Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АРИУН СҮНСНИЙ ЭСРЭГ ДОРОМЖЛОЛBLASPHEMY AGAINST THE HOLY SPIRIT Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” (Матай 12:31-32). |
Өнөө өглөө би “Америк библийн эш үзүүлэгт байдаггүйн учир” сэдвээр нилээд нухацтай номлосон. Би үүнийг Амос 8:2 “Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.”, “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” гэсэн ишлэлээс номлосон. Бурхан ивээлээ өгөхөө болих үед юуч хүлээх бус, ердөө шийтгэл юм. Энэ нь хүнд болон үндэстэнд тохиолдож болно. “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” Энэ зүйл үндэстэнд тохиолдоход буруутгал ирдэг. Энэ нь хүнд тохиолдоход тэр завхарсан сэтгэлтэй орхигддог бөгөөд Бурханы үгийг оюун ухаандаа цаашид байлгахаа больж, Ариун Сүнсний оршихуйгаас холддог – Библи ийнхүү хэлдэг, “Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж” (Ром 1:28) adŏkīmŏs noǔs (хэрэггүй, гологдсон, хоосорсон сэтгэл!). Энэ бол уучлагдахгүй гэм нүгэл юм! Энэ бол үхэлд хүргэх гэм нүгэл юм!
Би Лос Анжелес хотын Фловер гудамжны Тринити Методист Сүмийн дуганд зогсож байсан. Энэ сүмд үнэн зүрхнээсээ итгэлийнхээ төлөө тэмцэж явсан “Тулалдагч Боб” хэмээх Шүлэр пастор Христийн сайн мэдээг энэ индэр дээрээс тунхаглаж, энэ нь радиогоор хүртэл явдаг байсан газар юм. Нэгэн цагт агуу байсан энэ сүмийг эвдэгч бөмбөг нурааж байх зуур би дотор нь зогсож байсан бөгөөд байшин бараг л миний нүдэн дээр нуран унаж байсан. Хэнч үүнийг анхаараагүй. Ямарч харамсалын нулимс унаагүй. Боб Шүлэрийн хүүгийн гэр хэдхэн минутын зайтай байсан. Энэ бол түүний хүүхэд насаа өнгөрөөсөн газар. Байшинг бутлан нурааж байх тэр үед хүү нь тэнд байгаагүй. Тэр үүнийг ерөөсөө тоогоогүй. Мөн өөр хэнч үүнд анхаараагүй! “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.”
Энэ байшингаас ердөө хэдхэн гудамны доохно Хойд Саут 550 гудманд Нээлттэй хаалга хэмээх агуу сүм оршиж байсан. Энэ сүмийг үүсгэн байгуулагч нь Др Р.А Торрэй байсан. Намайг идэр залуу байхад радиогын алдартай библийн багш Др Ж. Вернон МсЖий (1904-1988) пастораар ажиллаж байсан. Энд таван мянган хүн оролцдог байсан. Тэд үүнийг 27 сая долларын төлөө зарсан. Тэд энэ бол маш их мөнгө гэж бодсон. Гэхдээ арван жилийн дараа энэ нь 227 сая доллароор зарагдсан. Тэдний ахмадууд үнэхээр мунхаг хүмүүс байсан. Тэдний гар нь чичирч, тэдний царай нь айсан хүн шиг цонхийсон. Тэд “Хэрвээ бид эндээ байвал ямар нэг зүйлээ алдах юм шиг” бодсон! Тэгээд тэд энэ айдас болон Бурханд итгэдгүй байдлаасаа болоод 200 сая доллароо алдсан! Өөр сүм үүнийг худалдаж авахаар бодсон. Гэвч тэдний ахлагчид бас л аймхай бас өчүүхэн бодолтой хүмүүс байсан. Тиймээс тэд мөн 27 сая доллароор худалдаж авах боломжтой байсан байраа алдсан. Тэд ч мөн 200 доллар алдсан. Тэгээд Лос Анжелес хотын төв Бурхан эсвэл Христийг гэрчлэх боломжгүй харанхуй нүх болон хувирсан! “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.”
