Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
СЭРГЭЛТЭД БУРХАНЫ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС(НОМЛОЛ СЭРГЭЛТ 12) THE PEOPLE GOD USES IN REVIVAL Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” (1 Коринт 1:27). |
Сэргэлтийн талаархи гайхалтай үйл явдлуудын нэг нь энэ ишлэлд өгөгдсөн. Бурхан тэдгээр мэргэн болон хүчирхэг хүмүүсийг ичээхийн тулд энэ дэлхийн мунхаг болон мөхөс хүмүүсийг сонгодог. Энэ нь библи уншиж буй нэгэнд мэдээж тодорхой байх болно. Есүс төрөх тэр цаг үед Бурхан нэгэн ядуу айлын өсвөр насны эмэгтэйг Түүний ээж байхаар сонгосон. Тэр төрсний дараа Бурхан хэдэн хоньчдыг Түүнд магтаал өргүүлэхээр сонгосон. Бурхан Херод эсвэл Израйлын ахмадууд болсон удирдагч нарыг Аврагч Хүүд мэндлүүлэхээр явуулаагүй. Харин үүний оронд хаа холын харь үндэстний гурван одон орончийг илгээсэн. Есүс Өөрийнхөө үйлчлэлээ эхлэх тэр үед Бурхан тэргүүн тахилч нарыг үүнийг зарлуулахаар илгээгээгүй. Харин үүний оронд эгэл жирийн зөнч живэлт Иоханыг илгээсэн. Есүс арван хоёр элчээ сонгох үедээ тэдгээрийг Санхедрин эсвэл Иудейн дээд шүүхээс сонгоогүй. Харин үүний оронд шалихгүй загасчидыг сонгосон. Есүс Иудасын орны хүнийг өөрийгөө гэмтнүүдийн тэргүүн хэмээн нэрлэдэг маш их гэмтэй Тарсын Саул хэмээх алуурчныг сонгосон! Христийн амьдралаас энэ нь маш тодорхой харагддаг,
“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” (1 Коринт 1:27).
Хуучин гэрээнд ч гэсэн ийм байдал хаа сайгүй давтагдаж байдаг. Хэдийгээр Кайн том ах төдийгүй хамгийн чухал нь байсан ч гэсэн Бурхан Абелыг Кайнаас дээгүүр сонгосон. Хэдийгээр Есав ах нь бөгөөд өв залгамжлагч байсан ч гэсэн Бурхан Есаваас илүү Иакобыг сонгосон. Иосеф хэдий айлын хамгийн бага сул дорой нь байсан боловч Бурхан тэднээс дээгүүр түүнийг сонгосон. Бурхан Фарао хаанаас дээгүүр Мосэг сонгосон. Бурхан тэр цаг үеийн хамгийн агуу хүнээс дээгүүр нэгэн хоньчныг сонгосон. Хэдийгээр Гидеон “манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ” (Шүүгчид 6:15) хэмээн хэлж байсан ч гэсэн Бурхан Медианчуудаас Израйлийг аврахаар түүнийг сонгосон. Бурхан тэргүүн тахилчын хоёр хүүгийн оронд бараг өнчин шахуу бяцхан хүү Самуелыг сонгосон. Бурхан хүчирхэг хаан Саулаас дээгүүр хоньчин хүү Давидыг сонгосон.
Христ итгэлийн түүхийн турш ийм зүйл дахин дахин жинхэнээр болсоор байсан,
“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” (1 Коринт 1:27).
Анхны Христэд итгэгчид ядуу орхигдсон хүмүүс байсан. Тэдний ихэнхи нь боолууд байсан. Тэд Ромын арван хааны дор үхэх хүртэл дарлагдаж байсан. Хэдийгээр тэд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хүн байсан ч өнөөдөр тэднийг (магадгүй Нерог эс тооцвол) санах нэгээхэн ч үгүй. өнөөдөр хэн ч санаддаггүй. Жил бүрийн Сайн баасан гарагт Ромын Колизейд Пап дахин амилалтын баярыг тэмдэглэх үед дэлхий даяархи хүмүүс газар доорхи оршуулгын газар дахь тарчлагчдыг дурсан санадаг! Эдгээр тарчилсан боолууд эртний Ромын хүч чадал болон эрх мэдлийг ялан дийлсэн!
