Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
СЭРГЭЛТИЙН АГУУ СУРГААЛИУД(СЭРГЭЛТИЙН ТАЛААРХИ НОМЛОЛ 20) THE GREAT DOCTRINES OF REVIVAL Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо. Учир нь урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн хэсэг хүмүүс сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд бидний Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч ба Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.” (Иуда 3, 4). |
Элч Иуда бол Эзэн Есүс Христийн дүү юм. Тэр авралын талаар ерөнхийд нь бичихээр төлөвлөсөн. Гэхдээ түүнийг бичиж эхэлэхэд Ариун Сүнс түүнийг өөр сэдэв рүү хөтөлсөн. Тэрээр хэсэг хүмүүс чуулган уруу хуурамч сургааль авч ирсэн талаар сонссон. Тиймээс тэрээр сэдвээ өөрчлөөд “итгэлийнхээ төлөө жинхэнээсээ тэмцэлдээрээ” хэмээн тэдэнд хэлсэн. Тэр Библийн үнэн сургаалийг хамгаал хэмээн хэлсэн. Тэд хүчтэйгээр тэмцэлдэх хэрэгтэй – epagonizesthai – Христ итгэлийн агуу сургаалыг тэмцэлдэх сэтгэлээр хамгаал! Итгэлийг хүчтэйгээр хамгаалах гэдэг нь тэдэнд гээгдүүлж, нэмж, хасч болохгүй хэмээн нэгэнтээ өгөгдсөн!
Эдгээр үгс чухалд тооцогдож байсан үед чуулганд дандаа хөгшин хүмүүс ердөөсөө байгаагүй! Бид Америк болон Европт сүм чуулганууд мөхөж буй цаг үед амьдарч байна. Залуучуудын 88 хувь нь 30 хүрэхээсээ өмнө чуулганыг орхин явж байна. Пасторуудад дэлхийгээс залуучуудыг авчираад өөрчлөх талаар ямарч бодол байхгүй байна. Би анх Др Карл Ф.Хенригийн хэлсэн зүйлийг уншаад гайхширалд орсон.
Бидний үеийнхэн Бурханы үнэн, тэнгэрлэг илчлэлтийн үнэн байдал, Бурханы хүслийн мөн чанар, Түүний авралын хүч чадал, Түүний үгийн эрх мэдэл зэргээс гээгдэн одсон. Энэ гээгдэлт нь [биднийг] дахиад үл итгэгч нарын байдалт хүргэн их төлөөст унагаж байна... Үл итгэгчид завхарсан нийгмийн тоос шороонд хутгалдахад хүргэдэг бөгөөд аль хэдийн тэднийг хүч чадалгүй чуулган болгон хувиргасан. (Carl F. H. Henry, Th.D., Ph.D., “The Barbarians Are Coming,” Twilight of a Great Civilization: The Drift Toward Neo-Paganism, Crossway Books, 1988, хуудас. 15, 17).
Нуралт, итгэл найдваргүй байдал, ганцаардлаар дүүрэн бидний хот хэмээн нэрлэдэг энэ хогийн цэг дунд би өнгөрсөн дөчин жилийн турш залуучууд итгэл найдвараа олж чадах тийм чуулган байгуулна хэмээн бодож бүхийл чадлаараа хичээсэн. Өнөөдөр бидний чуулганууд мөхөж, тэд ихэнхи залууст тус нэмэр болж чадахгүй байна – миний зөв гэдгийг та мэдэж байгаа! Др Мартин Лойд Жонс “өнгөрсөн [150] жилийн турш сүм чуулганд маш хурдацтайгаар буй болж байгаа аймшигтай урвалтын талаар” хэлсэн. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, хуудас. 55).
Би та нарт “Яагаад ганцаардаж байна вэ? Гэртээ ир - Цуглаандаа! Яагаад орхигдож байна вэ? Гэртээ ир – Бурханы Хүү, Есүс Христ рүү ир” хэмээн хэлдэг. Гэхдээ Бурхан энэ чуулганд нөлөөлөхөөс нааш та нарыг ихэнхи чинь миний үгийг сонсодгүй! Тиймээ! Ариун Сүнсний сэргэлтийн гал! Энэ бол бидний хүсэж байгаа зүйл! Энэ бол бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйл! Ариун Сүнсний сэргэлт- Энэ чуулганыг Бурхан руу өдөөх хүртэл!!! Ийм зүйл болохын төлөө бид заавал сууриа тавих ёстой, бид “ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэх” (Иуда 3) ёстой. Ийм итгэлийн суурь нь биднийг сэргэлтэд ороход хүргэх талтай.
