Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БИЕЛЭХ ХҮРТЭЛ ЗАЛБИРАХ – ЮУ ГУЙСНАА АВАХ ХҮРТЭЛ!

PRAYING THROUGH – ‘TILL YOU GET WHAT YOU ASK FOR!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 8 дугаар сарын 23-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 23, 2015


Лукын сайнмэдээнд Есүс “биелтэл залбирах” талаар дурьдсан – энэ нь хэдийгээр хариулт ирэх хүртэл удаан хугацаанд гуйх хэрэгтэй болсон ч тодорхой гуйлтын сэдвээ биелэх хүртэл залбирах тухай юм. “Биелтэл залбирах” гэдэг бол үүнийг хэлж байгаа. Др Жон Р. Райс ийнхүү хэлсэн,

Бид “биелтэл залбирах” талаар ярих үедээ Христ итгэлт хүн өөрийнхөө [асуудлыг] Бурхан руу авч очоод залбиралдаа хариултаа авах хүртэл Түүнийг хүлээх тухай хэлдэг... Бид Бурханыг хүлээхгүйгээр Бурханы бидэнд өгөх тодорхой зүйлийг Түүний хүслийн дагуух баталгаа болгон хэзээч авахгүй байж магад... Библийн зарим хэсэгт цөхрөлтгүй гуйлтын талаар дурьдсан байдаг... Нехемиа дайснуудад хүмүүс нь олзлогдон сүйрсэн Иерусалим хотын гунигтай хувь заяаны төлөө тасралтгүйгээр мацаг барин залбирсан. Тэрээр энэ байдлыг үзээд ийнхүү хэлсэн, “Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.” (Нехемиа 1:4)… Тэр Бурханд хандан хүсэлтээ хэлсэн... Түүний залбирал [эцэстээ хариугаа авсан]. Хааны зүрх сэтгэлд энэ залбирал нөлөөлж, улмаар Бурхан Нехемиаг хотын ханыг дахин босгохоор илгээсэн... учир нь тэрээр биелтэл нь залбирсан...
     Персэд Эстэр хатны цаг үед [Иудейчүүд устгагдах аюулд орсон үедээ] Бурхан тэднийг хэлтэрүүлэхийн төлөөнөө мацаг барин залбирсан, тэд гурван өдөр гурван шөнийн турш Иудейчүүд дайснуудын өш хонзонгоос гэтэлгэхийн төлөө залбираад аврагдсан.
     Ниневе хотын хүмүүс бас мацаг барин залбиран, тэгээд Бурхан тэдний агуу хотыг [устгалгүйгээр, харин агуу сэргэлтийг оронд нь илгээсэн] ба [тэднийг эсэн мэнд үлдээсэн].
     Шинэ гэрээний үед ч гэсэн энэ нь адилхан хэрэгжиж [байсан]. Пентокостын [өмнө]... дагалдагч нар биелэгдтэл залбирсан [өрөөнд бүгд хамтдаа цуглараад. Бурхан тэдний залбирлбг сонсоод тэдэнд хариулсан. Хэдэн өдрийн турш гуйлтын дараа Бурхан тэдэнд Пентокостын хүчирхэг сэргэлтийг илгээсэн бөгөөд Үйлс 1 болон 2 дугаар бүлэгт тэмдэглэгдсэнээр гурван мянга гаруй үл итгэгчид гайхалтайгаар аврагдсан явдлаар дамжуулаад гуйсан зүйлд нь Бурхан хариулах хүртэл ямар нэг зүйлийн талаар залбирах талаар гайхалтай жишээг харуулсан]…
     Үйлс 12 дугаар бүлгийн 1-17 дугаар зүйлд Мариагын гэрт Христэд итгэгч хэсэг хүмүүс цугларсан талаар үздэг... тэд Элч Петр тэнгэрэлчээр дамжуулан шоронгоос суллагдах хүртэл залбирсан талаар гардаг. [Тэд Петрийг шоронгоос ер бусын аргаар суллагдах хүртэл залбирсан]. Энэ бол урт хугацааны, чин зүрх сэтгэлийн, энэлж шаналсан залбирал байсан. Христ итгэгч нарын иймэрхүү жишээ Шинэ гэрээний хаа сайгүй байдаг. (John R. Rice, D.D., Prayer – Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1981 дахин хэвлэлт, хуудас 203, 206-209, Хашилтад байгаа нь Др Химерсын тайлбар).

