Эзэн Есүс Хрисээр аврагдах үед! Энэ энд гарч байна, анх удаа, өөрийгөө хичнээн өрөвдөлтэй гэдгийг харж чадах болсон гэмтэн эцэст нь Есүс рүү эргэж, гэм нүглээ Түүний Цусаар угаалгуулсан. Өнөө цагийн хамгийн эмгэнэлтэй зүйлийн нэг бол ихэнхи евангелистууд хүн бүр энэ хоёр хамгийн- чухал замаар туулан гарах ёстой гэдгийг огт хүлээн зөвшөөрдөггүй явдал юм. Хамгийн эхний хүний мөс чанарын өвдөлт, эсвэл магадгүй бүр тийм биш ч, шийдвэр гаргагч үзэлтэнгүэүд тэднийг гэмтнүүдийн залбирал хий гэх болно. 1859 оноос хойш Америкад үндэсний-өөрчлөлт байхгүй байгаа нэг маш чухал шалтгаан бол энэ гэдэгт би итгэдэг.

Тиймээс чуулгандаа сэргэлт ирээсэй хэмээн хүсч байгаа бол эдгээр нь чиний зайлшгүй гуйх ёстой зүйлс юм. Нэгдүгээрт, гээгдсэн хүмүүс гэмээ буруутгахын төлөөнөө Ариун Сүнсийг Бурхан илгээхийн төлөө залбир. Хоёрдугаарт, Бурханы Сүнс Есүсийг тэдэнд илчилсэнээр Түүн рүү тэд хөтлөгдөн, загалмай дээрхи Түүний үхэлээр уучлагдаж, Түүний ариун Цусаар гэм нүгэл нь угаагдахын төлөөнөө залбир!

Пастор Бриан Х.Эдвардс сэргэлтийн залбирлууд нь “өөрчлөлт, санаа зовиур (сэрэлт), болон сэрээгүй байдал” гэсэн зүйлсэд анхаарал хандуулахыг хэлнэ хэмээн дурдсан. (Revival, Evangelical Press, 2004 edition, p. 127). Сэргэлтийн төлөөх залбирал нь яагаад “өөрчлөлт”, мөн түүнчлэн “санаа зовиур,” “сэрээгүй байдал” зэрэгт анхаарал хандуулдаг вэ? Учир нь өөрчлөгдсөн тэдгээр нь няцах боломжтой юм. Нэгдүгээр Баптист Чуулганд зүрх сэтгэлдээ гэм нүгэл агуулсан аврагдсан хүмүүсийн дунд сэргэлт эхэлсэн. Тэд өөрсдийн гэм нүглээ нээлттэйгээр нулимс асгаруулан олны өмнө гэмшисэн. Зарим нь чуулганыхаа хүмүүсийг үзэн яддаг байсан. Заримд нь амьдралд нь нэвтрэн орсон нууц гэмүүд байсан. Тэд өөрсдийнхөө гэм нүглийг ямарч асуудалгүй гэж хэлээд, түүнийгээ өөгшүүлээд явж байсан. Харин Ариун Сүнс ирэхэд тэд гүн цөхрөлд орсон. Тэд залбирал нь ямарч гал цоггүй, үхмэл байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Тэд цуглаандаа байгаа хүмүүсийг үзэн ядаж, уурлаж байсанаа хүлээн зөвшөөрсөн. Бусад нь Бурхан тэднийг хийгээсэй гэж хүсэж байгаа тэр зүйлийг мэдэж байсан ч хүлээн аваагүй.

Өөр нэг сэргэлтээр “нэгэн маш том [хүчирхэг] евангелист цөхрөнгөө баран нулимс асгаруулан уйлж байгаа байдалтай байсан. Энэ хүн олон хүнийг Христ руу хөтөлж [байсан], гэвч түүнд гэмших шаардлагатай нүгэл байсан бөгөөд тэрээр энэ бүгдээ [улайж] чуулганы өмнө зогсох хүртлээ амар тайвныг олж чадахгүй байсан. Түүний үгс ягл цахилгаан цохихтой адил байсан бөгөөд хүмүүс гэмшицгээн шалан дээр унаж байсан.” (Brian Edwards, Revival: A People Saturated With God, Evangelical Press, 1991 хувилбар, хуудас. 261).

