Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЭНЭ БОЛ СЭРГЭЛТИЙН ҮЕД БОЛДОГ ЗҮЙЛ(НОМЛОЛ СЭРГЭЛТ 8) THIS IS WHAT HAPPENS IN REVIVAL! Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Одоо та бүхнийг Үйлс 8:5 дугаар ишлэлийг гаргаасай хэмээн хүсч байна.
“ Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав” (Үйлс 8:5).
Одоо наймдугаар ишлэлийг үзье,
“Тэр хот үлэмж баяр баясалтай байв.” (Үйлс 8:8).
Та бүхэн одоо сууцгаана уу.
Самари хотод юу тохиолдсон талаар зарим дэлгэрэнгүй хэсгийг би алгассан. Гэхдээ энэ хотод Пентокостын өдөр Иерусалимд тохиолдсонтой тун адилхан үйл явдал болсоныг харж болно. Филип Христийг хүмүүст тунхагласан. Хүмүүс түүний номлолыг маш анхааралтай сонсож байсан. Маш олон хүмүүс өөрчлөгдсөн. “Тэр хот үлэмж баяр баясалтай байв.” (Үйлс 8:8).
Энэ бол Пентокостын үед болсон үйл явдалтай яг адилхан байсан! Петр “дуугаа өндөрсгөөд” Христийг тэдэнд тунхагласан. Тэд ч “түүний үгийг талархалтайгаар хүлээн авч” улмаар тэд өөрчлөгдсөн. Тэд өдөр бүрийн харилцаандаа үнэхээр баяр хөөртэй байсан. Элч нар “үхлээс амилсан Есүсийг тунхаглах” үед маш олон тооны бүлэг хүмүүс аврагдсантай адил зүйл болсон. (Үйлс 4:2, 4). Үйлс библийг уншихад Пентокостын өдөр болсон зүйл байн байн тохиолдож байгааг мэдэж болно. Тиймээс бид Пентокостын өдөр болсон үйл явдал нь “нэг удаагийн” тохиолдол биш гэж үзэж болно. Пентокостын өдөр бол зарим нэг хүмүүсийн заадаг шиг “сүмийн төрсөн өдөр” байсан гэдэгтээ би санал нийлдэггүй. Дагалдагчид болон бусдуул нь Пентокостын өдрөөс өмнө аль эрт аврагдсан байсан. Үйлс 1:15-д Пентокостоос өмнө 120 хүн дээд давхарын өрөөнд залбирч байсан бөгөөд тэднийг “дагалдагчид” болон “ах дүүс” хэмээн нэрлэж байсан. Пентокостоос 10 өдрийн өмнө эдгээр хүмүүсийн чуулга хамтдаа цугларсан байсан. Тиймээс Пентокост болохоос өмнө аль эрт чуулган байгуулагдсан байсан! Түүнчлэн Пентокост бол бусад хүний заадаг шиг “нэг удаагийн” дахиж хэзээч болохгүй тийм үйл явдал гэдэг нь үнэхээр биш юм. Пентокостын гол чухал шинж тэмдэг нь Үйлс библид хэд хэдэн удаа давтагдан болсон явдал юм – Христ итгэлийн түүхийн турш мөн адил энэ нь давтагдсаар байдаг.
Тэгвэл Пентокост гэж юу байсан вэ? Др Мартин Лойд Жонес ийнхүү хэлжээ,
Пентокостын өдөр болсон тэр зүйл урьд өмнө хэзэч болж байгаагүйгээр сэргэлт бүрд давтагдан болж байдаг нь илэрхий [үнэн зүйл] юм... Сэргэлт ирэх бүрд Пентокостын өдөр болсон тэр зүйл үнэхээр давтагддаг гэдгийг би хэлдэг... Бид Пентокостын өдөр болсон тэр үйл явдал нэг удаагийн ба тэр бүгд болоод өнгөрсөн хэмээн [хэлэхээ зогсоох] ёстой гэж хэлдэг. Энэ бол тийм биш; энэ бол анхны үеүдэд байсаар байсан. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1987, pp. 199, 200).
