Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЙГАНЫ ЭЭЖ-
|
Бүгдээрээ Гэтлэл библийн хоёрдугаар бүлгийн хоёрдугаар эшлэлийг хамтдаа үзье. Энэ нь Скотфилд Библи Судлалын 72 дугаар хуудсанд байгаа. Одоо босоод энэ эшлэлийг чангаар хамтдаа уншья.
“Тэр эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзэхдээ түүнийг гурван сар нуув.” (Гэтлэл 2:2).
Одоо сууцгаана уу.
Энэ бол Мосэгийн төрсөн үе. Мосэгийн ээжийг Жочебед гэдэг еврей эмэгтэй байсан. Египетийн Фарао хаан бүхийл эр хүйсний балчир хүүхдүүдийг Нил мөрөнд живүүл гэсэн тушаал өгөх үед ээж Жочебед нь түүнийг гурван сарын турш нуусан. Тэгээд тэр цаашид түүнийг нуух аргагүй болсон тул сагсаар жижиг хөвөгч хийж, хүүг дотор нь хийн Фараогын охин усанд ордог газар руу урсгасан. Түүний хүүг Фараогын охин аврахаас өөр зам үлдээгүй гэдгийг ээж нь мэдэж байсан. Тэр зэгсний араар нуугдан хүүгээ Фараогын охины усанд орж буй газар руу хөвөн явахыг харж байхдаа үнэхээр хамаг байдгаараа залбирсан нь гарцаагүй. Тэгээд Бурхан түүний залбиралд хариулсан бөгөөд Фараогын охин хүүг хараад “өрөвдөх сэтгэл төрсөн.” (Гэтлэл 2:6).
Бурханы ивээлээр Фараогын охин өөрийн зарц нартаа хүүг асруулах Еврей эмэгтэйг олж ирэх үүрэг өгсөн. Тэд хүүг асруулахаар түүний жинхэнэ ээж болох Жочебедийг түүнд олж өгсөн. Жочебед Мосэг арав эсвэл арван хоёр нас хүртэл нь асарсан. Үүний дараа тэрээр Фараогын охины хүү учраас Египетийн хааны ордонд амьдрах болсон.
“Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ.” (Үйлс 7:22).
Мосэ Фарао хааны ордонд өсөж торнисон. Тэр Египетийн хиймэл шүтээн болсон бүхийл шашнуудыг судалсан. Хүн бүр л түүнийг Египет хүн гэж бодож байсан. Хэдий тийм ч гэсэн Мосэгийн ээж Жочебед түүнийг балчир байхад нь Бурханы талаар хийгээд Еврейн өв соёлыг зааж өгсөн учраас тэрээр Бурханы талаар зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан.
Жочебедын хүү дэх түүний нөлөө Египетийн Фараогоос илүү агуу байсан. Түүний хүү дэх нөлөө нь “Египетчүүдийн бүхийл мэргэн ухаанаас” (Үйлс 7:22).илүү агуу байсан. Библид Мосэ эрийн цээнд хүрээд Египетийн шашнаас татгалзан ээжийнхээ итгэдэг Бурханыг дагасан тухай өгүүлдэг. Библид ийнхүү хэлжээ,
“Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.” (Еврей 11:24, 25, 27).
Мосэгийн Египетэд сурч мэдсэн, хүч чадал, эд баялаг зэрэг бүхий л зүйл нь ээжийнх нь итгэдэг Бурханаас холдуулж чадахгүйгээр маш хүчтэй нөлөөлсөн.
Түүхийн турш дахь Бурханлаг ээжүүд өөрсдийнхөө үр хүүхдэд маш ихээр нөлөөлсөн байдаг. Ерөнхийлөгч Теодер Рузвелт ийнхүү хэлсэн,
Ухаалаг сайн ээж гэдэг бол чадварлаг хүнээс ч илүүгээр нийгэмд чухал юм; Түүний ажил мэргэжил ямарч хүндэтгэлээс илүү зохистой, хичнээн амжилттай байгаа ямарч хүнээс илүү нийгэмд ашиг тустай юм.
