Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АМЕРИК БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЭГТ БАЙДАГГҮЙН УЧИР(“AМЬД ЯВАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ НОМЛОЛ НЯМ ГАРАГ) WHY AMERICA IS NOT IN BIBLE PROPHECY Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Тэгэхэд ЭЗЭН надад -Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.” (Амос 8:2-3). |
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” Др С.Ф.Кейл үүнийг “Хэнийг ч гэсэн анзаарахгүйгээр, түүний гэм бурууг онцлон үзэхгүйгээр эсвэл шийтгэхгүйгээр хэлтрүүлнэ; ингэснээр өршөөхийн тулд юм.” (Keil and Delitzsch) гэж тайлбарласан. Харин Др Жон Гилл үүнийг “тэднийг бүрмөсөн төгсгөл болгоно” (John Gill) гэсэн илүү шийтгэлийн утгыг гаргаж ирсэн. Др Чарльз Жон Елликотт “Тэр үед залбираад ч нэмэр болохгүй тийм цаг ирэх болно. Хичнээн хүсэл мөрөөдөлтэй, хичээл зүтгэлтэйгээр бүх хүсэлтээ мэдүүлсэн ч аль эрт оройтсон байх болно. Энэрэл нигүүлсэлийн хаалга хаагдсан байх болно.” (Ellicott’s Commentary on the Whole Bible). Мөн Матай Хенри энэ ишлэлийн талаар “Урт удаан хугацаанд гэм үйлдэн буйн эсрэг Бурханы тэвчээр ...алдарах болно; тэдгээр үлдэгсэд цаг нь ирэхэд цаашид үлдэхээ болих болно. Миний сүнс үргэлж тэмцэлдэхээ болино. Олон удаагийн хугацаа хойшлуулалтын дараа шийтгэлийн өдөр ирэх болно.” (Матай Хенрийн тайлбар толь).
Амос Жеробоам хаан сэлмэнд үхэх, израйльчууд Ассирт боолчлогдох талаар хэлсэн. Амос Бурханы түүнд хэлсэн “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” гэсэн үгийг дамжуулсан. Тэр хэлсэний дагуу л болсон! Тэд төгсгөл болгогдсон! Гэмшихэд аль эрт оройтсон байсан! Залбирахад ч оройтсон! Израйль аврагдахаасаа нэгэнт өнгөрсөн байсан! Бурханы шийтгэл сүүлийнх байсан-
“Тэгэхэд ЭЗЭН надад -Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Уг ишлэл хоёр зүйлд хандсан. Нэгдүгээрт, үндэстнүүдэд. Израйль үндэстэнд хандан Бурхан ийнхүү хэлсэн,
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.”
Хоёрдугаарт, энэ нь хувь хүмүүст хандсан. Амосыг эсэргүүцдэг байсан хуурамч эш үзүүлэгч Амазиад Бурхан ийнхүү хэлсэн, “Чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно." (Амос 7:17) Энд үндэстнүүдэд хандсан шийтгэл – бас хувь хүнд хандсан шийтгэл байна.
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.”
I.Нэгдүгээрт, уг эшлэл Америк болон Барууныханд хандсан.
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Зарим хүмүүс “Др Химерс, та итгэлтэй байна уу?” хэмээн хэлдэг. Тиймээ, Би итгэлтэй байна! Бид гэм нүглээсээ болоод ивээлийн өдрөөс зайлуулагдсан бөгөөд Бурхан биднийг хойшид хэлтрүүлэхгүй. Энэ зүйл Америкт болж байгаад би итгэлтэй байна!
