Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭН МАНДАЛТ – ХРИСТИЙН ХАЙРЫН БАРИЛДЛАГА

REGENERATION –THE LINK TO CHRISTIAN LOVE
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 15, 2015

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.” (I Иохан 5:1).


Би бол сүмд өсөж торниогүй. Би арван гурван настай байхаасаа Баптист чуулганд хамрагдаж эхэлсэн. Төд удалгүй би чуулганы залуучууд бие биенээ, мөн намайг, ахмадуудаа, эсвэл пастороо хайрладгүй болохыг олж мэдсэн. Тэд өөр хоорондоо байнга бохир заваан шог яриа ярьж, нэгнийгээ муучилдаг байсан. Пастор нь номлол хийж байхад шивнэлдэж, бие биедээ зурвас шидэлцэж байсан. Мөн ахмадууд ч гэсэн биенийгээ хайрладгүй болохыг мэдсэн. Үнэндээ тэд биендээ дургүй юм шиг харагдаж байсан бөгөөд тэдний олонхи нь үзэн ядалтаар дүүрэн байсан. Тэд үнэндээ зуршил болсон байдлаар л арай гэж цагийг хамт өнгөрөөж байсан. Тэд Ням гарагийн хүндэтгэлийн цуглааны хоёр цагийг өөрсдийн зуршилаар л хамт өнгөрөөдөг байсан. Энэ бол тэдний чуулгандаа ирдэг ёс заншил байсан. Гэхдээ тэдэнд биенийгээ хайрлах хайр байгаагүй. Тэдний анхны пастор нь өөр чуулган руу явсан тул чуулганд оролцох оролцоо нь багасч үймэж эхэлсэн. Богинохон хугацаанд тэд гурван хэсэгт хуваагдан улмаар өөр хоорондоо маргалдаж эхэлсэн. Олон хүмүүс чуулганаа тэр чигээр нь орхиод явсан. Үлдсэн нэг нь бие биерүүгээ яг л зэрлэг араатан шиг харгис хэрцгийгээр дайрсан. Тэд Ням гарагийн өглөөний цуглаан дээр бие биерүүгээ магтан дууны ном шидэлцэж байсан. Тэд энэ цуглааны үеэр бие биерүүгээ маш муухай хараалын үгс шидэлцэж байсан.

Эцэст нь Хойд Баптист групп өөр чуулган байгуулахаар тэндээс явсан. Би тэдэнтэй хамт явсан. Төд удалгүй бас л өмнөх шигээ адил зүйл тохиолдсоноос болоод бид дахиад нэг өөр чуулганыг эхлүүлсэн! Ихэнхи залуучууд орхиод явсан. Эцэст нь би ч бас тэндээс явж Хятад хүмүүсийн чуулганд ирсэн бөгөөд тэндээ хорин гурван жилийн турш гишүүн нь байсан. Гэхдээ Хятад хүмүүс хэдий тийм харгис хэрцгий биш ч гэсэн Бурхан сэргэлт илгээр хүртэл болон үйл явдал сайнаар эргэх хүртэл тэдний хооронд ч гэсэн өчүүхэн төдий л хайр байсан.

Гэвч сэргэлт дөнгөж эхэлсэний дараахан би сургуульд явахаар чуулганаа орхисон. Би сургуулийнхаа ойоролцоох чуулганд хамрагдаж эхэлсэн. Хэсэг хугацаанд бүх зүйл хэвийн байсан. Тэгээд дахиад л нөгөөх асуудлууд урган гарсан. Хүмүүс байгаа газарт хэрүүл маргаан, зөрчилдөөн байдаг байсан. Энэ нь надад маш ядаргаатай байсан. Би тэндээс яваад Лос Анжелест ирсэн.

Би энд дөчин жилийн өмнө чуулганаа эхлүүлсэн бөгөөд эцэст нь бидний энэ чуулган бий болсон. Гэхдээ энэ чуулган ч гэсэн үймээн самуун, тэмцэл, аймшигтай чуулганы хуваагдал зэргээр туулан гарсан. Ингэж өнөөдрийн энэ амар тайван чуулган болоход хорин таван жил зарцуулсан.

