Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
УРВАЛТЫН ҮЕ ДЭХ МАЦАГ БАРИЛТ БОЛОН ЗАЛБИРАЛFASTING AND PRAYER IN A TIME OF APOSTASY Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Одоо Лук 4 дүгээр бүлэг 18-21 дүгээр зүйлийг хамтдаа гаргая. Саяхан ноён Прудхомме уншисаныг би дахиад уншья. Лук 4:18-21 дүгээр зүйл нь Скотфилд библи судлалын 1077 дугаар хуудсанд байгаа.
“Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд хандаж -Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.” (Лук 4:18-21).
Одоо сууцгаана уу.
Есүс энэ эшлэлийг Исаиа 61:1,2-с уншисан. Тэр эдгээр эшлэлийг уншиж дуусчихаад эдгээр нь Түүгээр биелэлээ олж байна гэж хэлсэн. Тэр бол энэхүү Сайнмэдээг тунхаглахаар тослогдсон Нэгэн байсан. Тэр бол зүрх сэтгэлдээ шарх авсан хүмүүсийг эдгээхээр Бурханаар илгээгдсэн Нэгэн байсан. Тэр бол сохорыг хараа оруулах хийгээд олзлогдогсдын чөлөөлөлтийг тунхаглахаар Бурханаар илгээгдсэн Нэгэн байсан. Тэр бол дарамт шахалтанд байгсдад эрх чөлөөг тунхаглахаар Бурханаар илгээгдсэн Нэгэн байсан.
Тэр Өөрийгөө тэр Нэгэн хэмээн хэлэхэд нь тэд маш их үзэн ядсан. Тэд бол Түүний өсөж торнисон Назар хотын хөрш болон найз нөхөд байсан. Тэд “Энэ чинь Иосефын хүү биш гэж үү?” (Лук 4:22) хэмээн хэлсэн. “Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч” – маш их уур хилэн (Luke 4:28). Тэд суудлаасаа год босон Түүнийг хотоос чирж гаргасан. Цугласан олон түүнийг хадан хавцалын ирмэг дээр авчирсан – тэгээд Түүнийг үхүүлэхээр доош чулуудах гэсэн. “Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.” (Лук 4:30) Матай Хенри “Түүний хувьд ажил бүрэн дуусаагүй, харин дөнгөж эхэлж байсан тул” Тэр тэдний нүдийг юм харахгүй эсвэл самгардалд оруулсаны аль нэг нь байсан хэмээн хэлсэн.
Тэр Назарыг орхиод доош уруудан Капернаум руу явсан. Тэр синагогот очтол чөтгөрт эзлэгдсэн хүн байсан. Би эхнэр Илеанатайгаа тэнд очиж үзсэн. Бид тэнд энэ эртний синагогын балгасыг харсан. Чөтгөрт эзлэгдсэн хүн чанга дуугаар ийнхүү бахирсан,
“Хүүе, Назарын Есүс ээ, бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг хөнөөхөөр ирсэн үү? Би Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэхэд” (Лук 4:34).
Тэгээд Есүс “Чимээгүй, түүнээс зайл!” хэмээн тушаасан. Чөтгөр түүнийг газарт шидээд түүнээс гарч одсон. Эдгээрийг харсан хүмүүс бүр гайхаж хоцорсон. Тэд “Энэ нь ямар гээчийн сургаал вэ? Чөтгөрийн сүнсэнд Тэр тушаахад тэд гаран явж байгаа эрх мэдэл болон хүч чадал нь ямар агуу!” талаар хэлсэн. “Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа” (Лук 4:37).
