Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭЦСИЙН ӨДРҮҮД ДЭХ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ СҮМИЙН ГИШҮҮД

(II ПЕТР НОМЛОЛ #5)

UNCONVERTED CHURCH MEMBERS IN THE LAST DAYS
(SERMON #5 ON II PETER)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 31, 2015

“Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг [нууцаар] таниулна” (II Петр 2:1).


Элч хуурамч багш нар “та нарын дунд” чуулган дотор байх болно хэмээн хэлсэн. Энэ зүйл нь өнөөдөр бүр үнэн болж байгаа.

“Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд” (II Тимот 4:3).

Хүмүүс тэдний чихийг гижигдэх ямар нэг зүйл сонсохыг хүсдэг. Тиймээс өнөөдөр хуурамч багш нар маш алдартай байдаг. Өнөөдөр миний зурагтаар үздэг багш нар үнэндээ бүгдээрээ энэ төрлийн хүмүүс. Тэд хөнөөлт тэрс үзлийг нууцаар авчирдаг.

II Петрийн хоёрдугаар бүлэг эдгээр хуурамч багш нарын талаар хэлдэг. Элч тэд Христийг үгүйсгээд зогсохгүй “хөнөөлт тэрс үзлийг” тунхаглах болно хэмээн хэлсэн. Тэр тэднийг ёс суртахуунгүй хүмүүс байх болно хэмээн хэлсэн. Тэд Христэд итгэгч байсан ч гэсэн гэм нүглээ үйлдээд амьдарч болно хэмээн хүмүүст заах болно. Тэд Бурханаас илүүтэй мөнгөний төлөө ажиллах болно. Тэдний шийтгэл бол маш хатуу байх болно. Тэд эсэргүүцсэнээсээ болоод “там руу хөөгдсөн” тэнгэрэлчүүд шиг шийтгэгдэх болно. Тэд Ноагын өдрүүдэд Их Үерээр шийтгэгдсэн шиг шийтгэгдэх болно. Тэд Тэнгэрээс галт хүхрээр устгагдсан Содом ба Гоморра шиг шийтгэгдэх болно.

Эдгээр гурван жишээгээр Петр хуурамч багш нар хийгээд түүнийг дагагсад шийтгэгдэх болно гэдгийг харуулдаг. Хуурамч багш нар аврагдсан ч гэсэн Христэд итгэгчид гэм нүглээ үйлдээд амьдарч болно хэмээн хэлдэг. Тэд чанга дуугаар бардамнаж байдаг. Тэд жинхэнэ Христчин удирдагч нарын эсрэг чөтгөрийн зүйлсийг ярьдаг. Тэд Библийн эрх мэдлийг хүндэтгэх байдлыг эсэргүүцдэг. Тэд бол гэм нүглийн боол. Мөн тэд өөрсдийнхөө гэм нүгэлд шийтгэгдэх болно. Эдгээр хүмүүс бол чуулган дахь “толбо” болон “шившиг” юм. Тэдний нүд нь тэр чигээрээ завхайрлаар дүүрэн. Тэд гэм үйлдэхээ зогсоож чадахгүй. Тэд төлөвшөөгүй хүмүүсийг уруу татдаг. Тэд хараадаг. Тэд яг мөнгөний төлөө номлол хийдэг хуурамч эш үзүүлэгч Балаамтай адилхан.

Эдгээр хуурамч Христэд итгэгчид ямарч усгүй хуурай худагтай адилхан. Тэд маш гоё ярьдаг ч гэсэн дагалдагч нараа хуурч байдаг. Тэд өөрсдийн дагалдагч нартаа эрх чөлөөг амладаг. Гэвч тэд өөрсдөө завхайрлын гэмийн боолууд байдаг. Тэд садар самуун явдалынхаа боол байдаг. Тэд шинэ итгэгч нарыг төөрөгдөл рүү хөтөлдөг. Тэд Библийн тушаалуудыг санаатайгаар зөрчсөндөө хатуугаар шийтгэгдэх болно. Тэд яг л нохой, гахай шиг юм. Тэд нохой, гахай шиг төрөлх байдал нь Христээр өөрчлөгддөггүй. Энэ бол II Петрийн хоёрдугаар бүлгийн хэлж байгаа зүйл юм. II Петр 3:3 үзээрэй. Бүгдээрээ босоод чангаар уншья.

“Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно” (II Петр 3:3).

