Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АЛЕКСЕМЕНУС БОЛОН ТҮҮНИЙ БУРХАНALEXAMENOS AND HIS GOD Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31). |
1 Коринт номын эхний хоёр бүлгээс бид юу сурч болох вэ? Маш сонирхолтой зүйлсүүдийн нэг нь бол анхны Христэд итгэгч нарын талаар сурах явдал юм. Тэд хир зэрэг Христ-төвтэй байсан гэдгийг олж харахгүйгээр эхний хоёр бүлгийг уншина гэдэг хэцүү юм. Өөрсдийгөө мэргэн хэмээн боддог тэдгээр хүмүүс Христийг эсэргүүцдэг байсан. “Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хуьд Бурханы хүч мөн.” (1:18). “Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг.” (1:23). “Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн.” (1:24). “Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм.” (1:30). “Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямарч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм.” (2:2). Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн,
Паул философийн шинжтэй асуудлыг хэлэлцэх гээгүй... Тэр зүгээр л Христийн загалмайг тунхаглах байдлыг зөв гэсэн байр суурин дээрээ бат зогссон. Тэр цовдлогдсон Аврагчийг тунхагладаг байсан. Энэ бол өнөөдрийн найдваргүй болсон чуулгануудад хэрэгтэй зүйл юм. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг 5, Thomas Nelson Publishers, 1983, хуудас. 13; I Коринт 2:2 тэмдэглэл).
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
“Сайрхах” хэмээх Грек үг нь “онгирох” – томруулах, бахархах гэсэн утгатай. Элч бидэнд “Эзэн дотор сайрхаг” гэдгээр Христээр онгирч – Христийг томруулж – Христээр бахарха хэмээн хэлж байна. Анхны Христэд итгэгчид Христийн талаар маш их ярьдаг байсан тул үл итгэгчид тэднийг үхсэн Иудей хүнд мөргөдөг хэмээн хэлдэг байсан! Др Майкл Греен ийнхүү хэлсэн, “Ромын Палатайн Хиллийн хааны зарц хүүхдүүдийн хэсэгт зоригтойгоор [Христийг ярьдаг] сэтгэл хөдөлгөсөн жишээ байдаг. Энд нэгэн жаал хүү нэг гараа өргөн мөргөл өргөж буй байдалтайгаар зогсож байгаа [нэгэн хүүгээр] зурагдсан гуравдугаар зууны эхэн үеийн зураг байна. Түүний сүсэг бишрэлийн обьект нь илжигэн толгойтой загалмай дээрх хүнийг дүрсэлсэн. Доод талд нь “Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна” гэсэн үгийг сараачин бичсэн байна. Эдгээр зарц хүүхдүүдийн нэг нь Христэд итгэдэг байсан бөгөөд тэр үүнээсээ огт ичдэггүй байсан нь маш тодорхой байна. Түүний үеийн хүүхдүүд түүний энэ итгэлийг нь маш муухайгаар тоглоом тохуу хийдэг байсан. Гэвч тэр үүнд нүүр улайж [ичээгүй]... Энэ зурагны доод талд мөн “Алексаменус бол итгэмжит” гэсэн өөр хүний гараар бичсэн үг байгаа. Магадгүй энэ бол энэ шог зурганд хандсан түүний хариулт байж болох юм. Би бол ингэж бодож байгаа.” (Michael Green, D.D., Evangelism in the Early Church, William B. Eerdmans Publishing Company, 1970, хуудас. 174, 175).
Би энэ зураасан зургийг эх хувиас нь хуулбарлан авсан. Энэ бол хоёрдугаар зууны төгсгөлд Ромын Палатайн Хиллийн хааны зарц хүүхдүүдийн өрөөний хананаас хуулбарласан яг тэр зураг юм.
