Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ПЕТРИЙН ӨӨРЧЛӨЛТTHE CONVERSION OF PETER Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул гэхэд” (Лука 22:31-32). |
Сүүлийн үед би Христ Иерусалим руу үхэхээр явсан тухай гурван номлол хийсэн. Эдгээрийг дараах линкээр ороод хялбархан үзэж болно – “Determined to Suffer;” “The Fear of the Disciples;” “Айдсан үгс нь тэднээс нууцлагдсан.” Эдний эхнийх нь танилцуулга. Хоёр болон гурав дахь нь Дагалдагч нарын айдас хийгээд үл итгэлийн талаар байгаа. Дагалдагч нар Христ үхлээс амилах хүртэл Сайнмэдээнд итгээгүй нь маш ойлгомжтой байдаг. Христ ийнхүү хэлсэн,
“Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.” (Марк 9:31-32).
“Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс [Сайнмэдээний талаар] асуухаас ч айж байлаа.” гэсэн хэсэгт Др Робертсон ийнхүү тайлбар хэлсэн байдаг,
Тэд ойлгохгүй хэвээр л байсан. Дахин амилалтын дараа ч гэсэн тэд [Христийн] үхэл хийгээд амилалтын талаар агностик [үл итгэгчийн] байр суурьтай байсан... Тэд уулнаас буух үедээ Багшийнхаа амилалтын талаархи сануулгыг сонсоод гайхаж хоцорсон. (Марк 9:10). Матай 17:23 үзвэл Есүс [Өөрийнхөө үхэл болон амилалтын талаар] ярих үед тэд маш их гунигласан байдаг бол харин Марк энэ талаар “Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.” хэмээн тэмдэглэсэн байдаг. (A. T. Robertson, Litt.D., Word Pictures in the New Testament, Broadman Press, 1930, бүлэг I, хуудас 344; Марк 9:32 тэмдэглэл).
Энэ нь дагалдагч нар Христ үхлээс амилах хүртэл Сайнмэдээнд итгээгүй нь илэрхий байдаг.
Др Ж.Вернон МсЖий Дагалдагч нар Түүний дахин амилалтын дараа хүртэл дахин төрөөгүй (босгон байгуулагдах) байсан гэж хэлсэн. Др МсЖий “Би хувьдаа Христ тэдэн рүү үлээх хүртэл” [Иохан 20:22] эдгээр залуус дахин төрөөгүй байсан гэдэгт итгэдэг. Үүнээс өмнө тэдэнд Бурханы Сүнс оршоогүй байсан.” хэмээн хэлсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, бүлэг IV, хуудас. 498; Иохан 20:21 тэмдэглэл).
Би өөрийнхөө библи судлалдаа үндэслээд Симон Петр Амилалтын орой амилсан Есүстэй тулгарах хүртлээ дахин төрөөгүй ба өөрчлөгдөөгүй байсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ нь бас эшлэлд байгаа,
“Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул гэхэд” (Лука 22:31-32).
Сатан аль эрт Иудасыг эзэмдсэн, “Тэгээд Сатан Иудаст шүглэсэн.” (Лука 22:3). Одоо Есүс Петрт хэлэв “Чамайг улаан буудай мэт шигшихийн тул [мөн] Сатан зөвшөөрөл гуйсан.” (Лука 22:31). Христ зовж байх үеэр Петр энэ шүүлтүүрээр “ууртайгаар болон дахин дахин шигшигдэх” болно. (Др Р.С. Х Ленски). Петрт тодорхой итгэл байсан бөгөөд Христ түүнд байгаа энэхүү итгэл нь “сульдахгүйн” төлөө залбирсан. Петрийн энэ итгэлийг Спержеон “итгэлийн өмнөх итгэл” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь өөрчлөлтийн өмнөх гэгээ юм. Бурхан Петрт “Та бол Амьд Бурханы Хүү Христ мөн” (Матй 16:16). хэмээн хангалттай гэрчилэх итгэлийн гэрлээ аль эрт тусгасан. Тиймээс Есүс Дахин амилалтын орой Петр өөрчлөгдөн босгон байгуулагдахаасаа өмнө тэрхүү нахиалж буй итгэл нь Сатанаар бөхчихгүйн төлөө залбирсан,
“Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул.” (Лука 22:32).