Лутерыг бод. Би та нарт Др Мартин Лойд Жонс түүний талаар юу гэж хэлсэнийг та нарт хэлмээр байна:
Зүгээр л нэг үл таних Мартин Лутер хэмээх хуврагт ямар итгэл найдвар байсан юм болоо? Арван хоёроос арван гуравдугаар зууны уламжлалын эсрэг... бүх сүм чуулганы эсрэг эсэргүүцэн боссон Тэр ямар хүн байсан юм болоо? Энэ нь ямарч ичгүүр сонжуургүйгээр нэгэн хүн босч ирээд “Би ганцаараа зөв байна, харин та нар бүгд буруу байна” хэмээн хэлж байгаатай адил санагддаг. Энэ бол өнөөдөр түүний тухай юу хэлэгдэх байсан гэдэг тухай юм. Бид тэр бол Бурханы сүнсээр хөтлөгдөж байсан нэгэн гэдгийг ойлгодог. Хэдий тэр ганцаараа сөрөн зогссон бүр цорын ганцаар зогссон хүн байсан ч Ариун Сүнс түүнийг хүндэтгэж байсан. Протестанд өөрчлөлт ирсэн, үргэлжилсээр байна, энэ үргэлж тийм байдаг... Миний хэлээд байгаа зүйл нь Бурхан Өөрийн чуулганд өөрчлөлтийг эхлэхэд, сэргэлт эхлүүлэхийн тулд зам бэлдэх үед Тэрээр хэрхэн үүнийг хийх вэ гэдэг нь илэрхий байдаг. Тэрээр өмнө нь үйлдсэн шигээ алс холоос дуудагдсан, хамтдаа цугларсан танигдаагүй, даруухан хүмүүсийг чимээ аниргүй цуглуулаад энэ ачааг хүлээн зөвшөөрдөг тэдгээр итгэмжит хүмүүст өгдөг. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, pp. 203, 167).
Яг ийм аргыг түүхийн бүхийл сэргэлтүүдээс харж болно. Жемс МСКюлкен хоёр хүнтэй ярьж эхэлсэн, тэгээд тэд бүхийл нөхцөл байдлыг ойлгосон бөгөөд тэд хамтдаа нарийн гудам дахь нэгэн сургуулийн жижигхэн өрөөнд цугларсан байдаг. Би хойд Ирландад байхдаа энэ газар очих боломж надад олдсон. Би иймэрхүү газрыг харах дуртай байдаг учраас үүнийг үзэхээр гадагшаа гарсан... Тэд залбирлын энэ дуудлагыг мэдэрсэн. (Lloyd-Jones, ibid., p. 165).
Мэдээж эдгээр гурван хүн Ариун Сүнс буун ирэхийн төлөө Бурханд залбирах үед 1859 оны сэргэлт Хойд Ирландад ирсэн. Тэгээд Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Найзуудаа надад итгээрэй, дараагийн сэргэлт ирэх үед хүн бүрд гэнэтийн явдал мэт ирэх бөгөөд ялангуяа үүнд бэлдэж байгаа тэдгээр хүмүүст ирэх болно. Энэ нь даруухан байдлаар [төлөв даруухан, эгэл жирийн] ирэх болно. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ачаа үүрсэн учраас, тэд өөрсөддөө тусалж чадахгүй учраас, тэд энэ зүйлгүйгээр цааш амьдарч чадахгүй учраас тэд эдгээрээс ангижрахын тулд өмнө нь үйлдсэн шиг дарууханаар залбирдаг. Тэгээд тэд өөрсөдтэй нь адилхан зүйлийг мэдэрч байгаа бусадтайгаа нийлэхийг хүсдэг бөгөөд Бурханд хандан үүний төлөө залбирдаг.” (Lloyd-Jones, ibid., pp. 165-166).
