Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ҮЛ ИТГЭЛ – СЭРГЭЛТИЙН СААД

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 11)
UNBELIEF – A HINDRANCE TO REVIVAL
(SERMON NUMBER 11 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 12, 2014

“Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6).


Израйльчууд Ассирчуудтай тулгарч, аюулд орсон. Тэгээд тэд Бурханд хандсан хашгирсан. Бурханы уур хилэнг багасгахаар тэд маш их хонь, үхэрийг тахилд өргөхөөр авчирсан. Гэвч тэд Бурханаас өршөөл авч чадаагүй. Тэдний гэм нүгэл болон хиймэл шүтээний улмаас “Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” Тэд Эзэнийг олдож болох байсан тэр цаг үед нь хайгайгүй. Одоо энэ дэндүү оройтсон. Бурхан Өөрийн оршихуйгаа тэднээс татсан байсан.

“Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6).

Өнгөрсөн Лхагва гарагийн орой Билли Грахамын бичлэг үзэж байхдаа энэ ишлэлийн талаар би бодсон. Тэр энэ номлолыг 1983 оны орчим Калифорниагын Сакрементод тунхагласан. Номлолын гарчиг нь “Ариун Сүнс” гэсэн нэртэй байсан. Түүнийг энэ номлолоо хийж байх үед би “Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” гэсэн ишлэлийг бодож байсан.

Миний Билли Грахамд хайртай гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Би үргэлж тийм байдаг, бас хүсдэг. Гэхдээ 1963 оны наймдугаар сард Лос Анжелесын цэнгэлдэх хүрээлэнд түүний номлолыг сонсохоор явсанаа санадаг. Би зогсоол дээр машинаасаа буух үедээ агаарт цахилгаан мэт Ариун Сүнсийг “мэдэрч” чадсан. Би цэнгэлдэхэд орох үед миний үстэй толгой өрвийсөн. Би Ариун Сүнсний оршихуй бүх хэсэгт цахилгаан мэт маш хүчтэйгээр оршиж байгааг мэдэрсэн. Асар том цэнгэлдэх хүрээлэнд байгаа хүн бүр үнэхээр нам гүм чимээгүй байсан. Найрал дуучид босоод “Таны ур ухаан хичнээн агуу вэ” гэсэн магтууг дуулахад ч энэ нам гүм байдлыг та мэдэрч чадах байсан. Ноён Грахамын номлол өнөөдөр ч гэсэн би санаж чадахаар тийм хүчтэй байсан!

Дараагийн хэдэн арван жилд ч гэсэн би Грахамын өөр хотуудад болсон ийм цугларалтад 6-аас их оролцсон. Харин 1970 оны Калифорниа дахь Оакландед болсон цугларалтад би очсон боловч түүний номлол маш хүчгүй байсан. Тэгээд 1980-аад оны үед Ноён Грахамын номлолыг телевизээр өөрийнхөө пастор Др Тимоти Линтэй хамт үзсэн. Др Лин “Түүнд ямарч хүч чадал алга байгаа шиг санагдаж байна.”гэж хэлсэн. Ноён Грахам хөгширсөн учраас ийм болсон гэж би боддоггүй. Тэр үнэхээр хүч чадалтай байгаа мэт санагдсан. Харин зарим нэг зүйл нь байхгүй байсан. Энэ нь надад Ариун Сүнс Өөрөө холдон явж байгаа мэт санагдсан. Энэ надад “Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” мэт санагдсан. (Хосеа 5:6) Энэ нь зөвхөн ноён Грахам тунхаглахад л болж байгаа зүйл биш. Барууны чуулгануудыг хараад байхад Ариун Сүнс тэдний ихэнхийг нь тойрон явж байгаа мэт надад санагддаг. Энэ нь миний зүрхийг шимширүүлдэг – учир нь бид номлох үед Бурхан Өөрөө манай цуглаанаас холдон явж байгаа мэт санагддаг! Ямар гунигтай хэрэг вэ. Үнэхээр гунигтай хэрэг! Заримдаа би үүний талаар бодох үед өөрийн эрхгүй нулимс минь урсдаг! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хүн Ариун Сүнсний оршихуйгүй тунхаглаж чадна. Би үгийг маш их ухаалгаар номлож чадна. Гэхдээ энэ нь хангалттай биш юм. Бидэнд Ариун Сүнсний баталгаа болон хүч чадал хэрэгтэй.” (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, p. 185). Энэ хүч нь надад хичнээн их хэрэгтэй юм бэ! Миний номлолын төлөө залбирч өгч байгаарай!