Лукын сайнмэдээнд биелэгдтэл залбирсан талаархи хоёр жишээг дурьдсан. Эхнийх нь Лук 11:5-8-д гардаг. Одоо бүгдээрээ босоод Лук 11:5-8-ийн дөрвөн эшлэлийг чангаар уншья. Энэ Скотфилд Библи Судлалын 1090 дүгээр хуудсанд байгаа.

“Тэгээд Тэр тэдэнд -Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, "Найз аа, надад гурван талх зээлдүүлээч, найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга" гэхэд нь дотроос тэр "Битгий надад төвөг удаад бай. Хаалгаа хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй" гэжээ. Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.” (Лук 11:5-8)

.

За одоо сууцгаана уу. 8 дугаар зүйлийг үзээрэй, энэ бол чухал зүйл нь юм,

цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно” (Лук 11:8).

“Цөхрөлтгүй” гэдэг үг нь орчин цагийн хэлэнд ашиглагдаж, ойлгогдохоо больсон. Энэ нь “шаргуугаар хойшлуулашгүйгээр шавдуулах” гэсэн утгатай. Др Райс ийнхүү хэлсэн, “Уг хэсэг нь [Найзыгаа аврагдах хүртэл] [Христэд итгэгч] хүч чадлыг гуйж байгаа талаар гарч байгаа нь маш тодорхой байна. Христэд итгэгч хүн Бурхан руу очоод бусдын [төлөө] амийн талх гуйх бүрэн эрхтэй... Гэмтнүүдэд зориулсан талх нь [орхигдсон найзад нь Бурхан авралынхаа нигүүлсэлийг өгөх хүртэл нь залбирдаг] цөхрөлтгүй байдлын нууцыг мэддэг хүмүүст л өгөгддөг... Ариун Сүнсний ер бусын хийгээд гайхамшигтай хүч чадлаар [найзыг нь аврах]-ыг хүсэж байдаг Христэд итгэгч хүнд Бурханыг хүлээх эрх мэдэл байдаг [Найз нь аврагдах хүртэл залбирдаг.]” (Rice, адил., хуудас. 209).

цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно” (Лук 11:8).

Мөн Лук 18:1-8-д биелэгдтэл залбирах талаар заасан. Одоо босоод эдгээр 8 ишлэлийг хамтдаа чангаар уншья. Энэ Скотфилд Библи Судлалын 1100 дүгээр хуудсанд байгаа.

“Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. -Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч уруу ирж, түүнд "Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч" гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө "Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий" гэжээ. Тэгээд Эзэн -Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” (Лук 18:1-8).

Одоо сууцгаана уу.

Энэ түүхийн гол зүйл нь биелэх хүртэл залбирах тухай юм. Энэ нь нэгдүгээр хэсэгт тодорхой өгөгдсөн,

“Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав” (Лук 18:1).

Бид “үргэлж сэтгэл алдрахгүйгээр залбирдаг.” “Сэтгэл алдрах” гэдэг нь “бууж өгөх” болон “орхих” гэсэн утгатай. Бид үргэлж бууж өгөхгүйгээр, орхихгүйгээр залбирдаг. Энэ нь бид ямар нэг зүйлийн талаар гуйж эхлэхдээ түүнийгээ авах хүртлээ залбирлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Гуйж буй зүйлээ авах хүртлээ бүү орхи, бүү бууж өг.

Тавин жилийн өмнө Анхдугаар Баптист Чуулганд Ням гарагийн сургуульд миний сурагч байсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүсээс би хэд хэдэн удаа Христмас баярын ил захидал авдаг. Би тэдний хүн нэг бүрийг аврагдах хүртэл залбирч байсанаа маш тодорхой санаж байна. Тэд тавин жилийн дараа эргээд харахад сайн Христэд итгэгч болон төлөвшисөн байгааг харахад үнэхээр баяртай байдаг. Хэдхэн долоо хоногийн өмнө Мурфи Лумын оршуулганд би тэдний заримтай нь уулзсан. Тэд одоо ч гэсэн сайн Христэд итгэгчээр амьдарч байгааг хараад би үнэхээр баярласан!