Тэгээд Есүс синагогоос гараад Петрийн гэрийн хавиар явсан. Илеана бид хоёр тэнд явж байхад Петрийн гэр синагогтой ямар ойрхон байгааг хараад би маш гайхсан – ердөө хэдхэн алхамын зайтай, ердөө дараагийн гудманд байсан. Тэд Петрийн гэрийг малтан гаргасан бөгөөд та тэр цаг үеийн суурийг нь харж чадна. Петрийн хадам ээж маш өндөр халуунтайгаар гэртээ байсан. Есүс халууныг зэмлэхэд тэр нь арилсан. Орой нар жаргах үед хүмүүс чөтгөрт эзлэгдсэн өвтэй зовлонтой хүмүүсийг авчирсан. Тэр гараа тэдэн дээр тависан. Тэдгээр бүх хүмүүс бүрэн эдгэрсэн. Чөтгөрүүд “Та бол Христ, Бурханы Хүү!” хэмээн орилсоор гарч байсан. Маш гайхалтай үр дүнгүүд гарсаар байсан! Би үүнийг унших дуртай!”
Есүсийн түүхийг надад хэлээч,
Үг бүрээр нь миний зүрхэнд бичээс.
Хамгийн үнэ цэнэтэй түүхийг надад хэлээч,
Сонсож байсан бүгдээс хамгийн гайхалтай нь
(“Есүсийн түүхийг надад хэлээч” Fanny J. Crosby, 1820-1915).
Христийг Тэнгэр өөд өргөгдсөний дараач гэсэн энэ түүх үргэлжилсээр байсан. Бид Бурханаас Христийнх шиг хүч чадал бууж ирэхийг мэддэг. Тэгээд эдгээр нь нэг, хоёр, гуравдугаар зууны чуулгануудад үргэлжилсээр байсан – мөн эдгээр нь өнөө цагт ч гэсэн гурав дахь ертөнцөд үргэлжилсээр байнаа. Хятадад ямарч “бүртгэлгүй” хэдэн мянган чуулганаар болон бусад хөгжиж буй орнуудаар дамжуулан Христэд итгэгч шинэ сүрэг нэмэгдсээр байна.
Гэхдээ Барууны, Европын, Америкийн чуулгануудад ямар нэг зүйл болоод байна. Барууны ертөнцөд 19 дүгээр зууны дунд үеэс ямар нэг аймшигтай зүйл эхэлсэн. 1830 оноос эхлээд олон зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Др Мартин Лойд Жонс өнөөгийн чуулганы бүхийл асуудлууд бараг л 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн анзаарагдаж эхэлсэ – Библи шүүмжлэл, Гностик-хордуулалтанд орсон Синатикус болон Ватиканы гар бичмэлүүд олдсон, Феннигийн “шийдвэр гаргах үзэл”, Мормонууд, Иохавагын гэрчүүд, Кэмпбелитууд, Долоо дахь өдрийн адвентистууд, одоогийн баптистууд, Дарвины онол – эдгээр бүх зүйл 50 жилийн дотор бие биетэйгээ уралдан гарч ирсэн! Энэ бол ер бусын эргэлзээ төрүүлсэн чөтгөрийн цаг үе юм! Тэгээд Европыг орвонгоор нь эргүүлсэн Дэлхийн 1-р дайн болсон. Тэгээд чуулганууд өөрсдөө орвонгоороо эргэсэн. Бид үүнээс ерөөсөө гарч чадаагүй байгаа. Либералчууд чуулгануудад хүн бол ерөнхийдөө сайн – хүмүүс гайхалтай дэлхийг бүтээхээр хөгжил өөд чиглэн явж байсан хэмээн хэлсээр байсан. Дэлхийн 1-р дайн ийм үзлийг усаар цэвэрлэх мэт хийсгэн арилгасан! Библи хүн бол чөтгөр гэж хэлдэгийг хүмүүс мэддэггүй байсан. Либералчууд тэднийг мэхэлж байгааг жирийн хүмүүс мэддэггүй байсан. Тэд Христэд итгэгчид гэдэг бол тэнэгүүд хэмээн бодож байсан. Энэ бол зүгээр нэг үлгэр домог гэж тэд бодсон. Бид үүнийг ерөөсөө даван дийлж чадаагүй. Тэгээд удалгүй Дэлхийн 2-р дайн болсон. Энэ үеийнхэнээс хичнээн нь Бурханыг эсэргүүцэж байсаныг хараарай. Тэд “Аушвелийн хорих лагер – эсвэл Хирошимаг зэргээс би Бурханд итгэж чадахгүй.” хэмээн хэлж байсан. Тэд хүний бүрэн доройтлын талаар библи юу гэж хэлдэг талаар сургагдаагүй хүмүүс байсан. Манай эмээ өвөө болон элэнц хуланц нар чуулганаас нүүр буруулсан байсанэ. Тэд бол бурхангүй үзэлтэн болсон байсан. Одоо бид – тэдний үр удам болсон таныг харж байна.
