Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




САТАН ЯАГААД ТА НАРЫГ ӨӨРЧЛӨЛТИЙН
ТӨЛӨӨ МАЦАГ БАРИУЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ ВЭ!

WHY SATAN DOESN’T WANT YOU
TO FAST FOR CONVERSIONS!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 7 дугаар сарын 19-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 19, 2015

“Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй гэж хэлсэн” (Марк 9:29).


Тиймээ, энэ эшлэлээр би дахиад өөр нэг номлол хийж байна. Гэхдээ өнөө орой би үүний талаар өөр илүү зүйлийг хэлэх болно. Би гарцаагүй зөв зүйлийг хийж байгаа, яагаад гэвэл хэдэн өдрийн турш над руу Сатан довтолсон! Өнөөдрийн энэ үгийг бэлдэх нь миний хувьд өнгөрсөн нэг, хоёр жилийн номлолуудаас хамгийн хэцүү нь байлаа. Нэг талаараа би Сатан шууд над руу дайрч байсаныг мэдэрсэн. Мэдээж бусад хүмүүс (бүр зарим номлогчид) намайг хэтрүүлэн ярьж байна хэмээн бодож байгааг би мэдэж байна. Гэхдээ би ерөөсөө хэтрүүлээгүй байна. Өнгөрсөн Ням гарагийн оройноос эхлээд би Сатаны шууд дайралтанд орж байгаагаа олж мэдсэн. Өнөөдрийн энэ эшлэлээс номлол хийсэн тэр оройноос би өвдсөн бөгөөд оюун санаа минь хоосорсон. Тэгээд удалгүй Бурхан надад Марк 9:29а хэсгээр дахин номлол хийлгэхийг хүсэж байгаа нь надад маш тодорхой болсон. Гэхдээ Сатан үүнийг хийлгэхгүйн тулд маш их зүйлээр намайг будилуулж, үүнээс хол байлгахаар дайралт хийсэн. Өнгөрсөн Ням гарагийн оройн (“Обамагын үе дэх залбирал хийгээд мацаг барилт”) номлолоор би Марк 9:29-өөс “болон мацаг барилт” гэсэн үгийг яагаад хасаж болохгүй тухай 6 шалтгааныг дурьдсан. Бүхийл орчин цагийн орчуулгууд эдгээр хоёр үгийг хассан. Эдгээр үгийг хассан Грек текст бол Александраас 400 майлын зайтай орших Синай Пенинсула дахь Гэгээн Катеринагын Дуганаас Тисчендорфын (1815-1874) олж нээсэн Синайтикус хэмээх гар бичмэл байсан. Энэ бол бодит ертөнцийг үгүйсгэж, хийсвэр зүйлсэд төвлөрдөг Гностик үзэл дэлгэрсэн газар байсан.

Гэгээн Катеринагын Дуган МЭ 548 онд баригдсан. Синайтикус гар бичмэл нь ойролцоогоор МЭ 360 онд хуулбарлан бичигдсэн. Энэ нь аль нэг газраас, тухайлбал Алексанраас өөрөөс нь дамжигдан ирсэн гэдгийг илтгэх мэт санагдаж байна. Би үүнийг бүр илүү судлах тусам Гностик нөлөөнд автсан хуваргууд “болон мацаг барилт” гэсэн үгийг хассан гэдгийг бүр илүү итгэлтэй болсон, учир нь энэ нь тэдний үзэл бодолтой таардаггүй юм.