Теодер Рузвелтын зөв байсан уу? Би тийм гэж бодож байна. Үүнийг Жочебедын амьдрал харуулдаг. Түүний хүү Мосэ түүхэн дэх хамгийн Бурханлаг хийгээд агуу хүмүүсийн нэг болтол өссөн. Тэр Еврейчүүдийг Египетийн боолчлолоос чөлөөлөх ажлыг удирдсан. Тэр харь үндэстэний хиймэл шүтээн дунд ч, Египетийн ордонд ч бурханлаг ээжээсээ сурсан зүйлээ мартаж чадаагүй юм.
Энэ нь өнөөгийн бидний цаг үед ч үнэн байдаг уу? Тиймээ, одоо ч гэсэн үнэн. Би энэ цагт Нелле Рейган хийгээд – түүний хүү АНУ-ын дөч дэх ерөнхийлөгч Рональд Вилсон Рейганаас илүү агуу түүхийг санаж чадахгүй байна.
Рональд Рейган 1911 онд Иллинойс мужийн Тампико хэмээх жижигхэн хотод Жак болон Нелле Рейган хэмээх айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Рональд Рейган ааваараа “Голланд” хэмээн хочлуулдаг байсан. Энэ нэр нь дотно найз нөхдийн хүрээнд “Голланд” ерөнхийлөгч хэмээн дагалдан явах болсон. Гэхдээ Голландын аав нь жирийн л нэг Католик бөгөөд маш их архи уудаг нэгэн байсан. Түүний ээж Нелле бол итгэлээ бат сахидаг Протестанд эмэгтэй байсан.
Түүний аав сайн ажил хайр бүрд гэр бүл нь нүүдэг байсан. Эцэст нь тэд Тампико хотоос Диксон хот ржж нүүсэн бөгөөд тэндээ таван удаа түрээсийн байр дамжин амьдарсан. Нэгэн хөрш нь “Тэд туйлын ядуу байсан” хэмээн хэлсэн. Энэ их нүүдэл нь “Голландад” нөлөөлж, түүнийг бүрэг ичимхий, өөрийгөө бодсон, ганцаардсан хүүхэд болгосон. Голланд хүүхэд ахуй насаа “би найз нартаа болох гэж уддаг байсан. Зарим талаараа хүмүүс намайг бүрэн орхих вий хэмээн хүмүүстэй ойр байхаас халширдаг байсан” хэмээн дурссан. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт түүний ажлын өрөөнд уулзахад түүний ичимхий байдлыг мэдэрсэн. Гэхдээ тэр үүнийгээ Ерөнхийлөгч гэсэн нэрээрээ сайн халхалсан. Та нар манай хөвгүүд, эхнэр бидний ерөнхийлөгч Рейгантай авахуулсан зургийг манай цуглааны хоёр давхарын шатны хананаас харж болно.
Би одоо Др Паул Кенгорын Бурхан болон Роналд Рейган (Harper Collins Publishers, 2004) гэсэн номноос шууд иш татан дурьдах гэж байна. Би эндээл нилээд хэдэн хэсгийг иш татах болно.
[Роналд Рейган] ганцаардаж байсан тэр хүүхэд ахуй насандаа анх Бурханыг эрэн хайж, Түүнтэй уулзсан... Мөн [түүний аавын] сул дорой байдал Голландыг Бурхан руу эргэхэд түлхэц болсон... Рейган арван нэгэн нас хүрсэн өдрийн дараахан... түүнийг эзгүй хоосон гэр хүлээж байсан. Тэр ааваасаа айхын оронд [түүний аав] нь довжооны урьд цасан дээр тэрийн хэвтэж, ухаан алдан, нуруугаа тэнийлгэн хөлдсөн байдалтай, хаалганд дөхүүлэхэд дэндүү согтсон байсан. “Тэр архи уусан байсан” гэдгийг хүү нь санаж байсан. “Ертөнцийн төлөөх үхэл”
Голланд [аавынхаа] хүрэмний захнаас нь зууран хаалга өөд чирэн явсан. Тэр түүнийг чүү ай өргөн гэрт оруулж, орон дээр нь хэвтүүлсэн... Энэ маш гунигтай цаг үе байсан. Голланд ямарч уур, үзэн ядалтыг мэдрээгүй, зүгээр л зовлон байсан... Түүний ертөнц ийм л асуудал дунд байсан.. дахин дахин. Тэр ердөө 11-хэн настай байсан.
