Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЖИНХЭНЭ СЭРГЭЛТ ДЭХ ҮНДСЭН ШИНЖҮҮД

(НОМЛОЛ СЭРГЭЛТ 9)

THE MAIN FEATURES OF TRUE REVIVAL
(SERMON NUMBER 9 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 28, 2014


Пентокостын өдөр Петр босч зогсоод Иоел библиэс иш татаад ийнхүү хэлсэн,

“Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж...Залуучууд чинь үзэгдэл үзэн,.. Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.” (Үйлс 2:17, 18).

Бурхан сэргэлтийн үед Ариун Сүнсээ асгадаг. Тэр ““Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана” Өнөө цагийн орчуулгууд “ийн” хэмээх хамаатуулах үгийг орхисон нь үнэхээр хачирхалтай. Энэ холбоос нь Грек хувилбар дээрээ гарцаагүй байдаг. Грекээр энэ нь apó хэмээн гардаг. Женев библи “миний Сүнсний”, Кинг Жемс хувилбарт мөн “миний Сүнсний” хэмээн орчуулсан. Харин зөвхөн өнөө цагийн NASV болон NKJV хувилбарт л ийм байдаг. Тийм учраас би эдгээр библид итгэдгүй. Тийм болохоор л би та бүхнийг Скотфилдийн Кинг Жемс хувилбарыг авч хэрэглэж бай хэмээн хэлдэг. Та үүнд итгэж болно! Эдгээр хуучны орчуулгууд үгийг орхидгүй буюу “үр өгөөжтэй орлуулалт” хэмээн нэрлэгдэх зүйлсийг хийдэггүй. “Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана” Чөлөөт сэтгэгчид “Энэ бол Septuagint /Дал хэмээх еврей библийн орчуулга/” гэдэг. Би “Огт хэрэггүй зүйл” хэмээн хэлдэг. Утгагүй зүйл! Энэ бол Бурханы Ариун Сүнс Грек Шинэ Гэрээний хуудсанд бичсэн зүйл – Тэр хуурдаггүй! Бурханы Сүнс Septuagint-ээс иш татах үед Шинэ гэрээн дэхь урам зоригоор Грек үг бүр нь “амьсгалж” байдаг. “Миний Сүнсний” Яагаад энэ тийм чухал гэж? Би та нарт учрыг нь хэлье. Бурхан Өөрийн бүх Сүнсээ асгадгүй. Тэр бидэнд яг нийцсэн тэр хэмжээгээр л илгээдэг! 1882 онд Жорж Смитон “Энд хүмүүст [өгөгдсөн] хэмжүүр болон хязгааргүй эх булаг гэсэн ялгаатай утга бүхий “Миний Сүнсний” (apó) гэсэн үгнээс хасч болохгүй хамгаалагдсан утга байдаг.” (George Smeaton, The Doctrine of the Holy Spirit, 1882; reprinted by the Banner of Truth, 1974; p. 28). Апостолын сүмүүд илүү их өгдөг учраас тэд байнга Ариун Сүнсний цутгалтыг авч байсан! “apó” (ийн) тухай Др А.Т Робертсон ийнхүү хэлсэн, “Сүнс бүхлээрээ Бурхантай хамт үлддэг” (Word Pictures in the New Testament, volume 3, Broadman Press, 1930, p. 26; note on Acts 2:17).

