Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




НУТГИЙН ЧУУЛГАНЫ АЧ ТУС

THE IMPORTANCE OF THE LOCAL CHURCH
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 8 дугаар сарын 30-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 30, 2015

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).


Та нарын зарим нь намайг нутгийн чуулганы талаар дэндүү их ярьдаг гэж магад. Гэхдээ би тэгэж бодохгүй байна. Хуучны Баптист чуулганууд нутгийн чуулганыг онцгойлдог нь энэ цагийнханд хамгийн хэрэгтэй зүйл гэж боддог. Бид чуулганы өсөлтөд төдийлөн нэмэргүй толгой эргүүлсэн олон зүйлийг сонсож байгаа. Бид нутгийн чуулганы талаар сургадаг хуучны Баптист чуулган руугаа буцан очих хэрэгтэй. Өнөөгийн энэ тогтворгүй, урваж шарвасан цаг үед найдвартай байдлыг юуч өгч чадахгүй.

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Энэ эшлэл юуны талаар хэлж байна вэ? Эхлээд би энэ эшлэл юуны талаар хэлээгүй болохыг хэлэх болно. Энэ нь ямар нэг шашны урсгалын талаар хэлээгүй. Энд гарч буй чуулган гэдэг нь Методист, эсвэл Пресбитериан, эсвэл католик урсгалын талаар хэлээгүй. Энэ эшлэл өгөгдөж байхад тэнд ямарч урсгал байгаагүй! Хоёрдугаарт энд ямар нэг байшингийн талаар хэлээгүй. Нэгдүгээр зууны үед чуулганы байр гэж байгаагүй. Шинэ гэрээг уншихад л энэ бүгдийг маш амархан ойлгох болно. Өнөөдөр хүмүүс чуулганы талаар ярихаар дандаа байшингийн талаар ярьдаг. Тэд “Энэ гоё чуулган биш гэж үү?” хэмээн хэлдэг. Тэд байшингийн талаар л ярьцгаадаг. Гэхдээ энэ эшлэл бичигдэж байхад тэнд ямарч чуулганы байр байгаагүй. Энэ эшлэл байшинг хэлсэн байх ямарч үндэсгүй юм. Нэгдүгээр зуунд Христ үйлчлэлийг хийхийн тулд гэртээ цугладаг байсан! Тиймээс өнөөдрийн үг нь чуулганы байшингийн талаар хэлээгүй! Гуравдугаарт, энэ “дэлхийн чуулганы” талаар хэлээгүй. Энэ эшлэлд энэ санаа ерөөсөө байхгүй. Энд бүгд хамтдаа цугларсан жинхэнэ хүмүүс, жинхэнэ газарт, нутгийн чуулган байсаныг тодорхой хэлж байгаа! Энэ нь “Иерусалим дахь чуулган” (Үйлс 8:1).гэдгээрээ танигдсан.

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Энд ямар нэг урсгал чиглэлд, эсвэл “чуулганы” байшинд, эсвэл “дэлхийн чуулган” гэсэн нэгдэл дээр хүмүүс нэмэгдэж байлаа гэсэн утгыг хэлээгүй. Үгүй ээ! Энэ нь энгийнээр ийм утгыг хэлдэг. Эзэн, аврагдагсдыг Иерусалимын чуулган дээр нэмэгдүүлж байсан! Утга нь ерөөсөө л үүнийг хэлж байгаа! Энэ нь өөрөө ямар утгатай болохыг хэлж байдаг!

Энд байгаа “чуулган” гэдэг нь Грек хэлний “ekklesia.” гэсэн үгний орчуулга юм. Энэ үг нь нийлмэл үг бөгөөд угтвар “ek” нь (гадна), дагавар “kaleo” нь (дуудахl) гэсэн үйл үг бөгөөд нийлээд “дуудагдсан нэгэн” гэсэн утгыг илэрхийлдэг. (The Criswell Study Bible, Ефес 5:23 тайлбар).