Залуу Рейганы сүнслэг өсөлтөд шийдвэрлэх үйл явдал тохиолдсон. Тэр живэлт хүртсэнээс дөрвөн сар орчмын дараа сүмийн гишүүн болсон амьдрал нь эхэлсэн. Цасан дунд хэвтэж байсан Рейганы аавын талаархи бодол нь түүний оюун бодолд үлдэж, бүх амьдралынх нь нэгэн хэсэг байж болох байсан.
[Яг энэ үед түүний ээж] Роналд Рейганыг Христэд итгэгч болоход нь голлох үүрэг гүйцэтгэсэн.
Түүхчид ихэнхдээ Неллийн Диксон дахь хувийн итгэлийн талаас эхэлдэг, гэхдээ түүний Тампико дахь чуулганд байх үеийнх нь итгэлийн талаар ярьдаггүй. [Түүний аав] дахиад л хараахан нүүхээс өмнөх хэдэн сарын өмнө Нелле чуулгандаа маш идэвхитэй үйлчилж байсан... 1910 оны сэргэлд тэнд болж байхад тэр пасторгүй чуулганд үнэндээ гав ганцаараа товхимол бэлтгэж, Ням гарагийн хөтөлбөрийг бэлтгэж, чуулганыг доройтсон чуулганыг дэмжихэд уриалж, тэр бүү хэл номлол хүртэл хийж байсан... Диксон руу нүүсний дараа ч гэсэн Нелле хуучин сүмийнхэндээ туслахаар Голландыг дагуулан хэд хэдэн удаа ирсэн.
[Дараа нь Рейганы ээж Диксон дахь цуглаанд хамрагдах болсон] YMCA хэмээх хотын хонгилд байдаг [цуглаанд] анх очоод байрны төлбөрөө босгож чадах хүртэл байсан. Шинэ цуглаан нь 1922 оны Зургаадугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн.
Эцсийн эцэст Нелле [Рейган] орон нутгийн чуулганы тулгуур удирдагч болсон. Чуулганаас гадна тэр хамгийн үлгэр жишээ хүн байсан. Неллийн [Ням гарагийн Сургуулийн] анги нь хамгийн том нь байсан. 1922 оны сүмийн бүртгэлд түүний ангид гучин гурван оюутан байсаныг тэмдэглэсэн; пасторын ангид нь ердөө тав, түүний эхнэрийнхэд есөн хүн л байсан.
Нелле өөрийн болон бусад сүмүүдэд шашны боловсрол олгодог байсан – түүний үйлчлэл маш эрэлттэй байсан. Тэрээр сайхан дуу хоолой болон төрөлхийн жүжиглэх авьяас чадвараар ивээгдсэн байсан. – тэр эдгээр зан чанаруудаа хүүдээ эзэмшүүлсэн – тэр мөн олон жүжигт тоглосон... 1926 оны Зургаадугаар сард тэрээр “Итгэлийн хөлөг онгоц” нэртэй жүжгийг Баптист чуулгандаа тавьсан нь маш их талархалыг авчирсан.
Мөн тэрээр 1926 онд [Дэлхийн хоёрдугаар дайнд] амиа өгсөн цэрэг эрсийг “мартсаныг Бурхан эсэргүүцэж” байгаа талаар сануулсан “Эвлэрлийн өдрийн шүлэг” хэмээх номоо хэвлүүлсэн. Неллийн бичсэн эдгээр зоригт эрс нь “дэлхийн ардчилалын төлөө, хувь заяаны төөрөгт автсан хийгээд харгис хэрцгий хэмжээлшгүй эрх мэдлийн эсрэг тулалдан ялалт байгуулсан”... 1927 онд Нелле Америкийн ахмад дайчдын холбоонд очин Жорж Вашингтоны хүүхэд насны тухай “гайхалтай яриаг” өгсөн – энэ түүх нь [түүний залуу хүүгийн] сэтгэлийг хөдөлгөсөн нь гарцаагүй.
