Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АВРАЛ ЭСВЭЛ ХАРААЛ

DELIVERANCE OR DAMNATION
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 3, 2015

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).


МЭ-ний 64 онд Неро хаан Ромын хотод гал тавьсан. Тэр (54-68 МЭ.) бол үнэхээр харгис хэрцгий цуст алчуурчин байсан. Тэр өөрийнхөө гэр бүлийн хэд хэдэн гишүүдийг алсан. Ром шатаж дуусахад хүмүүс түүнийг гал тавьсан хэмээн сэжиглэсэн. Тиймээс тэр хэн нэгнийг буруутгах шаардагатай болсон. Тэгээд тэр Христэд итгэгч хүмүүсийг гал тавьсан хэмээн гүтгэсэн! Хоёрдугаар зууны эхээр Таситус (56-117) ийнхүү хэлсэн, “Христэд итгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүс баривчлагдан... үхэлд тушаагдсан. Тэд зэрлэг араатны арьс нөмөрч... нохдод уруулж, зовдлогдож эсвэл галд шатаагдаж – харанхуй нөмрөх үед шөнийн бамбар мэт шатаагдсан.” (Tacitus, Annals 15:44, хоёрдугаар зууны эхэн). Хэдхэн сарын дараа Элч Петр энэ 2 Петр захидлыг бичсэн. Мөн Петр Есүс загалмайд зовдлогдсонтой адилаар үхэх нь зохисгүй гэж үзсэн тул өөрийн хүсэлтээр загалмайд уруугаа харан зовдлогдсон хэмээх хууч яриа байдаг.

Ийм аймшигтай зэрлэг хавчлагаар хэдэн зуун Христ итгэгчид үхсэн. Неро шонгын үзүүрт Христэд итгэгчдийг хүлээд өөрийнхөө цэцэрлэгийг гэрэлтүүлэхээр тэднийг шатаадаг байсан! Петр баригдан цовдлуулахаас өмнөхөн энэхүү 2 Петрийг бичсэн.

2 Петр библид Элч Библийн эрх мэдэл хийгээд үр нөлөөний талаар хэлдэг. (II Петр 1:19-21) Тэр бидэнд “Та нарын дунд хуурамч багш нар гарч ирэх болно” (II Петр 2:1-3) хэмээн анхааруулдаг. Тэр бидэнд Бурхан “нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг” (2:4) шийтгэсэн гэдгийг сануулдаг. Тэгээд Бурхан “Содом болон Гоморраг үнсэн товрог болгосон” (2:6) тухай хэлдэг. Гэвч Бурхан тэндээс “ёс журамгүй садар самуун [хүсэл тачаалдаа хөтлөгдсөн] хүмүүст дарамтлагдсан зөвт Лотыг” (2:7) аварсан. Тэгээд өнөөдрийн үгийг Элч бидэнд хэлдэг,

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

Энэ үгийг номлохоос өмнө та бүхэн Сатан 2 Петрийг хичнээн их үзэн яддаг гэдгийг мэдээсээ гэж хүсч байна. Чөтгөр энэ жижигхэн номыг Шинэ гэрээний бусад номоос илүү ихээр үзэн яддаг. Чи Чөтгөрийн ажлыг үзэхийн тулд Холливуд эсвэл Лас Вегас явах шаардлага байхгүй. Чиний бүхийл хийх ёстой зүйл бол Калиборниа дахь Пасаденагын Фүүлерийн сургуульд хүргэгдэхэд л болно. Өнөөдөр Америк дахь бараг ихэнхи гол сургуулиуд Библи рүү давшилж байна. Тэд 2 Петрийг бараг л Шинэ гэрээний бусад номоос илүү ихээр үзэн яддаг. Би Сан Франциско дахь Хойд Баптистын сургуульд сурч байхад тэндхийн багш нар 2 Петрийг “Зохиомол” хэмээн гоочилдог байсан. Библийг-эсэргүүцэгч ардчилсан багш нар энэ зүйлийг олон жилийн турш ярьсан. Гэхдээ Грек Шинэ гэрээний судлаач Др А.Т Робертсон энэ 2 Петрт үндэслэдэг байсан. Тэр үүнийг Аристайдес (МЭ 134 нас барсан), Жастин Мартир (МЭ 165 нас барсан), Иренаес (130-202), Игнатус (35-107), Ромын Клемент (МЭ 99 нас барсан.), Атанасиус (296-373), Аугустин (354-430), агуу Шинэчлэгч Мартин Лүүтэр (1483-1546) нар эшлэл болон тайлбартаа хэрэглэж байсан гэдгийг онцолсон. (A. T. Robertson, D.D., Litt.D., Word Pictures in the New Testament, бүлэг VI, Broadman Press, 1933, хуудас 139-146 – Др Робертсоны 2 Петрийн хамгаалалт).