1859 оноос хойш Англиар ярьдаг улс орнуудад томоохон хэмжээний сэргэлт болоогүйг та нар мэднэ. Энэ нь 150 гаруй жил юм. 1859 оноос өмнө манай чуулган Бурханы илгээсэн сэргэлтийг 10 жил тутам түүнээс ч ихээр хүлээн авч байсан. Гэвч Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн,

1859 оноос хойш зөвхөн нэг удаа л томоохон хэмжээний сэргэлт ирсэн. Бид үнэхээр эзгүй цөлийн үеэр туулан явж байна...хүмүүс энэ амьд оршигч Бурхан, эвлэрүүлэл, золиосд итгэх итгэлээ орхиж мэргэн ухаан, философи, сургаал уруу эргэх болсон. Бид чуулганы урт удаан түүхийн хугацаанд хамгийн их эзгүй цөл дэх эрин үеэ туулан явж байна... Бид одооч эзгүй зэлүүд газарт байна. Бид ийм зүйлтэй тулгараагүй, ийм зүйл бидэнд тохиолдоогүй хэмээх аливаа зөвлөгөөнд бүү итгэ. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, ibid., page 129).

Ийм учраас Хятад дахь хүчтэй сэргэлтийн талархи видеог би та нарт үзүүлсэн. The Cross – Jesus in China (China Soul for Christ Foundation, click here to order it). Би та бүгдийг сэргэлт нь зөвхөн өнөөдөр л боломжгүй гэдгийг ойлгуулахыг хүссэн – энэ зүйл нь яг одоо дэлхийн бусад хэсгүүдэд болсоор байна. Харин тэр өдрөөс хойш Барууны ертөнцөд сонгодог сэргэлт хараахан болоогүй, би та нарт өөрийн нүдээрээ харж чадах тийм сэргэлтийг өгч чадахгүй. Харин би зөвхөн алс хязгаар дахь Хятадын бичлэгийг л үзүүлж чадна. Хэрвээ та нар Хятад дахь эдгээр бичлэгийг үзээд сэргэлтийг маш их хүсэх байх гэсэн найдварууд надад байсан. Соломон хаан ийнхүү хэлсэн,

“Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ ийм байна.” (Сургаалт үгс 25:25).

Өнөөдөр Бурхан яг одоо сэргэлтээр юу хийж чаддагыг та нарыг ойлгоосой гэж би хүссэн. Бриан Х. Эдвардс ийнхүү хэлсэн,

Сэргэлт бол өвчин шиг халдварладгүй, гэхдээ үүний үр нөлөөнүүд нь тэднийг сонссон болон харсан тэдгээр хүмүүст маш их хүсэл тэмүүлэл, цангалтыг бий болгодог. Сэргэлтэд Бурханы ашигладаг хүмүүсийн ихэнхи нь өнгөрсөнд Бурхан юу хийснийг тэд өөрсдөө ойлгож ухаардаг... Өнгөрсөнд болсон сэргэлтүүдээс бүгдийг сураад давуу байдлыг нь олж авна гэдэг тэнэг хүмүүс бид биш, тиймээс бид Бурханы бидэнд хандсан боломжуудад уриалгахан байдаг. Бид Бурхан юу хийж чадах вэ гэдэгт харцаа чиглүүлэх, өргөнөөр сэтгэж, бидний алсын хараа хүчит Бурханы гайхамшигтай ажил руу чиглэх хэрэгтэй. Магадгүй Бурхан өнгөрсөнд бидэнд хийсэн зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг хүлээж байж болно. (Brian H. Edwards, Revival! – A People Saturated with God, Evangelical Press, 1991 edition, pp. 91, 92).

Өнгөрсөнд болсон сэргэлтүүд, өөр бусад газарт яг одоо болж буй сэргэлтүүдийн түүхийг сонсох нь Бурхан эдгээр зүйлсийг бидний чуулгануудад хийж чадна гэсэн итгэлтэй болоход тусалдаг. Үл итгэл бол сэргэлт бидэнд ирэхэд хамгийн их саад болдог.