Др Крисвелл үүний талаар “ ‘Чуулган’ гэдэг нь гэм ба үл итгэлээс Христэд итгэх итгэл рүү дуудагдаж, итгэж усан баталгаа хийлгэсэн итгэлээ гэрчилж, сайн дураараа хамтдаа нөхөрлөхөд өөрийгөө зориулсан хэсэг бүлэг хүмүүс” (адил) юм хэмээн цохон тэмдэглэсэн. Энд маш сайн тодорхойлж хэлсэн. Чуулган гэдэг бол аврагдаж, нөхөрлөлийн хэлбэрт орон хамтдаа цугладаг хэсэг хүмүүсийг хэлдэг. Үүний талаар л Үйлс 2:47 дугаар зүйл хэлж байгаа!

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Энэ л шалтгааны улмаас би үргэлж “Яагаад ганцаардаж байна вэ? Гэртээ ирээд – чуулган уруу! Яагаад орхигдож байна вэ? Есүс рүү гэртээ ир тэгээд аврагд.” гэж хэлдэг. Чуулган руу ирэх нь Христ рүү ирж байгаа хэрэг хэмээн би будилж байна уу? Огтхон ч үгүй! Христ рүү ир, мөн чуулган руу ир хэмээн байнга миний хэлж байгаа нь хоёр өөр зүйлийн тухай юм. Хэрвээ та чуулганд Христ үгүйгээр ирж байгаа бол та Там руу явах болно! Зөвхөн Христ таныг аварч чадна! Би үргэлж Үйлс 16:31-ээс эш татдаг, “Эзэн Есүст итгэгтүн, Чи аврагдах болно.” Бид үүнийг тодорхой ойлгох хэрэгтэй. Аврал болон чуулганы гишүүн хоёр бол хоёр өөр зүйл юм. Яагаад ганцаардаж байна вэ? Гэртээ ир – чуулган уруу! Яагаад орхигдож байна вэ? Гэртээ ир – Христ рүү! Энэ уриа нь аврал болон чуулганы гишүүн хоёр бол өөр зүйл гэдгийг маш тодорхой хэлдэг.

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Энэ өглөө би гурван энгийн зүйлийг тодотгож хэлье:

I. Нэгдүгээрт, чуулганд ирэх нь ганцаардлыг чинь арилгана.

Та нар хэний тухай ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Би таны тухай ярьж байна! Өнөөдрийн энэ үг манай сайтанд үг бүрчлэн – дэлхий даяар – 32 хэл дээр гарч байгаа. Тэнд ганцаардал гэдгийг мэдрээгүй хүмүүс уншиж байж магад. Би сайн мэдэхгүй юм. Гэхдээ өнөөдөр ихэнхи залуучууд ганцаардалд байгаа гэдгийг бол би мэднэ.

Манай чуулган Лос-Анжелс хотын залуус цуглардаг газар болон хэд хэдэн их дээд сургуулиудаар – явж сайнмэдээг тараадаг. Үүний үр дүнд өнөөдөр энд их дээд сургууль хийгээд дунд сургуулиас олон оюутан залуус, хүүхдүүд ирсэн байна – мөн би таны талаар ярьж байна! Би сүмд ирэхээс өмнө ганцаардаж байсан шиг та нар ч гэсэн тийм байгаа гэдгийг би мэднэ. Бүхийл залуучууд – мөн та ч гэсэн – ямар ч байсан ганцаардаж байсан. Бурхан таныг ганцаардаж байхыг хүсдэггүй гэдгийг би хэлмээр байна. Эден цэцэрлэгт Бурхан ийнхүү хэлсэн, “Хүн ганцаараа байх нь сайн биш.” (Эхлэл 2:18). Адамыг ганцаардуулахгүйн тулд Бурхан Адамын хавирганаас Еваг бүтээсэн. (Эхлэл 2:18, 21-22). Бурхан хүн ганцаардал амсахыг хүсээгүй. Мөн Бурхан таныг ч гэсэн ганцаардалд байхыг хүсэхгүй. Энэ Шинэ гэрээний Баптист Чуулганыг буй болгосон Бурханы зорилгын нэг нь энэ юм – таныг ганцаардуулахгүйн төлөөнөө юм.

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Бидэнтэй хамт хэдхэн долоо хоног байсан нэгэн хятад охин энэ мэйлийг над руу бичсэн. Тэр англи хэлэндээ тийм ч сайн биш ч гэсэн зүрх сэтгэлээсээ энэ захиаг бичсэн.

