Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТ ЕСҮС ӨӨРӨӨ

JESUS CHRIST HIMSELF
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Friday Lord’s Day Morning, April 12, 2015


Эхнэр Илеана бид хоёрт өнөөдөр бол онцгой өдөр. Бид хоёрын төрсөн өдөр адилхан энэ өдөр тэмдэглэдэг. Өнөөдрийн 4 сарын 12-нд би 74 нас хүрч байна. Мөн 1958 оны энэ өдөр чуулганд дуудагдсан бөгөөд 57 жилийн ой юм. Гэхдээ энэ бүгдээс илүү өнөөдөр бол манай чуулганы хувьд чухал өдөр. Яг дөчин жилийн өмнө Баруун Лос Анжелсын шилдэг сургууль болох UCLA-гаас хэдэн блокын зайтай Вествүүд болон Вилшайр Воулевардын уулзварт өөрийнхөө орон сууцанд зургаа долоохон хүнтэй энэ чуулганыг эхлүүлж байсан. Одоо тэднээс зөвхөн Жон Күүк бид хоёр л энд үлдсэн байна. Бурханы ивээлээр энэ өглөө Жон бид хоёр ингээд дөчин жилийн дараа энд байж байна. Есүс Христ алдарших болтугай!

Энэ чуулган дөчин жилийн турш амьдрал дундуур туулан гарсан байна. Израйльчууд говь цөлд дөчин жилийн турш туучисан шиг манай чуулган ч гэсэн дөчин жилийн турш маш их хэцүү асуудал, олон олон бэрхшээл, зовлон зүдгүүр дундуур туулжээ. Би үүний талаар өнөө орой илүү их ярих болно. Гэхдээ одоо манай чуулган алдарт Сайнмэдээг тунхагладаг Лос Анжелес хотын яг зүрхэнд оршиж байгаа чуулган болсон. Энэ их зовлон шаналал дундуур Бурхан бидэнтэй хамт байж өнөөдрийн энэ дөчин жилийн ойн ялалтад авчирсан гэдгийг бид бүгд мэддэг! Есүс Христ алдарших болтугай!

Пастор Рожер Хоффман өчигдөр орой манай залбирлын цугларалт дээр үг хэлсэн. Өнөө орой манай ойн баярт ч гэсэн оролцон үг хэлэх болно. Гэхдээ би түүнийг өнөө өглөө ирээд номлол хийж өгөөч хэмээн хүсэхэд тэр зөвшөөрөөгүй. Тэр, “Др Химерс, өнөө өглөө би таны номлолыг сонсмоор байна.” гэсэн. Тэгээд би ямар номлол хийх талаар залбирч байтал 2010 оны Наймдугаар сард өөр Баптист чуулганд номлож байсан үгээ дамжуулах хэрэгтэйг ойлгосон. Одоо бүгдээрээ Ефес номын хоёрдугаар бүлгийг үзье. Энэ нь Скофилд Библи Судлалын номын 1251 дүгээр хуудсанд байгаа. Одоо босоод Ефес 2:19, 20 дугаар зүйл үзье.

“Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” (Ефес 2:19, 20).

Одоо сууцгаана уу.

Элч Паул энэ эшлэлд Чуулган бол Бурханы гэр бүлийхэн юм гэдгийг бидэнд хэлдэг. Тэгээд цааш нь тэрээр чуулган бол элч болон эш үзүүлэгч нарын суурин дээр баригддаг боловч Есүс Христ Өөрөө “ахлах булангийн тулгуур чулуу” хэмээн хэлсэн. Др Ж.Вернон МсЖий энэ нь “Христ бол сүм дээр нь барьсан тэр хад” хэмээн хэлсэн. (Thru the Bible, Бүлэг V, Thomas Nelson, хуудас 241; Ефес 2:20). Др А.Т Робертсон “akrogōniais... хамгийн эхний тулгуур чулуу” хэмээн хэлсэн. (Word Pictures, Broadman, 1931; Ефес 2:20). Есүс Христ Өөрөө бидний бүхийл ажил болон амьдрал дахь тулгуур юм. “Есүс Христ Өөрөө “үнэхээр манай чуулганц тулгуур юм” Өнөө өглөөний Ефес 2:22-ийн сүүлийн эдгээр үгсийг би илүү ихээр онцолмоор байна.