Би гурван удаагийн сэргэлтийг нүдээрээ харах ерөөлийг хүртсэн. Би Иан Х Мурейтэй хэлсэнтэй бүрэн санал нэг байдаг, “Сэргэлтийг харсан гэр нар урьд өмнө байгаагүй тийм нэг өгөгдсөн зүйлийг ямарч хувиралгүйгээр ярьдаг.” гэсэн. (Iain H. Murray, Pentecost Today? The Biblical Basis for Understanding Revival, The Banner of Truth Trust, 1998, p. 22). Хойд Ирландын Улстерд дэх 1859 оны сэргэлтийг харсан гэрч нар ийнхүү хэлсэн, “Хүмүүс Бурхан тэдэн хүү амьгалсан юм шиг мэдэрсэн. Тэд эхлээд айдас болон сэтгэл түгшилд автагдсан - тэгээд тэд нулимс асгаруулан уйлсан – тэгээд дараа нь үгээр хэлэшгүй хайраар дүүрсэн” (William Gibson, The Year of Grace, a History of the Ulster Revival of 1859, Elliott, 1860, p. 432). Сэргэлтийн 1860 оны 2 дугаар сарын 29-д Д. С Жон ийнхүү хэлсэн, “Бид урьдынхаасаа илүү Сүнсний нөлөөлөлтэй том арга хэмжээнд оролцсон. Чуулганууд багахан төдий зүйл горьдож байтал... “хүчит салхи үлээх адил” сэргэлт ирсэн.” (Murray, ibid., p. 25). Энэ бол би хэрхэн нэг дэх болон гурав дахь сэргэлтийг харсан тухай юм. Тэр үед Ариун Сүнс гэв гэнэт төсөөлөшгүйгээр ирсэнийг би хэзээч мартахгүй!

Мөн жинхэнэ сэргэлт ирэхэд үндсэн биш зарим дагалдах үйл явдалууд тохиолдож болно. Хэдийгээр сэргэлт бүрд болдоггүй я гэсэн зарим сэргэлтийн үед тохиолддог үндсэн биш шинж тэмдэгүүд байдаг. Би эднээс зарим нэгийг нь та бүхэнд хэлье. Энэ зүйл Др Мартин Лойд Жонесийн Сэргэлт (Crossway Books, 1987) номонд олон газар дурдагдсан бөгөөд миний өөрийн хувийн туршлага болон миний сэргэлтийн харсан ажиглалаар мэдсэн.

1. Хэлүүд. Пентокостын үеийн анхны сэргэлтээр тэд “Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.” (Үйлс 2:4) гэдгийг бид уншисан. Бидний Пентекостын талыг барьдаг олон найз нар хэлүүд бол сэргэлт бүрд байх ёстой үндсэн шинж тэмдэг хэмээн заадаг. Гэхдээ үүнийг үгүйсгэн батлах хоёр үндсэн шалтгаан байна: (1) Үйлс 2-д гарсан “хэлүүд” нь хэт хөөрөлд орсон үг хэл биш. Тэд яг гадаад хэлээр ярьж байсан. Энэ бол Үйлс 2:6-11-д маш тодорхой байдаг. “Үй олон хүмүүс өөрсдийнх нь төрөлх хэлээр ярихыг сонсоод” (Үйлс 2:6) “Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?” (Үйлс 2:8) Тэгээд маш олон хэлтнүүдийн жагсаалт явсаны дараа “Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо” (Үйлс 2:11) гэсэн. Өнөөгийн Пентокостал болон Черисматик нарын хийдэг шиг тэд хэт хөөрөлд автсан харь хэлээр тэд яриагүй гэдэг нь маш тодорхой юм. Тэд үүний талаар бичсэн библид үндэслэн хүмүүсийг өөртөө татдаг гэдгийг би мэддэг. Энд гарч байгаа хэсэгт би тэднээс өөр бодолтой байдаг. “Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг... харь хэлээр..” (Үйлс 2:4) гэсэн шиг Пентокостын өдөр тэд гадаад хэлээр ярьсан гэдгийг би шууд хэлдэг. Энэ бол гайхамшиг байсан гэдэгт би огт эргэлзэдгүй. Гэхдээ энэ бол сэргэлтийн үндсэн шинж тэмдэг биш, учир нь Үйлс библи дэх бусад сэргэлтэнд ийм зүйл тохиолддоггүй. (2) Хорьдугаар зууны эхэнд болсон дүр эсгэсэн сэргэлтийн өмнөх Протестантуудын сэргэлт болон бүр ядахдаа Феннигийнхэнд ч гэсэн хэт хөөрөлд автсан харь хэлээр ярих явдал тохиолдож байгаагүй. Сонсохоо битгий болиороо. Дараагийн миний хэлэх зүйлийг сонсоод та миний энэ зүйлийг ойлгоод санал нэг болох байхаа. Өнөөгийн бидний цаг үед хуурамч “сэргэлтүүдийн” төлөөлөл болсон Пентокост болон Чаризмын хөдөлгөөнийхөн төдийгүй бусад хуурамч сэргэлтүүд ч хүртэл “дешинизм”-ийн төрлүүдийг агуулсан байдаг. Өнөө цагийн хуурамч сэргэлтүүдэд “дешинизм”-ийн олон төрлийн угшилууд байдаг. Мөн би зарим Пентокост болон Чаризмынхан аврагдсан гэдгийг сайн мэднэ. Пентекост судлаачдын зөвшөөрсөн шиг хорьдугаар зууны өмнөх Протестант нарын сэргэлтийн үеэр хэлээр ярих шинж тэмдэг огт болж байгаагүй.

