Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




УС БА ЦУС

THE WATER AND THE BLOOD
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 20, 2015

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ” (Иохан 19:34, 35).


Элч Иохан бусад арван хоёроосоо хамгийн залуу нь байсан. Тэр ердөө 18-хан настай байсан. Гэсэн хэдийч тэр бол Есүсийг загалмай руу явахад нь дагаж очсон цорын ганц Элч юм. Бусад элч нар нь бүгд нуугдсаар л байсан. Эндээс сурах зүйл байна. АНУ-ын арми тулалдаанд 18-22 насны хүмүүсийг авахыг хүсдэг. Настай хүмүүс арай их болгоомжилдог, арай зориг муу байдаг. Миний бодлоор түүхэн дэх гол сэргэлт бүр нь залуучуудаас эхэлсэн байдаг нэг шалтгаан нь энэ гэж үздэг – бүгдээрээ! Би өнөөг хүртэл хөгшин хүмүүсээс сэргэлт ирж байсаныг ерөөсөө сонсоогүй.

Гэсэн хэдийч би үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт би сэргэлтийн талаар анхаарал хандуулахаа зогсоосон, учир нь би маш их эргэлзээ болон маш бага сэргэлтийг харсан. Та нар одоо ч гэсэн иймэрхүү зүйл дээр надад зөвлөхөд хэрэгтэй. Би бол хөгшин цэрэг. Би маш олон тулаан дундуур туулан гарсан – тэдний зарим нь үнэхээр ширүүн тулаан байсан! Сургууль дээрээ Библийн төлөөх тулаан. Үр хөндөлтийн эсрэг тулаан. “Христийн Сүүлчийн Сорилт” гэх мэт муухай киноны эсрэг тулаан. Ракманизмын (Орчуулагчаас: Кинг Жемс Вершин библийн орчуулгыг л зөвхөн Бурханы үг хэмээн үздэг) эсрэг тулаан. Шийдвэр гаргах үзлийн эсрэг тулаан. Түүнчлэн Оливас Сплитэд манай цуглааныг орхиод явсан хүмүүсийн эсрэг тулаан. Мөн гурван ховорхон тохиох Бурханы илгээсэн сэргэлтийг өөрийн нүдээр харсан. Тиймээ хуучин бууны хугархай би хэлж байна, “Хүлээгээрэй! Бид хараахан жагсаалаас гарах болоогүй байна!” Хал цэргүүд иймэрхүү эсэн бусын юмыг мэддэг.

Дуглас МакАртур бол Америкийн агуу генералуудын нэг байсан. Ерөнхийлөгч Рузвелт түүнийг Филиппин дэх Дэлхийн II дайнаас татан гаргасан. Гэхдээ генерал МакАртур тулааныг орхин явахдаа ийнхүү хэлсэн, “Би эргэж ирэх болно.” Тэгээд тэр хэлсэнээрээ ирсэн! Тэгээд бид ялсан! Бурханд талархая! Залуусаа, бид эргэж ирнэ – Эрт орой хэзээ нэг өдөр бидний цагт сэргэлт ирэхийг бид харах болно гэдэгт би итгэдэг!

Эзэн, сэргэлт өгөөч
Эзэн, сэргэлт өгөөч
Эзэн, сэргэлт өгөөч-
Таниас энд буулгаж өгөөч!

Иохан библи рүүгээ буцаад орьё! Ямар агуу хүн бэ! Тэр Петрээс илүү зоригтой! Тэр Томасаас илүү итгэлтэй байна. Тэр тэнд загалмайн дэргэд зогссон. Тэр тэнд байснаараа өөрийгөө маш их эрсдэлд оруулсан гэдгийг та нар мэднэ! Тэр тэнд Христийн ээжийг хамгаалахаар зогссон. Тэр ганцаараа өсвөр насны нэгэн байсан. Гэхдээ ямар агуу эр хүн бэ! Ямар агуу баатар вэ! Тэр өөрийхөө Аврагчийг Загалмай хүртэл бүх замын турш дагасан! Тэнд тэр Өөрийн Эзэн болон Багш нь загалмай дээр үхэж байгааг харсаар байсан! Тэр бүх зүйл дуусаа хэмээн бодож байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ нь тийм байгаагүй. Тэр хэзээч тийм байгаагүй. Христ ийнхүү хэлсэн, “Би буцаж ирнэ” Тэгээд бидний агуу Аврагч, бидний агуу генерал дахин ирнэ! Тэр “Би дахин эргэж ирнэ” (Иохан 14:3) хэмээн хэлсэн. Тэгээд Тэр яг юу гэж хэлсэн түгээрээ хийх болно!

