Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН ДАХИН ИРЭЛТИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

SIGNS OF CHRIST’S SECOND COMING
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 17, 2015

“Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, -Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд” (Матай 24:3).


Би өдөр бүр гурван сонин уншиж, хэсэг хугацааг телевизийн хоёр сувгийн мэдээг үзэхэд зориулдаг. Мэдээгээр гарч байгаа бүхийл зүйл бидний дэлхий хөл толгойгоо олохгүй болсоныг харуулдаг. Терроризм, дайн дажин, хүн барьцаалалт, тэсрэлт дэлбэрэлт өдөр бүр дэлхийн хаа нэгтээ тохиолдсоор байна. Христийн сүмүүд шатаагдаж, Христэд итгэгчид хэдэн зуугаараа цаазаар авахуулж байна. Иран улс удахгүй цөмийн зэвсэгтэй болох гэж байгаа. Тэд бидний оршин тогтнолд байнга заналхийлж байгаа. Тэд манай хотууд руу тэсрэх бөмбөгийг нууцаар тээвэрлэж, тэднийг дэлбэлсэнээр бидний амьдралын хэв маягыг устгах болно хэмээн хэлдэг.

Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Католик шашинтай байсан. Нэг өдөр тэр Билли Грахамтай гольф тоглож байсан. Тэгээд тэрээр Билл Грахамд хандан Католик сүмийнхэн Есүсийн дахин ирэлтэд итгэдэг хэмээн хэлсэн. “Амьд болон үхсэн хүний шүүхээр Тэр тэндээс ирнэ” гэсэн тунхаглалыг хамтдаа уянгалуулан хэлсэн. Гэхдээ ерөнхийлөгч Кеннеди Дахин ирэлтийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн. Жаран жилийн өмнө Винстон Черчилл Их Британий ерөнхий сайдаар ажиллаж байсан. Залуу Билли Грахамыг түүний Лондон дахь Довнинг 10-р гудамжинд дахь албан өрөөнд хүргэсэн. Черчилл түүнд хандан, “Би дэлхийг цаашид удаан оршин тогнож чадахгүй гэж бодож байна. Бидний асуудал хяналтаас нэгэнт гарчээ.” хэмээн хэлсэн. Өнөөдөр бараг л бүх удирдагчид энэ айдсыг мэдэрч байгаа юм шиг санагддаг. Бидний амьдарч буй эрин үе бидний нүдэн дээр өнгөрөн одож байна. Энэ нь бид түүхийн оргил цэг болон дэлхийн төгсгөл өөд чиглэж байгааг илтгэдэг.

Дагалдагч нар үүнийг маш их сонирхсон. Тэд Есүсээс “Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” хэмээн асуусан. Грекээр “дэлхий” гэдэг нь “aion” гэсэн утгатай бөгөөд энэ нь “үе” гэсэн утгыг бас агуулдаг – бидний өнөөгийн амьдарч байгаа үе бол Христэд итгэгч нарын хувь тавилан юм. Христ “Таны заларч ирэхэд болон [үеийн] төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” - гэсэн тэднийг асуултыг ерөөс буруутгаагүй. Тэднийг буруутгахын оронд Тэрээр маш урт “шинж тэмдгүүдийн” жагсаалтыг өгсөн. Тэд ердөө ганцхан тэмдэг хүссэн боловч Христ тэдэнд дараах эшлэлүүдийг үзвэл маш олон тэмдэгийг өгсөн. Мөн Марк 13, Лука 21 дүгээр бүлэгт өөр хэсгүүд нь ч гэсэн тэмдэглэгдсэн байдаг.

Христийн өгсөн шинж тэмдгүүдийн талаар гурван алдаатай ойлголт байдаг. Нэгдүгээрт, зөн тайлбарлагч нар эдгээр бүх шинж тэмдгүүд нэгдүгээр зуунд хамаатай хэмээн зүтгэдэг. Олон орчин цагийн Калвинистууд бас тэдэн шиг үздэг. Миний бодлоор тэд буруу бодож байна. Өөрөөр хэлбэл, энэ ойлголт нь 14-р эшлэлийг нэгдүгээр зуунд хамаатай хэмээх төсөөллөөр тайлбарладаг бөгөөд одоог хүртэл библийг тайлбарласан херменетик тайлбар байдаг. Библи ийнхүү хэлдэг,

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:14).

