Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЧИ МАЦАГ БАРИХДАА

WHEN YOU FAST
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 8 дугаар сарын 16-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 16, 2015

“Чи мацаг барихдаа” (Матай 6:16).


Есүс энэ дэлхийд Өөрийнхөө үйлчлэлээ эхлэхийн өмнө мацаг барисан. Есүс Тэнгэр өөд өргөгдсөнийхөө дараа ч гэсэн шавь нараа мацаг барих хэрэгтэй гэж хэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн,

“Тэгэхэд тэд мацаг барина” (Матай 9:15).

Др Жон Р.Райс энэ нь Пентокост сэргэлтийн өмнөх арван хоногийн турш тэд мацаг барин залбирсан гэдгийг харуулдаг хэмээн хэлсэн. Энэ нь үнэхээр үнэн гэж би боддог! Элч Паул дахин төрсөн үедээ гурав хоногийн турш мацаг барин залбирсан. (Үйлс 9:9, 11). Антиох хотын чуулганы гишүүд Бурханы хүслийг мэдхээр мацаг барьсан. (Үйлс 13:2). Тэд Паул болон Барнабыг гадагшаа мишшионероор илгээхдээ ч гэсэн бас л “мацаг барин залбирсан” байдаг. (Үйлс 13:3) Элч Паул “үргэлж мацаг барьдаг” байсан гэдгээ хэлж байсан. (IIКоринт 11:27). Өнөөдрийн энэ үгэнд ч гэсэн Есүс бидэнд хандан мацаг барих хэрэгтэй гэж байна. Тэрээр “Чи мацаг барихдаа” (Матай 6:16) хэмээн хэлсэн. Тэрээр “Тэгэхэд тэд мацаг барина.” гэсэн. (Матай 9:15).

Би Др Ж.Вернон МсЖийг үнэхээр их хүндэлдэг. 1960-аад онд би библийг тэр чигээр нь хавтаснаас нь эхлүүлээд судалж, радиогоор ишлэл бүрийн тайлбарыг нь сонсдог байсан. Өнөөдрийн “Чи мацаг барихдаа” гэсэн үгийн талаар Др МсЖий ийнхүү хэлсэн, “Өнөөгийн итгэгчид бидний хувьд ашиг тус байгаа. Би үүнд итгэж байна.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг IV, хуудас. 38).

Зарим хүмүүс Матай 6:16-18-д Есүс мацаг барилтын эсрэг зүйлийг заасан хэмээн боддог. Гэхдээ тэд буруу бодож байна. Скотфилд тэмдэглэлд дурьдсан шиг Тэр “хэлбэрийг чухалчилдаг” байдлын эсрэг сургаал зааж байсан. Тэр бусдад харуулахын тулд хоёр нүүр гарган мацаг барих явдалыг буруутгасан. Гэхдээ Тэр жинхэнэ мацаг барилтын талаар эсрэг зүйл огтхон ч хэлээгүй. Харин ч эсрэгээрээ – Тэрээр “Чи мацаг барихдаа” гээд үүнийг хэрхэн хийх, яагаад тэд үүнийг хийх ёстойг тэдэнд сургасан. Есүс “Хэрвээ чи барих бол” гэж хэлээгүй. Үгүй шүү! Есүс хэлэхдээ “Чи мацаг барихдаа” хэмээн хэлсэн.

Өнөөдөр мацаг барилтанд ашиг тус байгаа. Гэхдээ алдартай Библи тайлбарлагч Матай Хенригийн үед, түүнээс хойно ч тэрээр ийнхүү халаглан хэлсэн, “Энэ нь ... Христэд итгэгчдийн дунд бараг л орхигдсон” (Матай 16:16 тайлбар). Матай Хенри нас барсанаас ойролцоогоор 25 жилийн дараа Жон Весли өөрийнхөө хүмүүст Христэд итгэгчид долоо хоногт хоёр удаа мацаг барьж байсан үлгэр жишээг дагаарай хэмээн хэлсэнээр үүнийг сэргээсэн. Тиймээс мацаг барилт хийгээд залбиралд анхаарал хандуулан шинэчилж эхэлсэн тэр цагаас эхлээд Анхын Агуу Сэргэлт төрж гарсан. Энэ мацаг барилтыг тодруулсан сэргэлтэд Христийн тодорхойлолт нийцэж байсан,

“Тэгэхэд тэд мацаг барина” (Матай 9:15).

Өнөөдөр бид залбирах тэр үед мацаг барих маш олон шалтгаан байгаа гэдгийг Библи бидэнд заадаг.