Эрхэм Химерс, таны номлол үнэхээр гайхалтай! Та надад Христэд итгээд аврагдах талаар заадаг! Та надад үнэнийг мэдүүлж өгсөн! Би таны номлолыг илүү их мэдмээр байна! Би энэ чуулганд үүрд мөнхөд баймаар байна! Би өөрийнхөө чуулганы төлөө нулимс асгаруулан залбирч байна, Ариун Сүнс манай чуулганд ирэхийн төлөө залбирч байна! Мөн би таны номлол бүр илүү ихээр сайн байхын төлөө залбирч байна!!! Энэ чуулган бол үнэхээр миний хоёр дахь гэр юмаа! Үнэндээ энэ нь миний гол гэр болох болно! Миний удаан хугацаанд эрэн хайж байсан гэр маань юм!

Баярлалаа!!!! Баярлалаа!!!! Баярлалаа!!!!!

Ийм л учраас бид “Яагаад ганцаардаж байна вэ? Гэртээ ир – чуулган руу!” хэмээн хэлдэг. Энэ охин намайг сонсоод чуулган онгорхой байх тоолонд ирдэг!

Бидний ингэж хэлэх нь буруу гэж үү? Зарим нэгэн нь “Эдгээр хүүхдүүдэд ингэж битгий хэл. Магадгүй тэд чуулганд буруу шалтгаанаар ирдэг болно.” хэмээн хэлдэг. За яахав, миний хувьд хүн чуулганд огт ирэхгүй байсанаас буруу шалтгаанаар ч болтугай ирэх нь дээр гэж үзэх болно! Та хэрвээ чуулганд ирсээр л байвал аврагдаж болох сайн талтай! Тэгээд цаашаа та зөв шалтгаанаар ирэх болно!

Хэрвээ та ганцаардалд ороод чуулганд ирж байгаа нь “буруу шалтгаан” болох юм бол би ч гэсэн өөрөө буруу шалтгаанаар ирсэн болж таарна. Намайг арвангурван настай байхад манай хажуу айлын хүн анх чуулганд урисан. Би ганцаардалд байсан учраас ирсэн. Би ганцаардаж байсан учраас л цуглаанд ирсээр л байсан. Тэгээд эцэст нь аврагдсан. Үүнд юу нь буруу байна вэ? Ямарч буруу зүйл алга!

Энэ чуулганыг баяр хөөрөөр дүүрэн газар болгоё! Дэлхий дээрхи хамгийн аз жаргалтай газар! Гайхалтай магтан дуу, хүндэтгэлийн дууг дуулцгаая! Хуучны сайнмэдээний номлолуудыг тунхаглаж – чанга дуугаар “Амен!” хэмээн хашгирцгаая. Суугаад хамтдаа оройн хоолоо идэцгээе (Хоол биш шүү! Хоол та нарын авчирсан уутанд байгаа!). Хуучны цагт үйлдэж байсан шиг “чуулгандаа оройн хоол” идэцгээе! Хуучныхан шиг хамтдаа нөхөрлөе. “Оройн хоолондоо гэртээ ирцгээе.” Дууг дуулцгаая. Энэ дууны номны сүүлийн хуудсанд байгаа бөгөөд гуравдугаар бадагыг дуулцгаая!

Том хотын хүмүүс халамжгүй мэт санагддаг;
Тэд өргөлд маш бага өгч, ямарч хайр байдаггүй.
Гэхдээ Есүс рүү гэртээ ир, чи ухаарах болно,
Ширээнд нь хоол байж, хамтдаа сэтгэлээ дэлгэдэг!
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!
(“Оройн хоолондоо гэртээ ир” Dr. R. L. Hymers, Jr.,
      “Тагтаан жигүүр” дууны аяанд)

Арваннайм болон арванесдүгээр зуунд хуучны сайн мэдээний уулзалтад олон залуус “оройн хоол” идэхээр ирж байсан – Бурхан Өөрийнхөө хүч чадлыг илгээхэд оройн хоол идэхээр ирсэн хүүхдүүд үлдээд номлогчын индэр нүдээд, библиэ дээш өргөөд – Христийн сайнмэдээг чангаар номлохыг сонсодог байсан. Өнөөдөр бидэнд энэ л хэрэгтэй байна!

“Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Тиймээ, чуулганд ирэх нь таны ганцаардлын асуудлыг шийддэг. Яагаад ганцаардаж байна вэ? Гэртээ ир - Чуулгандаа! Магтаал дууг дахиад дуулья!

Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!

II. Гэхдээ, хоёрдугаарт, чуулганд ирэх нь таныг аврахгүй.

Нэгэн настай сайнмэдээ тараагч ингэж хэлдэг байсан, “Граш руу орох нь таныг машинд ороход хүргэдэг бол чуулганд явах нь таныг Христэд итгэгч болгохгүй.” Энэ тал дээр бол түүнийг зөв байсан. Тэр энэ үгээ Ням гараг бүр цуглаанд явсанаар аврагдана хэмээн боддог хүмүүст зориулж хэлсэн. Гэхдээ өнөөдөр Лос-Анжелест иймэрхүү хүн тийм ч олон биш. Маш цөөхөн “орчин цагийн” хүмүүс л цаашид үүн шиг бодох байх. Өнөөдөр тэдэнд авралын өөр төрлийн хуурамч итгэл байх болсон.

Гэхдээ чуулганд орхигдсон хүүхдүүд шиг ийм бодолтой хэн нэгэн өнөөдөр энд ч бас сууж байхыг үгүйсгэхгүй. Та өөрийнхөө зүрхний угт “Би одоо чуулганд явж байна. Тиймээс би бол ОК” гэж магад. Үгүй шүү! Та ерөөсөө ингэж бодож болохгүй! Граш руу орох нь таныг машинд ороход хүргэдэг бол чуулганд явах нь таныг Христэд итгэгч болгохгүй! Миний ингэж хэлэхийг сонссон хэн нэгэн ийнхүү хэлсэн, “Тэгвэл би чуулганд ирэхээ болилоо.” Энэ бол Сатанаас ирдэг санаа юм! Чуулганд ирэх нь таныг аврахгүй – гэхдээ чуулганд ирэх нь таныг Сайнмэдээний номлол дотор байлгадаг бөгөөд улмаар таныг таныг авралд хүргэхэд хүргэдэг! Та Сайнмэдээний номлолыг сонсохын тулд чуулганд ирэх хэрэгтэй!

Христ ийнхүү хэлсэн, “Чи заавал дахин төрөх ёстой” (Иохан 3:7). Чи аврагдахын тулд заавал энэ шинэ төрөлтийг амсах ёстой.

Аврал бол зөвхөн нигүүлсэлээр ирдэг. Хүний ямарч хичээл зүтгэл чамайг аварч чадахгүй – сүмд ирээд ч гэсэн. Аврагдах цорын ганц зам бол Бурханы Хүү, Есүс Христ рүү шууд очих явдал юм. Есүс ийнхүү хэлсэн,

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).

Аврал бол зөвхөн Христэд итгэснээр дамжин нигүүлсэлээр ирдэг юм. Чи заавал Есүс рүү ирээд, бүх зүрхээрээ Түүнд итгэ, “Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч” (Ром 10:10). Та Есүс рүү л очсоноор аврагдана. Зөвхөн чуулганд оролцосноор та аврагдахгүй.

Өнөөдрийн үг ийнхүү хэлж байна,

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Та үнэхээр аврагдсанаар л “чуулганы тоог нэмэгдүүлдэг”. Та Есүст итгэснээр л зөвхөн аврагдана.

“Эзэн Есүст итгэгтүн, Чи аврагдах болно” (Үйлс 16:31).

“Оройн хоолондоо гэртээ ир” дууны гуравдугаар бадгыг дахиад дуулья.

Том хотын хүмүүс халамжгүй мэт санагддаг;
Тэд өргөлд маш бага өгч, ямарч хайр байдаггүй.
Гэхдээ Есүс рүү гэртээ ир, чи ухаарах болно,
Ширээнд нь хоол байж, хамтдаа сэтгэлээ дэлгэдэг!
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!

III. Гуравдугаарт, чуулганд ирэх нь таныг сайнмэдээний номлол дотор байлгадаг.

Элч Паул ийнхүү хэлсэн,

“Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” (Ром 10:14).