2. “Гал хаялах мэт хэлүүд бий болон” (2:3) Энэ бол нэг удаагийн үйл явдал байсан. Ийм зүйл нь Христ итгэлийн түүхэнд болон Үйлс номын бусад хэсэгт ерөөс үзэгдээгүй.

3. Чөтгөрүүд эзэлсэн (Үйлс 8:7) болон олон төрлийн эдгэрэл авсан (Үйлс 8:7) хүмүүсээс хөөгдөн гарахдаа чангаар орилж байсан. Эдгээр шинж тэмдгүүд Пентокостын үеийн сэргэлтэнд хэзээч харагдаагүй! Тиймээс дахиад хэлье, энэ бол сэргэлтийн гол үйл явдал биш. Эдгээр зүйл нь Үйлс библийн бусад хэсгүүдэд ч бичигдээгүй. “Инээж байгаа сэргэлт” (хэмээн нэрлэгддэг) хөдөлгөөнийхөн энэ зүйлийг төвд тавьдагийг би мэддэг ч гэсэн энэ бол буруу үзэл юм. Христийн түүхэнд олон зуун сэргэлтүүд болж байсан ч ийм зүйл болж байгаагүй – мөн Үйлс библийн өөрийнх нь олон сэргэлт дотор ч гэсэн.

4. Үйлс 4:1-4-д гарсан агуу сэргэлтийн үеэр Элч нар номлол хийж байсныхаа дараа шоронд хоригдсон. Гэхдээ Үйлс библид тэмдэглэгдсэн бүх сэргэлтүүд шоронд хорих явдалтай хамт болоогүй. Заримдаа энэ зүйл Христийн түүхэнд тохиолддог боловч үргэлж биш юм. Тиймээс бид номлогчдыг хорьж цагдах явдал нь сэргэлтийн үед болдог үндсэн шинж биш хэмээн дүгнэдэг.

5. Үйлс 4:31-д байшингын доргилт. Левис аралийн сэргэлтийн үед 1940-д оны сүүлээр Данкен Кэймбел номлол хийхэд ийм зүйл тохиолдож байсныг би мэднэ. Гэвч энэ нь Үйлс библийн өөр альч хэсэгт болон сэргэлтийн бусад түүхүүдэд тэмдэглэгдэж байгаагүй. Тиймээс бид байшин доргисон гэдэг нь ч гэсэн сэргэлтийн үндсэн шинж биш гэсэн дүгнэлтэд хүрдэг.

6. Үйлс 19:19,20-д Эфэс хотынхон номоо шатаасан явдал. Тиймээ, Эфэст сэргэлт ирэх үед хүмүүс ид шидийн номуудаа авчираад шатаасан, “Бурханы үг маш хүчтэйгээр өсөж, түгсэн.” (19:20). Ийм зүйл Виржина дахь үндэсний Баптист чуулганд дахь сэргэлтийн үед болсоныг би харсан. Гэхдээ миний Хятадын анхны Баптист чуулганд харсан шиг сэргэлтийнхээ туршид тэд номнуудаа шатаагаагүй. Ийм зүйл Үйлс библи дэхь бусад сэргэлтүүдийн үед ч тохиолдоогүй. Тиймээс энэ бол сэргэлт дэхь үндсэн шинж тэмдэг бус харин дагалдах үзэгдэл гэж би дүгнэдэг.