Тиймээс Бурхан Боб Шүлэрийн сүмээс гурван гудам, Др МсЖийгийн сүмээс найман гудамны зайтай яг Лос Анжелес хотын зүрхэн газарт манай сүмд энэ байрыг өгсөн. Бидэнд ч бас өчүүхэн бодолтой, аймхай зүрх сэтгэлтэй ялзарсан удирдагчид байсан. Тэд бидний 300 орчим хүнийг аваад салж одсон. Тэгсэн ч гэсэн өргөн сэтгэлгээтэй, зүрх зоригтой эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд энэ байшинг авч үлдэн төлбөрийг нь төлж дуусгасан. Өнөөдөр энэ сүмийн барилгаас дэлхийн дөрвөн зүгт 29 хэлээр Сайнмэдээ тархаж байна.
Харин өнөөдөр би залууст хандан хэлж байна. Та нар биднийг эндээс одох үед энэ байрыг хадгалаад явах хангалттай том, хүчтэй, сүнслэг хүч чадал байна уу? Эсвэл Бурханыг “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” Хэмээн хэлүүлэх байдалд хүргэх үү? Хэрвээ энэ сүмд мөн адил үхэлд хүргэх гэм нүгэлд холбогдох зүйл тохиолдвол Бурхан “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” хэмээн хэлэх болно. Үүнийг хөнгөнөөр бүү хүлээж ав! Ийм зүйл болохгүй гэж бүү бод! Илчлэлт библийн эхний гурван бүлэгт гардаг долоон чуулган бүгд өнгөрөн одсон. Одоо тэднээс ямарч тэмдэг, шинж, баримт, нотолгоо үлдээгүй. Хэрвээ Илчлэлт библийн гурван бүлэгт эдгээр сүмүүдийн нэр бичигдээгүй бол бид тийм сүмүүд байсаныг ерөөсөө мэдэхгүй байх байсан. Одооноос тавин жилийн дараа манай сүм оршиж байсаныг гэрчилэх ямар нэг тэмдэг, шинж, баримт, нотолгоо үлдэх болов уу? Эсвэл үүнээс өмнө Бурхан “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” хэмээн хэлэх болов уу? Ийм учраас бид сэргэлт ирэхийн төлөө заавал гуйх ёстой байдаг. Бидний хувьд сэргэлт гэдэг бол амьд үлдэх тухай асуудал юм. Хэрвээ сэргэлт үгүй бол бид амьд үлдэхгүй бөгөөд сүм болон гэрчлэгч байхгүй байх болно. Ердөө нэгхэн гудамны цаана сүм байхад яагаад заавал хотын төв рүү явах хэрэгтэй гэж? Хэрвээ энэ сүм өөрийнхөө амьд байдлаа (сэргэлтгүй бол) алдвал энд хүмүүсийг өөртөө татах юуч үлдэхгүй... бөгөөд энэ нь үхэж эхэлнэ.
Сэргэлт бол залуус үхэлд хүргэх гэм нүгэлд холбогдсон үгүй эсэхээс маш их шалтгаалдаг. Энэ сүмийн ирээдүй залуус та нарын гарт байна! Хэрвээ залуус та нарын ихэнхи нь үл уучлагдах гэм нүгэлд унавал энэ байшин, энэ ажил эсвэл дэлхий даяархи энэ үйлчлэлд ямарч ирээдүй байхгүй болно! Бурхан минь бидэнд туслаач!
Уучлагдахгүй гэмтэй холбогдох нь маш амархан гэдэгт би итгэдэг. Та нарын хийх хэрэгтэй зүйл бол энэ сүмд суугаад хүлээх юм. Аврал олохын тулд өөрийгөө бүү асуудалд оруул. Чи удахгүй үл уучлагдах гэм нүгэлтэй холбогдох болно – төд удалгүй чи бодно! Бодож байснаас чинь илүү амархан гэдгийг! Тэгээд төд удалгүй ирэх үхлийн талаархи шинж тэмдэгийг бодож эхэлнэ. Цөөхөн буурал үс байдаг. Үс чинь захаасаа эхлэн унаж эхэлдэг. Өмнө огт байгаагүй цөөхөн үрчлээг чи анзаарч эхэлнэ. Тэд бол үхлийн элч нар юм. Хүйтэн хөндийн үхэл ердөө чиний дэргэд байна. Библи ийнхүү хэлдэг, “Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил” (Еврей 9:27).