Есүс Назар дахь өөрийнхөө гэрт эргэж ирсэн. Хүмүүс синагогт Түүний номлолыг сонсоод маш их “гайхсан”. Гэвч тэдний зарим нь Тэр бол зөвхөн нэг мужааны хүү хэмээн хэлсэн. Тэд Түүнд дургүйцсэн. Тэгээд библид ийнхүү тэмдэглэгдсэн, “Тэдний итгэлгүй байдлаас болоод Тэр агуу ажлуудаа тэнд үйлдээгүй.” (Матай 13:58). Др Жон Гилл ийнхүү хэлсэн, “хүч [үгүй] байхыг хүсэх бус, эсвэл түүний хувьд тэдний үл итгэл нь тэсэхэд үнэхээр их хэцүү байсан юм шиг.” (John Gill, D.D., Шинэ гэрээний тайлбар, volume I, The Baptist Standard Bearer, 1989 reprint, p. 159; note on Матай 13:58).

Би агуу сэргэлтийг үнэхээр харсан боловч дөнгөж гэрлээд удаагүй гэсэн шалтгаанаар ерөөс анхаарахгүй байсан нэгэн залууг мэддэг. Виржина дах үнэхээрийн гайхалтай сэргэлтэнд оролцсон өөр нэг залуу энэ бол ердөө нэг “урт хугацааны өдөөлт” байсан хэмээн хэлсэн залууг мэднэ. Энэ нь сэргэлт ирсэн үед эдгээр хүмүүс үүнийг зүгээр нэг дэлхийлэг байдлаар сайшаах байдлаар хандсан мэт надад санагддаг! Тэд сэргэлтийн талаар залбирахад үнэхээр ямарч итгэлгүй байсан нь тодорхой! Бид Түүний хүч чадалд улам их итгэлтэй байхад Бурхан бидэнд туслах болтугай!

Элч Паул ийнхүү хэлсэн, “Сүнсийг бүү бөхөө” (I Тесалоник 5:19). Үл итгэл болон дэлхийлэг байдал нь Сүнсийг бөхөөдөг! Др Лойд Жонс зарим теологчдийг “Сүнсийг бөхөөдөг” болон Сэргэлтэд сонирхолыг бууруулдаг гэж хэлсэн. (The Puritans, Banner of Truth, 1996 edition, p. 9).

Шавь нар итгэлгүйгээсээ болоод хүчтэй чөтгөрийг зайлуулж чадаагүй. (Матай 17:20). Иудейчүүд “үл итгэлээсээ болоод” амлалтын газарт орж чадаагүй. (Еврей 3:19). Сэргэлт нь үл итгэх гэмээс болоод “бөхдөг” гэдэгт би огтоос эргэлздэггүй.

Библийн хуудас бүрд Бурханд итгэх бидний итгэл ихээр нэмэгдэх үед Бурхан хичнээн их гайхамшигтай зүйлс хийснийг өгүүлж байдаг. Еврей библийн 11 дүгээр бүлэг тэрчигээрээ Бурханд итгэх итгэлээр дамжуулан биелсэн зүйлс байдаг. Бидэнд сэргэлт ирэхгүй байгаагийн хамгийн том нэг шалтгаан бол яг одоо бидний цаг үед Бурхан сэргэлтийг өгч чадна гэдэгт үл итгэх байдал юм. Ийм учраас бид өнгөрсөн үед болон өнөө цагт дэлхийн бусад газарт болж байгаа сэргэлтийг сонсох хэрэгтэй юм. Тэгвэл бид чөтгөрт эзлэгдсэн хүүгийн эцэг шиг “Эзэн, би итгэж байна, итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн хэлж чадна. (Марк 9:24). Бурхан танд сэргэлтийг өгөх үед Тэр таны итгэлийг Ариун Сүнсээ асгаач хэмээн залбирдаг шиг өсгөх болтугай. Та сэргэлтийн талаар сонсохдоо маш анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд манай чуулганд сэргэлт ирэхийн төлөө залбираарай. Тэгээд та “Эзэн, би итгэж байна, итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн гуйх нь үнэхээр зөв гэж би боддог.

