Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГЕТСЕМЭН ДЭХ ХРИСТИЙН ЗАЛБИРАЛ

CHRIST’S PRAYER IN GETHSEMANE
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 29, 2015


Есүс дагалдагч нартайгаа Сүүлчийн зоог барьж байсан. Тэгээд дараа нь Тэрээр тэднийг Гетсемэнийн цэцэрлэг рүү дагуулж явсан. Тэр тэднийг цэцэрлэгийн захад орхиод Өөрөө бүр цаашаа залбирахаар явсан. Тэр маш их дарамтан дор байсан. Тэр Бурханаас Өөрийг нь аварч өгөөч хэмээн хашгирч байсан. Тэр тэнд амь тэмцэн залбирч байсан бөгөөд “хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Luke 22:44). гэсэн. Энэ нь биднийг өнөөдрийн үгэнд хөтлөнө. Энэ эшлэл нь Гетсемэн цэцэрлэг дэх Христийн залбиралын талаар тодорхой зүйлийг бидэнд хэлдэг.

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

Олон тайлбарлагчид энэ эшлэлийн талаар гайхалтай зүйлсийг хэлсэн байдаг. Тэдний олонхи нь энэ бол Гетсемэн дэх Христийн залбиралыг хэлсэн хэмээн үздэг. Гэхдээ тэдний олонхи нь Тэр Бурханд хандан дараагийн өдөр болох Загалмайн үхлээс авраач хэмээн залбирсан гэж боддог. Др Ленски Еврей 5:7 дугаар эшлэлээс таамаглан гаргасан эдгээр толгой эргүүлсэн зөрчилтэй үзлийн талаарх тодорхойлолтуудад хариулт өгдөг. (R. C. H. Lenski, Ph.D., The Interpretation of the Epistle to the Hebrews and the Epistle of James, Augsburg Publishing House, 1966 хувилбар, хуудас 162-165; Еврей 5:7 тэмдэглэл).

Одоо бүгдээрээ эшлэлийг хэсэг хэсгээр нь нягтлан үзье, учир нь энд Христ цовдлогдохын урьд орой Гетсемэн цэцэрлэгт ганцаараа залирсан талаар маш их зүйлийг бидэнд хэлдэг.

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

I. Нэгдүгээрт, эшлэл Христийн “махан биеийн өдрүүдийн” талаар хэлдэг.

Энэ хэсэг нь Есүсийг Тэнгэрээс бууж ирсэнээс өмнөх Түүний хүмүүн биеийг олоод тохиолдсон бүхийл зүйлийг илэрхийлээгүйг харуулдаг. Мөн энэ нь Христийн дахин амилаад Тэнгэр өөд өргөгдсөний дараах Түүний туулсан бүхийл зүйлийн талаар хэлээгүйг харуулдаг. Уг эшлэл нь “махан биеийнхээ өдрүүдэд” дэлхий дээр Есүс “чанга хашгиран” залбирсан тухай онцгойлсон.

Шинэ гэрээг үзвэл Есүс уйлсан тухай гурван тохиолдол гарсан байдаг. Нэг нь Лазарын булшны дэргэд байсан бөгөөд үүний талаар “Есүс уйлсан” (Иохан 11:35) хэмээн библид байдаг. Дараагийнх нь Иерусалимыг хараад Тэрээр уйлсан,

“Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж,” (Лука 19:41).

Др Ж. Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Гурав дахь удаад Тэр Гетсемэн цэцэрлэгт уйлсан.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг V, 540 хуудас; Еврей 5:7 тэмдэглэл). Өнөөдрийн үг нь Есүс Лазарын булшны дэргэд уйлсан, эсвэл Иерусалимд дөхөж ирээд Тэр нулимс асгаруулсан тухай хэлээгүй нь маш тодорхой байдаг. Энэ эшлэл дэх зүйл нь Есүс цовдлогдохынхоо урьд шөнө Гетсемэн цэцэрлэгт уй гашуу дунд байсан тэр цаг үеийг харуулдаг.

Энэ бол шөнө дунд Олив модны дэргэд
   Бүрэнхий бүрхэн одод сүүмэлзэж;
Энэ бол шөнө дунд яг одоо Цэцэрлэгт,
   Шаналсан Аврагч ганцаар залбирна.

