Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
АГУУ БУРХАН- ХҮЧИРХЭГ БОЛОН АЙМШИГТАЙ!A GREAT GOD – MIGHTY AND TERRIBLE! Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад ...тустай.” (II Тимот 3:16). |
Бид библиэ дэлгээд Бурханы Өөрийнх нь илчлэлтийг уншидаг. Би Др А.Крисвэйлийн (1909-2002) хэлсэн үгнээс сэдэвлээд өөрийнхөөрөө тайлбарлая – Бидэнд сурч судалсанаар мэдэж чадах олон зүйл бий. Бид үр хийгээд хөрс, мод бут хийгээд үр жимс, ус хийгээд эрдэс бодис, загас хийгээд мал амьтан, таталцалын хүч хийгээд од гаригсийн хөдөлгөөнүүд мэдэж чадна. Бид сурч судлан ажигласнаар байгаль дэлхийн маш олон зүйлийг мэдэж чадна. Гэхдээ яг үүний цаад утга учир нь юу байдаг юм болоо? Энэ ертөнцөөс бидний сурч мэдсэн зүйлсийн цаана чухам ямар утга учир байгаа юм болоо? Амьдралын утга учир хийгээд зорилго нь юу юм болоо? Дэлхий хийгээд од гаригс, орчлон ертөнц бүхнийг бүтээсэн тэр хэн юм болоо? Учир шалтгаан хийгээд сурч мэдэхээр зөвхөн өнөөг хүртэл явж чаддаг. Гэхдээ бид гадна талын бодит байдалд дулдуйдаад хол хүрч барахгүй. Бид харж, мэдэрч, үнэрлэж, сонсох байдлаар аливаа зүйлийн чандад орших утга учрыг – мэдэж чадахгүй.
Бид од эрхэс рүү үргэлж харж чаддаг бөгөөд эдгээрийг бүтээсэн хэн ч бай үнэхээр агуу бөгөөд хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдэг дүгнэлтэд хүрдэг. Гэхдээ Түүний нэр хэн бэ? Тэр хэнтэй адилхан бэ? Тэр биднийг мэдэх үү? Тэр биднийг нэрээр минь дуудаж чадах уу? Бид оддыг үргэлж судалж чадах боловч Түүнийг ерөөсөө мэддэггүй.
Бид шингэж буй нарны гоо үзэсгэлэн, цэцэрлэгт хүрээлэнд буй үзэсгэлэнтэй моддыг, газраас ургаж буй цэцэгсийг хараад сэтгэл хөдөлдөг. Бид байгаль дэлхийн бүхийл сайхныг хараад догдолдог. Тиймээс бид эдгээрийг бүтээсэн хүн нь гоо үзэсгэлэн, өнгө будаг хийгээд төгс зохицолд дуртай юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Гэхдээ Тэр хэн юм болоо? Тэр юунд дуртай юм болоо? Бид солонго хийгээд үүлс, Гранд Канион дахь өнгө будгын хослол, сэтгэл булаам Аризона дахь жаргаж буй нарны учрыг таньж мэдсэн. Бид үүнийг үргэлж судалж, мэдэж чадсан боловч Түүнийг огт мэддэггүй. Нийгэм болон ёс суртахуун судлалаар.
Бид өөрсдийгөө ч харж чаддаг. Бид дэлхийн соёл иргэншлийг таньж мэдэж чаддаг. Бид нийгэм болон ёс зүйг судалсанаар хүн төрөлхтөнийг эмх цэгц болон ёс зүйтэй бүтээсэн байна гэсэн дүгнэлтэд хүрч болно. Гэхдээ Тэр хэн хийгээд Түүний нэрийг хэн гэдэг юм болоо? Тэр биднийг мэдэх үү? Бурхан биднийг хэрхэн бүтээсэн юм болоо? Эдгээр зүйлс гарцаагүй биднээс далдлагдсан байдаг. Эдгээр зүйлс нь зөвхөн Бурханы Өөрийнх нь илчлэлт хийгээд тодруулгаар л бидэнд ойлгогдож чадна. Хэрвээ Бурхан Өөрийгөө үл илчилбэл бид хэзээч Түүнийг таньж чадахгүй. (“Өөрийгөө илчилсэн Бурхан” W. A. Criswell, Ph.D зохиолоос сэдэвлэсэн.).
