Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
СЭРГЭЛТЭД АРИУН СҮНС ЕСҮСИЙГ АЛДАРШУУЛНА(НОМЛОЛ 6 СЭРГЭЛТ) Доктор Р.Л.Химерс Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14). |
Заримдаа хүмүүс надаас та яаж сүм чуулган эсвэл шашны бүлгийг зөв эсвэл буруу гэдгийг хэлж чаддаг юм бэ хэмээн асуудаг. Би бүхийл амьдралынхаа туршид мөрдөж ирсэн зарчмаа та нарт өгөх гэж байна. Энэ бол үндсэн түлхүүр! Энэ бол буруу сүнс болон үнэн Сүнс хоёрын хоорондох ялгааг таних арга юм!
Зарим шалтгааны улмаас би буруу сүнс болон үнэн Сүнс хоёрын хоорондох ялгааг үргэлж хэлэх чадвартай байдаг. Энэ нь миний амьдралд өгсөн нөхцөл байдлаас болсон – учир нь би буруу номтой тэрслүү үзэлтэй хүмүүсийн дунд өсөж торнисон! Тиймээс би аврагдахаасаа өмнө нь ч гэсэн тэдгээр хүмүүс Есүсийн талаар юу хэлж байгааг үгнээс нь мэддэг байсан. Тэд Есүсийг алдаршуулж байсан уу үгүй юу?
Есүс Ариун сүнсний талаар ийнхүү хэлсэн – “Тэр намайг алдаршуулна.” Харамсалтай нь “алдаршуулах” гэсэн энэ үг нь ярианы англи хэлнээс арчигдан алга болсон. Грек хэлний “алдаршуулах” гэсэн энэ үг нь “бишрэх, хүндэтгэх, магтаал өргөх” гэсэн утгаар орчуулагддаг. Есүс Ариун Сүнсний талаар “Тэр намайг магтаж, биширч, хүндэтгэл өргөх болно.” хэмээн хэлсэн. Та мэдэж ухаарсан зүйлээ хийдэггүй харьцуулагдаж болохуйц шашны дагалдагч байх хэрэггүй! Маш олон шашны дагалдагчид Есүс бол бусад бүтээлтэй адилхан жирийн нэг бүтээл, эсвэл бага зэрэглэлийн сүнс хэмээн хэлдэг. Коран сударт Есүсийг зүгээр л нэг зөнч төдий гэсэн байдаг. Морманчууд Есүсийг Бурханы бүтээл бөгөөд Сатаны ах дүү нь гэдэг. Теологын Лебарилизмд Түүнийг багшаас өөр сүртэй зүйл байхгүй гэдэг. Эдгээр гажууд үзлүүдийн аль нь ч Есүсийг орчлон ертөнцийг бүтээсэн, Ариун гурвалын нэг, хүн төрөлхтөний Аврагч хэмээн магтадгүй! Аливаа шүтээн бүр, хуурамч шашин бүр, Христээс гажилт бүр Түүнийг бодит байдлаас нь доогуур дүрсэлдэг. Энэ уруудаж буй дэлхий дээрхи бүхийл “сүнснүүд” дундаас зөвхөн Ариун Сүнс л Есүсийг хүндэтгэл, магтаал, болон бишрэл хүндэтгэлийг хүртэх зохистой хэмээн үздэг. Есүсийг тухай бүрд нь үргэлж алдаршуулдаггүй аливаа сүнс бүр Бурханы Сүнс биш юм. Тэрч байтугай Есүсийг Бурхан гэдгийг нотолдог боловч Ариун Сүнсийг Есүсээс дээгүүрт тавих нь теологын том алдаа болон сүнсийг сүйтгэх тэрс үзэлд маш аюултайгаар ойртож ирсэн гэсэн үг! Эзэн Есүс Христ Өөрийхөө талаар ийнхүү хэлсэн,
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Есүс биднийг эцэгтээ хүргэхээр ирдэг. Харин Ариун Сүнс биднийг Есүст аваачихаар ирсэн. Энэ бол танд Ариун Сүнс байх зайлшгүй шалтгаан юм. Ариун Сүнс бол таныг Есүст урих Нэгэн бол Есүс таныг Бурханд урих Нэгэн юм. Ариун Гурвалын энэ гурав бол гэмт бидний авралд маш чухал юм. Эцэг таныг аврах шийдвэр гаргадаг. Хүү таны гэмийн төлөөсийг Загалмай дээр төлсөн. Ариун Сүнс Хүүг танд илэрхийлж, таныг Түүний цусаар цэвэрлэхийн тулд Есүс рүү дагуулдаг!
