Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЯАГААД СЭРГЭЛТГҮЙ БАЙНА ВЭ? ЖИНХЭНЭ ХАРИУЛТ

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 10)

WHY NO REVIVAL? THE TRUE ANSWER!
(SERMON NUMBER 10 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 5, 2014

“Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6).

“Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно...” (Хосеа 5:15).


Хосеа тавдугаар бүлэг нь Бурханаас орхигдсон байдлыг дүрслэн харуулсан – Скотфилд Библийн танилцуулгын эхэнд дурьдагдсан шиг. Израйльчуудын бардам байдал болон гэм нүглээс болоод Бурхан тэднээс нүүрээ буруулсан.

Бурхан Америкчуудтай гэрээ байхгүйг би мэднэ. Бурхан газар дээрхи Израйльчуудтай гэрээтэй боловч бусад үндэстнүүдтэй бол байхгүй. Гэхдээ өнөөдрийн үгэнд өөрийн гэрээтэй хүмүүсийнхээ бардам болон гэм нүгэлтэй байдлын улмаас тэднээс нүүр буруулах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ Тэр Өөрийн гэрээтэй Израйль үндэстнээ орхиж байгаа бол Америк болон Барууны орнуудыг үүнээс илүүтэйгээр орхих нь ойлгомжтой! Др Ж Вернон МСЖий ийнхүү хэлжээ,

АНУ өнөөдөр бидэн дээр буусан Бурханы шийтгэлийн үр дагаварыг эдэлж байна хэмээн би үздэг...Израйльчуудын эдэлсэн шиг Бурханы шийтгэлийн үр дагавар бидэн дээр буун бид үүнийг туулж байна. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, volume III, Thomas Nelson Publishers, 1982, p. 633; note on Hosea 5:2).

Одоо өнөөдрийн үг рүү анхаарлаа хандуулья,

“Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно...” (Хосеа 5:15).

Энд Бурхан “Би [та нарын дундаас] явж , Өөрийн газар уруу буцаж очно...” гэдгээр гэм нүгэлдээ байгаа үндэстнүүдийг орхисноороо тэднийг шийтгэх болно гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийн энэ үгэнд агуу Пуритан тайлбарлагч Жеремиа Бурроус (1600-1646) ийм тайлбар хийсэн,

“Би Өөрийн газар уруу буцаж очно” гэдэг нь Би Тэнгэр рүүгээ дахиад явна гэсэн үг...Би тэднийг зовоохоор Тэнгэр өөд явна, тэгээд тэнд би залрана...Би тэдэнтэй огт хамаагүй мэт. (Jeremiah Burroughs, An Exposition of the Prophecy of Hosea, Reformation Heritage Books, 2006, p. 305; note on Hosea 5:15).

Өрнийн орнууд болсон бидэнд 100 гаруй жилийн турш том сэргэлтүүд тохиолдоогүй шалтгаан нь надад ойлгомжтой. Бурхан биднээс нүүр буруулсан. Бурхан ингэж хэлж байна, “Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно...” Та үүнтэй санал нийлэхгүй, би бол ердөө нэг муу мишшионер учраас энэ зүйл надад хамаагүй гэж хэлж болно. Тэгвэл та агуу номлогч Др Мартин Лойд Жонесын үгийг сонсох уу? Тэр ийм зүйлийг хэлсэн,

Христийн чуулган говь цөлд урт удаан хугацаанд байсныг Бурхан мэддэг. Хэрвээ та 1830 эсвэл 1840-өөд оны өмнөх Чуулганы түүхийг үзвэл олон улс оронд бараг 10 жил тутам эсвэл түүнээс их байнга сэргэлтүүд болж байсныг мэдэх болно. Энэ үүн шиг болохгүй байгаа. Энд 1859 оноос хойш ганц том сэргэлт болж байсан. Өө, бид үр жимсгүй цаг үеийг туулж байна...Хүмүүс энэ амьд Бурхан, нөхөн төлөлт, эвлэрүүлэлд итгэх итгэлээ орхиж мэргэн ухаан, филиософи, сурч мэдэх зүйл рүү эргэх болсон. Бид Чуулганы урт удаан хамгийн их үр жимсгүй тийм цаг үеийг туулж байна... Бид одооч гэсэн говь цөлөөр явж байна. Бид ийм зүйлээс гадна байгаа, би бол биш гэсэн ямарч зүйлдээ бүү итгэ. (D. Martyn Lloyd-Jones, M.D., Revival, 1987, Crossway Books, p. 129).