Энэ бол миний туулсан амьдрал. Та магадгүй намайг ийм хачин ээдрээтэй солиотой юм шиг амьралаар хэрхэн туулсаныг гайхаж магад. Би өөрөө ч гэсэн үүнд маш их гайхдаг. Энэ бүх замыг туулахдаа би тэнд Бурхан байсан бөгөөд Библи бол Бурханы Үг гэдгийг л мэддэг байснаа хэлж чадах байна. Би зөвхөн үүнд итгэдгүй байсан. Би зүрх сэтгэлийнхээ гүнд тэднийг мэдсэн. Би “зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу” (Тит 3:5) гэдгийг ч мэддэг байсан.

Миний амьдралын туршлага тийм ер бусын байгаагүй. Хэдий бүгд биш ч гэсэн ихэнхи евангелистууд иймэрхүү төсөөтэй амьдралаар явсан байдаг. Намайг онцгойруулсан зүйл нь юу вэ гэвэл би хийхээсээ өмнө Бурхан болон Библид итгэдэг амьдралаар явж эхэлсэн учраас л тэр юм!

Гэхдээ би цааш явахаасаа өмнө The Fall of the Evangelical Nation: The Surprising Crisis Inside the Church (HarperOne, 2008) номыг зохиогч Кристайн Викерээс иш татахыг хүсч байна. Тэр ийнхүү хэлсэн,

Америк дах Евангелист Христ итгэлтнүүд мөхөж байна. Өнөөдрийн агуу евангелист хөдөлгөөнүүд тэргүүн эгнээнд [нэгдүгээр зэргийн байрлалд] байхгүй байна. Тэд бол задралын хамгийн сүүлд үлдсэн хүмүүс юм. Та бидний дуртай эдгээр зүйлийг хар: Өөрчлөлт. Баптизм. Гишүүн... Өгөх...Оролцоо... энэ бүгд бууран доройтож байгаа (мөн адил, танилцуулга, хуудас. ix).

Тэгээд тэрээр энэ тодорхойлолтоо үгүйсгэх аргагүй үнэн баримтууд болон статистикт үндэслээд баталсан. Би энэ номыг уншиж байхдаа түүний үндсэн санаатай нэгдэх ёстой гэдгийг зөвшөөрсөн: манай чуулганууд хүнд асуудалд орсон.

Гэхдээ энэ бол ерөөсөө шинэ зүйл биш. Жаран жилийн өмнө Др А.В. Тозер бидний чуулганы асуудлын талаар дахин дахин бичсэн байдаг. Жишээ нь тэр ийнхүү хэлж байсан,

Бүхийл евангелист ертөнц эрүүл Христ итгэлт хүмүүст нэмэргүй байдлаар өсөн өргөжиж байна. Мөн би орчин үеийн үзэл бодолтой [либерализм] санал нийлдэггүй. Үнэндээ Библид итгэдэг хүмүүс ортодокс гэсэн нэрийг төрүүлдэг... Бид Шинэ гэрээний өчүүхэн хэсэгтэй л төстэй зүйлүүдийг төрүүлдэг тийм төрлийн Христ итгэлт хүмүүс буюу сул дорой [үр жимсгүй, үр төлгүй] өөрчлөлтүүдийг буй болгосоор байна... Үнэндээ бид сайн Христ итгэлт хүмүүсийг өсгөх ёстой юм. (Of God and Men, Christian Publications, 1960, хуудас 12, 13).

Др Тозер амьдралынхаа туршид зөнч хэмээн нэрлэгддэг байсан.