I.Нэгдүгээрт, Бид сатаны хүчийг ялан дийлэхийн тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй.

Одоо Марк 9:28-29-р зүйлийг гарган, босоод энэ хоёр эшлэлийг чангаар уншья.

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн мацаг барилт болон залбирлаар л гарч чадна гэв” (Марк 9:28-29)

.

Одоо сууцгаана уу. Би өмнөх номлолдоо хэлж байсан шиг, ихэнхи орчин цагийн орчуулгууд Марк 9:29-с “мацаг барилт болон” гэсэн хэсгийг хассан нь буруу гэдэгт би итгэдэг. Миний бодлоо үгчилсэн орчуулгыг шүүмжлэгч буруу зүйлд үндэслэсэн нь алдаа байсан. Эдгээр орчин цагийн орчуулгаас “мацаг барилт болон” гэсэн үгс арчигдсан нь харамсалтай. Гностик - нөлөөнд ороод эдгээр үгсийг хассан тахилч нарын хуулбарласан хуучны хоёр гар бичмэл үүнд нөлөөлсөн. Мацаг барилт нь Барууны Христэд итгэгч нарын бодлоос арчигдсан хамгийн гол шалтгаануудын нэг бол эдгээр асуудалтай гар бичмэлүүдэд тулгуурласан өнөөгийн библийг уншиж байгаад юм. Манай чуулганууд Сатаны эсрэг маш сул дорой байгаад гайхах зүйл байхгүй! Др Жон Райс ийнхүү хэлсэн, “Энэ хүүхэд үнэндээ чөтгөрт [ад зэтгэр] эзлэгдсэн байсанд эргэлцэхгүй байцгаая. Муу ёрын сүнснүүд гэдэг бол бидний тухай юм” (Commentary on the Gospel According to Matthew, Sword of the Lord Publishers, 1980 хувилбар, хуудас. 364; Матай 17:14-21 тэмдэглэл). Библи ийнхүү хэлдэг,

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин... тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ” (Ефес 6:12).

Өнөөдрийн евангелизмаар сүм чуулганыг босгон байгуулна гэдэг бол үнэхээр хэцүү. Өнөөдөр Америк дахь сайнмэдээний ажил нуран унасан хэмээн хэлдэг хүмүүс байгаа. Энэ нь өнөө цагт Сатаны хүч үнэхээр илүү байгаа мэт надад санагдаж байна. Энэ нь “Тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүч”-ийг даван дийлэх Бурханы хүч бидэнд хэрэгтэй мэт санагдаж байна. Сатаны чанга зуурсан хүчийг нураахын төлөө Бурханд хандан мацаг барин залбирцгаая! Сатан маш олон хүмүүсийг өөрийнхөө дарамтан дор байлгаж байхад Христийн төлөө бид ялахаар хичээж байгаа өнөө үед урвалт хийгээд сүм чуулганы хөрөлт байгаа нь гарцаагүй үүнтэй холбоотой гэж би бодож байна. Одоо “Надад залбирахыг заагаач” гэсэн магтаал дуу 6-г дуулцгаая. Хоёрдугаар бадаг “Залбирал дахь Хүч”

Залбирал дахь хүч, Эзэн, залбирал дахь хүч,
   Ертөнцийн нүгэл, уй гашуу, түгшүүр дунд;
Хүмүүс орхигдон үхэж байна, цөхрөлд буй сүнснүүд;
   Өө, надад хүчийг өгөөч, залбирал дахь хүч!
(“Надад залбирахыг заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

Залбирал дахь хүч гэдэг бол шууд мацаг барилттай холбогдож байгаа хэмээн би бодож байна. Есүсийн хувьд ийнхүү хэлсэн,

“Тэгэхэд тэд мацаг барина” (Матай 9:15).

II. Хоёрдугаарт, Бид сэргэлтийг илгээх зуучлагч болохын тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй.

Үгүй ээ, бүх зүйл сэргэлтэд тулгуурлана гэж би бодохгүй байна. Гэхдээ 1859 оноос хойш Америкт үндэстэнийг – өөрчлөх хэмжээний сэргэлт болоогүй л байна – нутгийн чуулганд сэргэлтүүд маш ховор болж байгаа бөгөөд манай улсад өнөөдөр маш цөөхөн нь ганц нэгийг л үзсэн байна. Др Кен Коннолли “Бид сэргэлтийн талаар ерөөсөө мэдэхгүй тийм үеийнхэнтэй амьдарч байна.” Гэхдээ Элч Паул сэргэлтийн талаар мэддэг байсан! Үйлс библид түүн дээр Бурхан ирээд үйлчлэлийг нь ивээсэнээр хэрэглэгдсэн тухай гардаг. Бид энэ эшлэлийг үзээд гайхах хэрэггүй, бид уг зүйлийг үзэхэд Паул,

“олон удаа өлсөж цангаж” (II Коринт 11:27).

