Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТМАС БАЯРЫН СОЛИОРОЛ

CHRISTMAS HOLIDAY MADNESS!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, November 30, 2014

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” (Номлогчийн үгс 9:3).


Соломон хаан Номлогчийн үгсийг бичсэн. Тэр амьдралдаа маш олон төрлийн рекордыг тогтоосон. Тэр өөрийнхөө сэтгэл зүрхийг хангах бүх зүйлийг эдэлж үзэхээр чармайн амьдарсан. Тэр эрдэм мэдлэгийн оройд гарахаар хичээн зүтгэсэн. Тэр жаргал цэнгэлийг хөөцөлдсөн. Тэр баян тансаг амьдралыг эрэлхийлсэн. Тэр олон төрлийн шашин шүтсэн. Нэр алдарыг ч хөөцөлдсөн. Тэр ёс зүйтэй байхаар ч хичээсэн. Эцэст нь тэрээр “бүх зүйл утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил” (Номлогчийн үгс 1:14; 2:11, 17) гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр бүгдийг үзэж, бүгдийг эдэлж хэрэглэсэн ч эдгээр нь ямарт утгагүй хоосон санагдсан. Энэ нь элч Иоханыг ч гэсэн “Ертөнц хийгээд түүний хүсэл таячаад өнгөрнө.” (I Иохан 2:17) хэмээн дүгнэхэд хүргэсэн.

Номлогчийн үгс 9:3 нь үнэхээр гутранги үзэл шингэсэн. Энэ нь хүн төрөлхтөний байдлыг маш сөргөөр харуулдаг. Мэдээж би Соломон хаан үнэхээр зөв хэлсэн гэдэгт итгэдэг. Тэр энэ эшлэлд үнэхээр үнэн гурван зүйлийг хэлсэн бөгөөд энэ нь библийн бусад хэсэгтэй ч гэсэн зохицож байдаг.

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” (Номлогчийн үгс 9:3).

I. Нэгдүгээрт, Соломон хаан ийнхүү хэлсэн, “Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн.”

Тэр энэ зүйлийг өөр хэсэгт маш тодорхой илэрхийлсэн,

“Газар дэлхий дээр сайныг үйлдэн гэм нүгэл хийдэггүй зөвт хүн гэж байхгүй.” (Номлогчийн үгс 7:20).

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн.” Энэ бол өнөөдөр ихэнхи хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй зүйл. Бид байнга л “Хүн бол ерөнхийдөө дажгүй гэж боддог.” гэсэн үгийг байнга сонсодог. Гэхдээ энэ үзлийг Библи болон учир шалтгаан талаас хүлээн зөвшөөрдөггүй! Учир гэвээс “Хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн” аж! Сонин сэтгүүл уншаарай. Телевизийн мэдээнүүдээ үзээрэй. Энд хорон муу зүйлийн талаар маш их, харин сайны талаар тун бага байдаг. Эцсийн эцэст тэр “сайн” гээд байгаа зүйл нь хувиа хичээсэн эсвэл бардам байдлаас эх үндэстэй учраас энэ бол бас л хорон муутай адилхан юм! Учир шалтгаан нь Соломоны “Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн.” гэсэн үг үнэн болохыг дахин дахин харуулж байдаг.

Одоо библийн өөр хэсгээс нэгэн төгсгөл болсон Үерийн өмнө хүмүүсийн гэмт зан чанар болон бүхэлдээ завхарсан байдлын талаар хэрхэн өгүүлсэнийг хамт үзье,

“ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,” (Эхлэл 6:5).