Энэ их эргэлзээ шантрал дунд бид хэрхэн хайраар дүүрэн чуулгантай байх вэ? Бид өөрчлөлтийн талаар - библи хаанаас эхэлсэн тэр газраас эхлэх хэрэгтэй. Та нар дахин төрөөгүй хүмүүсээс хайрын чуулганыг байгуулах ямар ч боломжгүй! Жинхэнэ өөрчлөлт бол үндсэн зүйл юм. Британий агуу номлогч Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн,

Христ итгэлтэй болно гэдэг нь хямрал, шүүмжлэл дагуулдаг.... Шинэ гэрээнд шинэ төрөлт, эсвэл шинэ бүтээл, эсвэл шинэ эхлэл хэмээн дүрсэлсэн байдаг. Үүнээс илүүгээр энд ямар нэг харьцуулж болохуйц үхсэн сүнс амьд болох ер бусын үйл явдалыг Бурхан Өөрөө зохион байгуулсан талаар дүрсэлсэн байдаг – Түүний Хүү Есүс Христ дотор болон түүгээр. (Martyn Lloyd-Jones, M.D., Evangelistic Sermons, The Banner of Truth Trust, 1990, хуудас. 166).

Энэ зүйл нь биднийг өнөөдрийн үгэнд хөтөлдөг.

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.” (I Иохан 5:1).

I. Нэгдүгээрт, эшлэлд буй “итгэх” гэдгийн утга.

““Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн …” (I Иохан 5:1).

“Итгэх” гэдэг Грек үг нь “pisteuōn.” гэдэг. Др А.Т Робертсон үүний талаар энэ бол “зөвхөн оюун ухааны ойлголт бус, харин Есүс Христэд бүрэн дүүрэн бууж өгөх юм... бүх оюун ухаан дахь pisteuōn” (A. T. Robertson, Litt.D., Word Pictures in the New Testament, бүлэг VI, Broadman Press, 1953, хуудас. 237; I Иохан 5:1 тэмдэглэл).

Стронг “pisteuōn.” гэдгийг “хүний... дотор болон дээр нь итгэл байх” гэж хэлдэг. Спержеон “Өөрийн дуртай дурын Грек толь бичиг хар, тэгээд та “pisteuōn.” гэдэг нь зөвхөн итгэх гэсэн утгатай бус, харин найдах гэсэн утгатайг олж мэднэ... Итгэл гэдгийн утга нь Есүс Христэд гарцаагүйгээр итгэх, Түүнд хараат байдалд байх юм. Зөвхөн оюун ухааны итгэл [биш]… [энэ нь] таны амийг аварч чадахгүй.” гэж хэлсэн. (“Faith and Regeneration,” Metropolitan Tabernacle Pulpit, тоо 979, хуудас 138; I Иохан 5:1 тэмдэглэл).

Чөтгөрүүдэд Есүст итгэх “оюун ухааны” итгэл байдаг. Та Лука 4:41 шиг эшлэлийг олохоос өмнө Шинэ гэрээг удаан унших шаардлаггүй,

“Чөтгөрүүд [буг] олон хүмүүсээс гарч, -Та бол Бурханы Хүү мөн хэмээн хашхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа.” (Лука 4:41).

Эдгээр чөтгөрүүд Есүс бол Христ гэдэгт итгэдэг байсан. Гэхдээ тэд Түүнд итгэж найддаггүй. Иохан бидэнд Есүс бол Мессиа буюу Христ гэсэн үнэнд зөвхөн итгэх талаар хэлээгүй. Тэр бидэнд Христэд итгэж найдах – pisteuōn- “Христ дотор болон Түүн дотор итгэлтэй байх, Түүнд итгэж найдах тухай” юм.

Спиржеон хүрэл могойны талаар үргэлж хэлдэг байсан. Могойнууд Израйльчуудыг хатгаж, тэднийг алсан. Бурхан Мосэд хүрэл могой хийгээд шонд түүнийг өлгөөд өргө гэж хэлсэн. Могойнд хатгуулаад үхэж байгаа хэн ч гэсэн эдгэрч амьдрахаар бол зөвхөн тэр хүрэл могой руу л харах ёстой байсан. Иохан 3:14,15-д гарч байгаа энэ түүхийг Есүс бид хэрхэн аврагдах талаар тайлбарлахдаа ашигласан. Спержеон ийнхүү хэлсэн, “Есүст итгэнэ гэдэг бол итгэлийн нүдээр Түүн рүү зэрвэс харах тухай [зөвхөн] биш, өөрийнхөө амьдралаар Түүнд итгэж найдах нь юм.” (мөн адил, хуудас. 140). Таны итгэл хичнээн бага байх нь чухал биш, харин зөвхөн Есүс рүү итгэлтэйгээр харах нь бөгөөд ямарч тохиолдолд таныг дахин төрсөн хүн гэдгийг харуулдаг тийм итгэлтэй байх явдал юм.