Арабын ертөнцөд Басра дахь нэгэн зарцын тухай домог байдаг. Тэр зарц өөрийнхөө эзэнд хүрч ирээд “Би өнөөдөр Басрагийн гудманд Үхлийг харсан. Үхэл над руу харсан. Эзэнтэн, та надад Багдад руу зугтан хүрч чадахуйц хамгийн хурдан морио түр өгөөч” хэмээн хэлсэн. Эзэн нь түүнд өөрийнхөө хамгийн хурдан морийг зээлдүүлсэн - бөгөөд зарц нь хамгийн хурданаараа Багдад уруу зугтан явсан. Дараагийн өдөр эзэн нь Басра гудмаар явж байгаад Үхэлтэй таарсан. Тэр түүнд дөхөж очоод “Үхэлээ, манай зарцыг тэгтэл нь их айлгасан нь ямар учиртай юм бэ?” хэмээн асуусан. Үхэл түүнд “Эрхэмээ, би уг нь түүнийг айлгах гээгүй юмаа. Би ердөө л түүнийг Басра гудманд харж гэнэтийн бэлэг барих гэсэн. Маргааш би түүнтэй Багдадын гудманд уулзахыг та харах болно” гэж хэлсэн. Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон зүйл юм. Яг тэр цагт, тэр газарт, чи гарцаагүй үхэх болно. Тэгээд чи Бурханаас “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” гэсэн үгийг сонсох болно. Чи үл уучлагдах гэм нүгэлтэй холбогдох болно.
“Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.” (Матай 12:31).
“Хүмүүсийн уучлагдахгүй” гэм гэж юу вэ? Энэ бол Есүсийн авралын ивээл болсон Ариун Сүсний эсрэг гэрчлэл юм. Аливаа эрэгтэй эсвэл эмэгтэй байнга Ариун Сүнсний гэрчлэлийг эсэргүүцвэл хүн уучлагдахгүй гэм нүгэлтэй холбогдоно. Ариун Сүнс Есүст итгэхийг ятгах дуудлагыг эрэгтэй эсвэл эмэгтэй хүн эсэргүүцвэл тэр нь хэзээч уучлагдахгүй гэм нүгэлтэй холбогдож байгаа цорын ганц гэм юм. Үүний талаар Еврей зургаадугаар бүлэгт дурьдсан байдаг. Ноён Прудхомме үүнийг хэдхэн хормын өмнө уншисан.
“Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон, Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчүүдийг амссан атлаа, дараа нь завхайрсан хүмүүс дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог ажээ.” (Еврей 6:4-6).
Энэ зүйл танд тохиолдоход “дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй.” (Еврей 6:4, 6) Боломжгүй юу? Энэ бол яг Бурханы хэлсэн үг “дахин шинэчлэгдэн, гэмших боломжгүй.” Боломжгүй юу? Тиймээ! Энэ бол Бурханы хэлсэн үг. Боломжгүй. Энэ бол үл уучлагдах гэм нүгэл. Мөн Бурхан “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” “Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” (Матай 12:32).
Үл уучлагдах гэм нүгэлтэй холбогдох нь үнэхээр амархан юм. Манай хамаатны дүү найз нартайгаа машинд суугаад Тижуана руу янхан харахаар явдаг байсан. Гэхдээ тэр Тижуанад янхан харсан учраас Там руу яваагүй. Тэр арван хоёр ширхэг пиво аваад найз нартайгаа арын хашаанд ууцгаадаг байсан. Тэр бас энэ сүмд хэлэхэд хэцүү зүйлсийг ч хийдэг байсан. Гэхдээ тэр иймэрхүү зүйл хийж байсан ч там руу яваагүй. Үгүй ээ, тэр үл уучлагдах гэмтэй холбогдсон учраас Там руу явсан. Энэ бол Есүсийн хэлсэн зүйл юм. “Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.” (Матай 12:31).