Ерөөлөөр дүүрэн Бурханыг магтагтун;
Доор оршигч бүх бүтээл Түүнийг магтагтун;
Тэнгэрт оршигч бүгд Түүнийг магтагтун;
Эцэг, Хүү, Ариун Сүнсийг магтагтун. Амен.
(“Зул сарын мөргөл” Thomas Ken, 1637-1711).
Алдар нь Эцэгт, Хүүд, Ариун Сүнсэнд байг,
Энэ нь эхэнд байсан, одоо болон үүрд байдаг шиг,
Дэлхийд төгсгөл үгүй. Амен, Амен.
(“Алдарт Эцэг” зохиогч тодорхойгүй, хоёрдугаар зууны үе.).
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Гурвалаар оршигч гурав нь хэрхэн гайхамшигтайгаар хамтдаа ажиллаж байгааг хар! Эцэг Хүүг алдаршуулдаг. Ариун Сүнс Эзэн Есүсийг алдаршуулдаг. Ариун Сүнс болон Эзэн Есүс Христ хоёулаа Эцэгийг алдаршуулдаг! Эдгээр гурвал бол нэг мөн чанартай бөгөөд орхигдсон гэмт хүмүүсийг аврахаар нэгдсэн нэгдмэл мөн чанартай байдаг!
Өнөө орой бид Ариун Сүнсний ажлыг харах болно. Тэр бол зүгээр нэг хүч чадал эсвэл нөлөөлөх нөлөөлөл бус. Тэр бол Бурхан. Бид Түүнтэй Бурханы Ариун Сүнс шиг ярих ёстой. Түүнгүйгээр ямар нэг аргаар бид хэзээч Есүсийг мэдэж чадахгүй. Ариун Сүнс юу хийдэг талаар таныг бодоосой хэмээн хүсч байна. Есүс ийнхүү хэлсэн, “Тэр намайг алдаршуулна: Түүний хувьд Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ.” Др Жон Р Райс энэ ишлэлд гарч буй Ариун Сүнсний талаар ийнхүү хэлсэн. “Тэр Есүсийн талаар ярьж, Эзэн Есүсийн талаар гэрчилхээр ирсэн.” (Бурханы Хүү, Иохан тайлбар, Sword of the Lord Publishers, 1976, p. 321; note on John 16:14).
Ариун Сүнс бидэнд Есүсийг гэрчилхээр ирсэн. Номлогч бид нарын хувьд ч гэсэн энэ нь гол сэдэв. Бид Ариун Сүнстэй хамт ажилсанаар Есүсийг таниулах хэрэгтэй! Бид олон зүйлийг мэдэхгүйгээр Тэнгэрийн улсад очиж чадна. Бид библийн зөнч нарын талаар, муу ёрын сүнсний талаар, шинжлэх ухааны талаар, эсвэл улс төрийн талаар мэдэхгүйгээр авралыг авч чадна. Гэхдээ бид Есүсийг мэдэхгүйгээр хэзээч Тэнгэрийн улсад орж чадахгүй! Надад Жон Веслигийн Методист номлогч нартаа хэлсэн үг нь таалагддаг. “Сүнснүүдийг ялагч хэмээн дуудагдахаас бусдыг нь орхи” Амен! Хэрвээ бидний номлол Есүс Христэд төвлөрвөл Ариун Сүнс бидний номлолыг ерөөдөг! Ийм учраас элч Паул ийнхүү хэлсэн, “бид цовдлогдсон Христийг тунхагладаг... Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн.” (I Коринт 1:23, 24). “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” (IКоринт 1:31). Ноён Гриффит түрүүхэн “Өглөө тэнгэрийг чимэхэд” хэмээх гайхалтай хуучны Герман дууг дуулсан,
Өглөө тэнгэрийг чимэх үед миний сэтгэл магаалаар дүүрсэн,
Есүс Христ магтагдах болтугай:
Ажил дээрээ ч эсвэл Есүст залбирах үедээ ч адил Би
Есүс Христ магтагдах болтугай хэмээн очдог.
Би амьд ахуй үедээ би магтан дуулна,
Есүс Христ магтагдах болтугай:
Энэ мөнхийн магтаал бүх үеийн туршид байх болтугай:
Есүс Христ магтагдах болтугай.