Энэ нь над шиг жижигхэн мишшионероос бус, харин хорьдугаар зууны хоёр эсвэл гурван агуу номлогч нарын нэгний үг! Бурхан нүүр буруулсанаас үүдэн хэдийгээр “1830 эсвэл 1840-өөд оны өмнө... бараг 10 жил тутам эсвэл түүнээс их байнга сэргэлтүүд болж байсан” боловч “Энд 1859 оноос хойш ганц том сэргэлт болж байсан.” (ibid.).

Хэрвээ бид үнэхээр сонирхож байвал би өнгөрсөн рүүгээ очиж, 1830-с 1840 оны хооронд юу тохиолдсоныг маш анхааралтай судлах хэрэгтэй. Үүнээс өмнө бидний чуулгануудад арван жил тутамд сэргэлтүүд болж байсан. Үүнээс хойш – ердөө 1859 оноос хойш ганхан том сэргэлт болсон! Тэгэхээр 1830-1840 оны хооронд Бурхан “нүүрээ буруулах” (Хосеа 5:6) болон “[Өөрийнхөө] газар уруу буцах” (Хосеа 5:15) ямар нэг зүйл тохиолдсон л байж таараа.

Хэрвээ та евангалист Христийн түүхийг мэддэг бол юу болсон гэдэг нь маш тодорхой харагдана! Чарльз Г Финней! Тэр бол үүний шалтгаан! Түүхч Др Виллиам Г МсЛоулин ингэж бичсэн,

Тэр Америкийн дахин сэргэлтэнд шинэ үеийг эхлүүлсэн... тэр евангелизмын бүхийл философи болон үйл явцыг өөрчилсөн. (William G. McLoughlin, Jr., Ph.D., Орчин цагийн Дахин сэргэлт: Charles G. Finney to Billy Graham, The Ronald Press, 1959, p. 11).

Финнейгээс өмнө номлогчид сэргэлт нь Бурханаас ирдэг бөгөөд хувь хүн бүрийн дахин төрөлт нь Бурханаас ирдэг гайхамшиг гэдэгт итгэдэг байсан. 1735 онд Жонатан Эдвардс сэргэлтийг “Бурханы гайхамшигтай ажил” хэмээн нэрлэсэн. 1835 оны орчим Финней сэргэлт бол “ямарч байсан гайхамшиг биш. Энэ бол зөвхөн арга барилыг зөв хэрэглэхэд үндэслэсэн учир шалтгааны үр дагавар юм.” хэмээн хэлсээр байсан. Энэ бол “Сэргэлт бол гайхамшиг биш. Энэ бол “зөвхөн зөв аргууд хэрэглэсний үндсэн үр дүн.” Энэ бол түүний орчин цагийн Англи хэл дээр хэлсэн үг.