Би нэгэн баптист залуугын өөрөө гаргадаг блогыг уншиж байгаа. Тэр бол ухаантай залуу. Тэр олон зүйл дээр зөв байдаг. Заримдаа түүний санаанууд сонирхолтой бас хэрэгтэй байдаг. Харин тэр Америк болон Барууны улсыг Анхны сэргэлтийн үеийн Англитай харьцуулсан нь туйлын буруу байсан. Тэр бусад хүмүүст ийм худал найдвар өгч байсан учраас би түүнд хариулж байгаа юм – үүнд заавал хариулах хэрэгтэй. Хуурамч найдвар нь ийм байна. – Англи дахь гэм нүглийн байдал нь Анхны Агуу Сэргэлтийг зогсоогоогүй. (the Wesley/Whitefield сэргэлт). Тиймээс (тэр боддог) Америк болон Барууны гэм нүгэл нь манай үндэстэн болон бидний чуулганд сэргэлт илгээх Бурханыг зогсоохгүй байх болно. Баптист блогчин өөрийнхөө өгүүллэгийг ингэж хэлээд дуусгасан, “Энэ төгсгөлийн цагт Бурхан үүнийг [сэргэлтийг] авчирахын төлөө бүгдээрээ залбирч ажиллацгаая.” гэсэн.
Энэ нь надад үнэхээр солиорсон байна гэж бодогдсон. Би үүнийг бүх амьдралынхаа турш сонсож байгаа. Би түүнийг буурь сууртай гэж бодохгүй байна. Тэр залбир гэж хэлдэг. Тэр дээр үеийн Методистууд шиг бүхэл шөнийн турш залбирахыг хүсч байгаа болов уу? Түүний чуулган үүнийг хүсдэг болов уу? Тэр ингэж залбирахыг хүсдэг ямар нэг чуулган байгааг мэддэг болов уу? Тэд Вайтфилд болон Веслигийн хүмүүс шиг мацаг барин залбирдаг болов уу? Тэр хаа нэгтээ мацаг барихыг хүсдэг ямар нэг чуулган байгааг мэдэх болов уу? Тэр “Дешизинизм”-ын эсрэг номлож, Вайтфилд болон Весли нар өөрсдийнхөө сүмийнхэнд хийсэн шиг ихэнхи бие даасан Баптистууд хэзээч өөрчлөгдөхгүй – дахин төрөхгүйгээс орхигдож байгааг тодорхой хэлдэг үү? Түүний пастор ингэж хийдэг болов уу? Тэр ийнхүү хийх ямар нэг бие даасан Баптист, эсвэл Хойд Баптист чуулганыг мэдэх үү? Тэр Вайтфилд болон Весли нар шиг иймэрхүү чуулгануудыг хаахыг хүсч чадах ямар нэг пасторыг мэдэх үү? Тэр ядаж ийм замаар явж байгаа нэг пасторыг ч болтугай мэдэх болов уу? Тэр өөрөө ийм замаар явдаг болов уу? Ийм л байдлаар номлосноор жинхэнэ сэргэлтийн үед хэрэглэгдэж чадна. Тэр ийм байдлаар хийх ямар нэг пасторыг мэдэх болов уу? Надад Паул Вашерын талаар битгий хэл! Түүний номлолын тал хувь нь ямарч хэрэггүй зүйл байдаг.
Тэгээд манай блоггер найз ингэж хэлдэг, “Энэ төгсгөлийн төлөө бүгдээрээ залбирч ажиллацгаая.” [сэргэлт] Тэр ямар ажлын талаар бодож байгаа вэ? Жерри Фалвеллийн хэлсэн нэг зүйл үнэхээр үнэн байсан. Тэр ингэж хэлсэн, “Үр хөндөлт бол Америк үндэстний гэм нүгэл.” Тиймээ, Жерри Фалвелл үнэхээр зөв хэлсэн! Мэдээж ноён Блоггчин маань “энэ төгсгөлийн төлөө ажиллацгаая” гэдэгтээ төрж амжаагүй хүүхдүүдийг устгаж байгааг болиулах ажлаа