Энэ бол Христийн маш энгийн бөгөөд тодорхой эш үзүүлэг. Энэ эш үзүүллэг өнөөг хүртэл хараахан тохиолдоогүй байна.

Дагалдагч нар Сайнмэдээг Ромын эзэнт гүрэн даяар тараасан хэдийч “дэлхий даяар” дэлгэрүүлээгүй гэдгийг бид мэднэ – үнэндээ Хойд болон Өмнөд Америк, Япон, Австрали, Исландын арлууд, өөр бусад орнуудад тараагаагүй. Матай 24:14 одоо л үнэндээ “Дэлхий даяар” гэдэг хэсэг нь биелэлээ олж байна.

Эдгээр шинж тэмдгүүдийн тухай дараагийн алдаатай үзэл бол бүгдийг долоон жилийн Гамшиг хэмээх ирээдүй үед болно хэмээдэг. Энэ бол орчин цагийн Диспенсэшнүүдийн баримталдаг үзэл юм. Ингэж бүх шинж тэмдгүүдийг хойшоо, эсвэл нэгдүгээр зуун руу чихэх нь буруу гэж би бодож байна – Мөн бүгдийг урагшаа, ялангуяа ирэх үеийн Гамшиг уруу хамааруулах нь алдаа юм. Эдгээр “шинж тэмдгүүд” одоо бидэнд, энэ ёс бусын өдрүүдэд тохиож байна гэдэгт би итгэдэг.

Өнөөгийн олон чуулганд эдгээр шинж тэмдгүүдийн талаар тун бага номлол хийж байгаа нь үнэхээр хачирхалтай. Өнөө цагт болж буй шинж тэмдгүүдийг эсэргүүцэж байгаа нь өөрөө энэ шинж тэмдэг болж байгааг харуулж байна гэж бодохоор! “Түүний ирнэ гэсэн амлалт хаана байна?” (II Петр 3:3-4) хэмээн хэлж “тохуурхадаг” төрөлд хамаарах номлогч нар үүнийг хойшлуулж байгааг хараад би айдаг. Эдгээр шинж тэмдгүүдийг эсэргүүцэх нь “Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.” (Матай 25:5) гэсэн үгээр илэрхийлэгдэж байна гэж би боддог. Унтаж буй чуулганууд шинж тэмдгүүдийн талаар сонсохыг ч хүсдэггүй. Эдгээр нь тэднийг сэрээх болтугай! Др М.Р ДеХаан ийнхүү хэлсэн, “Хоёр аюултай зүйл байна. Нэгдүгээрт, энэ аюулт өдөр товлогдсон, хоёрдугаарт нь эсрэгээрээ чөтгөр маш идэвхитэйгээр эдгээр шинж тэмдгүүдийг эсэргүүцэж байна...” (M. R. DeHaan, M.D., Signs of the Times, Kregel Publications, 1997 хувилбар, хуудас. 13). Өнөөгийн ихэнхи чуулганууд шинж тэмдгүүдийг эсэргүүцдэг номлогч нартай байна!

Одоо гуравдугаар алдааны талаар үзье. 2011 онд Харолд Кэмпинг эцсийн өдөрт Христ үүл хөлөглөн ирэх өдөр, цагийг хэлсэн. Түүнийхээр энэ зүйл 2011 оны Тавдугаар сарын 21-ний өдрийн оройн 6 цагт болно гэсэн. Мэдээж түүний буруу байсан. Есүс маш тодорхойгоор “Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй” (Матай 24:36) гэж хэлсэн. Хэрвээ хэн нэгэн хүн Христ хэзээ ирэхийг хэлбэл тэр хүнийг бүү сонсоорой!

Дагалдагч нар Түүний ирэлт болон “энэ [үеийн] төгсгөлийн” талаар ганцхан тэмдэг асуусан боловч Христ тэдэнд маш олон тэмдгүүдийг хэлж өгсөн. Би одоо Христ болон Түүний Элч нараар өгөгдсөн хэд хэдэн шинж тэмдгүүдийн талаар гурван хэсэгт хуваан та бүхэнд хэлж өгье.