Би энэ эртний зургийг харах үедээ өөрийн эрхгүй нулимс асгаруулсан. Энд 10 эсвэл 12 настай жаал хүү Есүсийн төлөө тэвчээр гаргаж байгааг харж болно! Нэг муу хүүхэд түүнийг илжигэн толгойтой – Есүст хүндэтгэн мөргөж байгаагаар шоглон зурсан! Би “Бурхан минь Алексаменус шиг ийм хүүхдийн төлөө Таньдаа талархаж байна” хэмээн бодсон. Ромын эзэнт гүрэн даяар Христийн талаархи мэдээ иймэрхүү хөвгүүд болон охидуудаар тархаж байсан! Би Тэнгэрийн улсад Алексаменус чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна! Би бас энэ орхигдсон үеээр – Бурханд итгэснээсээ болж хичнээн их шоолуулан доромжлуулж байсан ч хамаагүй Христээр бахархадаг эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд – энэ хүү шиг залуус манай чуулганд байхын төлөө залбирдаг!
Даггарын гэр бүл ямарч шүүлтгүйгээр доромжлогдож, чичлүүлж, дуртай болгоноор буруутгагдаж байна. Тэд арван есөн хүүхэдтэй. Арван хоёр жилийн өмнө хөвгүүдийн нэг нь өөрсдийнхөө эгч нарын хоёртой нь зүй бус харьцсан. Тэдний эцэг эх түүнийг цагдаагийн газарт аваачисан. Тэр хүү ердөө 15 настай тул ярилцлага нь лацлагдсан байсан. Хэдэн долоо хоногийн өмнө энэ жижигхэн Арканзас хотын мунхаг цагдаагийн дарга уг бичлэгийн лацыг нээж, түүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд өгсөн. Тэд энэ гэр бүлийг “Олиггүйчүүдийн гэр” хэмээн нэрлэж доромжилж байсан. Тэд яагаад ингэж байна вэ? Учир нь Даггарын гэр бүлийнхэн Баптист чуулганы гишүүд – учир нь тэд Христэд итгэгчид юм!!! Хоёр эгч нь Фокс Ньюс тэдэнд шудрага хандах цорын ганц газар байсныг мэдсэн учраас тийшээ явсан. Эдгээр залуу бүсгүйчүүд өөрсдийнхөө гэр бүлийг хамгаалахаар Фокс Ньюст хүрч очсон. Тэгээд би Вүүпи Голдбергийн тэдэн рүү орилж байгаа аймшигтай, чөтгөр шиг царайг харсан. “Үүнд Бурханыг бүү оролцуул!” “Христэд итгэгчдийг хөө!” “Тэднийг хөө!” “Тэднийг хөө!” – эртний Ромд Христэд итгэгч эмэгтэйчүүдийг арсланд бариулахаар шидэж байсанаас өнөөг хүртэл юуч өөрчлөгдөөгүй. Вүүпи Голдберг яг л Неро хаан болон Калигула шиг харагдсан! “Христэд итгэгчдийг ал!” “Тэднийг хөө!” “Тэднийг хөө!” “Тэднийг хөө!” Бурхан бидэнд тусалдаг – хэвлэл мэдээллийг хяналтандаа байлгадаг иймэрхүү хүмүүсээс! Энэ харгис хэрцгий чөтгөр шүглэсэн өдрүүдэд, өнөөдөр өглөө энд байгаа залуу хүн бүр “Алексаменус бол итгэмжит!” гэсэн шиг хэлэгдэх болтугай.
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
Ямарч үхлийг түүнтэй зүйрлэшгүй,
Хүний хүмүүсийн дунд;
Бүхийл шудрага хүмүүсээс Тэр шударга нь,
Энэ нь тэнгэрлэг дагалдагчдаар дүүрдэг,
Энэ нь тэнгэрлэг дагалдагчдаар дүүрдэг
Түүнд миний амь амьдрал, амьсгал,
Надад буй бүхий л баяр хөөр хамаардаг;
Тэр үхлээс дээгүүр ялалтыг надад өгсөн,
Мөн намайг булшинаас авардаг,
Мөн намайг булшинаас авардаг!
(“Сүр хүчит Эрхэм Нэгэн хаан ширээнд заларч байна”
Samuel Stennett, 1727-1795).