Жонатан Эдвардс болон Финней хоёрын ялгаа гэвэл Финней хүн зөвхөн Бурханы нигүүлсэл болон хүчээр аврагдана гэхээс илүү өөрийн хичээл зүтгэлээр аврагдана хэмээх Пелагианист тэрс үзэлтэн байх үед Эдвардс бол Протестант хүн байсан. Финней бол Методистын Арминиан байсан гэж хэлэх нь зөв биш. Түүний итгэл үнэмшилүүд хуучны Методистуудын Арминиан үзлээс тэс өөр ялгаатай байсан. Финнейгийн алдартай номлолуудын нэг нь “Гэмтнүүд өөсдийнхөө зүрх сэтгэлийг өөрчлөхийг хязгаарладаг” (1831) гэсэн гарчигтай байсан. Бурхан шахан зайлуулагдаж, хүн өөрөө шийдвэр гаргаад өөрийн хичээл зүтгэлээр өөртөө авралыг олж чадна. Финнейгийн өмнөх Методистууд үүнд итгэдгүй байсан. Иайн Х Муррэй Финнейгийн санаанууд бол хуучны Методистуудаас бус, харин Натанел Тэйлор мэт Шинэ Английн чөлөөт сэтгэгч нараас ирсэн гэдгийг итгэл төгс харуулсан. (Iain H. Murray, Revival and Revivalism, Banner of Truth, 2009 edition, pp. 259-261). Методистууд хэзээч “Гэмтнүүд өөсдийнхөө зүрх сэтгэлийг өөрчлөхийг хязгаарладаг” хэмээн хэлэхгүй байх байсан! Түүний Веслийн Методистуудын Түүх хэмээх номондоо Жеорж Смиф сэргэлтийн талаар дараах тодорхойлолтыг хэлсэн байдаг,

Иймээс сэргэлт бол хүмүүсийн сүнсэн дээрхи Бурханы Сүнсээр хийгдсэн нигүүлсэлийн ажил юм; үүний үндсэн шинж нь Ариун Сүнсний ердийн үйл явцаас ялгардаг, хүмүүсийн дахин төрөлт болон гийгүүлэлт нь түүний өргөн цар хүрээтэй ноёрхол болон агуу хүч чадлаас ирдэг. (George Smith, Revival, volume 2, 1858, p. 617).

Энэ бол хуучны Методист урсгалын сэргэлт болон дахин төрөлтийн талаархи тодорхойлолт юм. Энэ нь Финнейгийн хуурамч тодорхойлолт алдаршиж бас Бурхан хүрээнээс шахагдан гарахаас өмнө Протестант болон Баптист итгэл үнэмшилын аль нэгээр хийгдэж болох байсан. Финнейгийн дараа тэд “хөөрхийлөлтэй, өрөвдөмөөр, ядуу, сохор, нүцгэн байгаагаа мэдэхгүй” (Илчлэлт 3:17). байсан. Тэр ч байтугай Финнейгийн дараа Бурхан “Өөрөө нүүрээ буруулж”, “Өөрийн газар уруу буцаж очно” гэдгийг тэд мэдэхгүй байсан.

Жеорж Смифын үгнээс хуучны Методистууд хувь хүний дахин төрөлт болон сэргэлт хоёулаа зөвхөн Ариун Сүнсний ажил болсон Бурханы нигүүлсэлд л тулгуурладагт итгэдэг байсныг харуулдаг. Энэ бол Финней сайн мэдээний сургаалийг ийнхүү сүйтгэхээс өмнө бүх Протестант болон Баптист нарын итгэдэг зүйл юм. Хуучны агуу сүсэг бишрэлийн дүр зураг нь Финнейгийн хамгийн алдартай “Гэмтнүүд өөсдийнхөө зүрх сэтгэлийг өөрчлөхийг хязгаарладаг” гэсэн алдартай номлол Пелагианистын дүр зургаас тэс өөр байсан. Та үүнийг хэрхэн хийдэг вэ? Би долоон жилийн турш хичээсэн! Энэ ерөөсөө болоогүй.Би туршлагаараа мэддэг!

Финней бол сүмд ирсэн орхигдсон гэмтнүүдийг өөрийн хүслийн дагуу үйлдсэнээр шийдвэр гаргаж “газар дээрээ” аврагдана хэмээн ярьдаг хүн байсан. Др Г МсЛоулин Финней “евангелизмын бүхийл философи болон үйл явцыг өөрчилсөн.” (ibid.) хэмээн хэлсэн шиг. Өнөөдөр евангелизмын ихэнхи салаа мөчрүүд орхигдсон гэмтнүүд гараа өргөн, “гэмтнүүдийн залбирал”-ын үгийг хэлсэнээр, “шийдвэр гаргах цаг” хэмээн нэрлэгддэг чуулганы индэрт очисноор аврагдаж чадна хэмээн заадаг. Ийм маягаар “шийдвэр гаргалт” нь Чарльз Г Финнейгийн Пелагианы тэрс үзлийн сургаалийн шууд үр жимс болдог!

