Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХАМТДАА БОЛ ХҮЧТЭЙ! ГАНЦААР БОЛ СУЛ!

TOGETHER WE ARE STRONG! ALONE WE ARE WEAK!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 21, 2015

“Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.” (Еврей 11:24-25).


Миний номлолууд шиг энэ ч гэсэн таагүй байдлаар эхэлсэн. Манайд ирсэн хоёр шинэ охин манай залуусыг сонсох дуртай гэдгийг би сонссон. “Тэд бол маш нөхөрсөг!” хэмээн тэд хэлж байсан. Гэхдээ тэд надад бол дургүй байдаг. Би үүнийг талаар их бодож толгойгоо гашилгасан. Энэ нь миний номлол уйтгартайгаас тийм болоогүй байсан. Би эдгээрийг сонирхолтой байлгахаар үнэхээр их чармайн ажилласан. Намайг номлолоо хийж байхад манай залуучууд ихэнхдээ бага зэрэг амаа ангайсан байдалтай, харцаа над руу чиглүүлээд сууж байдаг. Энэ нь миний хувийн байдалтай хэзээч холбоогүй. Би залуустай байхдаа дуртай. Тэд миний энэ байдлыг гэрчилж чадна. Миний бараг бүх номлолын сүүлийн хэсэгт хэлдэг ямар нэг зүйлээс юу нь энэ хоёр охиныг сэтгэл дундуур болгосон юм бол гэж би боддог. Би их богинохон залбирдаг. Тэгээд би ТВ камерт дөхөж очдог. Би энд YouTube болон манай вебсайтыг үзэж байгаа хүмүүст хандан хэлж байна. Би эдгээр үзэж буй хүмүүст хандан хэлдэг – “Юуч хийж байлаа гэсэн Библийг тунхагладаг болон болж өгвөл Ням гарагийн оройн цугларалт хийдэг чуулганыг олоод явах хэрэгтэй. Үүд хаалга нээлттэй байх бүрд нь хамт байгаарай.” Би Жерри Фалвэллээс ТВ-ийн нэвтрүүлгээ дуусгахдаа хэрэглэдэг төгсгөл үгийг сурч авсан. “Үүд хаалга нээлттэй байх бүрд нь хамт байгаарай.” Тэгээд би дараа нь “Нэг чуулганаас нөгөө чуулган руу бүү нүү.” хэмээн хэлдэг. Эдгээр нь миний номлолдоо хэлдэг сүүлийн үгс бөгөөд энэ нь тэдгээр охидод таалагдаагүй. Үнэндээ тэд чуулганаа хэд хэд орхисон хүмүүс байсан.

Би үүнийгээ цаашид хэлэхээ болих уу? Үгүй – Би үүнийгээ хэлсээр л байх болно. Яагаад? Учир нь энэ нь залуусын хийвэл зохилтой зүйлсийн нэг гарцаагүй мөн – ийм л учраас! Манай чуулган бараг л зөвхөн өсвөр насныхаа сүүл болон хориод насныхаа эхэнд өөрчлөгдсөн залуусаар өсөж байгаа. Энэ бол маш ховор. Ихэнхи чуулган залуусынхаа бараг 88 хувийг алдаж байгаа. Гэхдээ энэ бол өөр зүйлийн тухай номлол. Бид ихэнхи чуулганы алдаж байгаа нэгэн үеийн эрүүл саруул залуусаар өсөн нэмэгдэж байгаа. Бид үүнийг хийхдээ найрсаг эелдэг байдлаар бус – эсвэл “чихэнд чимэгтэй” байдлаар хийдэггүй. Өнөөдрийн хүүхдүүд ийм байдлаар тэднийг мэхлэхийг олж харж чадах хангалттай ухаантай болсон. Би тэдэнтэй шулуухан ярьдаг. Би “Энэ бол чамд хэрэгтэй зүйл – энэ нь чамд хэрэгтэй учирт юм” хэмээн хэлдэг. Ямарч тоглоом% шоглоомгүйгээр! Шууд заадаг! Үүнийг хүлээж ав эсвэл орхи! Тэд намайг орхиод явсан ч гэсэн намайг шудрага байсан гэдгийг зөвшөөрөх болно! Би та нарт таалагдах гэж хичээдэггүй! Би та нарыг аврагдаасай гэдэгт л хичээл зүтгэл гаргадаг. Та нарт туслах миний зорилго бол жинхэнэ Христэд итгэгч болоод чуулганыхаа байнгын гишүүн байгаасай гэдэгт л байдаг!