Манай хамаатны дүү хүүхэд нь төрөх үед өвдөг сөгдөөд залбирсан гэж надад хэлсэн. Тиймээ, хэдий тэр сүмд хэзээч ирж байгаагүй ч гэсэн бас Баптизм хүртсэн байсан. Тэр надад залбирсан тухайгаа хэлэхэд би Есүст итгээд аврагдах хэрэгтэй хэмээн ятгаж байсан. Би түүний юу гэж хэлсэнийг хэзээч мартахгүй. Тэр надад “Энэ бол чиний л сонголт, Роберт, чи өөрийнхөөрөө л бай” Тэр “энэ нь чамд л сайн, харин надад бол үгүй” гэсэн утгатай байсан. Энэ үгийг би түүнд Христийн талаар ярих бүрдээ сонсдог байсан. Тэр энэ үгэнд гарч байгаа үл уучлагдах гэм нүгэлд унасан.
Тэгээд тэр ердөө дөчхөн насандаа гэнэт нас барсан. Тэд надаас оршуулах ёслолыг нь удирдахыг хүссэн. Түүний толгойд өчүүхэн төдий буурал үсч, нүүрэнд нь үрчлээс ч суугаагүй байсан. Тэр там руу явахдаа үнэхээр залуухан байсан. Тэр ингэж үл уучлагдах гэм нүгэлд унасан учраас там руу явсан. Бурхан ингэж хэлдэг, “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” “Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” (Матай 12:32).
Түүнийг маш сайн хэмээн боддог маш олон хүмүүс байсан. Хүн бүр л түүнд дуртай байсан. Би ч бас адил. Тэр миний найз байсан. Тэр Барууныханд дуртай байсан. Тэр телевизээр Барууны киног тогтмол үздэг байсан. Тэр чамд Эртний барууны алдартай дуэль бууны тулаанчдыг бүгдийг нэрлэж чадна. Жаал Билли, Док Холидэй, Жон Весли Хардин - бүхийл Эртний барууны алдартай дуэль бууны тулаанчид. Манай хөвгүүд төрөхөд тэд үзэхээр манайд ирсэн. Тэр надаас тэдний нэрийг асуусан. Би түүнд “нэгийг нь Жон Весли Химерс” хэмээн хэлсэн. Тэр нөгөө өрөө рүү гүйж ороод өөрийнхөө найз руу утасдсан. Тэгээд тэр утсаар “Бурхан алдаршиг, Роберт хүүгээ тулаанч Жон Весли Хардины нэрээр нэрлэсэн байна.” гэж хэлэх нь надад сонсогдсон! Тэр агуу номлогч Жон Весли гэж хүн байдагыг ерөөсөө мэддэггүй байсан! Надаас эхлээд бүгд л түүнд хайртай байсан. Тэр үнэхээр сайн залуу байсан хэдийч гэсэн Там руу явсан. Би түүний оршуулган дээр түүний гэр бүлийхэн болон найз нөхдөд нь найдвар төрүүлэх ямарч үг хэлж чадаагүй! Тэр ямарч найдвар үгүй газар руу явсан болохоор би нэг ч найдварын үг хэлээгүй! Дэйнт Алихер (1265-1321) өөрийнхөө Там хэмээх алдартай номондоо тамын үүдэнд “Үүгээр орж байгаа чи бүх найдвараа орхи” гэсэн үг бичээстэй байдаг гэж хэлсэн. Манай дүү үл уучлагдах гэм нүгэлтэй холбогдсон. Ариун Сүнс түүний зүрх сэтгэлд ярьж ятгах үед тэрээр “үгүй” хэмээн хариулсан. Тэгээд Бурхан түүнд, “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” “Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” (Матай 12:32) гэж хэлсэн.
Тамд хоёр дахь боломж гэж байхгүй. Номлогчийн үгс 11:3-д “Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой.” гэсэн. Хүний зан чанар үргэлж хатуу хөдлөшгүй өөрийнхөө зуршил болсон зүйл рүү тэмүүлж байдаг. Энэ жил ямар байсан дараа жил яг л тэр хэвээрээ. Жил өнгөрөх бүр тэдний зан байдал улам хатуурч байдаг.Энэ нь хатуурч бэхжисээр байдаг. Эцэст нь энэ нь яг л цемент шиг хав хатуу болдог.