Др Лойд Жонс цааш нь ийнхүү хэлсэн, “Та нар бүгдээрээ Методист урсгал болон тэдгээрийн салбаруудын түүхийн талаар мэдэх байх. Эдгээр нь хэрхэн эхэлсэн бэ...? Энэ түүх яг адилхан аргаар Англи чуулганы хүмүүс болох ах дүү Весли, Вайтфилд болон бусад хүмүүсийн хамт эхэлсэн... Тэр үедээ энэ зүйл нь болоод байгааг тэдний хэн ч мэдэхгүй байсан ч гэсэн тэд адилхан зүйлээр хөтлөгдөж байгаа учраас зүгээр л хамтдаа цуглардаг байсан.” (ibid., p. 166).
Бид бүгдээрээ Жорж Вайтфилд, Жон, Чарльз Весли нарыг мэддэг. Гэхдээ тэр үед тэднийг хэнч таньдаггүй байсан. Тэд бол Английн сүм чуулганууд үхмэл байдалд байгааг мэддэг байсан зүгээр л нэг энгийн залуучууд байсан бөгөөд Христ доторх амьд туршлагаар Бурхан хэрхэн алдаршахыг харахыг хүссэн.
Миний бодлоор бишоп Райл хэлсэн байх, Жон Веслиг Англи чуулганы удирдагч Арчбишоп Кантербурид томилох хэрэгтэй байсан гэсэн. Гэхдээ мэдээж тэр ийм өндөр албан тушаалд очихыг хэзээч бодохгүй байсан. Харин түүний оронд тэрээр тохуурхагдан дорд үзэгдэж байсан. Тэр оюутнууд болон багш нарт тэд дахин төрөх хэрэгтэй гэж хэлсэн учраас өөрийнхөө төгссөн Оксфордын их сургуульд хэзээч дахиж номлол хийж болохгүй хэмээн хэлэгдэж байсан. Түүний ээж Сусанна дахин төрөөгүй байх үедээ хүүгийнхээ ийм “улайрсан”- фанатик- байдлаар номлохыг сонсоод сэтгэлээр унадаг байсан. Тавин гурван жилийн турш, Англи даяар гадаа талбайд түүнийг сонсохоор цугларсан олон тооны хүмүүст Жон Весли өдөрт гурван удаа номлол хийсэн. Гэхдээ энэ агуу хүний хувийн итгэл үнэмшилийг доромжлох, шоолох байдал үргэлжилсээр байсан. Тэр өтөл наян настай болтлоо ерөөс хүндэтгэл авч байгаагүй. Жон Веслигийн үйлчлэлийн энэ хооронд Арчбишоп Кантербуригийн албан тушаалд зургаан хүн томилогдсон байна. Энд тэдний нэрс дарааллаараа байна.
Жон Поттер (1737-1747)
Томас Херринг (1747-1757)
Матай Хаттон (1757-1758)
Томас Секер (1758-1768)
Фредрик Корнваллс (1768-1783)
Жон Муур (1783-1805).
Эдгээр “агуу” хэмээн нэрлэгддэг зургаан хүний нэгийг ч болтугай нэрлэж чадах хэн нэгэн гэхдээ Английн түүхчид байгаа эсэхэд би эргэлздэг. Харин Христэд итгэгч бараг бүх хүн Жон Веслиг мэддэг. Мөн түүний ах Чарльзийг ихэнхи хүмүүс мэдэх бөгөөд дэлхий дээрхи ихэнхи сүм чуулганд түүний магтан дууг дуулж байдаг. Харин Англи хэлтэнгүүдэд Анхны Агуу Сэргэлт бууж ирэхийн өмнөхөн 1738 оны Шинэ жилийн урьд орой Ариун Сүнс асган буухын төлөө залбирахаар хамтдаа цугларсан тэр үед Вайтфилд, хоёр Весли нар хэнд ч танигдаагүй бага залуучууд байсан.