Бид иймэрхүү асуудлыг чөтгөр хийгээд Сатантай холбон Христэд итгэгч хүний оюун ухаанаар маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Синайтикус гар бичмэл нь “сүүлчийн өдрүүдэд” хувь тавилангаар олдсон санамсаргүй зүйл байсан уу? Энэ нь манай чуулгануудад байсан өөрчлөлтүүдийг “шийдвэр гаргах” гэсэн үзлээр сольсон яг тэр цагт олдсон нь санамсаргүй зүйл гэж үү? Энэ бичмэл нь дэлхий даяар сурталчилагдаж байх тэр үед сүм чуулгануудад энэ ёрын үзэл бодол нэвчин орж байсан нь санамсаргүй зүйл гэж үү? Феннигийн “шийдвэр гаргах” үзэл, Кэмпбеллитайсын адислалын аврал, Мормоны гурван бурхад, чөлөөт сэтгэгч нарын Библийн эсрэг дайралт, Иохавагын гэрчүүдийн зөвт үйлсүүд, Долоо дахь Өдрийн Саббат үзэл зэрэг нь бүгдээрээ 19 дүгээр зууны 50 гаруй жилийн хугацаанд бие биетэйгээ мөр зэрэгцэн гарч ирсэн нь санамсаргүй зүйл гэж үү? Мөн ижил хугацаанд еволюцийн тухай Дарвины онол ном хэвлэгдэн гарсан нь санамсаргүй зүйл гэж үү? Тисчендорфын Синайтикус гар бичмэлийг олж нээсэн тэр цагт Барууны ертөнцөд 1857-59 онуудад сүүлийн гол сэргэн мандалт болсон гэдэг нь санамсаргүй зүйл гэж үү? Синайтикус гар бичмэлийг нээснээр “болон мацаг барилт” гэсэн үгийг хассанаар Барууны ертөнцөд дахиж томоохон хэмжээний сэргэлт явагдаагүй нь санамсаргүй зүйл гэж үү? Эдгээр зүйлс бүгд яаж санамсаргүй байж болох вэ? Үгүй ээ,түүхэнд энэ үеийнхэн уламжлалт Христэд итгэгчдийн эсрэг зарим том дайралт болохыг харсан - “болон мацаг барилт” гэсэн үгийн хассан явдал нь эдгээрийн нэг юм!

Эцсийн өдрүүдэд чөтгөрийн үйл ажиллагааны талаар онцгой анхааруулгыг бидэнд өгч байна. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг” (I Тимот 4:1).

Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн,

Жонон болох Чөтгөрт үйлчилдэг эдгээр мэхлэгч сүнснүүд бол итгэлээс алслагдаж буй орчин цагийн үл үзэгдэгч хүчнүүд юм. Тэдний туйлын зорилго бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Лусифер буюу Сатаныг дагахад авчирах явдал, гэхдээ тэд үүнийгээ ил тодоор бус арга залиар хийх ёстой байдаг.” (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishers, 1995, хуудас. 1345; I Тимот 4:1 тэмдэглэл).

Би Др МакАртуртай Христийн Цусны талаархи бодолтой нь санал нийлдэггүй ч гэсэн тэрээр энэ сатаны үйл ажиллагаа Христ дахин ирэхийг яг өмнө оргил цэгтээ” хүрэх болно хэмээн зөв хэлсэн. (The MacArthur Study Bible; I Тимот 4:1 тэмдэглэл).

“Хожмын үеийн” их нүгэл хилэнцийн цаад талд чөтгөрүүдийн үл үзэгдэх хүчнүүд байгаа гэдэг би итгэдэг – үүнд “шийдвэр гаргах,” Кэмпбеллист үзэл, Мормон, Долоо дахь өдрийн Адвентистууд, Либерлизм, Иохавагын гэрчүүд, Христийн шинжлэх ухаан, дахин идэвхижисэн Ислам зэргүүд нь эдгээр нүгэл хилэнцүүд юм. Чөтгөр бол залбирал хийгээд мацаг барилт нь Христэд итгэгч хүмүүсийн хүчирхэг зэвсэг гэдгийг маш сайн мэдсэн. Мөн Чөтгөр нь Шинэ Гэрээний Марк 9:29, Матай 17:21 нь итгэгч хүмүүст залбирал хийгээд мацаг барилтын хүч чадал болон хэрэгтэй байдлыг хэлж өгдөг цорын ганц эшлэлүүд гэдгийг мэдсэн. Эдгээр хоёр эшлэлгүйгээр Есүсийн амнаас шууд мацаг барилтын талаар заасан өөр эшлэл байхгүй. Үүний талаар бодоорой! “болон мацаг барилт” гэсэн үг арилгагдсан үед хэрхэн болон яагаад мацаг барих ёстой талаар заасан тухайлсан эшлэл байхгүй болсон! “болон мацаг барих” гэсэн үг арилгагдсан цагаас хойш манай чуулганууд сул дорой, хүч чадалгүй болсон нь санамсаргүй зүйл гэж үү? Би тэгж бодохгүй байна! Огтхон ч үгүй!