Тэд биднийг Иракт буулган авч байна. Тэд биднийг Иранд буулган авч байна. Тэд биднийг Сирид буулган авч байна. Тэд биднийг Хойд Америкт буулган авч байна. Тэд биднийг тэр бүү хэл “Цагаан Ордонд” буулган авч байна! Тэр бүр дарангуйлагч болж ч магад! АНУ-ын нэгэн сенатор үүнийг боломжтой гэдгийг битүү утгаар хэлж байхыг би сонссон. Магадгүй бид террорист засаглалын төлөө ч байж магад! Хятадад дарангуйлалд ороод – нууцаар цуглаан өргөж байгаа шиг байдалд ч бид хүрч болзошгүй. Гэхдээ тэд юуч хийлээ гэсэн хамаагүй бидний агуу Удирдагч ийнхүү хэлсэн, “Би дахин ирэх болно!” Бурханд талархая! Бидэнд энэ амлалт байгаа! “Тэр дахин ирэх болно” – магтаал дуулцгаая.

Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Есүс хүмүүст гологдсонтойгоо яг адил;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч чадал хийгээд яруу алдартайгаар,
Тэр дахин ирж байна!
   (“Тэр дахин ирж байна” Mabel Johnston Camp, 1871-1937).

Иохан руу буцаад очицгооё! Ямарг агуу баатар вэ! Ямар агуу эр хүн бэ! Тэнд тэр Өөрийн Эзэн болон Багш нь загалмай дээр үхэж байгааг харсаар байсан! Тэр бүх зүйл дуусаа хэмээн бодож байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ магадгүй, ердөө л магадгүй... Есүсийн үгс түүний толгойд зураан орж ирэх ёстой байсан,

“Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа” (Матай 17:22, 23).

“Магадгүй!” “Үгүй, ийм байх боломжгүй!” “Гэвч магадгүй!” Ийм бодлууд Иоханы толгойд эргэлдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс тэр хараад зогсож байсан. Тэр өөрийгөө зоригжуулан бүх үйл явдлыг нэгбүрчлэн харсан. Иохан маш чухал зүйл харж байсан гэдгээ мэдэж байсан. Үнэндээ энэ бол түүний амьдралдаа харж байсан зүйлсээс хамгийн чухал нь байсан. Үүнийг Иохан мэдэж байсан гэж би боддог. Тэр ч байтугай тэр үүний талаар нэг л өдөр бичнэ гэдгээ мэдэж байсан гэж би бодож байна! Тэр үүнийг зөв ойлгох хэрэгтэй байсан. Тэр үүнийг нэгбүрчлэн санах хэрэгтэй байсан. Яг л Эрнэст Хэмингуй л ингэж бичих байсан хэмээн бодож байсан шиг “Гарцаагүй үнэн – Гарцаагүй нь ямарч худал хуурмаг хийгээд заль мэхийн зүйлс үгүй юм.” Тиймээс Иохан бүх зүйлийг маш хянамгай харсан бөгөөд энэ бүгдийг тархиндаа бичиж авсан.

Бидний хайртай нэгэн үхэх үед бид ингэж бододгүй гэж үү? Бид хаана байснаа санадаг. Бид нэг бүрчлэн санаж байдаг. Бид өөрсдийнхөө оюун ухаанд үүнийг сэргээн санадаг. Та ингэдгүй гэж үү?