(“Өглөө тэнгэрийг чимэх үед” Герман,
Орчуулсан Edward Caswell, 1814-1878;
Өөрчилсөн Pastor).
Дээр хэлсэн шиг Ариун Сүнс жирийн хүмүүст Есүсийг гэрчилдэг. “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ.” Тиймээ, “Та нарт”! Тэр ямарч сургалтад суугаагүй, Библийн сургууль эсвэл семинарт хэзээч явж байгаагүй тийм хүмүүст ирдэг! Би дээд зэргээр бэлтгэгдсэн боловч Есүс Христийг Өөрийг нь таниагүй хүмүүстэй таарч байсан!
Ариун Сүнс жинхэнэ өөрчлөлтийг ядуу дорой хүмүүс болон ямарч боловсролгүй хүмүүсийг Есүст авчирсанаар хийдэг. Өөрчлөлтөөр хүмүүс нэг нэгээрээ Есүс уруу ирдэг. Сэргэлт ирэх үед олон хүмүүс хамтдаа маш богино хугацаанд Есүс рүү ирдэг!
Ариун Сүнс арван хоёр ядуу загасчдад нэг дор Есүсийг гэрчилсэн. Тэд бол Элчүүд байсан. Гэвч Пентекостын өдөр Ариун Сүнс нэг дор 3000 хүнийг Есүс рүү хөтөлсөн! Бид арав эсвэл арван таван хүн манай чуулганд ирээд Есүс дээр очихын төлөө болон Ариун Сүнсээр дамжуулан Есүс тэдэнд илчлэгдэхийн төлөө залбирч байна! Ариун Сүнс Христээс авсан зүйлээ тэдэнд өгсөнөөр Христийг алдаршуулах болтугай. Тэгээд та бүхэн ийнхүү дуулах боломжтой болно,
Ажил дээрээ ч эсвэл Есүст залбирах үедээ ч адил Би
Есүс Христ магтагдах болтугай хэмээн очдог.
Мөн Ариун Сүнс Есүс бол Аврагч гэдгийг харуулдаг. Энэ зүйл нь миний хувьд ойлгоход маш асуудалтай зүйлийн нэг байсан. Би авралыг номлоно гэдгийг хэзээч сонсоогүй учраас итгэж чаддаггүй. Гэвч миний толгой бүр эргэсэн байсан. Би Есүсийг зовлон эдлэгч хэмээн боддог байсан. Түүнийг цовдолсон хүмүүст би маш их уурладаг байсан. Тэд яагаад ийм агуу, сайн хүнийг алсан юм бэ? Би Есүсийг Абрахам Линколин шиг алагдсан бас нэг эртний тохиолдол хэмээн бодсон. Есүс сайн байсан учраас алагдсан агуу, зөв хүн байсан. Линколныг буудсан хөлсний алуурчин түүнийг Есүс цовдлогдсон өдөр буюу Сайн Баасан гаригт хороосон. Тиймээс би Есүсийг яг үүнтэй адилхан гэж бодсон. Тэр бол агуу багш бөгөөд гэм нүгэлгүй нэгэн байсан. Би Есүс бол “Аврагч” хэмээн хэлэх л байсан гэхдээ энэ нь ямар учиртайг огт мэддэггүй байсан. Яг л үл итгэгч иудей нарыг “тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг” хэмээн элч Паулын хэлсэн шиг “Аврагч” надаас халхалагдсан байсан. (II Коринт 3:15). Би сайн хүн байж өөрийн амьдралаа зориулсанаар Христ итгэлтэн болохоор хичээж байсан. Би Др Том Дооли ““Tonight” шоунд Жек Баартай ярилцлага хийж байсныг үзсэнээ санадаг. Тэр Лаос болон Ветьнамд Католик эмнэлгийн мишионероор ажиллаж байсан. Тэр Ветьнамын уулсад байгаа Коммунист болон Христчин хүмүүсийн тухай өгүүлсэн “Тэд уулыг асаасан орой” хэмээх номыг бичсэн. Би тэр үед “Энэ бол яг миний хийхийг хүсч байгаа зүйл. Би мишионер болохыг хүсч байна. Би бусад мишионерууд шиг Христийг дагаснаар Христчин хүн болох болно.” хэмээн бодож байснаа тодхон санадаг. Энэ бодлоо би ерөөс орхиж чадахгүй байсан. Би хүмүүнлэгийн ажлаар Есүсийг дагаснаар Христчин болно! Би Есүсийн талаар үнэхээр буруу бодолтой байсан. Би Христийг дуурайн дагаснаар би өөрийгөө аварч чадна гэдэгтэй маш итгэлтэй байсан. Элч Паул хэлсэн үгээрээ үүнийг надад маш тодорхой өгүүлсэн,
“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг.” (II Коринт 4:3).
