Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГАНЦААРДСАН СЭТГЭЛ!

THE EXPERIENCE OF LONELINESS!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2014 оны 8 дугаар сарын 17-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 17, 2014

“Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.” (Дуулал 142:4).


Саул хаан гэм нүгэлд унаад Бурханд орхигдсон. Тэгээд зөнч Самуел Давид хэмээх нэгэн залууг шинэ хаан болгохоор тосолсон. Саул чөтгөрт эзлэгдэн Давид маш ихээр атаархаж байсан. Тэр солиорч уурлах үедээ Давид уруу жад шидсэн боловч оноогүй. Давид амь гарахын тулд зугтсан. Давид эзгүй газарт хол зугтаж агуйд нуугдах болсон. Тэр цор ганцаараа айдаст автан өлсөж цангаж байсан. “Дуулал 142” дугаар бүлэгт байгаа “Давидын Дуулал [эсвэл сургаал] буюу түүний агуй дахь залбирал нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үгтэй. Эдгээр үгс энэ сэтгэл хөдөлгөсөн залбиралын нэг хэсэг юм бөгөөд сүүлд нэмэгдээгүй юм. Тиймээс Давид маш их хямарсан, айсан, бас ганцаарсан – чөтгөрт эзлэгдсэн хаанаас нуугдан агуйд байсныг бид мэднэ. Хүмүүс Саул хаанаас айж байсан учраас хэн ч Давидтай харилцахыг хүсэхгүй байсан. Тиймээс Давид ийнхүү хэлсэн,

“Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.” (Дуулал 142:4).

Хэнч түүнд санаа тавихгүй байсан. Тэр цор ганцаар байсан. Гэхдээ түүнд өнөөдөр байгаа олон залуусаас хавьгүй илүү Бурхан байсан.

Би Христчин сургуульд сурч байгаагүй. Би бол Лос Ангелсийн Кал мужийнх. Нөгөө талаар би шашны бус сургууль төгссөндөө талархадаг. Энэ нь намайг залуучууд юу боддог, юу сурдаг вэ гэдгийг ойлгоход дөхөс байдаг. Би орчин цагийн утга зохиолоор сурсан. Ихэнхи орчин цагийн зохиолчид бурхангүй болон бодит зүй тогтолын үзэлтэй байсан. Тэд өнөөгийн нийгэмд тулгараад байгаа сэтгэл мэдрэлийн өвчин болон ганцаардлын талаар ярьдаг байсан.

Х.Г Вейлс бол Цаг хугацааны машин болон Түүхэн тойм гэсэн номын зохиогч байсан. Тэр “Би одоо жаран таван настай, мөн би ганцаарддаг бөгөөд хэзээч амар тайвныг олж чаддаггүй” хэмээн хэлсэн. Утга зохиолын Нобелийн шагналт Эрнэст Хэмингвей “Би тогонд залгаагүй, баттерай нь суучихсан радио шиг вакуум орчинд ганцаардаж байна” хэмээн хэлсэн. Харанхуйн дундах урт өдрийн аялал хэмээх жүжигтээ Ейгене Онейл “Амьдралын цорын ганц утга учир бол үхэл” хэмээн хэлсэн. Энэ жүжгийн гол санаа нь хүнд бодитоор тохиолдож байгаа ганцаардлын талаар өгүүлдэг. Ж. Д Салингер бидний соёл иргэншил дэх залуусын сэтгэл мэдрэлийн өвчин болон ганцаардлыг богино өгүүллэг болон роман бичсэнээр даван туулах амьдралын замыг сонгосон.

Өндөр настай Х.Г Вейлс горьдлого тасарсан ганцаардал дунд үхсэн. Эрнэст Хэмингвей гар буугаар өөрийнхөө толгой уруу буудан амиа хорлож нас барсан. Онейлын жүжгийн гол дүр нь өөрийнхөө ганцаардлыг даван гарахын тулд хар тамхи хэрэглэн галзууртлаа донтсон тухай өгүүлдэг. Ж. Д Салингер залуучуудын ганцаардалд маш их санаа санаа зовох болсоноор даяанч болж ойролцоогоор 50 гаруй жил бадарчилан амьдарсан.