“Христ Есүс Өөрөө” (Ефес 2:20).

Есүс Христ Өөрөө өнөөдрийн номлолын гол утга юм. Христ итгэл нь гайхамшигтай Христ Есүс Өөрөөс нь өөр зүйл агуулдаггүй. Есүс Христ шиг хэн нэгэн хэзээч байгаагүй бөгөөд байх ч үгүй юм. Христ Есүс Өөрөө Бурхан- хүн юм. Христ Есүс Өөрөө тэнгэрээс газарт ирэн хүмүүсийн дунд амьдарсан. Христ Есүс Өөрөө бидний гэм нүглийн төлөөнөө зовлон эдэлж, цусаа урсган, үхсэн. Христ Есүс Өөрөө бидний зөвтгөлийн төлөө бие махбодиор үхлээс дахин амилсан. Христ Есүс Өөрөө Бурханы баруун гарын хүндэт суудалд буцан заларсан бөгөөд бидний төлөө зуучлан залбирч байдаг. Мөн Христ Есүс Өөрөө энэ дэлхийд буцан ирээд Өөрийнхөө Хаанчлалыг мянган жилийн турш байгуулах болно. Энэ бүгд бол Есүс Христ Өөрөө юм! Одоо босоод магтаал өргөе!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!
(“Зөвхөн Есүсийг хармаар байна” Dr. Oswald J. Smith, 1889-1986).

Одоо сууцгаана уу.

Гол утга болсон Христ Есүс Өөрөө нэг удаагийн номлолоор хэзээч тайлбарлаж чадахаахгүй үнэхээр гүн гүнзгий, хязгааргүй, маш чухал юм. Өнөө өглөө бид зөвхөн Христ Есүс Өөрийнх нь талаар хэдхэн зүйлийг л үзье.

I. Нэгдүгээрт, Христ Есүс Өөрөө хүмүүсээр үзэн ядагдаж, орхигдсон.

Евангелист Исаиа үүнийг маш тодорхой хэлсэн,

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3).

Др Торрей ийнхүү хэлсэн, “Есүс Христэд итгэхэд тулгардаг саад нь азгүй явдал бус, энэ бол аймшигтай, гутамшигтай, хараал идсэн гэм нүгэлээс юм.” (R. A. Torrey, D.D., How to Work for Christ, Fleming H. Revell Company, хуудас 431). Эш үзүүлэгч Исаиа Христийг үзэн ядаж, орхиж буй гэмийг орхигдсон хүмүүс Христээс нүүр буруулсанаас үүдэлтэй дотоод ялзрал хэмээн тайлбарласан. Хүний бүх ялзралын хамгийн гол үндэс бол тэд Христ Есүс Өөрийнх нь талаар маш бага анхаардагтай холбоотой юм. Галт нуурт үүрд мөнхөд тушаагдах тавилантай хүмүүн төрлөхтөний хамгийн гол үндэс нь тэд санаатайгаар зуршил маягаар Түүнээс нүүр буруулдагтай холбоотой.

Дахин төрөөгүй байдалд байгаа хүмүүс Христ Есүсийг Өөрийг нь үзэн яддаг. Тэдний бүхийл ялзралын байдал нь Христ Есүсийг Өөрийг нь үл ойшоодог. Чи өөрийнхөө оюун бодолд санаа зовох хүртэл, өөрийнхөө гэм нүглийн буруутгалыг мэдрэх хүртэл, өөрийгөө Бурханы хувьд үхсэн гэдгийг мэдэх хүртэл Христ Есүсийг Өөрийг нь үзэн ядаж, орхих байдлаа үргэлжлүүлсээр байх болно.