Миний насны бүх америкчууд ерөнхийлөгч Кеннеди буудуулсан тэр өдрийг нэг бүрчлэн санаж байдаг. Тэр үйл явдал бидний ой ухаанд мартагдахааргүйгээр бичигдсэн. Би эмээгээ өөд болсон өдрийн бүх зүйлийг нэгбүрчлэн санадаг – энэ үед би 15 настай байсан бөгөөд 58 жилийн өмнөх үйл явдал юм. Би хайртай ээжийгээ өөд болсон өдрийг ч гэсэн нэгбүрчлэн санадаг. Би хаана байсанаа мэддэг. Би юу уншиж байсанаа ч мэддэг. Түүний эмнэлэгийн өрөө ямар байсаныг ч санадаг. Хананд нь ямар зураг өлгөөтэй байсаныг ч би санадаг. Тэр ямар харагдаж байсан гэдгийг ч санадаг. Сувилагч юу хэлж байсаныг ч санадаг. Эмч ямаршуу харагдаж байсаныг ч санадаг. Тэр бүү хэл түүний ямар хувцас өмссөн гэдгийг ч санадаг. Эмнэлэгийн үнэр ямар байсаныг ч санадаг. Эдгээр зүйлс миний тархинд мартагдахааргүй үлдсэн.

Тэр өдөр Иоханд байсан зүйлс юм. Тэр Есүс загалмайд цовдлогдсон тэр өдрийг хэзээч мартаж чадахгүй.

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.” (Иохан 19:34,35).

Др Р.С.Х Левински ийнхүү хэлсэн, “[Тэрс үзэлт Церинтус болон] эдгээр эртний Гностикчууд (орчуулагч: Ямар нэг нууцлаг гэрээрэл, мэдлэгийг хайх үзэл) үгүйсгэсэн нь гарцаагүй үнэн юм. Тэдний төсөөллөөр Logos [Үг] махан бие болоогүй; Есүс дээр бууж ирсэн Сүнс эсвэл Logos (тэдний хэлсэнээр ‘Амбасын үеийн Христ’) түүнийг энэ зовлонд унахаас өмнө орхисон; ‘Христ’... зовох боломжгүй байсан гэсэн үзэл, энэ бол нэг төрлийн Докетизм үзэл юм. Энэ тэрс үзэл нь Түүний (Бурханы) Хүү, Есүсийн золиос хийгээд цусны ариусгал байхгүйгээр нөхөрлөл эсвэл нэгдэн нийлэхийг шаарддаг. Энэ бол ‘хуучны цусны талаархи үзлийг’ гутаан доромжилж [үзэн яддаг] тэдгээр бүх өнөөгийн хүмүүсийн шаарддаг зүйлс юм. ‘Цус’ бол золилтыг гэрчилдэг учраас ‘Цус’ нь өөрөө ‘үхэл’-сээ ч илүү нарийн утга агуулах талтай. Энэ бол байнга урсаж буй цусны тухай юм. Бурханы Хурга цусаа нүглийг цайруулахын төлөө [эвлэрүүлэл] урсгасан...Энэ бол хүн болж ирсэн, Амийн Logos ‘Түүний Хүү’-гийн Цус бөгөөд ‘Түүний Хүү Есүсийн’ цус мөн. Энэ бол цус нь урсахад биднийг бүхийл гэмээс цэвэрлэх хүчтэй, махан бие болж ирсэн (Иохан 1:14) Тэнгэрлэг Бурханы Хоёр дахь хүн юм.” (R. C. H. Lenski, Th.D., The Interpretation of the Epistles of St. John, Augsburg Publishing House, 1966, хуудас. 389; 1 Иохан 1:7 тайлбар).

Др Левински Лутеран итгэгч байсан. Гэхдээ би хэн (би хэн боловч гэсэн утгаар хэлэх гэсэн) хэлсэн гэдэгт нэг их анхаардаггүй – гарцаагүй түүний зөв байсан – “Цусны талаархи хуучны сургаал” гадуурхагдаж байх яг тэр үед тэр үнэхээр зөв үзэлтэй байсан.

“Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм" (Левит 17:11).

“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж” (Илчлэлт 1:5).

Би үүнийг ямарч айдасгүйгээр дуулах дуртай. Би энэ дууг Жон МакАртурын чуулганд зориулан дуулмаар байна! Тэр Цусыг үл тоомсорлодог. Би энэ дууг Жон МакАртурт өөрт нь зориулж дуулмаар байна!

Та Есүсийн ариусгах хүчийг авахыг хүсч байсан уу?
   Та Хурганы цусаар угаалгасан уу?
Энэ цагт Түүний нигүүлсэлд бүрэн итгэж байна уу?
   Та Хурганы цусаар угаалгасан уу?
Та цусаар угаалгасан уу?
   Амийг-ариусгах Хурганы цусаар?
Таны дээл цэвэрхэн үү? Тэр нь цас шиг цагаан уу?
   Та Хурганы цусаар угаалгасан уу?
(“Та цусаар угаалгасан уу?” Elisha A. Hoffman, 1839-1929).

Ингэхэд “хуучны цусны талаарх сургаал”-ийн яг юу нь буруу болсон бэ? Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хүмүүс энэ ‘цусны талаархи сургаалийг’ үзэн яддаг, гэхдээ Христийн асгаруулсан цуснаас тусдаа алдар хүндтэй тийм сургааль гэж байхгүй.” (Martyn Lloyd-Jones, M.D., Assurance (Ром 5), Banner of Truth Trust, 1971, хуудас. 148).

Үнэндээ энд ердөө хоёрхон л онол байдаг – сайн үйлсийн онол, Христийн Цусны онол. Финнигийн онол болон Лүүтэрийн онол. Шийдвэр гаргалтын онол болон Шинэчлэлтийн онол – ердөө хоёр онолоос өөрийнхөө сонголтыг хий. Таныг би зөв нэгийг нь сонгоно гэдэгт итгэдэг, учир нь “цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй” (Еврей 9:22) гэсэн. Кайн өргөл өргөхдөө (ажилууд, залбиралууд, шийдвэрүүд) үр тариагаа аваад ирсэн. Түүний дүү Абел Бурханд цусан өргөл аваад ирсэн. Кайн үл зөвшөөрөгдсөн. Абел аврагдсан. Энэ бол хоёр аргыг илэрхийлэх тодорхой зүйл – үйлсээрх аврал эсвэл цусаарх аврал. Библид зөв нь маш тодорхой ойлгомжтой байгаа. Хүмүүс ер нь сайн байсанаараа аврагдана гэж – эсвэл тэд хэзээч өөрийгөө сайн байж чадахгүй гэдгийг ойлгоод зайлшгүй Христийн Цусаар нүглээ угаалгах ёстой гэдгийг зөвшөөрдөг. Др Ленски ийнхүү хэлсэн, “Христийн цэвэр ариун цус л дангаараа өрөвдөлтэй гэмтэн биднийг Бурхантай нэгдэх рүү хөтөлж, тэнд биднийг байлгасаар байдаг.”(мөн адил, хуудас. 390). Лүүтэр ийнхүү хэлсэн, “Христийн Цус бол Бурханы цус байсан. Хүн үүрд мөнхийн болдог, Түүний цусны ганцхан дусал ч гэсэн бүх дэлхийг аврахад бүрэн хангалттай.” (Исаиа 53:5 тайлбар). Мөн Лүүтэр “Христ дэлхийн төлөөсөнд ердөө ганц дусал асгаруулахад л бүрэн хангалттай байж болох байсан.” (Галат 2:16 тэмдэглэл). Гурав дахь удаагаа агуу шинэчлэгч ийнхүү хэлсэн, “Тэр бол Өөрийнхөө Цусаар биднийг аварсан Тэр юм. Түүний цус бол Бурханы Хүүгийн цус, Бурханы алдарын цус, Төгс хүчит Бүтээгч Бурханы цус. Тиймээс Элчүүд үүний талаар ярьж, үүний төлөө хүчтэйгээр гэрчилдэг” (I Иохан 1:7; Илчлэлт 1:5 тайлбар).