1960-аад оны үед Хятад чуулганд байхдаа сэргэлтийн талаар би асуудалд орсон. Др Мурфи Лум надад хэдэн жилийн өмнө намайг чуулган дээр нийтэд хандан сэргэлтийн төлөө залбирч байсан гэдгийг сануулсан. Би цуглаан дээр хоолны төлөө хүртэл залбираарай хэмээн хэлэхэд нь Бурхан сэргэлтийг илгээж өгөөч хэмээн залбирдаг байсан. Мөн өөрийнхөө хувийн залбирлын цагаар ч гэсэн чуулганд Эзэний сэргэлт ирэхийн төлөөнөө залбирдаг байсан. Мэдээж бусад хүмүүс ч гэсэн үүний төлөө гуйж байсан, гэхдээ шударгаар хэлбэл би бол сэргэлт ирэх талаар бүр автагдсан, түүний талаар эзэмдүүлсэн байсан. Бурхан энэ тал дээр хөдөлж эхлэхийн төлөө би маш гүн гүнзгий, удаан хугацаагаар залбирсан. 1969 оны зунаас эхлээд Бурхан дөрвөн жилийн турш сэргэлтийг тасралтгүйгээр өгч эхэлсэн. 1970 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэг чуулган дээрхи цугларалтаар би сайн мэдээний номлол хийсний дараа дөчин залуу мэгшин уйлж, нулимс асгаруулсаар урагш гарч ирсэн. (“To God Be the Glory,” 20 жилийн ойн товхимол, FCBC, Гуравдугаар сар 1972, хуудас. 28).

Манай чуулганы хувьд 150 хүнээс 40 хүн нь ингэж хариу үзүүлсэн нь хангалттай байсан бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд “тодоор” тэмдэглэгдэн үлдсэн. Чуулганы товхимолоос тэдний дөч нь бүгдээрээ хоёр агуу усан баталгаа хийлгэх ёслолоор живэлт хүртсэн болохыг харсан. (“To God Be the Glory,” хуудас. 29). Тэдний нэр нь тэнд жагсаалтад байсан. Тэдний ихэнхи нь өнөөдөр Христэд итгэсээр байгаа. Би тэдний заримыг нь Др Лумын оршуулган дээр энэ сарын эхээр харсан. 1960-1970 оны хооронд Анхдугаар Баптист Чуулганд хүчирхэг сэргэлт ирэхийн төлөө бид цөхрөлтгүйгээр залбирах үед Бурхан энэ бүгдэд хариулсан. Энэ бүгд дуусахаас өмнө хэдэн зуун залуус чуулганд хүрэлцэн ирсэн.

1990-ээд оны үед Зүүн эргийн Кавказ чуулганд сэргэлт хэрэгтэй байгаа талаар би дахиад л гүн гүнзгий мэдэрч эхэлсэн. Би бүхэл өдрийн турш мацаг барин залбирсан. Би индэр өөд айдастайгаар очиж, авралын талаархи жирийн үгийг тунхагласан. Чуулганы хүндэт пасторын төрсөн хүү урагш гарч ирээд уйлан өөрийгөө орхигдсон нэгэн хийгээд аврал хэрэгтэй гэдгээ улайсан. Урагш гарч ирэх дуудлага өдрийн 11 цаг өнгөртөл үргэлжилсэн. Ойролцоогоор 70 орчим хүн нулимс асгаруулан урагш гарч ирсэн. Нэгэн настай хүн “Би орхигдсон! Би орхигдсон!” хэмээн орилсоор мөлхөөд ирсэн. Тэр чуулганд явдаг байсан өсвөр насныхан хүртэл амьдрал нь өмнүүр нь үзэгдэж, нулимс асгаруулан гарч ирсэн. Др Иан Пайслийн хүү Килай манай эхнэр хүүхдүүдийн хажууд ирээд зогссон. Тэрээр манай эхнэрт хандан “Би ийм зүйлийг амьдралдаа харж байгаагүй.” Хэмээн шивнэсэн. Бүтэн гурван сарын дараа таван зуу гаруй хүн ирсэн бөгөөд тэд бүгдээрээ маш нухацтайгаар, нулимс асгаруулан уйлан ирсэн. Пастор нь тэдэнд зуу зуугаар нь маш богинохон хугацаанд усан баталгаа хийсэн. Би саяхан алдартай уламжлалт Баптист чуулганы пастор ийм төрлийн сэргэлтийг өмнө нь хэзээч харж байгаагүй гэдгээ хэлэхийг сонссон. Би ийм сэргэлтийг хоёронтаа харах болсондоо Бурханд талархадаг – цөхрөлтгүй залбирал дотор хариугаа авсандаа. Хэрвээ бид “дешизин” хэмээх тэнэглэлээ орхиод томоор залбирвал Бурхан бидэнд дахиад сэргэлтийг илгээнэ гэдэгт би итгэдэг – Тэр эрт цагт үйлдэж байсан шигээ.