Шийдвэр гаргалтын энэ үзэл нь “маш хурдан бас амархан” байсан учраас удалгүй түгээмэл болсон. Та Ариун Сүнс орхигдсон хүмүүсийн гэм нүглийг буруутгах болон тэд Христ уруу очихыг удаан хүлээх шаардлаггүй болсон. Финней сайн мэдээг шинэ “Христ итгэгчдийг” олноор нь үйлдвэрлэдэг дамжлага болгосон. Гэвч эдгээр олон “бүтээгдэхүүн” ихэнхдээ бүгдээрээ Христ итгэгчид болоогүй байдаг! Энэ бол агуу Протестанд болон Баптист сүсэг бишрэл яаж гэмтсэн тухай юм! “Чөлөөт сэтгэгч” нарын хүн нэг бүр авралд хүргэхгүй шийдвэрүүд гаргадаг! Энэ бол Протестантуудын леберализм хаанаас үүссэн тухай юм!

Иайн Х Муррэй ийнхүү хэлсэн, “Дахин төрөлт бол хүний ажил гэсэн санаа евангелизмын [нэг хэсэгт] түгээмэл тархсан бөгөөд хүмүүс сэргэн мандалт бол Бурханы ажил гэдгийг мартсанаас болж сэргэн мандалт дахь итгэл үнэмшилд Бурханы Сүнсний ажил байхгүй мэт болдог. [Энэ] бол Финнейгийн үзлийн шууд бүтээгдэхүүн байсан. (Revival and Revivalism, Banner of Truth, 1994, pp. 412-13).

“Хурдан бөгөөд амархан” арга Бурханаар сайшаагддаггүй. Харин үүний оронд манай Протестант болон Баптист чуулганууд орхигдсон хүмүүсээр дүүрсэн. Яг одоо олон номлогчид нь өөрсдийнхөө ням гарагийн оройн үйлчлэлээ хаах ёстой хэмээн үздэг манай Баптист чуулгануудад үй олон орхигдсон хүмүүс дүүрэн байгаа.

Би нэгэн пасторын эхнэрээс нөхөр чинь яагаад оройн үйлчлэлээ зогсоосон бэ хэмээн асуусан. Тэр “Тэд бид ирмээргүй байна хэмээн түүнд хэлсэн” гэж хариулсан. Энэ бол хүмүүс өөрсдөө “шийдвэр” гаргасан учраас манай чуулгануудад аврагдаагүй гишүүн хүмүүсийг үйлдвэрлэсний харамсалтай үр дагаваруудын нэг юм. Бурхан биднийг өршөөх болтугай! Библийн дагуух дахин төрөлт болсон хуучны зүйл байхгүйгээс бид үйлээ эдэлж байна! Бид өөрсдийгөө аварч чадахгүй. Зөвхөн Бурхан л сэргэлтийг өгдөг. Дешинизм Бурханыг үгүйсгэдэг бөгөөд хүнийг хаанаар залдаг. Бурхан ийнхүү хэлж байна,

“Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно...” (Хосеа 5:15).

Энэ бол ойрын зуу гаруй жил Америк эсвэл Нэгдсэн Вант улсад том сэргэлт болохгүй байгаагийн жинхэнэ шалтгаан юм!

Гэмтнүүд гарцаагүй Бурханы өмнө даруу байх ёстой. Дешинизм хэнийг ч даруу болгодгүй. Гэмтнүүд сүрдмээр урам орсон үйлстэй мэт “довтлогчоор” ирдэг. Бид нулимс, уй гашуу, гэмшил болон гэмийн буруутгалыг тэднээс олж хардаггүй. Эхнэр бид хоёр 2004 оны 11 сард Калифорниа мужийн Пасадена дахь Билли Грахамын сүүлийн компанит ажлын үеэр маш олон хүмүүс “довтолж” буй мэт инээж, баяр хөөртэйгээр ярилцаж байхыг нь харсан. Финнейгийн өмнөх хуучны сэргэлтийн өдрүүд дэх хэлбэрээс энэ нь хичнээн ялгаатай байна. 1814 оны Меодист уулзалтын тэмдэглэлийг сонс.