I. Нэгдүгээрт, чуулгануудын шинж тэмдэгүүд.

Үнэндээ Есүсийн өгсөн анхны тэмдэг бол Матай 24:4-5-д өгсөн зүйл юм,

“Есүс хариуд нь -Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ.” (Матай 24:4-5).

Юуны түрүүнд энэ нь өөрсдийгөө Христ хэмээн харуулдаг чөтгөрүүдийг илэрхийлж байгаа. Элч Паул бидэнд “Бидний тунхаглаж байснаас өөр Есүсийг” (II Коринт 11:4) хэмээн анхааруулж байсан. Тэрээр мөн ийнхүү хэлсэн,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.” (I Тимот 4:1).

Өнөөдөр олон чуулгануудад Гностизм буюу бүх шашны нэгдэлд “Христ-Сүнс“ гэсэн зүйл номлогдож байгааг харж байгаа. Энэ Гностик Христ бол сүнс, библид гардаг махбодь, ястай бодит Христ биш гэж үздэг. Библи “Есүсийг махан биеэр ирсэнийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй.” (I Иохан 4:3). Орчин цагийн бүх орчуулга дундаас зөвхөн KJV хувилбар л энэ эшлэлийг зөв орчуулсан! Грек хэлний “elēluthota.” хэмээх үг нь Төгс цаг дээр байгаа бөгөөд Христийн одоогийн байдлыг илэрхийлдэг. (жиш. Jamieson, Fausset and Brown) KJV хувилбарт Христийг “махбодиор ирсэн” хэмээн зөв орчуулсан. Тэр махбодиор ирсэн, махбодиор амьдарсан, дахин амилахда махбодь болон ястайгаар амилсан. Тэр үхлээс дахин амилсаныхаа дараа “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа шиг яс, мах байдаггүй юм.” (Лука 24:39) хэмээн хэлсэн. Тиймээс, өнөөдрийн Христ-Сүнс“ гэдэг ойлголт бол гарцаагүй чөтгөрөөс юм!

Матай 24:24-д Христ ийнхүү хэлсэн,

“Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.” (Матай 24:24).

Өнөөгийн энэ ёс бусын цаг үед бид “тэмдгүүд болон гайхамшгууд”-аар хууртаж болохгүй.

“Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.” (II Коринт 11:13-15).

Элч Паул ийнхүү анхааруулсан,

“Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.” (II Тимот 4:3-4).

Элч Паул II Тесалоник 2:3-д зөгнөсөн “салах” тэр урвалт шарвалтын цаг үед бид амьдарч байгаа гэдэгт би итгэдэг.

Тэгээд Христ ийнхүү хэлсэн,

“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).

Христ чуулганд ёс бус байдал маш их болж, чуулганы гишүүдийн дундах жинхэнэ хайр хөрөх болно гэдгийг зөгнөсөн. Чуулганууд Ням гарагийн оройн цугларалтыг хааж байгаа учир нь жинхэнэ дагалдагчид өнгөрсөн үед л голдуу байсан мэт. Анхны чуулгануудын адил одоогийн чуулганууд хайран дотор байхаа больсон. (Жиш. Үйлс 2:46-47) Мөн Есүс төгсгөлийн үед шургуу залбирагч нар маш бага байх болно гэдгийг зөгнөсөн. (Жиш. Лука 18:1-8). Өнөөдөр маш бага залбиралын цугларалт байгаад гайхах зүйл үгүй. Лхагва гарагийн оройн цугларалт (Хэрвээ нэг байдаг бол!) залбиралын цугларалтаас Библи судлалын цаг болон өөрчлөгдөж байгаа бөгөөд бараг л нэг юмуу хоёр удаа залбираад л болдог. Энэ бол гарцаагүй төгсгөлийн шинж тэмдгүүд юм! “Харин Хүний Хүү ирэхдээ итгэл [итгэлийн залбирал] олох болов уу?” (Лука 18:8). Гэхдээ Есүс юу хэлсэнийг санацгаа,

“Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв.” (Лука 21:28).