Одоо сууцгаана уу. “Эцсийн өдрүүдэд” гэдгийг анзаарах хэрэгтэй. Хоёрдугаар бүлэгт бидний харж байгаа хуурамч Христэд итгэгч нартай эдгээр элэглэн дооглогчид адилхан юм. Тэд гадна талаасаа бурханлаг боловч тэдэнд Бурханаас ирдэг хүч байдаггүй. (II Тимот 3:5). “Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна” (I Тимот 4:1). Тэр цагт чуулганууд “Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна.” (Илчлэлт 18:2) хэмээн дүрслэгдсэн шиг дэлхий Гамшиг өөд явдаг. Энэ талаасаа чуулганууд “Агуу янхан” (Илчлэлт 17:1, 19:2) хэмээн дуудагдах болно. Др Ж.Вермон МсЖий “Агуу янхан” гэдэг нь “Христийг Аврагч хэмээн хэзээч итгээгүй тэдгээр хүмүүст зориулан бичигдсэн” хэмээн хэлсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг 5, Thomas Nelson Publishers, 1983, хуудас. 1030; Илчлэлт 17:1 тэмдэглэл).

Далласын Теологын Сургуулийн ерөнхийлөгчөөр удаан байсан Др Жон Ф Валвоорд ийнхүү хэлсэн, “Библийн тодорхойлолтоор Есүс Христийн ажил хийгээд хүмүүсийг үгүйсгэдэг хүн Христэд итгэгч биш юм. Тэр бол анти-Христчин; тэр бол сайнмэдээний дайсан; тэр бол аврал аваагүй тэрс үзэлтэн юм. Тэр Бурханы нигүүлсэлийг хүртээгүй нэгэн юм. Петрийн зөгнөсөн гамшиг бол өнөөгийн мэргэжлийн чуулгануудад бүхэлдээ маш тодорхой харагдаж байна... Олон Христэд итгэгчид сүм чуулгануудад гүн гүнзгий нэвтрэн орж, тэлж байгаа үл итгэлийг ухаардаггүй... Петр үүнийг олон жилийн өмнө урьдчилан сануулсан. Эдгээр зүйлийг биелэхийг хүлээх шаардлага байхгүй. Энэ нь аль эрт биелсэн.” (John F. Walvoord, Th.D., “Where is the Modern Church Going?” in Prophecy and the Seventies, Charles L. Feinberg, Th.D., Ph.D., зохиолч, Moody Press, 1971, хуудас 113, 114).

Би нүдээр харсан хүний хувьд маш олон хүнтэй шинэ-евангелистуудад Бурханы нигүүлсэл хүрдэггүй бөгөөд тэд бол “аврагдаагүй” гэдгийг би та нарт хэлж чадна - Др Валвоордын хэлсэн шиг. Энэ бол сургуулиуд болон манай чуулгануудад байгаа үнэн нүүр царай юм. Др Валвоорд “Олон Христэд итгэгчид сүм чуулгануудад гүн гүнзгий нэвтрэн орж, тэлж байгаа үл итгэлийг ухаардаггүй” хэмээн хэлсэн шиг.

Миний асуулт бол – энэ аймшигтай нөхцөл байдал хэрхэн тохиолдов? Хариултыг олохын тулд бидний бүхийл хийх хэрэгтэй зүйл бол юу тохиолдсоныг эргэж харах явдал юм. Арван есдүгээр зууны эхэнд 1824 онд Чарльк Ж.Фенни өөрчлөлтийг маш амархан, ямарч утгагүй “шийдвэр”-ээр сольсон.

Орчин цагийн “шийдвэрүүд”-ээр орхигдсон зүйл бол гэмээ улайх явдал юм! Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Жон Бунян Бялхам Ивээл хэмээх номонд тэр [гэм нүглээ улайх байдал дор] байсан бөгөөд сэтгэл сүнс нь тэсэхийн аргагүй зовлон дунд арван найман сарын турш байсан. Цаг хугацааны хэмжээ бол нэг их чухал биш, гэхдээ гэмийн буруутгал хийгээд сэдэлд гарцаагүй ордог. Тэр хэрхэн үхэж Бурхантай нүүр тулах вэ?” (Martyn Lloyd-Jones, M.D., Assurance (Ром 5), The Banner of Truth Trust, 1971, хуудас. 18).

