Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
НОМУУД БА НОМ(ЭЦСИЙН ШҮҮЛТИЙН ТАЛААР НОМЛОЛ) THE BOOKS AND THE BOOK Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.” (Илчлэлт 20:12-14). |
Эхнэр бид хоёр дөнгөж гэрлээд Израйль явсан. Тэндээс буцах замдаа Ромд хэд хоног саатсан. Бид Ватиканаас эхлээд Ромын пап болон хэдэн зууны турш хуримтлагдсан олон тоонц урлагын үнэт өвийг хадгалдаг Гэгээн Петрийн Сүмд хүртэл олон газраар явсан. Би үргэлж Сикстиний Сүмийн таазан дээрх уран зургийг харахыг хүсч байсан. Мишеланжило (1475-1564) дэлхийд гайхагдах урлагын үнэт бүтээлийг туурвисан. Энд бүтээгдсэн хүн, хүний уналт, бидний анхны гэр бүл Эденээс хөөгдсөн, гэх мэтчилэн библийн бүхийл үйл явдалыг үечилэн дүрсэлсэн. Энэ бол бүхийл таазыг бүрхсэн гайхалтай ханын зураг юм. Нэгэн Пап Мишеланжилод өмнөх ханыг Эцсийн шүүлтийн талаархи ханын зургаар дүүргэхийг санал болгосон. Энд Эзэн Там руу илгээгдэхээр буруутгагдсан хүмүүсийг хэрхэн илчилж байгааг гайхамшигтайгаар харуулсан. Дүрэлзэж буй галт нуурт живж байгаа хүмүүсийн нэг нь бид нар руу маш их айсан бас гайхсан царайтайгаар харж байдаг. Би Эцсийн шүүлтийг дүрсэлсэн энэ том ханын зургийг харж нилээд зогссон. Тэгээд би өнгөрсөн хэдэн зууны турш хэдэн пап лам болон кардиналууд энэ зурагны өмнө зогсоод Эцсийн шүүлтийн талаар номлосон болоо гэж гайхсан. Тэдний хэн нь ч ингэсэн гэж би бодохгүй байна!
Мөн манай Баптист болон Протестант чуулганууд ч гэсэн тэднээс дээрдэх зүйлгүй. Яг үнэндээ бид тэднээс бүр дор. Ядаж л тэд хүмүүст алдартай зургийг үлдээсэн. Хэрвээ энэ Баптист чуулган байсан бол Бүтэнсайны Сургуулийн захирал эсвэл Христчин сургуулийн дарга бөгөөд чухал албан тушаалтан үүнийг хараад энэ нь хүүхдэд хэтэрхий муухай бөгөөд тэднийг айлгах зураг хэмээн бодох байсан байх. Нэг л өдөр пастор нь өнөөх эмэгтэй нэг хүнийг авчираад нөгөөх зургыг дарж будахыг харах л байсан байх! Мишеланжилогын Эцсийн шүүлт зураг Сикстиний Сүмийн таазан дээр 450 жил гаруй хадгалагдсаар байгаа. Бүтэнсайны сургуулийн эмэгтэйчүүд Баптист чуулганыхаа хананд үүнийг дөрвөн жил ч болтугай байлгана гэдэг би эргэлздэг!
Та нар намайг өөрийнхөө Баптист болон евангелист чуулгануудад дэндүү хатуурхаж байна гэж боддог уу? Би бүр их хатуу байгаагүй байж магад!!!
Баптист пастор Тамын тухай номлол хийж байхыг хамгийн сүүлд та хэзээ сонссон бэ? Евангелист болон Чарисматик пастор Тамын тухай номлол хийж байхыг хамгийн сүүлд та хэзээ сонссон бэ? Бидэнд үндэсний хэмжээний сэргэлт 150 гаруй жилийн турш болохгүй байгаад гайхах зүйл байхгүй!
Др Мартин Лойд Жонс бол сэргэлтийг маш сайн судалсан, нэртэй эрдэмтэн байсан. Тэр ингэж хэлсэн, “... Христийн чуулганы эрэгтэй болон эмэгтэй хүмүүс Ариун, Зөвт, мэдээж бас уур хилэнгээр дүүрэн Бурханы өмнө даруу байж, өөрийгөө дорд болгон өвдөг сөгдөхөөс нааш сэргэлт ирнэ гэдэгт би итгэхгүй байна.” (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, хуудас. 42). Энэ агуу номлогч ийн хэлэх болсон учир нь үүнд байна, “Би өөрийн бүхийл чадлаараа тамын аюулын талаар чамд анхааруулах болно. Мөнхийн харамсал, гаслан, тэсэхийн аргагүй байдал, байнгын тарчлаан мэт зүйл нь өөрсдийгөө хөнгөмсөгөөр сайн мэдээг хүлээн авсан хэмээн түүндээ төөрөлдсөн, өөрсдийн бүх зүйлээ орхидгүй, бүхийл зүрхээрээ түүнийгээ тэвэрсээр байдаг тэдгээр хүмүүс дээр байдаг.” (Lloyd-Jones, Evangelistic Sermons, The Banner of Truth Trust, 1990, хуудас. 161).