Библи бол үнэн гэж үздэг Фундаменталистууд өөрсдийнхөө амьдралыг либерализмын эсрэг зогсоход зориулан тэмцэж байсан. Тэд бол сайн хүмүүс байсан. Би тэднийг хүндэлдэг. Гэхдээ тэд “шийдвэр гаргах үзэл” нь чуулгануудад маш олон дахин төрөөгүй хүмүүсийг буй болгоно гэдгийг ухаараагүй байсан. Энэ нь (Хайр ялдаг–universalism) Роб Белл мэтийн Фүүлэрийн Теологын сургуулиар боловсрогдсон евангелизмын эсрэг хүмүүсээр үе үеэр нь босгосон. Хүмүүс нь үүнийг ямар нэг шинэ содон зүйл мэт даган дуурайсан. Үнэндээ энэ нь шинэ зүйл байгаагүй. Бел шиг хүмүүс бол ердөө Юнитарианс үзлийн шинэ үр дагавар юм. Белл бол Фүүлэр Сургууль шиг бүх л Юнитариансын баримт төдий бөгөөд зүгээр нэр нь өөр юм. Тиймээс өөрсдийгөө “евангелистууд” хэмээн нэрлэн энэ тэрүүгээр хэсүүчлэгч шинэ Юнитариан үл итгэгчид та нарт ч гэсэн байгаа. Энэ бол үнэхээр гамшиг! Өнгөрсөн жил Хойд Баптист чуулган арван хоёр сарын дотор хүмүүсээсээ 200,000 хүнийг алдсан! Бараг л нэг саяын дөрөвний нэг шахам хүн ердөө 12-хан сарын дотор Хойд баптист чуулганаас явсан –гэдгийг бодож үзээрэй! Энэ бол итгэмээргүй зүйл! Тэд ISIS-ээс (Ирак Ливаны Исламын бүлэглэл) айса; тэд Христэд итгэгчид толгойгоо авахуулж байгааг мэдээнээс хараад айсан; тэд сексийн хувьсгалаас айсан; тэд Обамагаас айсан; тэд бүх зүйлээс айсан – тиймээс тэд нуугдахаар чуулганаас зугтан явсан! Энэ бол цочирдмоор зүйл. 200,000 хүн ердөө 12 сарын дотор чуулганаа орхино гэдэг!
Тиймээс, бидний ирж байгаа газар ч гэсэн тийм юм. Энд бид хотын төвд, Лос-Анжелес хотын төвд, Холливуудаас ердөө арван таван минутын газарт, Барууны ерөнцийн хажууханд байрлаж байна. Бид үл итгэгч нарыг өөрчилөх чуулган байж магадгүй гэж бодож болох юм! Та нар Христэд үл итгэгч маш олон их дээд сургуулийн хүүхдүүд чуулганыг босгон байгуулах юм шиг бодож байна уу? Энэ ямарч боломжгүй! Гэхдээ үүнээс илүүгээр бид сэргэлтийн төлөө залбирсаар байгаа! Ха! Ха! Ха! Энэ бол хэзээч бүтэшгүй зүүд! Эсвэл боломжтой юу? Хүний талаас үзвэл энэ нь боломжгүй! Харин энэ нь Бурхан энд байх үед бол болно. Есүс ийнхүү хэлсэн,
“Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.” (Марк 10:27).