Өмнөх хоёр номлолоор сэргэлт нь нэгдүгээрт Ариун Сүнс гэм нүглийг илчилж буруутгах үед (Иохан 16:8), хоёрдугаарт Ариун Сүнс гэмтнүүдийг Христ уруу удирдах үед (Иохан 16:14,15) ирдэг бөгөөд гэмтнүүдэд Христийн амьд бодит байдлыг илэрхийлдэг. Өнгөрсөн хэдэн жил манай чуулганд ийм сэргэлт нь сар бүр болж байгаа. Энэ нь сар бүр ойролцоогоор аврал авдаг гэсэн үг. Гэхдээ сэргэлт ирэх үед маш богино хугацаанд илүү олон хүмүүс аврал авдаг. Иан Х Мурэй “Пентокостоос хойш Ариун Сүнсний ажил илүү энгийн ба илүү ер бусын байдлаар гэсэн хоёр [замаар] илчлэгдэж байгаа.” хэмээн хэлсэн. (Iain H. Murray, Pentecost Today? The Biblical Basis for Understanding Revival, The Banner of Truth Trust, 1998, p. 18).
Дөрөв таван долоо хоног тутам ойролцоогоор нэг хүний өөрчлөлтөөс бид Арийн сүнсний “энгийн” ажлыг харж байгаа. Харин Бурхан бидэнд сэргэлтийг илгээх үед “ер бусын” байдлаар олон тооны хүмүүс авралыг авдаг – маш богино хугацаанд арав эсвэл арван хоёр (эсвэл бүр их).
Бидний зарим хүмүүс сэргэлтийн талаар бид маш их хичээн ажиллах хэрэгтэй, гэмтнүүдийг илүү их уриалж ятгах хэрэгтэй, сайн мэдээний талбар илүү их чармайн зүтгэх хэрэгтэй хэмээн бодох вий гэхээс би айдаг. Энэ бол Финнейгийн жинхэнэ үзэл санаа бидэнд бууж байгаа явдал юм. Энэ бол Бурхан сэргэлтийг илгээх үед үнэндээ ямар зүйл болдогоос тэрс үзэл юм. Пентокостын өдөр анхны сэргэлт ирсэн талаар бодож үзвэл төд удалгүй та энэ бол буруу бодол гэдгийг ухаарах болно. Энэ бол Сатаны санаа хэмээн бид үзэж болно гэж би боддог. Энэ гээгдсэн хүмүүст Сатаны хэлдэг яг тэр зүйл биш гэж үү? Тэр тэдэнд ийм бодлуудыг төрүүлдэггүй гэж үү? Тэр “Хэрвээ чи аврагдвал одоогийнхоос бүр илүү хэцүү болох болно. Чи илүү их ажиллах хэрэгтэй болно, мөн чамд ямарч амралт эсвэл баяр хөөр гэж үгүй байх болно.” гэж шивнэдэг. Гэхдээ Чөтгөр бол худалч юм. Яг эсрэг зүйл нь үнэн юм! Та аврал авах үед энэ нь одоо байгаагаасаа илүү амар байх болно! Чөтгөр бол худалч юм. Гэхдээ Есүс хэзээч хуурдаггүй! Есүс үргэлж бидэнд үнэнийг хэлдэг! Есүс ийнхүү хэлсэн, “Би та нарыг амраая.” (Матай 11:28), Мөн Есүс “Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.” (Матай 11:29), Одоо Матай 11:28-30-ийг нээгээд үзье. Босоод чангаар уншья. Энэ Скотфилд Библи судлалын 1011 дүгээр хуудсанд байна.
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.” (Матай 11:28-30).
Одоо сууцгаана уу. Одоо 28 дугаар ишлэлийн “Би та нарыг амраая.” гэсэн 4 үгийн доогуур балаараа зураарай. Мөн 29 дугаар ишлэлийн “Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.” гэсэн 7 үгийн доогуур, бас 30 дугаар ишлэлийн “Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн.” үгийн доогуур зураарай.