Др Робертсон “Энэ захидалд ямарч гайхмаар шинэ санаа байгүй... энэ бол үнэндээ сургамжтай бөгөөд уламжлалт сургааль юм.” хэмээн онцолсон. (адил, хуудас. 140). Америкийн хамгийн алдартай хайрлагдсан библийн багш Др Ж.Вернон МСЖий ийнхүү хэлсэн, “Петрийн энэ бичсэн 2 Петрийн захиа нь үнэхээр сайн бичигдсэн.” (J.Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг V, Thomas Nelson Publishers, 1983, хуудас. 714).

Гэвч Фүүлэрийн сургуулийн ардчилагчид шиг хүмүүс үүнийг цаг үед нь нийцүүлэн хэдэн хэсэг болгон тасалдаг. Др Хенри М.Моррис ийнхүү хэлсэн, “Чуулган дахь хуурамч багш нарын эсрэг [II Петрийн] хүчтэй буруутгалын улмаас болсон эсэргүүцэл юм... [II] Петр “ухаалгаар зохиогдсон үлгэр домгууд”-ыг (II Петр 1:16) эсэргүүцэхийг анхааруулсан, Христ хоёр нүүртэй багш нарыг (II Петр 2:1), [мөнгийг хайрлагч] дамын наймаачин номлогч нарыг (II Петр 2:3, 15), ёс суртахуунгүй багш нарыг (II Петр 2:13, 19), мөн евалюцын онол хийгээд бүх зүйл байдгаараа л байна гэсэн үзлийг (II Петр 3:3-6) буруутгасан.” (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995, хуудас. 1401).

2 Петр библи рүү Сатан болон хуурамч багш нар дайрч байгаад гайхах хэрэггүй! Сатан 2 Петрийг үзэн ядаж буй өөр нэг шалтгаан бол библи нь алдаагүй бөгөөд амьсгалснаар гэсэн II Петр 1:19-21 (өөр нэг хэсэг нь II Тимот 3:15-17-д байдаг) хоёр хүчтэй тодорхойлолтын нэг нь учраас юм. Чөтгөр II Петрийг үзэн ядаж байгаад гайхах зүйл үгүй!

II Петр маш мөлжүүр ихтэй ном! 1961 оны 9 сарын сүүлээр би Биола Коллежид элсэн орсон. (одоо их сургууль) Тэр намрын семистерийн турш өглөө бүр долоо хоногийн семинар явдаг байсан. Түүний тусгай номлогч нь Др Чарльз Ж.Вүүдбридж байсан. Тэр бол Фүүлерийн сургуулийг үндэслэгч нарын нэг байсан. Фүүлер Библийн эрх мэдлийг үгүйсгэж аажмаар ардчилсан байдал руу шилжэж байгааг тэр шудрагаар хэлээд энэ сургуулиасаа хэдэн жилийн өмнө гарсан байсан. Мэдээж Фүүлэрийн удирдлага түүний үгийг хүлээж аваагүй. Тэд Др Ж.Вүүдбриджийг асуудал үүсгэгч, муу зүйлийг ярьж явдаг хүн хэмээн гоочилсон. Гэвч нэг ч хүн замаасаа буцаагүй бөгөөд уучлал гуйгаагүй- бүр багадаа шинэ евангелист ч байгаагүй. Бараг тавин жил өнгөрсөн бөгөөд Др Ж.Вүүдбриджийн таамагласан зүйл бараг л үнэн болсон. Өнөөдөр Фүүлэрийн Сургууль Роб Белл шиг номлогч нарыг бэлтгэж байна. Тэр хүн бүр (Гитлер хүртэл) Тэнгэрийн улсад очно гэсэн утгатай номыг бичсэн. Сүүлийн үед тэрээр ёс бус сексийн үйлдэлийг хөхүүлэн дэмжсэн номыг бичиж байгаа. Эдгээр зүйлийг Др Ж.Вүүдбридж тэртээ 1950 онд олж харсан байна. Бүгдээрээ Др Чарльз Ж.Вүүдбриджд талархаж алга ташья! (алга ташив).