Өмнө үеийн пасторууд хуурамч шашны ард чөтгөр байсан гэдгийг ойлгодог байсан. Мөн өмнөх үеийн пасторууд зөвхөн залбиралаар даван дийлж чадахааргүйгээр Сатан болон чөтгөрүүд дайралт хийдэг гэдгийг ойлгодог байсан. Тэгээд тэд библийн хуудсаа эргүүлэн “Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй” (Марк 9:29) гэсэн Христийн зөвлөмжийг үздэг байсан. 19 дүгээр зууны дунд үеэс өмнө бүх л сайнмэдээ тараагчид хийгээд номлогчид Жон Веслигийн (1703-1791) “Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй – энэ эшлэл нь гал халуун залбирал дээр үр дүнтэй мацаг барилтыг хийхэд ямар гайхалтай зүйл болохыг гэрчилсэн гайхамшигтай эшлэл” (Wesley’s Notes on the New Testament, бүлэг. 1, Baker Book House, 1983 дахин хэвлэлт; Матай 17:21 тэмдэглэл) хэлсэн үг нь үнэхээр зөв байсан гэдгийг мэддэг байсан.

Бүх л агуу Шинэчлэгчид мацаг барьж залбирдаг байсан – Лүүтэр, Меланчтон, Калвин, Кнокс – эд бүгдээрээ мацаг барин залбирдаг байсан! Бунян, Вайтфилд, Эдвард, Ховелл Харрис, Жон Ценник, Даниел Ролэнд, Маккени, Неттлетон гэх мэт бусад олон агуу номлогчид ч мацаг барин залбирах аргыг хэрэглэдэг байсан. Харин одоо Др Лойд Жонсын хэлсэн үгийн дагуу болсон, “Чуулган мансууран толгой нь эргэсэн байдалтай байна; Тэр унтаж байна, цаашид тэд [Сатантай] тэмцэлдэх сонор сэрэмжгүй болсон.” (Martyn Lloyd-Jones, M.D., The Christian Warfare, The Banner of Truth Trust, 1976, хуудас 106).

Христийн “мацаг барилт болон залбирал” гэсэн чиглэл нь зөвхөн чөтгөрийг зайлуулахад хэрэглэгдэхээ болихоос гадна маш хүн төрлийн өөрчлөлтүүдэд ч хэрэглэгдэхээ больж байна – мөн энэ нь сүүлчийн цаг үед бүх л асуудалд улам бүр хүндэрсээр л байгаа мэт санагддаг! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хэдий богино хугацааны шууд эзэгнэлд ч гэсэн бидний дайсан чөтгөр харгис хэрцгий хүчирхэг зүйлсийг дахин дахин [үйлддэг] гэдгийг заавал мэдсэн байх ёстой. Бид амьдралынхаа туршид зарим нэг давагдашгүй хүчтэй тэмцэлдэх болдог гэдгийг заавал ухаарсан байх хэрэгтэй. Бид хүчирхэг дайсныхаа эсрэг өгсөж байгаа” (Studies in the Sermon on the Mount, 2 хэсэг, Eerdmans, 1987, 148 хуудас).

Бид сүнслэг тулаанд тулалдаж байна. Сатаны хүч чадал урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж байна. Бид гээгдсэн хүмүүсийн дахин төрөлтийн төлөө залбирдагч ямарч өөрчлөлт үгүй байна. Тэд гэм нүгэлдээ улайн ирэхгүй байна. Тэд Христийн чухал хэрэгцээг мэдрэхгүй байна. Тэд Түүн рүү очихоос татгалзаж байна. Тэдний оюун бодол харанхуйлж, тэдний сүнслэг зүйлийн талаархи бүхийл ойлголтууд бүдгэрсээр байна. Бид үргэлжлүүлэн залбирсаар байгаа ч ямарч өөрчлөлтгүй байна. Маш цөөхөн шинэ хүмүүс чуулганд ирээд үлдэж байна. Бид яг л ялагдаж буй мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ хүлээгээрэй! Өөр зүйл байн! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн,

“Хэрвээ энэ нь үргэлж бидэнд тохиолддог байсан бол бид мацаг барих талаар анхаарах хэрэгтэй гэж бодсоор байх уу? гэдэгт би гайхдаг. Үнэндээ тийм биш юм, энэ бүх сэдэв бидний амьдрал хийгээд бүхийл Христ итгэл бодол санаанаас шуудхан арчигдах мэт санагдаж байна.” (Studies in the Sermon on the Mount, 2 дахь хэсэг, 34 хуудас).