Нэгдүгээр зуунаас хойш үнэхээр чухал зүйлүүд өөрчлөгдөхгүй хэвээр байна. Есүс Исаиа библиэс эш татаад ийнхүү хэлсэн, “Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.” (Лук 4:21). Тэд Түүнийг солиотой хүн гэж бодсон. Тэд Түүнийг тэр дор нь алахыг завдсан. “Харин Тэр тэдний дундуур өнгөрч, Өөрийнхөө замаар одлоо.” (Лук 4:30)
Тэр синагогт нэг гайхамшиг үйлдээд л тэгээд дараагийнх руу нь явдаг байсан. Энэ хэдхэн жилийн дотор Ромын эзэнт гүрэн даяар Түүний дагалдагчид буй болсон. Тэд Тесалоник хотод хүрч ирэхэд хотын удирдагчид “Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.” хэмээн хашгиралдсан. (Үйлс 17:6).
Үнэхээр чухал зүйлс өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч гэсэн адилхан хэвээрээ л байна – тэр чигээрээ эсэргүүцэл хийгээд үл итгэлээр дүүрэн. Бурхан одоо ч гэсэн хэвээрээ, Тэр өөрийнхөө хаан ширээнд, бүхийл эрх мэдэл, хүч чадал, хяналт дороо дэлхийг байлгасаар байгаа. Христ ч гэсэн хэвээрээ л байгаа. Тэр үхлээс дахин амилсан бөгөөд Тэр бол Эзэн юм!
Тэр бол Эзэн, Тэр бол Эзэн,
Тэр үхлээс дахин амилсан,
Тэр бас Эзэн юм.
Өвдөг бүр сөгдөх болно,
Хэл бүр өчих болно
Есүс Христ бол Эзэн гэдгийг!
(“Тэр бол Эзэн” Marvin V. Frey, 1918-1992).
“Та бол Эзэн” гэсэн дууг дуулья!
Та бол Эзэн, Та бол Эзэн,
Та үхлээс дахин амилсан,
Та бол Эзэн юм.
Өвдөг бүр сөгдөх болно,
Хэл бүр өчих болно
Есүс Христ бол Эзэн гэдгийг!
Бурхан, Христ, Ариун Сүнс гурав дэлхийг агуу хүчээрээ тогтоон барьж байгаа! Бурхан өнөөдөр ч Өөрийнхөө Ариун Сүнсний хүчийг нааш нь илгээж чадна гэдэгт би итгэдэг – өнгөрсөн тэгж байсан шигээ! Бид үүнийг хийж чадахгүй. Бидэнд хүч байхгүй. Гэхдээ библи “Хүч чадал бол Бурханых” (Дуулал 62:11). Бурхан Өөрийн Сүнсээ цутгах үед агуу хүчирхэг зүйлс болдог. Шотландын шинэчлэгч Жон Кнокс “Бурхан Өөрийн Ариун Сүнсээ жирийн хүмүүст бялхамаар өгсөн” учраас Шотландчууд Цуст Марриагын сэлэмнээс аврагдсан юм хэмээн хэлсэн. (The Works of John Knox, бүлэг 1, 1946 хувилбар, 101 хуудас).
Та чуулганыхаа төлөө гуйхдаа бидний дунд Бурханы Сүнс цутган ирэхийн төлөө залбираарай. Та сайнмэдээний төлөө явахдаа бидний ажилд Бурханы сүнс асгарахын төлөө залбираарай. Та машин бариад явж байхдаа ч гэсэн бидний ажил үйлс дээр Эзэний Ариун Сүнс асгарахын төлөө залбираарай! Агуу номлогч Чарльз Симеон хийнхүү хэлсэн, “Бурхан та нар дээр Өөрийнхөө ер бусын хүч чадал болсон Сүнсээ асгахаас нааш та нарын дунд авралын ажил удааширах нь гарцаагүй.” (W. Carus, Memoirs of Charles Simeon, 2 дахь хэвлэлт, 1847, 373 хуудас).