Др Ж.Вүүдбридж Биолад ирээд долоо хоногийн турш өглөө бүр ирээд номлол хийдэг байсан. Тэр шууд л II Петрийг номлосон! Энэ бол миний амьдралдаа анх сонссон гайхалтай номлол байсан! Өмнө нь би олигтой “мөлжүүр” үгүй сэдэвт баригдсан номлол төдийхнийг л сонсдог байсан. Ээ бурхан минь! Др Ж.Вүүдбридж миний бүхийл анхаарлыг өөртөө татаж, II Петрээр зүрх сэтгэлийг минь хагалсан – Нэгдүгээр бүлгээр библийн алдаагүй байдал; хоёрдугаарт хуурамч эш үзүүлэгчид; нүглээсээ хөөгдсөн тэнгэр элч нар; Их үер хийгээд галд шатаагдсан Содом Гоморра! Тэр үүнийг маш тодорхой агуу хүч чадлаар номлосон. Би тэр долоо хоногийн мягмар гарагт дахин төрсөн – 1961 оны Есдүгээр сарын 28 – Есүсийн нэрийг магтья!! Миний зам тэр өдрөөс л тавигдсан! Аврагдсан эхний өдрөөсөө л би Библи, аврал, гэм нүглийн эсрэг дайрдаг либерал үзэлтнүүдийн эсрэг номлох хэрэгтэй гэдгээ мэдсэн! Би үүнийг тэр өдрөөс мэдсэн төдийгүй энэ өглөө ч мэдэж байгаа! Есүсийн нэрийг магтья!

Петр Библи бол “илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үг” (II Петр 1:19) хэмээн хэлсэн. Тэрээр чуулганд хуурамч багш нар гарч ирэх бөгөөд тэд урвалт болон сүйрлийг авчирах болно хэмээн хэлсэн. (II Петр 2:1-3) Петр Бурхан Их Үерээр бүх дэлхийг шийтгэсэн, гэвч “Ноа тэргүүтэй найман хүн аврагдсан” (II Peter 2:5) талаар хэлсэн. Петр Бурхан “Содом Гоморра хотыг үнсэн товрог болгохоор гал илгээсэн” (II Петр 2:6) талаар хэлсэн. Тэрээр хэлэхдээ Бурхан “зөвт Лотыг” шатаж буй Содомоос аварсан (II Петр 2:7) хэмээн хэлсэн. Тэгээд одоо Петр өнөөдрийн үгийг хэлж байна,

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

Тиймээ, эрхэмээ! Петр өөрийнхөө санааг баталсан! Эзэн Ноаг хэрхэн аврахаа хийгээд орхигдсон дэлхийг Үерийн усанд живүүлэхээ мэдэж байсан. Эзэн зөвт Лотыг аврах хийгээд Содом хотыг үнс болтол шатаахаа мэдэж байсан! Тиймээс,

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

Өөрөөр хэлбэл, Бурханд эрт дээр үед үйлдэж байсан хүч чадал нь өнөөдөр ч гэсэн байгаа гэсэн үг юм!

I. Нэгдүгээрт, Бурханлаг хүмүүсийг сорилтоос ангижруулах хүч Бурханд байдаг.

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг...”