Энэ бол энэхүү эшлэлийн талаархи түгээмэл тайлбар биш. Гэсэн хэдийч би үүнийг үнэн гэж үздэг. Тиймээс би дүгнэлтээ гаргах хүртэл намайг шүүмжлэхээсээ өмнө тэсвэртэйгээр сонсоно уу. Өнөөдрийн үгэнд Амилалтын орой Христ Симон Петрийн дахин амилалтын талаар ярьж байгаа талаархи гурван зүйлийг үзье.
I. Нэгдүгээрт, энэ эшлэлд Петрийн өөрчлөлтийн талаар хэлдэг, учир нь Кинг Жемс библи болон 1599 Женев библи “Өөрчлөгдсөн” гэсэн Грек үгийг зөв орчуулсан.
Би NIV үүнийг “буцан эргэж”, NASV “дахин эргэж” хэмээн орчуулсаныг мэднэ. Гэхдээ энэ нь намайг бухимдуулдаг. Энэ Грек үгийн үндэс нь Үйлс 15:3-д “Харь үндэстнүүдийн өөрчлөлт” (NIV болон NASV хоёр энэ үг нь “өөрчлөлт” гэсэн утгаар орсон.) хэмээн гардаг учраас энэ нь надад зохимжгүй санагдсан. Энэ Грек “epistrephō,” “epistrophe,” гэсээн үгс яагаад Лука 22:32-д “эргэх” гэж, Үйлс 15:3-д “өөрчлөгдсөн” хэмээн тус тусдаа орчуулагдах ёстой гэж? Миний бодлоор шалтгаан нь маш тодорхой – Үнэндээ Харь үндэстнүүд “өөрчлөгдсөн” байсан нь хэнд ч илэрхий байсан. “Эргэсэн” биш юм. Гэвч орчин цагийн орчуулагчид Лука 22:32-д буй Петрт ирээд тэдний шинэ-евангелист болон “дешинист” таамаглал нь хуучны KJV болон 1599 Женев библийн “өөрчлөгдсөн” гэсэн үгийг хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Миний хувьд орчин цагийн хувилбар нь өмнөх зөв орчуулгаасаа муу шийдэлтэй гэж үздэг. Др Вернард Рам “Библийг орчуулна гэдэг бол Библийн дагуу тайлбарлах шинжлэх ухаан хийгээд урлаг юм” гэж хэлсэн. (Bernard Ramm, Ph.D., Protestant Biblical Interpretation, Baker Book House, 1970 хувилбар, хуудас 1). Тэрээр мөн цааш нь “Шинэчлэгчид Библи нь Библиэ тайлбарладаг хэмээн тунхагласан” хэмээн хэлсэн. Библийг орчуулна гэдэг бол Библийг Библиэр тайлбарлана гэсэн үг. Хэрвээ эрдэмтэд Үйлс 15:3-д “Харь үндэстнүүдийн өөрчлөлт” хэмээн орчуулсан бол KJV болон 1599 Женев библи шиг илүү итгэлтэйгээр Лука 22:32-ийг ч гэсэн “Чи нэгэн цагт өөрчлөгдөж” хэмээн орчуулах хэрэгтэй! Тэрбайтугай Шинэ KJV ч гэсэн үүнийг буруу орчуулсан. Тэд Харь үндэстнүүдэд “өөрчлөлт” гэсэн үгийг хэрэглэдэг ч гэсэн -ийг Лука 22:32-д “эргэж” хэмээн орчуулсан. Ийм л учраас би үргэлж хуучин Кинг Жемс Библиэс номлолоо хийдэг! Мүүдийгийн тайлбарласан KJV-с өнөөгийн орчуулгуудад их гэрлээ тусгаж байдаг! Үүнийг би цаг бүрд үргэлж үнэн байна гэдгийг мэдсэн.
“Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул гэхэд” (Лука 22:32).
