Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ГЭМТНҮҮДИЙН ТӨЛӨӨХ ТАЛХ ГУЙЛТASKING BREAD FOR SINNERS Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөхгүй гэж үү?” (Лук 11:13). |
Энд гарч буй сургаалт зүйрлэл нь сүнслэг үнэнийг илэрхийлсэн түүх юм. Энэ сургааль зүйрлэл нь маш энгийн түүх. Дагалдагч нарын нэг нь “Эзэн минь, залбирах талаар бидэнд заагаач” (Лүк 11:1) хэмээн хэлсэн. Есүс тэдэнд Эзэний заасан залбиралыг (Бидний Эцэг) өгсөн. Энэ бол би бүх амьдралынхаа туршид өдөрт багадаа л нэг хийдэг залбирал. Гэхдээ дараа нь Есүс тэдэнд энэ жижиг түүх болон сургаалт зүйрлэлийг өгсөн.
Шөнө дөлөөр гэрт нь найз нь ирсэн боловч талх байхгүй байсан нэгэн эрийн тухай Христ ярьсан. Тиймээс өнөөх эр хөршийнхөө гэрт очоод гурван талх зээлдүүлээч хэмээн гуйсан. Тэр хөрш айлдаа найз нь холын аянаас ирсэн гэрт нь зочилон ирсэн тухай хэлсэн. “Түүнийг дайлах ямарч зүйл надад алга” Хөрш нь түүнд надад бүү төвөг удаад бай хэмээн хөөсөн. Тэр болон хүүхдүүд нь аль эрт орондоо орсон байсан. Гэсэн хэдийч нөгөө эр гадаа зогсоод хаалгыг нь тогшисоор байсан. Эцэст нь хөрш нь хаалгаа онгойлгоод түүний хүссэн талхыг өгсөн.
Үүний дараа Есүс уг сургаалт зүйрлэлийн тайлалыг хэлсэн; энэ түүхэнд гарч байгаа “ёс суртахууныг” хүмүүс юу гэж хэлэх болоо, үүнийг хэлсэн шалтгаан нь:
“Би та нарт хэлье, Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лүк 11:9).
Грек эх хэлэндээ энэ нь тасралтгүйгээр гуйж, хайж, тогшисоор байгаа утгыг илэрхийлдэг. Др Жон Р.Райс уг эшлэлийг ийнхүү орчуулж болох юм гэсэн, “гуйхаа үргэлжлүүлсээр бай, энэ нь та нарт өгөгдөнө, тогшихоо үргэлжлүүлсээр байх, энэ нь та нарт нээгдэнэ.” (Prayer: Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1970 хувилбар, хуудас. 94).
Тэгээд уг сургаалт зүйрлэлийн дараагийн тайлан байна. Уг эр хаалгыг тогшиж байхдаа талх гуйсан. Энэ “талх” гэдэг нь юу вэ? Арвангуравдугаар зүйлд хариулт нь байна, “тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” Энд өөр утга байгааг би мэднэ, гэхдээ хамгийн гол зүйл нь – гэмтнүүдийг гэрэлтүүлж, гэм нүгэлд нь буруутгаж, тэднийг Христ рүү хөтлөхийн төлөө Бурхан Ариун Сүнсийг бидэнд өгөөч хэмээн бид гуйж, хайж, тогших ёстой. Тиймээс сургаалт зүйрлэлд гарч буй “талх” нь Ариун Сүнсийг хэлж байгаа гэдэгт би итгэдэг. Зургаадугаар эшлэлд талх гуйж байхдаа өнөөх эр ийнхүү хэлсэн, “Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга.” Ариун Сүнсний оршихуй байхгүй бол манай чуулганд ирж байгаа орхигдсон хүмүүсийн өмнө тавих зүйл бидэнд юуч байхгүй юм
.Би номлолдоо маш шаргуу бэлдэж байсан тэр цагаа санаж байна. Гэхдээ би индэр дээр гарсан үед би зүгээр л амнаасаа хий хоосон үгс гаргаж буй мэт санагдсан. Номлол нь гэмтнүүдэд тус болохуйц сайн бэлтгэгдсэн байсан. Гэтэл үүнд ямарч хүч байгаагүй. Нэг ч хүн хайр ивээл аваагүй. Сүүлийн үеийн зарим номлогчид миний юу яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байхаа. Тэд номлолоо хийхдээ эдгээрийн талаар ямарч ялгааг мэдэрдэггүй. Энэ бол үнэхээр гунигтай зүйл бөгөөд тэд Ариун Сүнсний талаар бүр юуч мэдэхгүй байдаг. Тэр байтугай тэд номлож байх үедээ Бурханы Сүнс оршидог эсэхийг ч хэлж чадахгүй.