Та нар “Энэ маш муу чуулган надад яагаад хэрэгтэй вэ?” гэдэг. Би та нарт яагаад гэдгийг нь хэлье. Чуулгангүйгээр чамд тогтвортой зүйл гэж байхгүй байх болно. Ийм л учраас чуулган хэрэгтэй! Алвин Тоффлер Ирээдүйн Шок хэмээх номыг бичсэн. Тэр номондоо “өөрчлөгдөшгүй үхэл,” “хоромхон зуурын ойлголт,” “ирээдүй дэх нөхөрлөлүүд,” “дараалсан гэрлэлтүүд,” “хэрхэн анд найзаа алддаг вэ” талаар дурьдсан. Өөрчлөлт, өөрчлөлт, өөрчлөлт. Хөдөлгөөн болон өөрчлөлт нь биднийг байнгын гэр оронгүй, байнгын найз нөхөдгүй, байнгын харилцаагүй байдалд оруулдаг! Бидний мэддэг хүн болгон, бүх зүйлс маань зөвхөн тогтвортой байдлаас эхтэй! Энэ нь залууст ирээдүйд шок болдог! Тоффлер энэ номоо 1970 онд бичсэн. Би үүнийг өнгөрсөн лхагва гарагт дахин уншихад энэ нь яг л зургаахан сарын өмнө бичсэн юм шиг сэтгэгдэлийг надад төрүүлсэн! Хүн бүр л ийш тийш нүүдэллэж, өөрчлөлтүүд байнга л болж, яг л орой бүр өөр гудманд, өөр цаасан хайрцаган дээр унтдаг гудамжны хүмүүс шиг тийм залуу үе гарч ирсэн. Маш олон хүүхдүүд төрөл бүрийн эм хэрэглэн амьдарч байгаад гайхаад байх зүйл үгүй! Дэлхий тэдний хажуугаар маш хурдан эргэлдэж байна – ийм хурдан байгаа учраас амьд тэсч үлдэхэд шаардлагатай эм тэдэнд хэрэгтэй гэж тэд боддог. Би хүүхдүүд ердөө танилцаад ганц хоёрхон цаг болоод нэгнийгээ “найзаа” хэмээн ярихыг сонсоод цочирддог. Би ямар нэг өө сэв хайх гэсэнгүй. Би ердөө л ажиглан харж байна. Энэ надад өнөөдөр хүүхдүүд “найзуудаа” бид дотуур хувцасаа сольдог байсан шиг л сольдог болсон мэт санагдаж байна!

Пол Маккартен бол надаас яг нэг насаар дүү. Тэр дөнгөж залуу болж байхдаа Хиппи байсан. Бусад Хиппи нар шиг Битлз хамтлагын Пол Маккартен ганцаардалд орсон байсан. Тэрээр хэдхэн хормын өмнө ноён Гриффитын дуулсан хачирхалтай дууны үгийг бичсэн – бөгөөд үүнийг Жон Леннонтой хамт дуулсанаар Битлзэд нэр алдарыг авчирсан. Энэ дуунд Еланор Ригби (гэрлэж амжаагүй дунд насны эмэгтэй) болон ганцаараа амьдардаг Эцэг Макензийн тухай өгүүлдэг.

Эцэг Макензи хэн ч сонсохгүй номлолын үгээ бэлдэж.
Хэнч хүрч ирдэггүй.
Тэнд хэнч үгүй үед оймсоо нөхөөд сууж буй түүнийг хардаа.
Тэр юунд санаа тавьдаг вэ?

Хөгшин тахилч хэнч тоож сонирхохгүй номлолоо бичиж. “Хэнч байхгүй үед” өөрийнхөө оймсыг нөхөж. Тэр юунд санаа тавьдаг вэ? Тэр үнэхээр их ганцаардлын байдалд байдаг байсан бөгөөд энэ нь цаашид түүнд төвөг болохоо болисон.

Еланор Ригби сүмд нас барж, өөрийнхөө нэртэйгээ л хамт ганцаар оршуулагдсан. Хэнч оршуулганд нь ирээгүй.

Тэр өөрийнх нь нэрийг тээгээд явах нэг ч хүүхэд үлдээлгүйгээр өнгөрсөн. Хэнч түүний оршуулганд ирээгүй.