Манай чуулганд хүндэтгэлийн дараа уулзалтын өрөөнд эдгээр зүйлс болохыг бид хардаг. Бид хүмүүс маш их зүйл ярихыг сонсдог. Тэдний яриа нь библийн эшлэлүүд байдаг. Тэд энэ ч зүйлийг, тэр ч зүйлийг “хүлээн зөвшөөрч” байна гэдэг. Тэд бидэнд юу мэдэрч, юуг хийсэн талаараа хэлдэг. Ихэнхдээ тэд ярианыхаа төгсгөлд “Тэгээд л би Есүст ирсэн” хэмээн хэлдэг. Ингээд л болоо! Тэд Есүсийн талаар нэгч болтугай үг хэлж чаддаггүй! Тэдэнд Есүсийн талаар хэлэх ямарч зүйл байдаггүй! Тэд яаж аврагдсан байж чадах вэ?

Агуу Спержеон ийнхүү хэлсэн “Хүмүүс сайн мэдээнээс Христ Өөрийг нь гадуур орхидог өөдгүй хандлага байдаг” (C. H. Spurgeon, Around the Wicket Gate, Pilgrim Publications, 1992 дахин хэвлэлт, хуудас 24).

Авралын төлөвлөгөөг мэдэх нь таныг аврахгүй! Библийг их сурах нь ч таныг аврахгүй! Маш номлол сонсоод ч аврагдахгүй! Өөрийнхөө гэмийн үр дагварыг мэдрээд ч аврагдахгүй! Энэ нь Иудасыг авраагүй, тийм биш гэж үү? Амьдралаа зориулаад ч аврагдахгүй! Нулимс асгаруулаад ч аврагдахгүй! Христ Есүсийг үзэн ядаж, орхихоо зогсоох байдлаас гарахгүйгээр – Түүнээс нүүр буруулах байдлаа зогсоохгүйгээр – Христ Есүс Өөр рүү нь удирдуулахгүйгээр юуч танд тус болохгүй! Энэ дууг дахиад дуулья!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!

Одоо сууцгаана уу.

II. Хоёрдугаарт, Христ Есүс Өөрөө бүхийл библийн гол цөм нь.

Бид танд Христ Есүс Өөрөө таны оюун бодлын төвд заавал байх ёстой гэж хэлж байгаа нь утгагүй мэт санагдаж байна уу? Үгүй ээ, энэ утгагүй зүйл биш. Яагаад, Христ Есүс Өөрөө Эхлэлээс Илчлэлт хүртэл - бүхийл библийн хамгийн гол утга учир гэдгийг бодоод үз! Христ үхлээс дахин амилсаныхаа дараа Еммау өөд явж байсан хоёр дагалдагчтайгаа уулзсан. Түүний тэдэнд хэлсэн зүйл нь өнөөдөр ч бидэнд хамаатай.

“Есүс -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. (Лука 24:25-27).

Мосэгийн таван номоос Библийн бусад ном хүртэл Христ тэдэнд “библи дэх бүх зүйлс тэр чигээрээ Өөр лүү нь чиглэсэн” хэмээн тайлбарласан. Ямар гомдогсод байх вэ? Библийн бүхийл хэсэг Христ Есүсийг Өөрийг нь чиглэсэн! Христ Есүс Өөрөө библийн гол хэсэг байгаагаас эхлээд Христ Есүсийг Өөрийнхөө амьдрал хийгээд оюун бодолд гол болгох нь утга учиргүй зүйл болно гэж үү? Би танд хэлж байна, энэ өглөө Христ Есүсийн Өөрийнх нь талаар гүн гүнзгий бодож үз! Дахиад дуулья!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!