Элч Иохан ийнхүү хэлсэн,

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо” (Иохан 19:34).

Тэр загалмай дээр Христэд юу тохиолдсон талаар зүгээр л нэг энгийн зүйлийг хэлээгүй. Тэр Христийн Цус нь маш чухал гэдгийг мэдэж байсан. Түүний нэгдүгээр номд Иохан ийнхүү хэлсэн, “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7). Мөн энэ номондоо тэрээр бас ингэж хэлсэн, “Сүнс, ус болон цус юм. Энэ гурав нь нэг болой.” (I Иохан 5:8.)

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо” (Иохан 19:34).

Каунт Николас вон Зинзендорф (1700-1760) бол түүхэн дэх агуу Христэд итгэгч нарын нэг юм. Тэр загалмай дээр урсгасан Есүсийн цус нь түүний гэм нүглийг угаадаг талаар бодож байхдаа өөрчлөгдөн аврагдсан. Цовдлогдсон Христийн зурагны дээр бичигдсэн “Энэ бол чиний төлөө хийсэн миний зүйл; Чи надад юу хийх вэ?” үгийг хараад зүрх сэтгэл нь хөдөлсөн. Энэ залуу язгууртан гэм нүглийн буруутгалыг мэдэрч; улмаар түүний гэм нүгэл нь Есүсийн Цусаар ариусгагдсан гэдгийг мэдсэн. Тэр Чех мишшионеруудыг дэлхийн хязгаар хүртэл илгээх ажлаа эхэлсэн. Үнэндээ тэр өнөөгийн мишшионеруудын хөдөлгөөнийг эхлүүлсэн. Түүний илгээсэн мишшионеруудын нэг нь Жон Веслийг Христ рүү хөтөлж, цаашлаад тэр Анхны Агуу Сэргэн мандалт болон бүхийл Методист хөдөлгөөнд маш их нөлөө үзүүлсэн. Тэр Виллиам Карид (1761-1834) маш их нөлөө үзүүлж, улммаар Кари нь Энэтхэг улс руу анхын Баптист мишшионер болон илгээгдсэн. Тэгээд хэдэн зуун Баптист мишшионерууд түүнийг дагасан.

Зинзендорфын номлол болон онол нь тэр чигээрээ Христ-төвтэй байсан. Тэрээр ийнхүү хэлсэн, “Христийн цус нь зөвхөн гэм нүглийг л аврах хүчтэй байгаагүй: энэ нь бас Христэд итгэгч хүний тэргүүн [гол] тэжээл болдог.” Тэр байнга л Христийн шарх болон Христийн Цусны талаар номлодог байсан. Тэрээр ингэж хэлсэн, “Бүрэн авралын төлөө цусны замаар Сүнс ирдэг” Цааш нь, “Таны ариусгах цусаар намайг угаахын тулд, Таны шархдуулсан Бурханы Хургаар би цангадаг.” Тэр энэ дууг Герман хэлээр бичсэн бөгөөд Жон Весли үүнийг нь Англи хэл рүү орчуулсан,

Есүс, Таны цус бас зөвтгөл,
   Миний үзэсгэлэн, миний тансаг гоёо,
Эгнээндээ гялалзаж буй гаригсын дунд
   Би баяртайгаар тэргүүнээ өргөнө

Эзэн минь, Би таны үнэт цусанд итгэдэг,
   Бурханы нигүүлсэлийн сэнтийнд
Гэмтнүүдийн өмгөөлөхийн тулд үүрд хийгээч,
   Миний төлөө, бүр миний амийн төлөө цусаа урсгасан.