Мэдээж Христ итгэлийн түүхийн талаар бага ч болтугай хэн ч гэсэн Жон Веслийг мэддэг! Весли (1703-1791) бид “Епископалиан тахилч” хэмээн нэрлэдэг урсгалын хүн байсан. Гэхдээ Бурхан түүнийг түүхэн дэх хамгийн агуу сэргэлтүүдийн нэг Медотистуудын сэргэлтэнд удирдагчаар хэрэглэсэн. Түүний Тамын талаар юу хэлснийг сонсоорой.
“Гэмт хүн...там руу аваачигдах болно, тэр бүү хэл Бурханыг мартсан бүх хүмүүс ч гэсэн. Тэд Бурханы оршихуй болон Түүний хүч чадлын алдараар мөнхөд үргэлжлэх сүйтгэлээр шийтгэгдэх болно. Тэд чөтгөр болон түүний элч нарт тусгайлан зориулагдсан ‘хүхэр бүхий галт нуурт’ хаягдах болно. Тэд өвчин шанлалынхаа улмаас хэлээ хазаж, Бурханыг хараан, дээш харах болно. Тэнд тамын ноход болох – бардам, хорон муу, өш хонзон, уур хилэн, цөхрөл, аймшиг- тасралтгүйгээр тэднийг тамлан зовоох болно. Тэнд тэдэнд өдөр эсвэл шөнө гэхгүйгээр амралтгүй үргэлжлэх бөгөөд гал нь хэзээч унтрахгүй.” John Wesley, M.A., “The Great Assize,” The Works of John Wesley, volume V, Baker Book House, 1979 edition, хуудас. 179).
Түүнийг үхэх үед түүний харьяанд Методистын наян мянган хүн байсан. (ibid., p. 45) 1834 оны байдлаар 619771 гишүүнтэй байсан. Энэ агуу евангелист Тамын талаар номлохдоо ерөөсөө айдаггүй байсан бөгөөд Тэнгэрийн улсад орох хэн бүхний хэрэгцээний төлөөх жинхэнэ өөрчлөлтийг тэр номлосон. Юнайтад Методист Чуулган Веслигийн номлолын зарчмаас нилээд эрт татгалзсан учраас өнөөдөр уг чуулган тоос болон замхарч байна! Тэд өөрсдийн итгэл үнэмшилээ хамгаалахын тулд Веслигийн заасан сэдэв рүү буцах хэрэгтэй. Гэхдээ амьсгалаа бүү барь! Түүх бидэнд урвагчид ихэнхдээ урвагч хэвээрээ үлддэг гэдгийг харуулдаг!
Одоо Спиржеоныг сонс. Др Жон Браун Түүний талаар Иели Их Сургуульд 1899 онд лекц уншисан. Тэр Спиржеоны үйлчлэлийг “Англи дахь Вайтфилд болон Весли нараас хойшхи амжилттай харьцуулашгүй байсан” хэмээн магтсан. Далласын Анхны Баптист Чуулганы пастор Др В.А Крисвелл “Спиржеон бол бүх цаг үеийн агуу номлогч нарын нэг бөгөөд түүний сургаал нь бүхийл цаг үед хэрэгтэй, таарамжтай юм.” гэж хэлсэн. Одоо тэр тамын талаар юу хэлсэнийг үзье.