Тэр өдөр би хичнээн сохор байсандаа гайхсан! Гэхдээ Ариун Сүнс нүүрэн дээрхи алчуурыг минь авч, Өөрийнхөө гэрлийг тусгаснаар би Есүсийг Аврагч гэдгийг мэдсэн! Зөвхөн энэ үед л Сайн мэдээ надад маш ойлгомжтой болсон!
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Эцэст нь Ариун Сүнс бидэнд Есүсийн хайр болон өршөөл энэрлийг харуулдаг. Хэрвээ надад Ариун Сүнс Есүсийн хайрыг илэрхийлээгүй бол над шиг гэмтэнд хандсан Христийн хайр болон өршөөл энэрлийн талаар хэзээч бодохгүй байх байсан. Би анх Түүний цусны чухлыг мэдсэн тэр үед л үүнийг ойлгосон. Үүнээс өмнө нь би Түүний цусыг зүгээр л Линколин, Др Кинг, зовлон эдэлсэн мишионеруудын цустай адилханаар боддог байсан. Харин Ариун Сүнс үүнийг мэдүүлэхэд би үүнийг зүрх сэтгэлдээ ойлгосон,
“Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм" (Левит 17:11).
“Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.” (Матай 26:28).
Би аврагдсан даруйдаа Христийн цусны алдарыг ухаарсан. Би Түүний цусаар угаагдсан. Би өдөр бүр Есүсийн Цусны талаар дуулж, алхаж, амьдарч байсан учраас өдөр бүр надад “Сайн Баасан” гариг шиг санагдах болсон! Би Сайн мэдээний энэ хуучны дууг хоололойгоо сөөтөл дуулдаг байсан!
Миний Аврагч үхсэн загалмайнаас урсдаг
Би хашгирсан гэмийг цэвэрлэсэн газраас урсдаг
Тэнд миний зүрхэнд цус түрхэгдсэн;
Түүний нэр алдаршиг! Түүний нэр алдаршиг, Түүний нэр алдаршиг
Тэнд миний зүрхэнд цус түрхэгдсэн; Түүний нэр алдаршиг!
Аяа, гэмээс аварсан ариун эх булаг,
Би дотор нь орсондоо маш баяртай байна;
Тэнд Есүс намайг авардаг бөгөөд цэвэр болгодог;
Түүний нэр алдаршиг! Түүний нэр алдаршиг, Түүний нэр алдаршиг
Тэнд миний зүрхэнд цус түрхэгдсэн; Түүний нэр алдаршиг!
(“Түүний нэр алдаршиг” Elisha A. Hoffman, 1839-1929).
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Аяа, Ариун Сүнс та нарт Аврагчийн Цусыг харуулахын төлөө би хэрхэн гуйх билээ! Та үүнийг харах үед үүний талаар бодохоо хэзээч зогсоохгүй! Бурханы Сүнс танд үүнийг харуулах үед та Христийн Цусны талаар хэзээч дуулахаа зогсоохгүй! Халлелүяа! Аврагчид итгэсэн тэр мөчид та ийнхүү дуулах боломжтой болно,
Хүч чадал, хүч чадал, гайхамшигтай хүч чадал,
Хурганы цусанд;
Хүч чадал, хүч чадал, гайхамшигтай хүч чадал,
Ариун Хурганы Цусанд
(“Цусан дахь Хүч чадал” Lewis E. Jones, 1865-1936).
Аврал аваагүй хүмүүст Есүсийн тухай энэ бүх яриа галзуу, этгээд, гаж сонсогдох нь гарцаагүй гэдгийг би мэднэ. Харин Ариун Сүнс таныг Есүс рүү хөтлөх үед гэм нүгэл чинь Түүний цусаар угаагддаг – тэгээд үлдсэн амьдралдаа та Түүний цусны талаао дуулж, ярих болно! Халлелүяа!