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой.” (I Иохан 5:1)

.

II. Хоёрдугаарт, Есүст итгэж найддаг хэн ч гэсэн дахин төрдөг бөгөөд Бурханаар төрөгч юм.

Өнөө цагт Есүст итгэж найддаггүй олон хүмүүс тэд дахин төрсөн хэмээн хэлдэг. Тэд ямар нэг өөр зүйлд итгэн найдаж байдаг. Др Каган, манай эхнэр бид хэд Сан Диегогын ойролцоох оршуулгын газар руу явсан. Буцах замдаа бид Калифорниагын хамгийн том Хойд Баптист чуулганаар ороод гарсан. Бямба гарагийн оройн цугларалт дөнгөж дуусаад байсан. Бид очоод нэгэн хаалгач залуу эмэгтэйг харсан. Би түүнээс та Христэд итгэгч мөн үү гэж асуухад тэрээр “Тиймээ, Би итгэгч” хэмээн хариулсан. Би түүнээс “Та яаж Христэд итгэгч болсон бэ?” гэж асуухад тэрээр “Би бүх амьдралынхаа туршид энэ чуулганы гишүүн байгаа” гэсэн. Би түүнд “Та миний асуултыг ойлгосонгүй бололтой, Та яаж Христэд итгэгч болсон бэ?” гэсэн. Тэрээр “Би усан баталгаа хийлгэсэн” гэхэд нь би дахиад “Гэхдээ та яаж Христэд итгэгч болсон бэ?” гэсэн. Тэр “Би долоо хоног бүр цуглаанд ирдэг” гэсэн. Тэгээд би түүнээс маш гунигтайгаар холдон явсан. Энэ өрөвдөлтэй эмэгтэй Есүсийн талаар нэг үг ч хэлж чадахгүй байдлаар өнөөдрийг хүрсэн байна! Энэ том Хойд Бапист чуулганы пастор нь дэлхийд алдартай хүн. Энэ эмэгтэй түүний номлолыг бүх амьдралынхаа турш сонссон. Гэсэн хэдийч тэр өнөөг хүртэл “Эдгээр зүйл нь яаж байж болох билээ?” (Иохан 3:9).хэмээн Есүст Никодим хэлсэн шиг дахин төрөлтийн талаар мэдлэггүй байсан.

Бурхан минь бидэнд туслаач! Кристайн Викер “Америк дахь Евангелист Христэд итгэгчид мөхөж байна” хэмээн хэлсэнд гайхаад байх зүйл үгүй. Др Тозер “Бүхийл евангелист ертөнц эрүүл Христ итгэлт хүмүүст нэмэргүй байдлаар өсөн өргөжиж байна.” Гэсэнд ч гайхах хэрэггүй. Есүст итгэж найддаггүй та бол хамгийн том Хойд Бапист чуулганы гишүүнээр бүх амьдралын турш байсан ч орхигдсон тэр өрөвдөлтэй эмэгтэйтэй адилхан юм. Тиймээ, сүмийн гишүүнчлэлд бүү итгэ! Усан баталгаанд ч бүү итгэ! Өөрийнхөө зөвт байдалд ч бүү итгэ! Юуч хийлээ гэсэн сэтгэл хөдлөл болон мэдрэмжиндээ бүү итгэ! Есүс Христэд итгэ! Өөрийнхөө гэм нүглийг Загалмай дээр цусаа урсгасан Христийн цусаар угаан ариутга! Спиржеон үргэлж “Христийн өмнө сөгд” хэмээн хэлдэг байсан. Христ рүү хар. Христэд итгэ. Христ өөд хар! Энэ тийм хэцүү биш! Израйльчууд хүрэл могойг хараад эдгэрсэн шиг Түүн рүү хар!