Магтан дуу 3-ын хоёрдугаар бадаг дуулцгаая!

Түнэр харанхуй дор бидний эсрэг гэм довтолсон;
   Бидний үүрсэн уй гашууны хүнд ачаа болсон;
Гэхдээ бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх ивээлээр бялхагдан булигладаг!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан Есүс үүрд хэвээр;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч хийгээд агуу алдар дотор Тэр дахин ирж байна!
(“Есүс дахин ирж байна” Mabel Johnston Camp, 1871-1937).

II. Хоёрдугаарт, хавчлагын шинж тэмдгүүд.

Есүс ийнхүү хэлсэн,

“Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна.” (Матай 24:9-10).

“Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална. Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.” (Марк 13:12-13).

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд аймшигтай хавчлага явагдаж байна. www.persecution.com. ISIS /исламын улс/ Христ итгэгч нарыг хэдэн мянгаар нь алж байна. Тэдний анх байгуулагдсан зорилго нь дэлхий даяарх Христэд итгэгч нарыг устгахад чиглэж байсан! Тэрбайтугай Барууны орнуудад жинхэнэ Христэд итгэгч нарыг нарийн аргаар дарамтлах явдал байсаар байна. Итгэмжит пасторууд сүмийг хагалахад нөлөөлсөн хүмүүсээр дайралтад байнга өртөж байна. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдээ Христэт итгэх болсонд нь хавчин гадуурхаж байна. Христэд үнэн зүрхнээсээ итгэдэг настай эцэг эхчүүдэд зарим хүмүүсийн үйлдэж байгаа зүйлийг сонсоход үнэхээр цочирдмоор! Үнэндээ тэдний олон нь өнөөдөр өрөөндөө цоожлогдон, ганцаараа хоригдож, гадагш гарч чадахгүй байгаа. Олон пасторууд надад удахгүй Америкт байгаа Христэд итгэгч нар бүр илүү ихээр хавчигдах болно хэмээн хэлж байгаа. Гэхдээ Есүс юу гэж хэлсэнийг санаарай,

“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.” (Лука 6:22-23).

Магтан дуу 3-ын хоёрдугаар бадгийг дахиад дуулцгаая!

Түнэр харанхуй дор бидний эсрэг гэм довтолсон;
   Бидний үүрсэн уй гашууны хүнд ачаа болсон;
Гэхдээ бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх ивээлээр бялхагдан булигладаг!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан Есүс үүрд хэвээр;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч хийгээд агуу алдар дотор Тэр дахин ирж байна!
(“Есүс дахин ирж байна” Mabel Johnston Camp, 1871-1937).

III. Гуравдугаарт, дэлхий даяарх сайнмэдээний шинж тэмдгүүд.

Эдгээр аймшигтай шинж тэмдгүүд дунд гэнэт урам зориг оруулсан шинж тэмдэг гарч ирж байгаа нь үнэхээр гайхууштайг анзаарах хэрэгтэй. Одоо босоод Матай 24:9-14 үзье.

“Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:9-14).

Одоо сууцгаана уу.

“Хаанчлалын Сайнмэдээ” гэдгийг Марк 13:10-д “Сайнмэдээ” хэмээн энгийнээр хэлсэн, “Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.” Энэ их урвалт шарвал хийгээд хавчлага дундуур Христ гэнэт Сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой, “тэгээд төгсгөл ирнэ” хэмээн хэлсэн. (Матай 24:14)

Энэ ямар янзын зөгнөл вэ? Өнөө цагт Сайнмэдээг сонсоогүй маш цөөхөн газар үлдсэн. Интернэт, радио, богино долгио, хиймэл дагуул хийгээд хэдэн мянган мишшионеруудаар – Сайнмэдээ өнөөдөр дэлхий даяар тархаж байна! Матай 24:11-14 бидний энэ цаг үед биелэлээ олж байна! Барууны чуулганууд хаалгаа барьж, оройн цугларалтуудаа зогсоож байхад Гурав дахь ертөнц болон Хятад, Зүүн өмнөд Ази, уулархаг нутгууд, Энэтхэгийн зах хязгаарт сайнмэдээ хурдацтай дэлгэрч байгаа нь үнэхээр гайхалтай! Урвалт болон сэргэн мандалт – нэгэн цагт зэрэг явагдаж байна – яг л Есүсийн хэлсэн шиг! Ямар сонин парадокс вэ? Гэхдээ Христ яг ийм байх болно хэмээн зөгнөсөнөөр үйл явдал өрнөж байна!