7. Гэм нүглээ нийтэд дэлгэх. Тиймээ, зарим сэргэлтийн үеэр хүмүүс өөрсдийн гэм нүглээ олны өмнө нээлттэйгээр гэмшидэг. Энэ нь зарим үед болдог – Тухайлбал 1904 оны Вэйлсд, 1960-аад онд Кентаки дахь Асбори дээд сургуульд, Анхны Хятад Баптист чуулганд болон хаа сайгүй. Гэхдээ Пентокостын өдөр, Анхны агуу сэргэлтийн үед, бусад өөр олон сэргэлтийн үед ч тэд ингэж үйлддэггүй. Тиймээс бид бусдын өмнө гэм нүглээ нээлттэйгээр гэмших явдал нь мөн адилхан гол шинж бус харин дагалдах зүйл хэмээн дүгнэх ёстой.

8. Чарлах болон шалан дээр оочин унах. Тиймээ, энэ зүйл нь Жонатан Эдвард чуулганы Нордэмптон дахь сэргэлийн үед болсон бөгөөд хоёр дахь агуу сэргэлтийн үед зарим цугларалт нь Др Асахел Неттлетоноор удирдагдаж байсан. Жеорж Вайтфилд Скотланд дахь Камбусланг дахь сэргэлтийн үед зарим цугларалтад болж байсан ч түүний чуулганд үргэлж болоод байдаггүй. Энэ шинж тэмдэг нь Лондонд С. Х Спиржеоны үед болсон Гурав дахь Агуу Сэргэлтийн үед болоогүй. Библид энэ зүйл Пентокостын үед болоогүй гэдгийг би хэлж чадна. Тиймээс чарлах болон шалан дээр оочин унах нь сэргэлтийн гол шинж тэмдэг биш юм. Ийм зүйл сэргэлтийн үед болж болох ч заавал болох ёстой гэсэн үг биш юм. Миний харсан сэргэлтийн үед евангелист хүмүүсийн толгойнд хүрэх үед тэд сүнсээр үхэлд хүрсэн байдал тохиолдоогүй бөгөөд түүхэн дэх олон сэргэлтийн үед ч тохиолдоогүй. (see chapter six of Iain H. Murray’s book, Pentecost Today? The Biblical Basis for Understanding Revival, Banner of Truth, 1998, pp. 134-169).

Би эдгээр зүйлс ерөөсөө тохиолддоггүй хэмээн хэлэх гээгүй, харин эдгээр нь эргэлзэх зүйлгүйгээр гол шинж тэмдэг биш бөгөөд олон зууны турш сэргэлт бүрд болж байгаагүй юм. Хэрвээ бид эдгээр зүйлсийг харвал бид мухар сүсэгт хэт автагдах байдал эсвэл Чөтгөрөөр хууртагдаж байгаа гэдгээ ихэнхдээ ухаарах болно! Др Мартин Лойд Жонес ийнхүү хэлсэн, “Дагалдах зүйлд хамаарагдах зүйлсийг гол чухал зүйлийн байранд аваачин тахин шүтэх ёсгүй” хэмээн хэлсэн. (Revival, Crossway Books, 1987, p. 60). Инээдэм бол сэргэлтийн гол шинж тэмдэг хэмээн боддог Флорида дахь “Инээдмийн Сэргэлт” хэмээн нэрлэгддэг цугларалт бол миний оролцож байсан хамгийн муухай зүйл байсан! Др Артур Б.Хоок бид хоёр Калифорниа дахь Пасадена дахь нэг оройны цугларалтад хүмүүс нь арслан шиг бархирч сармагчин шиг гуагчин “сэргэлтийг” үнэхээр аймшигтайгаар гажуудуулсан байхыг харсан! Тэд эдгээр нь тэдэнд тус болно хэмээн боддогийг нь үнэхээр гайхдаг! Энэ нь ямарч утгагүй мэт санагдавч шашны бүдүүлэг бүлгийн их орилоон! Энэ бүгдэд Христ хаана байна вэ?