Би дөнгөж дахин төрсөн хүмүүс “Яагаад энэ бүгд одоо маш амархан байнаа! Хэрвээ би Христчин болвол энэ маш хэцүү байр болно хэмээн бодож байсан. Харин одоо би Есүст итгэсэн чинь би амралтыг мэдрэх боллоо. Есүс намайг аварсан учраас одоо энэ бүгд надад маш амархан болсон.” хэмээн хэлэхийг олонтаа сонсож байгаа. Эдгээр бодлууд бидний магтан дуунуудад маш их гардаг! Та нарын зарим чинь эдгээр зүйлийг биеэрээ мэдрээгүй боловч эдгээр дууг дуулдаг!
Миний гарын хөдөлмөр
Таны хуулийн шаардлагыг хангаж чадахгүй;
Миний хичээл зүтгэл амралт өгөөгүйг мэднэ,
Миний нулимс үүрд мөнх урсаж болно.
Гэмийг юуч эвлэрүүлж чадаагүй;
Та л аврах ёстой, зөвхөн Та
(“Үеүдийн Хад миний төлөө хагарсан”
Augustus M. Toplady, 1740-1778).
Энэ дэлхийд түгшисэн сэтгэлдээ амар тайвныг
Ямар нэг хэмжээгээр олохоор та бүтэлгүйтсэн;
Христ рүү ирээд, Түүнд итгэ,
Амралт болон баяр хөөрийг авах болно.
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
(“Яагаад одоо биш гэж?” Daniel W. Whittle, 1840-1901).
Есүс ядарсаныг амраахаар дуудаж байна-
Өнөөдөр дуудаж байна, Өнөөдөр дуудаж байна;
Өөрийнхөө ачааг Түүнд авчир тэгээд чи ерөөгдөх болно;
Тэр чамаас нүүр буруулахгүй.
(“Есүс дуудаж байна” Fanny J. Crosby, 1820-1915).
Миний боолчлол, уй гашуу болон бүдүүлэг арилсан
Есүс, би ирсэн, Есүс, би ирсэн;
Таны эрх чөлөө, баяр хөөр, гэрэл уруу,
Есүс, Би Тан уруу очиж байна...
(“Есүс, би ирсэн” William T. Sleeper, 1819-1904).
Өө, сэтгэл минь ээ ядарч цөхөрсөн үү?
Харанхуйд гэрэл байхгүйг мэдэж байна уу?
Энд Аврагчийг харах гэрэл байна,
Илүү бялхасан эрх чөлөөтэй амьдрал!
Хараагаа Есүс рүү чиглүүл,
Түүний гайхамшигт нүүр царайг бүхлээр нь хар,
Ертөнцийн зүйлс гайхалтай харанхуйгаас гарна,
Түүний алдар болон ивээлийн гэрэлд,
(“Хараагаа Есүс рүү чиглүүл” Helen H. Lemmel, 1863-1961).
Би иймэрхүү гайхамшигтай дуунуудыг ингээд дуулаад л дуулаад л байж чадна!
Миний гэмийг Есүс цэвэрлэсэн тэр өдөр жаргалтай, жаргалтай!
Тэр надад үргэлж хэрхэн харах, залбирах болон баяртай байхыг заасан;
Миний гэмийг Есүс цэвэрлэсэн тэр өдөр жаргалтай, жаргалтай!
(“Өө Баяртай Өдөр” Philip Doddridge, 1702-1751).
Чөтгөр Христчин байна гэдэг нь бараг тэвчишгүй хүнд хэцүү байх болно хэмээн хэлдэг. Харин магтан дуу энэ бол баяртай өдөр хэмээн дуулдаг! Мөн Есүс “Би та нарыг амраая...Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн.” хэмээн хэлдэг. (Матай 11:28, 30).