Би нэг удаа итгэдгүй аавыгаа дагуулаад Нью Орлион дахь Боурбон гудамнаас ирсэн алдартай номлогчийн сургаалийг сонссон. Хүмүүс надад энэ номлогч хичээл насны эрчүүдэд шог яриа яриад – тэгээд дараа нь сайнмэдээ ярьдаг тул танай аавд нөлөөлж болох юм гэж хэлсэн. Энэ бол би аавтай цуг цуглаан явсан ганцхан тохиолдол байсан. Тэгээд Боурбон гудамнаас ирсэн өнөөх номлогч босч ирээд шог яриагаа ярьж эхэлсэн. Тэр үүнийгээ үнэхээр сайн хийж байсан. Үнэндээ маш сайн байсан! Тэр ярианыхаа төгсгөлд аврал авах талаар ганц хоёр л үг хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг урагшаа гарч ирээд аврал авах талаар урьж эхэлсэн. Манай аав ерөөсөө босоогүй. Хэсэг хугацааны дараа бид машиндаа байх үед би ааваасаа юу бодож байгаа талаар асуусан. Аав маань “Тэр Боб Хөп шиг сайн бол биш юм байна” гэсэн. (Залууст болон мэдэхгүй хүмүүст хандаж хэлэхэд – Боб Хөп бол алдартай шог яриач байсан). Аав ердөө л “Тэр Боб Хөп шиг сайн бол биш юм байна” гэдгийг хэлсэн.
Цуглаанд оролцогсод уг гудмаар явж байхдаа номлогчийн үгийн талаар инээд алдан ярилцасаар явсан. Тэр энэ номлол нь маш амжилттай болсон хэмээн бодож байсанд нь би итгэлтэй байна. Гэвч Ариун Сүнс тэнд байгаагүй! Ерөөсөө байгаагүй! Би үүнийг тэр үед ч мэдэж байсан, одоо ч мэдэж байгаа. Аав маань намайг ятгасан учраас тэнд ирсэн. Тиймээ, аав маань ирсэн – гэхдээ Ариун Сүнс тэнд ирээгүй! Миний аав үл итгэгч байсан – гэсэн ч Довнейгийн ойролцоох тэр цуглаанд аав минь зориулсан “талх” байгаагүй.
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Хэрвээ би энд номлохоор болоход Ариун Сүнс энд байхгүй бол хэнд ч тус болохгүй, хэн ч аврагдахгүй, хэн ч Христийн дагалдагч болохгүй байх болно. Тийм л учраас би номлолоо бичих бүрдээ өгүүлбэр бүр, хэсэг бүрийн төлөө үргэлж залбирдаг. Тийм л учраас би манай гурван залбирлын цуглаан дээр номлолын төлөө гуйж өгөхийг хүсдэг. Тийм л учраас намайг номлол хийж байх үед өөр нэг өрөөнд хоёр залбирлын дайчинд залбирч өгөхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл энэ индэр дээрээс өгөх зүйл гэж юуч байхгүй – “надад [тэдний] өмнө тавих юм юуч алга.” Энэ бол эцсийн цагийн сүм чуулгануудын асуудал юм! Ийм зүйл бидэнд нүүрлэхгүйн тулд залбирцгаа!