Др Лойд Жонс сэргэлтийн талаар орчин цагийн хамгийн агуу номыг бичсэн. Тэрээр уг номондоо ийнхүү хэлсэн,
Сүм чуулганы түүхэнд тодорхой гол үнэн зүйлсээс татгалзаж, эсвэл үл ойшоосноор сэргэлтэд хүрсэн тохиолдол огт байхгүй. Би үүнийг үнэхээр чухал хэмээн зүйл хэмээн үздэг. Та нар Христ итгэлийн үндсэн хийгээд хамгийн чухал зүйлийг үгүйсгэдэг гэх чуулгануудад сэргэлт болж байгааг ерөөс хараагүй. Тухайлбал, та Нэгдэлийг дэмжигч нарын дунд сэргэлт болохыг хэзээч сонсоогүй, мөн та тэнд ерөөсөө нэг болох зүйл огт байгаагүй учраас үүний талаар ерөөсөө сонсоогүй. Энэ бол түүхийн маргашгүй үнэн юм. (Lloyd-Jones, мөн адил., хуудас. 35).
Др Лойд Жонс цааш нь “Нэгч хасалт үгүйгээр эдгээр хамгийн чухал сургаалиудыг дахин нээх нь эцсийн дүндээ сэргэлт рүү хөтөлдөг... Тиймээс би сэргэлтэд гарцаагүй чухал эдгээр тодорхой үнэнийг мэдээсэй хэмээн ятгаж байна. Эдгээр үнэнүүд үгүйсгэгдэх, эсвэл үл тоомсорлогдох, эсвэл орхигдох үед сэргэлтийн ивээлийг хүсэн хүлээх ямарч эрх бидэнд байхгүй болно.”(мөн адил., хуудас. 35, 36, 37) хэмээн хэлсэн. Тэгээд тэрээр дараах агуу үнэнийг бидэнд заасан.
1. Нэгдүгээрт, хэрвээ бид сэргэлт хүсч байгаа бол амьд Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийн төлөө тэмцэх ёстой.
Тэр бол Христ итгэлийн түүхэнд ажиллаж буй Бурхан юм. Хүмүүст хичнээн буруу үзэл санаатай байлаа гэдгээс үл хамаарч Элч Паул ийнхүү хэлдэг, “Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна.” (II Тимот 2:19). Дэлхийд юуч болж байлаа гэсэн Бурханы бат суурь байсаар байна – хүмүүс Библи хийгээд Христ итгэлийн талаар юуч гэж хэллээ гэсэн – “Бурханы бат суурь нь хэвээрээ байна.”
Би бол үл итгэгч хүмүүсийн дунд өсөж торнисон. Тэдний зарим нь бурхангүй үзэлтэй байсан. Тэдний зарим нь шашингүй үзэлтэй байсан. Тэдний зарим нь “шинэ цагийн” үзлийг дагадаг байсан. Тэдний зарим нь бүр үхсэн хүнтэй ярьж болно хэмээн боддог сүнс сүлдэнд итгэдэг хүмүүс байсан.
Манай хамаатнуудаас нэг ч хүн Христэд итгэдэг байгаагүй. Гэхдээ би Бурхантай уулзсан. Тиймээс би Библид гарч буй Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан юмаа гэдгийг мэдсэн. Би үүнийг тэр цагт мэдсэн бөгөөд одоо ч гэсэн мэдэж байгаа. Бид Түүнд хандан залбирч болох бөгөөд Тэрээр гайхалтай зүйлсийг хийж чадна! Амьд Бурханд итгэгч хүмүүс байхгүй газар сэргэлт байх ямарч боломжгүй. Тэр амьд оршигч Бурхан биш юм бол бид яаж Түүнд хандан залбирч чадах юм бэ? Хэрвээ Тэр доош залран ирээд юмсыг өөрчилж чадахгүй юм бол бид яагаад Түүнд хандан залбирах ёстой гэж?