Эцэг Макензи оршуулгаас буцан ирээд гарынхаа хир буртагыг арилгасан. Хэн ч аврагдаагүй.

Хэн ч түүний оршуулганд ирээгүй. Хэнч түүний номлолыг сонсоогүй. Хэн ч аврал авч чадаагүй. Тэгээд цааш дахилт нь явдаг,

Бүгдээрээ ганцаардсан хүмүүс,
Тэд бүгдээр хаанаас ирсэн юм болоо?
Бүгдээрээ ганцаардсан хүмүүс,
Тэд бүгдээрээ хаана харьяалагддаг юм болоо?

Хиппи нарт санаа зовж буйтай адил бодлууд. Тэд хэдэн мянгаараа хамтдаа Сан Францискогын Хайт Ашбуригийн Берклид Холливүүд болон Веницын эрэгт ирцгээсэн. Тэдний зарим нь хуучин байшин худалдаж авах болдог. Тэд бүгд тэнд амьдрахыг хүссэн. Бусад нь тэнд нэг эсвэл хоёр оройн турш “буулгахыг” хүссэн. Тэд хамтдаа байхыг хүссэн. Тэд хамтын амьдралын сайхныг мэдэх гэсэн. Тэднийг чуулганд авчирахад маш амархан төдийгүй ялангуяа тэднийг үүргэвч цүнхтэйгээ хамт ирээ шалан дээр суухыг зөвшөөрвөл. Тэднийг “Есүсийн донтон” эсвэл “Есүсийн хүмүүс” хэмээн нэрлэдэг байсан.

Баптистууд үнэхээр алдаж байсан. Тэд эдгээр хэдэн мянган хүүхдүүдийг амархан татаж болох байсан. Гэхдээ тэд тэднээс айсан. Одоо энэ үнэхээр оройтсон – үүрд мөнхөд үнэхээр хоцорсон. Чаристамик хийгээд Пентекостынхон тэднийг бүгдийг нь өөртөө татсан. Өнөө цагт баптистууд Дорно зүгийн болон Испани хүүхдүүдээс айж байгаа. Тэд тэдний олонхийг нь амархан татаж чадах байсан. Гэхдээ тэд бас л тэднээс айсан. Удахгүй бас л тэд үүрд мөнхөд үнэхээр оройтох болно.

Гэхдээ хүүхдүүд та нар нийтийн байшинд “нэвтрэн” орох шаардлага байхгүй. Хэдхэн хоногийн өмнө би “Есүсийн хүмүүстэй” ажилладаг найзтай ярилцаад байж байсан. Би түүнээс өнөөдөр залуучууд яагаад Хиппи нар шиг бөөнөөрөө байх тэр хэрэгцээгээ мэдрэхгүй байна хэмээн асуусан. Тэр надад, “Би үүнээр талаар бодож байгаагүй юм байна. Ёстой мэдэхгүй” гэсэн. Тэр надад тэгж хэлсэн даруйд надад “Тэдэнд iPhone болон ухаалаг утаснууд байхад хамтаараа байх газар шаардлаггүй болсон” гэсэн хариулт ирсэн. Тэдэнд хуучны Хиппи нар шиг хамтын амьдрал хэрэггүй болсон. Одоо тэдэнд iPhone болон ухаалаг утаснууд байгаа. Тэд үүгээр тэдэн рүү бичиж бас ярилцаж чадна – мөн тэд маш олон найзтай хэмээн өөрийгөө төсөөлдөг. Эдгээр төхөөрөмжүүд нь жинхэнэ найз нарынх нь байрыг эзэлсэн. Жинхэнэ найзтай болохын тулд бөөн хэцүү замаар туулах хэрэг байна уу – Ийм цахим найз нартай болох арга хэзээнээс ийм амархан болсон бэ? Хэрвээ эцэг Макензи болон Еланор Ригби нарт ийм цахим төхөөрөмжүүд байсан бол тэд хэзээч ганцаардахгүй байх байсан. Тэдэнд ч гэсэн та нарт байдаг шиг “цахим” найз нар байх байсан. Гэхдээ “цахим” найз нар гэдэг бол жинхэнэ найзтай адилгүй юм! Яагаад ч тийм биш! Та Өмнөд Калифорниагын нэгэн залуугийн тухай сонссон уу? Тэр өнгөрсөн долоо хоногт есөн хүүхэд алсан. Түүний юун болохоо болисон бэ? Мэдээж, тэр интернэтийн орчинд амьдардаг байсан! Энэ нь түүний тархийг бохирдуулсан. Төхөөрөмжүүдээс зайлсхий, хааяа л орж бай! Төхөөрөмжүүдээс зайлсхий, тэгээд жинхэнэ амьдралаар амьдар! Тэгээд чуулганд яв! Энэ зүйл нь намайг өнөөдрийн үг рүү хөтөлж байна,

“Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.” (Еврей 11:24-25).