Гэхдээ Бурхан библиэр дамжуулан Өөрийгөө бидэнд илэрхийлсэн. Элч Петр Библи бол “харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүү” (II Петр 1:19) хэмээн хэлсэн. Би шашныг бараг хагас зуун жил гаруй судалж байна. Дэлхийд 600 гаруй шашин байгааг бид сонссон. Эдгээрээс аль нь жинхэнэ вэ? Яаж бид үүнийг мэдэх вэ? Бид дэлхийн шашнийг байнга судалж байгаа ч одоог хүртэл Түүнийг таньж чадахгүй байна. Бурхан Өөрийгөө бидэнд илэрхийлэх хэрэгтэй байсан. Энэ бол Түүний хийсэн зүйл юм. Бурхан Өөрийгөө “Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад тустай.” (IIТимот 3:16) хэмээн библиэр дамжуулан хүн төрөлхтөнд илэрхийлсэн. Библи бол Бурханы талаар мэдэж болох цорын ганц найдвартай эх сурвалж. Библи байхгүй бол бид Бурханы талаар мэдэхгүй байх байсан. Бид Бурхан бол Гуравлаар оршидог гэдгийг ч мэдэхгүй байх байсан. Бид Бурханы хаа сайгүй оршидог, бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, Түүний маргашгүй, ариун, зөвт, шудрага, эелдэг зөөлөн, үнэнч байдал зэрэг өвөрмөц байдлуудыг ч мэдэхгүй байх байсан. Хэрвээ Бурхан библиэр дамжуулан эдгээрийг бидэнд илчлээгүй бол Бурханы талаархи эдгээр зүйлсийг мэдэж чадахгүй байх байсан. Жинхэнэ Бурханы талаархи бидний мэддэг бүх зүйл библиэс учирт юм,
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа заахад... тустай.” (II Тимот 3:16).
Гэмийг шийтгэдэг Бурханы талаар бид юу хэлэх вэ? The Interpreter’s Bible цувралын зохиолч, библийг эсэргүүцэгч Др Жорж Биттрик “Энэ Бурхан бол миний чөтгөр” хэмээн хэлсэн. Тэр библид байгаа Бурхан бол “чөтгөр” хэмээн хэлсэн. Роберт Ингерсолл библид байгаа Бурханыг “Харгис хэрцгий Бурхан” гэж нэрлээд “Би Түүнийг үзэн ядаж байна.” Хэмээн хэлсэн. Гэмийг шийтгэдэг Бурханыг үзэн ядах байдал нь оюутнуудын багш нараасаа сонсодог танил үг. Гэхдээ Жорж Биттрикт Бурханы шийтгэлийг үгүйсгэх тодорхой үндэслэл байгаагүй, харин өөрийнх нь өрөөсгөл хандлага байсан. Ингерсоллд Бурханыг “Харгис хэрцгий” гэж нэрлэх тодорхой үндэслэл байгаагүй, харин өөрийнх нь өрөөсгөл хандлага байсан. Танай сургуулийн багш нарт Бурханыг эсэргүүцэх тодорхой үндэслэл байхгүй, харин өөрийнх нь өрөөсгөл хандлага юм.
Тэдний буруу гэдгийг бид яаж мэдэх вэ? Тэд Бурханы талаархи зүйлсээс илүү ихийг бид яах мэдэж чадах вэ? Хариулт нь өнөөдрийг үгэнд байна.
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад... тустай.” (II Тимот 3:16).
Библийн бүхийл Грек болон Еврей үгнүүд “theopneustos” буюу (онгодоор, ‘Бурханы-амьсгалсанаар’) бөгөөд заахад (didaskalian – сургах, заах) тустай (ōphĕlímos –ашигтай). Герман эрдэмтэн Др Фритз Риенекер ийнхүү хэлсэн, “[Библи бол] Бурханы амьсгалснаар гэдэг бол...Эртний еврейчүүд Бурханы Сүнс эш үзүүлэгч нарын дотор оршиж, тэдэнд түшиглэн, тэднээр ярьж байсан учраас тэдний үгнүүд тэднээс өөрсдөөс нь бус, харин Бурханы амнаас гарч байсан учраас тэд Ариун Сүнсэнд хөтлөгдөн ярьж, бичиж байсан хэмээн сургадаг байсан. Эртний чуулганы бүхийл [бүрэн төгс] гэрээ энэ үзэл дотор байсан. (Fritz Rienecker, Ph.D, Грек Шинэ гэрээний хэл шинжлэлийн зарчим, Герман хэлнээс орчуулсан Cleon L. Rogers, Jr.; note on II Тимот 3:16 тайлбар).