Гэмтнүүдийн төлөө Бурхан “талх” өгөхийн тулд бид хир гуйх хэрэгтэй вэ? Бид Ариун Сүнсний төлөө хир зэрэг гуйх вэ? 9-р зүйлийг үзье,
“Би та нарт хэлье, Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лүк 11:9).
Гуйсаар бай! Хайсаар бай! Тогшисоор бай! Бүү бууж өг. Бүү орхи. Сүнсэнд чинь гал ноцоох гэрлийг Бурхан өгөх хүртэл шаргуу залбир – тиймээс та Ариун Сүсний төлөө залбирч чадна – гэмтнүүдийг хооллох талхны төлөө!
Үүнчлэн бид гэмтнүүдэд талх өгөхийн тулд бидний нөхөрлөлийг ашиглахын төлөө Бурханаас гуйх ёстой. Бидэнд хатагтай Күүк, ноён Ли, Роберт Левис, Диксон болон бусад хүмүүсийн бэлтгэсэн гайхалтай хоол хүнс байх болно. Гэхдээ Ариун Сүнс үгүй бол өглөө, оройн үйлчлэлийн дараах бидний хоол хүнс хүмүүст ямарч тус нэмэргүй байх болно. Үйлчлэлийнхээ дараа хоолоор үйлчилдэг байсан нэг чуулганыг би мэднэ. Пасторын эхнэр нь үүнийгээ надад сэтгэл догдлон ярьж байсан. Тэр надад энэ хоолны үйлчлэлээр дамжуулан чуулганд олон хүмүүс ирсэн хэмээн хэлсэн. Тэгээд би түүнээс “Та нарт одооч гэсэн энэ хоолоо үргэлжлүүлж байгаа юу?” гэж асуусан. Тэр “Үгүй. Энэ нь цаашид хүмүүст тус дэм болохоо больсон мэт санагдсан учраас бид үүнийгээ зогсоосон.” Би юуч хэлээгүй, гэхдээ би шалтгааныг нь мэдэж байсан. Энэ бол хоол нь хүмүүст тус болохоо болисон хэрэг биш. Жинхэнэ шалтгаан нь тэд хоолныхоо төлөө залбирахаа зогсоосон учраас юм! Ариун Сүнс оршихгүй үед хүмүүс яагаад хоолны төлөө ирэх болдог вэ? Хэрвээ Ариун Сүнс үгүй бол энэ бол зүгээр л нэг өөр төрлийн хоол болдог! Яагаад түвэг болох вэ? Яагаад Биг Мак идэж болохгүй гэж? Яагаад гэртээ хооллож болохгүй гэж?
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Нэг номлогч манай хоолыг үнэхээр янзтай гэж бодсон! Гэхдээ тэр үүнийг үл ялиг л өөрчлөх байсан хэмээн бодсон – бидэн шиг ийм их хоолыг хийх нь үнэхээр хэцүү учраас. Тиймээс тэр үүнийг “бага зэрэг л” өөрчилсөн. Тэр хоолоор үйлчлэхийн оронд сүмийнхээ эмэгтэйчүүдийн хөнгөн зуушаар үйлчлэх байсан. Алфрэд Хитчкок өөрийнхөө “Psycho” хэмээх кино дэлгэцэнд гарч эхэлсэн үед тэрээр бүх л киноныхныг урьсан. Тэр тэднийг “хуруугаар хийсэн хоолоор” дайлсан –тэгээд тэдэнд - “жинхэнэ хуруугаар хийсэн” – гэдгээ ч хэлсэн! Нэгэн эмэгтэй чангаар орилж өнөөхийг газарт чулуудсан!