Өөр нэг мэдэх ёстой ёстой зүйл бол ихэнхи сэргэлтүүд манайх шиг эсвэл жижиг цугларалтууд шиг нутгийн чуулгануудад болж байсан. Сэргэлтийн талаархи ихэнхи номууд тийм гайхамшигтай үйл явдлаар дүүрэн том зүйлд төвлөрдөг – бүх л хотоороо Бурханы төлөө дүрэлзэж, сэргэлт нь түүхийн үеийг өөрчлөх гэх мэт. Эдгээр номын зохиогчдийн санаа нь бол зүгээр гэж би боддог гэхдээ тэд эдгээр сэргэлтүүд хаанаас эхэлсэн талаар илүү ихийг хэлэхгүй байснаар учирч болох аюулыг ухаарч байгаа гэж би бодохгүй байна. Эдгээр гайхамшигтай үйл явдалуудыг уншиснаар та үл итгэлд орж болно. Энэ нь Сатанд “Томоохон ямар нэг зүйл энд ерөөсөө болохгүй!” хэмээн боломжийг түүнд өгч магад. Тийм учраас нутгийн сүмд Ариун Сүнс дүүрч эхлэхэд тэнд юу болсон талаар илүү их анхаардаг тэдгээр зохиолчдод би дуртай байдаг. Др Лойд Жонс үүний талаар ийнхүү тэмдэглэсэн,

Бид ням гарагийн чуулганы цугларалтад нэг их удаан бэлдээгүй... Том цугларалт болон хөдөлгөөнүүдэд анхаарах хандлага нь нутгийн чуулганы нөхцөл байдлын өсөлтөөс илүү байгаагаас сэргэлтийн давтамж буурч байна. (Сэргэлт, ibid., p. 61).

Хятад дахь сэргэлтийн талаархи эдгээр бичлэгийг би та нарт үзүүлэхэд эдгээр нь тохиолдохгүй бол би итгэхгүй. Тэд маш том- үнэндээ үндэсний хэмжээний сэргэлтийг үзүүлсэн. Хэрвээ Сатан та нарт “Энд томоохон ямар нэг зүйл ерөөсөө болохгүй!” хэмээн хэлбэл би итгэхгүй. Үнэн хэрэгтээ энэ бол гарцаагүй үнэн зүйл юм! Магадгүй Америкт дахиад хэзээч үндэсний хэмжээний сэргэлтийг үзэхгүй байж болно. Би та нарт үндэсний сэргэлтийн төлөө хэзээч залбирах хэрэггүй хэмээн хэлэх гээгүй, харин энэ нутгийн чуулганд анхаараач хэмээн гуйж байна! Эш үзүүлэгч Захариа ийнхүү хэлсэн, “Жижиг өдрийн юмсыг хэн үзэн ядсан бэ?” (Захариа 4:10). Др МС Жий ийнхүү хэлсэн, “Бид жижиг өдрийн юмсыг үзэн ядаж байна. Америкчууд бид том болон ичгүүртэй нөлөөнд автаж байна... бид амжилтыг байшингын хэмээгээр болон хир их хүн ирсэн гэдгээр нь хэмждэг.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, volume III, Thomas Nelson Publishers, 1983, p. 924; note on Захариа 4:10).

Бурхан ийм аргаар ажилладгүй гэдгийг бид хэзээ сурах вэ? Новагын өдрүүдэд Бурхан бүхийл хүн төрөлхтөнөөс ердөө 8 хүнийг л аварсан. Тэнд “том” цугларалтууд байгаагүй – ердөө хувь хүмүүс – Еврей арван нэгдүгээрт бүлэгт. Медианчуудыг ялахад ердөө 300 хүн хэрэгтэй учраас Бурхан олон хүмүүсийг гэрт нь буцаа хэмээн Гидеонд хэлсэн. Түүхэн дэх гол сэргэлтүүд ердөө цөөхөн хүмүүсээс эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл өнөө цагийн том “сэргэлтийн” цугларалтууд жинхэнэ сэргэлтийг авчирдаггүй. Би Билли Грахам өөрийнх нь евангелийн хөдөлгөөний үеэр сэргэлт ирээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнийг уншиж байсан. Explo ’72 хөдөлгөөнийг хар – Техасын Далласт Кампус Круйсайд Христийн 200,000 залуучууд Вилли Грахамын номлолыг 6 шөнийн турш сонсохын тулд цугларсан. Эндээс юу ирсэн бэ? Юуч байгаагүй. Үүнээс жилийн дараа 1973 онд Солонгосын Сөүл хотод нэг саяас их хүнд номлол хийсэн. Энэ бол тэр цаг үеийн түүхэн дэх хамгийн их үгийг сонсохоор хуран цугларсан хүнтэй байсан. Үүгээр юу ирсэн бэ? Юуч болоогүй. Даллас болон Сөүлж мэдээж хэдэн хүн аврагдсан гэдэгт би итгэлтэй байна – гэхдээ эдгээр том хэмжээний цугларалтад сэргэлт болоогүй юм.