оруулсан уу! Ноён Блоггчин та “энэ төгсгөлийн төлөө ажиллах” ямар нэг зүйлийг хийдэг үү? Та “энэ төгсгөлийн төлөө ажиллах”-ыг гүйцэлдүүлж байгаа ямар нэг пасторыг мэдэх үү? Та үр хөндөлт хийж буй эмнэлгийг татан буулгаж байгаа ямар нэг чуулганыг мэдэх үү? Та “энэ төгсгөлийн төлөө ажиллах” гэдэгт нийцэх ямар нэг зүйл мэдэх үү? Би мэдэхгүй. Манай чуулган Лос-Ангелст үр хөндөлт хийдэг хоёр эмнэлгийг хаалгасан. Бид тэднийг ердөө хууль барин зүтгэсээр бүрэн хаалгасан! Хэрвээ Америк дахь Баптист чуулганы тал нь л хоёр хоёр энэ төрлийн эмнэлэг хаалгавал үр хөндөлт цаашид үгүй болно. Манай хүндэт пастор Др Каган бид хоёр зуу гаруй Католикчуудтай хамт үр хөндөлтийн эсрэг суулт хийн тэмцэж байхад морь унасан цагдаа нар биднийг заналхийлж, гартаа бороохой барин биднийг тойрон эргэлдэж байсан. Ноён блоггчин, Баптистчууд та нар хаана байсан бэ? Би ямарч зүйлийг хараагүй! Би зөвхөн зарим Католик сургуулиас ирсэн залуус болон хөгшин гэлэнмаа нарыг л харсан. Баптист номлогчид хаана байсан бэ? Бүтэнсайны сургуульд хичээл заадаг Баптист эмэгтэйчүүд хаана байсан бэ? Манай чуулганаас зугтсан дундаж насны ихэмсэг Баптист хатагтай болон манай дарга пасторууд хаана байсан бэ? Би тэдний нэгийг нь ч хараагүй! Энэ тэдэнд хамаагүй гэж үү! Үгүй, би тэдэнд хамаагүй гэж бодохгүй байна! Тэд блоггчиний хэлсэн шиг агуу сэргэлт дэх Веслигийн эмэгтэйчүүдтэй адил байгаагүй.
Америкчууд жилдээ нэг сая хүүхдийг алж байна. Бид 1973 оны Нэгдүгээр сарын Рое В Вэйдийн нэмэлт өөрчлөлтөөс хойш 57 сая хүүхдийг устгаад байна. Одоогоор энэ цус Америкийн евангелийн “Христэд итгэгч” бүрийн гарнаас урсаж байгаа. Бидний агааржуулагч сайтай сүмдээ хэдэн цагийн турш сэтгэл хөдөлгөсөн үгийг сонсон суух зуураа 57 сая хүүхдийг алахыг тэдэнд зөвшөөрч байна! Эдгээр 57 сая хүүхэд алагдаж байхад бид хаана байсан бэ? Бид үнэндээ Жоел Остийний баяр хөөртэй сэтгэл хөдөлгөсөн хүмүүсийг “аварч” байгаа яриаг бодсоноор бид үнэхээр мэхлэгдэж, сохор болдог – учир нь тэр “гэмтнүүдийн залбирал” хэмээх гоё зүйлээ хүмүүст санал болгоод дараа нь хүмүүсийг инээлгэх хэдэн хошин шог өгжилтэй яриа хийдэг. Гэхдээ энэ шог яриа нь бидний тухай юм! Хэнч аврагдахгүй! Хэнч! Хэнч! Хэнч! Хэнч! Хэнч! Хэнч! Ийм төрлийн номлол манай үндэстэн хийгээд ард түмнийг авралд хүргэхгүй! Др А.В.Тозер ийнхүү хэлсэн, “Өнөөдөр Америкт байгаа бидний мэдэх өргөн тархсан Христчингүүдийн сэргэлт нь зуугаад жил бид залруулж чадахгүй ёс суртахууны эмгэнэлт жүжиг гэдгийг батлан харуулж байж магад. (A.W. Tozer, D.D., Keys to the Deeper Life, Zondervan Publishing House, 1957, хуудас. 12).