Найз минь, өөрчлөгдөх нь зөвхөн Харь үндэстнүүдийн тухай асуудал бишээ! Энэ бол Петрийн ч гэсэн асуудал! Өөрчлөгдөх нь зөвхөн гудманд байгаа хүмүүсийн асуудал биш юм. Өө үгүй ээ, энэ бол бас сүмд байгаа хүмүүсийн ч асуудал, яг одоо энэ цуглаанд байгаа хүмүүсийн ч асуудал, “дахин буцах” тухай биш!, харин Өөрчлөгдсөн тухай юм! Есүс “Чи заавал дахин төрөх ёстой” (Иохан 3:7) хэмээн хэлсэн. Та заавал босгон байгуулагдаж өөрчлөгдөх ёстой, эс бөгөөс та “Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иохан 3:5)
“Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул гэхэд” (Лука 22:32).
II. Хоёрдугаарт, энэ эшлэл хэн ч гэсэн Есүсийг дагаснаар, усан баталгаа хийлгэснээр, эсвэл Тэнгэрлэг гэрэл харсанаар өөрчлөгдөхгүй гэдгийг харуулдаг.
Энэ бол Петрийн өөрчлөлтөөр дамжуулан бидний сурах хоёрдугаар хичээл юм. Ромын Католик, олон төрлийн “Дешинист” Баптист болон Протестантууд Петрийг Есүсийг дагах үедээ өөрчлөгдсөн гэж боддог. Библи ийнхүү хэлдэг,
“Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ. Есүс тэдэнд -Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” (Марк 1:16-18).
Дагалдагч нар Есүсийг дагаснаар аврагдсан хэмээн бодох нь Пелаганизмын алдаа төдийгүй өнөөгийн олон сүмүүдийн нийтлэг зүйл юм. Тиймээ, Петр Андрей нар “тороо орхиод Түүнийг дагасан.” (Марк 1:18). Гэхдээ бид иймэрхүү хүний үйлсээр аврагдаагүй. “Мөхлийн хүү” Иудас мөн л Түүнийг дагасан боловч тэр өөрчлөгдөөгүй. Лукын сайнмэдээнд түүнийг “урвагч болсон Иудас” (Лука 6:16). Есүс түүнийг “чөтгөр” (Иохан 6:70) хэмээн дуудсан.
Тиймээ, Иудас, Петр хоёр Есүсийг гурван жил дагасан ч гэсэн тэдний хэн нь ч гэсэн Сайнмэдээнд итгээгүй. Лука 18:31-34 үзээрэй.
“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лука 18:31-34).
“Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан.” Ямар “айлдсан үг”? Христ үхээд гурав дахь өдрөө дахин амилах тухай Сайнмэдээний үгс. Петр, Иудас Христийг дагахаар “шийдвэр” гаргасан ч гэлээ Сайнмэдээ “тэднээс нууцлагдсан” хэвээр л байсан. Др Чарльз С. Ририе ийнхүү хэлсэн, “Иудас бол аврагдаагүй Христийн дагалдагчдын жишээ” (Ryrie Study Bible; Матай 10:1 тэмдэглэл). Гэхдээ Петр ч гэсэн Есүсийг орхисон боловч Иудас яагаад төгсгөл болсон бэ? Тэд хоёулаа Сайнмэдээг ойлгоогүй. Энэ нь тэднээс “нууцлагдсан.” (Лука 18:34).
Найз минь, та дахин төрөөгүй ч гэсэн үйчлэлд “үргэлжлүүлэн явсаар” байж чадна. Мөн өөрчлөгдөөгүй ч гэсэн Христийг дагахаар шийдвэр гаргаж болно. Та аврал олоогүй ч гэсэн “Гэмтнүүдийн залбирал” хэлж чадна. Яагаад? Эдгээр нь бүгд хүний үйлс бөгөөд бид ийм зүйлээр авралд хүрч чадахгүй! Библид,
“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.” (Ефэс 2:8-9).
Библид,
“Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм. Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав.” (Тит 3:5-6).
Та Есүсийг дагаснаар, эсвэл өөр ямар нэг хүний үйлсээр аврагдаж чадахгүй. Би ийм маягаар оролдож үзсэн ч гэсэн тусыг олоогүй. Христ намайг нигүүлслээрээ аврах хүртэл би Баптист номлогчоор бараг гурван жил ажилласан! Тэгээд би Бурханаар Христ рүү хөтлөгдөн, Христээр Цусаар гэм нүгэл минь угаагдсан.
