Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ОБАМАГЫН ҮЕ ДЭХ ЗАЛБИРАЛ ХИЙГЭЭД МАЦАГ БАРИЛТ

PRAYER AND FASTING IN THE AGE OF OBAMA
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 12, 2015

“Түүнийг гэрт орох үед дагалдагч нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? хэмээн тусгайлан асуухад, Тэр тэдэнд хандан -Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй гэж хэлсэн.” (Марк 9:28,29).


Энэ түүх маш энгийн. Есүс уул өөд явсан. Тэгээд тэр уулнаас буун ирэхэд дагалдагч нарыг нь маш олон хүн хүрээлсэн байхыг харсан. Есүс юу болсоныг тэднээс асуусан. Цугласан олноос нэгэн хүн урагш гарч ирээд түүний хүүхэд чөтгөрт эзлэгдсэн гэдгийг Есүст хэлсэн. Тэгээд чөтгөр хүүг нь газарт шидэлж, хүнд байдалд оруулдаг талаар ч хэлсэн. Тэр шавь нараас нь чөтгөрийг хүүгээс нь зайлуулж өгөөч хэмээн гуйхад тэд чадсангүй хэмээн Есүст хэлсэн. Есүс өнөөх хүнд хүүгээ аваад ир хэмээн хэлсэн. Есүс чөтгөрийг зэмлээд “Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор” гэж тушаасан. Тэр даруй чөтгөр хашгирсаар хүүг орхин явсан. Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү эдгэрсэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Есүс гэр өөд явсан. Тэгээд дагалдагч нар Түүн дээр ирээд, “Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ?” (Марк 9:28) хэмээн асуусан.

Др Мартин Лойд Жонс ингэж хэлсэн, “Тэд бүхийл чадлаараа хичээсэн ч бүтэлгүйтсэн. Тэд өмнө нь өөр олон зүйл дээр амжилттай байсан. Энэ удаад бүгдээрээ бүтэлгүйтсэн. Гэтэл бидний Эзэн [Есүс Христ] маш амарханаар хоромхон төдийд л үгээ айлдахад хүү эдгэрсэн. Тэд “Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ?” гэж асуухад [Христ] ийнхүү хариулсан “Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй” (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1994 хувилбар, хуудас. 9; Марк 9:28, 29 тайлбар).

Дагалдагч нарын зайлуулж чадаагүй энэ төрлийн чөтгөр гэдэг нь маш чухал юм. Ариун Сүнс үүнийг Шинэ гэрээнд – Матай, Марк, мөн Лук библид гурван удаа тэмдэглэсэн нь үнэхээр чухал байсан учраас юм. Др Лойд Жонс энэ нь өнөөдөр бидэнд маш чухал гэж хэлсэн. Би ч түүнтэй бүрэн санал нэг байна. Гэхдээ би энэ түүхийг та бүхэнд өгүүлэхээс өмнө орчин цагийн бүх орчуулгаас “болон мацаг барилтаар” гэсэн үгийг хассан библийн шүүмжлэгч нарын тухай заавал дурьдах ёстой.

Тиймээс, энэ үгийн талаар номлохоос өмнө 29-р зүйлийн сүүлийн “болон мацаг барилтаар” гэсэн үгсийн талаар ярилцахыг хүсч байна. Скотфилд библид “u” хэмээн тэмдэглэсэн нь үсэг нь “Хоёр шилдэг MSS буюу [гар бичмэл] нь “болон мацаг барилтаар” гэснийг хасдаг” хэмээн тайлбарласан. Энэ нь нилээд уламжлалт шинж чанартай Скотфилд библи хүртэл 19 дүгээр зууны сүүл хэсэгт гарч ирсэн библи шүүмжлэгч хэмээх хүмүүсийн хор нөлөөнд авсан гэсэн утгатай юм. Яагаад мацаг барилт гэдэг үгийг хассан хуучны хоёр гар бичмэл нь “шилдэг гар бичмэл” болдог вэ? Эдгээр шүүмжлэгч нарын барьдаг гол гар бичмэл нь Sinaiticus хэмээх гар бичмэл юм. Тэд нар эртнийх байх тусмаа шилдэг хэмээн үздэг. Гэхдээ бид энэ үзэлд яаж итгэлтэй байж чадах вэ?