Бурхан юу хийж байгаагаа мэддэг – Тэр үүнийг хийж чаддаг! Би ердөө балчир байхдаа л Жеорж Беверли Шеагийн чангаар дуулах агуу дуу хоолойны үгийг сонсох дуртай байсан,

.

Миний Аврагч Бурхан Тандаа магтаал өргөж байна,
Таны ур ухаан хичнээн агуу вэ! Хичнээн агуу вэ!
Миний Аврагч Бурхан Тандаа магтаал өргөж байна,
Таны ур ухаан хичнээн агуу вэ! Хичнээн агуу вэ!

Бурхан бол агуу! Бурхан хяналтандаа байлгадаг. Тиймээ, энэ дэлхийд агуу чөтгөр байгаа. Гэхдээ Бурхан зөвшөөрөл өгсөн учраас чөтгөр энд байгаа. Тэр яагаад үүнийг зөвшөөрсөн бэ? Би мэдэхгүй. Энэ нь энгийн биш гэж үү? Би мэдэхгүй. Гэхдээ ухаш ойлгошгүй, тайлагдашгүй Бурханы оюун ухаан чөтгөрийг зөвшөөрсөн.

“Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? ” (Ром 11:33).

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг Бурхан мэддэг.” Ром хотын анхны Христэд итгэгчид маш аймшигтай сорилтууд хийгээд аюул дундуур туулан гарсан нь ойлгомжтой. Би дээр Неро хаан тэднийг шонгын оройд хүлээд амьдаар нь шатаасан гэдгийг хэлсэн. Тэр орой бүр өөрийнхөө цэцэрлэгт хүрээлэнг шатаж буй Христэд итгэгч нараар гэрэлтүүлсэн.

Хэн нэгэн нь “Энэ чинь зөрчилдөөд байна. Тэр тэднийг ангижруулаагүй.” хэмээн хэлж магад. Та буруу бодож байна. Тэр тэднийг “сорилтоос” ангижруулсан. Тэр тэдэнд аюул дундуур гарах хүч чадал, тэднийг буруутгагч нарын өмнөөр явах хүч чадлыг өгсөн! Үүний талаар дараах хуучны магтан дуу ийнхүү өгүүлдэг!

Аймшигт айдас дундуур таны зам оршидог,
   Надад хэрэгтэй бүхийл ивээлд Таны хангалт буй;
Гал Таныг гэмтээхгүй, Би зөвхөн төсөөлдөг,
   Чиний хог шатаж, чиний алт цэвэршинэ.
(“Хэрхэн Сууриа барих вэ” George Keith, 1638-1716,
      “K” in Rippon Магтан дууны хувилбар, 1787).

Ийм зовлон дунд амьдарсан хүнийг би хувиараа мэддэг нь миний давуу тал юм. Түүний нэрийг Ричард Вурмбрэнд гэдэг. Тэр бол миний өмнө нь харж байгаагүй хамгийн агуу Христэд итгэгч бөгөөд би түүнийг маш сайн мэднэ. Пастор Вурмбрэнд Сайнмэдээг тунхаглахаар арван дөрвөн жилийн турш Коммунистуудын шоронд хоригдсон. Коммунист хуягууд түүнийг дундад зууны үеийн харгис хэрцгий аргаар тарчлаасан. Түүний биед галд улаасгасан төмрөөс үүдэлтэй арван найман сорви байсан. Эдгээр зовлонт жилүүдийн турш тэрээр өөр шигээ зовлон дунд байсан бусад хоригдлуудад сайнмэдээг хуваалцсан бөгөөд тэдний олон нь авралд хүрсэн. Тэр хоёр жилийн турш гянданд ганцаараа хоригдсон. Тэр ерөөсөө хүний дуу хоолой сонсоогүй. Тэд түүний биед шахсан хар тамхинаас болж бараг л солиорох дөхсөн. Эцэст нь тэр хорих өрөөнд өөртэй нь хамт байгаа ирээд явдаг хүмүүст Сайнмэдээг тунхаглаж эхэлсэн. Тэр Морзын код ашиглаад библи болон залбиралаа далдалдаг байсан.