Би Др В.А Крисвеллийн үгийг үргэлж сонсох дуртай. Тэр бол Техасд Далласын Нэгдүгээр Баптист чуулганы пасторыг тавь гаруй жил хийсэн хүн. Би түүнийг дунд эргэм настай улаан хүрэн үстэй байхдаа номлож байхад нь сонсдог байсан. Мөн би түүнийг цал буурал үстэй өтөл болсон хойно ч сонсож байсан. Тэр бол миний хувьд номлогч ямар байх ёстойг харуулсан үлгэр дууриалал болсон хүн. Би Др Крисвеллийн түүхээс та нарт хэлье.
Нэг удаа түүнийг залуу пастор байхад нь ахлагч нь түүнээс хүнд өвчиний улмаас саажилт өгсөн сүмийнхээ нэгэн гишүүний гэрт нь очоод ирээч гэсэн хүсэлт тавьсан. Др Крисвелл ийнхүү хэлсэн,
Би тэдний гэрт очиход түүний эхнэр “Тэр унтлагын өрөөндөө байгаа” хэмээн хэлсэн. Би орондоо байгаа тэр хүнийг хараад зогссон. Тэгээд “Би бол шинэ пастор... Би таныг эргэхээр ирлээ” хэмээн хэлсэн. Тэр “Gol dang!” хэмээн хэлсэн. Би “Намайг уучлаарай та хүнд өвчтэй байна орноосоо босч болохгүй” хэмээн хэлсэн. Тэр дахиад л “Gol dang!” гэсэн. Би “Гадаа маш сайхан байна би таныг гарч чаддаг болоосой хэмээн хүсч байна” хэмээн хэлсэн. Тэр “Gol dang!” гэж хэлсэн бөгөөд би юуч гэж хэллээ гэсэн тэр араас нь энэ үгийг орилсоор байсан. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй болохоор маш их гутарсан. Тэгээд би босоод түүний төлөө гуйж болох уу хэмээн асуухыг хүссэн ч тэр намайг орхиж явах гэж байна гэж бодоод байсан. Тэр над руу хандаад “Gol dang!, Gol dang! Gol dang! Gol dang! Gol dang!” гэсээр байсан. Түүний эхнэр надад “Пастораа, тэр таныг залбирч өгнө үү” гээд байна гэсэн. Би түүнд ингэхдээ баяртай байх болно хэмээн түүнд хэлсэн. Би орных нь дэргэд өвдөг сөгдөөд “Тэнгэр дэх Бурхан минь, энэ өвчтэй хүнийг эдгээж өгөөч.” хэмээн залбирсан. Тэр чангаар “Gol dang!” гэж хэлсэн. Би “Бурхан минь түүнийг босгож хайрлаач” хэмээн гуйсаар байсан. Тэр “Gol dang!” хэмээн уйлсаар байсан. Миний гуйлт бүрийн дараа тэрээр “Gol dang!” хэмээн хэлсээр байсан. Тэгээд би залбирч дуусаад “Амен” хэмээн хэлсэн. Тэр ч бас “Gol dang!” гэсэн. Тэгээд би босоод “Бурхан таныг ивээх болтугай” гэхэд бас л “Gol dang!” гэсэн. Тэгээд би гарахаар хаалга руу явж байхдаа эргэж хараад “Баяртай” гэхэд тэр “Gol dang!” гэсэн.
Би хотод буцаж ирээд намайг явуулсан ахлагчтайгаа уулзсан. Тэр надад “Нээрээ би чамд нэг зүйл хэлэхээ мартсан байна. Тэр хэлц үгээр ярих зуршилтай хүн. Тэр энэ хэлц үгээ бүх амьдралынхаа турш хэлсээр байгаа. Тэр хүнд өвчин туссанаас хойш ганцхан хэлц үг л үлдсэн.” хэмээн хэлсэн. Тэгэхэд нь би “Та надад тэр үгийг хэлэх хэрэггүй. Энэ бол Gol dang!” хэмээн хэлсэн. Миний амьдралдаа мэдсэн нэг үнэн бол энэ байна: Чиний юу хийж, юу хэлж байгаа чинь эцэстээ чамайг тийм болгодог. Энэ зүйл нь чиний зан чанар, амьдралыг чинь хэлбэржүүлдэг юм. (“What a Saviour” W. A. Criswell, Ph.D., Broadman Press, 1978, хуудас 41, 42).