Весли ах дүүс мацаг барин залбирах үед эдгээр зүйлс болсон. Чарльз үргэлж өөрийн ахаас сэрэмжлүүлэг авч байсан. Гэхдээ Чарльз Весли үүнийг тунхаглах үед маш олон удаа олон тооны өөрчлөлтүүд яг адилхан тохиолдож байсан. Чарльз Весли ийнхүү дуулах үед Бурханы хүч айлчлан ирэхийг та нар мэдэрдэггүй гэж үү!

Тэр хэрэгсэхгүй болсон гэмийн хүчийг эвдсэн,
   Тэр хоригдогсдыг эрх чөлөөтэй болгосн;
Түүний цус хамгийн их гэмтнийгч цэвэрлэж чадна;
   Түүний цус надад тус болсон!

Есүс! Бидний айдсын хараал авсан нэр,
   Энэ нь бидний зовлонгын төлөөсийг төлдөг;
Энэ бол гэмтний чихэн дэх аялгуу,
   Энэ бол амь, эрүүл мэнд, амар тайван!
(“Өө, олон мянган хэлний магтаал” Charles Wesley, 1707-1788;
“Өө, Надад нээлттэй болгооч” аянд зориулсан).

Есүс, миний сүнсийг Хайрлагч, Таны тэвэрт очихыг зөвшөөрөөч,
   Хүчит давалгаан нөмрөхөд, сорилт ч гэсэн ихсэх үед:
Өө, Аврагч минь, амьдралд шуурга арилах хүртэл намайг нуугаач;
   Хоргодох газар хүртэл хамгаалж удирдаач, миний сүнсийг аваач!
(“Есүс, миний сүнсийг Хайрлагч” Charles Wesley, 1707-1788).

Чарьлз Веслигийн эдгээр дуунууд үнэхээр үзэсгэлэнтэй!

Одоо хамтдаа Исаиа 58 дугаар бүлгийг үзье. Энэ нь Скотфолд библи судлалын 73 дугаар хуудсанд байгаа. Исаиа 58, 6 дугаар зүйл. Хамтдаа босоод уншья.

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6)

.

Одоо сууцгаана уу. Өөрийнхөө библид энэ эшлэлийг тэмдэглэж аваарай. Энэ эшлэл бол мацаг барих зөв сэдлийг танилцуулдаг. Энэ нь мөн Христэд итгэгчид хийгээсэй хэмээн Бурханы хүсдэг мацаг барилтыг харуулдаг. Таныг энэ эшлэлийг цээжлээсэй хэмээн хүсэж байна. Энэ бол бидний шинэ цээжлэх эшлэл. Исаиа 58:6. Бурханлаг мацаг барилт.

(1) нүгэл хилэнцийн хүлгийг [гинж] мултлан.
(2) буулганы оосрыг тайлан.
(3) дарлагдагсдыг чөлөөлж.
(4) аливаа буулгыг эвдэх.

Артур Валлис ийнхүү хэлсэн, “мацаг барилт нь бидний дайсан [Сатан] олзлогсодыг атгасан гараа тавих хүртэл нь шахалт үзүүлж хүсэлт гаргагчийг [залбирлын дайчид] хүчирхэгжүүлэх болно. Энэ бол [Бурхан хэрхэн] Сатаны хүчнээс гаргадаг гэдгийг харуулдаг” (Arthur Wallis, God’s Chosen Fast, 2011 хувилбар, хуудас. 67). Аль эрт Малахи библийн эшлэлийг цээжилсэн хүмүүс одоо Исаиа 58:6-г цээжлээсэй хэмээн хүсэж байна.

Бид ирж буй Бямба гарагт чуулган дээрээ өөр нэг мацаг барих өдрийг хийх гэж байна. Би үүнийг хэрхэн хийх талаар хэдэн зүйл хэлье.


1.   Мацаг барилтаа (аль болох) нууцаар хий. Энд тэнд хүн бүрд (өөрийнхөө ойр тойрны хүмүүст ч гэсэн) очоод мацаг барьж буйгаа хэлж бүү яв.