Би энэ эшлэлийн талаарх тайлбарыг бараг арваас дээш удаа уншисан. Библийн энэ эшлэлийн талаар тэд бүгдээрээ орон нутгийнхаа сүм чуулганд хамрагдах хэрэгцээний талаар илэрхийлж байна гэсэн. Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн, “Энэ эшлэл нь орон нутгийн чуулган амин чухал гэдгийг библид харуулсан олон тодорхой баталгаануудын нэг юм... [сүмд] итгэмжтэй байдал.” (Крисвелл библи судлал, Thomas Nelson Publishers, 1979 хувилбар, хуудас. 1438; Еврей 10:25 тэмдэглэл).

Та нарт орчин цагийн орчуулгаас өгөхийг надад зөвшөөрнө үү. Би зөвхөн KJV библиэс л номлодог. Би өөр бусад орчуулга хэрэглэхийг санал болгодгүй. Гэхдээ заримдаа орчин цагийн орчуулгыг унших нь өгүүлбэрийн нөлөөг “мэдрэхэд” хэрэгтэй байдаг. Энд NASV болон NIV орчуулгын хувилбарууд байна,

Нэг нэгнээ хайр болон сайн үйлсэд хэрхэн зоригжуулахад бүгдээрээ анхаарцгаая. Зарим нь зуршил болсон шиг бүгдээрээ хамтдаа уулзахаа болихгүй байцгаая, гэхдээ бие биенээ бүгдээрээ зоригжуулцгаая – Тэр өдрийг ойртох тусам бүр илүүгээр. (Еврей 10:24 NASV; 10:25 NIV).

Бид хайр болон сайн үйлсээр “зоригжихын” тулд чуулганд байх хэрэгтэй. Бид “бие биенээ урамшуулах”-ын төлөө чуулган бидэнд хэрэгтэй. Тэгээд энд Жон Макартурын “тэнгэрлэг байдлын зайлшгүй хэрэгцээ” гэдэг нь юу болох вэ – энэ нь “тэр өдөр ойртож буйг харах тусам” чуулганд байх хэрэгцээ бүр ихээр хэрэгтэйг харуулдаг. Энд гарч буй “нөгөө өдөр” гэдэг нь Христийн дахин ирэлтийг илэрхийлсэн. Энэ бол чухал эш үзүүллэг. Энэ дэлхийн сүүлийн өдөр ойртох тусам нутгийн чуулганд зориулалт хийх нь бүр илүү их чухал болно. Яагаад? Бидний амьдарч буй сүүлчийн өдрүүдэд итгэл найдвараа алдах хүртэл маш их дарамт шахалт ирэх болно. Томас Хэйл өөрийнхөө тайлбарт юу гэж хэлсэнийг сонсоорой, “Хэрвээ хэн нэгэн [итгэл дотроо] ганхавал бүгдээрээ түүнийг даруй зоригжуулж, хүчирхэгжүүлцгээе. Бие биенээ сайн үйлс болон хайран дотор урамшуулан [эсвэл зоригжуулцгаая] Бидний дундах хэн нь ч гэсэн [гэм нүгэл хийгээд дэлхийлэг] байдал руу эргэж унахыг харахгүй байцгаая. Бид хамтдаа хүчтэй, харин ганцаараа бол сул дорой.” (Thomas Hale, The Applied New Testament Commentary, Kingsway Publications, 1997, хуудас. 913, 914; Еврей 10:24 тайлбар; хаалтанд Др Химерсын тайлбар).

