Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БИ ХҮСЭЖ БАЙНА - ЦЭВЭРШ

I WILL – BE THOU CLEAN!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 01, 2015

“Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж -Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд, Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч -Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.” (Марк 1:40-42).


Би Маркийн сайнмэдээг унших дуртай. Түүний еврей нэр бол Иохан юм. Марк бол Түүний Латин нэр бөгөөд “Marcus” хэмээн нэрлэдэг. Иохан буюу Марк бол Элч Петрийн сүнслэг хүүхэд юм. Петр түүнийг “Миний хүү Марк” (I Петр 5:13) хэмээн дуудсан байдаг. Эртний чуулгануудын эцгүүдийн нэг болох Папиас (70-163) гэж хүн байсан. Тэрээр Марк энэ Сайнмэдээг Петрээс авсан гэж хэлсэн. Папиас “Петрийн [нарийн бичиг] Марк [Петрийн] дурссан бүгдийг маш анхааралтай бичсэн.” гэж хэлсэн. Жастин Мартир (100-165) бас Марк Петрийн хэлсэн үгийг бичиж тэмдэглэсэн гэж хэлсэн. Мөн өөр нэг сүмийн эцэг Еусебуйс (263-339) “Эртний Христэд итгэгчид Маркаас [Петрийн] хэлсэн сургаалийг бичиж үлдээгээч хэмээн гуйсан” гэж хэлсэн.

Петр бол хүний үйлсээр хүн байсан бол Марк Сайн мэдээний үйлсээрхи хүн байсан. Ромчууд хүний үйл хэргээр танигдсан улс байсан учраас Сайн мэдээ нь тусгайлан тэдэнд зориулан бичигдсэн. “Ба” (Англи хэлэнд “and” буюу “ба, бөгөөд” гэсэн холбоосийг манайд таслалаар орлуулсан учраас арай ялгаатай харагдана. орчуулагч) гэдэг холбоос Маркийн сайн мэдээнд 1331 нэгэн удаа давтагдсан. “Шуурхай” эсвэл “тэр даруй” гэсэн үгс ч гэсэн Маркийн сайн мэдээнд байнга гардаг. “Ба” гэдэг холбоос нь үргэлж дараагийн үйл явдал руу хөтөлдөг. Өнөөдрийн бидний үзэж байгаа эшлэлийн өмнөх таван эшлэл бүгд “Ба” гэсэн холбоосоор эхэлсэн бөгөөд дараах гурван эшлэл ч гэсэн адилхан энэ холбоосыг ашигласан.

“Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд,” (эшлэл 40).

“Тэр өрөвдөн мутраа сунган,” (эшлэл 41).

“Цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.” (эшлэл 42).

Ромчууд эрх мэдэл болон үйл хэрэгт итгэдэг байсан. Маркийн сайн мэдээ ердөө 16 бүлэгтэй бөгөөд эдгээр нь Эзэн Есүс Христийн эрх мэдэл болон үйл явдалаар дүүрэн байдаг. Христ болон Түүний ажил үйлс нь урт тайлбар болон Хуучин гэрээнээс эш татсан зүйл байдаггүй. Маркийн Ром сонсогчдыг Есүс рүү татсан Түүний эрх мэдэл болон үйл хэргийг Марк бидэнд харуулсан бөгөөд эдгээрийн ихэнхи нь түүгээр бидэнд үлдсэн.

Маркийн нэгдүгээр бүлэгт хичнээн их үйлс байгааг анхаар,

Иохан Баптистын үйлчлэл.
Есүсийн баптизм хүртсэн.
Цөлд соригдсон Есүс.
Есүсийн Галил дахь үйлчлэл.
Петр, Андрей хоёрыг дуудсан.
Капернаумд чөтгөрийг зайлуулсан.
Симон Петрийн хадам эхийг эдгээсэн.
Есүсийн Галилаар хийсэн тунхаглах аялал.
Өнөөдрийн эшлэл дэхь уяман өвчнийг эдгээсэн.

Христ бол эрх мэдэл хийгээд үйлстэй хүн гэдэг нь харагддаг. Түүний эрх мэдэл хийгээд үйл хэрэг нь яг энэ өглөө таныг аварч чадна.

Есүс! Бидний айдсыг арилгагч нэр,
Бидний уй гашууг зайлуулдаг;
Энэ бол гэмтний чихэн дэх эгшиглэнт аялгуу,
Энэ бол эдгэрэл хийгээр амар тайван амьдрал,
(“Өө түмэн олонд” Charles Wesley, 1707-1788).