Агуу сайн мэдээ тараагч Жон Веслигийн (1703-1791) “Гэмийн уг чанар” хэмээх алдартай номлолдоо өнөөгийн хүмүүс нь Үерийн өмнө байсан хүмүүстэй адилхан ажсжжэ хэлсэн,

[Үерээс хойш] хэдэн мянган жилийн дараа Бурхан Давидаар дамжуулан ийнхүү тунхагласан, “[Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.” Дуулал 14:3; Ром 3:10]. Үүнийг бүх эш үзүүлэгчид хүлээн зөвшөөрч гэрчилдэг... Исаиа [ийнхүү хэлсэн,] “Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна. Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.” [Исаиа 1:5-6]. Үүнтээй адил зүйлийг ч гэсэн Элч нар хэлдэг. Хүний энэ төрөлх байдлын талаархи үнэнийг бид энэ бүгдээс суралцдаг... хүний зүрхний бодол санаа бүр зөвхөн “хорон муу” гэсэн зүйлээр одооч гэсэн хорон муу бөгөөд энэ нь “үргэлж” ийм байдаг. (John Wesley, M.A., “Original Sin,” The Works of John Wesley, Baker Book House, 1979 reprint, volume VI, pp. 57, 58).

Зөнч Иеремиа ийнхүү хэлсэн,

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 17:9).

Тиймээс бид библийн аль ч хэсэг Соломоны “Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн.” гэсэн үгийг баталж байгааг хардаг. Мөн түүнчлэн “Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн” гэдэг нь өнөөгийн телевиз радио, сонин сэтгүүлээр өдөр бүр нотлогдож байгааг бид хардаг.

II. Хоёрдугаарт, Соломон хаан ийнхүү хэлсэн, “амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ.”

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” (Номлогчийн үгс 9:3).

Еврей хэлнээс орчуулагдсан “солиорол” гэсэн үгний язгуур үг нь “мунхаг” гэсэн утгатай. (Strong, #1984). Уг жинхэнэ үг нь “howlelah” буюу “солиорол” гэсэн утгатай. (Strong, #1947). Солиорол, галзуурал, самуурал, догшин ширүүн, зэрлэг – гэсэн эдгээр үгнүүд ойролцоо утгатай! “Амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ.” Стронг тайлбар тольд эдгээр Еврей үгний язгуур утгыг “найр наадам хийх, мунхаг байх, хөгжилдөх, хэдэрлэх” гэж тайлбарласныг бид мэднэ. Матай Хенри эдгээр хүмүүсийн талаар, “тэд бол солиорсон хүмүүс, бүхийл баяр цэнгэлээ тэд бид бол ивээгдсэн хүмүүс хэмээн үздэг боловч энэ нь ... ухаан самуурсан [галзуу] хүний мөрөөдлүүд болон уран зөгнөлтэй адилхан.” (Matthew Henry’s Commentary on the Whole Bible, Hendrickson Publishers, 1996 reprint, volume 3, p. 849; Сургаалт үгс 9:3 тэмдэглэл).

Хүмүүсийн зүрх сэтгэлийн солиорол нь маш олон төрлийн хиймэл шүтээнд мөргөх байдалд хүргэдэг. Зөнч Иеремиа ийнхүү хэлсэн, “тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.” (Иеремиа 50:38) – “Амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ.” (Номлогчийн үгс 9:3). Өнөөгийн бидний үеийн хүмүүс ч гэсэн “шүтээнүүдэд ухаанаа алдсан.” – порнограф, матерлизм, гэм нүглийн тааламжит байдал, агуу шүтээн болох “зугаа цэнгэл” гэсэн шүтээнүүдэд боолчлогдож байна.

Хүмүүсийн зүрх сэтгэлийн солиорол хамгийн сайн харагддаг үе бол жил бүрийн “баярын өдрүүд” юм. Христмас болон Шинэ жилийн баяраар хүмүүсийн зүрхний солиорол галт уулын дэлбэрэлт мэт болдог! Др А.В Тозер (1897-1963) ийнхүү хэлжээ,

Солиорлын байдал нь хүмүүсийг эзэмдээд дараа нь хүн нэг бүрийг байгаа байдлаас нь өөр... галзуурлын байдалд авчирдаг. Энэ бүгд юуны төлөө болохыг асууж зогсоох хэн ч байдаггүй, харин үнэндээ эмнэлэгт хэвтээгүй эсвэл шоронд ороогүй хүн бүр хаа сайгүй нэгээс нөгөө газар уруу үймэлдэн эргэлдэцгээх болдог. Хорьж дийлэхгүй хүсэл тэмүүлэл бидний ихэнхийг салхи шуурганаар наалддаг хумхийн тоос шиг эзэмдэж, эргэлдэж, биднийг хөөргөж маш аюултай толгой эргэм байдалд оруулдаг... (A. W. Tozer, D.D., “Халуун зуны солиорол” in God Tells the Man Who Cares, Christian Publications, 1970 edition, p. 127). Др Тозерын талаар энд дараад уншаарай.

