Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЭДГЭЭР НЬ ЭЦСИЙН ӨДРҮҮД ЮМ!(НОМЛОЛ 4 БИБЛИЙН ЗӨН) THESE ARE THE LAST DAYS! Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Бүгдээрээ библиэ нээгээд 2 Петр 3:3 дугаар ишлэлиййг үзье. Бүгдээрээ босоод энэ ишлэлийг уншья.
“Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?" хэмээнэ.” (2Петр 3:3,4).
Энэ өглөө би “Эдгээр нь эцсийн өдрүүд юм!” гэсэн сэдвээр ярих болно. Яг одоо бид маш олон тэмдгүүдийг харуулсан тийм цаг үед амьдарч байна.
2Петр 3:3-д “эцсийн өдрүүд ирэх болно” гэдгийг анхааруулсан. Ялангуяа “эцсийн өдрүүд” гэсэн хэсэгт анхаарлаа хандуулаарай. Та библиэс үүний талаар өгүүлсэн санааг олонтаа харах болно. Элч Паул “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.” (2Тимот 3:1). Элч Иакоб “Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.” (Иакоб 5:3). Элч Иуда “Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ” (Иуда 18). Дахиад элч Паул “эцсийн цаг үед” өсөн нэмэгдэж байгаа муу ёрын сүнсний дайралтын талаар анхааруулсан. (1 Тимот 4:1). Эзэн Есүс Христ эцсийн өдрийг их үерийн өмнөх үеийнхэнтэй харьцуулан хэлсэн. Есүс “Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм.” (Матай 24:37).
Библи эцсийн өдрүүдийн түүхэн гол үйл явдалуудын талаар заадаг. Олон библи судлаачид бидний үе бол тэр цаг үед гэж үздэг. Би тэдний бодолтой санал нийлдэг. Библи өдрүүдийн талаар хэнч мэдэхгүй хэмээн сануулсан. Гэхдээ “эцсиййн өдрүүд”-ийн цаг үе нь бол мэдэгдсэн. “Эцсийн өдрүүд” бол ердөө хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног биш. “Эцсийн өдрүүд” гэсэн цаг нь төгсгөлийн өмнөх үеийн тодорхой цаг үеийг илэрхийлдэг. Одоо тохиолдож байгаа тэмдгүүд нь бид бол ерөнхийдөө тэр цаг үед байгааг илэрхийлдэг. Хэдэн жилийн өмнө Британы евангелист Леонард Равенхилл ийнхүү хэлсэн, “Өнөө цаг бол эцсийн өдрүүд юм. Асуудлын гол нь энэ нь хир урт хугацаанд үргэлжлэх вэ? гэдэгт байна.” (Leonard Ravenhill, Америк үхэхэд эрт байна, Bethany House Publishers, 1979, p. 50). Др М.Р. ДеХаан ийнхүү хэлсэн, “Бид энэ зөгнөл биелэлээ олж байгаа яг тэр цаг үед амьдарч байгаа гэдэгт бид итгэдэг.” (M. R. DeHaan, M.D., Иудей болон Фалестины зөн, Zondervan Publishing House, 1978, p. 170).
“Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?" хэмээнэ.” (2Петр 3:3,4).
Ишлэлд гарч буй дараагийн үг бол “элэглэн дооглогчид” юм. Эдгээр хүмүүс дэлхийн төгсгөл болон Есүсийн дахин ирэлтийн талаархи санааг дооглодог. Тэд дооглож хөх инээд нь хүрдэг. Тэд бол ичгүүр сонжуургүй үл итгэгчид юм. Тэд Есүсийн дахин ирэлтийн талаархи чухал зүйлийг элэглэн дооглодог. Тэд дэлхийн төгсгөлийн талаархи ямарч яриаг үгүйсгэдэг. Тэд үүнийг “сөрөг үзэл бодолтой” хэмээн үздэг - тэд тэдгээрийг оюун бодлоосоо авч хаядаг.