Есөн гол үйл явдал Маркийн нэгдүгээр бүлэгт бүгд багтсан! Др МсЖий “Маркийн нэгдүгээр бүлэг Эхлэл нүгдүгээр бүлгийг эс тооцвол библийн бусад бүлгээс гарцаагүй хамгийн их үйл явдалыг агуулсан бүлэг.” хэмээн хэлсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг IV, Thomas Nelson, 1983, хуудас 161).

“Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж -Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд, Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч -Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.” (Марк 1:40-42).

Одоо өнөөдрийн үгнээс гурван чухал зүйлийг үзье.

I. Нэгдүгээрт, уяман өвчтэй хүн.

Левит арвангурав болон арвандөрөвдүгээр бүлэгт аймшигт уяман өвчний талаар тайлбарласан байдаг. Энд өнөөгийн уяман өвчин (Хансений өвчин) төдийгүй олон төрлийн арьсны өвчний талаар тайлбарладаг. Нэгэн тайлбарлагч дөчин тавдугаар бүлэгт гарч байгаа энэ хүн гарцаагүй уяман өвчтэй хүн байсан буюу энэ эдгэрэл нь бөөн дуулиан тарьсан байж таарна гэж хэлсэн. Шинэ Унгерийн библийн тайлбар тольд “Ихэнхи Шинэ гэрээний хүмүүс уяман өвчтөн нь үнэндээ Хансений өвчтэй байсан хэмээн тайлбарсан байдаг нь маш бага эргэлзээ төрүүлдэг.” хэмээн хэлсэн. (The New Unger’s Bible Dictionary, Moody Press, 1988, хуудас. 307).

Уяман өвчний хүнд шат нь уг хүнийхээ арьсанд цагаан толбо үүсгэж мэдээгүй болгодог. Түүний бүх биеэр маш олон хавдар булдуруу үүсдэг. Тэгээд тэд шарх үүсч, тэндээс нь идээ бээр гоождог. Улмаар өвчин даамжирахад хөл болон гар нь хэлбэр дүрсээ алдаж төрөл бүрийн булдуруу үүсдэг. Уг өвчин биеийн хэсгүүдийн мэдээг алдуулдаг тул үнэндээ биеийнх нь хэсэг өмхөрөн унаж байгааг ч мэдэхээ больдог. Энэ өвчөний хор нөлөө нүүрэнд нь нөлөөлж улмаар маш аймшигтай нүүртэй болсоноос болоод нүүрэндээ гивлүүр зүүж явахаас өөр аргагүй болсон Английн “Заан нүүртэн” хэмээх хүнтэй адил болдог. Ихэнхи уяман өвчтөнүүдийн арьс үржийж улайсан байдаг. Энэ бол Хансенсий өвчин буюу жинхэнэ уяман өвчтөн байсан. Энэ бол маш аймшигтай! (The New Unger’s Bible Dictionary, үз.).

Др Валтер Л.Вилсон энэ өвчөн нь гэмийн төрөл (эсвэл дүрслэл) хэмээн хэлсэн. Энэ бол эдгэршгүй заваан өвчин юм. Библид уяман өвчтөн зайлшгүй “ариусгагдах” ёстой хэмээн хэлсэн. Яагаад гэвэл уг өвчин халдварладаг учраас уяман өвчтөн заавал тусгаарлагдан амьдрах ёстой. Тэр нүүрээ халхалсан гивлүүр зүүж “Бузартсан! Бузартсан!” хэмээн орилох ёстой. Тэр зайлгүй хот болон хуарангийн гадна байрлах ёстой байсан.

Энэ нь дахин төрөөгүй хүнд ч гэсэн адилхан зүйл юм. Тэр бол чуулганы гишүүн байх боломжгүй. Тэр гэм нүглээсээ болоод Тэнгэрийн улсад орж чадахгүй. (Walter L. Wilson, M.D., A Dictionary of Bible Types-ийг үз, Hendrickson Publishers, 1999 reprint, p. 257).

Левит 13:45,46-д ийнхүү хэлсэн,

“Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан "Бузартсан, бузартсан" хэмээн хашхирч байх ёстой. Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.” (Левит 13:45, 46).