Өнөөдөр ганцаардал бол залуусын гол үндсэн асуудал болоод байна. “Цэцэрлэгт гудмын унтарсан мөрөөдөл” хэмээх Залуу Насны дуунд ахлах сургууль болон коллежийн залуус “Би ганцаар алхаж байна, Би ганцаар алхаж байна, Би ганцаар алхаж байна.” хэмээн өөрсдийгөө илэрхийлдэг. Тиймээ, би залуу байхдаа энэ нь хэрхэн мэдрэгддэг байснаа санаж байна. Хэдийгээр та олны дунд байгаа ч гэсэн ганцаардлыг мэдэрдэг. Нэгэн вэб хуудсанд “Ганцаардал бол утгагүй байдлаа мэдрэх болон сэтгэл доторхи эзгүйрэл юм. Та ганцаардлаа эсвэл хамт байхыг хүсдэг тэдгээр хүмүүсээсээ таслагдан энэ дэлхийгээс тусгаарлагдсанаа мэдэрдэг.” хэмээн бидний тухай хэлсэн байдаг. (http://www.counseling.ufl.edu/cwc/how-to-deal-with-loneliness.aspx). Энэ бол Давид агуйд нуугдаж байхдаа мэдэрсэн тэр зүйл юм. Тэр тэр үед ийнхүү хэлсэн,

“Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.” (Дуулал 142:4).

Өнөө цагт олон залуус ийм зүйлийг мэдрээд амьдарч байна. Ийм учраас өнөөдөр би та бүхэнд гурван зүйлийг өгөх гэж байгаа бөгөөд та энэ ганцаардлыг даван туулахын төлөө би залбирч байна.

I. Нэгдүгээрт, энд олон төрлийн ганцаардал байдаг.

Нэгэн вэб хуудсанд ийнхүү хэлжээ,

Ганцаардал олон төрөлтэй бөгөөд өөр өөр түвшингүүдтэй байдаг. Магадгүй та ямар нэг зүйл буруу мэт санагддаг хөнгөн маягын хоосон мэдрэмжтэй тулгарсан байж болно. Эсвэл та маш их хоосрол болон гүнзгий хямралд орсон мэт ганцаардлыг мэдэрч болно. Ганцаардал нь хэн нэг нь үхсэн эсвэл хол газар орхиод явсанаас болоод түүнийг үгүйлэн санаснаас үүдэлтэй байж болно. Ганцаардлын өөр нэг хэлбэрнь хүмүүс ганцаараа шөнийн ээлжинд ажилладаг, эсвэл хүн бага явдаг байрны хэсэгт ганцаараа амьдардаг гэх мэтээр та бидэн шиг хүмүүстэй байхаас өөрийгөө тусгаарладаг байдал орж болно. Мөн та хүмүүсээр хүрээлэгдсэн ч байлаа тэдэнтэй холбоо тогтооход хэцүү учраас сэтгэл санааны хувьд та тусгаарлагдан ганцаардаж байж болно. (дээр дурьдсан.).

Сэтгэл зүйн хэд хэдэн судалгаагаар ялангуяа их дээд сургуулийн оюутнууд ганцаардалд ордог гэдгийг тогтоосон. Залуусаар дүүрэн оюутны хотхон хүмүүсийг байнгын харилцаанд байлгадаг гэж бодохгүй байна. Их дээд сургуулийн залуу оюутнууд бүх дэлхий тэднийг тоохгүй, хэн ч тэднийг ойлгохгүй, анхаарахгүй байгаа мэт сэтгэл тээж явдаг. Тэдэнд түшиж тулах хүн нэгээхэн ч байхгүй мэт.