Өнгөрсөн баасан гарагт би Жон Буняны Мөргөлчний хөгжил номыг уншисан. Түүний гэмийн буруутгал хийгээд жинхэнэ өөрчлөлтийн талаар хэлсэн зүйл Феннигээс өмнө маш нийтлэг байсан төдийгүй бараг ихэнхи евангелист итгэгчдийн ерөнхий итгэл үнэмшил байсан. Мөргөлчний хөгжил нь Жорж Вайтфилдэд зориулагдан хэвлэгдсэн бөгөөд Калвинист Методист чуулганаар дамжуулан Англи болон Америк даяар зарагдсан. Мөргөлчний хөгжил номын долоон хувилбар нь Жон Веслигийн захиалгаар хэвлэгдэн Веслигийн Методист чуулганаар дамжин англи хэлээр ярьдаг улс орнуудад түгэн тархсан. Мөргөлчний хөгжил ном нь Протестант урсгалын хэдэн арван мянган уншигчдын талархал хайрыг хүртсэн ном болсон. Буняны номууд бүх цаг үеийн хамгийн ихээр уншигдсан баптист урсгалын зохиолууд болсон. Уг ном анх 1678 онд хэвлэгдсэн бөгөөд улмаар Буняны ном илүү олон хувилбар, илүү олон хувиар Кинг Жемс Библийг эс тооцвол англи хэл дээр бичигдсэн бүхийл номоос хол тасарсан. Агуу Спержеон Мөргөлчний хөгжил номыг 75-аас илүү олон удаа уншисан. Тиймээн Спержеоны номлолд уг номоос иш татсан, жишээ оруулсан зүйл маш их байдаг. Энэ бол өөрчлөлт, хувиралтын тухай ном –Арван есдүгээр зуунд Финни өөрчлөлтийг шийдвэр болгон өөрчлөх хүртэл энэ нь үнэндээ бүхийл протестанд хийгээд баптист итгэгчдийн өөрчлөлтийн талаархи итгэл үнэмшилийн ном байсан.

“Түүний Өөрчлөлтийн талаархи итгэмжит үгс” гэсэн хэсгээс бид Феннигийн “шийдвэр”-ээс үүссэн үр дүнгээр мартагдсан авралын талаар олон зүйлийг сурдаг.

Энэ хэсэг нь Итгэл болон Найдвар хоёрын хоорондын яриагаар эхэлдэг. Найдвар эхлээд энэ дэлхийн хоосрол – орхигдсон чуулганууд, худал ярих, хараал, Лас Вегас шиг завхайрлын талаар үзээд өөрийнхөө авралын талаар бодож эхэлсэн хэмээн хэлдэг. Гэхдээ тэр “Эхлээд (Библийн) гэрлийн эсрэг нүдээ анисан” хэмээн хэлдэг. Тэгээд тэр цааш нь ийнхүү хэлсэн,

“Нэгдүгээрт – Энэ бол миний дээр ажиллаж буй Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би гэмтнүүдийн өөрчлөлтийг тэдэнд гэмийг нь ухааруулах байдлаар Бурхан ажиллаж эхэлдэг хэмээн хэзээч бодож байгаагүй. Хоёрдугаарт – гэм миний төрөлх хүнд үнэхээр сайхан зүйл байсан бөгөөд Би үүнийг орхихыг үзэн ядаж байсан. Гуравдугаарт – би өөрийн гээгдсэн найз нөхдүүдээсээ хэрхэн татгалзахыг мэддэггүй байсан, учир нь тэдэнтэй байх нь миний хувьд сэтгэл татам зүйлс байсан. Дөрөвдүгээрт – өөрчлөлтүүдээ мэдэрсэн тэр цаг үеүүд бол би үүрч чадахааргүй маш зовиуртай, зүрх зүсэм байсан.”

Христэд итгэгч ийнхүү хэлсэн, “Заримдаа эдгээр бүх асуудлыг гаргаад чулуудмаар санагдах үе байдаг”

Найдвар “Тиймээ” хэмээн хэлээд “гэхдээ сорилт миний ой ухаанд дахиад л ирнэ, тэгээд л би өмнө байснаасаа бүр илүү хүнд асуудалд унах болно” гэсэн.

Найдвар буруутгал дахиад л эргэж ирээд тэгээд түүнийг тарчилгана хэмээн хэлсэн.

Христэд итгэгч ийнхүү хэлсэн, “Тэгээд чи юу хийсэн бэ?”

Найдвар “Би өөрийнхөө амьдралыг сайжруулахаар оролдсон” хэмээн хэлсэн. Би гэм хийхгүйг хичээсэн. Би өөрийн гэм нүгэл хийгээд гээгдсэн найз нөхдөөсөө зугтсан. Би залбирч, библи уншиж, бусад сайн гэсэн зүйлсийг үйлдэж эхэлсэн.