Хөнгөн зууш бол хүлээн авалтын үед бол ОК байдаг, гэхдээ удаан хугацаагаар сүмийн үйл ажиллагаанд суусан өлсөж буй залууст бол энэ нь ямарч тус болохгүй. Хэрвээ тэр болон түүний хүмүүс үүний төлөө хичээнгүйлэн залбирсан бол энэ алдаагаа олж харах л байсан гэдэгт би итгэдэг. Хэрвээ бидэнд Ариун Сүнс үгүй бол бидний үйлчилдэг хоол хүртэл ямарч ивээлгүй болохыг бид мэддэг. Хэрвээ Бурханы Сүнс энд байхгүй бол – бидэнд тэдний өмнө тавих юм юуч алга!
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Зүүн хойд талын номлогч надад чуулган нь өглөөний цуглааны дараа хоолоор үйлчилдэг хэмээн хэлсэн. Тэгээд үүний дараа хүмүүс нь бүгдээрээ өөр өрөөнд ороод товчхон библийн хичээл хийдэг гэсэн. Тиймээс, тэдэнд Ням гарагийн оройны үйлчлэл шаардлагагүй гэсэн. Тэрээр өдрийн хоолны дараа библийн хичээл байгаа учраас оройн үйлчлэлээс илүү дээр гэж хэлсэн. Тэр “Бид хир чадлаараа л Библи үзэж байна!” хэмээн хэлсэн.
Би “Өрөвдөлтэй хүн! Тэр хэзээч амжилттай пастор байгаагүйд ердөөсөө гайхах зүйл үгүй!” хэмээн би бодсон. Оройн үйлчлэл нь дуулгаваргүй “сүмийн хүүхдүүд”-дийн толгойд илүү Библийн эшлэл чихэх тухай ойлголт биш юм! Тэр үүнийг олж харж чадах болов уу? Оройн үйчлэлийг орхисноор орхигдсон хүмүүсийг сайнмэдээний үйлчлэлд авчирах боломжоо алдаж байгаа! Бурхан минь бидэнд туслаач! Хэрвээ пастор болон түүний хүмүүс үүний талаар анхааралтай залбирсан бол тэдний хийж байгаа зүйл нь хичнээн мунхаг болохыг Бурхан тэдэнд харуулах л байсан. Ариун Сүнс энд оршиж пасторыг нь удирдаж, хүмүүсийг нь сэргээхгүй учраас гэмт хүмүүс тэнд ирээд аврал олж чаддаггүй! Энэ хорон муу үед Бурхан бидэнд туслах болтугай!
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Эцсийн цаг үед номлогчид хийгээд чуулганы гишүүд харанхуйд бүдчин яваа мэт санагддаг! Чуулганд хийдэг бидний бүх зүйл заавал залбирал дотор байх ёстой. Өөрөөр бол бид “Би чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ” (Илчлэлт 3:1) хэмээн хэлэгдэх болно. хийдэг бидний бүх зүйл заавал залбирал дотор байх ёстой. Өөрөөр бол бид “Би чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ” Энэ нь альч цуглаанд тохиолдож болно – ялангуяа энэ хорон муу цагт- эцсийн өдрүүдэд! Хэрвээ бид бүхийл хийж буй зүйлдээ Ариун Сүнсний оршихуйг хүсэн гуйхгүй бол бид төд удалгүй Сардей чуулган шиг үхдэл болно!
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Миний айж буй зүйл нь өнөөгийн ихэнхи чуулган ийм байдалтай байна. Манай хүмүүс амралтаараа яваад эргэж ирэхдээ бараг л ихэнхи нь надад оролцсон цуглаандаа үнэхээр сэтгэл хангалуун бус байсанаа хэлсэн. “Магтан дуу нь үхмэл.” “Номлогч нь уйтгартай.” “Хүмүүс нь нөхөрсөг бус.” “Тэд Ням гарагийн оройн мөргөлгүй.” “Бид залбирлын цуглаанд нь оролцоход жинхэнэээсээ залбирагч байхгүй – зүгээр л байдаг библи судлал” Хэрвээ манай хүмүүс ингэж бодож байгаа бол үл итгэгч нар ч ингэж бодох болно! Эцсийн өдрүүд дэх чуулганууд сул байгаад гайхах зүйл үгүй!