Бид Бурханыг Өөрийнхөө сүнсийг асга хэмээн албадаж чадахгүй гэдгийг санаарай. Би дөчин жилийн турш энэ чуулган дээр Бурхан Өөрийнхөө Сүнсийг цутгаач хэмээн залбирсаар байгаа. Тэр үүнийг хараахан биелүүлж өгөөгүй байна. Одоо эргээд харвал Түүний гуйлтанд хариулахгүй байгаа шалтгааныг би ойлгож чадах болсон. Гэхдээ бид одоо дажгүй чуулгантай болсон. Одоо удирдагчид дахин төрсөн. Одоо бидний ихэнхи залуучууд аврагдсан. Магадгүй одоо Бурхан бидний гуйлтанд хариулах болно – хамгийн багадаа л энэ хичээлийн жилд манай чуулган руу арав эсвэл арван хоёр залуусыг аврагдуулахаар илгээх болно. Өөрсдийнхөө оюун бодлыг мацаг барилтын талаархи эшлэл рүү чиглүүлцгээе. Энэ бол Исаиа 58:6 дугаар зүйл. Энэ нь Скотфилд библи судлалын 763 дугаар хуудсанд байгаа. Босоод хамтдаа чангаар уншья.
“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6).
Одоо сууцгаана уу. Энэ эшлэлийг цээжлээрэй. Дараагийн Бямба гарагт мацаг барин залбирахдаа энэ эшлэлийг уншаарай. Исаиа 58:6 дугаар зүйлийг Исаиа 61:1-2-той харьцуулахад хичнээн ойрхон байгааг анхаараарай.
“Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд, мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан” (Исаиа 61:1-2).
Энэ хоёр эшлэлийг харьцуулсанаар бидний мацаг барилт хийгээд залбиралд Бурхан хариулсанаар Христийн ажил дэлхий даяар одоо ч гэсэн үргэлжилж байгааг хардаг.
Др Жон Р.Райс (1895-1980) ийнхүү хэлсэн, “Бид Бурханыг хүлээх үедээ оюун ухаандаа найдах бус, жинхэнэ мацаг барилтаар Бурханы бидэнд өгөхийг хүсэж буй ивээлийг хүртэх болдог гэдгийг би ухаардаг.” (Prayer: Asking and Receiving, Sword of the Lord, 1997 хэвлэлт, хуудас 230, 231).
Жоннатан Едвардс (1703-1758) Бурханы уур хилэнгийн мутарт буй Гэмтнүүд хэмээх номлолоо бэлтгэхдээ гурван өдрийн турш мацаг барин залбирсан... Анхны Агуу Сэргэлт энэ номлолоор эхэлсэн. (Elmer Towns, D.Min., The Beginner’s Guide to Fasting, Regal Publications, 2001, хуудас 123, 124).
Др Мартин Лойд Жонс (1899-1981) ийнхүү хэлсэн, “Хэрвээ эдгээр нь үргэлж бидэнд тохиолдож байдаг бол бид мацаг барилтын талаар анхаарал хандуулах байсан болов уу? гэж би гайхдаг. Үнэндээ энэ нь тийм биш юм. Энэ том сэдэв тэр даруй бидний... бүхийл Христ итгэлийн бодол санаанаас гээгдсэн мэт санагддаг.” (Studies in the Sermon on the Mount, 2 дахь хэсэг, Eerdmans, хуудас 34).
Эртний хоёрдугаар зууны пастор Поликарп (80-167) ийнхүү хэлсэн, “Эхнээсээ бидний гарт өгөгдсөн тэр үг рүүгээ бүгдээрээ буцацгаая; ‘залбирал руу анхаарч’ мөн ‘цөхрөхгүйгээр мацаг барьцгаая’” (Филлиппойчуудад илгээсэн захидал).
Спиржеон (1834-1892) ийнхүү хэлсэн, “Бид... мацаг барихаа больсоноор Христийн чуулганууд агуу ивээлүүдээ алдахад хүрсэн.” (C. H. Spurgeon, “A Desperate Case – How to Meet It,” Нэгдүгээр сарын 10, 1864).