Жинхэнэ өөрчлөлт дотор Христ Есүсийг Өөрийг нь мэдэх нь таны амьдралд хэзээч тохиолдож байгаагүй чухал зүйл юм. Хэрвээ та үнэхээр Христ Есүст Өөрт нь итгэвэл цаашид нэг их зөвлөгөө шаардлаггүй болно. Миний бодлоор Христ Есүсийг жинхэнээр мэдэх нь бүхийл Христ итгэлтэний зөвлөгөөний 90 хувийг бараг хийсэн гэсэн үг! Жинхэнэ өөрчлөлт дотор хүн Христийг мэдэхэд тэрээр Христийн талаар үүнийг олж мэднэ,

“...Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм.” (I Коринт 1:30).

Хэрвээ бид манай чуулган дахь “дешизнизм”-ийг орхивол, хэрвээ бид Христ рүү бүрэн өөрчлөгдсөн хүмүүсийг босговол өнөөгийн чуулган дахь зөвлөх ажлын 90 орчим хувийн хэрэгцээг хангачихлаа гэсэн үг юм! Христ Есүс Өөрийг нь зөвлөх болгоцгооё! Дахиад дуулья!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!

III. Гуравдугаарт, Христ Есүс Өөрөө Сайнмэдээний гол утга учир, гол эх үүсвэр, гол зүрх.

Эш үзүүлэгч Исаиа Христ Есүсийн Өөрийнх талаар сайнмэдээний гол зүрх гэдгээр хэлсэн,

“Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” Таны оронд үхсэн Христийн орлуулалт, чамд ногдох Бурханы уур хилэнгийн өмнө төлөөсийг төлж зовсон – Энэ бол Сайнмэдээний гол зүрх юм! Энэ бол Христ Есүс Өөрөө Гетсемэн цэцэрлэгийн харанхуйд Өөртөө чиний гэмийг хүлээн авсан тухай юм. Энэ бол Христ Есүс Өөрөө Гетсемэнд хэлсэн үг,

“Сэтгэл минь үхтлээ шаналж байна.” (Марк 14:34).

Энэ бол Христ Есүс Өөрөө,

”Тэр зовж, шаналж байсан тул... Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лука 22:44).

Энэ бол Гетсемэн Цэцэрлэгт баривчлагдсан Христ Есүс Өөрөө юм. Энэ бол Санхадрины өмнө аваачигдан, нүүр лүүгээ цохиулж, доромжлогдон гутаагдсан Христ Есүс Өөрөө юм. Тэд Христ Есүс Өөрийнх нь нүүр лүү нулимсан! Тэд Христ Есүсийн Өөрийнх нь сахал үснээс татан зулгаасан. Энэ бол Понти Пилатад тушаагдан, Ромын ташуураар нуруу руугаа цохиулж, өргөст титэм өмсөж, толгойноос нь ерөөлт нүүр рүү нь цус урссан, нүүр нь танигдахгүй болтол зодуулсан Христ Есүс Өөрөө юм,

“Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан…” (Исаиа 52:14).

“Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5).

Энэ бол Пилатын шүүлтээс баривчлагдан шийтгэлийн газар өөд Өөрийнхөө Загалмайг үүрсэн Христ Есүс Өөрөө юм. Энэ бол тэр хараал идсэн модонд хадагдсан Христ Есүс Өөрөө юм. Энэ бол зөвхөн гар болон хөлөндөө хадагдсанаас болж зовж байгаа Христ Есүс Өөрөө бус – харин Бурхан “бидний бүх гэмийг Түүнд үүрүүлсэнээс” (Исаиа 53:6) болж бүр илүүгээр зовж шаналсан Христ Есүс Өөрөө юм. Христ Есүс Өөрөө “бидний гэмийг модон дээр Өөртөө үүрсэн” (I Петр 2:24). Др Ваттс ийнхүү хэлсэн,

Хараач, Түүний толгой, гар, хөлнөөс,
   Уй гашуу болон хайр холилдон урсана:
Ийм хайр хийгээд уй гашуутай учирч,
   Эсвэл ийм үнэтэй өргөст титэм сэдэх үү?
(“Би тэр агуу Загалмайг харахдаа” Isaac Watts, D.D., 1674-1748).

Одоо босоод дуулцгаая! Одоо найрал дуугаар!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!

Одоо сууцгаана уу.