Би эхнэрийнхээ хамт хэдэн жилийн өмнө Синай уулын бэлд орших Ариун Катерины Сүмд очсон. Энэ хуучны сүмд бид эдгээр гар бичмэлүүд олдсон - чулуун баганыг харсан. Сүмийн хаалганд маш их хүний гавлын яснууд байдаг. Эдгээр нь хэдэн зууны турш энэ сүмд амьдарч байсан санваартан нарынх юм. Дотор нь ороход миний амьдралдаа хэзээч харж байгаагүй аймар харанхуй Сатаны оршихуйтай тийм сүм дуган байсан. Таазнаас нь хэдэн арван тэмээн хяруулын өндөг өлгөсөн байсан. Ойр орчин нь бүүдгэр лааны гэрлээр л гэрэлтэж байсан. Энэ нь яг “Эрдэнэсийн эрэлд” гэдэг кинонд гардаг газартай төстэй байсан! Би энэ аймшигийн газарт нэг оройг өнгөрүүлэхийг хүсээгүй! Тисчендорф сайн мэдээний эдгээр эртний гар бичмэлүүдийг энэ харанхуй аймшгийн газраас олсон. Хожим нь эхнэр бид хоёр жинхэнэ гар бичмэлийн хуулбарыг Лондон хотын Бритиш Музейгээс үзсэн.

Энэ дуганы хуучин хуваргууд нь Гностизмын /гэгээрэлд хүрэх болон гүн ухаанд нэвтрэх гэсэн утга агуулна/ нөлөөнд орсон болохыг би олж мэдсэн. Мэдээж Гностикчууд мацаг барилт гэдгийг онцлохыг хүсэхгүй нь ойлгомжтой. Ийм л учраас Гностик үзлийн нөлөөнд орсон эдгээр хуваргууд Маркийн сайнмэдээг гараар хуулан бичиж байхдаа “мацаг барилт” гэсэн үгийг орхисон.

Минийхээр Марк библид “мацаг барилт” гэсэн үг бичигдсэн өөр нэг шалтгаан байна. Хэрвээ энэ өгүүлбэрээс “мацаг барилт” гэсэн үгийг орхивол утга нь ойлгомжгүй болох нь харагдана. Бусад орчин цагийн орчуулгууд шиг NIV хувилбарт “энэ төрөл нь зөвхөн залбиралаар л зайлуулагдана” гэж байдаг. Зүгээр л толгойгоо ажлуулаад үз. Дагалдагч нар залбирч байсаныг та мэдэхгүй гэж үү? Мэдээж тэд залбирч байсан! Гэхдээ “энэ төрөл” гэдэгт залбирлаас илүү зүйл хэрэгтэй байсан. Энэ нь ойлгомжтой биш байна гэж үү? С. Эс Левис өөрийнхөө нэгэн өгүүллэгт библи шүүмжлэгч нар Англи утга зохиол судлах хэрэгтэй байсан юм хэмээн онцлон хэлсэн шиг. Хэрвээ тэд өгүүлбэр зүйн найрлагын талаар судалсан бол ямар нэг зүйл дутуу байгааг мэдэх байсан. “Энэ төрөл нь зөвхөн залбиралаар зайлуулагдаж чадах уу?” Ямарч утгагүй! Мэдээж тэд залбирдаг байсан. Энэ өгүүлбэр нь “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л зайлуулагдаж чадна” гэхээс өөрөөр бүрэн утга илэрхийлэх боломжгүй юм.