Анд минь, Хараад амьдар, амьдар!
   Яг одоо Есүс рүү хараад амьдар,
Энэ нь Түү үгэнд бичигдсэн, Халлелүяа!
   Энэ бол зөвхөн хараад амьдрах нь юм!
(“Хараад амьдар” William A. Ogden, 1841-1897).

III. Гуравдугаарт, шинэ төрөлтөөс гардаг зүйлс.

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.” (I Иохан 5:1).

Эшлэлийн сүүлийн хэсгийг анхааралтай үзээрэй. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.” (I Иохан 5:1). Чуулган дах ах дүүсийн хайр бол шинэ төрөлтөөс бий болдог. Жинхэнээр дахин төрсөн гэдгийг шалгадаг нэг зүйл бол дахин төрсөн бусад нөхдөө хайрлаж байгаагаар харагддаг. Др Ж Вернон МсЖий “Чи Есүс Христэд итгэсэн үедээ дахин төрдөг бөгөөд үүний баталгаа нь Бурханыг хайрлах явдал юм. Чамайг хүүгээ болгосон Эцэг [Бурханаа] хайрладаг мөн түүнчлэн чи Түүний бусад хүүхдүүдийг ч хайрладаг учир нь тэд бол чиний ах эгч нар юм.” хэмээн хэлсэн. (Thru the Bible, Thomas Nelson, 1983; I Иохан 5:1 тэмдэглэл)

.

Бидэнд маш олон чуулганы хэрүүл маргаан, маш олон хагарал хуваагдал, ялангуяа залуучууд маш олноороо чуулганыг орхин одож буй зүйлсийн хамгийн гол шалтгааныг би ухаарсан. Намайг олон жил хончилсон пастор бол Др Тимоти Лин юм. Тэр олон асуудалтай тулгарч байсан чуулганы тухай бичсэн байдаг.

Олон цглаан Христ итгэлтэй байхыг шаарддаг боловч мөнхийн амь байхгүй байсан; тэд давуу эрхийн төлөө тэмцэлдэж байсан боловч хариуцлагаас зугтдаг байсан. Иймэрхүү гишүүд чуулганы үйлчлэлийг буруу тийш залахад хүргэдэг... Харамсалтай нь хүмүүс ийм хорт хавдарын вирусыг [дахин төрөөгүй хүмүүс] Христийн биед нэгдэхийг үргэлж зөвшөөрч байдаг. Энэ бол.... өнөөгийн чуулганууд яагаад эдгэшгүй өвчнөөр өвдөж байгаагийн нэг шалтгаан юм. (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, FCBC, 1992, pp. 38-40).

Др Лойд Жонс энэ асуудлыг бас олж харсан бөгөөд ийнхүү хэлсэн,

Хүмүүс чуулганы гишүүн болсон бөгөөд тогтмолоор оролцож байгаа нь гарцаагүй Христэд итгэгч гэсэн санаа нь маш аюултай үзэл бодлуудын нэг юм. Би үүнийг өнөөдрийн [муу] Чуулганы үр дагавар л гэж хэлмээр байна. (Martyn Lloyd-Jones, M.D., Preaching and Preachers, Zondervan Publishing House, 1981 edition, p. 149).