“Тэгэхэд ЭЗЭН надад -Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Тиймээс бид бол 18 дугаар зууны Англичуудтай ерөөсөө адил зүйл байхгүй – өчүүхэн ч үгүй! Их Британ дахь аврал олоогүй хүмүүс биднээс хамаагүй дээр буурь суурьтай! Тэр байтугаа нүүрсний уурхайчид болон фермерүүд ч биднээс хамаагүй дээр боловсролтой. Тэрбайтугаа уншиж чадахгүй хүмүүс ч гэсэн Вайтфилд болон Весли нарын бүрэн номлолыг сонсоод тэднийг ойлгож чадна! Манай хүмүүс тэдний тунхагласан шиг тэр чигээрээ гажуудлын талаархи номлолыг дуустал нь суугаад сонсож чадах уу? Тэд цасан дунд өглөө бүр 5 цагаас тэдний номлолыг сонсохоор зогсодог байсан. Манайхан ингэж чадах уу? Үгүй, тэд тэгж чадахгүй! Манай ард түмэн хүчирхийлэлтэй видео тоглоом, порно, цус нөжтэй балиар заваан ТВ хөтөлбөрүүд, хар тамхи, байнга садар самуун Сатаны кино зэргээр уруу татагдаж байна. Тэдэнд Веслигийн Англи шиг байгаагүй! Веслигийн үед Англид жирийн хүмүүсийн дунд гэр бүл салалт гэж байгаагүй. Гэр бүлүүд нь өнөөдрийн манайх шиг ан цав гараагүй бүрэн бүтэн, тогтвортой байсан. Одоо тэдний засгийн газрыг манайхтай харьцуулж үзье. Тэдний Парламент нь хэдий жинхэнэ Христэд итгэгч биш ч гэлээ багаар бодоход л Христ итгэлийн ёс зүйн нөлөөнд орсон эрүүл саруул хүмүүсээс бүрдэж байсан. Манай улс сул дорой, ямарч Христ итгэлийн ёс зүйн хэм хэмжээ байгүй аймхай, хулчгар хүмүүсээр хөтлөгдөж байна. Веслигийн үед Англид ёс бус бэлгийн харилцааг зөвшөөрдөггүй байсан. Би өшөө зүйлийг нэмж хэлэх үү? Тэдний шашин шүтлэг юу вэ? Тиймээ, Веслигийн үед Англидтэр аяараа Бурхан орчлон ертөнц хийгээд ёс суртахуун бүгдийг тогтоосон гэдэгт итгэдэг үнэмшил байсан. Тиймээ, тэдний бараг ихэнхи нь дахин төрөөгүй байсан. Гэхдээ – энэ бол маш том “Гэхдээ” юм – тэд “Дешизинизм”-ийн ямарч нөлөөнд ороогүй байсан. Тэд хамгийн багадаа манай хүмүүсийн 75 хувь нь боддог шигээр дахин төрнө хэмээн үздэггүй байсан. Тэд “Гэмтний залбирал” хэмээх хэдэн үгийг амандаа бувтнаад л аврагдана хэмээн бодоогүй. Гэмтнүүд тэднийг Христэд итгэж биш гэдгийг мэдсэн, тэд бидэн шиг аврагдсан мэт дүр эсгээгүй. Мөн тэд өөрчлөлтийн талаар бодохдоо Жон Буяааны “Гэмтний тэргүүний Бялхам Ивээл” болон “Бадарчины аялал” - хэмээх маш алдартай номонд гардагтай адил зүйлийг бодсон. Авралын талаархи тэдэнд байсан санаа нь Пуританчуудын үзэл нь – зүгээр нэг “хайр төдий” зүйл бус, - яллалт ба ариусгалын талаар байсан!
Түүнээс гадна тэдэнд бүгдэд нь ердөө ганц библи байсан. Кинг Жемс бол тэдэнд байсан ганц библи нь байсан. Тийм учраас тэд өнөөдрийн бидэн шиг олон янзын, хэдэн арван библийн орчуулга, Гностик үзлийн нөлөөнд орсон Грек текстийг гажуудуулах мэт зүйлсэд будилдаггүй байсан. Мөн тэдний арван жил болон их дээд сургуулиудад Кинг Жеймс библийг хориглодгүй байсан. Хэдий тэд дахин төрөөгүй ч гэсэн библи бол Бурханы Үг гэдэгт итгэдэг байсан. Тэр бүү хэл Хоёрдугаар Жорж хаан (1727-1760) өөрөө та нарт библи бол Бурханы Үг хэмээн хэлэх байсан! Тэнд арван жилийн сургуульд библийг ерөөс хорьдоггүй байсан. Залуу хүн бүр Библийн түүхийг мэддэг байсан. Библи нь манай улс шиг их дээд сургууль, шүүх, орон нутгийн засаг захиргаандаа хориглогдоогүй байсан. Тэд хэдийн дахин төрөөгүй Христэд итгэгчид ч гэдээ библийг хаахын оронд тэд үүнийг зөвтгөж бас сайшаадаг байсан. Түүнчлэн тэнд засгийн газрын зөвшөөрөл гэж байгаагүй. Хүн бүр ажил хийж, бүгд библид заадаг ёс зүйгээр ажилладаг байсан. Одоо ийм ажил муу байснаас үл хамааран адлагдаж, “Пуритан хөдөлмөрийн ёс зүй” хэмээн дорд үзэгдэх болсон. Түүнээс хойш тэд ажиллаж эсвэл өлсөж байсан ч өнөөгийн бидэн шиг дэмий суух болон төрөл бүрийн этгээд зүйлийг мөрөөдөн суух цаг байгаагүй. Тэдэнд бясалгал хийх, Зен Буддизм, Дорнын ид шид гэх мэт аливаа зүйлээр хөөцөлдөх цаг байгаагүй. Тийм учраас тэдний цөөхөн хэсэг нь чөтгөрт эзлэгдсэн байсан – харин манайд хэдэн мянган (хэрвээ хэдэн сая биш бол) хүмүүс муу ёрын сүнсний хяналтад тарчилж байна.