2. Хоёрдугаарт, Хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол Библийн төлөө тэмцэх ёстой.
Библи бол амьд Бурханы илчлэлт юм. Бурхан Өөрийгөө библиэр дамжуулаад хүмүүст таниулсан. Өнөөдөр маш олон шашин, бүлэг урсгал, философи байгаа. Бид эдгээр нь аль нь үнэн хийгээд худал болохыг яаж мэдэх вэ? Хүн бүрт л өөр өөрийн гэсэн үзэл бодол байгаа. Тэд өөрсдийнхөө үзэл бодлоор өөрийнхөө Бурханыг буй болгодог. Гэхдээ тэдэнд ингэж хийх эрх мэдэл байхгүй. Би залуу байхдаа ийм зүйлийг их сонсож байсан бөгөөд тэд хоорондоо зөрчилдөж байгааг би олж мэдсэн. Тэд үнэхээр мэргэжилтэн шиг ярьдаг ч гэсэн хийж байгаа үйлс нь үнэхээр мунхаг байдаг. Би идэр залуу насандаа “Эдгээр хүмүүс Бурханы талаар юуч мэдэхгүй байна. Тэд ердөө л өөрсдийнхөө үгүйсгэлийг хуваалцаж байна” хэмээн бодож байсанаа санадаг. Би аврал авахаасаа өмнө ч гэсэн Библийн үгэнд итгэх болно хэмээн шийдвэрлэсэн – хүмүүсийн үзэл бодолд бус. Би залуудаа Дуулал 119:130-ийг цээжилсэн,
“Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.” (Дуулал 119:130).
“Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.” (Дуулал 119:103, 104).
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” (II Тимот 3:16, 17).
Та нар сэргэлтийн түүхүүдийг уншиж үзвэл энэ нь хүмүүсийн итгэдэг арга байсан гэдгийг олж мэдэх болно. Түүхийн альч цаг үед Библийн үгнүүдэд нэг бүрчилэн итгэхийг эсэргүүцдэг хүмүүс дунд сэргэлт огт болж байгаагүй. Хүмүүс өөрийн үзэл бодлыг Библийн оронд итгэл болгомон газар хэзээч сэргэлт болж байгаагүй. Яагаад? Учир нь Библи бол амьд Бурханы Үг юм. Библиэс зөвхөн өөртөө таалагдсан хэсэгт л итгэдэг хүмүүсийг би мэднэ. Гэхдээ тэд сайн Христэд итгэгч хүмүүс биш юм. Эдгээр хүмүүс залбирлынх нь хариу гайхалтайгаар биелэснийг үзээгүй байдаг. Библид итгэхгүй байна гэдэг бол бид өнөөдөр сэргэлт болохыг үзэж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан юм.
3. Гуравдугаарт, хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол гэм нүгэлдээ эзлэгдэн гэм нүгэл үйлдэж буй хүмүүстэй тэмцэх ёстой.
Гурав дахь үгүйсгэгдэж буй чухал үзэл бол хүн гэм нүгэл дунд төрж, төрөлхийн гэмтэн учраас Бурханы уур хилэн дор амьдарч байгаа гэсэн зүйл. Христ итгэлийн түүхийг уншаад үзээрэй, хүмүүсийн үхмэл байсан бүх л цаг үеүүдэд тэд өөрсдийгөө гэм нүгэлд дунд төрсөн гэдэгтээ итгэдгүй байсан болохыг олж мэднэ. Нүгэл дэх хүний бүрэн гажуудал сэргэлтийн цаг үед дахин дахин гарч ирдэг үзэл юм. Бурхан сэргэлтээ илгээх үед эрэгтэйчүүд хийгээд эмэгтэйчүүд гэм нүглийнхээ буруутгал дотор мэгшин уйлж, хашгирч байгааг та нар харах болно. Элч Паул доорхи эшлэлийг хэлэх үедээ түүний мэдэрсэн зүйлийг тэд мэдэрдэг,
“Учир нь миний дотор буюу (миний махан биед) ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй... Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!” (Ром 7:18, 24).