Соёл иргэншил машин, онгоц, телевиз бүтээж сансарт аялаж байгаа боловч таныг ганцаардалд орохоос хамгаалж чадахгүй байгаа нь үнэхээр инээдэмтэй зүйл юм. Та нарын эцэг эх ажлаасаа ядарч ирээд телевизорын өмнө суудаг. Хүүхдүүдээс тусгаарлагдсан энэ байдал нь тэднийг ганцаардал гэсэн онцгой там уруу хөтөлдөг. Гэхдээ миний уулзсан залуусын бараг ихэнхи нь ийм зүйлийг үе үе мэдэрч байдаг.

Нэгэн охин “Би үнэхээр их ганцаардаж байна. Манай хөршүүд хэзээч надтай ярьж байгаагүй.” хэмээн хэлсэн. Нэгэн залуу “Би хэзээч найзтай болохгүй байх гэж боддог учир нь миний найз болно хэмээн бодсон хүмүүс эрт орой хэзээ нэг цагт намайг орхих болно.” Танд урьд нь ийм мэдрэмж төрж байсан уу? Давид агуйд нуугдах үедээ ийм зүйлийг мэдэрч байсан. Тэр ийнхүү хэлсэн,

“Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.” (Дуулал 142:4).

Өнөөдөр олон залуус амиа хорлож буйн нэг гол шалтгаан бол ганцаардал гэдэгт би итгэдэг. 15-24 насны залуусын үхлийн хамгийн гол шалтгаан нь амиа хорлолт гэдгийг та мэдсэн үү? Өнөөдөр АНУ-д өдөр ч бай шөнө ч бай 2 цаг 6 минут тутамд нэг залуу амиа хорлож байгаа. Сэтгэл зүйчдийн хэлсэнээр тэдний амиа хорлох үндсэн шалтгаан бол ганцаардал гэж хэлсэн. Үүний талаар Бурхан зөв хэлсэн,

“Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.” (Эхлэл 2: 18).

II. Хоёрдугаарт, та өөрийнхөө ганцаардлыг өөгшүүлдэг.

Ганцаардлыг буй болгодог хамгийн гол шалтгаан бол та өөрөө гэдэг нь гарцаагүй үнэн юм. Ганцаардлын талаар веб хуудас үнэн хэлсэн,

Ганцаардал бол идэвхгүй байдал юм. Бид ганцаардлаа цааш үргэлжлэхийг нь зөвшөөрч, өөрчлөхийн тулд юуч хийхгүй байгаа бидний идэвхгүй байдал нь өөрөө ганцаардлыг улам ихэсгэдэг. Ганцаардалыг бид арилгаж чадна хэмээн итгэдэг боловч эцэст нь бид юуч хийхгүй зүгээр л ганцаардал биднийг бүрхэн авахыг зөвшөөрдөг. Хачирхалтай нь бид сэтгэл хөдлөлдөө автсан байлаа ч гэсэн зүгээр л хүлээсээр байдаг. Түүнээс гадна ганцаардлыг өөртөө оруулах болон сэтгэлээр унах байдалд автах нь ихэнхдээ сэтгэл санааны хямралд орж хэнд ч хэрэггүй нэгэн болох байдал уруу хөтөлдөг бөгөөд энэ цаашлаад бүр илүү их хүнд байдалд [болон илүү их ганцаардалд] хүргэдэг. (дээр дурьдсан.).

“Ганцаардал бол идэвхгүй байдал юм. Энэ нь зүгээр л байх байдлаар улам бүр тэжээгдэж байдаг.” Энэ бол гарцаагүй үнэн. Энэ нь та үүсэн нөхцөл байдлаа өөрчлөхөөр ямар нэг зүйл хийхийн оронд ганцаардал доторхи амьдралаа зүгээр л үргэлжлүүлээд байна гэсэн утгатай!

Дээхнэ би Эхлэл 32:24-өөс Иакобын ганцаардлын талаар номлол хийсэн. Номлолын дунд үед нэгэн залуу шууд суудлаасаа босоод гүйхээрээ сүмийг орхин явсан. Тэр сүм ганцаардлыг эмчлэх талаархи миний номлолыг сонсохын оронд зугтан явсан. Гэхдээ та зугтан явсанаар ганцаардалын асуудлаа шийдэж чадахгүй! Энэ бол Кайны олж мэдсэн зүйл юм. Түүний талаар тэр ийнхүү хэлсэн,

“Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.” (Эхлэл 4:12).