Гурав дахь өөр нэг шалтгаан байна. Христэд итгэгч нарын урт удаан түүхийн туршид Бурханы ажил Сатаны хүч чадлаар саатуулагдаж байгаа нь тодорхой үед тэд залбирахаас гадна мацаг барих хэрэгтэй гэдэгт итгэцгээж байсан. Өнгөрсөн хугацааны бүхийл агуу номлогчид сэргэлтийн үед тэд мацаг барих шаардлагатай болох үед ийм цагийг гаргахаа мэдэж байсан. Гэтэл өнөөдөр тэд “залбирал болон мацаг барилт” гэсэн үгнээс мацаг барилт гэсэн үгийг хассан зүйлээр хөтлөн дагуулуулж байна. Анхны агуу сэргэлтийн үед Жон Весли долоо хоногт хоёроос дээш удаа мацаг барьдаг байсаныг та мэдэх үү? Жонатан Эдвард “Бурханы уур хилэнгийн мутарт буй гэмтнүүд” гэсэн номлолоо хийхээсээ өмнө гурван өдрийн турш мацаг барин залбирсаныг та мэдэх үү? Энэ номлол нь чуулганд нь маш их өөрчлөлтийг авчирсан төдийгүй Нью Енгланд даяар тархасан – мөн цаашлаад Англи даяар ч гэсэн. Хэрвээ Эдвард мацаг барилт үгүй залбирал хийсэн бол ийм сэргэлт ирэх байсан болов уу? Энэ их сэргэлт нь маш тодорхой – Бурхан түүнийг залбирч байх үедээ ч мацаг барьж байсан тул сэргэлтийг өрнүүлж өгсөн! Өнөөгийн манай чуулгануудад мацаг барилт байхгүй байгаа нь сэргэлт ирэхгүй байгаагын нэг шалтгаан биш гэж үү? Энэ мэдээж ойлгомжтой – хэрвээ өнөөдөр маш бага сэргэлт байна гэвэл нөгөө талаар яг адилхан маш бага мацаг барилт байна гэсэн үг юм! Энэ бол маш тодорхой!

“Мацаг барих” гэсэн үгийг хадгалан үлдэх дөрөвдүгээр шалтгаан байна. Лүүтэр Бичээсийн “адил байдал” гэсэн зүйлийг хэлсэн. Бид үгийг орчуулах үедээ бусад адил бичээст юу гэж хэлсэнийг харах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Мацаг барилтын талаар библид хамгийн их алдартай хэсэг нь аль вэ? Мэдээж библи судлаачдад Исаиа 58:6 гэж хэлнэ.

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаи 58:6).

Есүс Исаиагын талаар маш сайн мэддэг байсан. Есүс Назар хотын синагогт номлож байхдаа Исаиа 61:1, 2-оос ишлэл татаад хэлсэн. Тэрээр “Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй гэж хэлсэн.” (Марк 9:28,29) гэж хэлэхдээ Исаиа 58:6-г бодоод хэлсэн нь ойлгомжтой.

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаи 58:6).

Исаиагын хэлсэн шиг Есүс дагалдагч нартаа залбирал болон мацаг барилт нь “дарлагдагсдыг чөлөөлж” – Сатаны аливаа буулгыг эвдэх чадалтай гэдгийг хэлж байсан! Энэ бол бичээсийн “адил байдал” юм! Тэгэхээр өнөөдрийн үгийн хамгийн шилдэг тайлбар бол библи өөрөө гэдгийг бидэнд харуулж байна. Лүүтэр энэ зүйл дээр надтай бүрэн санал нийлэх байсан гэдэгт би бүрэн итгэж байна.

“Мацаг барилт” гэдгийг хүлээн авах тав дахь шалтгаан бол чөтгөрүүдийг зайлуулдаг хүмүүс үргэлж л мацаг барилт бол ямарч тохиолдолд үр дүнтэй гэдгийг зааж сургасаар байгаа бөгөөд энэ нь амьдралаас сургамж болдог. Эрхэм Жон Весли Матай 17:21 дэх адилхан эшлэлийн талаар ингэж хэлсэн, “Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг - Энд үнэн сэтгэлийн залбирал дээр үр нөлөөтэй мацаг барилтыг нэмэхэд юу болдог талаар гэрчилсэн. Зарим төрлийн чөтгөрийг дагалдагч нар өмнө нь залбиралаар л зайлуулчихдаг байсан” гэхдээ энэ төрлийн чөтгөрүүд нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулагдах боломжтой байдаг. (John Wesley, M.A., Wesley’s Notes on the New Testament, Baker Book House, 1983, I бүлэг; Матай 17:21 тайлбар).