Тийм учраас библи бол үг бүр нь Бурханы үгээр онгод орсон гайхамшигтай үнэт эрдэнэ юм. Еврей болон Грек үг бүр нь “Бурханы Өөрийнх нь амнаас гарсан” юм! Бид Бурханы талаар юуг ч мэдэхийг хүслээ гэсэн энэ нь Библиэс л байх бөгөөд өөр хаанаас ч биш юм. Лүүтэр үүний талаар “Ганц хувь бичээс буюу sola scriptura” хэмээн нэрлэсэн. Энэ нь библи бол бидний итгэл үнэмшил хийгээд сургаал номлолын цорын ганц эх сурвалж гэсэн утгатай. Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Эцэст нь бид хоёр үндсэн санаан дээр тулж ирдэг. Бид библи бол эрх мэдэлтэй гэж үзэх, эсвэл бид хүмүүсийн санаанд итгэх гэсэн... Библийн бүхийл тайлбар энэ бол Бурханы ер бусын илчлэлт гэдгийг хэлдэг. (Бурхантай нөхөрлөл, Crossway Books, 1993, хуудас. 104). Тиймээс хүмүүс надад “Энэ бол чиний л үзэл бодол” гэх үед нь – Би “Үгүй, энэ бол миний санаа бус, энэ бол Бурханы үгээр илэрхийлэгдсэн тодорхой сургаал болсон Библийн санаа” гэж хариулдаг. Тэгэхээр тэд, “Гэхдээ чи үүнийгээ яаж тайлбарлах вэ?” гэдэг. Би “Энэ нь сонинг тайлбарлахтай л адил. – Бид тэнд юу бичигдсэн талаар л ярьдаг.” гэсэн.
Орхигдсон хүмүүс үүнд дуртай байдаггүй. Яагаад ингэдгийг мэдэх үү? Учир нь тэд Чөтгөрийг сонсож байгаа учраас юм. Чөтгөр бидний анхны ээж болсон Еваг Бурхан үнэхээр тэгж хэлээгүй (Эхлэл 3:1-5)гэсэн үгээрээ түүнийг эргэлзээнд оруулсан. Чи Бурханд итгэж чадахгүй гэсэн санаа бол хүнийг уналтад оруулж, хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэсэн зүйл юм! Бурхан минь бидэнд туслаач! Жинхэнэ Бурханы талаар бидний мэдэж буй бүхийл зүйлс зөвхөн библиэс ирдэг. Миний хэлж буй “Жинхэнэ Бурханы талаар бидний мэддэг бүхийл зүйлс” гэдгийг анхаар. Коран судраас биш. Мормоны номноос бус, Мари Бакер Эддийн Шинжлэх ухаан болон Эрүүл мэнд номноос бус, зэрэмдэглэж, санаатайгаар буруу орчуулсан Иохавагийн гэрчийн Библиэс ч бус юм. Жинхэнэ Бурханы талаар бидний мэддэг бүхийл зүйлс Библиэс ирдэг. Тэгвэл Бурханы талаар библи юу гэж хэлдэг вэ? Өнөөдөр Бурханы талаар хүмүүсийн хэлдэг зүйлсээс Бурхан хичнээн ялгаатай талаар библи юу хэлдэг вэ? Гудманд байгаа жирийн хүн Бурханы талаархи хоёр зүйлийн аль нэгийг л боддог. Тэд дараах зүйлийн аль нэгийг л боддог,
1. Бурхан байдаггүй.
2. Бурхан бол зөвхөн Хайрын Бурхан бөгөөд гэмийг хэзээч шийтгэхгүй.
Гэхдээ эдгээр санаануудын аль нь ч Библиэс биш юм. Эдгээр санаа хоёулаа хүнээс бөгөөд жинхэнэ Бурханыг тайлбарладгүй.