Др Р.А Торрей (1856-1928) ийнхүү хэлсэн, “Хэрвээ бид хүч чадалтай залбирал хиймээр бол мацаг барин залбирах хэрэгтэй” (How to Pray, 2007 хэвлэлт, хуудас 37).
Эрхэм хүндэт Жон Весли (1703-1791) ийнхүү хэлсэн, “Чамд мацаг барин залбирсан өдрүүд байсан уу? Хаан ширээний ивээл болон тэндхийн цөхрөлтгүй байдлын шуурга хийгээд ивээл нь доош бууж ирэх болно.” (The Works of John Wesley, бүлэг 10, 1827 хувилбар, хуудас 340).
Хятадын агуу евангелист Др Жон Сунг (1901-1944) ийнхүү хэлсэн, “Олон [залуус] хичээлийн жилд мацаг барин залбирдаг байсан. Эзэн төлөөх оюутнуудын хайр сэтгэл хөдөлгөм байдаг байсан.” (The Diary of John Sung, Levi-гээр хянан тохиолдуулсан, Genesis Books, 2012, хуудас. 298).
Хятадын анхны мишионер Др Жемс Хадсон Тэйлор (1832-1905) ийнхүү хэлсэн, “Шаншид би мацаг барин залбирахад цаг гаргаж заншисан Хятад Христ итгэгч нартай тааралдаж байсан... энэ бол ивээлийн тэнгэрлэг тохиролцоо гэсэн үг. Магадгүй бидний ажил дахь хамгийн том саад бол бидний өөрсдийн төсөөлдөг хүч чадал юм; мацаг барилтын үед бид хичнээн сул дорой, хүч чадалгүй гэдгээ ухаардаг – хоолныхоо махнаас үүдэн ирсэн багахан хүч чадалдаа түшиглэдэг тэр л зүйлдээ бид амархан найддаг” (The New Encyclopedia of Christian Quotations, Baker Books, 2000, хуудас 360).
Др Тимоти Лин (1911-2009) ийнхүү хэлсэн, “Бид мацаг барин залбирч эхлэх тэр үед бидний сүнслэг ойлголт үргэлж нээгдэж эхэлдэг... Үүнийг би өөрийнхөө туршлагаас үүдэн хэлж байна.” (The Secret of Church Growth, First Chinese Baptist Church, 1992, хуудас. 23).
Ирж буй Бямба гарагт бид бас мацаг барих болно. Үүнийг хэрхэн хийх талаар би хэдэн зүйлийг хэлье.
1. Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.
2. Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.
3. Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.
4. Бидэнтэй хамт үлдэх 10 ба түүнээс дээш шинэ хүмүүсийг Бурхан бидэнд өгөхийн төлөө залбир.
5. Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.
6. Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.
7. Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.
8. Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.
9. Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.
10. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.
11. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.
Одоо би хараахан аврагдаагүй байгаа хүмүүст хэдэн үг хэлье. Есүс чиний гэмийн төлөөх цаазын ялыг төлөхөөр Загалмайд үхсэн, тэгсэнээр чи гэм нүглээрээ буруутгагдахгүй болно. Есүс дахин амилсан бие махбодь хийгээд яс махтай биеэрээ бодитоор үхлээс амилсан. Тэр үүнийг чамайг мөнх амьтай байлгахын тулд хийсэн. Есүс Гуравдахь Тэнгэрт Бурханы баруун гарын хүндэт суудалд суухаар өргөгдсөн. Чи Түүн рүү итгэлээр очиж болох бөгөөд Тэр чамайг шийтгэл хийгээд гэм нүглээс чинь аврах болно! Бурхан чамайг ивээх болтугай! Амен. Др Чан та залбирч өгнө үү.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 4:16-21 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Ир, Миний сүнсээ, Чиний Хүрэм бэлдэх” (John Newton, 1725-1807).