“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” (1 Коринт 1:27).
Энэ ишлэл яагаад залуус үргэлж сэргэлт дэх удирдагч байдаг гэдгийг тайлбарладаг. Энэ бол сүмд тэдэнд дунд Бурханы Сүнсний хөдөлгөөн ирсэнийг мэдсэн хүмүүс бол залуучууд юм. Зөвт байдлын төлөө өлсөж, цангаж Бурханы бодит байдал болон сэргэлтийг хүсэн хүлээдэг хүмүүс нь үргэлж залуучууд байдаг.
Миний харсан Хятад Баптист Чуулган дахь анхны сэргэлт уулан дээр болсон зуны кэмпэд залуучуудын дунд эхэлсэн. Тэд кэмп дээрээ нэгэн өглөөний залбиралаар цугларах үед Бурханы Сүнс маш хүчтэйгээр тэдэн дээр асгарсан бөгөөд энэ сэргэлт нь кэмпээс ирсэний дараа ч гэсэн Ням гарагийн цуглаан дээр хүртэл үргэлжилсээр байсан. Энэ сэргэлт Ням гарагаас орой болтол үргэлжилсэн. Би одоо ч гэсэн тэдгээр залуусын залбирч буй залбирлыг санаж чаддаг. Би одооч гэсэн энэ цугларалт дахь сэтгэл түгшисэн байдал, гайхаширал, гэмшилийн нулимс, гэм нүглээ хүлээн зөвшөөрөлт, залбирал, Бурханы оршихуй зэргийг санаж чаддаг.
Виржина дахь Баптист чуулганы сэргэлтээр гурван охид босоод хороор магтан дуулж байсан. Тэд гэмшлийн нулимсаа барьж дийлэхгүй байсан бөгөөд чуулган бүхлээрээ сэргэлтэд орж - “Бурхан бидний дунд бууж ирсэн” мэдрэмжээ үе үе илэрхийлж байсан.
“Саксон дахь Херрнхат дахь сэргэлт наймдугаар сарын 13-нд залуучуудын ирсэн.” Найман сарын 29-нд шөнийн арван цагаас эхлээд маргаашийн нэг цаг хүртэл жинхэнэ үйл явдал өрнөсөн газар Херрнхатаас ирсэн гурван охины гурван цагийн турш үргэлжилсэн залбирал, магтаал, болон уйлалтаар гэрчлэгдсэн. Залуус өөр нэг газар чухал залбиралаар яг ижил цагт холбогдож байсан. Энэ цаг үед хүүхдүүд дээр нь асгарсан сүнслэг залбирал болон хүсэлтүүд маш тодорхойгоор үгээр илэрхийлж болохуйцаар маш хүчтэй, үр нөлөөтэй байсан.” (John Greenfield, Дээрээс ирсэн хүч, World Wide Revival Prayer Movement, 1950, p. 31).
Брайн Х.Эдвард ийнхүү хэлсэн, “Сэргэлтийн үе дэх үүний ач холбогдол нь ийм байсан... ялангуяа дуудагдсан болон өөрчлөгдсөн залуучууд болон сэргэлтийн төлөө залбирч хүсэн хүлээсэн тэд нэгэн сэтгэлтэйгээр эдгээр нь эхлэхийн төлөө хамтдаа байсан... Сэргэлтийн чухал хүчин зүйлийг судалж байгаа тэдгээр хүмүүсээс маш бага анхааарлыг татсан сэргэлийн энэ байдал нь сайн мэдээлэгдсэнээс үл хамаарч байдаг.” (Brian H. Edwards, Сэргэлтl! Бурханаар дүүрсэн хүмүүс, Evangelical Press, 1991 edition, p. 165).
“Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.” (1 Коринт 1:27).