Веслийн Методистыг үндэслэгч Жон Весли (1703-1791) өөрийн урт удаан үйлчлэлээрээ чөтгөрийг хэрхэн зайлуулах талаар их зүйлийг мэддэг байсан.

Др Томас Хэйл Тайландад эмчийн ажлаар мишионер үйлчлэл хийсэн. Үйлчлэлийн талбартаа чөтгөрүүдтэй олон удаа нүүр тулж байсан Др Хэйл өөрийнхөө тайлбарт мацаг барилтыг өмгөөлж байсан. Марк 9:29-ийн талаар тайлбар хийхдээ тэрээр “Зарим үед Бурханаас өөрсдийн хүссэн зүйлээ авахын тулд мацаг барих нь үнэхээр тустай байдаг... Бид мацаг барьж байгаа нь өөрсдийгөө энэ зүйл дээр үнэхээр чухалаар тооцож байгаа гэдгийг Бурханд харуулдаг. Тэр бидний залбиралд хамгийн сайн арга, мэргэн ухаан, хүч чадал, сүнслэг ивээлийг өгсөнөөр хариулж өгнө.” Үйчлэлийн талбарт чөтгөртэй нүүр тулгарсаны дараа Др Хэйл үгээс бид “мацаг барилт” гэсэн үгийг хасахгүй байх хэрэгтэй гэж хэлсэн. (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997, хуудас. 265; Марк 9:29 тэмдэглэл).

Одоо би “мацаг барилтыг” хадгалан үлдэх зургаа дахь буюу сүүлийн шалтгааныг хэлье. Энэ үгийг орхисон ердөө хоёрхон хуучны гар бичмэл байдаг хэдийч бусад хэдэн зуун маш эртний гар бичмэлүүдэд энэ үг нь бүрэн бүтнээрээ байдаг. Бурхан бидэнд туслах болтугай! Бид залбиралаа мацаг барилттай хамт хийхгүйгээр хэзээч сэргэлтийг харахгүй гэж би хувьдаа бодож байна!

Энэ эшлэл дэх орчин цагийн орчуулгын эсрэг би зургаан шалтгааныг дурьдлаа! Би эндээс хэзээч номлол хийдэггүй. Би энэ орчуулгуудад итгэдгүй. Ийм л учраас би Кинг Жемс Хувилбараас номлол хийдэг. Ийм л учраас би та нарыг энэ библиэс эшлэлүүдийг цээжлээрэй, өдөр бүрийн библи уншилагаа ч гэсэн Кинг Жемс Хувилбараас хийгээсэй гэж хүсдэг. Энэ нь таныг ивээх бөгөөд та үүнд итгэж болно!

“Тэр тэдэнд хандан -Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй гэж хэлсэн.” (Марк 9:28,29).

Одоо номлолынхоо төгсгөл хэсэгт би дараах хоёр асуултад хариулах болно:


(1) “Энэ төрөл” гэдэг нь юу вэ?

(2) Бид “Энэ төрөл”-ийг хэрхэн даван туулах вэ?


Би чөтгөрүүд хийгээд сатан байдаг талаар батлах гэж цагийг бармааргүй байна. Хэрвээ та хүмүүсийг аврах ажилтан бол чөтгөрийн байгаа гэдгийг амьдралаараа аль эрт мэдсэн байгаа. Тиймээс би түүний оршиж байгаа талаар та нарыг ятгахад цаг үрэхгүйгээр цааш явмаар байна.

“Энэ төрөл” гэдэг нь биднийг зогсоодог, өдөр бүрийн арга барилаар ялж чадахааргүй тийм төрлийн чөтгөрүүдийг хэлдэг. Библи бидэнд чөтгөрүүд “үл итгэгчдийн бодол санааг сохолсон” (II Коринт 4:4) гэдгийг заадаг. Энэ нь хүн дахин төрөхөөс өмнөх бүх хүн дээр адилхан үнэн байдаг. Бид “тиймэрхүү төрлийн” зүйлстэй их удаан хугацаанд нүүр тулж байгаа. Мөн бид “тиймэрхүү” төрлийн зүйлсийг Христ дотор залбирсанаар ялан дийлж байгааг үргэлж харсаар ирсэн.