Энэ бол сэргэлт ирэх үед болдог зүйл! “Тэр хот үлэмж баяр баясалтай байв.” (Үйлс 8:8). Энэ бол Пентокостын өдөр болсон зүйл. Энэ бол Самари хотод болсон зүйл. Энэ бол жинхэнэ сэргэлт ирэх болгонд болдог зүйл юм. “Тэр хот үлэмж баяр баясалтай байв.” Др Лойд Жонес “Сэргэлт бүр... Пентокостын өдөр болсон зүйл үнэхээр давтагдаж байдаг хэмээн би хэлдэг.” хэмээн хэлсэн. (Revival, ibid., pp. 199, 200). Тиймээс Пентокостын өдөр юу болсон гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Хэрвээ бид үүний талаар бодож байвал сэргэлтийн үед бид юуны талаар гуйх болон хайх хэрэгтэй вэ? гэдгээ мэдэх болно.
Петр Пентокостын өдөр босч зогсоод Иоел библиэс иш татан ийнхүү хэлсэн,
“Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана…Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.” (Үйлс 2:17, 18).
Бурхан сэргэлтийн үед Ариун Сүнсээ асгадаг. Тэр ““Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана” Өнөө цагийн орчуулгууд “ийн” хэмээх хамаатуулах үгийг орхисон нь үнэхээр хачирхалтай. Энэ холбоос нь Грек хувилбар дээрээ гарцаагүй байдаг. Грекээр энэ нь apó хэмээн гардаг. Женев библи “миний Сүнсний”, Кинг Жемс хувилбарт мөн “миний Сүнсний” хэмээн орчуулсан. Харин зөвхөн өнөө цагийн NASV хувилбарт л ийм байдаг. Тийм учраас би эдгээр библид итгэдгүй. Тийм болохоор л би та бүхнийг Скотфилдийн Кинг Жемс хувилбарыг авч хэрэглэж бай хэмээн хэлдэг. Та үүнд итгэж болно! Эдгээр хуучны орчуулгууд үгийг орхидгүй буюу “үр өгөөжтэй орлуулалт” хэмээн нэрлэгдэх зүйлсийг хийдэггүй. “Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана” Чөлөөт сэтгэгчид “Энэ бол Septuagint /Дал хэмээх еврей библийн орчуулга/” гэдэг. Би “Огт хэрэггүй зүйл” хэмээн хэлдэг. Утгагүй зүйл! Энэ бол Бурханы Ариун Сүнс Грек Шинэ Гэрээний хуудсанд бичсэн зүйл – Тэр хуурдаггүй! Бурханы Сүнс Septuagint-ээс иш татах үед Шинэ гэрээн дэхь урам зоригоор Грек үг бүр нь “амьсгалж” байдаг. “Миний Сүнсний” Яагаад энэ тийм чухал гэж? Би та нарт учрыг нь хэлье. Бурхан Өөрийн бүх Сүнсээ асгадгүй. Тэр бидэнд яг нийцсэн тэр хэмжээгээр л илгээдэг! 1882 онд Жорж Смитон “Энд хүмүүст [өгөгдсөн] хэмжүүр болон хязгааргүй эх булаг гэсэн ялгаатай утга бүхий “Миний Сүнсний” (apó) гэсэн үгнээс хасч болохгүй хамгаалагдсан утга байдаг.” (George Smeaton, The Doctrine of the Holy Spirit, 1882; reprinted by the Banner of Truth, 1974; p. 28). Апостолын сүмүүд үргэл өгдөг учраас тэд байнга Ариун Сүнсний цутгалтыг авч байсан! Би гурван удаагийн сэргэлтийг нүдээрээ харах ерөөлийг хүртсэн. Би Иан Х Мурейтэй хэлсэнтэй бүрэн санал нэг байдаг, “Сэргэлтийг харсан гэр нар урьд