9. Та сэргэлтийг өөрөө бий “болгож” чадахгүй. Энэ бол “дешизмын” санаа. Бүр мацаг барилт болон залбирал ч гэсэн сэргэлт ирэх баталгаа болохгүй. Чарльз Г Феннигийн (1792-1875) санаагаар сэргэлт бол Христ итгэлт хүмүүсийн үйлст үндэслэдэг гэсэн номлол. Энэ үзэл нь маш их хор хөнөөлтэй учир нь хүмүүс сэргэлт бол Бурханд бус харин өөрсдөөс нь шалтгаалдаг хэмээн бодоход хүргэдэг. Зөвхөн Бурхан Өөрөө сэргэлтийг илгээхээ шийддэг. Бид сэргэлтийн төлөө залбирч чадна бас тэгэх хэрэгтэй. Гэхдээ Бурхан ганцаараа бидэнд сэргэлт илгээх эсэхээ шийддэг. Бидний юуч сэргэлт ирэх баталгаа болдоггүй. Энэ бол бүхэлдээ Бурханы мутарт байдаг. “Хүч чадал бол Бурханых,” Дуулал 62:11 (See Iain H. Murray, Pentecost Today?, The Banner of Truth Trust, 1998, pp. 8-16).


Тэгвэл жинхэнэ сэргэлт ирэх үед юу тохиолддог вэ? Жинхэнэ сэргэлтийн үндсэн шинж нь юу вэ? Др Лойд Жонес жинхэнэ сэргэлтэд дагалддаг хэдэн зүйлсийг бичсэн. Тэр эдгээр зүйлийг өөрийнхөө Сэргэлт (ibid., pp. 204-211) хэмээх агуу номондоо Пентокостыг Өдөрийг судалсан судалгаандаа үндэслэж хийсэн.

1. Бурхан тэдний дунд айлчлан ирдэг. Хүн бүр Түүний оршихуй, Түүний алдар, Түүний сүр хүчийг мэддэг. Эдгээр нь сэргэлт ирэх үед юу болдог талаар чуулган бүр үргэлж мэдэж байдаг зарим хэмжээр болон түвшин юм. (Та Бурхан тэнд байна хэмээн хэлүүлэх хэрэггүй. Та өөрөө Тэр энд байгааг мэддэг! Энэ бол миний харсан сэргэлт дэхь хувийн туршлага юм. Цугларалтад сэтгэл догдлол болон гайхах мэдрэмж төрдөг. Хүмүүс догдлон-айж, үнэхээр Ариун Бурханы оршихуйг мэдэрдэг.)

2. Үүний үр дүнд сүм чуулганд үнэний тухай агуу баталгаа өгөгддөг. Хүмүүс үнэхээр Библийн үнэнд баталгаатай итгэж эргэлзээгүй болдог. Энэ бол сэргэлтийн үе дэхь нийтлэг туршлага юм.

3. Сүм агуу их баяр хөөр болон маш их сэтгэлийн магтаалаар дүүрдэг. Бурхан тэдний дунд ирсэнийг хүмүүс гэнэт мэддэг. “Тэдний үнэн нүүр царай үүнийг харуулдаг. Тэд өөрлөгддөг. Тод илэрхийлэгдэж байгаа тэдний баяр хөөр болон магтаалаар дүүрэн царайнд нь дээрээс ирсэн тэнгэрлэг төрх байдаг.... Бүх хувь хүн бүр дээр Ариун Сүнсний гэрэлтүүлэг болон үгээр хэлшгүй алдараар дүүрэн баяр хөөр өгөгддөг.” (Lloyd-Jones, ibid., p. 206).

4. Сэргэлт танд ирэх үед та хүмүүсийг номлол сонсох болон хүндэтгэл өргөхөөр цуглаанд ир хэмээн хүмүүсийг ятгах шаардлаггүй болдог. Тэд ирэхээр зүтгэдэг. Тэд Пентокостын үеийнхэн шиг өдөр бүр ирж, хэдэн цагаар хамаагүй сүмд байх болдог.

5. Номлолоор шинэ хүч чадал хийгээд зүрх зориг өгөгддөг. Сайн мэдээний хүчирхэг номлол нь жинхэнэ сэргэлтийн нэг шинж тэмдэг юм. Шинэ хүч чадал номлолоор дамжин биелэлээ олдог. Тэдний амьдрал үүнд тулгуурлах мэт хүмүүс сонсдог. Номлол дунд сэргэлт ирэх үед энэ нь өөрөө үй олон хүмүүсийг дагуулдаг.