Скотфилд тэмдэглэлд Левит 13:1-ийн талаар ийнхүү хэлсэн, “Уяман өвчин нь (1) цусан дахь гэмийн талаар; (2) жигшүүртэй байдлаар нийтэд илэрхий болдог; (3) хүний аргаар эдгэрэшгүй” гэдгийг заадаг. (The Scofield Study Bible, Oxford University Press, 1917, хуудас. 141; Левит 13:1 тайлбар).

Уяман өвчин бол хүний бүхийл бузартал, дүрслэл, төрөл юм. Бузартал бол Адамаас бидэнд өвлөж ирсэн бидний цус юм. Энэ нь маш өчүүхэн эсэргүүцлээс эхлээд жигшиж зэвүүцмээр болтлоо өсдөг.

“Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм” (Ром 8:7).

Мөн библид,

“Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга" (Ром 3:11-12).

Жон Весли (1703-1791) бол Калвинист биш ч гэсэн тэрээр энэ эшлэлийн талаар дахин төрөөгүй хүн бол “хэрэггүй, сул дорой, өөртөө болон өрөөл бусдад ч ашиг тус өгдөггүй... [эдгээр бүх хүмүүс] бол [гэмийн] эрхшээл хийгээд нүгэл хилэнц дотроо байдаг.” хэмээн хэлсэн. Ром 3:12,9-ийн тайлбар. (John Wesley, M.A., Explanatory Notes Upon the New Testament, бүлэг II, Baker Book House, 1983 reprint, хуудас 33, 34; Ром 3:12, 9 тэмдэглэл).

Др Мартин Лойд Жонс (1899-1981) ийнхүү хэлсэн, “Гэм нүгэлтэй хүн гэдэг бол түүгээрээ жолоодогдож, удирдагдаж, хянагдаж байдаг.” (Martyn Lloyd-Jones, M.D., Assurance, Ром 5, The Banner of Truth Trust, 1971, хуудас. 306).

Др Исаак Ваттс өөрийнхөө нэгэн магтаал дуунд үүнийг хэлсэн,

Эзэн, би гэм нүгэлээс эхтэй бузар, ариун, цэвэр бусаар төрсөн;
Гэм нүгэл нь хүн төрлөхтөнийг ялзруулсан бөгөөд бид бүгдийг муутгасан хүнээс гарч ирсэн.

Хараач, Би таны нүүрний өмнө унадаг; Миний цор ганц хорогдох газар бол Таны энэрэл;
Гадна талын юуч намайг ариутгаж чадахгүй; Уяман өвчин гүнд нь байдаг.
   (Дуулал 51, Isaac Watts, D.D., 1674-1748).

Харанхуйн гэм нүгэл оюун ухааныг сохолдог. Энэ нь таныг “Хэрвээ би Христэд итгэгч болвол маш олон зүйлээ орхих болно. Би маш олон зүйлээ орхих хэрэгтэй болно.” хэмээн бодоход хүргэдэг. Тиймээс чи үргэлж, үүрд мөнхөд ямарч найдвар үгүй яллагдаж гэмийн боолчлолдоо үлддэг. Эсвэл гэм нүгэл нь чамайг “Би Ням гараг бүр цуглаанд ирдэг. Би зүгээр.” хэмээн бодуулдаг. Иймээс чи цаашид ямарч найдваргүй болсон уяман өвчний гэм нүгэлд дотроо байсаар байдаг. Эсвэл гэм нүгэл чинь чамайг “Надад аврагдсанаа мэдэх маш тодорхой баталгаа хэрэгтэй” хэмээн бодоход хүргэдэг. Гэхдээ библийн хаана ч аврагдсанаа мэдрэх тухай ойлголт байдаггүй. Бид Есүс Христэд итгэснээр аврагддаг. Зарим нь хэдэн сараар, зарим нь хэдэн жилээр Есүст итгэхийн оронд ямар нэгэн мэдрэмжийг хайн явсаар байдаг. Энэ бол зүрх сэтгэл нь гэмийн уяман өвчинд нэрвэгдсэн учраас юм! Август Топлэди өөрийнхөө нэгэн магтаалд ингэж хэлсэн,

Гайхалтай бөгөөд зовлонтой,
Би харцаа үүнээс эргүүлдэг;
Миний зүрх гэмийн ачаанд дарагдсан,

Чөтгөрийн бодлууд юуг цуглуулдаг вэ
Ямар бузар булай нөлөөлөл тэнд байна вэ!
Үл итгэл, ихэмсэг байдал, ов мэх,
Бардам байдал, атаархал, боолчлолын айдас,
   (“Зүрх сэтгэл” Augustus Toplady, 1740-1778).