Бид бас “тиймэрхүү” төрөл нь үл итгэгчдийн зүрхнээс үгийг хулгайлан авдаг гэдгийг ч мэднэ - “диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг.” (Лука 8:12). Мөн эдгээр зүйлийг бид Христ доторхи залбирлаар даван дийлж байгааг үргэлж хардаг.

Чөтгөр цаг хугацааны эхлэлээс хойш хоёр зүйлийг хийлгэхээр чөтгөрүүдээ илгээсээр байгаа. Тэр Эден цэцэрлэгт байсан Адам болон Евагийн бодол санааг сохолсон. Эрт цагт тэр тэдний зүрхнээс үгийг зайлуулсан.

Өнөө цагт ч гэсэн эдгээр Чөтгөрийн үндсэн хоёр арга Америк хийгээд Барууны орнуудын хүмүүсийг боолчилсон гэж зарим талаараа хэлж болно. Өнөөг хүртэл ерөнхийдөө хүмүүс Бурханд итгэсэн. Ерөнхийдөө хүмүүс библи бол Бурханы үг байсан гэдэгт итгэсэн. Тэдний бодол санаа сохорсон. Үг нь тэдний зүрхнээс зайлуулагдсан. Гэсэн ч тэд ерөнхийдөө Бурхан болон библийн үгэнд итгэсээр байсан. Бид тэднийг “орчин цагийн өмнөх” хүмүүс гэж хэлж болно. Орчин цагийн өмнөх хүмүүс болсон тэд Христ итгэл рүү шүүмжлэлтэй ирж байгаагүй. Тэд Христэд итгээгүй байж ч болно – гэхдээ тэд “Бурхан гэж байхгүй,” эсвэл “Бурхан амьд биш” – гэх мэт шүүмжлэлийн зүйлсийг ерөөсөө хэлж байгаагүй. Тиймээс орчин цагийн өмнөх эдгээр хүмүүст хийх ёстой байсан бүх зүйл бол ердөө Сайнмэдээг тунхаглан тэдний төлөө залбирч өгөх л байсан. Энэ бол харьцангуй амархан зүйл байсан.

Харин бид “орчин цагт” алхан орсон. Энэ бол үндсэндээ Гэгээрэл хэмээн нэрлэгдэх 17 дугаар зууны сүүл үеээс эхэлж Волтероор (1694-1778) үргэлжилсэн урхи байсан. Энэ цаг үеэс хүмүүс материалист болж, Бурхан болон Библийг шүүмжилж эхэлсэн. Гэхдээ л 19 зуун хүртэл эдгээр шүүмжлэх сэтгэлгээ нь жирийн хүмүүст төдийлөн нөлөөлөөгүй. “Орчин цагийн сэтгэлгээ” нь “шинжлэх ухааны арга” хэмээн нэрлэгдэх зүйлсээр бүгдээрээ “батлагдах” хэрэгтэй байсан. Бүх л сүнслэг зүйлс үүгээр шүүмжлэгдэж байсан. Алдартай номлогч Билли Грахам Иохан 3:16-гийн талаар номлол хийж байхдаа ийнхүү хэлсэн, “Та нар Бурханыг шинжилгээний шилэн саван дотроо багтааж чадахгүй.” Тэр “орчин цагийн” хүмүүст номлол хийж байсан. Гэхдээ ихэнхи хүмүүс “орчин цагийн” үе нь Хиппигийн үеэр төгсгөл болсон гэж үздэг.