Чамд зүүн чиглэлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болно. Чамд Вүүпи Голдберг болон Холливуудын олон Бурханыг үзэн яддаг бүхийл ардчилагчид байж болно! Чи тэдний нэг байж болно! Тэдэнд санал болгох юуч байдаггүй! Юуч үгүй! Юуч үгүй! Юуч үгүй! - “Алексаменус бол итгэмжит” “Алексаменус бол итгэмжит” “Алексаменус бол итгэмжит” Эрхэм Бурхан минь ийм байх болтугай! Ийм байх болтугай!
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
Бид чуулганд шоу хийх гэж ирдэггүй. Бид Лас Вегасын шөнийн клубын жүжигчид шиг дуулдаг “магтаалын баг”-ыг сонсох гэж ирдэггүй. Бид Рийдерс Дайст дахь өөрийгөө хөгжүүлэх талаархи түүх хийгээд хошин яриаг сонсох гэж ирдэггүй. Бид “Христийн” рок хөгжимөөр сэтгэл татдаг чуулганд ирдэггүй. Энэ бол хоосон. Энэ нь бидний сүнсэнд хүрдэггүй. Энэ нь бидний аманд үртэс төдий амтагдаад явдаг. Энэ бол ямарч утгагүй, хоосон, цаг үрсэн ажил юм!
Би эхнэртэйгээ Сан Диего ойролцоо Оранж Каунтын гүн дэх асар том чуулганы Бямба гарагийн оройн үйлчлэлд оролцсон. Хөгжим нь чих дүлийрэм. Энэ бол мансуурам. Энэ бүгд гарцаагүй рок хөгжмийн нөлөөгөөр буй болж байна. Энэ бол гайхалтай сэтгэл хөдлөлөөр дуусдаг. Энэ бол миний хаана ч сонсож, байж байгаагүй тийм давуу зүйл байсан.
Тэгээд хүмүүс тарж явсан. Тэд яг л алмайрсан, хөөрөлд автсан, байж ядсан байдалтайгаар “Амьд үхдэлүүдийн орой”-гоос гарч явж буй зомби нар шиг харагдсан. Хэн ч инээгээгүй, хэн ч ярихгүйгээр. Хэн ч нэгэнтэйгээ мэндлэхгүй. Тэд ердөө – шоу хийхээр л ирсэн. Тэгээд тэд тэндээс ганцаар гараад явсан. Др Давид Веллс ийнхүү хэлсэн, “Ганцаардал бол өнөө цагийн гамшиг юм. Энэ бол харилцаагүй байдлын, үндэс мөчиргүй болсоны, дотно харилцаа үүсгэх ямар нэг газарт хамаарагдахгүй, харин бүх зүйл ерөнхий байдаг болсонтой холбоотойгоор үүссэн гамшиг юм. Энэ бол энэ хайхрамжгүй болсон дэлхийд анхаарлын гадна байдаг, ганцаараа ачаагаа үүрэх зэргээс үүдсэн ганцаардлын шаналгаа юм.” (David F. Wells, Ph.D., The Courage to be Protestant, Eerdmans, 2008, хуудас. 33).
Др Веллс бол үнэхээр агуу теологич бөгөөд түүний зөв байсан. “Ганцаардал бол өнөө цагийн гамшиг юм.” Гэхдээ эдгээр маш том чуулганууд ганцаардлыг шийдэж чадахгүй. Тэдэнд байгаа бүхийл зүйл бол рок хамтлаг байсан – хүн бүр гадуур ганцаараа бүдчин явдаг – Доджер Стадион дахь тоглолтын дараах тэдэнтэй адил. Хариулт нь юу вэ? Есүс Христэд төвтэй чуулган бол хариулт юм. Христ бол хариулт – харин рок хөгжим биш. Христ бол хариулт – харин маш их ганцаардсан хүмүүс биш! Эдгээр орчин цагийн асар том чуулганууд юуг ч санал болгодгүй! Юуч үгүй! Юуч үгүй! Юуч үгүй! Зөвхөн Христ төвтэй, Христийг тунхагладаг, Христийг хүндэтгэдэг чуулгануудад л хариулт байдаг! Хариулт нь мөнхөд хийгээд үргэлж Есүс Христ Өөрөө юм. Энэ хоёрдугаар зууны төгсгөлд амьдарч байсан жаал хүү үүнийг мэдэж байсан. Ийм л учраас “Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна”, “Алексаменус бол итгэмжит!”