Христэч түүхч Др Счафф анхны Христэд итгэгчид Лхагва болон ялангуяа Баасан гарагт мацаг барихаар төлөвлөдөг байсан хэмээн хэлдэг. (Philip Schaff, Ph.D., History of the Christian Church, Eerdmans Publishing Company, 1976 хувилбар, бүлэг II, хуудас. 379). Жон Весли Анхдугаар Агуу Сэргэлтийн үеэр энэ заншлыг сэргээсэн.

Үгүй ээ, мацаг барин залбирах нь шууд л автоматаар сэргэлтийг авчирдаг гэж би бодохгүй байна. Эсвэл мацаг барин залбирахад тодорхой тогтсон өдрүүд байдаг хэмээн би бодохгүй байна. Би үүнийг библиэс олж хараагүй. Гэхдээ тодорхой өдрүүдэд мацаг барин залбирахгүйгээр бидэнд сэргэлт ирсэнийг миний хувьд би хараагүй. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн,

Библид байгаа Бурханы агуу ариун хүмүүс үргэлж мацаг барьдаг байсан. Мацаг барилт нь үргэлж чин зүрхний залбирал, гэмшил, гашуудал, дайснаас чөлөөлөгдөх, дээгүүрх мэргэн ухаан зэргийг хайхтай холбогддог. Мосэ Синай ууланд... мацаг барисан, бидний Аврагч цөлд... мацаг барисан. Иошуа, Давид, Езра, Нехемиа, Даниел, Живэлт Иоханы дагалдагчид, Анна, Элч нар, Паул, Барнаб хийгээд бусад бүгд мацаг барин залбирдаг байсан. Бурханы ариун хүмүүс мацаг барин залбирч Бурханыг хүлээж байхдаа залбирал нь хариулагдахыг хардаг байсан. Библийн цагаас хойшхи агуу залбирлын хүмүүс залбирахаасаа илүү олон удаа мацаг баридаг байсан. Христэд итгэгчид мацаг барин хамтдаа цугларахад сайхан нөхөрлөл болдог... Аврагч зөвхөн [Өөрөө] мацаг баридаг бус, харин дагалдагч нартаа мацаг барь хэмээн сургадаг байсан. Тэд Түүнийг [дээш өргөгдөн] явахад мацаг барьж байсан. (John R. Rice, D.D., Prayer – Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1970 хувилбар, хуудас. 215).

Др Райс ч гэсэн “мацаг барилт болон залбирал нь сэргэлтийг авчирдаг” хэмээн ярьж байсан. (адил. хуудас. 227).

Гэхдээ бид мацаг барилт болон залбирал нь сэргэлтийг “буй болгодог” хэмээн бодох хэрэггүй. Рев.Лайн Х.Муррай үнэхээр зөв хэлсэн,

Бурхан залбиралыг ивээлийн хэрэгсэл болгохоо сонгодог, тиймээс түүний хүслийн биелэл нь бидэн дээр үндэслэдгүй, харин бидний бүх тулгуур Түүн дээр байдаг гэдгийг бидэнд сургахын тулд илүүтэй байдаг... Ийм төрлийн залбирал нь чөлөөт эсвэл хор хөнөөлтэй байдал, Бурханы сүнсийг буй болгох – орчин цагийн зохиолчдын хэлдэг “Радикал... залбирал болон мацаг барилт” гэсэн ойлголт руу хөтөлдөггүй.” (Rev. Iain H. Murray, Pentecost Today? The Biblical Basis for Understanding Revival, The Banner of Truth Trust, 1998, хуудас. 69).

Энэ нь “Бурхан Өөрийн хүмүүсээ ивээхээр төлөвлөх үедээ тэднийг эхлээд залбирал уруу хөтөлдөг” гэсэн үгээр тодорхой хэлэгддэг. Жон Весли энэ санааг бас өөрөөр хэлсэн,

Эзэнд хандан мацаг барилт хийхийн тулд хараагаа ... Түүн рүү чиглүүл. Бид бодол санаагаа зөвхөн энд байлгахын тулд, зөвхөн үүний төлөө тэнгэр дэх бидний Эцэгийг алдаршуул (The New Encyclopedia of Christian Quotations, Baker Books, 2000, хуудас. 360).