Хүн өөрийгөө тэр чигээрээ гэм нүгэл хийгээд эсэргүүцэл дунд байгаа гэдгээ зөвхөн харсан үед л хүн өөрийгөө буруутай хэмээн үзэж болдог. Өөрийгөө буруутгах гэдэг бол бидний бүхийл чуулганаас арчигдсан нэг зүйл юм. Өнөөдөр хэн нэгэн гэмийн буруутгалд байна гэдэг бол үнэхээр ховор зүйл болсон. Бидний өмнөх итгэлийн өвөг дээдэс унтаж чадахгүй болтлоо гэм нүглийн буруутгал дундуур явсан – тэгээд тэд өршөөл нигүүлсэл эрэх хайж уйлдаг байсан. Бидний Баптист итгэлийн эцэг Жон Бунян Есүс түүнийг аврахаас өмнө арван найман сарын турш ийм байдалд байсан. Гэхдээ хамгийн багадаа л хүмүүсийн туулсан шиг ийм зүйлгүйгээр сэргэлт та нарт ирнэ гэдэг бол боломжгүй зүйл юм. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хэрвээ чи өөрийнхөө зүрх сэтгэл дэхь зовлон шаналал хийгээд Адамаас өвлөн авсан төрөлхийн мунхаг байдлаа ухаарахгүй бол; Хэрвээ Өөрийнхөө бүхийл байгаа байдлаар гэмийг үзэж яддаг зөвт хийгээд ариун Бурханы өмнө өөрийнхөө мухардмал байдал хийгээд дотоод цөхрөлөө олж харахгүй бол сэргэлтийн талаар яриад ч хэрэггүй, эсвэл үүний талаар залбираад ч хэрэггүй юм. Сэргэлтийн үед Бурханы хэмжээлэшгүй эрх мэдэл болон шудрага бус явдал, ашиггүй, гэм нүгэл дэх хүний найдваргүй байдал илэрхийлэгддэг.” (мөн адил., хуудас, 42).
4. Дөрөвдүгээрт, хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол Загалмай дээрхи Христийн нөхөн төлөлтийн золиос- үүний нөхөн төлөлтийн Цусны төлөө тэмцэх ёстой.
Өнөөдөр Баптист болон Евангелист чуулганууд ихэнхдээ байгаа боловч тэднээс илүүтэй Католик Мөргөл дэх Христийн талаар илүү их ярьж байгаа нь үнэхээр харамсамаар зүйл юм. Тиймээ, Мөргөлийн талаархи үзэл бодол буруу гэдгийг би мэддэг. Гэхдээ бид ч гэсэн бас буруу байгаа гэдгийг би мэддэг. Бид Загалмай дээрхи Христийн төлөөсийн талаархи ажлын талаар илүү ярихгүй байгаа нь тэр чигээрээ буруудаж байгаа юм. Олон евангелистууд Христ болон Түүний загалмай дээрхи гэм нүглийн төлөөсгүйгээр Бурханаас уучлалыг авч болно хэмээн боддог.