Орхигдсон хүмүүс ямарч асуудалгүйгээр бараг бүх Бапист болон евангелист чуулганы гишүүн болж болдог. Тэд тэр даруй л хүлээн зөвшөөрөгддөг. Тэдний ихэнхи нь хэзээч жинхэнэ Христ итгэлтэй болоогүй байдаг. Др Линий “Олон цглаан Христ итгэлтэй байхыг шаарддаг боловч мөнхийн амь байхгүй байсан” гэж хэлсэн шиг. Мэдээж тэрээр тэдэнд zōē aiōnio – Бурханы амь байхгүй гэсэн утгаар хэлсэн. Хүн дахин төрөх үед Бурханы амь хүнд ирдэг. Өнөөдрийн эшлэлд хэлсэн шиг тэд бол “Бурханаар төрөгсөд,” “Бурханд төрсөн” хүмүүс юм. Агуу номлогч Жорж Вайтфилд (1714-1770) Хенри Скоугалын “Хүний сүнсэнд оршигч Бурханы Амь” гэсэн номыг уншаад аврагдсан. Хүмүүс Есүст итгэх мөчид Амийн Бурхан тэднийг босгон байгуулдаг. Тэд бараг л ямар нэг зүйл “мэдрэхгүй” боловч Христэд бүрэн итгэсэн хүн шинэ өөрчлөлт нь ялгаатай амьдрал гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр ялгааны нэг нь тэд “Бурханаар төрөгсөд” болон “Бурханд төрсөн” сүмийн бусад гишүүдээ чин зүрхнээсээ хайрлаж эхэлдэг. Тэд Бурханы амь ах дүүсийнх нь дотор байгааг мэдэж байдаг. Тэдэнд ах дүүгээ хайрлах Христийн хайр, орхигдсон дэлхийг хайрлах хайр эсвэл ойлгож чадахааргүй орхигдсон чуулганы гишүүдийг хайрлах хайр байдаг. Др Лойд Жонс “Бид хэн нэгнийг жинхэнээсээ хайрлаж чадахын тулд юуны түрүүн бидэнд тэнгэрлэг төрөлт хэрэгтэй.” хэмээн хэлсэн. (The Love of God, Crossway, 1994, хуудас. 45). Элч Иохан өөрийнхөө захидалдаа,

“Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна.” (I Иохан 3:14).

Ийм хүн сүнсний хувьд үхмэл байдалтайгаар хоцордог. Өнөө өглөө таныг үхлээс амь уруу шилжээсэй хэмээн бид залбирч байна. Есүст итгэ. Түүнд итгэж найд. Бүхийл зүйлээрээ Есүст түшиглэ. Түүний цус чиний гэм нүглийг угаадаг. Түүний үхлээс амилалт нь чамд амийг өгдөг. Чи Есүс рүү эргэж зөвхөн Түүнд итгэх мөчид - чи үхлээс амь уруу шилжидэг. Ингээд Есүст итгэгч бидний дундах ариун хайранд сүнслэг байдлаар нэгддэг.

“Бид хайраараа өөрсдийгөө Христэд итгэгч гэж мэддэг шиг тэд ч бидний хайрыг хараад мэддэг. Тиймээ, бидний хайраар дамжуулаад тэд биднийг Христэд итгэгч гэдгийг мэддэг.”
      (Chorus by Peter R. Scholtes, 1938-2009).

Та энэ зүйлийг амьдралаараа мэдэхийн төлөө бид залбирдаг! Есүст итгэ. Тэр загалмай дээрхи Цусаараа чамайг гэм нүглээс чинь ариутгана. Тэр чамайг гэмээс аварч, мөнх амийг өгнө – мөн Бурханы амийг ч гэсэн! Чи дээрээс дахин төрөх болно!