Тэд яагаад ийнхүү дооглож хөх инээд нь хүрдэг вэ? дараагийн хэдэн үгс үүнийг бидэнд хэлж өгдөг, “өөрсдийн хүсэл тачаалаа даган...ирэх болно.” Тэд амин хувиа хичээсэн гэмт амьдралаар амьдарч байна. Энэ бол Есүсийг бүү ирээсэй хэмээн хүсдэг шалтгаан юм. Бид тэднийй гэмт амьдралын арга барилд нь саад болдог. Дооглогчид баримт нотолгоог нягтлахгүй байх болно. Тэд библи уншихгүй байх болно. Тэд үнэнийг мэдэхийг хүсэхгүй – яагаад гэвэл тэд амин хувиа хичээсэн амьдралаар амьдарч байгаа дооглогчид юм.
Би өмнө нь UCLA-д төгсөлтийн баярт оролцож байсан. Төгсөлтөнд илтгэл тавьсан хүн нь өнөөдөр дэлхийд тулгараад байгаа аймшигт үйл явдал болон хэргүүдийн талаар ярьсан – дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, бохирдол, экологын тэнцэрийн алдагдал, цаг агаарын хэм алдагдалт, Пакистан, Хойд Солонгос, болон Иранаас ирж буй цөмийн дайны заналхийлэл, устаж үгүй болж буй зуу зуун ургамал амьтны төрлүүд, дэлхийн терроризмын заналхийлэл. Гэхдээ тэр дараа нь, “Эш үзүүлэгчдийн сүйрлийн талаархи үгэнд бүү итгэ. Дэлхий сүйрэх гээгүй байна.” гэсэн. Эдгээр нь яг түүний хэлсэн үг юм! Би түүний хэлсэн үг бүрийг нь бичиж аваад хармаандаа хийсэн байсан! Тэр эдгээр олон айдас төрүүлсэн нөхцөл байдлуудыг дурьдаж байснаа яг дараа нь “Дэлхий сүйрэх гээгүй байна. Эш үзүүлэгчдийн сүйрлийн талаархи үгэнд бүү итгэ.” Хэмээн хэлсэн. Би тусалж чадаагүй гэхдээ энэ ишлэлийн талаар бодоорой,
“Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид...ирэх болно. тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?" хэмээнэ.” (2Петр 3:3,4).
Энэ илтгэгч “Дэлхий сүйрэх гээгүй байна.” хэмээн хэлсэн. 1965 оны Барри МСГүйрын дуунд ийнхүү гардаг, “Бид сүйрлийн өмнөхөн байна гэдэгт та нар итгэдгүй.” Би үүнд итгэсэн бөгөөд одооч гэсэн итгэсээр байгаа! Бид Ветьнамын дайны өмнөхөн ч гэсэн “сүүлийн өдрүүд”-д амьдарч байсан. Израйльчууд 1948 онд тусгаар тогтнолоо олсон. Коммунистууд 1949 онд Хядатыг гартаа оруулсан. Хүйтэн дайн 1950 онд цөмийн зэвсэг хэрэглэх шахсан. Ерөнхийлөгч Кеннеди 1963 онд толгойдоо буудуулан үхсэн. Дараа нь Малколм Х бас адил. Тэгээд Др Мартин Лутер Кинг. Тэгээд Бобби Кеннеди. Рок хөгжим болон хар тамхи бүх л үеийнхэний оюун санааг хордуулсан. Юмс хэзээч адил байдаггүй. Бидний соёл иргэншил үргэлж л уруудсаар байгаа. Леонард Равенхилл ийнхүү хэлжээ, “Өнөө цаг бол эцсийн өдрүүд юм. Асуудлын гол нь энэ нь хир урт хугацаанд үргэлжлэх вэ? гэдэгт байна.”
Дагалдагчид хэзээ дэлхийн төгсгөл болох, хэзээ энэ үе дуусах талаар мэдэхийг хүссэн. Тэд Есүсээс тэмдгийг хүссэн. Тэр Матай 24-д дурьдсан шиг олон тэмдгүүдийг өгсөн ба мөн Лука 21 дүгээр бүлэгт адилхан зүйлийг хэлсэн. Матай 24 дүгээр бүлэгт Христийн хариултын нэг хэсэг л гардаг: энэ нь төгсгөлийн талаархи олон тэмдгүүдийг хэлдэг. Лука 21-д үүнээс илүү тэмдгүүдийг өгсөн. Өнөө өглөө би Лука 21 дүгээр бүлэгт Христийн өгсөн шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулах болно. “Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” (Матай 24:3). Христ энэ асуултанд Лука хориннэгдүгээр бүлэгт хариултыг нь өгсөн.