Манай чуулганд ямар нэг зүйл дээр Бурханд дуулгавартай байхаас татгалзаж байгаа Христэд итгэгч хүн байж магад. Энэ нь сэргэлтэд саад болж чадна! 1970 онд Кентакийн Вилморе дахь Асбури Коллежид сэргэлт ирэх үед хэдэн зуун жинхэнээр өөрчлөгдсөн оюутнууд нийтэд илээр гэмших ёстой гэдгээ мэдэрсэн. Тэд нэг эгнээнд оочерлон зогсоод заримдаа бүр хэдэн цагаар чуулганд микрофони аваад өөрийнхөө гэмийг илчлэхийн төлөө хүлээж байсан... тэд өөрсдийнхөө [дуулгаваргүй байдал] болон залбиралын төлөөх хүсэлт.

Асбури цугларалтыг хөтөлж байсан хүн номлол хийгээгүй. Харин үүний оронд товчхон өөрийнхөө гэрчлэлийг хийгээд, тэгээд оюутнуудыг өөрийнхөө Христ итгэлийн туршлагаасаа хуваалцахыг хүсээд тайзан дээр урисан. Тэнд ялангуяа үүний талаар ялгаатай зүйл байгаагүй. Нэг оюутан түүний саналд хариулсан. Тэгээд өөр нэг нь. Дахиад нэг нь. “Тэгээд тэд индэр рүү цуварч эхэлсэн,” тэр ийнхүү хэлсэн. “Энэ ердөө сүйрэл байсан” Тасралтгүйгээр, тайлбарлашгүйгээр оюутнууд, багш нар өөрсдийгөө намуухан залбирал, уйлаан, дуу дуулсан байдалтайгаар байгааг адилхан мэдэж байсан. Тэд өмнө нь муу зүйл хийж байсан хүмүүсээ хайж олоод тэднээс өршөөл эрэн гуйж байсан. Чуулганы үйл ажиллагаа бүр найман өдрийн турш [24 цагаар] үргэлжилсэн.

Асбури сэргэлтийн тэр цаг үед Нэгдүгээр Хятад Баптист Чуулганд ч гэсэн яг ийм үйл явдал болсон. Энэ дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд Хятад залуучууд гэмшин залбирч байсан. 1910 онд нээлттэй гэмшил Солонгос дахь сэргэлтэд түгээмэл зүйл байсан. Өнөөдөр энэ нулимс асгаруулан ил тодоор гэмших явдал агуу сэргэлт явагдаж буй Хятадад түгээмэл болсон. 1905 онд Уельсийн сэргэлтийн үеэр лидер болсон Еван Робертс Бурханд хандан “Эзэн минь, намайг захираач” хэмээн орилон уйлж байсан. Та ямар байна? Та Бурхан таныг захирахын төлөө залбирах уу? “Бурхан минь, намайг шалгаач” дуулцгаая.

“Бурхан минь, намайг шалгаач, миний зүрхийг мэдээж:
Намайг нягталж, миний бодлыг мэдээж:
Мөн миний зүрхийг мэдээж:
Намайг нягталж, миний бодлыг мэдээж:
Хэрвээ надад хорон муу зам байгаа бол хараач,
Тэгээд намайг мөнхийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24).

Амьд Бурханы Сүнс, Бууж ирхийн төлөө бид гуйдаг.
Амьд Бурханы Сүнс, Бууж ирхийн төлөө бид гуйдаг.
Биднийг хайлуулж, цутгаач, биднийг эвдээч, биднийг захираач
Амьд Бурханы Сүнс, Бууж ирхийн төлөө бид гуйдаг.

Хэрвээ Бурхан Өөрийнхөө Сүнсийг сэргэлтийн төлөө илгээвэл энэ нь болох боломжтой. “Бурхан минь, намайг шалгаач” Үүнийг намуунаар дуулцгаая.

“Бурхан минь, намайг шалгаач, миний зүрхийг мэдээж:
Намайг нягталж, миний бодлыг мэдээж:
Мөн миний зүрхийг мэдээж:
Намайг нягталж, миний бодлыг мэдээж:
Хэрвээ надад хорон муу зам байгаа бол хараач,
Тэгээд намайг мөнхийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24).

Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Үйлс 1:4-9 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Залбирахыг надад заагаач” (Albert S. Reitz, 1879-1966).