2.   Зарим цагаа библи уншихад зориул. Үйлс библийн (аль болох эхний хэсгээс) зарим хэсгээс унш.

3.   Бямба гарагийн мацаг барилтын турш Исаиа 58:6-г цээжил.

4.   Бурханд хандан бидний залбирал хариулагдахын төлөө мацаг барилтыг хйиж байгаа хэмээн залбир

5.   Манай аврагдаагүй залуус өөрчлөгдөхийн төлөөнөө (нэрийг нь дурьдаад) залбир. Исаиа 58:6-д Бурханы хэлсэн зүйл биелэхийн төлөө Бурханд хандан залбир.

6.   Өнөөдөр (Ням гарагт) анх удаа ирж байгаа зочид дараагийн Ням гарагт дахин ирэхийн төлөө залбир. Боломжтой бол нэрийг нь хэлээд.

7.   Дараагийн Ням гарагт юуг номлох талаар Бурхан надад харуулахын төлөө залбир – өглөө болон орой.

8.   Зөвхөн манай залуусын залбиралын групп – урилгын төлөө (энд тэдний гурав нь байна) залбир. Хэрвээ та нар сонирхож байвал Жоэ Самуел Саганыг харахын төлөө.

9.   Ус сайн уу. Ойролцоогоор цаг тутам нэг аяга ус. Хэрвээ та өдөр бүр кофе хэрэглэдэг байсан бол эхлэхээс өмнө нэг том аягыг уу. Газтай, энержи гэх мэт ундааг ууж болохгүй.

10. Хэрвээ та эрүүл мэндийн асуудалтай бол мацаг барихаасаа өмнө эмчид үзүүл. (Манай чуулганд Др Крейгтон эсвэл Др Жудит Каганд хандаж болно.) Хэрвээ та сахарын дутагдал, даралт ихсэх гэх мэт өвчтэй бол мацаг барьж хэрэггүй. Зүгээр л эдгээр сэдвүүдийн дагуу залбирахад Бямба гарагийг өнгөрөө.

11. Мацаг барилтаа Баасан гарагийн оройн хоолны дараагаас эхлүүл. Бид Бямба гарагийн орой 5:30 хүртэл цуглаан дээрээ хоол идэх хүртэл юуч бүү ид.

12. Бидний залбиралын хамгийн гол сэдэв бол дахин төрөөгүй залуус аврагдахын төлөө гэдгийг сана – мөн олон шинэ залуус энэ цагт хүрч ирээд бидэнтэй үргэлж хамт байхын төлөө залбир.


Үнэндээ, сул дорой хүмүүсийн гинжийг мултлан, гэмийн буулганы оосрыг тайлах, Сатанд дарлагдагсдыг чөлөөлж явуулах, чөтгөрийн бүх буулгыг эвдэх ажлыг хийж байгаа нь Эзэн Есүс Христ байх болно. Есүс Христ эдгээр ажлуудыг хийдэг ч гэсэн манай чуулганд Бурханы Сүнсний Хүчийг Есүс үзүүлсэнээр бидэнд аврал өгч, шинэ хүмүүс хийгээд орхигдсон чуулганы хүүхдүүдийг аварч чадахын төлөө бид зайлшгүй Бурханд хандан мацаг барин залбирах хэрэгтэй.

Одоо би хараахан аврагдаагүй байгаа хүмүүст хэдэн үг хэлье. Есүс чиний гэмийн төлөөх цаазын ялыг төлөхөөр Загалмайд үхсэн, тэгсэнээр чи гэм нүглээрээ буруутгагдахгүй болно. Есүс дахин амилсан бие махбодь хийгээд яс махтай биеэрээ бодитоор үхлээс амилсан. Тэр үүнийг чамайг мөнх амьтай байлгахын тулд хийсэн. Есүс Гуравдахь Тэнгэрт Бурханы баруун гарын хүндэт суудалд суухаар өргөгдсөн. Чи Түүн рүү итгэлээр очиж болох бөгөөд Тэр чамайг шийтгэл хийгээд гэм нүглээс чинь аврах болно! Бурхан чамайг ивээх болтугай! Др Чан та залбирч өгнө үү.