Мацаг барилт болон залбирал нь сэргэлт ирэхийн “уг үндэс” бишээ. Бурхан л гол үндэс нь юм. Мацаг барилт болон залбиралд бид Бурханд ойртон очдог бөгөөд энэ нь Түүнд нийцэх үед Тэрээр сэргэлтийг цутган асгадаг. Энэ бүгдээрээ Бурханы мутарт байдаг. Мөн түүнчлэн сэргэлтийн үед хүмүүсийн залбирал Гэхдээ хүмүүс мацаг барин залбирах үед энэ нь хурдан бүрэн биелэдэг төдийгүй хүмүүс мацаг барин залбирахад илүү үр ашигтай байдаг гэдэг нь ч бас үнэн юм. Бурхан аль эрт сэргэлтийг илгээсэн тэр цаг үед Жон Весли ийнхүү хэлж чадсан,

Та мацаг барих болон залбирах ямар нэг өдрөө төлөвлөсөн үү? Хаан сэнтийн ивээлийн шуурга болон давшилт энэ газарт ивээлтэйгээр буун ирж байна. (Letters of John Wesley, хуудас. 340).

Гэсэн ч Бурхан Өөрөө эхлээд бидэнд залбирах хүч өгөхгүйгээр Жон Веслигийн тодорхойлсон шиг бидэнд сэргэлтийн цаг байх боломжгүй гэдгийг бид өөрсдийн туршлагаараа мэднэ. Бурхан Өөрөө “хаан ширээний энэрлээ ивээл болон доош [бууж] ирэх [хүртэл] залбирлын шуургын зохиогч байдаг. Бурхан бол мацаг барилт болон залбиралын агуу их сэргэлтийн эзэн нь юм. Зөвхөн Бурхан бидний мацаг барилт болон залбирлын зохиогч бөгөөд дуусгагч болсон цагт л энэ нь Түүнд таалагдаж, сэргэлтийг бидэнд илгээх арга зам болдог. Бусдаар бол бидний бүхийл мацаг барилт хийгээд залбирал бол бүгдээрээ юуч биш болдог. Бүгдээрээ Бурханы царайг эрэлхийлж, өөрсдийн амиа Түүнд өргөж, Өөрийнхөө Чуулганаар Тэр алдаршихын төлөө мацаг барин залбирцгаая. Ийм л Бурхан – төвтэй мацаг барилт хийгээд залбирал жинхэнэ сэргэлтээр ивээгдэж чадах юмаа. Одоо босоод “Надад залбирахыг заагаач” гэсэн дууг дахиад дуулья! Энэ нь магтаал дуу 6-г, хоёрдугаар бадаг.

Залбирал дахь хүч, Эзэн, залбирал дахь хүч,
   Ертөнцийн нүгэл, уй гашуу, түгшүүр дунд;
Хүмүүс орхигдон үхэж байна, цөхрөлд буй сүнснүүд;
   Өө, надад хүчийг өгөөч, залбирал дахь хүч!
(“Надад залбирахыг заагаач” Albert S. Reitz, 1879-1966).

III. Гуравдугаарт, бид хувь хүмүүс дахин төрөхийн тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй.

Есүс ийнхүү хэлсэн,

“Чи мацаг барихдаа” (Матай 6:16).

Бурхан эш үзүүлэгч Исаиад ийнхүү хэлсэн,

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6).

Дагалдагч нарын тусалж чадаагүй хүү “маш олон сул дорой хүмүүсээр” хүрээлэгдсэн байсан. Дагалдагч нар түүнд тусалж чадаагүйн учир нь,

“Тэр -Энэ төрөл нь зөвхөн мацаг барилт болон залбирлаар л гарч чадна гэв” (Марк 9:29).

Чуулганд ирж буй хүмүүсийн зарим нь яг ийм байдалд байна гэж танд санагдахгүй байна уу? Сатан “энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон” (II Коринт 4:4) гэж бодогдохгүй байна уу? Бурхан доорхи үгийг хэлэхдээ бидэнтэй ярьж байгаа гэж бодогдохгүй байна уу?

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6).

Чарльз Весли доорхи шүлгийг бичиж байхдаа Исаиад байсан оюун бодол түүнд байсан гэж би боддог,

Тэр гэмийн нөлөөний хүчийг эвддэг,
   Тэр хоригдлуудыг чөлөөлдөг;
Түүний цус адгийн нэгнийг ч ариусгана;
   Түүний цус надад тусалсан.
(“O For a Thousand Tongues,” Charles Wesley, 1707-1788).