Христэд итгэгч ийнхүү хэлсэн, “Энэ нь чамд тус болсон уу?”

Найдвар “Тиймээ, хэсэг хугацааны турш. Гэхдээ би өөрийгөө өөрчилөх гэж оролдсон ч гэсэн удалгүй би дахиад л асуудалд унасан.”

Христэд итгэгч “Тэгээд юу болсон бэ?”

Найдвар “Би миний бүхийл сайн үйлс яг л бохир хувцас лугаа адил хийгээд хуулийг сахиснаар хэнч зөвтгөгдөж чадахгүй гэдгээ санасан үедээ би сайн үйлсээр болон хуулийг сахиснаар Тэнгэрийн улс руу явж чадна гэсэн бодол маань хичнээн мунхаг болохыг ухаарсан. Мөн би хэдийгээр одоо би төгс боллоо ч гэсэн миний өмнөх бүхийл гэм нүгэл Бурханы номуудад бичээстэй байгаа хэмээн бодсон. Хэрвээ өмнөх гэм нүглүүд маань арчигдахгүй бол эдгээр нь намайг буруутгах бөгөөд – би эдгээрийг арилгаж чадахгүй! Би өөр олон тэмцэл дундуур туулсан ч гэлээ ямарч амар тайван байгаагүй. Тэгээд би миний төрөлх байдал маань өөрчлөхөд дэндүү ахадсан их гэм нүгэлтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Итгэл надад намайг хэзээч гэм нүгэл хийж байгаагүй зөвт Хүнийг олж авахгүйгээр, намайг хэзээч аврагдаж чадахгүй хэмээн хэлсэн. Тэр надад энэ Хүн бол Бурханы баруун талд залран байгаа Есүс юм хэмээн хэлсэн. Итгэл “Чи гэм нүглийн чинь төлөө загалмайд тарчилсан Түүгээр заавал зөвтгөгдөх хэрэгтэй хэмээн хэлсэн.”

Христэд итгэгч “Тэгээд чи дараа нь юу хийсэн бэ?” хэмээн асуусан.

Найдвар “Би үүнийг эсэргүүцсэн. Есүс намайг аврахыг хүсэхгүй байх хэмээн би бодсон.”

“Итгэл чамд тэгээд юу гэсэн бэ?”

“Тэр надад Есүс рүү ир хэмээн хэлсэн.”

“Чи тэр хэлсэнийх нь дагуу үйлдсэн үү?”

“Би дахин дахин дахин дахин хичээсэн.”

“Эцэг чамд Хүүгээ илэрхийлсэн үү?”

“Эхний удаад, эсвэл хоёр дахь, эсвэл гурав дахь, эсвэл дөрөв дэхь, эсвэл тав дахь, эсвэл бүр зургаа дахь удаад бол үгүй.”

“Чамд үүнийгээ зогсоох бодол төрж байсан уу?”

“Тиймээ, хэдэн зуугаас ч их.”

“Тэгвэл чи яагаад зогсоогүй вэ?”

“Христийн зөвтгөлгүйгээр бүх дэлхий ч намайг аварч чадахгүй гэсэн зүйл нь үнэн байсан гэдэгт би итгэсэн. Түүнчлэн би өөртөө “Хэрвээ би зогсвол Би үхэх болно, мөн би Хаан ширээний Нигүүлсэлгйгээр үхэж чадахгүй” хэмээн бодсон. Тиймээс би Эцэг Хүүгээ надад харуулах хүртэл үргэлжлүүлсээр байсан.”

“Тэгээд Есүс чамд хэрхэн илэрхийлэгдсэн бэ?”