Энэ бол шөнө дунд бусдын гэм нүглийн төлөө
   Зовлонгийн Хүн цус асгартал уйлсан;
Цөхөрч сөхөрсөн хэдий ч Тэр,
   Өөрийн Бурхандаа орхигдоогүй.
(“Энэ бол шөнө дунд Олив модны дэргэд”
      William B. Tappan, 1794-1849).

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

II. Хоёрдугаарт, эшлэл Христ Өөрийг нь Гетсемэн дэх үхлээс аварч чадах Бурханд хандан залбирсан талаар бидэнд хэлдэг.

Матай 26:36-38 дугаар эшлэлийг анхааралтай сонсоорой.

“Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа -Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд -Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв.” [“үхтэлээ” NIV] (Матай 26:36-38).

Др Жон МакАртур Еврей 5:7-р эшлэл талаар хэдэн сайн зүйл хэлсэн хэдийч эшлэлийн төгсгөлийн талаар буруу тийшээ хазайгаад явсан. Тэр “Есүс тэр чигээрээ үхэхгүйн тулд аврал эрэн залбирсан, [энэ бол] дахин амилахын тулд байсан” хэмээн хэлсэн. (John MacArthur, D.D., The MacArthur Study Bible, Word Bibles, 1997, хуудас. 1904; Еврей 5:7).

Есүс дахин амилалтаар дамжуулан үхэлд үлдэх байдлаас аврагдахын төлөө гуйгаагүй юм. Үгүй ээ, Матай 26:38 бидэнд маш тодорхойгоор Есүс “сэтгэл нь үхтэлээ зовсон” гэдгийг хэлдэг – үхэх хүртэл – Яг энэ Гетсемэн цэцэрлэгтЕсүс бараг л үхэл дунд байсан! Тэр яг тэр Гетсемэнд үхэхгүйн төлөөнөө залбирч байсан! Сайн мэдээний Лука номд “Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лука 22:44) гэсэн байдаг. Есүс цовдлогдохын урьд орой Гетсемэн цэцэрлэгт хөлс нь цусны дусал мэт болж, бараг л үхэх шахталаа зовж шаналан маш аймшигтай байдалд байсан. Жосэф Харт ийнхүү хэлсэн,

Зовж буй Бурханы Хүүг харагтун,
Ёолох, гаслах, цустай хөлс!
Хязгааргүй гүн ивээлт Нэгэн!
Есүс, чамд зориулсан хайр байсан!
(“Чиний Мэдээгүй Шаналал” Joseph Hart, 1712-1768;
   “Энэ бол шөнө дунд Олив модны дэргэд” аяд зориулсан).

Матай 26:38-39 дугаар эшлэлийг сонс.

“Тэгээд тэдэнд -Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, -Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.” (Матай 26:38-39).

Энэ залбирлын талаархи нийтлэг тайлбар бол Христ Загалмайд очихоос аварч өгөөч хэмээн Бурханаас гуйсан гэдэг. Гэхдээ Библи бидэнд ийм зүйлийг хэлээгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Америкийн нэрд гарсан библи тайлбарлагч Др Ж. Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

Бидний Эзэн загалмайгаас зугтахаар оролдсон хэмээх яриа нь худал ... зүйл юм. Тэр мөс чанартаа Түүнд тохсон ертөнцийн гэм нүглийн аймшигтай зэвүүцэл хийгээд аюулыг биеэрээ мэдэрсэн... (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, 1983, Thomas Nelson Publishers, бүлэг IV, хуудас 141; Матай 26:36-39 тэмдэглэл).

Алдартай теологич Др Ж.Оливер Басвелл ийнхүү хэлсэн,

Лукын танилцуулсан шиг тэр их хөлс бол ухаан алдан унах хийгээд бараг үхэх хүртэл зовж байгаа хүн шокын байдалд ороход тохиолддог зүйл юм... Бидний Эзэн Есүс Христ ийм бие махбодийн шокын байдал дунд [дараагийн өдрийн] загалмай дээрхи Өөрийнхөө үүргийг гүйцэтгэхийн зорилгоор энэ Цэцэрлэгт үхэх байдлаас аврагдахын төлөөнөө залбирч байсан. (J. Oliver Buswell, Ph.D., A Systematic Theology of the Christian Religion, Zondervan Publishing House, 1962, III хэсэг, хуудас. 62).

Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд -Сэтгэл минь үхтлээ зовж байна.” [“үхтэлээ” NIV] (Матай 26:37-38).

Энэ хоёр эшлэлийг үзэхдээ Др Ж.Вернон МсЖий болон Др Ж.Оливер Басвелл нарын бидэнд хэлсэн зүйлийг Др Жон Р.Райс хэрхэн тайлбарласныг анхаараарай. Тэрээр ийнхүү хэлсэн,

Хэрвээ чи [Матай 26]-ийн 37 болон 38 дугаар эшлэлийг анхааралтай хандахгүй бол Гетсемэн дэх залбиралын утга алдагдах болно. Есүс маш хүнд нөхцөлд зовж байсан бөгөөд [Тэр] зовлон шаналалдаа бараг л үхэж байсан... Есүс Цэцэрлэгт бараг үхэх шахсан тул Түүний сэтгэл “үхтэлээ зовж” байсан гэсэн. 39 болон 42 дугаар эшлэлд дурьдагдсан аяга бол тэр оройн Гетсемэний цэцэрлэг дэх үхлийн аяга байсан. Ялангуяа Еврей 5:7-д энэ нь маш ойлгомжтой байдаг бөгөөд бид Есүсийг “үхлээс аврагдахын тулд чангаар хашгирч, нулимс асгаруулан Өөрийнхөө гуйлт залбирлаа өргөсөн төдийгүй Тэр айсан” хэмээн ойлгогдохоор байдаг. Гетсемэн цэцэрлэг дэх үхлийн тухайд Есүс тэр орой үхлийн аяга Түүнээс зайлуулагдсанаар Тэр маргааш өдөр нь загалмай дээр үхэхийн төлөөнөө юм. Библи үүний талаар “Тэр сонсогдсон” ! Бурхан Түүний залбиралд хариулсан... Хэрвээ Есүс Гетсемэн цэцэрлэгт үхсэн бол бидэнд авралын Сайнмэдээ гэж үгүй байх байсан. Сайнмэдээний хувьд “Христ бичээсийн дагуу бидний гэмийн төлөө үхсэн” [kata tas graphas] юм, I Коринт 15:3. Жирийн үхэл гүйцээхгүй; Христийн үхэл заавал Библийн үгийн дагуу байх ёстой... Есүсийн сахал заавал зулгаагдах ёстой. (Исаиа 50:6). Тэр заавал зодуулж олон шарх авах ёстой. (Isaiah 53:5)... Тэр заавал загалмай дээр дээрэмчдийн дунд үхэх ёстой. [Исаиа 53:12; Зехариах 12:10; Зехариах 13:6]. Тэд заавал Түүний гар болон хөлийг нь хатгах ёстой. (Дуулал 22:16)... Тэр бүү хэл библид зөгнөгдсөний дагуу [Загалмай дээрээс] [Түүний] “Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?” хэмээх хашгираан сонсогдох ёстой. (Дуулал 22:1). [Түүнийг Загалмай дээр байх үед] элэглэн дооглож буй ахлах тахилчид хийгээд ард олон (Дуулал 22:7-8)-д байгаа зөнг нэг бүрчилэн гүйцээх ёстой. [Цэргүүд] заавал Түүний [нөмрөгийг] шодоод хувааж авах ёстой. (Дуулал 22:18).
     Хэрвээ Есүс “Библид бичсэний” дагуу үхээгүй бол Тэр бидний Аврагч байх боломжгүй юм. Гетсемэн цэцэрлэг дэх Түүний залбиралд Эзэн хариулсанд үнэхээр талархаж байна! Үхлийн аяга... тэр орой Түүнийг орхисон [тул Тэрээр Загалмай руу явж чадсан] тэгээд бид аврагдах болсон... Лука 22:43 бидэнд “Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.” Гэдгийг хэлдэг. Түүний биеийг тэнхрүүлсэн энэ ер бусын хүч байгаагүй бол Христ тэр орой Гетсемэн цэцэрлэгт гарцаагүй үхэх байсан. (John R. Rice, D.D., The Gospel According to Matthew, Sword of the Lord Publishers, 1980 хувилбар, хуудас. 441-442; Матай 26:36-46 тэмдэглэл).