Эцэст нь тэр “үхлийн өрөө” хэмээх - “Өрөө дөрөв”-т аваачигдсан. Сүрьеэ өвчиндөө үхэж байгаа түүнийг тэнд орхисон. Хэнч “Өрөө дөрөв”-с амьд гарч байгаагүй. Тэд түүнийг үхүүлэхээр тийш илгээсэн. Гэхдээ пастор Вурмбрэнд тэндээс амьд гарсан. Тэр энэ “үхлийн өрөөнд” үхэж буй нэг хоригдлоос эхлээд нөгөө нь хүртэл Христ руу дагуулсан. Тэр ийнхүү хэлсэн, “Шоронгын өрөө зовогсод хийгээд итгэлээр шинэчлэгдсэн сүнснүүдээр гэрэлтэж байгаа мэт байсан. Яг тэр мөчид тэнгэрэлч нар бидний дэргэд буй мэт санагдсан”

Би сэтгэлээр унаж гуниглах үедээ би үргэлж Ричард Вурмбрэнд Христийн төлөөх Тарчлал хэмээх номыг аваад хэдэн хуудас уншидаг. Өнгөрсөн долоо хоног би түүний өөр нэгэн Бурханы нууцад (Living Sacrifice Book Company, 2004) хэмээх номыг уншисан. Эдгээр номууд үнэхээр аймшигтай. Тэд Христэд итгэгч нарын эдэлсэн зовлонг нэг бүрчилэн дурьдсан. Гэхдээ эдгээр нь үргэлж намайг зоригжуулдаг. Би өнөөдрийн үгийг биеэрээ туулсан Ричард Вурмбрэндийн талаар мэдээд урам зориг ордог. “Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг... Эзэн мэддэг.” (II Петр 2:9) гэсэн энэ үг нь бидэнд агуу зоригжуулалт өгдөг.

Өнөө цаг үед хэдэн арван мянган Христэд итгэгчид Муслим хүмүүсээр тарчлуулж, алуулж байна. Тэд бүгдээрээ “Бурхан байхгүй харин Аллах болон Мухаммед бол түүний элч” хэмээн хэлээд үхлээс өршөөгдөх боломж байдаг. Гэвч тэд эдгээр үгийг хэлэхийг зөвшөөрөөгүй бөгөөд муслим болоогүй. Тэдний чуулган нь шатаагдсан. Тэдний гэр орон нь ч шатаагдсан. Тэдний олонхи нь цаазаар авахуулсан. Тэдний олон нь амьдаараа шатаагдсан. Тэгсэн ч тэд Есүст итгэх итгэлээсээ татгалзаагүй. Тиймээс өнөөдөр Муслим ертөнцөд олон мянган хүмүүс хичнээн аюултай ч гэсэн Христ рүү эргэж байна. Та нар өөрсдөө www.persecution.com. энэ сайтаар ороод үүний талаархи түүхүүдийг уншиж болно. Тэд барууны ихэнхи чуулганы гишүүд үүнийг мэддэггүй гэдгийг өөрсдийн амьдралаараа мэддэг - “Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг... Эзэн мэддэг.”

Гүн ус тулгарахад гатлахаар Таныг би дууддаг,
   Зовлонгын далай хучин авахгүй;
Би чамтай хамт байхад чиний аюул ерөөл болно;
   Чиний их зовлонгийн төлөө золиосолсон.

Энэ чуулганы 40 жилийн ойг гурван долоо хоногийн өмнө бид тэмдэглэсэн. Бид магтаал өргөж, бүр хөгжилдөн баясаж сайхан цаг өнгөрөөсөн! Энэ бичлэгийг үзээд хүмүүс надад ямар агуу чуулган бэ гэж хэлсэн! Гэхдээ тэд бид энэ чуулганыг төрүүлэхээр ямар хүнд хэцүү замуудыг туулсаныг мэдэхгүй. Чуулганыг 400 хүн орхиод явахад “39 хүн” сүмийн төлбөр төлөхөөр маш их бэрхшээл сэтгэл зүйн шахалт дундуур эдгээр хүмүүс туулсаныг мэдэхгүй. “Гучин есөн хүн” энэ хоёр сая таван зуун мянган долларын барилгын үнийг төлсөн. Одоо энэ зовлон өнгөрөн одсон. Бурхан биднийг ийм замаар үүрч дүүрч явсан. Гэхдээ одоо ирээдүйд өөр зовлонгууд байна, тэдний зарим нь бүр ч их муу байж магад. Гэхдээ “Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг... Эзэн мэддэг.” Гэсэн учраас бид үүнээс айхгүй.