Нүгэлт либерал Харри Эмэрсон Фосдик болон энэ чөтгөрт автсан либерал Вишоф Жемс Пайк нар онгон төрөлт, Цусны төлөөс, Христийн биеийн амилалтын талаар дайрдаг байсан. Гэхдээ өнөөдөр тэд илүү зальтай байна. Одоо тэд ердөө л Христ болон Түүний ажлыг өөрсдийнхөө номлолоос бүгдээс нь хасч байна. Тэд Христийг Өөрийнх нь тухай номлохоо ердөө л зогсоочихсон. Рик Варрены чуулганд бүх л амьдралынхаа турш явсан боловч нэг ч үг хэлж чадахгүй байгаа коллежийн оюутан охин яагаад ийм байгаа нь надад маш тодорхой! Үүний талаар бодож үзээрэй – нэг ч үг – Есүс Христийн талаар хэлэхгүй байгааг – би түүнийг гэрчлэлээ хуваалцаач хэмээн хүсэхэд. Мөн тэр ганцаараа бас тэр чуулганд тийм нэгэн биш гэсэн. Баптист болон Евангалистууд гэрчлэл хийхээрэй таван хувь нь ч болтугай Христийг алдаршуулан хэлдэггүй. Тэд ердөө өөрийнхөө тухай л, өөрсдөө юу бодож, өөрсдөө юу мэдэрч байгаагаа л хуваалцдаг. Гэхдээ маш цөөхөн – үнэхээр цөөхөн – хэсэг нь Эзэн Есүс Христийн талаар хэдэн үг хэлдэг. Тэд номлолоос Түүний талаар хангалттай сонсодгүй, тийм юм чинь яаж эдгээр орхигдсон өрөвдөлтэй евангалистуудаас гэрчлэлдээ Түүний талаар ямар нэг зүйлийг хуваалцаана хэмээн найдах билээ! Др Майкл Хортон Калифорниа дахь Вестминистр сургууль дээр системчлэгдсэн теологийг заадаг. Др Хортоны хамгийн нөлөөтэй ном нь Христ үгүй Христэд итгэгч гэсэн ном юм: The Alternative Gospel of the American Church (Baker Books, 2012 хувилбар).
Энэ аймшигтай чиг хандлага Эзэн Есүс Христийг Түүний өөрийнх нь сүмээс гадагш түлхэн гаргаж байна! Энэ бол бидний Баптист чуулган бүрд байгаа байнгын үнэн зүйл юм. Манай олон баптист чуулганууд Ням гарагийн оройны цугларалтаа зогсоож байгаа нь эдгээрийн нэг жишээ юм. Тийм болохоор пасторт хүмүүс үг дамжуулах ердөө 30-хан минут л долоо хоногт үлддэг. Тиймээс тэр өөрийнхөө үлдсэн бүх л цагийг аврагдаагүй сүмийн гишүүддээ хэрхэн “Христийн амьдралаар” амьдрах талаар маш амьдралгүйгээр, ишлэл бүрээр нь “тайлбар” хэмээх номлолоо хийхэд хүрдэг. Тэгээд төгсгөлд нь тэр ердөө л аврал авахыг хүсч байгаа хүмүүс гараа өргөж харуулахыг л хүсдэг. Христийн сайн мэдээ, Түүний Цусны төлөөс, Түүний амилалтын талаар тунхаглах ямарч хэрэгцээ байдаггүй. Хүмүүст одоо энэ хэрэггүй болсон. Тэдний бүх хийх хэрэгтэй зүйл нь карт бөглөж, гараа өргөж, өөрсдөө ч ойлгохгүй (гэмтний залбирал гэгч) зүйлийг амандаа бувтнаж, тэгээд дараа нь усан баталгаа хийлгэдэг. Иймээс бидний өчнөөн олон хүүхдүүд Эзэн Есүс Христийн талаар жинхэнэ сайнмэдээний номлолыг сонсохгүйгээр орхигдсон байдалтайгаар усан баталгаа хийлгэж байна – тэгээд бид яагаад 150 жилийн турш ерөөсөө сэргэлт ирэхгүй байна хэмээн гайхдаг! Манай чуулганууд “Христ үгүй Христ итгэл” дотор байхад яаж сэргэлт ирэх юм бэ? Ийм л учраас би YouTube болон манай вебсайтаар дамжуулан Ням гарагийн оройн цугларалт хийдэггүй чуулган руу битгий оч хэмээн долоо хоног бүр сануулдаг! Лот өөрийн эхнэртээ хэлсэн шиг, “Орхиод, эргэж бүү хар!”
Залуусаа та нар Христ рүү эргэх хэрэгтэй, тэгээд Түүний загалмай дээр асгаруулсан гайхамшигтай цусаар угаагдах хэрэгтэй, өөрийгөө гэм нүгэл хийгээд Бурханы уур хилэнгээс аврах хэрэгтэй! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Бүхнээс илүүтэй сэргэлт бол Бурханы Хүү, Эзэн Есүс Христийн алдаршуулдаг.” (мөн адил., хуудас. 47).