Хүчтэй залбирал дахь бат итгэгч тэр чуулганыхаа залбирлын цуглааныг удирдсан. Чуулган амрах үед... тэрээр долоо хоногийн залбирлыг хариуцаж байсан бөгөөд залбирлын талаарх хэлэлцүүлгийг удирддаг байсан... Нелле мөн “гэр бүлийн залбирлын үйлчлэлийг” бэлтгэх ажлыг “удирдан” зохион байгуулсан.
[Хатагтай Майлдред Нийр өөрийнх нь охины төлөө залбирсан Нелле Рейганы тухай ийнхүү гэрчилсэн. Охин нь хүндээр өвдсөн тул идэж, унтаж чадахгүй байсан. Ээж нь сүмд очоод ийнхүү хэлсэн]:
Цугларалт тарах үед би суудлаа орхиод явж чадаагүй. Эцэст нь хатагтай Рейганаас бусад нь бүгд явсан...
Тэгээд би “Хэрвээ би зөвхөн түүнтэй ярьж чадвал” хэмээн бодоод түүн рүү дөхсөн... Би түүнд охиныхоо талаар хэлсэн, тэгээд тэрээр “Хамтдаа арын өрөө рүү орьё.” гэж хэлсэн. Тэгээд бид орсон. Хатагтай Рейган “хоёулаа өвдөг сөгдөөд үүний талаар хамтдаа залбирья” гэж хэлсэн. Тэр үнэхээр гайхалтай залбирал хийсэн бөгөөд бид босох үед гуйлтын хариу өгөгдсөн гэсэн мэдрэмж надад төрсөн. Тэгээд би гэртээ ирсэн. Гэтэл төд удалгүй манай хонх дуугарсан. Тэнд хадагтай Рейган зогсож байсан. Тэр бидэнтэй бүхэл өдөржин хамт залбирсан. Тэр орой 6 цагт гэрээс явсан. Тэгээд хэсэгхэн хугацааны дараа [охиных нь] идээлсэн байсан шарх нь хагарсан. Дараагийн өдрийн өглөө эмч үзээд “түүнд хагалгаа хийх шаардлагагүй” гэсэн. Бурхан Нелле Рейганы залбирлыг сонсоод хариулсан байсан.
Тэдний өөр нэг гишүүн бас ийнхүү дурсан санасан:
…Тэр хэзээч гар тавих юмуу эсвэл өөр байдлаар хийдэггүй байсан. Тэр залбирах үедээ өвдөг сөгдөөд нүдээ нээлттэй чигээрээ яг л Бурханыг хувиараа таньдаг хүн шиг ярилцаж, Түүнтэй өмнө нь тохиролцсон мэт олон яриаг өрнүүлэх байдлаар залбирдаг байсан. Хэрвээ хэн нэгэн нь ямар нэг асуудалд орох эсвэл өвдвөл Нелле тэдний гэрт нь хүрч очоод өвдөг сөгдөн залбирдаг... түүнийг явахад маш олон гайхалтай зүйл тохиолдохыг хүмүүс харсан.
..залбирлын хүчинд Неллийн насанд хүрсэн хүү маш хүчтэйгээр итгэхэд хүртэл энэ нь маш ихээр гайхшируулж байсан.
Нелле Рейган өөрийн амьдралаа “ядуу болон тусламж хэрэгтэй” хүмүүсийн төлөө үнэнчээр зориулсан. Энэ бол үхэхээс өмнө ээждээ хэлсэн амлалт байсан. Тэр өргөст торны цаана байгаа хүмүүст онцгой анхаарал хандуулдаг байсан... тэр [үргэлж] шорон руу итгэлтэйгээр очин хоригдлуудад Библи уншиж өгдөг байсан... түүний үйлчлэлийн шууд нөлөөгөөр гэмт хэрэгтнүүдийн ааш зан өөрчлөгдөж байсан – нэг нь бүр гэмт хэрэг хийж байх эд дундаа өөрчлөгдсөн.