“Энэ шийтгэл нь бие болон сүнсийг хоёуланг нь галт нуурт унагадаг... там бол Бурханаас ангид газар – гэмийг илрүүлэхэд зориулсан газар, бүх зовлон номхордоггүй, бүхийл хуял тачаал жолоодлоггүй – гэм нүглийг шөнө өдөргүй хийсэн хүмүүсийг Бурхан шөнө өдөргүй шийтгэдэг газар – ямарч унтах, амрах, найдах зүйлгүй газар – нэг усны дусал ч байх боломжгүй газар – өршөөл жигүүрээ хумин үгүй болдог газар – уур хилэн болон галын газар – ямарч төсөөлөх аргагүй газар – Бурхан таныг энэ газрыг хэзээч үзэхгүй байхаар тийм газар болгож магад.... Тамд үхэх, гэм хийх, зугтах гэдэг нь ямарч боломжгүй. Чи алдсан л бол тэр нь үүрд мөнхийнх юм...Бод! Энэ сануулгыг та дахиад хэзээч сонсохгүй байж магад.” (C. H. Spurgeon, “The First Resurrection,” The Metropolitan Tabernacle Pulpit, volume VII, Pilgrim Publications, 1986 reprint, p. 352).
Би цааш нь Тамын талаар Лүүтэр, Буниан, Эдвардс, Вайтфилд, Мүүдий, Др Жон Райс зэрэ бүх үеүүдийн агуу номлогч нараас иш татаад үргэлжлүүлж чадна. Гэхдээ энэ хангалттай. Би Тамын талаар ерөөсөө номлодгүй пасторыг итгэлгүй, Библийн дагуу биш, хүмүүсийн сонсох хэрэггүй хүн хэмээн энгийнээр хэлж болно гэж бодож байна. Яагаад? Учир нь тэр “Бурханы бүхэл төлөвлөгөөг” та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн учраас юм. (Үйлс 20:27). Библид тэмдэглэгдсэн хэнээс ч илүүгээр Там болон Шийтгэлийн тухай номлосог Паул, Петр, Есүс шиг тэр номлоогүй. Иймэрхүү хүмүүсийг бүү сонс! Хэрвээ та шийтгэл болон тамын талаар түүнд итгэж чадахгүй бол яаж бусад зүйл дээр итгэж чадах вэ?
Харин одоо эшлэл рүүгээ эргээд очьё. Босоод надтай хамт үзье.
““Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.” (Илчлэлт 20:12-14).
Одоо сууцгаана уу. Та библиэ дэлгээд энэ хэсэгтээ анхаарч байна уу.
Үүнийг “Эцсийн шүүлт” хэмээн нэрлэдэг учир нь үүнээс хойш өөр шүүлт гэж байхгүй. Энэ бол хамгийн сүүлийнх. Христ Агуу Цагаан Сэнтийд залрах болно. Авралын цаг одоо бол өнгөрсөн. Үүнээс хойш Христ гэмтнүүдийг аврахгүй. Тэр одоо орхигдсон гэмтнүүдийг шийтгэх болно. Энэ шүүлт нь хэн аврагдсан болон орхигдсон гэдгийг илрүүлэхэд зориулагдаагүй. Тэр нь энэ амьдралд аль эрт шийдэгдсэн. Хэрвээ та орхигдсон хүнээр энэ дэлхийг орхивол та энэ цагт шийтгэгдэх болно. 12 дугаар эшлэл нь зөвхөн итгээгүй үхсэн хүмүүсийн тухай хэлсэн. Энд,
“Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.” (Илчлэлт 20:12).
Энд “номууд” болон “амийн ном” байх болно гэдгийг бид харж байна. “Номууд”-д таны амьдралын турш хийсэн үйлс бичээстэй байх болно. “Үхсэн их бага хүмүүс Бурханы өмнө зогсож байх болно” (20:12). Тэнд баячууд болон алдартнууд ч байна. “Бага” хүмүүс ч мөн байна. Аврагдаагүй хүмүүс хэнч Шийтгэлээс зугтаж чадахгүй. Аврагдаагүй үхсэн бүх хүмүүс Христийн Шүүлтийн өмнө зогсох болно. Галт нуурт хаягдсан болон шатаагдаж буй тэдгээр хүмүүс дахин амилсан биеэрээ тэнд байх болно. Тэдний биес далайн усанд уусаж алга болсон. Гэхдээ Бурхан тэдний атомыг бүгдийг дахин цуглуулаад, шийтгэлд зориулж дахин сэргээх болно. Орхигдсон сүнснүүд холхиж байдаг газрын булшнууд үхдэлүүдээ гаргаж өгнө. Тэгээд тэдний биес болон сүнс нэгдэн Агуу хаан сэнтийн өмнө зогсоно. Бурханд үүнийг хийх ерөөсөө асуудал биш. Тэр бол төгс хүч чадалт Бурхан. Одоо 12 дугаар зүйлийг дахиад сонс,
“Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.” (Илчлэлт 20:12)
.Хэрвээ та энэ насандаа авралаа олохгүй бол өөрийнхөө хийсэн үйлс, энэ амьдралдаа хийсэн бүхийл зүйлийг чинь тэмдэглэсэн номуудад бичигдсэн зүйлсээр шүүгдэх болно.