Тиймээ, Библи Бурхан бол хайр (I Иохан 4:16) хэмээн заадаг. Гэхдээ бас Бурхан бол шийтгэдэг Бурхан гэдгийг ч хэлдэг. Библид Бурханы шийтгэл болон уур хилэн Түүний хайраас илүү ихээр гардаг. Др Лойд Жонс “Хэрвээ та Библиэс шийтгэлийн талаархи хэсгийг түүж бичвэл цаана нь маш бага хэсэг үлдэнэ.” хэмээн хэлсэн. (Сайн мэдээний зүрх, Crossway Books, 1991, хуудас. 98). Өөр нэг хэсэгт Др Лойд Жонс “Бурханы уур хилэнгийн сургаалд итгэдгүй хүмүүсийн үндсэн асуудал бол библийн дагуух Бурханы илчлэлтэд итгэхгүй байгаа явдал юм. Тэд өөрсдөө буй болгосон Бурханыг дагадаг.” (Бурханы хамгийн дээд зорилго (Ром 9), Үнэн итгэлийн үлгэр жишээ, 1991, хуудас. 212).
Бурханы уур хилэн, Бурханы шийтгэл бол Хуучин болон Шинэ гэрээнд гардаг сургаалууд юм. Өнгөрсөн долоо хоногт би Их үеэр дэхь Бурханы шийтгэлийн талаар уншисан.
“Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин үлдээхгүй” (Эхлэл 6:7).
“Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.” (Эхлэл 6:13).
“Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.” (Эхлэл 7:23).
Энэ бол Бурханы шийтгэл! Би бас Содом Гоморрагын шийтгэлийг уншисан.
“ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.” (Эхлэл 19:24-25).
Энэ бол Бурханы шийтгэл! Тэгээд би Египетийн дээр буулгасан Бурханы аймшигтай шийтгэлийг уншисан – Еврей хүмүүсийг чөлөөлөхөөс татгалзсан тэднийг Бурхан хэрхэн шийтгэснийг уншисан,
“Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо. Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.” (Египетээс гарсан нь 12:29-30).
Энэ бол Бурханы шийтгэл! Тэгээд би Аароны хүү Надаб болон Абиху нарын шийтгэлийн талаар уншисан,
“Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар өөрсдийн бойпоруудыг авч, түүн дотор гал хийгээд дээр нь утлагыг тавьж ЭЗЭНий өмнө Түүний тэдэнд тушаагаагүй ёс бус галыг өргөв. ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав.” (Левит 10:1-2).
Энэ бол Бурханы шийтгэл! Тэгээд би Амралтын өдөр мод цуглуулсанаар хуулийг зөрчсөн хүний тухай уншисан.
“Дараа нь ЭЗЭН Мосед -Тэр хүн заавал үхэх ёстой. Бүх чуулган түүнийг хуарангийн гадна чулуугаар чулуудах ёстой хэмээн айлдав. Тиймээс бүх чуулган түүнийг хуарангаас гарган, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор түүн уруу үхтэл нь чулуу чулуудав.” (Тооллого 15:35-36).
Энэ бол Бурханы шийтгэл! Дараа нь би Мосэг дагаж байхдаа түүнийг эсэргүүцсэн Кора болон бусад хүмүүсийн талаархи шийтгэлийг уншисан:
“Тэрээр энэ бүх үгсийг хэлж дуустал, тэдний доорх газар хагаран цуурч, газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа. Тийнхүү тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош явав. Газар тэдний дээр хаагдаж, тэд чуулганы дундаас мөхөв. Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд -Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв. Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.” Тооллого 16:31-35).
Энэ бол Бурханы шийтгэл! Тэгээд би Дэд хуулиас уншисан,
“Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.” (Дэд хууль 10:17).
Тэгээд цааш нь ийнхүү хэлсэн,
“ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан,” (Дэд хууль 10:20).
Энэ ч гэсэн бас Бурханы шийтгэл!
Эдгээр бүх зүйл нь Мосэгийн таван ном болох Пентатухд гарсан. Эдгээр нь ердөө л Библийн эхний таван номд гарч байгаа Бурханы шийтгэлийн нэгээхэн хэсэг! Энд Тэрээр “Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан.” Хэмээн нэрлэгдсэн. (Дэд хууль 10:17).