Би “Оливер Твист”-д тохиолдсон үйл явдлаар өнөөдрийн үгээ дуусгая гэж бодож байна. Оливер бол 9-10 настай жижигхэн туранхай өнчин хүүхэд. Түүний ээж нь түүнийг төрүүлж байхдаа нас барсан учраас түүнд ямарч хамаатан байхгүй. Тэр бол өнчин бөгөөд – дэлхий дээр цор ганцаар хоцорсон. Тэр 19 дүгээр зуунд Англид асрамжийн газар байсан. Тэр үргэлж хагас өлсгөлөн байдаг байсан. Асрамжийн газар түүнд орой бүр маш жижигхэн аяганд дусал төдий каш хийж өгдөг байсан. Тиймээс Оливерийн ширээн дэх бусад хүүхдүүд түүнд “Очоод нэмүүлээд ир” хэмээн шивнэн ятгасан. Эцэст нь тэвчихийн аргагүй болсон учраас жаал хүү аягаа аваад том том алхалан тооцоон дээр сууж буй тарган эр лүү очсон. Өнөөх эр доромж байдлаар түүнээс “Юу хүсээв?” хэмээн асуусан. Оливер маш аймшигтай нарийхан хоолойгоор “Ноёнтоон, надад хоол нэмээч” гэсэн. Өнөөх тарган эр “Юу?” Хүү “Ноёнтоон, би нэмүүлмээр байна” гэсэн. Өнөөх эр “Юу? Чи НЭМҮҮЛМЭЭР байна гэнээ? НЭМҮҮЛНЭ гэнээ! Чи НЭМҮҮЛМЭЭР байна гэнээ!” Тэгээд Оливер хүү зодуулж, улмаар өрөөнд хоригдсон. Тэгээд тэд түүнийг сулласан. Хоёр өдөр тэрээр авс хийдэг хүн рүү ажилд нь туслахаар хүргэгдсэн бөгөөд тэр хүн нь түүнийг авсан дор харанхуй өрөөнд унтуулдаг байсан.

Хэрвээ та Дикенсийн номыг уншисан эсвэл 1948 оны киног нь үзсэн бол – Маш том тарган эр өлсөж ядарсан энэ хүүд ганц халбага каш өгөхөөсөө татгалзаж байгаа дүр төрхийг хэзээч мартахгүй байх болно.

Та нарын зарим чинь Христийг яг ийм байдлаар бодох вий гэж би айж байна. Та түүнийг харамч бөгөөд хатуу хахир гэж боддог. Та Түүнийг аврал өгөх дургүй байна гэж боддог. Та үнэхээр буруу бодож байна! Христ танд хайртай! Тэр чамд чиний бүх хүсч байгаа зүйлийг өгөхөд бэлэн байдаг – бүр ч илүүгээр! Есүс “Над уруу ир... Би чамд амралтыг өгье” (Матай 11:28) гэж хэлсэн. Мөн “Би тэдэнд мөнх амь өгдөг” (Иохан 10:28) “Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө” (Илчлэлт 21:6).

Есүс танд авралыг үнэгүйгээр өгөх болно. Тэр танд амь хийгээд амар тайвныг өгнө. Тэр таныг гэмээс аварч өгнө. Тэр танд мөнх амийг өгнө. Таны хийх ёстой бүхийл зүйл бол Түүнд итгэж, Түүн рүү харсанаар аврагдах явдал юм.

Анд минь, Хараад амьдар, амьдар!
   Яг одоо Есүс рүү хараад амьдар,
Энэ нь Түү үгэнд бичигдсэн, Халлелүяа!
   Энэ бол зөвхөн хараад амьдрах нь юм!

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме I Иохан 4:7-11; 3:11-14.уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
   “Ерөөгдөх болтугай” (John Fawcett, 1740-1817)/
   “Бидний хайраар тэд биднийг Христэд итгэгч гэж мэддэг”
      (Peter R. Scholtes, 1938-2009).


үндэс

СЭРГЭН МАНДАЛТ – ХРИСТИЙН ХАЙРЫН БАРИЛДЛАГА

Доктор Р.Л.Химерс

“Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.” (I Иохан 5:1).

(Тит 3:5)

I.   Нэгдүгээрт, эшлэлд буй “итгэх” гэдгийн утга. I Иохан 5:1a;
Лука 4:41.

II.  Хоёрдугаарт, Есүст итгэж найддаг хэн ч гэсэн дахин төрдөг бөгөөд Бурханаар төрөгч юм. Иохан 3:9.

III. Гуравдугаарт, шинэ төрөлтөөс гардаг зүйлс. I Иохан 5:1б; 3:14; Матай 11:28; Иохан 10:28; Илчлэлт 21:6.