Өнөөдөр бид философичдын хэлдэг “пост-модернизм”-ын үед амьдарч байна – энэ бол орчин цагийн дараагийн үе юм. Энэ үеийн залуусын сэтгэлгээ бол үнэхээр ёс журам гэж байхгүй. Тэдэнд ёс зүй гэж байхгүй. Энд хэдхэн “улс төрийн зөв” санаа байгаагаас бусдаараа бол жинхэнэ ёс зүй дээр суурилаагүй. “Энэ бол чиний хувьд бол зөв ч гэсэн миний хувьд бол тийм биш.” гэсэн үзэл. Энд сайн муу гэсэн ёс суртахууны стандарт гэж байхгүй. “Хэрвээ өөрт зөв л санагдаж байвал тэр нь зөв л гэсэн үг” гэдэг нь пост-модернистуудын уриа юм. Орчин цагийнхан бол “Бурхан гэж байхгүй” хэмээн хэлдэг байсан бол пост модернизмынхан бол үүний оронд “Хэрвээ чиний хувьд үнэхээр Бурхан байгаа бол тэрүүгээрээ л бай – гэхдээ би өөрийн бурхдаа шүтэхэд бүү саад бол” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энд ямарч стандарт, хэмжүүр гэж байхгүй. Таны төлөө л бол – өөрийн санаа өөртөө зөв гэж үздэг.

Энэ бол “энэ төрөл” – өнөөдөр залуучуудын боддог бодол – “өөрийн санаа өөртөө зөв” гэсэн тодорхой бус, хувирч өөрчлөгддөг, баталгаагүй үзэл. Энэ нь өнөөдрийн үгэнд гарч буй “Энэ төрөл” юм. Энэ бол өнөөдрийн бидний тэмцэж буй чөтгөрүүд юм! Би настайчуул Обамагаас хойш дандаа харанхуй үе болж байна хэмээн үнэхээр үнэн хэлэхийг сонсдог. Бүх зүйл өөр болж байна. Ямарч зүйл тодорхой, найдвартай биш болсон. Тиймээ, та нар үүнийг “Обама”-гийн сүнсний үе гэж нэрлэж болох бөгөөд пост-модернийн чөтгөрүүд бүх л зүйлийг хуучирсан хэмээн хаяж – үүнийг орлох юуг ч өгдөггүй. Энэ нь манай чуулгануудад нөлөөлж байгаа юу? Үнэндээ, Тиймээ! Өнгөрсөн жил Хойд Баптист чуулганууд 2000 сүм чуулганаа алдсан! Урьд өмнө хэзээч ийм юм болж байгаагүй! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Бид энэ амьдралдаа үнэхээр их хүчний эсрэг тэмцэлдэж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй. Бид маш хүчирхэг өрсөлдөгчийнхөө эсрэг явж байгаа.” (Studies in the Sermon on the Mount, 2 дахь хэсэг, 148-р хуудас).

“Энэ төрөл” гэдэг нь бидний хувьд үнэхээр ахадсан хүчирхэг юм. Үүнийг бид зөвхөн залбиралаар дийлж чадахгүй. Үгүй ээ, - бидэнд зайлшгүй “залбирал хийгээд мацаг барилт” хэрэгтэй эсвэл бидний бүхийл сайнмэдээний ажлын оролдлого бүтэлгүйтэхэд хүрэх болно. Тиймээс би та бүхнийг ирэх Бямба гарагт залбирал хийгээд мацаг барилтад уриалж байна. Хэрвээ танд эрүүл мэндийн шалтгаан байгаа бол мацаг барих хэрэггүй. Хэрвээ танд эрүүл мэндийн талаар ямар нэг эргэлзээ байгаа бол эмчид хандаарай. Хэрвээ та бидэнтэй хамт мацаг барилт хийвэл цаг тутам нэг аяга ус ууна гэсэн бодолтой байгаарай. Тэгээд бид мацаг барилтаа Бямба гарагийн оройн 5:30-д дуусгаад чуулган дээрээ хоол идэх болно. “Энэ төрөл нь залбирал болон мацаг барилтаар л зайлуулахаас өөр юугаарч чадахгүй.” Та хэдэн долоо хоног Бурханд хандан орхигдсон хүмүүсийг энд ирүүлээд, Христ рүү хөтлөн, Түүний цус хийгээд зөвт байдлаар тэд аврагдахын төлөө залбирах болно гэдэгт итгэлтэй байж болно. Тэнгэрт буй Эцэг минь ээ, эдгээр нь биелэх болтугай. Есүсийн нэрээр. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Марк 9:14-29 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
   “Өө, хэдэн мянган хэлүүд дуулахын төлөө” (Charles Wesley, 1707-1788; “Өө, надад нээж өгөөч” аяаар).