[Нэгэн танхай залуу шоронд Неллетэй ярилцсан. Дараа нь тэр тэндээс гараад машинд суугаад гар буугаар жолоочийг дээрэмдэх төлөвлөгөөтэй байсан. Тэгээд тэр машинаас буух үедээ тэрээр ийнхүү хэлсэн] “Баяртай, хүргэж өгсөнд баярлалаа.”... “Чи арын суудлаас бууг аваарай. Би үүнийг ашиглаад чамайг дээрэмдэх гэж байсан. Гэхдээ би шоронд нэгэн эмэгтэйтэй ярилцсан...” Нелле Рейган түүнийг гэмт амьдралаа орхи хэмээн ятгасан байсан.
1924 оны зун Нью-Иорк хотод Орос чуулганы жижиг сүм барих ажилд мөнгө босгох ажилд тэр тусалсан нь [Коммунизмын доор байгаа] Оросын Христэд итгэгчдэд нөхөрлөлөө харуулсан чухал үйл явдал болсон.
1927 оны Дөрөвдүгээр сард... тэр Япон болон Христ итгэлийн статусын тухай яриа зохион байгуулсан.
Нелле Рейган Бурханд хандсан зүрх сэтгэлтэй байсан бөгөөд өөрийн хүү Роналдад итгэлээ хуваалцахаар бүхийл чадлаараа чармайдаг байсан. Түүний гуйлтын сэдэв нь түүний хүү нь нэг л өдөр энэ итгэлийг аваад дэлхий рүү гарахын төлөө байсан.
1922 оны Долдугаар сарын 21-ний өдөр чуулган нээгдсэнээс гурван өдрийн дараа... Голланд өөрийн ах Нейл болон бусад арван гурван хүний хамт шинэ чуулгандаа усаар угаалгах ёслол хийлгэсэн. Роналд Рейган өөрийн саналаар усаар угаалгах ёслолыг хийлгэсэн. Тэрээр “Өөрт нь Христэй уулзсан хувийн харилцаа” байгаа хэмээн хэлсэн.
Насанд хүрсэн [Ерөнхийлөгч] Рейганы хувьд библийг өөрийнхөө хамгийн сонирхолтой бөгөөд “түүхэнд байхгүй хамгийн агуу бүтээл” хэмээн үздэг байсан. Тэрээр библийг тэнгэрлэг эх сурвалжтай бөгөөд амьсгалсанаар байсан гэдэгт “хэзээч эргэлзэж байгаагүй” хэмээн хэлсэн.
[Роналд] Рейган усан баталгаа хийлгэсний дараа [чуулганыхаа] маш чухал идэвхитэй гишүүн болсон. [Рейган, түүний ээж, ах нар нь Ням гараг бүр адилхан зүйл хийдэг байсан. Түүний ах нь юу хийдэг байсанаа эргэн дурссан.] “Ням гарагийн өглөө Бүтэнсайны сургууль, Ням гарагийн хүндэтгэлийн цуглаан, Христэч Хүчин чармайлт Ням гарагийн оройн цугларалт, үүний дараа дахиад цуглаан, тэгээд Лхагва гарагийн залбиралын цуглаан.”... Арван таван насандаа Голланд өөрөө Ням гарагийн сургуулийн хичээлийг зааж эхэлсэн... “Тэр өөрсдийн үеийн хөвгүүд дотроо удирдагч болсон” бөгөөд үүнийг түүний багын найз Савила Палмер дурсан өгүүлсэн. “Тэд түүнийг л хардаг байсан”
Роналд Рейган Христчин Коллежид оролцохоор явсан. 1981 онд тэрээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон. Тэр өөрийнхөө Ерөнхийлөгчийнхөө албан тангарагыг өргөхдөө гартаа ээжийнхээ библийг бариад “Өө, Бурхан минь туслаач” хэмээн залбирсан.