Дараагийн оройны өөр нэг залбирлын цуглаанд илүү олон хүмүүс гэмийн буруутгалд орж, дараа нь олон сүнснүүдийн шаналал болон [удаан хугацааны] залбиралаар тэд Христ доторхи тайтгаралыг хайж олсон... Бурхангүй амьдралаар амьдарч байсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, залуучууд маш их сэтгэлийн зовиурт автаж [тэгээд] тэдэнд дээр Бурхан айлчлан ирж Есүс Христээр дамжуулан гэмээсээ уучлагдах болсоноо маш их итгэлтэйгээр гэрчилж эхэлсэн. (Paul G. Cook, Тэнгэрээс ирсэн гал, EP Books, 2009, p. 79).

Та хэзээ нэг өдөр “гэмийн буруутгалд орж байсан уу”? Та хэзээ нэг өдөр “маш их сэтгэлийн шаналалд” тэгээд цаашаа “Христ доторхи тайвшрал олж байсан” уу? Брайн Х.Эдвардс ийнхүү хэлсэн,

Энэ нь аймшигтай гэмийн буруутгалаар эхэлсэн... хүмүүс хяналтгүйгээр уйлсан. Гэвч тэнд буруутгалын нулимс болон уй гашуугүй сэргэлт шиг тийм зүйл огт болоогүй... [1906 оны Хятад дахь сэргэлтийг] нүдээр харсан нэгэн гэрчийн илтгэлд: “Миний эргэн тойрон дах газар дайны талбар мэт өршөөлийн төлөө уйлж буй хүмүүс байсан” (Brian H. Edwards, Сэргэн мандалт: Бурханаар дүүргэгдсэн хүмүүс, Evangelical Press, 1991 edition, pp. 115, 116).

Та нарын зарим нь хэрхэн аврагдах талаар “сурахыг” хичээж байгаа. Авралыг сурах боломжгүй! Энэ нь зайлшгүй тантай тулгарч, мэдрэгдэж, танд тохиолдож байж та үүнийг мэддэг. Одоо та үүний талаар мэднэ, гэхдээ та зайлшгүй авралыг өөрийнхөө төлөө туулах хэрэгтэй. Эхний туулах ёстой зүйл бол та бол гэмтэн гэдгээ маш гүнзгий ухаарах ёстой. Та ийнхүү хашгиран уйлах ёстой,

“Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? ” (Ром 7:24).

Др Лойд Жонс энэ бол гэмийн буруутгалд байгаа хүний орилох дуу хэмээн хэлсэн – бөгөөд би үүнтэй санал нэг байна! Сэргэлтээр Бурхан Өөрийнхөө Сүнсийг илгээхэд эдгээр зүйлс болохыг би өөрийнхөө нүдээр харсан.

1960-аад оны Анхны Хятадын Баптист чуулганы сэргэлтийн үед Др Тимоти Лин байнга үүнийг дуулуулдаг байсан,

“Өө Бурхан, Намайг шалгаач, миний зүрхийг мэдээч:
Намайг туршиж тэгээд миний бодлуудыг мэдээч:
Тэгээд миний зүрхийг мэдээч;
Намайг туршиж тэгээд миний бодлуудыг мэдээч;
Надад гэмийн зам буй эсхийг үзээч,
Тэгээд намайг үүрдийн зам руу хөтлөөч.”
   (Дуулал 139:23, 24, дэлгэрэнгүй).

Босоод үүнийг дуулья. Энэ магтан дууны 8 дугаар дуу. Та зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэл болон оюун ухаандаа гэмийн буруутгалыг олох үед Христийн Цусны цэвэрлэгээ танд чухал гэдгийг мэдрэх болдог! Др Чан та биднийг залбиралд удирдаач. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Хосеа 5:6-15-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Бурхантай ойр алхахын төлөө” (William Cowper, 1731-1800).