Энэ номлолд би олон зүйл ярихаар төлөвлөсөн боловч би одоо дуусгах ёстой гэдгийг мэдэрч байна. Бид Ариун Сүнсний хүчит давалгааг Бурхан бидэнд илгээснээр сэргэлт ирэхийн төлөө залбиран мацаг барьсаар байна. Гэхдээ сэргэлт гэж юу вэ? Миний бодлоор Др Мартин Лойд Жонес үүний талаар зөв хариултыг хэлсэн гэж үздэг. Тэр хэлэхдээ, “Бүхнээс дээгүүр сэргэлт бол Бурханы Хүү Эзэн Есүс Христийн алдар нэр юм. Энэ бол сүмийн амьдралд Түүнийг төвд тавих явдал юм.” (Сэргэлт, Crossway Books, 1987, p. 47).
Би гарцаагүй түүний зөв байсан гэж боддог. “Сэргэлт гэдэг бол... Бурханы Хүү Эзэн Есүс Христийн алдар нэр юм.” Өнөөдрийн ишлэл бас үүнтэй адил зүйлийг хэлдэг,
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Нэг өөрчлөлтөөр Ариун Сүнс нэг хүнд Есүсийг харж, Түүнийг алдаршуулж, Түүнийг өргөмжилж, Түүгээр “бахархаж”, Түүний тухай дуулж, Түүн дотор оршихоор нөлөөлдөг – Түүний загалмай дээрхи золилт болон Түүний урссан Цусаар бидний гэм нүгэл уучлагдан цэвэрлэгддэг.
Зуу гаруй жилийн турш Христийн Цусны тухай магтан дуу болон Сайн мэдээний дуунууд хүнд нөхцөлд бичигдсэн! Яагаад? Учир нь бид сэргэлт үгүй харанхуй урт удаан замаар явсан. Номлогчид одоо сэргэлт бол Ариун Сүнсэнд төвлөрдөг хэмээн боддог. Гэвч тэд буруу бодож байгаа. Өнөөдрийн үг тэдний буруу гэдгийг харуулдаг.
“Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14)
Есүс Христ Өөрийнх нь талаар өшөө их номлох хэрэгцээ байгаа нь гарцаагүй юм! Аврал аваагүй хүн бүр Есүс бол таны гэмийг уучилж, таныг энэ дэлхийн гашуун амьдралаас, амьдралд чинь ирэх тамын галаас аварч чадах цорын ганц нэгэн гэдгийг Есүстэй нүүр тулан уулзах хэрэгцээ байгаа нь гарцаагүй! Др Жон Р Райсийн энэ дуу шиг дуунууд манай чуулганд хэрэгтэй нь гарцаагүй,
Бидэнд өнгөрсөн бүх хугацаан дахь хайрын түүх бий.
Бид гэмт хүмүүс хэрхэн уучлагдаж чаддагыг хэлдэг.
Есүсийн зоволтонд үнэгүй уучлал буй,
Калбарын загалмай дээр эвлэрүүлэл хийгдсэн.
Аяа, өршөөл энэрлийн эх булаг урсаж байна,
Цовдлогдсон хүмүүсийн Аврагчаас доошилж байна
Биднийг чөлөөлөхөөр урсаж буй ариун цус,
Бидний бүх гэмийн төлөөх өршөөл уучлал.
(“Аяа, Ямар эх булаг вэ!” Dr. John R. Rice, 1895-1980).
Энэ дууг хамт дуулья,
Аяа, өршөөл энэрлийн эх булаг урсаж байна,
Цовдлогдсон хүмүүсийн Аврагчаас доошилж байна
Биднийг чөлөөлөхөөр урсаж буй ариун цус,
Бидний бүх гэмийн төлөөх өршөөл уучлал.
Хэрвээ та Есүсийн хайрыг алдвал юуч танд тусалж чадахгүй! Хэрвээ та Есүсийн загалмайг алдвал юуч таныг амар тайван болгохгүй! Хэрвээ та Есүсийн Цусыг алдвал юуч таныг аварч чадахгүй! Есүс рүү ирээрэй. Түүнд итгэ. Юуч танд тус болж чадахгүй! “Эзэн Есүс Христэд итгэ, чи аврагдана.” (Үйлс 16:31). Др Чан та ирээд биднийг залбиралд удирдана уу. Амен.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”
Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.
Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Номлолоос өмнө Иохан 16:7-15-ийг Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Өглөө тэнгэрийг чимэх үед” (Герман хэлнээс Edward Caswell,
1814-1878 орчуулсан; altered by the Pastor).