Тэрээр цааш нь ийнхүү хэлсэн, “Чи сэргэлтийн үе бүрд ямарч хасалтгүйгээр Христийн цус гайхалтайгаар тодорч байхыг олж мэдэх болно.” (мөн адил., хуудас. 48). Манай хамтран зүтгэгч Др Каган Др Жон МакАртурын чуулганд долоо хоног бүр - бараг жил гаруй явсан. Надад Др МакАртурын номлолын бичлэг байгаа. Др МакАртур Христийн цусны талаар номлохоо багасгаж, улмаар “цусыг” “үхэл” болгон өөрчилж өөрийнхөө номлолд байнга заадгийг бид хоёр хоёулаа мэднэ. Тэр яагаад ингэж номлодог вэ? Маш энгийн! Тэр бол хуучны сэргэлтийг нэг их сонирходгүй, орчин цагийн номлогч юм. Гэхдээ Др Лойд Жонсын энэ үг нь үнэхээр зөв байсан, “Христийн сайн мэдээний хамгийн гол хүч, төв бол энэ юм: ‘Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. ’ (Ром 3:25). ‘Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг’ (Ефес 1:7)” (мөн адил., хуудас. 48). Мөн Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хүмүүс загалмай дээрхи цусыг үгүйсгэсэн үед сэргэлт ирнэ гэж би найдахгүй байна, бид өөрсдөө бардам байхад жигшил зэвүүцэл бидэн дээр ирнэ.” (мөн адил., хуудас. 49). Сэргэлтийн үед Есүсийн цус нь үргэлж маш тодоор номлол хийгээд магтан дуунд илэрхийлэгдэж байдаг. Агуу сэргэлтийн үед зохиогдсон эдгээр дууны заримыг нь сонсоорой,
Ээ халаг! Миний аврагч цусаа урсгасан гэж үү?
Миний Эзэн үхсэн гэж үү?
Ийм ариун нэгэн өөрийгөө зориулдаг
Өт шиг миний төлөө юу?
(“Ээ халаг! Миний аврагч цусаа урсгасан гэж үү?”
Dr. Isaac Watts, 1674-1748).
Энд цусаар дүүрэн булаг байна
Иммануелын судаснаас урссан;
Гэмтнүүд энэ цус руу булхан орсон,
Бүхийл гэм буруугаасаа цэвэрлэгдсэн.
(“Энд булаг байна” William Cowper, 1731-1800).
Тэр намайг хамгаалахаар дандаа дээр амьдардаг;
Түүний бүхийл авралын хайр, Тэр ариун цусаа урсгахаар
Түүний цус бидний төлөөс болж, ивээл сэнтийнээс одоо ч цацарсаар
Мөн ивээл сэнтийнээс одоо ч цацарсаар.
(“Сэргэ! Миний сүнсээ, Сэргэ!” Charles Wesley, 1707-1788).
Сэргэлтийн цаг үед Загалмай болон Христийн цус үргэлж агуу байр суурь эзэлдэг – Др Лойд Жонсын хэлсэн шиг.
5. Тавдугаарт, хэрвээ бид сэргэлт хүсч байвал Ариун Сүнсний буруутгал хийгээд өөрчлөлтийн ажлын төлөө тэмцэх ёстой.
Ариун Сүнсний ажил бол бусад номлолыг сэргээх, таниулах явдал юм. Сүнс юу хийдэг вэ? Тэр Бурханы жинхэнэ байдлыг бидэнд гэгээрүүлж өгдөг. Тэр Библид буй үнэнийг харах хийгээд үүнийг хүлээн авахад нүдийг минь нээж өгдөг. Тэр биднийг гэм нүгэлд минь буруутгадаг, тэгээд бид гэм нүглээсээ ангижрах Есүсийн цусны хэрэгцээг мэдэрч эхэлдэг! “Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.” (Иохан 16:8). Тэгээд дараа нь Тэр чамайг Есүс рүү хөтөлж, гэм нүгэл чинь Есүсийн цусаар угаагдсан тэр даруйд чамайг Есүст итгэх болгодог. Есүс ийнхүү хэлсэн, “Тэр Намайг алдаршуулна: Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, [түүнийгээ та нарт мэдүүлнэ]” (Иохан 16:14).