Тавиад жилийн өмнө “Халуун зуны солиорол” номондоо Др Тозерын хэлсэн зүйл их л биш бол Өвөл Намрын “баяр”-аар одоо ч гэсэн адилхан хэвээр байгаа. Талархалын, Христмасын, Шинэ жилийн баяраар тэд байгаа газраасаа өөр хаа нэгтээ “зугаацан цэнгэх”-ээр “галзуурсан оролдлого” хийхээр хэсүүчилдэг. Талархалын баяраар хэдэн мянган хүн нисэх онгоцны буудал дээр овоорч хэдхэн цагийн “зугаа цэнгэл” гэх зүйлийн төлөө Зүүнээс Баруунаас хойш явах гэж хичээцгээдэг. Тэдний хэн нь ч Бурханд талархал өргөхөөр цуглаанд явах талаар боддоггүй!

Энэ “баярын солиорол” Халловины үеэр болдог. Энэ цуглаанд хэдэн удаа ирж байсан залуу бүсгүй Халловины баярын хувцасаар “гоёхын” тулд цуглаанд ирэхгүй байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр Халловины хувцасаа өмсөж бэлтгэхийн тулд 10:30-ын өглөөний цуглаанаа таслах хэрэгтэй болсон! Эцэст нь үдээс хойш 2 цагт Халловины баяр нь эхэлсэн бөгөөд тэрээр чөтгөр шулам эсвэл айдас төрүүлсэн вампир мэт араатан шиг хувцаслахын тулд нилээд хэдэн цагаа үүнд зарцуулсан! Энэ юу вэ, Солиорол – баярын солиорол уу? “Тэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.” (Иеремиа 50:38) – “Амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ.” (Номлогчийн үгс 9:3).

Энэ маш муу зүйл болно! Энэ “баярын” ухаан мэдрэлээ алдсан солиотой байдалд хүмүүс Др Тозерын “хүн нэг бүрийг [байгаа байдлаас] нь өөр... галзуурлын байдалд авчирдаг.” гэж хэлсэн шиг самуурцгаах болно. Христмас болон Шинэ жилээр ихэнхи хүмүүс гэртээ үлдэх эсвэл цуглаанд явахар ерөөс анхаарахгүй! “Хорьж дийлэхгүй хүсэл тэмүүлэл [тэдний] ихэнхийг салхи шуурганаар наалддаг хумхийн тоос шиг эзэмдэнэ” – энэ нь тэднийг “Зугаа цэнгэл” гэсэн Америк шүтээний араас хөөцөлдөх өвчинд нэрвүүлж маш хэрцгийгээр хөмрөн хаядаг.

1940-өөд оны үед намайг хүүхэд байхад хүмүүс “баярын” үеэр гэртээ үлдэх болон цуглаандаа л явдаг байсан. Харин өнөөдөр тэд Талархалын, Христмасын, Шинэ жилийн баяраар “солиорох”-оор явж байгаа мэт санагддаг. “Тэдний...зүрхэн дэх солиорол” нь тэднийг гэр орноос нь сүм чуулганаас нь гаргаад “Зугаа цэнгэл” хэмээх хамгийн агуу шүтээнд мөргөх солиотой байдалд хүргэдэг. Та ийм галзуу солиотой хүнийг Христмас болон Шинэ жилээр цуглаанд ирнэ хэмээн найдаж чадахгүй. Та тэгж чадах уу? Өнөө цагийн хүмүүс рүү довтолж байгаа хамгийн гол зүйл бол зугаа цэнгэлд солиорсон хүний оюун ухаар юм.