Ноён Блоггчин минь Вайтфилд болон Весли нарын хамт хэрэгжисэн Агуу Сэргэлтийн өмнөх Английг манайхтай харьцуулах нь үнэхээр буруу юм. Америкийн ард түмнийг Ноагийн үеийн хүмүүстэй харьцуулах нь үнэнд илүү ойр байх болов уу. Христ энэ үеийнхний талаар хэлсэн үг нь өнөөгийн биднийг яг хэлсэн биш гэж үү? Тэр ийнхүү хэлсэн,
“Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно.” (Матай 24:37-39).
Христ бидний үеийг 18 дугаар зууны Английн хүмүүстэй харьцуулаагүй! Тэр биднийг Ноагийн үеийн хүмүүстэй харьцуулсан,
“ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав.” (Эхлэл 6:5-6).
“Бурхан Ноад хандан -Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.” (Эхлэл 6:13).
Манай блогчин найз ингэж хэлсэн, “Энд найдвар байна... Жорж Весли, Иохан, Чарльз Весли нарын сэргэлтээр дамжуулан... сүнс болод ёс суртахууны хувьд уналтад орсон Английг Бурхан аварсан шиг...Бурхан өнөөгийн бидэнд бас энэ зүйлээ хийж чадна.” Тэр Бурхан үүнийг дахиад хийж чадна гэж хэлсэн нь зөв юм. Гэхдээ үүнд асуудал байгаа биш. Бурхан үндэсний хэмжээний сэргэлтийг явуулж чадах эсэхэд асуудал байгаа биш. Асуудал нь Бурхан үндэсний хэмжээний сэргэлтийг бидэн рүү илгээх үү? гэдэгт л байгаа юм. Харин би хариултыг нь “Үгүй” гэдгийг ойлгосон. Өнөөдрийн үгийг үзвэл,
“Тэгэхэд ЭЗЭН надад -Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна” (Amos 8:2-3).
Миний бодлоор Америк болон Барууны улсуудад ямарч найдвар байхгүй гэж үзэж байна. Байгүй. Өнгөрсөн долоо хоногт Исламын вант улс интернэтэд байрлуулсан мэдэгдэлийг үзээрэй. Парист 17 хүнийг алсаны дараахан эдгээр террорист Муслимчууд Америкчуудад хандан захидал илгээсэн. Тэдгээрийн хоёрт нь ийнхүү бичсэн байсан,
“Бид та нар руу очиж явна. Араа харж яв.”
“Бид зогсохгүй. Бид та нарын эхнэрүүд болон хүүхдүүд гээд бүх зүйлийг чинь мэдэж байгаа.”