6. Сэргэлт ирэхэд гэмийн буруутгал дор буй хүмүүс ирдэг. Орхигдсон хүмүүс гэмийн буруутгал дор тэмцэн амьдардаг. Магадгүй энэ бол Бурхан чуулганд сэргэлтийг илгээдэг хамгийн гол үндэс байж болно. Хүйтэн хөндий хайхрамжгүй хүмүүс гэм нүглээрээ дамжуулан “сэрдхийх болон сүнсээ зайлтал айх” мэдрэмжтэй болдог. Энэ бол Ариун Сүнс тэдний гэм нүгэл, цэх шулуун байдал, шийтгэлийн талаар буруутгахаар ирдэг гэдгийн баталгаа болдог. (Иохан 16:8). Пентокостын үеэр тэд гэм нүгэлдээ буруутгал аван “Ах дүү нараа бид одоо яах вэ?” хэмээy хашгирцгаасан. Энэ зүйл нь жинхэнэ сэргэлт бүрээр болдог. Хаана гэмийн буруутгал байхгүй байна та хуурамч сэргэлтэнд байна гэсэн үг. Бүхийл жинхэнэ сэргэлтийн үед гэмийн маш хүнд буруутгал зайлшгүй байх ёстой гэдэг нь үнэн юм. (Lloyd-Jones, ibid., p. 209).

7. Хүмүүс Христэд итгэх болно тэгээд гэмийн уучлалыг олох болно. Тэд удалгүй Есүс бол тэдний авралын цорын ганц найдвар гэдгийг хардаг. Тэд ердөө “шийдвэр гаргах” зүйл хийдэггүй. Тэд Христээс зугтахын оронд шинэ амийг “хүлээн авдаг” бөгөөд Есүсээр аврагдсан учраас хуучин амьдралаа орхидог. Тэд Христийн хайр болон Христийн цусны талаар илүү их ярих болдог. Христийн цусны эвлэрүүлэл бол жинхэнэ сэргэлт бүрийн гол цөм болдог.

8. Өөрчлөгдөгсөд чуулганд хамрагддаг. Тэд “сүмд нэмэгдсээр” байдаг. (Acts 2:47). Сэргэлтийн үеэр “дагуулах” хэрэгцээ байхгүй. Өөрчлөгдөгсөд автоматаар чуулганд хамрагдах болдог – мөн та тэднийг чуулганы цугларалтаас холдуулж чадахгүй! Ийм зүйл миний харсан анхны болон өөр бусад сэргэлтийн үед ч болж байхыг би харсан. Та өөрчлөгдсөн хүмүүсийн араас хөөцөлдөх шаардлагагүй болно. Тэд чуулганы нөхөрлөлд Бурханы хүчээр хөтлөгдөх болдог. Др Лойд Жонес ийнхүү хэлсэн, “Ариун Сүнс хүч дотор ирэхэд миний болон таны [хөдөлмөрөөр] тавь эсвэл бүр зуун жил хийгдэх байтал нэгхэн цагын дотор илүү их зүйл тохиолдох болдог...Энэрэл, өршөөл болон Ариун Сүнс дахин бидний дунд нэвтрэн орохын төлөө Бурханд хандан залбир.” (Lloyd-Jones, ibid., pp. 210, 211).


Эрхэм найз нараа, одоо манай чуулганд сэргэлтийн цаг ирээгүй байна, гэхдээ Ариун Сүнс зарим хүмүүсийг Есүс рүү өнөөдөр удирдаж байна. Та Есүст хурдан итгэхийн төлөө би хичнээн их гуйж байна. Есүс таныг гэмээс аврахын төлөө загалмай дээр үхсэн. Тэр Өөрийн үхэшгүй Цусаа таны гэм нүглийг угаахын төлөө асгаруулсан. Тэр танд мөнх амийг өгөхийн тулд үхлээс дахин амилсан. Би таныг сэргэлт ирэхээс өмнө ч байсан яг одоо Есүст итгээрэй хэмээн ятгаж байна. Др Чан та биднийг залбиралд удирдаарай. Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Үйлс 8:5-8-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Амин амьсгал” (Bessie P. Head, 1850-1936).