Сүмээс зугтан явагч ганцаардалд орсон залуучууд яг Кайнтай адил хэрэн тэнүүчлэгч болно! Мөн библи ийнхүү хэлсэн,

“Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж,” (Иуда 11).

Кайны туулсан амьдрал шиг амьдралын турш тэнүүчлэн амьдрах нь үнэхээр аймшигтай зүйл – өнөөдрийн олон залуус ингэж байгаа шиг!

Энэ нь биднийг “Яагаад ганцаардалд ордог вэ?” гэсэн асуултад хүргэдэг. Гэртээ ир – сүм уруу ир! Яагаад орхигддог вэ? Гэртээ ир – Бурханы Хүү Есүс уруу ир!” Бурхан ийнхүү хэлсэн,

“Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.” (Эхлэл 2:18).

Энэ нь Бурхан Адамд Еваг өгсөн шалтгаан юм. Скотфилдийн библи судлалд тайлбарласнаар Адамын эхнэр бол чуулганы дүрслэл юм гэсэн. Энэ талаар Эхлэл 2:23-н тайлбарт ийнхүү хэлсэн,

Ева бол Христийн сүйт бүсгүй адил Чуулганы төлөөлөл юм. (Эхлэл 2:23-н тайлбар).

Энэ нь Адамын эхнэр бол орон нутгийн сүмийн дүрслэл болон төлөөлөл гэсэн утгатай. Бурхан ийнхүү хэлсэн,

“Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.” (Эхлэл 2:18).

Бурхан Адамд хамтрагч болон туслагч өгсөн. Ева бол орон нутгийн сүмийн дүрслэл болон төлөөлөл болсон “загвар” юм. Бурхан Еваг Адамд өгсөн нь ганцаардлыг нь арилгах зорилгоор өгсөн бөгөөд Бурхан манай чуулганыг энд байгуулсан нь таны ганцаардлыг эмчилэхэд туслах зорилгоор юм! Энэ сүм энд байгаа нь таныг ганцаардлаа анагаахад туслахын тулд юм!

“Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.” (Эхлэл 2:18).

Таны ганцаардлыг арилгахаар Бурханы өгсөн “тусламжийн газар” бол бидний энэ чуулган! Бид энд байгаа нь өөрсдийнхөө ганцаардлыг даван туулахын тулд юм! Олон чуулган танд тусалж чадахгүйг би мэднэ. Гэхдээ бид тэдгээр чуулганы тухай яриагүй байна. Би энэ чуулганы тухай та бүхэнд хэлж байна. Энэ бол залууст анхаарлаа хандуулдаг чуулган. Бид энд танд туслахын тулд байгаа!

Сүмээс холдон явсанаар өөрийнхөө ганцаардлыг арилгахаар битгий оролдоорой! Дараагийн Ням гаригт дахиад ирээрэй! Мөн Бямба гарагын оройч ирээрэй! Хэрвээ боломжтой бол өнөө орой ирээрэй! Бид залуустаа зориулж долоо хоног бүрд хэдэн оройг зориулсаар байна. Яагаад ганцаарддаг вэ? Сүм дэх гэртээ ирээрэй!

III. Гэхдээ гуравдугаарт, танд маш их ганцаардал байдаг.

Энэ бол Хэмингвэй ганцаардал дунд байхдаа хэлсэн үг,

Би тогонд залгаагүй, баттерай нь суучихсан радио шиг вакуум орчинд ганцаардаж байна