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
Авралын талаар юу хэлэх вэ? Та эдгээр “том” номлогч нар хэрхэн аврал авах талаар ярихыг сонссон уу? Өө Бурхан минь, би тэдний бүх зүйлийн талаархи яриаг сонсдог! Тэд Ариун Сүнсний талаар ярьдаг. Тэд хэрхэн сайхан мэдрэмжтэй болох талаар ярьдаг. Тэд хэрхэн амжилтад хүрэх талаар ярьдаг. Ивээлийн талаар үргэлж ярьж байдаг Иосеф Принц хэмээн залуу байдаг. Гэхдээ хэн аврагдах талаар ярьдаг вэ? Би энэ талаар сонсодгүй! Хэн Загалмайн талаар ярьдаг вэ? Би үүнийг сонсодгүй! Хэн Цусны талаар ярьдаг вэ? Би үүнийг сонсодгүй! Хэн Есүсийн талаар бүрэн номлол хийдэг вэ? Би үүнийг сонсодгүй!
Куба дахь нэгэн ядуу хүү надад хэд хоногийн өмнө имэйл бичсэн. Эдгээр номлолууд - ойролцоогоор 200 орны 32 хэлээр дэлхий даяар тархаж байгаа. Тиймээс энэ куба залуу бичсэн. Тэр Христэд бууж өгч усан баталгаа хүртсэн гэсэн зүйлийг хэлсэн. Гэвч түүний найз нарын нэг нь түүнд сонголтын талаар хэлсэн. Энэ нь түүнд дарамт болсон гэж тэр хэлсэн. Энэ сонголтын талаар сонссон нь түүнийг авралдаа эргэлзэхэд хүргэсэн хэмээн тэр хэлсэн. Би үүнийг ойлгоогүй! Надад энэ сонголт нь түүнийг авралдаа бүр илүү баталгаатай болгох юм шиг санагдсан. Энэ нь чамаас огт хамаарахгүй. Энэ зөвхөн Христээс хамаарна! Амен! Гэвч тэрээр Паул Вошер болон Мак Артур нарын талаар уншиж, үзсэн. Мөн тэр “Хамгийн сайн хамгаалагдсан тамын нууц” хэмээх Рэй Компортын номыг уншиж эхэлсэн. Тэгээд тэр “Гайхамшигт хайр” хэмээх Калвинизмын тухай видеог үзсэн. Эдгээр бүгд түүнийг эргэлзэхэд хүргэсэн. Тиймээс тэр надад ийнхүү бичсэн, “Би гэм нүглээ гэмших талаар бэлтгэх хийгээд бодох тийм зүйлйин тухай надад санал болгох ном танд байгаа гэдэгт би итгэж байна.” Тэр цааш нь ийнхүү хэлсэн, “Би хуулийг маш гүн ойлгох хэрэгтэй байна” гэсэн. Энд түүнд бичсэн миний хариулт байна,
Чи Христийн нэрийн талаар огтхон ч дурдаагүй байгаагаа анхаар! Чи надад нэг удаач болтугай Есүсийн нэрийн талаар, Түүний Загалмайн ажлын талаар эсвэл Түүний Цусаар цэвэрлэгдэх гэм нүглийн талаар дурьдахгүйгээр буруутгал болон хуулийн талаар маш урт захиа бичсэн! Энэ бол өнөө цагийн ихэнхи Калвинизмын урхи юм. Чи Паул Вашер болон Жон МакАртурыг хэдэн цаг уншиж, Есүс Христийн талаар бодохын оронд хуулийн талаар хичнээн бодож болно гэдгээ анзаарах хэрэгтэй! Энэ бол Паул Вашер, Жон МакАртур, Рэй Компорт нар шиг хүмүүст хандсан миний гомдол юм. Тэд бол Сайнмэдээнээс илүү хуулийн талаар илүү сайн тунхаглагчид юм! (Click here to read my sermon, “An Even More Shocking Youth Message! – My Answer to Paul Washer!”).