Энэтхэг дэх Ариун Сүнсний цутгалтыг яг ийм байсныг Ами Кармичел ийнхүү тайлбарласан,
Энэ үүр цайж эхэлсэн өглөөний үйлчлэлийн өмнөхөн болсон. Ярьж байсан нэгэн хүн гэнэтийн оюун санааны хүчний нөлөөгөөр зогсох үүргийг гэнэт авсан. Залбирч байх үед энэ нь боломжгүй зүйл юм. Хөвгүүдийн сургуулийн залуусаас арай ах нэг нь залбирахаар хичээж эхэлсэн гэвч тэр нулимсаа барьж чадахгүй сад тавьсан, тэгээд өөр нэгэн, дараа нь бүгдээрээ ялангуяа ахархаг залуус нь хамгийн эхэнд ингэж эхэлсэн. Тэгээд удалгүй арай дүү залуучууд нь маш чангаар уйлж эхэлсэн бөгөөд өршөөл энэрлийн төлөө залбирсан. Тэгээд энэ нь охидуудад дамжиж эхэлсэн. Энэ бол би нэг бүрчлэн үүнийг үгээр илэрхийлж чадахгүй - үнэхээр гайхмаар айдас төрөм байсан.Удалгүй олон хүмүүс шалан дээр унаж хөвгүүд охидууд бүр, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүр бусдыгаа огт анзаарахгүйгээр [мартамай] Бурханд хандан залбирч байсан. Эдгээр дуу чимээ нь яг ойд хүчтэй салхинд найгах дуу чимээтэй адил байсан... Эхний хөдөлгөөнөөр бараг бүх хөвгүүд, сургуулийн хүүхдүүд, бидний хүүхдүүд...цуглааны зарим залуу гишүүд байсан. Долоон сарын дараа тэр ийнхүү тайлагнасан, “Бараг бидний [залуучууд] бүр бүрэн аврагдсан.” (J. Edwin Orr, Ph.D., Дүрэлзсэн хэл, Moody Press, 1973, pp. 18, 19).
Энд гарч буй “Эхний хөдөлгөөнөөр бараг бүх хөвгүүд, сургуулийн хүүхдүүд, бидний хүүхдүүд...цуглааны зарим залуу гишүүд байсан.” гэдгийг анхаараарай. Энэ бол залуучууд сэргэлтээр Ариун Сүнс асгарахыг хүлээдэг шиг чуулганд сэргэлт ирэх бүрд ийм байдлаар болдог. Би залуус дээр Бурхан маш хүчтэйгээр Өөрийнхөө Сүнсээ цутгаж байсан иймэрхүү гурван сэргэлтийг Лос-Анжелс, Сан Францискод, Виржина дахь наран шарлагын газарт болохыг өөрийн нүдээр харж байсан.
Одоо би энд орой ирсэн залуустаа хандан хэлж байна. Бид та нарт өнөөдрийн номлолыг гэрлүүгээ авч яваад уншихад зориулаад хэвлэх болно. Та нар үүнийг дараагийн долоо хоногийн турш өдөр бүр дахин дахин уншина гэдэгт найдаж байна. Мөн энэ номлолд гарч буй зүйлс таны амьдралд болон манай чуулганд болохын төлөө залбирна гэдэгт найдаж байна.
Та нар “Др Химерс иймэрхүү зүйлс манай чуулганд тохиолдохыг хэзээч зөвшөөрөхгүй” хэмээн бодож магад. Гэхдээ та нар буруу бодож байна. Би хэрвээ хэмшээлшгүй их хүчээр Бурхан өршөөл нигүүлсэлээ үзүүлж, бидний дунд бууж ирвэл би Сүнсийг гомдоохгүй, Түүний баталгааг зогсоохгүй байх талаар хангалттай мэднэ! Та нар өөрсдийнхөө залбиралд зөнч Исаиагын доорх үгсийг багтааж болно,
“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.” (Исаиа 64:1).
Др Чан та биднийг залбиралд удирдаач.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө 1Коринт 1:26-31-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Надад залбирахыг заагаач” (Albert S. Reitz, 1879-1966).
|