өмнө байгаагүй тийм нэг өгөгдсөн зүйлийг ямарч хувиралгүйгээр ярьдаг.” гэсэн. (ibid., p. 22). Хойд Ирландын Улстерд дэх 1859 оны сэргэлтийг харсан гэрч нар ийнхүү хэлсэн, “Хүмүүс Бурхан тэдэн хүү амьгалсан юм шиг мэдэрсэн. Тэд эхлээд айдас болон сэтгэл түгшилд автагдсан - тэгээд тэд нулимс асгаруулан уйлсан – тэгээд дараа нь үгээр хэлэшгүй хайраар дүүрсэн” (William Gibson, The Year of Grace, a History of the Ulster Revival of 1859, Elliott, 1860, p. 432). Сэргэлтийн 1860 оны 2 дугаар сарын 29-д Д. С Жон ийнхүү хэлсэн, “Бид урьдынхаасаа илүү Сүнсний нөлөөлөлтэй том арга хэмжээнд оролцсон. Чуулганууд багахан төдий зүйл горьдож байтал... “хүчит салхи үлээх адил” сэргэлт ирсэн.” (Murray, ibid., p. 25). Энэ бол би хэрхэн нэг дэх болон гурав дахь сэргэлтийг харсан тухай юм. Тэр үед Ариун Сүнс гэв гэнэт төсөөлөшгүйгээр ирсэнийг би хэзээч мартахгүй! Сэргэлтийн үед тохиолддог хэдэг зүйлийг Др Лойд Жоноос иш татаад би та нарт хэлэх болно,
Тэд Бурханд итгээд удаагүй. Бурхан тэдэнд бодитоор залран ирсэн. Бурхан тэдний дунд байгаа газар нь бууж ирсэн... хүн бүр түүний оршихуй болон түүний алдарыг мэдэрдэг. (Revival, p. 204).
Үүний үр дүнд чуулганд үнэний талаар агуу баталгаа өгөгддөг. (ibid.).
Чуулган агуу баяр хөөр болон магтаалаар дүүрдэг... Чуулганд сэргэлт ирэхэд та хүмүүсийг магтаал өргө хэмээн ятгах шаардлаггүй, та тэднийг зогсоож чадахгүй, тэд Бурханаар үнэхээр их дүүргэгдсэн байдаг. Энэ нь тэдний нүүрнээс илэрхий байдаг. Тэд хувирч өөрчлөгдөн... үгээр хэлшгүй дүүрэн баяр хөөрөөр бялхадаг.” (ibid., p. 206).
Та хүмүүсийг хүндэтгэл магтаал өргөхөөр болон үгийг [сонсохоор] ир хэмээн ятгах хэрэггүй, тэд үүнийг шаардах болно. Тэд өдөр бүр ирж, бүр өглөө эрт ирээд хэдэн цагаар ч хамаагүй байж болно. Ийм зүйл өдөр бүр байнга болох болно. (ibid., p. 207).
[Сэргэлтийн үед] адилхан номлол [хийгддэг] ба хэдий тэд адил биш байгаач. Энд энэ Сүнсний баталгаа болон хүч байдаг. (ibid., p. 208).
Хэрвээ та өөрийн чуулганаа хүмүүсээр дүүргэх гэж байгаа бол сэргэлт ирэхийн төлөө залбираарай! Учир нь сэргэлт дүрэлзэн асахад үй олон хүмүүс ирэх болдог. (ibid.).
Тэр номлолоо дуусгахаас өмнө тэд чангаар хашгирч ийнхүү хэлсэн, “Бид юу хийх хэрэгтэй вэ?”...Тэд сэтгэл зүрх нь шаналж, гүн гүнзгий гэмийн буруутгалд зовж байгаа (p. 209).
Хэрвээ та сэргэлтийн үед байвал энэ нь зүгээр нэг асуулт болон шийдвэр биш харин чин сэтгэлийн гэмшил болон өөрчлөлт болно. Хүмүүст хуучин амьдралаа орхиж шинэ амийг хүлээн авдаг... Түүхүүдийг унш; эдгээр нь баримт болно. Энэ бол миний санаа эсвэл ямар нэг онол биш, харин бодит зүйл юм. (ibid., p. 209).