Мөн Др Исаак Ваттс,

Гадна талын юуч намайг ариутгаж чадахгүй;
Уяман өвчин гүнд нь байдаг.

“Гэмтнүүдийн залбирал” хэмээх үгсийг хэллээ гээд энэ нь танд тустай биш. Нэгэн залуу бидэнд “Би зөвхөн залбирал хийчихээд гарч тоглолоо!” гэж хэлсэн. Иймэрхүү зүйл нь хэн нэгнийг ерөөс аврахгүй! Бусад нь өөрсдийгөө “зориулахаар” цуглааны төгсгөлд “урагшаа гарч ирдэг.” Энэ ч гэсэн бас нэг их сайн зүйл биш. Эдгээр нь бол зөвхөн хуурамч бөгөөд шал дэмий “гадна талын хэлбэр” юм.

Гадна талын юуч намайг ариутгаж чадахгүй;
Уяман өвчин гүнд нь байдаг.

Өнөөдрийн үгэнд гарч буй өрөвдөлтэй уяман өвчтөний тохиолдол бол энэ байсан. Тэр уяман өвчинтэй байсан. Тэрээр цэвэр болохын тулд юуч хийгээд, юуч хэлээд нэмэргүй гэдгээ мэдэж байсан.

II. Хоёрдугаарт, тэр Есүст ирсэн.

“Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж -Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд,” (Марк 1:40).

Энэ өрөвдөлтэй уяман өвчтөн Есүсийн талаар сонсож байсан нь ойлгомжтой. Жон Весли тэр бүр Есүсийн номлолыг хүртэл сонсож байсан байхаа гэж хэлсэн. Весли “Хэдийгээр энэ уяман өвчтөн хүмүүсийн дунд орж болохгүй ч гэсэн холхон зогсоод бидний Эзэнийг сонсдог байсан байж магад.” (мөн адил.). Ноён Весли үүний талаар мэддэг л байсан байж таарна, учир нь олон мянган хүн түүн рүү ирээд номлолыг нь холоос ч гэсэн сонсож байсан – тэгээд аврагддаг байсан! 1745 онд ноён Веслид ирсэн захианы нэг хэсэг байна,

Таны ах [Чарли] болон таныг сонсох хүртлээ би өөрийгөө огт таниагүй явсан. Тэгээд би бол үл итгэгч бөгөөд Христээс өөр юуч надад тус болж чадахгүй гэдгийг ухаарсан. Би Түүн хүү хашгирч, Тэр намайг сонсож, эдгээр хүчтэй үгээр миний зүрх сэтгэлд үгээ хэлсэн, “Амар тайван руу оч, чиний гэм нүгэл чинь уучлагдана” (John Wesley, M.A., The Works of John Wesley, бүлэг I, Baker Book House, 1979 reprint, хуудас 527).

Энэ бол яах аргагүй энэ өрөвдөлтэй уяман өвчтөнд Есүсийн үйлдсэн зүйл юм. Та даруу болон Түүнд итгэн уяман өвчтөн шиг үйлдэх үед Тэр үүнийг ч гэсэн танд хийж өгөх болно.

III. Гуравдугаарт, тэр цэвэршисэн.

Би Пентекостал болон Чарисматик “эдгэрэл”-ийн талаар хэдэн үг хэлэх хэрэгтэй. Биемахбодийн эдгэрэлд голлон анхаарах үед Сайнмэдээний хүч чадал тодорхой илэрхийлэгдэхгүй бөгөөд ихэнхдээ тэрчигээрээ орхигддог. Бид хүний биемахбодийн эдгэрэлд гол анхаарлаа хандуулж болохгүй. Есүс загалмай дээр бидний гэм нүглийн уяман өвчөнөөс аврахаар үхсэн болхоос бидний чих болон хоолойн өвчнийг эдгээхэд байгаагүй! “Эдгээгчид”-ийн талаар Др В.Тозер (1897-1963) маш тодорхой хэлсэн,

Энэ бол маш их ичгүүр сонжуургүй явдалын үр уршиг, түүний зорилго нь Христ бус, харин туршлагад үндэслэсэн бөгөөд Сүнсний үйл ажиллагаанаас махбодийн ажлыг ялган таних чадваргүй байдаг. (A. W. Tozer, D.D., Keys to the Deeper Life, Zondervan Publishing House, n.d., хуудас. 41, 42).