Тэд биднийг хүлцэнгүй, дуулгавартай байхаар заналхийлж байгаа бус уу? Энэ бол “Islam” гэдэг үгний жинхэнэ утга юм! Энэ нь “дуулгавартай дага” гэсэн утгатай. Бид тэдэнд захирагдах уу? Тэд Америк болон Барууны улсыг эрхэндээ оруулах уу? Мэдээж үүнийг зөвхөн Бурхан л мэднэ, гэхдээ энд найдвар харагдахгүй байна! Энэ илүү үнэнд ойртоно. Бурхан ингэж хэлдэг,
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Америк болон Европт үндэсний хэмжээний сэргэлт цаашид байхгүй байх болно. Хорьдугаар зууны агуу номлогч Др В.А. Крисвелл ингэж хэлсэн, “Бид гэмт хүмүүс учраас манай ард түмэн ирээдүйгээ байнгын айдас болон муу совингоор харан амьдарч байна... Америкт хаа сайгүй Бурханы эсрэг болон Дэлхийн зүйлс өссөн бий болсоор байна. Одоо шийтгэлийн өдөр ойртож байгаа бөгөөд бид үүнийг мэдэрч байгаа.” Тэрээр Далласын Анхнб Баптист чуулганд пастороор бараг тавин жил ажилласан. Тэр Вилли Грахамын пастор байсан. (W. A. Criswell, Ph.D., Great Doctrines of the Bible – Bibliology, Zondervan Publishing House, 1982, p. 43).
Бид үндэстнээрээ болон ард түмнээрээ шийтгэлтэй нүүр тулж байна. Тийм учраас Америк Библийн эш үзүүлэгт ороогүй юм. Бид нэг их удахгүй агуу үндэстэн байхаа болино. Библийн эцсийн цаг дахь эш үзүүлэгт бид бичигдэх зохистой хүмүүс биш юм! Гэхдээ энэ ишлэл хоёр зүйлд хандсан гэж би урьд нь хэлсэн.
II. Хоёрдугаарт, эшлэл гэм үйлдэн үхэх болсон хүн бүрд хандсан.
Хэрвээ Бурхан дараах үгийг танд хандан хараахан хэлээгүй бол тийм цаг удахгүй ирж болно,
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Хэрвээ Бурхан үүнийг танд хандан хэлбэл энэ нь та үүрд мөнхөд шийтгэгдсэн гэсэн үг юм. Магадгүй танд нэг их урт удаан хугацаа үлдээгүй байж болно. Гэхдээ Бурхан танд хандан “Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” хэмээн хэлбэл та аль эрт Тамын мөнхийн шийтгэлээр шийтгэгдсэн байна. Ийм зүйл яагаад тохиолддог вэ? Учир нь та уучлашгүй гэм нүгэлд холбогдсон учраас тэр юм! Др Мартин Лойд-Жонс “Ариун Сүнсийг эсэргүүцдэг гэм нүгэл” (The Sons of God, хуудас. 230) хэмээх номондоо энэ талаар дурьдсан. Мөн Жоннатан Эдвард, Асахел Неттлетон, Мүүдий, Торре, Жорж В.Труетт болон бусад бүх хуучны номлогчид “Уучлашгүй гэм”-ийн тухай хэлдэг. Др Жон Р.Райс ингэж хэлсэн,
Энд “хүмүүсийн уучлал авч чадахгүй” гэм гэж байдаг. Хэрвээ хүн энэ гэмтэй холбогдвол “тэр энэ дэлхийд байхдаа ч, энэ дэлхийгээс явсан ч аль байсан уучлагдахгүй юм. Уучлагдахгүй гэм гэж байдаг... Уучлагдахгүй гэм нь амьд байх үедээ магад товлосон хугацааг нэг удаа гатлах, магадгүй амьд ахуйдаа чөтгөр буй газар нэвтэрэн орох, магадгүй энэ дэлхийд амьд байхдаа хайр ивээлийн гадна амьдарсан учраас байж болно!... Тиймээ, өнөөдөр ч гэсэн энэ үл уучлагдах гэмтэй холбогдох боломжтой. Сайн мэдээ сонсоод гэм нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрсөн, гэм нүгэл нь илчлэгдэн, Аврагч хэрэгтэйг мэдсэн гэмтэн бол уучлагдашгүй гэмд өртөх маш аюултай нөхцөлд байдаг. (Др John R. Rice, Crossing the Deadline, Sword of the Lord, 1953, хуудас 3-4).