I. Нэгдүгээрт, экологийн шинж тэмдгүүд.
Есүс ийм байх болно хэмээн хэлсэн,
“хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ. 25 Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана.” (Лука 21:11, 25-26).
Үүнийг бод! Хүмүүс “дэлхий дээр” болж буй үйл явдлуудыг хараад үнхэлцгээ хагартал айх болно хэмээн Есүс хэлсэн. Дэлхийд болж буй эдгээр зүйлээс болоод тэд хямарч, сандарч, шаналж, үлэмж айдаст автах болно хэмээн Есүс хэлсэн,
“дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж” (Лука 21:26).
Бид Хойд мөсөн далай хайлж, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг харах үед айдас төрдөг. ДОХ-ын тархалт хэзээч зогсохгүйгээр Африкийг сүйрүүлж байгааг зөвшөөрөх үед айдас төрдөг. Бид сүрьеэгийн эсрэг антибиотек нээж байхад өөр төрлийн Эбола гэх мэт ямарч эмээр дарагдахгүй өөр шинэ “мангас” өвчнүүд үүсч байгааг харах үед айдас төрдөг.
Маш олон залуучууд ирээдүйдээ санаа зовж байгаад гайхах зүйл үгүй. Сүүлийн үеийн судалгаагаар өсвөр үеийнхэний 80 хувь нь ирээдүй нь сайхан байна хэмээн бодохгүй байна гэсэн. Энэ нь залуучууд хойд мөсөн далай хайлж байгаа мэт экологын асуудал болон дэлхий даяар тархаад буй гамшигын талаар үргэлж санаа зовж байгааг харуулсан!
Өдөр бүр мэдээллийн хэрэгсэлээр бид экологын заналхийлж буй асуудлуудыг хардаг. Энэ бол бидний мэддэг дэлхийн төгсгөлийн шинж тэмдгүүд бөгөөд Христийн дахин ирэлт маш ойрхон болсоныг харуулдаг.
II. Хоёрдугаарт, иудейчүүдийг үзэн ядах шинж тэмдэг.
Нью-Иорк хотын Дуурийн театр “Клингхоферын үхэл” гэсэн нэртэй дуурийг энэ намар түмэнд толилуулахаар бэлдэж байна. Энд тахир дутуу хүний тэргэнцэртэй 69 настай еврей хүнийг Палестины террористууд алсан тухай өгүүлдэг. Энэ нь биеэ хамгаалах чадваргүй энэ хөгшин еврейг алахаар явж буй харгис террористуудын тухай өгүүлдэг. Тэдний нэг гол террорист ийнхүү дуулдаг, “Хаана ч байлаа гэсэн ядуус цуглаад, тэд хамтдаа тарган цатгалан болсон Иудейчүүдийг олж чаддаг. Чи тэдгээр энгийн нэр бузарласан хуурамч нөхдүүдийг хэрхэн хуурахаа мэднэ...Америк бол нэг том Иудей хүн юм.” Би таныг Петр Гелбийн pgelb@metopera.org энэ хаяг уруу мэйл илгээсэнээр иудейчүүдийн эсрэг энэ дуурийг эсэргүүцэхийг ятгаж байна. Ноён Гелб бол энэ дуурийн театрын менежер юм. Түүн уруу утасдаад “Клингхоферын үхэл” гэсэн энэ жүжгээ зогсоогооч хэмээн гуйцгаа. (Мэдээллийн эх сурвалж Jewish Standard, August 19, 2014). Өнөөдөр энэ иудейчүүдийн эсрэг үзэн ядалт нь дэлхийн нийтийн асуудал юм. Есүс ийнхүү хэлсэн,
“Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно.” (Лука 21:20).