“Би өөрийн махбодийн нүдээр Түүнийг хараагүй ч гэлээ зүрх сэтгэлийнхээ нүдээр бол харсан. Энэ бол юу болсон талаарх арга зам: Нэг өдөр би маш гунигтай байсан. Энэ гуниг нь би өөрийнхөө маш их, маш муухай гэм нүглээ шинээр харах болсоноос болсон. Надад ямарч ирээдүй харагдаагүй, харин Там болон миний сүнсний мөнхийн шийтгэл л байсан. Гэнэт би Эзэн Есүс Тэнгэрээс доош над руу хараад “Эзэн Есүст итгэ, тэгээд чи аврагдах болно” гэхийг мэдсэн. Би “Эзэн минь, би бол үнэхээр их, маш их гэмтэй” хэмээн хариулсан. Тэр надад “Миний ивээл чамд хангалттай” гэсэн. Тэгээд би цааш нь “Эзэн минь, гэхдээ итгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?” хэмээн асуусан. Тэгээд би Түүний “Над руу ирэгч нь хэзээч өлсөхгүй, Надад итгэгч нь хэзээч цангахгүй” бөгөөд итгэх хийгээд ирэх нь адилхан зүйл юм гэхийг сонссон. Ирсэн хүн – Христээс аврал урсан гарч зүрхэнд нь ордог - Христэд итгэх ч гэсэн мөн адил. Тэгээд би нулимс асгаруулан уйлаад ийнхүү хэлсэн, “Гэхдээ Есүс минь над шиг их гэмтэн Танд хүлээн зөвшөөрөгдөн аврагдаж чадна гэж үү?” Тэгээд би Түүний “Над руу ирэгч хэнийг ч гэсэн би хөөж гаргахгүй” гэх дууг сонссон. Мөн Тэрээр “Есүс Христ энэ дэлхийд гэм хүмүүсийг аврахаар ирсэн.” “Тэр бидэнд хайртай бөгөөд Өөрийн цусаараа биднийг гэм нүглээс минь угаадаг.” Энэ бүгдээс би зөвтгөлийг Түүнээс хайх ёстойгоо, гэмийн уучлалыг миний гэмийн төлөөх шийтгэлийг төлөхөөр загалмай дээр Түүний урсгасан Түүний цуснаас хайх ёстойгоо мэдсэн. Би Есүст ирсэн. Би нулимс асгаруулан, миний зүрх сэтгэл Есүс Христ, Түүний хүмүүс, Түүний арга замуудыг хайрлах хайраар дүүрсэн.

Христэд итгэгч “Эдгээр зүйл нь чамд хэрхэн нөлөөлсөн бэ?” хэмээн асуусан.

Найдвар “Энэ нь бүх дэлхий гэм нүгэлтэй бөгөөд шийтгэгсэн гэдгийг харахад хүргэсэн. Энэ нь Түүний Хүү Есүст ирдэг гэмтнүүдийг Эцэг Бурхан л зөвтгөж чадна гэдгийг харахад хүргэсэн. Энэ нь өмнө нь би Есүс Христийн хайр болон гоо үзэсгэлэнгийн талаар миний зүрх сэтгэл хэзээч бодож байгаагүй тэр миний өөрийн дургүйцэл нь ямар ичгүүртэй болохыг харуулсан. Энэ нь намйг ариун амьдралыг хайрлах хийгээд Эзэн Есүсийн алдар болон хүндэтгэлийн төлөө ямар нэг зүйлийг хийхийг хүсэхэд хүргэсэн. Тиймээ, хэрвээ миний биед хэдэн мянган литр цус байсан бол Христийн төлөө энэ бүгдийг асгахыг юмсан хэмээн бодсон.” (Др Химерсээр товчлон найруулсан The Pilgrim’s Progress in Modern English, updated by L. Edward Hazelbaker, Bridge-Logos Publishers, 1998, хуудас 180-186).

Эрхэм найзуудаа, Жон Буняны эдгээр үгс авралыг бохир заваан “шийдвэр” хэмээх ид шид мэт зүйлс рүү эргүүлэх хүртэл олон мянган зүрх сэтгэлийг байлдан дагуулсан. Та эдгээр үгсийг дахин дахин уншиж, гэм нүглийн буруутгалыг олж, Эзэн Есүст итгэлээр очихын төлөө би маш их залбирч байна.

Энэ бол үнэн зам юм. Энэ бол зөв зам юм. Энэ бол Есүс Христ хүрэх зам юм. Энэ бол миний аврагдсан зам юм. Энэ бол ноён Гриффит аврагдсан зам. Энэ бол доктор Каган болон доктор Чан аврагдсан зам. Энэ бол аврал авсан хүн бүрийн зам. Мөн энэ бол та аврал авахад зайлшгүй туулах ёстой зам.

“Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” (Матай 7:14).

Ааваа, Таны хүсэл энэ номлолыг сонсож, уншиж байгаа заримыг нь үнэхээр гэм нүглээ ухааруулах болтугай. Мөн загалмай дээр тэдний гэмийг төлөхөөр үхэж, тэдэнд амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан Таны Хүү Есүс рүү Таны хүслээр тэднийг хөтлөх болтугай. Түүний нэрээр Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Мр Абел Прудхомме 2Петр 2:15-22 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Үеүүдийн Хад” (Augustus M. Toplady, 1740-1778).