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:14)

.

Халлелүяа! Есүс ирж байна дууг дахиад дуулья.

Түнэр харанхуй дор бидний эсрэг гэм довтолсон;
   Бидний үүрсэн уй гашууны хүнд ачаа болсон;
Гэхдээ бид Түүний ирэлтийн шинж тэмдгийг хардаг;
   Бидний зүрх ивээлээр бялхагдан булигладаг!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүмүүсээр гадуурхагдсан Есүс үүрд хэвээр;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
   Хүч хийгээд агуу алдар дотор Тэр дахин ирж байна!
(“Есүс дахин ирж байна” Mabel Johnston Camp, 1871-1937).

Та Христийг мэддэг үү? Тэр ирэх үед та бэлэн байх уу? Та дахин төрсөн үү? Хэрвээ та орхигдсон нэгэн бол “Дахин босгон байгуулалт” танд тус болохгүй. Нэг л өдөр тэд Алдагдсан Хүү шиг Христ рүү ирнэ. Гэхдээ библи хэзээч Алдагдсан Хүү нэг удаа аврагдаад, дараа нь итгэлээ орхиод, тэгээд өөрийн амьдралаа дахин босгосон тухай байдаггүй. Үгүй ээ! Библи түүнийг орхигдсон нэгэн байсан хэмээн маш тодорхой хэлдэг! Түүний аав нь түүнд ийнхүү хэлсэн,

“Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо" гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.” (Лука 15:24).

Христ таныг орхигдсон гэж үзэж байгаа бол та Түүн рүү заавал ирэх хэрэгтэй! Click here to read “The Method of Grace” by the great evangelist George Whitefield (1714-1770).

Хэрвээ та орхигдсон хэмээн үзэгдэхгүй байгаа бол Есүс рүү хэзээч ирэхгүй юм. Та зөвхөн Түүнд итгэхгүй байх болно. Та жинхэнэ өөрчлөлтийг биеэрээ үзэхгүй, Христийн цусаар гэм нүгэл чинь цэвэрлэгдэхгүй, эсвэл Христийн дахин амилалтаар дахин босгогдохгүй байх болно.

Өө Эзэн минь, зарим орхигдсон сүнснүүд энэ үгийг сонсож, уншиж, эсвэл YouTube болон манай вебсайтаас миний номлолыг үзээд Таны Хүү Есүс Христийн өмнө гэм нүглээ ухаараад, танд итгэхийн төлөө бид хэрхэн залбирах билээ. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Мр Абел Прудхомме Марк 13:1-13 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Есүс дахин ирж байна” (John W. Peterson, 1921-2006).


үндэс

ХРИСТИЙН ДАХИН ИРЭЛТИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

SIGNS OF CHRIST’S SECOND COMING

Доктор Р.Л.Химерс

“Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, -Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд” (Матай 24:3).

(Матай 24:1-2; Лука 21:20-24; Матай 24:14, 36)

I. Нэгдүгээрт, чуулгануудын шинж тэмдэгүүд. Матай 24:4-5;
I Тимот 4:1; II Коринт 11:4; I Иохан 4:3; Лука 24:39;
Матай 24:24; II Коринт 11:13-15; II Тимот 4:3-4;
I Тесалоник 2:3; Матай 24:12; Үйлс 2:46-47; Лука 18:1-8; 21:28; II Петр 3:3-4; Матай 25:5.

II. Хоёрдугаарт, хавчлагын шинж тэмдгүүд. Матай 24:9-10;
Марк 13:12-13; Лука 6:22-23.

III. Гуравдугаарт, дэлхий даяарх сайнмэдээний шинж тэмдгүүд. Матай 24:9-14; Марк 13:10; Лука 15:24.