IV. Дөрөвдүгээрт, Христ Есүс Өөрөө л зөвхөн мөнхийн баяр хөөрийн эх сурвалж.

Тэд Есүсийн цогцосыг Загалмайнаас аваад лацадсан булшинд оршуулсан. Гэсэн ч гурав дахь өдрөө Тэрээр үхлээс дахин амилсан! Тэгээд тэр дагалдагч нартаа ирээд “Амар тайван та нарт байх болтугай” (Иохан 20:19) хэмээн хэлсэн.

“Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.” (Иохан 20:20).

“Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.” (Иохан 20:20). Тэд Эзэнийг харах үед Христ Есүс Өөрөө тэдэнд баяр хөөрийг өгсөн. Та Христ Есүсийг Өөрийг нь мэдэх хүртлээ тэр жинхэнэ амар тайван хийгээд Эзэний баяр хөөрийг мэдэж чадахгүй!

Өө, би та нарт хэлье – Би Христ Есүст Өөрт нь итгэж байсан яг тэр мөчөө санаж байна! Ямар ариун агшин бэ! Би Түүн рүү гүйсэн! Эсвэл нөгөө талаараа Тэр над руу гүйсэн мэт санагддаг. Түүний ариун Цусаар миний гэм нүгэл угаагдсан! Бурханы Хүүгээр би амьтай болсон! Энэ дууг дуулья!

Зөвхөн Есүсийг хармаар байна,
   Зөвхөн Есүс өөр аврал үгүй,
Тиймээс миний магтаал үүрд байх болно-
   Есүс! Зөвхөн Есүс!

Одоо сууцгаана уу.

Христ Есүс Өөрт нь ирцгээ! Өөрийнхөө амьдралаас Аврагчийг бүү орхи. Өөрийнхөө гэрчлэлээс ч гэсэн Түүнийг бүү орхи. Спиржеоны Хүмүүс сайн мэдээнээс Христ Өөрийг нь гадуур орхидог өөдгүй хандлага байдаг” хэмээн хэлсэн шиг зүйлтэй бүү холбогд. Үгүй! Үгүй! Одоо Христ Есүс Өөрт нь ир. Намайг дуулахад үгийг нь анхааралтай сонс.

Яг л над шиг зөвт бус нэгэн,
   Гэвч Таны цус миний төлөө урссан,
Танд очихдоо би баяртай,
   Өө Бурханы Хурга, Би очиж байна, очиж байна!
(“Яг л над шиг” Charlotte Elliott, 1789-1871).

Есүс таны гэмийн төлөөсийг төлөхийн тулд Загалмайд үхсэн. Есүс Өөрийнхөө ариун Цусыг чиний гэм нүглийг цэвэрлэхээр урсгасан. Түүнд итгэ, тэгээд Тэр чамайг бүхийл гэмээс чинь аварна. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Исаиа 53:1-6 уншина.
Ноён Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тэнгэрт үүр хаяарах цагт” (Edward Caswall, 1814-1878 Германаас орчуулсан).


үндэс

ХРИСТ ЕСҮС ӨӨРӨӨ

Доктор Р.Л.Химерс

“Христ Есүс Өөрөө” (Ефес 2:20).

I.    Нэгдүгээрт, Христ Есүс Өөрөө хүмүүсээр үзэн ядагдаж, орхигдсон. Исаиа 53:3.

II.   Хоёрдугаарт, Христ Есүс Өөрөө бүхийл библийн гол цөм нь.
Лука 24:25-27; I Коринт 1:30

III.  Гуравдугаарт, Христ Есүс Өөрөө Сайнмэдээний гол утга учир,
гол эх үүсвэр, гол зүрх. Исаиа 53:6; Марк 14:34; Лука 22:44;
Исаиа 52:14; 53:5; I Петр 2:24.

IV.  Дөрөвдүгээрт, Христ Есүс Өөрөө л зөвхөн мөнхийн баяр хөөрийн эх сурвалж. Иохан 20:19, 20.