Одоо босоод энэ дууг “O Set Ye Open Unto Me.” аяаар дуулья.

Тэр гэмийн нөлөөний хүчийг эвддэг,
   Тэр хоригдлуудыг чөлөөлдөг;
Түүний цус адгийн нэгнийг ч ариусгана;
   Түүний цус надад тусалсан.

Одоо сууцгаана уу.

Үнэхээр бид, энд буй хараахан аврагдаагүй байгаа хүмүүсийн төлөө Христэд хандан хир зэрэг мацаг барин залбирах ёстой юм болоо! Дэлхий болон Сатаны гэм нүглийг хүчний саварт буй тэднийг чөлөөлөхийн тулд бид хир зэрэг залбирах ёстой юм болоо! Бид үнэхээр, Христэд хандан хир зэрэг мацаг барин залбирах ёстой юм болоо

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд...” (Исаиа 58:6).

Чарльз Веслигийн дууг дахиад дуулья!

Тэр гэмийн нөлөөний хүчийг эвддэг,
   Тэр хоригдлуудыг чөлөөлдөг;
Түүний цус адгийн нэгнийг ч ариусгана;
   Түүний цус надад тусалсан.

Чарльзийн ах Жон Весли сэргэлтийн цаг үед үнэхээр зөв хэлсэн,

Та мацаг барих болон залбирах ямар нэг өдрөө төлөвлөсөн үү? Хаан сэнтийн ивээлийн шуурга болон давшилт энэ газарт ивээлтэйгээр буун ирж байна. (адил).

Бид яг үүнийг дараагийн Бямба гарагт хийх болтугай! Боломжтой хүмүүс нь бидний дунд буй орхигдсон хүмүүсийн төлөө гэртээ мацаг барин залбирах болтугай! Мэдээж та нар бүгдээрээ мацаг барьж чадахгүй. Гэхдээ эрүүл саруул, зөвшөөрөгдсөн хүмүүс нь мацаг барин залбирах боломжтой. Ирэх Бямба гарагт цуглаан дээр 5:30-д буцан ирээд, тэдний төлөө дахин залбирч, тэгээд мацаг барилтаа завсарлан хоол идээд, дараа нь Бурхан дотор баяр хөөртэйгээр харих болно! Угтаа Чарльз Веслигийн магтан дуу үнэн юм! Үүнийг дахиад дуулья!

Тэр гэмийн нөлөөний хүчийг эвддэг,
   Тэр хоригдлуудыг чөлөөлдөг;
Түүний цус адгийн нэгнийг ч ариусгана;
   Түүний цус надад тусалсан.

Өнөө орой энд орхигдсон хэн нэгэн байна уу? Бид таны төлөө залбирна. Та Сатаны савраас мултарах хийгээд Есүсийн ариун цусаар гэм нүглээ цэвэрлүүлэхийн тулд Есүс Христ танд хэрэгтэй. Бид таныг Христэд итгээд аврагдахын төлөө залбирч байгаа.

Одоо энд энэ долоо хоногийн гуйлтын сэдэв, ялангуяа Бямба гарагт яах талаар жагсаалт байна.


1.   Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.

2.   Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.

3.   Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.

4.   Бидэнтэй хамт үлдэх 10 ба түүнээс дээш шинэ хүмүүсийг Бурхан бидэнд өгөхийн төлөө залбир.

5.   Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.

6.   Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.

7.   Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.

8.   Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.

9.   Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.

10. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.

11. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Матай 6:16-18 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Чиний төлөө би залбирч байна” (S. O’Malley Clough, 1837-1910).


үндэс

ЧИ МАЦАГ БАРИХДАА

WHEN YOU FAST

Доктор Р.Л.Химерс

“Чи мацаг барихдаа” (Матай 6:16).

(Матай 9:15; Үйлс 9:9, 11; 13:2, 3;
II Коринт 11:27; Матай 9:15)

I. Нэгдүгээрт, Бид сатаны хүчийг ялан дийлэхийн тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй. Марк 9:28-29; Ефес 6:12.

II. Хоёрдугаарт, Бид сэргэлтийг илгээх зуучлагч болохын тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй. II Коринт 11:27.

III. Гуравдугаарт, бид хувь хүмүүс дахин төрөхийн тулд Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй. Исаиа 58:6; Марк 9:29; II Коринт 4:4.