Хэрвээ Есүс Загалмай руу явахаасаа өмнө Гетсемэн цэцэрлэгт үхсэн бол бид гэм нүглээсээ аврагдаж чадахгүй байх байсан. Яагаад? Учир нь Христ “kata tas graphas.” үхээгүй тул. Тэр “Бичээсийн дагуу” үхэхгүй бол биднийг аварч чадахгүй.

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

III. Гуравдугаарт, эшлэл бидэнд Бурхан Христэд хариулсан гэдгийг хэлдэг.

Хэрвээ Тэр Загалмайнаас зугтахаар залбирсан бол Бурхан Түүнийг сонсохгүй, эсвэл Түүнийг аврахгүй байх байсан! Үгүй ээ, Бурхан Түүнийг сонсоод Түүний залбиралд хариулсан. Тэр Гетсемэн цэцэрлэгт үхээгүй! Бурхан Түүнийг бидний гэмийн төлөө загалмай дээр “kata tas graphas” – “бичээсийн дагуу” үхүүлэхийн төлөө аварсан! Тэр “эмээдэг байсан тул Есүсийн залбирал сонсогдсон”. (Еврей 5:7). Миний бодлоор Түүний айдас нь бурханлаг байсан бөгөөд Тэр загалмай руу явахаас өмнө үхсэнээр Бурханд дуулгаваргүй байдалд орох вий гэдгээс айсан. Библи Есүсийн талаар “Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшигийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн” хэмээн хэлдэг. (Еврей 12:2). Есүс санамсаргүйгээр үхээгүй. Үгүй ээ, Тэр бидний гэмийн бүхийл төлөөсийг төлөхөөр Загалмай өөд шийдэмгийгээр хүслээрээ явсан.

Тэгвэл Гетсемэн цэцэрлэгт Түүний эдэлсэн “үхэх хүртэл” [“үхтэлээ” NIV] зовсон агуу их тарчлал болон зовлон нь юуны байсан бэ (Матай 26:38)? Тэр тэнд яагаад тийм их “зовлон” болон “хүнд байдалд” байсан бэ? Яагаад Тэр “ихэд шаналсан” бэ (Марк 14:33)? Яагаад Тэр “зовлон шаналалд” байсан бэ (Лука 22:44)? Яагаад Тэр хөлс нь “цус болтолоо” урссан бэ (Лука 22:44)?

Тэр орой Гетсемэн цэцэрлэгт Бурхан Өөрийн хүмүүсийн гэм нүглийг Бурханы Хурга болсон Есүс Христэд үүрүүлсэн гэдэгт би итгэдэг. Библи “Харин Эзэн бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:6) гэсэн. Энэ зүйл Гетсемэнд болсон гэдэгт би итгэдэг. Таны гэм нүгэл тэр орой “Түүний биед” тохогдсон бөгөөд бидний гэм нүглийг төлөхийн тулд дараагийн өглөө хүртэл Тэр тэдгээрийг Загалмай өөд үүрсэн. Энд Есүсийг “Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” –Загалмай дээр (IПетр 2:24) гэж хэлсэн. Гетсемэнд Эзэн “бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохох” үед маш их зовлон дунд, цусаар хөлөрч буй Түүнийг харагтун. Бидний гэмийг Гетсемэнээс Загалмай хүртэл “модон дээр биедээ үүрсэн.” Түүнийг харагтун. Та үүн шиг ийм агуу Аврагчийг үгүйсгэх үү? Эсвэл та өөрийн чинь өмнөөс зовлон эдлээд үхсэн Түүн рүү ирээд гэм нүглийнхээ шийтгэлээс уучлал аван аврагдах уу?

Агуу магтан дуу зохиогч Жозеф Харт (1712-1768) Гетсемэн дэх цэцэрлэгт яг юу болсоныг харсан.

Зовж буй Бурханы Хүүг харагтун,
Ёолох, гаслах, цустай хөлс!
Хязгааргүй гүн ивээлт Нэгэн!
Есүс, чамд зориулсан хайр байсан!
   (“Чиний Мэдээгүй Шаналал” Joseph Hart, 1712-1768;
      “Энэ бол шөнө дунд Олив модны дэргэд” аяд зориулсан).