Библи судлал нь чухал ч гэсэн нутгийн чуулганд зөвхөн үүний төлөө ирдэггүй. Хүндэтгэлийн цуглааны дараа хамтдаа цуглараад хооллох нь хэдий чухал ч гэсэн бидний харилцаа зөвхөн үүний тулд бус юм. Харин чуулганы үндсэн зорилтын төлөө бидний харилцаа босгон байгуулагддаг – Хараахан Христэд итгэгч болоогүй бусад залууст хүрэх явдал юм. Томас Хэйлийн тайлбарт, “Сайнмэдээ бол чуулганы гол зорилго... эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг Есүс Христ хийгээд аврал өөд хөтлөн дагуулах нь гол анхаарал юм.” гэсэн. (мөн адил, хуудас. 125).

Тиймээс бид шинэ хүмүүст “Бидэн дээр ирээч! Бидэнтэй хооллооч! Бидэнтэй найзлаач! Бидэнтэй хүндэтгэл өргөөч! Бидэнтэй хамт сайнмэдээ тараагаач! Бүх л аргаараа чуулганд хамрагдаач! Оройн цугларалтад ирээч! Залбирлын цуглаанд ирээч! Бурханы гэр бүлд нэгдээч!” хэмээн хэлдэг. “Бид хамтдаа хүчтэй, харин ганцаараа бол сул дорой”

Хүн бүр үүнийг зөв аргаар хийдэггүй. Бид таныг хүлээх болно. Бид энэ нь яагаад чухал гэдгийг тайлбарлах болно. Бид танд тусалж чадах хэмжээгээр хийх болно. Учир нь хуучны чуулганууд яг үүнийг л хийдэг байсан. Др Майкл Грийн Эртний чуулган дахь Евангелизм хэмээх гайхалтай номыг бичсэн. (Eerdmans Publishing Company, 2003 хувилбар). Др Грийн ийнхүү хэлсэн, “... нөхөрлөл гэдэг бол чуулганы хөгжил дэвшилд гарцаагүй чухал юм. Хүмүүс [чуулгануудын] илүү их баялаг урамшуулсан нөхөрлөлөөр дамжуулан сэтгэл нь татагддаг байсан... [Тэд] Христэд итгэгчид бие биенээ хэрхэн хайрлаж байгааг хардаг байсан.” (хуудас. 256). Нөхөрлөл гэдэг бол хүмүүсийг татах гайхалтай арга юм.” “Сүм доторх нөхөрлөл нь тэмцэл, секс, нийгмийн анги давхарга, боловсрол зэрэг олон саадуудыг давах байдлыг санал болгодгоороо хүмүүсийн сэтгэлийг гайхалтайгаар татдаг байсан.” (хуудас 253). Др Грийн үүнд ямарч нууц зүйл байгаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн. Үл итгэгчид зөв байдлаар авчирагдаж, өөр хэн нэгэн шиг эдгэрдэг байсан. Эртний Христчин зохиолч Тертуллиан (МЭ 160-220.) чуулган дахь Христийн хайр хийгээд нөхөрлөлийн талаар хэлсэн. Тэрээр бидний итгэлийн өвөг дээдсүүдийн үед маш олон харь хүмүүс Христэд ирэх болсон гол хүчин зүйл нь энэ байсан гэсэн. (мөн адил). Тертуллиан Христэд итгэгчдэд байдаг хайр болон нөхөрлөлийн улмаас хойд Африкийн чуулгануудад хэдэн арван мянган харь үндэстнүүд нэгдсэн хэмээн хэлсэн.

Би үнэхээр ганцаардсан хүүхэд байсан. Манай гэр бүл салсан байсан. Намайг гэртээ байлгахыг нэг их хүсдэггүй хамаатнуудынхаа гэрт амьдрах шаардлагатай болсон. Би гудмаар ганцаараа алхадаг байсан. Би яг л Жон Леноны дуунд гардаг хүмүүсийн нэгтэй адил байсан,

“Бүгдээрээ ганцаардсан хүмүүс,
Тэд бүгдээрээ хаана харьяалагддаг юм болоо?”

Би та нарт тэд хаана харьяалагддаг байсаныг хэлье. Тэд үүнтэй адил чуулганд харьяалагддаг. Энэ нь та нар ч гэсэн харьяалагддаг гэсэн үг! Энэ өрөвдөлтэй Жон Ленон Есүст огт итгэдгүй, ямарч чуулганд хамрагдаж үзээгүй нь үнэхээр гунигтай! Эцэст нь тэр хар тамхи хэрэглэж, амьдралынхаа ихэнхи өдрийг орон дээр өнгөрөөсөн.