“Гэвч” хэн нэг нь “Петр усан баталгаа хийлгэсэн” хэмээн хэлдэг. Тиймээ, Би мэднэ. Тэгвэл Иудас ч гэсэн бас тэгсэн. Мөн би ч гэсэн дахин төрөхөөсөө долоон жилийн өмнө усан баталгаа хийлгэсэн! “Гэвч” өөр нэг нь “Петрт “Та бол Амьд Бурханы Хүү Христ мөн” (Матй 16:16) гэж хэлэх итгэл байсан. – мөн Есүс “Үүнийг Бурхан түүнд “илэрхийлсэн” хэмээн хэлсэн” (Матай 16:17). Тиймээ, Би мэднэ. Бурхан надад ч гэсэн намайг дахин төрөхөөс олон жилийн өмнө Есүс бол Христ гэдгийг илэрхийлсэн. Мөн Бурхан чөтгөрүүдэд хүртэл Есүсийн талаар маш олон зүйлийг илэрхийлсэнийг анхаарах хэрэгтэй, “Чөтгөрүүд олон хүмүүсээс гарч –Та бол Бурханы Хүү хэмээн хашгирч байв...Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан.” (Лука 4:41). Чөтгөрүүд Петрийн Есүст хэлсэнтэй адил зүйлийг хэлсэн. Тиймээс Петр дахин төрөхөөсөө өмнө Есүсийн талаар чөтгөрөөс бага зүйлийг мэдэж байсан.
Бид Есүсийг дагаснаар аврагдахгүй. Бид усан баталгаагаар ч аврагдахгүй. Мөн бид Есүс бол Христ байсан гэдэгт итгэснээр ч аврагдахгүй. Петр эдгээр бүх зүйлийг амьдралаараа туулсан. Гэсэн ч Есүс түүнд ийнхүү хэлсэн,
“Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул” (Лука 22:32).
III. Гуравдугаарт, энэ эшлэлийг Сайнмэдээний дөрвөн номын бүхийл хэсэг дэх хам сэдэвтэй нь харах хэрэгтэй.
Сайнмэдээний дөрвөн номоос үзвэл Есүс Петр болон шавь нартаа маш тодорхойгоор Иерусалим руу үхэхээр явж байгаа болон үхсэнээс гурав дахь өдрөө дахин амилах тухайгаа хэлсэн. Үүнийг Есүс Матай 16:21; 17:12; 17:22-23; 20:18-19; 20:28-д таван удаа Петр болон бусдад нь давтан хэлсэн. Др Вернон МсЖий Петр болон бусдын талаар ийнхүү хэлсэн, “Ийм нарийн чиглэл өгөөд байхад дагалдагчид [Сайнмэдээний] утга учрыг дахин амилалтын дараа хүртэл ухан ойлгоогүй” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, бүлэг IV, хуудас 93; Матай 16:21 тэмдэглэл).
“Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул” (Лука 22:32).
Хэн нэгэн “За яахав” гээд “Петр Есүсийн дахин амилалтын дараа өөрчлөгдсөн гэдгийг библийн аль хэсэгт хэлсэн бэ?” гэж хэлдэг. Яагаад гэвэл энэ нь хамарны чинь доор байгаа мэт Сайнмэдээний бүх номын төгсгөл хэсэг бүрийн ойролцоо ойлгомжтойгоор байдаг! Ялангуяа Лука үүнийг маш тодорхой хэлсэн,
“Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд -Амар амгалан нь та нарт байх болтугай гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ. Есүс тэдэнд -Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс -Та нарт идэх юм байна уу? гэж асуухад тэд хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ. Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. -Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. ” (Лука 24:36-45).
Мөн Иохан библид,
“Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. [Есүс] дахиж тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн -Ариун Сүнсийг хүлээн авагтун.” (Иохан 20:19-22).