Би “баярын” үеэр залуучуудыг өөрсдийнхөө цуглаанд байцгаа хэмээн хэлсэнийхээ төлөө -“хуулийг чанд сахигч” харгис амьтан – өөдгүй- гэсэн муу үгээр хэлүүлэх болсон. Гэхдээ би үүнд бууж өгөөгүй! Христ ийнхүү хэлсэн,

“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.” (Лука 6:22-23).

Др А.В Тозерын хэлсэн шиг номлогч бүр энэ “баярын солиорлын” эсрэг ярихыг дэмжидэг байгаасай гэж би хүсдэг! Өнөө цаг бол номлогчид эдгээр матерлизм, согтуурал, “баяруудын” садар самуун явдалын эсрэг үгээ хэлэх мөч биш гэж үү? Өнөөдөр номлогчид Др Тозерын хэлсэн шиг ярих ёстой цаг биш гэж үү? Бидэнд Др Тозерынх шиг хүмүүсээ энэ галзуурсан “үхлийн бүжгээс” – манай эдийн засгийн уналтаас, соёлын уналтаас аврах зөнч мэргэн үгс хэрэгтэй – манайхан эртний Ромын эзэнт гүрэн шиг бүр ихээр чамин ганган зүйлс, аялалууд, “зугаа цэнгэл”, спортын арга хэмжээнүүд, хар тамхи зэргийн төлөө чарлаж орилсоор Америкчууд унаж байна!

Лас Вегасын аялалаар доошилж! Сан Франциско – Сан Диегогын аялалаар доошилж байна! Содом, Гоморра “эргэн тойрных нь хотууд” (Иуда 7)-аас Христмас эсвэл Шинэ жил рүү зугтаах газар үгүй болсон! “Баярын” солиорлоос татгалз! “Зугаа цэнгэл” гэсэн агуу шүтээнээс илүүтэй Бурханы хүмүүстэй Христэд хүндэтгэн мөргөж сүмд явцгаа! Библи ийнхүү хэлдэг,

“иймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг” (II Коринт 6:17).

Удахгүй болох “баярын” солиорлыг орхи! Орхи! Орхи! “Баярын” солиорлоос татгалз! Тэгээд Христмас болон Шинэ жилээр бидэнтэй хамт цуглаанд байгаарай! Харин одоо бидэнд сүүлийн нэг өгүүлбэр үлдсэн.

III. Гуравдугаарт, Соломон хаан ингэж хэлсэн “Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.”

Одоо бүгдээрээ босоод Номлогчийн үгс 9:3 чангаар уншья.

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.”

(Номлогчийн үгс 9:3).

Одоо сууцгаана уу. “Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.”

Үхэл! Энэ бол солиорсон амьдралын дараа ирдэг зүйл юм. Үхэл! Чөтгөрийн “Зугаа цэнгэлийн” шүтээний дараа хөшсөн, хүйтэн үхлийн үнэн бодит байдлаар яагаад ч зугтаж чадахгүй. Үгүй ээ, булшинд ямарч “зугаа цэнгэл” гэж байхгүй! Тамд ямарч “зугаа цэнгэл” гэж байхгүй! Библи ийнхүү хэлжээ,

“Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав... Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, харав.” (Лука 16:22-23).

Есүс ийнхүү хэлжээ, “Тэд мөнх шийтгэлд орох юм” (Матай 25:46).

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” (Номлогчийн үгс 9:3).

Др Жон Гилл энэ эшлэлийн талаар ийнхүү хэлсэн,

Энэ бүх солиорсон амьдралынхаа дараа тэд үхэн үхлийн байдалд ордог.... тэгээд доош там руу явдаг. (John Gill, D.D., An Exposition of the Old Testament, The Baptist Standard Bearer, 1989 reprint, volume IV, p. 607; Сургаалт үгс 9:3 тэмдэглэл).