Өнөөг хүртэлх гол гол сэргэлтүүд цөөхөн хүмүүсээс эхэлсэн. Массачусетсын Нордэмптоны Жонатан Эдвардсын чуулганд англт хэлээр ярьдаг улс орнуудыг бүхлээр нь өөрчилсөн Анхны Агуу Сэргэлт эхэлсэн үед ердөө хэдэн зуухан хүн байсан. 1738 оны Шинэ жилийн урьд орой Оксфордын их сургуулийг төгссөн долоон оюутан болон өөр бусад 60 хүн Лондонгын нэгэн өрөөнд хамтдаа залбирахаар цугларсан. Дэлхий даяар тархсан Анхны агуу сэргэлт эндээс л эхэлсэн. 1806 онд таван коллежийн оюутан нуруулдсан өвсөн дор залбирсанаар бүх цаг үеийн агуу сэргэлтүүдийн нэг болох дэлхий дахины мишшионерын хөдөлгөөн Америкаас эхэлсэн. 1727 онд ойролцоогоор 400 хүн одоогийн Чехсловак улсын Каунт Николас вон Зинзендорфын эдлэн газарт залбирахаар цугларсан. Сэргэлт хэдэн мянган мишшионеруудыг дэлхийн хязгаар хүртэл илгээснээр эхэлсэн. Мөн энэ Чехүүдийн залбирлын цуглаанаар Жон болон Чарльз Весли нар аврагсан. Чехсловакд ердөө 400 хүний залбирлын цуглаанаас маш том хэмжээний Методист сэргэлт, мөн түүнчлэн Авралын арми үүсгэн байгуулагдсан! 1857 оны 9 сард Нью-Иоркын Фултон гудамны Норд Датч чуулганд зургаан хүн хамтдаа нэг цагийн турш залбирсан! Тэд хамтдаа Лхагва гараг бүрд нэг цагын турш залбирья гэж тохирсон. Тэгээд Гурав дахь Агуу Сэргэлт эхэлж хэдэн зуун мянган хүмүүс дэлхий даяар дахин төрөх болсон. Мөн Нью-Иоркын Фултон гудамны сэргэлт гурван мянган бээрийн хол орших Английн Лондон хот дахь С. Х Спержеоны чуулганыг бадраахад нөлөөлсөн!

Би сэргэлтийн талаар олон жилийн турш уншиж байгаа. Анхны Агуу сэргэлтээс хойш аливаа том хэмжээний евангелист цугларалтаас эхэлсэн нэг ч гэсэн сэргэлтийг би санаж чаддаггүй. Ганц ч биш! Пентокостын өдөр Бурханы Сүнс цутгагдах үед дээд давхарт ердөө 120 хүн л байсныг санах хэрэгтэй! Христ итгэл эдгээр жижиг цугларалтаас эхлээд дэлхийн хязгаарт хүртэл тархадаг!

Бид Ням гараг бүрд Сайн мэдээг энд тунхагладаг. Бид орхигдсон хүмүүст Есүс тэдний гэмийн төлөөсийг төлөхийн тулд загалмай дээр үхсэн гэдгийг хэлж өгдөг. Бид тэдэнд Есүс тэдэнд мөнх амь өгөхийн тулд үхлээс дахин амилсан гэдгийг хэлдэг. Гэхдээ эдгээр бүх баримтууд Ариун Сүнсээр дамжуулан тэдэнд жинхэнээр хүргэгдэх ёстой. Тэр тэдний гэмийг буруутгах ётсой. Тэр заавал тэднийг Христ рүү дагуулсанаар Түүний Цусаар тэдний гэм нүгэл угаагдах ёстой. Та нарыг манай чуулганд жинхэнэ сэргэлт ирээд Бурханы Сүнс дүүрэн болхын төлөө залбирна гэдэгт би найдаж байна! Та нарыг залбирах бүрдээ сэргэлт ирэхийн төлөө залбирна гэдэгт би найдаж байна! Гэмтнүүдийн зүрх сэтгэлд Ариун Сүнсний дүүргэлт ирсэнээр эдгээр ажлууд хийгдэхийн төлөө залбирцгаа. Өө Эзэн минь Таны Сүнсний дүүргэлтээр орхигдсон хүмүүсийн гэм нүгэл буруутгагдаж, тэднийг Таны Хүү рүү хөтлөхийн төлөө бид залбирч байна. Би үүнийг Түүний нэрэнд дор гуйж байна. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Хосеа 5:6-15-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Над дээр ирээч” (Edwin Hatch, 1835-1889;
B. B. McKinney, 1886-1952)