Доорхи Синатикус гар бичмэлийн талаарх өгүүллэг нь 2013 оны 12 сарын 24-ний өдөр “Пуритан зөвлөл” блогт “Нэг жижиг хадаас” хэмээн постолсон байсанаа авсан.
http://www.puritanboard.com/showthread.php/81537-Sinaiticus-is-corrupt

Дараах түүх нь Тисчендорф Синатикус эртний гар бичмэлийг хэрхэн олсон талаар гарна:

"1844 онд Саксоны хаан Фредрих Аугустины ивээл дор эртний гар бичмэл эрэн хайх аялал хийж байхад Тисчендорф Синай уулын Гэгээн Катеринагын дуганд хүрсэн. Тэнд тэрээр нэгэн сагсан дотор галд түлэхээр бэлтгэсэн хуучны бичиг цаас байгааг олж харсан, тэгээд тэр тэдгээрийг автал энэ нь Септуажинт хувилбараас үлдсэн дөчин гурван хуудас эртний гар бичмэл байсаныг олж мэдсэн. Кинг Жемс Библийг хамгаалахын эсрэг зарим дайснууд эдгээр гар бичмэлүүд нь “хогийн савнаас” олдоогүй хэмээн маргалддаг, гэсэн ч тэдгээр нь тэндээс л олдсон. Энэ бол Тисчендорфын яг тайлбарласан зүйл. “Би дүүрэн элгэн цаастай маш том хогын сав байгааг ажиглан харсан; номын санч надад хоёр том овоолго бүхий цаас аль эрт галд шатаагдсан гэж хэлсэн. Энэ овоолгоотой цаасан дунд юу байсан бол гэдэг нь миний сонирхолыг их татсан...” (Narrative of the Discovery of the Sinaitic Manuscript, хуудас. 23). Жон Бургон бол Тисчендорф Синатикус эртний гар бичмэлийг нээх үед амьд байсан бөгөөд өөрөө Гэгээн Катеринагын дуганд очин эртний бичмэлүүдэд судалгаа хийгээд энэ бичмэл нь “хогын саванд хийгдсэн байсан эртний бичмэлүүд” байсан гэдгийг гэрчилсэн.” (The Revision Revised, 1883, 319, 342-р хуудас)

Тиймээс тэр хуучны хамба гар бичмэлд олон зүйл хасагдаж өөрчлөгдсөн болохыг урт хугацааны туршид олж мэдээд ямарч хэрэггүй гэж үзээд хэдэн зууны турш ханын шүүгээндээ хэрэглэгдэхгүй байх хүртэл далд хийсэн байсан нь хэн дч тодорхой гэж надад харагддаг. Гэсэн ч эх бичвэртэй нь таардаг хэдэн мянган гар бичмэл байсаар байтал Тисчендорф үүнийг өргөн хэмжээгээр идэвхийлэн тараасаар байсан. Түүнчлэн тэрээр энэ бичмэлээ 4-р зууных хэмээн таамаглаж байсан, гэвч тэрээр энэ нь 12 дугаар зуунаас өмнөх гэдгийг ч үнэндээ баталж чадаагүй.

Синатикус гар бичмэлтэй холбоотой баримтууд хийгээд хачин тохиолдлуудыг тал талаас нь бодож үзээрэй:

1.  Синатикус бол гурван өөр зохиогчоор бичигдсэн бөгөөд өөр олон хүмүүсээр засварлагдсан. (Энэ нь 1938 онд Лондонд Синатикус эртний гар бичмэлийн Засварлагчид болон Зохиогч нараар хэвлэгдсэн Британы музейн Х.Ж.М Милайн болон Т.С Скийт нарын дэлгэрэнгүй шинжилгээний дүгнэлт байсан.) Тисчендорф уг бичээсээс 14800 засварлалтыг тоолсон. (David Brown, The Great Uncials, 2000). 1864 оны Синатикус гар бичмэлийн бүрэн харьцуулалт номыг бичсэн Др Ф.Х.А Скривенер ийнхүү гэрчилсэн: "Гар бичмэл нь харваас засварласан байдалтайгаар нилээд өөрчлөгдсөн – хамгийн багадаа арван өөр хянагч байсан бөгөөд тэдний зарим нь зохион байгуулалттайгаар хуудас бүр нь тараагдаж, зарим нь санамсаргүйгээр эсвэл гар бичмэлийн зарим хэсгүүд нь тодорхой хязгаар дотор тархаж байсан, тэдгээрийн олон нь анхны бичигчийнхээр өнөө цагт байгаа ч хамгийн чухал хэсэг нь зургаа болон долдугаар зуунд хамааралтай." Тиймээс, өнгөрсөн зуун дахь зохиолчид Синатикус бол эх бичвэрийг төлөөлнө гэж үздэггүй байсан нь тодорхой. Энэ нь яагаад орчин цагийн үгчилсэн орчуулгын шүүмжлэгч нарын бишрэлийг төрүүлдэг болох нь хачирхалтай.