Энэ бол Пентокостын өдөр Бурхан хүмүүсийг аварсан өдрийн Петрийн номлол байсан. (Үйлс 2:37-41). Тэгээд дараа нь тэд чуулганы тоог нэмэгдүүлсэн. (Үйлс 2:41, 47).

“Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ” (Үйлс 2:41).

Тэд Петрийн номлооор аврагдан чуулганы тоог нэмэгдүүлсэн.

Би сайнмэдээний номлолд итгэдэг! Би чуулгандаа Ням гараг бүр хоёр удаа Сайнмэдээг номолдог. Өнөөгийн ихэнхи чуулгануудад сайнммэдээ тунхаглах явдал нь моодноос гарсан гэдгийг би мэднэ. Гэхдээ би “моод!” хөөцөлдөх явдалыг тоохгүй байж чадсан. Би залуучууд аврагдахын төлөө номлож байгаа! Хэрвээ бид Нямгараг бүр чуулгандаа хуучных шиг сайнмэдээг тунхаглах байдал руугаа буцахгүй бол бид хэзээч сэргэлтийг үзнэ гэж би бодохгүй байна!

Паул Коринт чуулганыханд хандан ийнхүү хэлсэн,

“Бид цовдлогдсон Христийг тунхагладаг” (I Коринт 1:23).

Зарим нь хүмүүсийг хөгжөөх түүхийг ярьдаг. Зарим нь бичээсийг маш өргөн хэмжээгээр тайлбарладаг. Зарим нь 15 минутын “Зоригжуулсан үгийг” өгдөг. “Гэхдээ бид цовдлогдсон Христийг номлодог.” (I Коринт 1:23). Энэ Баптист чуулганд бид одоо ч гэсэн “Цовдлогдсон Христийг номлодог.” Бусад хүмүүс юуч хийж байсан бид Нямгараг бүр сайнмэдээг тунхагласаар байх болно!

Энэ нь хүмүүсийг цөөрүүлэхгүй гэж үү? Энэ нь манай хүмүүсийг цөөхөн болгоогүй нь тодорхой байгаа! Манай чуулганд миний ерөөсөө харж байгаагүй гайхалтай Христэд итгэгч хүмүүстэй болсон. Тэдний ихэнхи нь миний Нямгарагийн өглөө болон оройны номлолоор дамжуулаад дахин төрсөн. Тэд миний Нямгарагийн өглөө болон оройны номлолоор тэжээгдэж байсан. Тэд миний Нямгарагийн өглөө болон оройны номлолоор дамжуулаад гайхалтай Христэд итгэгчээр өсөн торнисон.

Манай үйлчлэгч Гриффит миний номлолоор дамжуулан аврагдсан – тэр бол Бурханы гайхалтай эр хүн юм. Манай туслах пастор Др Чан ч гэсэн миний номлолоор дамуулан аврагдсан бөгөөд Бурханы гайхалтай хүн юм. Манай хамтран зүтгэгч пастор Др Каган дахин төрсөнийхөө дараахан энд ирсэн бөгөөд 38 жилийн турш миний Нямгарагийн өглөө болон оройны номлолыг сонсож байгаа. Тэр бол та дахиж олдошгүй шилдэг Христэд итгэгч нарын нэг юм. Др Каган болон Прудхомме нараас бусад манай чуулганы ахлагч нэг бүр нь миний номлолоор дамжуулаад аврагдсан. Тэд Христ итгэлийн амьдралынхаа турш миний Нямгарагийн өглөө болон оройны номлолоор дамжуулаад сайнмэдээнээс өөр юуг ч сонсож байгаагүй. Тэд бол үнэхээр ер бусын итгэгчид юм. Тэд хуучны арга барилаархи номлолоор дамжуулаад хүчирхэг Христэд итгэгчид болсон!

Үгүй ээ, сайнмэдээг тунхаглах нь та нарыг цөөрүүлэхгүй – сайнмэдээний номлолыг цөөрүүлэх нь өөр болгодог! Др Мартин Лойд Жонс Лондон дахь өөрийнхөө агуу чуулганд Нямгараг бүрийн өглөө номлодог шигээ - Нямгараг бүрийн орой сайнмэдээг тунхагладаг байсан. Тэр хорьдугаар зууны агуу номлогч нарын нэгээр хүлээн зөвшөөрөгддөг. Би саяхан түүний номлолын бичлэгийг олж сонссон. Энэ үнэхээр гайхалтай номлол байсан! Цахилгаанд цохиулах мэт! Ийм төрлийн номлол нь таныг зөвхөн аврагдахад Бурханаар хэрэглэгддэг бус – энэ таныг мөн хүчирхэг Христэд итгэгч болоход тустай байдаг.