Тэгээд Бурхан зөнч Исаиагаар дамжуулан ийнхүү хэлсэн, “Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн.” (Исаиа 63:3) Зөнч Нехемиа Түүнийг “Агуу болон аймшигт Бурхан” (Нехемиа 1:5) хэмээн дуудсан. Зөнч Даниел Түүнийг “Агуу болон айдас төрүүлсэн Бурхан” (Даниел 9:4) хэмээн нэрлэсэн.
Гэхдээ хэн нэгэн нь “Наадах чинь Хуучин гэрээн дэх Бурхан. Би одоо Шинэ гэрээн дэхь Бурханд итгэдэг” хэлж болох юм. Энэ нь таныг Шинэ гэрээг үгүйсгэж болхыг харуулдаг! Шинэ гэрээнээс бид “Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.” (Еврей 10:31) гэснийг уншидаг. 2Коринт 5:11-д элч Паул ийнхүү хэлсэн, “Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг.” Эзэн Есүс Христ шийтгэл болон Тамын талаар библид байгаа хэнээс ч илүү ихээр ярьсан. Христ ийнхүү хэлсэн,
“Тэд мөнх шийтгэлд орох юм” (Маиай 25:46
Христ ингэж хэлсэн,
“Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр.” (Матай 18:9).
Христ ингэж хэлсэн,
“Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна.” (Матай 13:41-42).
Христ аврагдалгүйгээр Тамд орсон баянд ийнхүү хэлсэн,
“Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр "Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг.” (Лука 16:23-24).
Шинэ гэрээний сүүлийн номд ийнхүү хэлдэг,
“тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана...” (Илчлэлт 14:10-11).
Үгүй ээ, та Шинэ гэрээнээс хорогдох байр олж чадахгүй! Библийн бүхийл хэсэгт эхнээсээ эцэс хүртэл Бурхан бол “хүчирхэг бөгөөд айдас төрүүлсэн агуу Бурхан” (Дэд хууль 10:17).гэдэг нь харагддаг.
Цорын ганц найдвар бол Эзэн Есүс Христэд итгэх явдал юм. Бурхан Түүнийг Загалмай уруу үхүүлэхээр явуулсан – гэм нүглийг чинь төлөөсөнд, Өөрийнхөө Цусаар чиний гэмийг арилгахын төлөөнөө. Бурханы уур хилэн болон шийтгэлээс зугтах өөр ямарч арга зам байхгүй! Элч Паул ийнхүү хэлсэн, “Эзэн Есүст итгэгтүн. Чи аврагдана гэлээ.” (Үйлс 16:31). Библид “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ.” (Сургаалт үгс 3:5). Мөн Эзэн Есүс Христ ийнхүү хэлсэн,
“Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно.” (Марк 16:16).
Ноён Гриффит та “Тэр цусыг харахдаа” дууны нэг, хоёрдугаар бадгийг дуулж өгнө үү.
Бидний Аврагч Христ загалмай дээр үхсэн,
Гэмтний төлөө үхэн бүхийл өрийг нь төлсөн.
Өөрийнхөө сүнсийг Хурганы цусаар ариусга
Би чамайг алгасна, дээгүүр чинь өнгөрнө.
Тэр цусыг харахдаа, Тэр цусыг харахдаа,
Тэр цусыг харахдаа, Би чамайг алгасна, дээгүүр чинь өнгөрнө.
Гэмтнүүдийн тэргүүн, Есүс аврах болно;
Тэр бүхнээ хийх болно гэж амласан;
Гэмтний төлөөх оргилуур нээгдсэн,
Би чамайг алгасна, дээгүүр чинь өнгөрнө.
Тэр цусыг харахдаа, Тэр цусыг харахдаа,
Тэр цусыг харахдаа, Би чамайг алгасна, дээгүүр чинь өнгөрнө.
(“Тэр цусыг харахдаа” John G. Foote, 19 дүгээр зуун).
Др Чан та бидний төлөө залбирч өгнө үү. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме Илчлэлт 14:9-11 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тэр цусыг харахдаа” (John G. Foote, 19 дүгээр зуун).
|