2.  Хуулбарлалт болон засварлалтын маш их хайхрамжгүй байдал нь харагддаг. “Маш их буруу харсан болон алдаатай бичсэн зэрэг алдаатай Синатикус гар бичмэл нь үнэндээ зүйрлэшгүй байхаар зүйл биш боловч ер бусын байдлаар нэгдүгээр зэргийн чухалд тооцогдох бичиг баримтаас илүүтэйгээр азтай байдаг. Олон тохиолдолд 10, 20, 30, 40 үгнүүд маш хайхрамжгүй байдлаар алга болсон. Үсэгнүүд, үгнүүд, тэр байтугай бүтэн өгүүлбэрүүд хоёроос дээш удаа олон дахин бичигдэж, эсвэл эхлээд даруй цуцлагдах; эдгээр бүх алдаануудаас болж өгүүлбэр тэр чигээрээ алга болдог, учир нь Шинэ гэрээнд багадаа 115 удаа өмнө байсан үгүүдтэй адил үгүүд төгсгөлд нь тааралддаг.” (John Burgon, The Revision Revised) Синатикус гар бичмэлийг хуулсан эдгээр хүмүүс нь Бичээст бүхийл зүрхээрээ хүндэтгэлтэй ханддаг Бурханы итгэмжит хүмүүс байгаагүй гэдэг нь тодорхой харагддаг. Зөвхөн Сайнмэдээний номнуудаас Синатикус библи Грек эхээс орчуулсантай харьцуулахад 3455 үгс орхигдсон байна. (Burgon, хуудас. 75).

3.  Синатикус гар бичмэл дэх Марк 16:9-20 бол хасалт орсон, гэхдээ энэ нь өөрөө эх хуулбар дээрээ орхигдсон байсан.

4.  Синатикус гар бичмэл нь хуурамч хуулбар номнуудад ордог (Есдрас, Тобит, Жүдит, I болон IV Маккабийс, Цэцэн мэргэн, Екклэсиастикус) үүн дээр нэмэх нь Барнабасын илгээлт болон Хоньчин Гермес нарын тэрс үзлийн зохиолууд. Барнабын илгээлт хэмээх хуурамч бичвэр нь тэрс үзэл хийгээд гаж сонин ёгтлол, нотолгоогоор дүүрэн байдаг, тухайлбал Абрахаам Грек хэл мэддэг байсан бөгөөд аврагдахын тулд заавал усан баталгаа хийлгэх ёстой. Гермес хоньчин гностик зохиолч бөгөөд Есүс усан баталгаа хийлгэхэд “Христийн Сүнс” түүн дээр буйсан хэмээх тэрс үзлийг сургадаг.

5.  Эцэст нь Синатикус гар бичмэл (ганцхан Ватиканы гар бичмэлтэй хамт) гностик нөлөөллийг маш тодорхой харуулдаг. Иохан 1:18-д “цорын ганц Хүү” гэдэг нь “цорын ганц Бурхан” хэмээн өөрчлөгдсөн, тиймээс Иохан 1:1 дэх “Бурхан” Иохан 1:18 дахь “Хүү” хоёрын маш ойлгомжтой холбоог эртний Ариан үзэлтнүүд Бурханыг Өөрийг нь Хүү Есүс Христээс нь үргэлж тусад нь ялгаварлан тэрс үзэл гаргадаг. Бид Бурхан бол төрсөн бус гэдгийг мэднэ; Энэ бол орлуулалт дотор төрсөн Хүүгийн тухай юм.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

READING AND SINGING

үндэс

OUTLINE