Бид биелэх хүртэл залбирах үед Бурхан хариулдаг гэдгийг би мэднэ. Манай ээж 80 нас хүртлээ аврал аваагүй байсан. Тэр үхэж ч болохоор өвчтэй байсан. Тэр Там руу явж болохуйц байсан. Гэхдээ би түүний авралын төлөө 40 жилийн турш, үнэндээ өдөр бүр залбирсан. Эцэст нь, нэг өдөр би зүрх сэтгэлдээ хариулт нь ирж байгааг мэдсэн. Би Нью Иоркод номлол хийж байсан. Би Др Каган руу утасдаад ээж рүү минь очоод түүнийг Христ рүү удирдаж өгөөч гэж гуйсан. Өмнө нь тэрээр ээжид минь сайнмэдээ ярихад ээж “аврагдах талаар” дахиж битгий надтай яриарай гэсэн болохоор Др Каган дахиж хэлэхээсээ айж байсан. Гэхдээ би Др Каганд өнөөдөр ээж маань аврагдана гэдгийг залбирлаар дамжуулаад мэдлээ хэмээн хэлсэн. Др Каган үдээс хойш түүн дээр очсон – тэгээд бүх зүйл маш амархан бүтсэн! Ээж маань тэр даруйдаа л дахин төрсөн. Би ээждээ Долдугаар сарын 4-ний өдөр Др Валдрипийн чуулганд хамтарсан усаар угаах ёслолын үеэр живэлт хүртээсэн. Ээж маань яг тэр мөчөөс Христ Есүс дотор 80 насандаа дахин төрж, шинэ бүтээл болсон.

Хувь хүн бүр аврагдах хүртэл та нар залбирч чадна гэдгийг би мэднэ! Нутгийн чуулганд та нар юу гуйснаа болон сэргэлт ирэх хүртэл залбирч чадна гэдгийг би мэднэ! Чуулганд байгаа орхигдсон найзаа аврагдах хүртэл гуйж чадна гэдгийг би мэднэ! Хэрвээ та энд байгаа аврал аваагүй хүмүүсийн төлөө залбирч эхлэвэл, Бурхан таны хүсэж буй зүйлийг өгөх хүртэл бууж өгөхгүйгээр залбирлаа үргэлжлүүлсээр байвал – та ч гэсэн энэ ивээлийг мэдэх болно! Амен!

Ирэх Бямба гарагт бид бас л мацаг барин залбирах болно. Хэрвээ та бидний мацаг барилтад нэгдэхийг хүсэж байгаа бол Баасан гарагийн оройн хоолоо идэлгүйгээр Бямба гарагийн оройн 5:30 хүртэл хамтдаа хоол идэх хүртэл энд ирээд байгаарай. Энд дахиад би Бямба гарагт мацаг барих зааврыг уншиж өгье. Уг зааврыг номлолын дараа өгье. Гэртээ харихад чинь энэ зааврыг хэвлээд та нарт өгнө.

Би та нараар үнэхээр их бахархаж байна! Та нар бол үнэхээр агуу хүмүүс! Та нар олон залуусын төлөө мацаг барин залбирсанаар тэдгээр хүмүүс аврал авч байгаа! Др Чан та бидний төлөөнөө гуйж өгнө үү.


1.   Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.

2.   Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.

3.   Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.

4.   Бидэнтэй хамт үлдэх 10 ба түүнээс дээш шинэ хүмүүсийг Бурхан бидэнд өгөхийн төлөө залбир.

5.   Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.

6.   Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.

7.   Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.

8.   Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.

9.   Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.

10. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.

11. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 18:1-8 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Залбирахыг надад зааж өгөөч” (Albert S. Reitz, 1879-1966).