Август Топлэди (1740-1778) тэнэг байгаагүй. Тэр Ирландын Дублин дэх Тринити Коллеж болон Вестминстэр Сургуульд боловсрол эзэмшисэн. Тэр 15 настайдаа дахин төрсөн. Тэр 24 настайдаа Английн Сүмд сахин хүртсэн. Елгин С.Моер ийнхүү хэлсэн, “Английн Сүмийн Калвинизмын агуу тэмцэгч маш нухацтайгаар маргалдаж мөн бичиж байна.” (Who Was Who in Church History, Moody Press, 1968, хуудас. 408). Энэ номлол эхлэхээс өмнө бид дуулсан магтан дууг энэ агуу боловсролтой хүн бичсэн. Магтан дуундаа Топлэди Есүсийг Үеүүдийн Хад хэмээн нэрлэсэн. Энэ дууг анх би арван таван настай байхдаа эмээгийнхээ оршуулган дээр сонсож байсан. Энэ дуу залуухан миний сэтгэлийг их хөдөлгөсөн учраас би магтаалын дууны номыг аваад үгийг нь дахин дахин уншисан. Энэ бол дууны номны нэг дугаартай дуу юм. Үүнийг дуулцгаая.

Үеүүдийн Хад миний төлөө цуурсан, Танд хоргодохыг зөвшөөрөөч;
Өөрийн шархадсан хавирганаас урсаж буй Ус ба Цусаа зөвшөөрөөч,
Эдгэрэшгүй гэмтэй намайг нүглийн хүчнээс ариусгаая.
   (“Үеүүдийн Хад миний төлөө цуурсан”
      Augustus M. Toplady, 1740-1778).

Энэ бол Загалмай дээр (хэсэглэн урагдсан) цуулагдсан Есүст хандсан залбирал. Энэ бол Есүс шархадсан хэсгээсээ урсаж буй ус болон Цусаараа биднийг гэмээс цэвэрлэж өгөөч хэмээн хүсэмжилж буй Түүнд хандсан залбирал. Иохан Есүсийн хажуунаас ус болон Цус урсан гарахыг харсан. Энэ бол цэргийн жад Есүсийн зүрхний уутанд байсан усыг нэвтлэн орсон нь гарцаагүй юм – тэгээд устай Цус олгойдон гарсан. Энэ бол бүхийл цаг үеийн турш үүрд мөнхөд бүх гэм нүглээс чинь ариусган чиний амийг аврах чадалтай цэвэр ариун устай Цус юм. Чи Есүс рүү итгэлээр ирэх үед тэр даруйдаа Бурханы хувьд Түүний Цусаар бүх гэм нүглээсээ ариусгагдан цэвэрлэгдэх болно. Битгий ямар нэг сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг эрэн хай. Есүс рүү хар. Түүнд бүх зүрхээрээ итгэ. Чи Бурханы нүдэнд үнэт ариун Есүсийн Цусаар угаалгасан тэр өдрийг хэзээч мартахгүй байх болно.

Иохан энэ эшлэлийг гурав дахь хүний талаас бичсэн, гэхдээ би өнөөдрийн үгийг нэгдүгээр хүний байрнаас тодруулья.

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад [гэнэт] цус, ус гоожлоо. [БиI] үүнийг харсан [бөгөөд] үүнийг гэрчлэв. [Миний] гэрчлэл үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ [би мэднэ]” (Иохан 19:34, 35).

Иохан үүнийг бичсэн учраас чи итгээд Бурханы Хүү Есүсийн хажуугаас урссан Цус болон усаар гэм нүгэл хийгээд шийтгэлээс аврагдах болно. Энэ бүх зүйлийг ойлгох гэж бүү хичээ. Үүнийг бүрэн ойлгоход үнэхээр гүн гүнзгий утгатай. Иохан үүнийг бичсэн нь чамайг зүрхэндээ итгээсэй гэсэндээ тэгсэн. Чи Эзэн Есүст итгэсэн үед чи угаагдан цэвэрлэгдэж, аврагдах болно. Амен. Др Чан биднийг төлөөлж залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме залбирна.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өргөст Титэм” (Ira F. Stanphill, 1914-1993).