Хэрвээ би хүчтэй сүмд яваагүй бол өнөө өглөө ингээд байж байхгүй нь тодорхой. Би өрөвдөлтэй Жон Леннон шиг олон жилийн өмнө үхэх байсан нь ойлгомжтой. Миний найз амиа хорлож үхсэн. Би ч ингэх байсан болов уу? Үнэндээ мэдэхгүй юм. Харин би нутгийн сүмээс мэдэрсэн халуун дулаан нөхөрлөлөөр дамжуулан харанхуй ганцаардсан дэлхийгээс аврагдсан гэдгээ л мэднэ. Би өсвөр настай байхад чуулган миний хувьд хоёр дахь гэр минь байсан.

Та нарын олонхи нь миний үгийг сонсохгүй гэдгийг би мэддэг. Та бүхийл аргаараа бидэнтэй хамт байхаар ирэхгүй гэдгийг би мэддэг. Гэхдээ бидний хаалга үүд үргэлж нээлттэй гэдгийг санаарай! Бид үргэлж таныг бидэнтэй хамт байгаасай гэж хүсдэг гэдгийг санаарай. Мэдээж энэ нь таниас зарим зардал шаардана гэдэг нь тодорхой! Мэдээж! Ямар нэг харилцаанд үргэлж ямар нэг зардал гардаг. Та харилцаагүйгээр гэр бүлээ удаан байлгах боломжгүй. Би та нартай харилцаатай баймаар байна. Тиймээс аль болох надтай хамааралтай байгаач хэмээн хүсэж байна. Томас Хэйл өөрийнхөө тайлбарт “Бид хамтдаа хүчтэй, харин ганцаараа бол сул дорой” (мөн адил, хуудас. 914) гэсэн шиг. Хэн нэг нь “Би ингэж чадахгүй” хэмээн хэлж магад. Өөртөө шудрага байцгаа. Та үүнийг чадна, гэхдээ та үүнийг хийхийг хүсэхгүй байгаа. Та “эрх чөлөөтэй” байхыг хүсч байгаа. Маш муу. Энэ нь та ганцаардах болно гэдгийг хэлж байгаа. Бид хамтдаа хүчтэй! харин ганцаараа бол сул дорой!

Бид хамтдаа хүчтэй! харин ганцаараа бол сул дорой! Энэ бол өнөөдрийн миний та нарт хэлэх гэсэн үг! Одоо Есүс танд боломжтой байна. Түүн рүү ирээрэй! Тэр чамайг шийтгэлээс аврахын тулд Загалмай дээр үхсэн. Тэр чамд шинэ амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан. Тэр одоо Гурав дахь тэнгэрт Диваажинд – Амьд сэрүүн байж байгаа. Тиймээс том ах болон үрэлгэн хүү шиг хаалганы гадна зогс. Библи түүнийг “дотогш орохыг хүссэнгүй” (Лук 15:28) хэмээн хэлдэг. Бусад нь дотор маш том баяр хөөртэй найралж байсан. Харин том хүү би “дотогш орохгүй” хэмээн хэлсэн. Та нарын зарим нь одооч гэсэн ийнхүү хариулдаг. Бид “Есүст ирээрэй! Орж ирээд бидний найранд нэгдээрэй!” гэдэг. Гэвч та “би дотогш орохгүй” гэдэг. Бид таныг одооч гэсэн хүлээсээр байна! Есүст ирээд найранд ороорой!

Гэртээ ир, Гэртээ ир,
   Ядарсан чи гэртээ ир,
Чин сэтгэлээр, эелдэгээ Есүс дуудаж байна,
   Дуудаж байна, Өө гэмтэн минь, гэртээ ир.
("Эелдэг зөөлөн Есүс дуудаж байна. " Will L. Thompson, 1847-1909).

Ааваа, хэн нэгэн нь үнэхээр Есүст ирэхийн төлөө залбирч байна – мөн манай чуулганы гэр бүлд ирэхийн төлөө. Түүний нэрээр, Амен. “Бид хамтдаа хүчтэй! харин ганцаараа бол сул дорой!” Хэрвээ та бүх зүйлээ мартсан бол одоо үүнийг санаарай гэж гуйж байна! Бид хамтдаа хүчтэй. Харин ганцаараа бол сул дорой. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Др Крейгтон Л. Чан Еврей 10:19-25 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Eleanor Rigby” (Paul McCartney, 1942-).