Др Ж.Вернон МСЖий ингэж хэлсэн, “Үхлийн ирмэгт ирсэн нэгэн хүн надад “Номлогчоо, та надад ирээдүйн тухай ярих хэрэггүй, Би өөрийн боломжуудаа ашиглах болно. Бурхан шудрага болон зөвт байх бөгөөд би өөрийнхөө үйлсийг тайлагнахыг зөвшөөрөх болно гэдэгт би итгэдэг” гэсэн. Др МСЖий “Тиймээ, чиний зөв. Тэр бол шудрага бөгөөд зөвт бөгөөд Тэр чамайг үйлсээ тайлагнахыг зөвшөөрнө. Энэ бол Түүний хийхээр төлөвлөсөн зүйл юм. Гэхдээ надад чамд дуулгах нэг мэдээ байна. Энэ шүүлтээр нэг ч хүн аврагдадгүй, учир нь та өөрийн үйлсээр аврагдах боломжгүй.. таны өчүүхэн үйлс бүхнийг цайруулах боломжгүй юм.” (Thru the Bible, volume V, Thomas Nelson Publishers, 1983, p. 1060; note on Revelation 20:11).
Тиймээ, та тэнд “шудрага” шүүлтүүрээр орно. “Номууд” таны амьдралдаа хийсэн бүх зүйлийг агуулсан байна. Др МСЖий “номууд”-ыг таны амьдралын турш дахь видео бичлэгтэй зүйрлэсэн. Тэр “Таны амьдрал бичигдэж байгаа бөгөөд Христ энэ бичлэгийг үздэг. Тэр бичлэгийг ухраахад та үүнийг сонсож бас үзэх боломжтой. Тэгээд энэ нь танд сонсоход үнэхээр таагүй байх болно. Та Бурханы өмнө зогсоод, Түүгээр амьдралынхаа бичлэгийг үзүүлэхийг хүсч байна уу? Түүнд зурагтын дэлгэц байх бөгөөд түүнийг та бас үзэх боломжтой байх болно гэж би бодож байна. Таны амьдрал энэ шалгуурт нийцнэ гэж та бодож байна уу? Би таны талаар мэдэхгүй, гэхдээ би үүнийг хүсэхгүй... Агуу үгсийн сан судлаач Самуел Жонсон ингэж хэлсэн, “Хүн бүрд өөрийнхөө талаар хамгийн дотны найздаа ч хэлж зүрхлэхгүй тийм зүйл байдаг” Та өөрийгөө мэддэг, тийм биш гэж үү? Танд энэ дэлхийн юунд ч ил гаргахыг хүсдэггүй, нууж, далдалж байдаг тийм зүйлс байдаг гэдгийг та мэднэ. [Бурхан] шийтгэлийн өдөр таныг өөрийнхөө өчүүхэн төдий сайн үйлсээ ярьж байх зуур таны бүхийл булайг дэлгэх зүйлсийг бэлдсэн байдаг. Тэр танд таны талаар хэлэх болно.” (McGee, ibid.). Тэгээд Др МСЖий ийнхүү хэлсэн, “Шийтгэлийн агуу цагаан сэнтий бол орхигдсон хүмүүст зориулагдсан. Үй олон хүмүүс өөрийнхөө үйлсээр шүүгдэхийг хүсэх болно. Энэ бол тэдний сүүлийн оролдлого байх болно. Шүүлт шудрага явагдах бөгөөд харамсалтай нь тэдний хэн нь ч сайн үйлсээрээ аврагдахгүй.” (ibid.).
Бурхан эхлээл “номнууд” яриад дараа нь “амийн ном” ярьсаныг анхаар. “Амийн ном”-нд энэ амьдралдаа Есүсээр аврагдсан, Христийн Цусаар Бурхантай эвлэрсэн хүн бүрийн нэрийг агуулсан байдаг. (Илчлэлт 5:9). Тэд энэ амьралдаа Есүст итгэсэн үед Есүс Христийн Цус тэдний гэмийг угаан ариусгасан. Эдгээр хүмүүс бол зөвхөн “амийн ном”-нд нэр нь бичигдсэн хүмүүс байх болно. Тэд “Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж” (Илчлэлт 1:5) хэмээн магтан дуулж чадах тийм хүмүүс байх болно. Энэ амьдралдаа зөвхөн Есүсээр аврагдсан бөгөөд “Амийн ном”-нд нэр нь бичигдсэн хүмүүс л зөвхөн байх болно.