II. Хоёрдугаарт, Эзэн зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдөр хүртэл барьж байдаг.

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

Агуу Др Вилбур М.Смиф Иймээс Бос хэмээх магтаалын шилдэг номондоо ирж буй шийтгэлийн талаар ийнхүү хэлсэн,

Бичээсүүд маш тодорхойгоор нэг агуу цорын ганц үйл явдал болох ирж буй шийтгэлийн талаар ярьдаг, бид өнөө цагийн аймшигт зүйлийг тунхагласнаар бараг л хулгай хийхтэй адил гэмд унасаар байгаа. Гэвч үэнэ нь гайхалтайгаар илчлэгдсэн... Бидний ихэнхи нь Шийтгэлийн өдөр гэсэн бичгийн хэлэнд анхааран үүнийг хэрэглэж, үүний өмнө зогсохоос айж байдаг. Бидний ерөөлт Эзэн “шийтгэлийн өдрийн” талаархи үгийг дахин дахин ашигладаг... Элч Петр “Шийтгэлийн өдөр” болон “шийтгэлийн өдөр хийгээд бурханлаг бус хүмүүсийн сүйрлийн” талаар ярьдаг. Элч Иохан “шийтгэлийн өдрийн” болон “шийтгэгдэн үхэх өдрийн” талаар ярьдаг. (Wilbur M. Smith, D.D., Therefore Stand, W. A. Wilde Co., 1945, p. 443).

Элч Иохан Сүүлийн Шийтгэлийн талаар ийнхүү хэлсэн,

“Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.” (Илчлэлт 20:12-15).

“Галт нуурт” хаягдах шийтгэлэээс зугтах цорын ганц зам бол гэмшиж Эзэн Есүс Христэд итгэх явдал юм. Чиний гэмийн төлөөх бүхийл үнийг төлөхөөр Тэр загалмайд үхсэн. Бүх гэм нүглээс чинь чамайг цэвэрлэхээр Өөрийнхөө үнэт Цусыг урсгасан. Тэр чамд мөнхийн амь өгөхөөр үхлээс махан биеэр амилсан. Гэхдээ яг одоо чи энэ амьдралдаа Түүнд итгэх ёстой. Үхсэний дараа аврагдахад бүх зүйл оройтсон байх болно.

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

Гэмшиж Эзэн Есүс Христэд итгэдэг нь “бурханлаг хүмүүс” юм. Түүнд итгэхээс татгалздаг хүмүүс нь “зөвт бус хүмүүс” юм. Бүх зүйл оройтохоос өмнө Есүс рүү эргэхийн төлөө би залбирч байна. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Мр Абел Прудхомме 2 Петр 2:1-9 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
     “Бидний Өвөг дээдсийн Итгэл” (Frederick W. Faber, 1814-1863).


үндэс

АВРАЛ ЭСВЭЛ ХАРААЛ

DELIVERANCE OR DAMNATION

Доктор Р.Л.Химерс

“Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.” (II Петр 2:9).

(II Петр 1:19-21; 2:1-3, 4, 6, 7; 1:16; 2:1, 3, 15, 13, 19; 3:3-6;
II Петр 1:19; 2:1-3, 5, 6, 7)

I. Нэгдүгээрт, Бурханлаг хүмүүсийг сорилтоос ангижруулах хүч Бурханд байдаг. II Петр 2:9a; Ром 11:33.

II. Хоёрдугаарт, Эзэн зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдөр
хүртэл барьж байдаг. II Петр 2:9b; Илчлэлт 20:12-15.