Одоо бүгдээрээ босоод Жозеф Хартын өөр нэг дууг чангаар дуулья. Энэ дууны номны 5 дугаар дуу.

Түүний тэсвэрлэсэн олон уй гашуу, тулгарсан олон аюултай сорилт,
Өвчиндөө дарагдсан Шархтан: Гэвч жинхэнэ дарамт хараахан үгүй
Та баргар, гунигтай Гетсемэнд тууштай чигээр байсан!
Та баргар, гунигтай Гетсемэнд тууштай чигээр байсан!

Сүүлийн аймшигт шөнө ирсэн; Төмөр ташууртай өшөө авалт
Хүчит шархадсан гэм хоргүй Бурханы Хурга зогсоод хүлээн авсан.
Миний сүнсээ Харагтун, Гетсемэнд тамирдсан Аврагчийг хар!
Миний сүнсээ Харагтун, Гетсемэнд тамирдсан Аврагчийг хар!

Тэнд Бурханы Хүү миний бүх гэмийг үүрсэн; Энэ ивээлд итгэж болно;
Гэвч Түүний амссан аймшгийг төлөөлөхөд ч бэрх юм.
Таныг ойлгож чадах нэг ч үгүй, Гунигт, шөнийн Гетсемэн!
Таныг ойлгож чадах нэг ч үгүй, Гунигт, шөнийн Гетсемэн!

Гэм ариун Бурханыг үгүйсгэдэг; Гэм Түүний зөвт хуулийг үгүйсгэдэг;
Гэм Түүний цусан дахь хайрыг үгүйсгэнэ; Гэм нэр болон үйлсийг мөн;
Гэм нүгэл далай шиг их – Өө Гетсемэн намайг нуугаач!
Гэм нүгэл далай шиг их – Өө Гетсемэн намайг нуугаач!

Энэ миний хүсэлт, энд зөвхөн; Аврагчаас өөр юуч хэрэггүй;
Надад буй сайн үйлс ч биш; Үгүй, ганц сайн ажлаар ч гэсэн үгүй;
Надад найдварын оч ч үгүй, Гетсемэнд л зөвхөн!
Надад найдварын оч ч үгүй, Гетсемэнд л зөвхөн!
   (“Түүний тэсвэрлэсэн олон уй гашуу” Joseph Hart, 1712-1768;
      Пастораар найруулсан; “Come, Ye Sinners” аяд).

Есүс танд хайртай учраас гэм нүглийг чинь Загалмай дээр үүрсэн. Есүс танд хайртай учраас бүх гэмээс чинь цэвэрлэхийн тулд Өөрийнхөө Цусаа урсгасан. Чамайг үүрд мөнхийн хайраар хайрладаг Аврагчид итгээсэй хэмээн би залбирч байна!

Есүс шиг чамайг хайрлах хэнч үгүй;
   Түүний халамж шиг хэнч халамжлахгүй;
Чамд жинхэнэ найз хэзээч үгүй;
   Тиймээс Түүнд итгэ, чи дахиад амьтай болно.
Есүсийг өөрийнхөө болго!

Др Чан биднийг залбиралд удирдана уу. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Матай 26:36-39.уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Гетсемэн, Оливо-Шахалт!” (Joseph Hart, 1712-1768).


үндэс

ГЕТСЕМЭН ДЭХ ХРИСТИЙН ЗАЛБИРАЛ

Доктор Р.Л.Химерс

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

(Лука 22:44)

I.   Нэгдүгээрт, эшлэл Христийн “махан биеийн өдрүүдийн” талаар хэлдэг, Иохан11:35; Лука 19:41.

II.  Хоёрдугаарт, эшлэл Христ Өөрийг нь Гетсемэн дэх үхлээс аварч чадах Бурханд хандан залбирсан талаар бидэнд хэлдэг, Матай 26:36-39; Лука 22:44; I Коринт 15:3; Исаиа 50:6; 53:5, 12; Зехариа 12:10; 13:6; Дуулал 22:16, 1, 7-8, 18; Лука 22:43.

III. Гуравдугаарт, эшлэл бидэнд Бурхан Христэд хариулсан гэдгийг хэлдэг, Еврей 12:2; Матай 26:38; Марк 14:33; Лука 22:44; Исаиа 53:6; I Петр 2:24.