Чуулганд дахин төрсөн хүмүүс нэгддэг...Энэ бол хэрхэн Бурхан Сүмийг эхэлсэн тухай юм. Энэ бол Бурхан хэрхэн Чуулганыг амьд байлгаж байгаа тухай юм... Энэ бол өнөө цаг үеийн онцгой ид шид биш гэж үү? Хэрвээ та үүнд итгэж байгаа бол Бурханд хандан тасралтгүйгээр залбир... Би таныг та хийж байгаа бүх зүйлээ орхиод зүгээр л хүлээ гэж хэлэхгүй. Үгүй, та хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийсээр бай, харин би үүнийг хэлмээр байна - сэргэлтийн талаар залбирах тодорхой цагийг өөртөө гарга, энд бусад зүйлд зарцуулдагаас илүү цаг гаргаж байгаа эсэхээ шалга. Яагаад гэвэл Ариун Сүнс хүч дотор ирэхэд таны болон миний 50 эсвэл 100 жилд хийх тэр зүйлийг нэгхэн цагийн дотор хийдэг. Ариун сүнсний хүч – энэ бол Пентокостын өдрийн утга учир юм. Бурханд хандан Түүний нигүүлсэл, өршөөл байхын төлөө болон Түүний ерөөлт Ариун Сүнс цаашид бидэнд дахин асгарахын төлөө залбир. (ibid., pp. 210, 211).
Одоо босоод магтан дууны 7 дугаар хуудсанд байгаа Чарльз Веслигийн Анхны агуу Сэргэлтийн талаархи агуу шүлгээр бичигдсэн “Миний амийг хайрлагч Есүс” дууг босоод дуулцгаая.
Миний амийг хайрлагч Есүс Танд ойртохыг зөвшөөрөөч
Хүчит давалгаа нөмрөхөд, шуурга өндөрөө авсан байхад
Намайг нуугаач, Өө миний Аврагч, амьдралын шуурга намжих хүртэл нуугаач
Аюулгүй хоргодох газартаа замчлаач; эцэст нь намайг аваач!
Өөр хоргодох газар надад алга, миний өчүүхэн амийг Өөртөө аваач;
Намайг ганцаар бүү орхиоч, Намайг дэмжиж тайвшируулч.
Миний бүх найдвар Танд байгаа, надад байгаа бүх туслам Таниас;
Миний хамгаалалтгүй амийг Өөрийнхөө далавчаар хамгаалаач.
Христ таны ур чадвар бол миний бүхийл хүсэл; Миний хайдагаас илүү Та
Унагсад босоцгоо, сэтгэлээ сэргээ, өвчин нь эдгэр, зохруудыг замчил.
Үнэн болон ариун нь Таны нэрд, би бол тэр чигээрээ зөвт бус
Би бол худал болон гэмээр дүүрэн; Та үнэн болон ивээлийг урладаг.
Таны дүүрэн нигүүлсэл олдсон, ивээл нь миний бүх гэмийг халхалдаг;
Эдгэрлээ дүүргэн өгөөч; намайг дотроо ариун байлгаач.
Таны амьдрал ур чадварын эх булаг, Чөлөөтөөгөөр Танд очих болсон;
Та миний зүрхэнд нутаглаач; Үүрд мөнхөд хүртэл дахин амилалт.
(“Jesus, Lover of My Soul” by Charles Wesley, 1707-1788).
Би таныг Есүст ирэхийн төлөө залбирдаг. Чарльз Весли Есүс таны амийг хайрладаг хэмээн хэлсэн шиг! Тэр таны гэмийн төлөөсийг төлөхөөр загалмай дээр үхсэн! Тэр таны бүх гэмийг угаахаар Өөрийнхөө ариун Цусыг урсгасан! Тэр танд мөнхийн амь өгөхийн тулд биеэрээ дахин амилсан! Есүс рүү ирээрэй. Есүст итгэ.
Зөвхөн Түүнд итгэ, Зөвхөн Түүнд итгэ,
Зөвхөн Түүнд итгэ одоо,
Тэр чамайг аврах болно, Тэр чамайг аврах болно,
Тэр чамайг аврах болно одоо
(“Зөвхөн Түүнд итгэ” John H. Stockton, 1813-1877).
Др Чан та биднийг забиралд удирдаач. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Үйлс 2:40-47-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Эзэн, зөвхөн Таны Ариун Сүнс” (Fanny J. Crosby, 1820-1915)
|