Би өөрийнхөө хамаатны дүүгээс Есүст итгээч хэмээн гуйх үед тэрээр “Роберт, Энэ бол чиний л сонголт” гэдэг байсан. Би түүнээс олонтаа гуйхад тэрээр үргэлж л “Роберт, Энэ бол чиний л сонголт” гэдэг байсан. Энэ бол түүний тайлбар хэлц үг байсан. Тэр намайг Есүст итгэж байгаад ерөөсөө буруутгаагүй. Харин үүнийг өөртөө бол зөвшөөрдөггүй байсан. Би Христийн тухай ярих бүрд тэрээр “Үгүй” хэмээн хэлдэг. Та хүмүүст “Та Есүст итгэх үү?” хэмээн асууж болно. Тэр “Үгүй” хэмээн хариулна. Та түүнд “Та Есүс рүү ирэх үү?” хэмээн асуухад тэр “Үгүй” гэх болно. Та “Та одоо Аврагчид итгэхгүй гэж үү?” хэмээн асуухад тэр “Үгүй” гэх болно. Эцэст нь энэ “үгүй” гэдэг үг нь тэдний зан чанарыг хэлбэржүүлдэг. Түүний зүрх сэтгэл нь үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй – гэсэн өөрийн гэсэн хатуу үзэл бодолдоо бүрэн автсан байдаг! Тэр энэ үгээ автоматаар хэлэх бүрдээ тэр өөрийнхөө амьдралыг тийм байдлаар хэлбэржүүлж байдаг. Тэр ингэж бодохыг хүсэхгүй байсан ч гэсэн. Тэр өөрийгөө маш том “Үгүй” гэсэн хүн болгодог. Тэр үл уучлагдах гэмд унасан бөгөөд тэр цаашид Есүст “Үгүй” гэж хэлэхээ больж чадахгүй болдог. “Мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой”, “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй”, “Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” Энэ бол үл уучлагдах гэм нүгэл. Энэ бол цаашид өршөөгдөхгүй гэм нүгэл юм!
Хэрвээ бидний амьдрал ийм байдалд саажихгүй бол бид аврагдах өдөр болон цагаа сонгож чадах юм. Харин эдгээр өдрүүд өнгөрөн одоход бидний хүсэл мөрөөдөл, амь амьдрал, зүрх сэтгэл маань яг л цемент шиг хатууран хоцордог.Тэгээд эцэст нь тэд ямарч хүн хийгээд Бурхан тэдэнд тусалж чадахгүй болтол хатуурдаг. Зан чанар, амь, мөнхийн орших газар нь мөнхөд сийлэгдэн баталгааждаг! Энэ бол үл уучлагдах гэм нүгэл. Энэ бол цаашид өршөөгдөхгүй гэм нүгэл юм!
Энэ нь авралын тодорхой мэдрэмж эсвэл дотоод баталгааг эрэн хайдаг хүмүүсийн хувьд ч адилхан юм. Та түүнд Есүсийг хар хэмээн тайлбарлаж чадах ч тэр үүний оронд ямар нэг мэдрэмжийг хүлээсээр байдаг. Та юуч гэж хэллээ гэсэн – тэр үүнийгээ хийсээр л байдаг. Цаг үргэлж тэр өөрийгөө аврагдсан талаархи мэдрэмж болон баталгааг хайсаар байдаг. Эцэст нь энэ нь түүний жинхэнэ байдал болон зан чанар болон хувирдаг. Та түүнд Христэд итгэ гэж хэлдэг – тэр шууд л мэдрэмжээ хүлээж эхэлдэг. Та түүнээс Есүст итгэсэн үү гэж асуухад – тэр “үгүй” гэдэг. Би иймэрхүү хүмүүсийг байнга, байнга, байнга, байнга харж байгаа – тэд эцэс хүртлээ хичнээн хичээсэн ч энэхүү зуршилаасаа салж чадахгүй болсон байдаг! Энэ нь тэдний жинхэнэ төрхийн нэг хэсэг болсон байдаг. Бид тэдэнд юуч хэллээ гэсэн цаашид тэд Есүст итгэхгүй болсон байдаг.