Найз нар минь, бид Ариун Сүнс манай чуулганд асгаран буухын төлөө залбирч байна – учир нь бидний дунд буй орхигдсон хүмүүс гэм нүглийн буруутгалд орж, Есүсийн цусаар цэвэрлэгдэхийн төлөө Түүн рүү хөтлөгдөж явахын тулд юм. Гэхдээ тэд бол гэмийн боолууд, боолчлолын гэрээ нураан гараад Есүс рүү очиж чадахгүй. Зөвхөн Ариун Сүнс л гэм нүгэлдээ хоригдон байгаа тэдгээр хүмүүсийг боолчлолоос гаргаж чадна. Зөвхөн Ариун Сүнс л тэднийг өөрийнхөө гэмт зүрх сэтгэлийг үзэн ядах байдалд хүргэж чадна. Зөвхөн Ариун Сүнс л Есүсийн Загалмай болон Түүний асгаруулсан цусаар дамжуулан аврал өөд Түүн рүү хөтлөн явж чадна!
Чи жинхэнэ Христэд итгэгч болох талаар илүү их сурахын тулд энэ чуулган руу заавал дахиад ирээрэй. Үүнийг хий! Үүнийг хий! Одоо босоод “Цусанд хүч чадал байдаг” магтан дуу 3-ийг хамтдаа дуулцгаая.
Та гэмийн ачаанаас чөлөөлөгдмөөр байна уу?
Цусанд хүч байдаг, Цусанд хүч байдаг.
Та чөтгөрөөс дээгүүр ялалтыг авмаар байна уу?
Энэ цусанд гайхамшигтай хүч байдаг.
Энд хүч, хүч, гайхамшигийг бүтээдэг хүч байдаг
Хурганы цусан дотор;
Энд хүч, хүч, гайхамшигийг бүтээдэг хүч байдаг
Хурганы үнэт цусан дотор.
Та гэмээсээ, бардам байдлаасаа цэвэрлэгдмээр байна уу?
Цусанд хүч байдаг, Цусанд хүч байдаг.
Цэвэршихээр Калварийн урсгал өөд ирээрэй;
Энэ цусанд гайхамшигтай хүч байдаг.
Энд хүч, хүч, гайхамшигийг бүтээдэг хүч байдаг
Хурганы цусан дотор;
Энд хүч, хүч, гайхамшигийг бүтээдэг хүч байдаг
Хурганы үнэт цусан дотор.
(“Цусанд хүч чадал байдаг” Lewis E. Jones, 1865-1936).
Др Чан та бидний төлөөнөөс залбирч өгнө үү.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме залбирна.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өө Эзэн, Та сэргээж өгөөч” (Albert Midlane, 1825-1909).
үндэс СЭРГЭЛТИЙН АГУУ СУРГААЛИУД(СЭРГЭЛТИЙН ТАЛААРХИ НОМЛОЛ 20) THE GREAT DOCTRINES OF REVIVAL Доктор Р.Л.Химерс “Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо. Учир нь урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн хэсэг хүмүүс сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд бидний Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч ба Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.” (Иуда 3, 4). 1. Нэгдүгээрт, хэрвээ бид сэргэлт хүсч байгаа бол амьд Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийн төлөө тэмцэх ёстой. II Тимот 2:19. 2. Хоёрдугаарт, Хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол Библийн төлөө тэмцэх ёстой. Дуулал 119:130, 103, 104; II Тимот 3:16, 17. 3. Гуравдугаарт, хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол гэм нүгэлдээ эзлэгдэн гэм нүгэл үйлдэж буй хүмүүстэй тэмцэх ёстой. Ром 7:18, 24. 4. Дөрөвдүгээрт, хэрвээ бид сэргэлтийг хүсч байгаа бол Загалмай дээрхи Христийн нөхөн төлөлтийн золиос- үүний нөхөн төлөлтийн Цусны төлөө тэмцэх ёстой. Ром 3:25; Ефес 1:7. 5. Тавдугаарт, хэрвээ бид сэргэлт хүсч байвал Ариун Сүнсний буруутгал хийгээд өөрчлөлтийн ажлын төлөө тэмцэх ёстой. Иохан 16:8, 14. |