Амьдралын хамгийн чухал зүйл бол тааламжит байдалд автах явдал биш. Хэрвээ та эцсийн шүүлтийн өдөрт Бурхантай уулзахдаа өөрийгөө бэлдээгүй бол “Зугаа цэнгэл” хөөсөн байдал чинь одоо ямарч утгагүй болно. Та заавал гэм нүглийн буруутгалыг авах ёстой. Та заавал гэм нүглээсээ ухарч Христ рүү явах хэрэгтэй. Та нигүүлслээр Христэд авагдаж, Түүний мөнхийн Цусаар гэм нүглээ угаалгах ёстой! Есүс “Чи заавал дахин төрөх хэрэгтэй” (Иохан 3:7) гэсэн.

Номлогчийн үгсийг бичиж байхдаа Соломон өтөл настай байсан. Тэр яг хүүхдүүддээ захиас хэлж буй аав шиг байсан. Би өөрөө энэ дэлхийд 74 жилийн турш амьдарч байна. Өнөөдөр би та нарт хөгшин нагац ах шиг чинь ярьж байна. Би та нарыг Христчин хүний амжилттай амьдралаар амьдраасай хэмээн хүсч байгаа учраас та нар намайг сонсоно гэдэгт итгэж байна. Номлогчийн үгсийн сүүлийн хэсэгт тэрээр “залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун.” (Номлогчийн үгс 12:1) гэсэн. Залуу нас гэдэг бол мөнхийн зүйлийн талаарх нухацтай бодох цаг юм. Би яг Соломон шиг 74 жилийн амьдарлыг туулсан учраас залуус намайг сонсоно гэдэгт найдаж байна. Та нар ийм залуу үедээ Христийг эрэн хайж, мөнхийн амьдралын талаар одоо бодох нь хичнээн чухал гэдгийг би мэднэ. Энэ номлолын өмнө ноён Гриффитийн дуулсан дууны үгийг сонсоорой.

Та мөнхийн амьдралаа хаана өнгөрөөх вэ?
   Энэ асуулт надад болон танд ирдэг;
Тэгвэл сүүлчийн хариулт чинь юу вэ?
   Та мөнхийн амьдралаа хаана өнгөрөөх вэ?
Мөнхийн амьдрал! Мөнхийн амьдрал!
   Та мөнхийн амьдралаа хаана өнгөрөөх вэ?
(“Та мөнхийн амьдралаа хаана өнгөрөөх вэ?”
      Elisha A. Hoffman, 1839-1929).

Мөнхийн амьдралын талаар нухацтай бодох нь амийг-сүйрүүлэгч “баярын солиорлын” эргэлзээнээс таныг аварч чадна. Аваргч Христ Есүсийн талаар нухацтай бодох нь таныг гэмээс сэргийлж, Түүн доторх аврал уруу хөтөлж чадна. Тэр танд мөнх амь өгөхөөр үхлээс дахин амилсан. Христийн талаар нухацтай бод! Тиймээс Христмасын зоог, Христмасын баяр, Шинэ жилийн баяраар ч гэсэн энд цуглаанд ирэхээр төлөвлө! Бурхан таныг ивээх болтугай! Амен. Др Чан та бидний өмнөөс залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Лука 16:19-26-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Та мөнхийн амьдралаа хаана өнгөрөөх вэ?” (Elisha A. Hoffman, 1839-1929).


үндэс

ХРИСТМАС БАЯРЫН СОЛИОРОЛ

Доктор Р.Л.Химерс

“Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” (Номлогчийн үгс 9:3).

(Номлогчийн үгс 1:14; 2:11, 17; I Иохан 2:17)

I. Нэгдүгээрт, Соломон хаан ийнхүү хэлсэн, “Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрэн” Номлогчийн үгс 7:20; Эхлэл 6:5; Дуулал 14:3; Ром 3:10; Исаиа 1:5-6; Иеремиа 17:9.

II. Хоёрдугаарт, Соломон хаан ийнхүү хэлсэн, “амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ” Иеремиа 50:38; Лука 6:22-23; Иуда 7; II Коринт 6:17.

III. Гуравдугаарт, Соломон хаан ингэж хэлсэн “Дараа нь тэд үхэл рүү одох ажээ.” Лука 16:22-23; Матай 25:46; Иохан 3:7; Номлогчийн үгс 12:1.