Харь үндэстэний агуу арми иудейчүүдийг устгахаар Израйлийн эсрэг ирэх тэр эцсийн өдрүүдэд иудейчүүдийг үзэн ядах үзэл маш хүчтэйгээр өсөх болно. Гитлер Иудей нарыг газрын хөрснөөс устгахаар оролдсон. Гэхдээ Иудей хүмүүс энэ дэлхий дээр Бурханаар сонгогдсон хүмүүс учраас тэр чадаагүй. Библи ийнхүү хэлсэн,
“Тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм.” (Ром 11:28).
Библийг дагадаг Баптистууд бол Израйлийг маш ихээр дэмжидэг. Бид Израйль болон Иудей хүмүүсийн талд баттай зогсохоо үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ үл итгэгчид эцсийн өдрүүдэд иудей хүмүүсийн эсрэг эргэх болно хэмээн хэлдэг. Үүний талаар библид,
“Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно.” (Захариа 12:3).
Энэ зүйл яг одоо болж байна. Энэ бол бид эцсийн цаг үеийн төгсгөлд амьдарч байгаагийн шинж тэмдэг юм. Хэдий эцсийн өдрүүдийн түнэр харанхуй өсөж байгаач гэсэн Христэд итгэгчид Израйль улс болон Иудей хүмүүсийн талд зогсох ёстой.
III. Гуравдугаарт, шашны шинж тэмдэг - хуурамч шашны хууралтын шинж тэмдэг.
Есүс ийнхүү хэлсэн,
“Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд... Тэдний араас бүү яв.” (Лука 21:8).
Мөн ингэж хэлсэн,
“Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.” (Матай 24:24).
Та нарын үздэг Trinity Broadcasting Network (TBN) сувгын ихэнхи нь худал хуурмаг юм. Олон евангелын нэвтрүүлгүүд хүмүүсийг ийнхүү төөрөлдүүлж будилуулдаг. Элч Паул ийнхүү хэлсэн,
“Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд” (II Тимот 4:3).
IV. Дөрөвдүгээрт, Христэд итгэгчдийн эсрэг хавчлагын шинж тэмдгүүд.
Христийнхний хавчлага урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр дэлхий даяар явагдаж байна. Тухайлбал Хятад дахь жинхэнэ итгэгчид зоорийн давхарт хагас-нууц байдалтайгаар “гэр цуглаан” өргөж байна. Хэдэн зуун Хятад Христчид ялангуяа Соёлын хувьсгалын үед итгэлээсээ болж шоронд хоригдсон. Мусулманы Жахад бүлгийн хорлон сүйтгэх ажиллагаа болон хорлогдсон Христэд итгэгч нарын талаархи мэдээлэл бараг өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг. Есүсийн зөгнөсөн дэлхий даяархи Христ итгэгчдийн хавчилга өнөөдөр явагдсаар байна. Есүс ингэж хэлсэн,
“Харин энэ бүгдээс өмнө Миний нэрнээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна.” (Лука 21:12).
Тэгээд тэр үл итгэгч эцэг эх болон хамаатнууд нь Христэд чин сэтгэлээр итгэсэн өөрсдийнхөө хүүхдүүдийг хавчих болно хэмээн хэлсэн. Залуу муслим Христ итгэгч болох үед ийм зүйл үргэлж тохиолддог. Гэвч эдгээр зүйлс яг энд Америкт байнга болж байгааг бид мэдэж байгаа. Есүс ийнхүү хэлсэн,
“Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.” (Лука 21:16-17).
Төлөөсийг нь тооц! Таныг жинхэнэ Христчин болоход зарим хүмүүс үүнд дургүй байх болно! Зарим хүмүүс таны эсрэг байх болно! Энэ харанхуй үед Христ итгэгч болоход зарим нэг зүйлээ золиослох хэрэгтэй болно! Энэ бол эцсийн өдөр амьдарч буй бидэнд тохиолдох тэдгээр шинж тэмдгүүдийн нэг нь юм.
V. Тавдугаарт, Христ бидэнд сэтгэл зүйн шинж тэмдгүүд хэмээн нэрлэж болох зүйлсийг хэлсэн.
Христ ийнхүү хэлсэн,
“Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно.” (Лука 21:34-35).