Сайнмэдээний номлол таныг авралд хүргэж, Библийн цаг үед байсан шиг Христэд итгэгч болгон өсгөх болно. Үйлс билид нэг л бүлгийг эс тооцвол бүх хэсэгт нь сайнмэдээний номлол байсан. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм” (I Коринт 2:2).

Тиймээ, Чуулган руу гэртээ ир. Гэхдээ бас номлолыг сонсоод Есүс рүү ир. Гэмшээд Есүс Христэд итгэ. Түүний цус чиний гэм нүглийг цэвэрлэх болно! Тэр Загалмай дээр чиний гэмийн төлөөнөө үхсэн. Тэр чамд мөнх амь өгөхөөр үхлээс дахин амилсан! Түүн рүү ирээд Түүнд итгэ – тэгээд аврагдаарай! Пентокостын өдөр хүмүүсийн сонссон шиг миний номлолыг сонс, Есүс Христ чамайг ч мөн адил аврах болно! Одоо хамтдаа дууны номны хамгийн арын хуудсанд буй “Оройн хоолондоо гэртээ ир” дууг дуулцгаая.

Есүс рүү гэртээ ир, ширээ бэлэн байна;
Хоолондоо гэртээ ир, талхаа хуваацгаая.
Есүс бидэнтэй хамт байна, тиймд хэлснээр нь болог,
Хоолондоо гэртээ ир, талхаа хуваацгаая.
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!

Гайхалтай нөхөрлөл болон найз нар чинь энд байна;
Бид хамтдаа ширээнд сууж, зүрхнээсээ баясана.
Есүс бидэнтэй хамт байна, тиймд хэлснээр нь болог,
Хоолондоо гэртээ ир, талхаа хуваацгаая.
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!

Том хотын хүмүүс халамжгүй мэт санагддаг;
Тэд өргөлд маш бага өгч, ямарч хайр байдаггүй.
Гэхдээ Есүс рүү гэртээ ир, чи ухаарах болно,
Ширээнд нь хоол байж, хамтдаа сэтгэлээ дэлгэдэг!
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!

Есүс рүү гэртээ ир, ширээ бэлэн байна;
Хоолондоо гэртээ ир, чи тэжээгдэх болно.
Найзууд ч хүлээгдэж байна, тиймд хэлснээр нь болог,
Хоолондоо гэртээ ир, талхаа хуваацгаая.
Чуулган руу гэртээ ирээд ид, гайхалтай нөхөрлөлд нэгдээрэй;
Бид идэхээр сууцгаах үед энэ нь үнэхээр сэтгэл ханах болно!
   (“Оройн хоолондоо гэртээ ир” Dr. R. L. Hymers, Jr.,
      “Тагтаан жигүүр” дууны аяанд)

Др Чан та бидний төлөө залбирч өгнө үү.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Үйлс 2:41-47 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Blest Be the Tie That Binds” (John Fawcett, 1740-1817)


үндэс

НУТГИЙН ЧУУЛГАНЫ АЧ ТУС

THE IMPORTANCE OF THE LOCAL CHURCH

Доктор Р.Л.Химерс

“Эзэн, аврагдагсдыг чуулган дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

(Үйлс 8:1; Ефес 5:23; Үйлс 16:31)

I.   Нэгдүгээрт, чуулганд ирэх нь ганцаардлыг чинь арилгана,
Эхлэл 2:18; Лук 14:23.

II.  Гэхдээ, хоёрдугаарт, чуулганд ирэх нь таныг аврахгүй, Иохан 3:7; Матай 11:28; Ром 10:10; Үйлс 16:31.

III. Гуравдугаарт, чуулганд ирэх нь таныг сайнмэдээний номлол дотор байлгадаг, Ром 10:14; Үйлс 2:41;
I Коринт 1:23; 2:2.