Хэрвээ Бурхан үндэстнүүдийг хэлтрүүлэхгүй байгаа бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй байж чадна! Хэрвээ үндэстнээрээ ийм уучлагдашгүй гэмтэй холбогдож болдог юм бол та ч гэсэн тэгэх боломжтой. 1Иохан 5:16-д ингэж хэлсэн байдаг, “Үхэлд хүргэх нүгэл гэж бий.” Кайн ийм гэмтэй холбогдсон бөгөөд Бурхан түүнтэй харилцаагаа бүрэн тасалсан. Хэдий тэр нилээд жил амьдарсан ч гэсэн аврагдах ямарч найдваргүй болсон. Мосэгийн үед Фарао энэ гэм нүгэлд унасан бөгөөд Бурхан түүнийг орхисон. Хэдий тэр нилээд жил амьдарсан ч гэсэн аврагдах ямарч найдваргүй болсон. Иудас энэ гэмтэй холбогдсон бөгөөд Бурхан түүнд үүнийг өгсөн – тэр урваснаасаа хойш хэдхэн цаг амьдарсан хэдийч аврагдах ямарч боломжгүй болсон! Хэрвээ та Ариун Сүнсний эсрэг зогсон Есүст итгэхээс татгалзвал Бурхан танд энэ шийтгэлийг тохох тэр өдөр цаг ирэх болно! Тиймээс энэ үг Бурханаар хэлэгдсэн юм,
“Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.” (Амос 8:2).
Др Жон Р.Райсийн зохиосон энэ дууны үгийг анхааралтай сонсоороо,
Чи одооч гэсэн Аврагчийг эсэргүүцэн хүлээсээр, цагаа үрж байна;
Тэр их тэвчээр дунд анхааруулж, Элэгсэг байдал дотор хүсч байгаа;
Ингэж чи хориглосон жимс идэж, Сатаны амлалтад итгэсэн;
Иймээс чиний зүрх сэтгэл хатуурч; гэм оюун санааг чинь бүрхсэн.
Чи өршөөлгүйгээр шийтгэлтэй тулгарах нь харамсалтай байх болно
Сүнс орхин одох хүртэл чи хөдөлж ядан удааширдаг;
Хэрвээ үхэл чамайг олон найдвар тасарвал юу зовоож шаналгана,
Чи хөдөлж ядан удааширдаг бөгөөд маш удаан хүлээдэг!
(“Хэрвээ чи удвал” Др John R. Rice, 1895-1980).
Энэ өглөө би таниас хүсч байна – Цаг олдож байгаа дээрээ гэм нүглээсээ эргээд Есүст одоо итгэ. Есүс Христэд одоо итгэ – Бурхан Израйльд тохсон шиг зүйлийг, Амосын үед Амазиад тохсон шиг! Кайнд тохсон шиг! Фараод тохсон шиг! Иудаст тохсон шиг! Тэр танд тохох өдөр ирж болно!!! Христ рүү ир. Хожимдохоосоо өмнө Христэд одоо итгэ! Библи ийнхүү хэлсэн,
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.” (Сургаалт үгс 3:5)
Есүст итгэ. Түүний Цус чиний бүх гэм нүглийг бүрхэн цэвэрлэх болно. Түүний загалмай дээрхи үхэл бүх гэм нүглийг чинь цайруулж, мөнхийн уур хилэнгээс аврах болно. Түүний үхлээс дахин амилалт чамд амь болон найдвар өгөх болно! Одоо Есүст итгэ, тэгээд чиний гэмийг уучлах болно! Др Чан та залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Амос 7:14-8:3 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Хэрвээ чи удвал” (Dr. John R. Rice, 1895-1980).
үндэс АМЕРИК БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЭГТ БАЙДАГГҮЙН УЧИР (“AМЬД ЯВАХ ЭРХ”-ИЙН ТУХАЙ НОМЛОЛ НЯМ ГАРАГ) Доктор Р.Л.Химерс “Тэгэхэд ЭЗЭН надад -Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.” (Амос 8:2-3). (Амос 7:17) I. Нэгдүгээрт, уг эшлэл Америк болон Барууныханд хандсан.
II. Хоёрдугаарт, эшлэл гэм үйлдэн үхэх болсон хүн бүрд хандсан.
|