Энэ цуглаанд ирсэн нэгэн залуу “Би ирэх бүтэнсайнд нагац эгчээ нүүхэд нь туслах хэрэгтэй учраас ирж чадахгүй.” гэж хэлсэн. Түүнд үүнийг хийхэд 6 өдөр байсан боловч энэ нь Ням гаргийн өглөө хийх “хэрэгтэй” болсон. Тэр амьдралын асуудалд дарагдаад гутарсан байсан. Олон хүмүүс сүмийг гэрэл гэгээ олох болон бусад тэнэг шалтгааны улмаас санадаг. Тэд амьдралын асуудалд дарагдаад гутардаг. Тэгээд шийтгэлийн өдөр тэдэн дээр ямарч анхааралгүйгээр ирэх болно. Бурханы шийтгэл ирэх үед тэд бэлэн биш байх болно! Та хар тамхи болон сексээс зайлсхийж чадна гэвч ажил болон тэмцэлдээ дарагдаад тэгээд “энэ амьдралын зовиур” таныг чимээгүй сорох болно. Ийм зүйл маш олон залууст тохиолдож байхыг би харсан. Тэгээд Есүс ийнхүү хэлсэн,
“Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.” (Лука 21:36).
Энэ бол эцсийн цаг болон шийтгэл ирэх үед та хийхэд бэлэн байх хэрэгтэй зүйл юм. Та хоёр зүйлийг хийх хэрэгтэй:
1. Сүм рүү буцан ир. Хэрвээ та буцаж ирэхгүй бол бид танд юугаарч тусалж чадахгүй.
2. Христ рүү ир. Тэр таны гэмийн төлөөсийг төлхөөр нас барсан. Тэгээд Тэр бичээсийн дагуу биеэр дахин амилсан. Тэр одоо Бурханы баруун гарын хүндэт суудалд амьд заларч байгаа. Тэр тэнд таны төлөө байгаа. Түүн рүү ирвэл Тэр таны гэм нүглийг Өөрийнхөө Цусаар угаах болно.
VI. Зургаадугаарт, Христийн хайргүй сүм чуулганы шинж тэмдгүүд.
Дагалдагч нарТүүнээс ийнхүү асуусан,
“Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?” (Матай 24:3)
Матай 24 дүгээр бүлэгт Христийн өгсөн шинж тэмдгүүдийн нэг нь энэ байсан. – дэлхий даяар байгаа сүм чуулгануудад орхигдсон хүмүүст хандсан жинхэнэ хайр үгүй байна. Энэ бол өрөвдөх сэтгэлгүй, нөхөрсөг бус, хайргүй Христ итгэлтэй чуулган юм. Тэд ийнхүү Түүний дахин ирэлт болон дэлхийн төгсгөлд дэх шинж тэмдгийг асуух үед Тэр ийнхүү хариулсан,
“Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).
Өнөөдрийн олон чуулган тэдэнд зочлон ирсэн тэдгээр хүмүүст хүйтэн хөндий ханддаг. Та эдгээр чуулганы нэгэнд очвол жинхэнэ нөхөр болохоор хүнийг олох үнэхээр хүнд байдаг. Бурхан бидэнд туслах болтугай! Манай чуулганд Бурханы Ариун Сүнсний хүч үгүй бол бид тэдэн шиг нөхөрсөг бус, хайр үгүй чуулган болно!
“Олонх хүмүүсийн хайр хөрнө.” (Матай 24:12).
Бурханы оршихуй байхгүй чуулганд бусдад хандсан хайр гэж байхгүй байх болно. Орхигдсон хүмүүст хандсан хайр байхгүй чуулган бол үхэж буй чуулган бөгөөд тэд хичнээнч хаалга тогшисон бай, хэдэн ч автобус хөлөглөсөн бай, хичнээн сайн мэдээний ажил хийсэн бай тэр нь огт хамаагүй юм! Тэдэнд Христийн хайр байхгүй учраас тэд үхэж буй чуулган.