“Аялалаасаа ирсэн найз маань над дээр ирээд байна, тиймээс надад түүний өмнө тавих юм юуч алга” (Лүк 11:6).
Одоо бид бардам болж болохгүй. Бид илүү сайн биш гэдгээ үргэлж санаарай! Бид өөрсдийнхөө сул доройг заавал зөвшөөрөх ёстой, эс бөгөөс бидэнд Бурханы хүч орших боломжгүй болно. Бид мацаг барин залбирах талаар суралцсан – учир нь Сатан болон чөтгөрүүдээс дээгүүрх эрх мэдэлтэй байх нэг чухал зэвсэг бо мацаг барилт юм! (Марк 9:29). Бид мацаг барин залбираад зарим ивээлүүдийг хүртэж байгаа. Гэсэн ч бид дараагийн Бямба гарагт мацаг барилтаа орой 5:30-д хамтдаа хоол идэх хүртэл энд цуглаан дээрээ үргэлжүүлнэ.
Өнөө орой би та нараас манай бүхийл үйл ажиллагаанд Ариун Сүнс оршихын төлөөнөө залбирч өгөөч хэмээн гуйж байна. Бурханы Сүнсий оршихуйгүйгээр орхигдсон гэмт хүмүүсийн “өмнө тавиад дайлах юм юуч байхгүй” юм! Тиймээс бидний хийж байгаа бүх зүйл дээр нэг бүрчлэн Ариун Сүнс бууж ирэхийн төлөө бид залбирах ёстой. Бидэнд зайлшгүй байх ёстой “талх” бол Ариун Сүнс юм, эсвэл үл итгэгч хүмүүс нар шим тэжээлээ олохгүй учраас манай чуулганыг орхиод явах болно – тэгээд аврагдахгүй болох болно.
Тиймээ, Есүс гэмтнүүдийг Бурханы уур хилэнгээс аврахаар загалмай дээр үхсэн. Тиймээ, Есүс гэмт хүмүүст шинэ төрөлт өгөхийн тулд үхлээс амилсан, тэр бүү хэл тэдэнд мөнхийн амь өгөхийн тулд! Гэхдээ эдгээр зүйлс нь Бурханы Сүнсний оролцоогүйгээр биелэх ямарч боломжгүй юм. Тиймээс бүх л долоо хоногийн турш та залбирахдаа гэмтнүүдийн төлөөх талхны төлөө гуйгаарай. Тэдний харанхуй бодол санаанд нь гэрэл тусч, гэмт нүгэлтэй гэдгээ мэдрэх хүртэл, тэдний хамгийн чухал хэрэгцээ бол Эзэн Есүс Христ гэдгийг мэдүүлэхийн тулд манай үйлчлэлд Ариун Сүнсийг Бурхан илгээхийн төлөө залбир! Одоо Лүк 11:13 үзээрэй. Энэ Скотфилд библи судлалын 1090 дэх хуудсанд байгаа. Босоод хамтдаа чангаар уншья.
“Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөхгүй гэж үү?” (Лук 11:13).
Одоо энд энэ долоо хоногийн гуйлтын сэдэв, ялангуяа Бямба гарагт яах талаар жагсаалт байна.
1. Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.
2. Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.
3. Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.
4. Бидэнтэй хамт үлдэх 10 ба түүнээс дээш шинэ хүмүүсийг Бурхан бидэнд өгөхийн төлөө залбир.
5. Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.
6. Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.
7. Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.
8. Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.
9. Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.
10. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.
11. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 11:5-13 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Чиний төлөө би залбирч байна” (S. O’Malley Clough, 1837-1910).