Тэгээд би түүнд өөрийнхөө номлолоос хоёрыг нь түүнд илгээсэн: “Христ Есүс Өөрөө” болон “Чиний Христийн талаар юу боддог вэ?” Энэ бол түүнд хэрэгтэй зүйл –Есүс Христ Өөрөө! Мөн энэ танд хэрэгтэй зүйл - Есүс Христ Өөрөө!
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
Ямарч үхлийг түүнтэй зүйрлэшгүй,
Хүний хүмүүсийн дунд;
Бүхийл шудрага хүмүүсээс Тэр шударга нь,
Энэ нь тэнгэрлэг дагалдагчдаар дүүрдэг,
Энэ нь тэнгэрлэг дагалдагчдаар дүүрдэг
Тэр намайг гүн хямралд байхад харсан,
Надад туслахаар жигүүрлэсэн;
Миний төлөө ичгүүртэй Загалмай үүрсэн,
Тэгээд миний бүхийл гэм нүглийг тээсэн,
Тэгээд миний бүхийл гэм нүглийг тээсэн.
Түүний бэлгийг би хүлээн авсанаас хойш
Тэнгэрлэг хайрын энэхүү бэлгүүдийг,
Түүнд өргөх халуун сэтгэл надад дүүрсэн,
Эзэн минь эдгээр нь бүгд Таных,
Эзэн минь эдгээр нь бүгд Таных.
Есүст очно гэдэг бол маш энгийн зүйл. Эртний Ромд байсан жаал хүү Түүнд очсон – тиймээс та чадна!
Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна! Түүний Бурхан загалмайд хадагдан Алексаменусын гэм нүглийн төлөөсийг төлөхөөр тарчилж байна.
Роберт Химерс өөрийнхөө Бурханд мөргөж байна! Түүний Бурхан загалмайд хадагдан Роберт Химерсын гэм нүглийн төлөөсийг төлөхөөр тарчилж байна.
Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна! Түүний Бурхан бол Назарын Есүс юм. Түүний Бурхан Алексаменусын гэм болон таны гэмийн төлөөсийг төлөө загалмай дээр үхэхээр тэнгэрээс доош бууж ирсэн. Үхлээс бие махбод болон бодит байдлаар дахин амилсан Түүний Бурхан Есүс одоо тэнгэрт байгаа – Эцэгийнхээ баруун гарын суудалд.
Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна! Дэлхий түүний Бурхан нь илжигэн толгойтой хэмээн тохуурхадаг! Дэлхий Есүст хүндэтгэн мөргөж буй Алексаменусыг элэглэн дооглож, тохуурхадаг. Гэвч тэр өөр ханан дээр “Алексаменус бол итгэмжит!” хэмээн бичдэг. Яагаад тэр итгэмжит гэж? Учир нь түүний Бурхан Есүс ийнхүү хэлсэн, “Надгүйгээр хэнч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).
Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна. Ромын эзэнт гүрэн тэр чигээрээ сөнөж, нуран унасан. Бүхийл агуу хүмүүс уусан алга болсон. Христ сүйрсэн Колоссуйм болон Партенон дээгүүр амилсан хэвээр байна.
“Ингэсэн нь Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг гэж бичигдсэнчлэн байхын тулд юм.” (1 Коринт 1:31).
Алексаменус өөрийнхөө Бурханд мөргөж байна. Библийн эш үзүүллэгт давалгаа хүрхэрч, газар дэлхий чичирч, сар цус мэт хувирч, барилгууд, хад чулуунууд, уул нурууд сүйрч, нуран унах болно. Дэлхийн хаанчлалууд устан алга болох болно. Хүмүүс хадны хавцалд айснаасаа болж нуугдах болно. Тэд бүгдийн буруу байсан. Харин хүүгийн зөв байсан. “Алексаменус бол итгэмжит!” Чи түүний Бурханд итгэж байна уу? Чи Есүст итгэж, өөрийнхөө бүхийл гэм нүглийг Түүний ариун Цусаар угаалгах уу? Би таныг тэгээсэй хэмээн залбирч байна. Түүний нэрээр, Амен.
Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Мр Абел Прудхомме 1Коринт 1:26-31 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Сүр хүчит Эрхэм Нэгэн хаан ширээнд заларч байна” (Samuel Stennett, 1727-1795).