Энэ бол амилсан Христ Амилалтын орой Петр болон бусдад үзэгдсэн явдал бөгөөд Тэрээр Өөрийнхөө гар дахь хадаасны шарх хийгээд хажуу тал дахь жадны сорвийг үзүүлсэн. Тэгээд Тэр Өөрийнхөө загалмайн тухай Хуучин гэрээний эш үзүүллэгийг ухааруулахаар оюун ухааныг нь нээсэн. Мөн Тэр Ариун Сүнсийг өгөхийн тулд тэдэн рүү үлээсэн. Энэ бүгдийн эцэст тэр мөчид Петр босгон байгуулагдаж (дахин төрсөн) өөрчлөгдсөн. Бурханы Сүнсний ажил үнэхээр хүчтэй байсан бөгөөд үр нөлөөгөөр нь гар дахь хадаас болон хажуу дахь жадны сорвитой амилсан Есүсийн биеийг харж, Петр ямарч эргэлзээгүй болсон. Олон жилийн дараа Петр Христ “бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн... Та нар Түүний шархаар эдгээгдсэн.” (I Петр 2:24) хэмээн итгэл төгс бичсэн. Энэ нь Петр үнэхээр өөрчлөгдсөн гэдгийг бидэнд харуулдаг! Энэ Амилалтын оройн өөрчлөлтөөс хойш Петр хэзээч дахин Христийг үгүйсгээгүй. Тэр Христийн Сайнмэдээг амьдралынхаа эцсийн мөч хүртэл тунхагласан. Маш их зовлон дундуур туулсаныхаа дараа тэрээр буруугаа харан цовдлогдсон бөгөөд амьдралаа Христийг итгэлтэйгээр тунхагласаар дуусгасан.
Дахиад нэг зүйл байна. Есүс Петрт ийнхүү хэлсэн, “Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул” (Лука 22:32). Энэ л үгнээс – та үнэхээр өөрчлөгдсөн бол энэ нь хир их зүйл хэлсэнээр чинь, эсвэл маш их зүйлийг мэдэрсэнээр чинь бус юм. Өөрчлөлтийн жинхэнэ баталгаа бол – та бусдыг батжуулж байна уу? Гэдэгт юм. Та бусдад тусалдаг уу? Иоханы Сайнмэдээний сүүлийн хэсэгт амилсан Христ Петрт “Надад хайртай юу?” гэхэд Петр “Эзэн, Миний Танд хайртайг Та мэднэ. Есүс түүнд Миний хоньдыг тэжээ хэмээн хэлсэн.” (Иохан 21:17). Үүнээс хойш Петр хэзээч ганхаагүй. Тэр үлдсэн амьдралаа Сайнмэдээг тунхаглах хийгээд хүмүүсийг Христ рүү дагуулах ажилд зориулсан. Хэрвээ та үнэхээр дахин төрсөн бол та бусдыг батжуулах боломжтой болно - тэгээд орхигдсон хүмүүст жинхэнэ тусламж болон ерөөлийг үзүүлэх болно. Та нарт бүгдэд чинь байгаа зүйл бол үгс юм. Та нар одоо ч гэсэн “Есүс Христтэй Өөртэй” нь нүүр тулаагүй. (Ефэс 2:20). Бид Бурхан таны гэм нүглийг Христийн Цусаар угаалгахын тулд Түү рүү хөтлөн дагуулахын төлөө залбирч байна! Тэгснээрээ та Петр Амилалтын орой дахин төрсөн шиг жинхэнээсээ тэгэх болно. Амен. Др Чан та биднийг залбиралд хөтлөнө үү.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Сэтгэл татсан Загалмай” (Samuel Stennett, 1727-1795).
үндэс ПЕТРИЙН ӨӨРЧЛӨЛТ THE CONVERSION OF PETER Доктор Р.Л.Химерс “Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт өөрчлөгдөж, ах дүүсээ батжуул гэхэд” (Лука 22:31-32). (Марк 9:31-32, 10; Матай 17:23; Лука 22:3; Матай 16:16) I. Нэгдүгээрт, энэ эшлэлд Петрийн өөрчлөлтийн талаар хэлдэг, учир нь Кинг Жемс библи болон 1599 Женев библи “Өөрчлөгдсөн”
II. Хоёрдугаарт, энэ эшлэл хэн ч гэсэн Есүсийг дагаснаар, усан баталгаа хийлгэснээр, эсвэл Тэнгэрлэг гэрэл харсанаар өөрчлөгдөхгүй гэдгийг харуулдаг. Марк 1:16-18; Лука 6:16;
III. Гуравдугаарт, энэ эшлэлийг Сайнмэдээний дөрвөн номын бүхийл хэсэг дэх хам сэдэвтэй нь харах хэрэгтэй. Матай 16:21; 17:12, 22-23, 20:18-19, 28; Лука 24:36-45; Иохан 20:19-22; I Петр 2:24;
|