Тиймээ, Бурхан бидний биеийг эдгээж чадна гэдэгт би итгэдэг. Тэр чадна гэдэгт би баттай итгэдэг! Гэхдээ хэрвээ бид биеэ эдгээлгэх болон гэмд бохирдсон сүнсээ эдгээлгэх хоёроос сонгох хэрэгтэй болбол алийг сонгох хэрэгтэй вэ? Миний хувьд үүнийг сонгоход маш амархан. Бидний бие махбодь тун удахгүй өнгөрөн одно. Харин бидний сүнс төгсөшгүй үүрд мөнхөд амьдарсаар байх болно. Эндээс аль нь илүү чухал вэ гэдгийг олж харахад маш амархан!

Уяман өвчтөний эдгэрсэн энэ жижигхэн түүхээс тэр зөвхөн биеийн хувьд бус, харин сүнсээр ч гэсэн эдгэрсэн гэдгийг бид хардаг. Бид маргаангүйгээр Христийн сургаалиас үүнийг ойлгож болно,

“Учир нь хүн бүх дэлхийг [биеийн эдгэрэл оруулаад] олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36).

Үгүй ээ, энэ уяман гүнд нь ямар нэг асуудал байгааг мэдэж байсан. Тэр Есүсээс намайг эдгээж өгөөч гэж гуйгаагүй. Тэрээр “Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ” гэж гуйсан. Тэр “мөхөж үгүй болох махан биеийн төлөөх зүйлийг” зөвхөн хайгаагүй. “Уяман өвчин гүнд нь байдаг” Энэ бол Есүс яагаад түүнийг маш хурдан гайхамшигтайгаар аварсаны утга учир нь юм.

“Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ” (Марк 1:40).

“Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч -Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд.” (Марк 1:41).

Тэгээд тэр даруй “тэр цэвэршисэн.” (Mark 1:42).

Энэ нь Сайнмэдээний хүч чадлыг харуулдаг. Есүс чамайг гэмээс цэвэрлэхээр Өөрийнхөө цусыг Загалмай дээр урсгасан. Есүс чамд шинэ амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан. Та яг энэ хүн шиг Есүс рүү энгийн итгэлээр ирвэл Есүс “тэр даруй” үтэр түргэнээр аврах болно! Миний хувьд энэ хэсэг нь Библийн хамгийн агуу үг юм! “Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ” “Би хүсэж байна. Цэвэрш” – тэгээд тэр цэвэршисэн! Энэ бол Сайнмэдээ! Энэ бол авралын сайн мэдээ! Энэ бол чиний цорын ганц найдвар! “Есүс, хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ” “Би хүсэж байна. Цэвэрш” Есүс рүү ир. Түүнд итгэ. Есүст итгэх нь амархан. Тэр хоромхон төдийд л чамайг цэвэр болгоно – Яг энэ уяманыг цэвэр болгосон шиг! Цаашид хүлээх ямарч шаардлага байхгүй! Есүст итгэ, тэгээд цэвэрш! Эцэг минь, өнөө өглөө Танд итгэх хүмүүсийн төлөө гуйж байна, Түүний Цусаар цэвэр болгож өгөөч! Амен.

Би мэднэ, Тиймээ, Би мэднэ,
   Есүсийн цус ямарч гэмтнийг ариусгаж чадна
Би мэднэ, Тиймээ, Би мэднэ,
   Есүсийн цус ямарч гэмтнийг ариусгаж чадна
(“Тиймээ, Би мэднэ!” Anna W. Waterman, 1920).

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Марк 1:40-42 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тиймээ, Би мэднэ!” (Anna W. Waterman, 1920).


үндэс

БИ ХҮСЭЖ БАЙНА - ЦЭВЭРШ

Доктор Р.Л.Химерс

“Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж -Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд, Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч -Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.” (Марк 1:40-42).

(I Петр 5:13)

I. Нэгдүгээрт, уяман өвчтэй хүн, Левит 13:45, 46; Ром 8:7; 3:11-12.

II. Хоёрдугаарт, тэр Есүст ирсэн, Марк 1:40.

III. Гуравдугаарт, тэр цэвэршисэн, Марк 8:36; 1:40, 41, 42