Ерөнхийлөгч байхдаа Роналд Рейган библид үндэслээд үр хөндөлтийн эсрэг зогсодог байсан. Тэрээр ийнхүү хэлсэн,
Би хүний амьд явах эрхийг сэргээхээс илүү чухал Америк ёс зүй байхгүй гэдэгт маргах зүйлгүй гэдэгт итгэдэг. Энэ эрх үгүйгээр бусад эрхүүд бол ямарч утга учиргүй юм. “Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, тэднийг ийм Бурханы хаанчлалд ирэхэд нь бүү хоригло.”
Тэрээр 1986 онд Америкийн конгресст үг хэлэхдээ ийнхүү хэлсэн,
Өнөөдөр манай үндэстэний ухамсар доройтжээ. Бидний Бүтээгчээр хамгаалагдсан хүний амьд явах эрх үр хөндөлтөөр зөрчигдөж буй нөхцөлд Америк улс хэзээч бүрэн бүтэн байхгүй байх болно.
Үр хөндөлт бол Ерөнхийлөгийн хувьд ёс суртахууны асуудал байсан бөгөөд зөвшилзөх боломжгүй зүйл байсан.
Ерөнхийлөгч Рейган мөн бурхангүй байдлыг ч гэсэн хүчтэйгээр эсэргүүцдэг байсан. Түүнийг ерөнхийлөгчөөр байх үед Коммунизм хаа сайгүй байсан. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсыг “Чөтгөрийн хаанчлал” хэмээн нэрлэдэг байсан. Тэрээр Берлины ханын дэргэд хийсэн алдартай илтгэлдээ “Ноён Горбачев та энэ ханыг нурааж хая” хэмээн хэлсэн. Тэр Коммунизмын бурхангүй үзэл нь угаасаа чөтгөрийн зүйл гэдэгт итгэдэг байсан. Тэр Зөвлөлт улс үүнтэй санал нийлж, эцэст нь нуран унах магадлалтай тул Америкийн зэвсэгт хүчнийг бэхжүүлсэн. Тэр гарцаагүй ийм зүйл болно гэж мэдэж байсан шиг нуран унасан. Ямарч хувь хүнээс илүүтэй Роналд Рейган дэлхий даяар тархсан Коммунизм болон “Чөтгөрийн хаанчлал” төгсгөл болгоход маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний түүхийг судлагч Эдмонд Моррис “Тэр Христэд итгэгчид Москвад байхыг хүссэн. Энэ маш энгийн зүйл байсан.” хэмээн хэлсэн. Роналд Рейган түүний залбирал бодит болохыг харах хүртлээ амьдарсан.
Энэ Ээжийн Өдрөөр ээжүүдийг Мосэгийн ээж Жочебед шиг – дөч дэхь ерөнхийлөгчийн ээж Нелле Рейган шиг зүрх сэтгэлтэй болоод энэ чуулганаас гараасай хэмээн хүсч байна. Есүс Христ чиний гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн гэдгийг таныг мэдээсэй хэмээн хүсч байна. Есүсийн Цус чамайг бүх гэмээс чинь цэвэрлэнэ гэдэгт итгээсээ хэмээн хүсч байна. Есүс үхлээс биеэрээ дахин амилаад яг одоо Бурханы баруун гарын сэнтийд заларч байгаа гэдгийг мэдээсээ хэмээн хүсч байна. Чи Есүст ирээд, Түүнд бүрэн итгээсэй хэмээн би хүсч байна. Тэгээд мэдээж Ням гараг бүр энэ хүндэтгэлийн цуглаанд ирээрэй. Та хүүхдүүдээ Есүс Христийн төлөө амьдардаг хүнээр амьдрахад нь сүнслэг нөлөөлөл үзүүлдэг байх болтугай. Бурхан таныг ивээг. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Мр Абел Прудхомме Еврей 11:23-27 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Би Түүнийг магтан дуулна.” (Margaret J. Harris, 1865-1919).