1940-д оны сүүлээр бидэнд хэдхэн бичлэгтэй хуучин пянз тоглуулагч байдаг байсныг би санадаг. Эдгээр бичлэгүүдийн нэг нь Вүүдий Вүүдпекерийн “Ха, ха, ха, ха, ха! Ха, ха, ха, ха, ха. Энэ бол Вүүдий Вүүдпекерийн дуу” гэсэн дуу байсан. Харин бид үүнийг маш олон тоглуулсаар байтал аяндаа бичлэг нь тийшээ гулгаад ордог байсан. Тоглуулагчийн зүү тийшээ халтирч орохоор энэ нь байнга л “Ха, ха, ха, ха, ха! Ха, ха, ха, ха, ха. Ха, ха, ха, ха, ха. Ха, ха, ха, ха, ха.” хэмээн тасралтгүй явдаг. Энэ нь чиний тархийг удирдах болно! Энэ бол ярилцлагын өрөөнд та нарын заримаас байнга сонсдог зүйл. Би “Та Есүст итгэх үү?” хэмээн асуухад тэд “Тиймээ” гэдэг. Би “Өвдөг сөгдөөд Түүнд итгэ” гэж хэлдэг. Би хүлээдэг. Хэсэг хугацааны дараа би таныг сандалдаа суухыг хүсдэг. Тэгээд би “Та Есүст итгэсэн үү?” хэмээн асуухад “Үгүй” гэдэг. Ийм зүйл байнга ингэж үргэлжилсээр байдаг. Ха, ха, ха, ха, ха! Ха, ха, ха, ха, ха. Ха, ха, ха, ха, ха. Ха, ха, ха, ха, ха гэдэг шиг. Чиний ой ухаан ийм байдалд цемент шиг цутгагдан үргэлжилсээр байдаг. Найз минь, та үл уучлагдах гэм нүгэлд холбогдох аюултай байдалд байна. Тэгвэл Бурхан ийнхүү хэлэх болно, “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй”, “Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” Энэ бол үл уучлагдах гэм нүгэл. Энэ бол цаашид өршөөгдөхгүй гэм нүгэл юм!
Есүст “үгүй” хэмээн хэлдэг хүмүүст юу хэрэгтэй вэ? Түүнд өөр нэг номлол хэрэгтэй юу? Үгүй. Өөр тайлбар хэрэгтэй юу? Үгүй. Тэгвэл түүнд юу хэрэгтэй вэ? Түүнд нэг л зүйл хэрэгтэй – хөдөлж, хариу үзүүлж, Аврагчид итгэх хэрэгтэй бөгөөд бусдыг нь Аврагчид даатгах хэрэгтэй! Есүс ийнхүү хэлсэн, “Над руу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.” (Иохан 6:37). Амен. Түүнд ир. Түүнд итгэ. Үүнийг тэнд орхи. Үүнийг Есүст орхи. Тэр чамайг хөөж гаргахгүй! Тэр чиний төлөө бүхнийг хийх болно. Тэр чамайг гэм нүглээс чинь цэвэрлэнэ. Тэр чамайг зөвтгөнө. Тэр чамайг ариутгах болно. Чи үүнийг “мэдрэхгүй” байх болно, гэхдээ энэ чамд хэрэггүй, учир нь Тэр чиний төлөө үүнийг хийдэг. Есүст итгэ, тэгээд Загалмай дээр асгаруулсан Түүний Ариун Цусаар бүх гэм нүглээ угаалга! Др Чан та залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Еврей 6:4-6 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Хэрвээ чи их удвал” (Dr. John R. Rice, 1895-1980).