Бурхан манай чуулганыг “эцсийн өдрүүд” дэх хайр байхгүй Христ итгэлийн нэр зүүн сордог амьдралаас аврах болтугай. Манай чуулганд ирсэн хүн бүр нь хан хүү адил хүндлэгддэг, хэдэн сарын хугацаанд ирсэн хүн ч гэсэн хаан мэт хүндлэгддэг, Бурхан манай чуулганыг гэмтнүүдэд хандсан Түүний хайраар дүүрэн болгохын төлөө бидний хүн нэг бүр залбирдаг хүмүүсээр дүүрэн байх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд нэг л өдөр дараах үгс манай чуулганд хэлэгдэх болно,
"Би чиний үйлсийг, чиний амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ.” (Илчлэлт 3:1).
Энэ долоо хоног орхигдсон хүмүүсийн араас хичээл зүтгэл гарган яв. Сайн мэдээ дамжуулах хүмүүсийнхээ нэрийг Гурав дахь болон Дөрөвдэх өдрийн орой авчир тэгээд бид тэдэн уруу утасдаж бас чуулгандаа урих болно. Тэгээд та сайн мэдээ тараахаар гадагшаа гарах үедээ олон олон нэрүүдийг авчирах болно. Өөртөө байгаа өшөө олон нэрүүд болон утасны дугааруудаа авчир – тэдний араас бид очихын тулд болон Христийн Сайн мэдээг сонсгохын тулд сүмд тэднийг авчирахын тулд юм.
Гэхдээ энэ бол жинхэнэ сайн мэдээний зөвхөн эхлэл нь юм. Тэд эцэст нь энэ сүмд ирэх үед бид тэднийг бидэнтэй нөхөрлөх хүртэл хангалттай сайн хайрлан туслах ёстой. Цуглааны дараа тэдний нэг нь ч ганцаараа хоцрох ёсгүй. Манай чуулганд ирсэн таны тусламж хэрэгтэй тэдгээр хүмүүсийг нүдээ нээн хайж олоод нөхөрлө. Тэгээд долоо хоногийн турш Бурхан таниар дамжуулан Өөрийнхөө хайрыг тэдэнд илэрхийлэхийн төлөө залбир.
Итгэл найдваргүй тэдгээр хүмүүст эдгээр өдрүүд нь хүнд хэцүү айдас төрөм байна. Бид тэднийг Есүст ирэхийн төлөө болон загалмай дээр тэдний оронд үхсэн Есүсээр дамжуулан гэм нүгэл нь уучлагдахын төлөө залбирдаг! Бидний Эзэн Есүс Христээр Бурханы амар тайвныг тэд олохын төлөө залбирдаг. Бид дараагийн долоо хоногт манай чуулганд дахин ирээд Бурханы Хүү Есүсээр ирдэг авралын талаар илүү зүйл сураасай хэмээн залбирдаг! Др Чан та биднийг залбирлаар удирдана уу. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө 2Петр 3:3-9-ыг Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Сүйрлийн өмнө” (Barry McGuire, 1965/
“Тэр үе шиг” (Ruth Caye Jones, 1902-1972).
үндэс ЭДГЭЭР НЬ ЭЦСИЙН ӨДРҮҮД ЮМ! (НОМЛОЛ 4 БИБЛИЙН ЗӨН) Доктор Р.Л.Химерс “Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?" хэмээнэ.” (2Петр 3:3,4). (II Тимот 3:1; Иакоб 5:3; Иуда 18; I Тимот 4:1; Олон шинж тэмдгүүд эцсийн цаг ойрхон болсоныг харуулж байгаа учраас тэдний буруу юм! I. Нэгдүгээрт, экологийн шинж тэмдгүүд. Лука 21:11, 25-26. II. Хоёрдугаарт, иудейчүүдийг үзэн ядах шинж тэмдэг. Лука 21:20; III. Гуравдугаарт, шашны шинж тэмдэг - хуурамч шашны хууралтын IV. Дөрөвдүгээрт, Христэд итгэгчдийн эсрэг хавчлагын шинж V. Тавдугаарт, Сэтгэл зүйн шинж тэмдгүүд Лука 21:34-35, 36. VI. Зургаадугаарт, Христийн хайргүй сүм чуулганы шинж тэмдгүүд. |