Тэнд ганцхан “Амийн ном” байх боловч аврал аваагүй гэмт хүмүүсийн үйлсийг тэмдэглэсэн “номууд” маш олон байх болно гэдгийг анхаар! Би нэгэн номлогч “Ихэнхи хүмүүс орхигдсон учраас тэнд “номууд” олон байдаг. Гэхдээ цөөхөн хүн аврагддаг учраас тэнд “амийн ном” ганц л байх болно.” гэж хэлэхийг сонсож байсан. Одоо арван тавдугаар зүйлийг үзээрэй.
“Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.” (Илчлэлт 20:15).
“Галт нуур” гэдэг бол мөнхийн зовлон, мөнхийн тарчлал болсон мөнхийн Там юм. Эзэн Есүс Христ энд хоёр зам байгаа бөгөөд хүн бүр энэ хоёрын аль нэгээр нь л явдаг хэмээн хэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн,
“Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” (Матай 7:13-14).
Христ “Цөөхөн хүн амь руу хөтлөх түүнийг [зөв зам] олдог” гэж хэлсэн. “Цөөхөн хүн түүнийг олдог.” Та “амийн ном”-нд нэр нь бичигдсэн тэдгээр цөөхөн хүмүүсийн нэг байх болов уу? Шүүлт болон Тамаас зугтах цорын ганц зам – ЦОРЫН ГАНЦ ЗАМ - бол одоо энэ амьдралдаа Есүст итгэх юм. Гэм нүглээсээ эргээд Есүс рүү оч! Библид “Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ?” (Езекиел 33:11) гэсэн. Үйлс номд “итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа.” (Үйлс 11:21) гэсэн. Өөрийнхөө амиа хичээсэн, гэмт замаасаа эргэ – тэгээд Эзэн Есүс рүү оч.
“Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.” (Ефэс 1:7).
Есүсийн цус чиний бүхийл гэмийг далдлах тул Бурхан түүнийг харахгүй! Мөн Есүсийн Цус чиний гэмийг бүгдийг цэвэрлэсэн учраас Бурхан тэднийг хэзээч харахгүй байх болно. Ром библи ингэж хэлсэн,
“Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй.” (Ром 4:7).
Мөн Илчлэлт 1:5-д Есүс биднийг хайрласан бөгөөд “Өөрийнхөө цусаар биднийг гэмээн угаасан” учраас аврагдсан хүмүүс авралыг олсон юмаа гэж хэлсэн. Амен! Есүсийн нэрийг магтья! Велсийн агуу номлогч Др Мартин Лойд Жонс ингэж хэлсэн,
Дэлхийн бүхийл оролдлого миний гэм нүглийн толбыг арилгахад ямарч нэмэргүй боловч ямарч толбогүй, гэм нүгэлгүй Бурханы Хүүгийн цус чадах бөгөөд би үүний хүч чадлыг мэдэрдэг.
Хүч чадал, хүч чадал, гайхамшигтай хүчирхэг үйлс
Хурганы ариун цусанд дахь
Түүний цус ямарч бохирыг цэвэрлэж чадна
Түүний цус надад хэрэгтэй байсан.
(Charles Wesley)
Энэ бол бидний амар тайван хийгээд тайтгарал юм. (Martyn Lloyd-Jones, M.D., Fellowship with God, Crossway Books, 1994, хуудас. 144).
Эзэн, миний гэм нүглүүд далайн элс мэт их,
Гэхдээ Миний Аврагч Таны цус надад тустай;
Таны амлалтын үсэг гэрэлтэн бичигдсэн,
“Чиний гэмүүд час улаанч гэсэн Би тэднийг цас шиг болгоно”
Тиймээ, шудрага болон цагаан хуудсанд миний нэр бичигсэн,
Таны хаанчлалын номонд, Тиймээ, миний нэр бичигдсэн!
(“Is My Name Written There?” by Mary A. Kidder, 1820-1905).
Та ингэж хэлж чадах уу? Та өнөө өглөө ингэж хэлж чадах уу? Таны гэм нүглүүд Есүсийн загалмай дээр урсгасан Цусаар угаагдсан уу? Түүн рүү итгэлээр ир тэгээд Тэр чамайг Бурханы харцнаас цэвэрлэх болно! Др Чан та залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Илчлэлт 20:11-15 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Миний нэр тэнд бичигдсэн болов уу?” (Mary A. Kidder, 1820-1905).