Манай нэг залуу надад Хэмингвэйн оюутан ахуйн тухай түүхийг уншиж байснаа хуваалцсан. Энэ нь “Гэрэлт газар бол Цэвэрхэн” гэсэн нэртэй. Энэ түүх нь хүний ганцаардлын бодит байдлын тухай юм. Хэмингвэй үүний талаар бүгдийг мэдсэн байсан. Тэр энэ ертөнцийн ганцаардлын талаар Бурханд хандан маш их санаа зовдог байсан. Тэр энэ ганцаардлаа дийлж ерөөсөө чадаагүй. Тэгээд хэдэн жилийн дараа тэр өөрийнхөө амийг хорлосон. Гүн ухаантан Фредрих Ницце “Бурхан үхсэн” хэмээн хэлсэн. Тэр Бурхангүй үзэлтэн болсон. Тэгээд хэдэн жилийн дараа тэр сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Тэр Бурхангүйгээр, ухаан бодолгүйгээр, өршөөл уучлал эсвэл итгэл найдваргүйгээр амьдарч чадахгүй болсон.

Энэ сүмд ирэх, долоо хоног бүр ирэх нь найзуудаар дутагдсан таны ганцаардлын сэтгэлийг эмчлэх болно гэдгийг та ойлгоно. Тэгвэл Бурханаар дутагдсан таны ганцаардлын сэтгэлийг яах вэ? Хорин нэгдүгээр зууны хамгийн том гай гамшигуудын нэг бол маш олон залуучууд Бурханыг жинхэнээр мэдэхгүй амьдарч байгаад юм. Бурхан байхгүй газар гэдэг бол ямарч итгэл найдвар байхгүй гэсэн үг юм!

Тиймээ, би таныг сүмд буцаж ирээд олон найзуудтай болоосой хэмээн хүсдэг – гэхдээ та нар бас Бурханыг олоосой хэмээн би хүсдэг. Аугистин ийнхүү хэлсэн, “Бидний зүрх сэтгэл Таны доторхи амар амгаланг олох хүртэл амар тайванг эдэлж чадахгүй.” Францын гүн ухаантан Блайз Паскал бидний зүрх сэтгэлд “Бурханы буй болгосон орчин” байдаг хэмээн хэлсэн. Энэ нь хүн бүрийн зүрх сэтгэлд зөвхөн Бурханаар л дүүргэгдэж чадах хоосон орон зай байдаг гэсэн утгаар хэлсэн.

Гэхдээ библи бид гэм нүглээсээ болоод Бурханаас таслагдсан хэмээн хэлдэг. Үүний талаар библи ийнхүү хэлсэн,

“Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ... ” (Исаиа 59:2).

Бурхан болон бидний дунд гэмээс үүдэн тусгаарлалт бий болсон. Адам болон Ева гэм хийснээсээ болоод Эден цэцэрлэгээс хөөгдсөн. Тэдний гэм нүгэл нь тэднийг Бурханаас холдуулсан.

Библид таны гэм нүглээс болоод Бурхан та нарт уурладаг хэмээн хэлдэг. Гэхдээ ийм үед ч мөн адил Бурхан биднийг хайрладаг. Тиймээс Тэр Есүс Христийг загалмай дээр үхүүлэхээр илгээсэн. Есүс загалмай дээр үхсэн нь таныг Бурхантай эвлэрүүлэхийн тулд юм. Бурхан таны гэм нүглийг зүгээр л хараад сууж чаддаггүй. Тэр таны гэмийн төлөөх шийтгэлийг төлөхийн тулд Есүс Христийг Загалмай уруу илгээсэн. “Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө” (Ром 3:26). Бурханы уур хилэн зөвхөн Загалмай дээрхи Христийн золилтоор дамжуулан арилдаг!

Есүс загалмай дээр үхсэн явдал нь санамсаргүй зүйл биш. Тэр үүнийг урьдчилсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн. Библид Тэр цовдлогдох цаг ирэх үед “Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо.” (Лука 9:51) хэмээн тэмдэглэсэн. Тэгээд Есүс шавь нартаа ийнхүү хэлсэн,

“Харагтун, бид Иерусалим өөд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар, хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллаж, харь үндэстэнд тушааж, тэд нараар доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ...” (Матай 20:18-19).

Тэр загалмай дээр үхэх зорилгоор явсан бөгөөд ингэснээр бидний гэм нүгэл уучлагдаж чадах болсон – бөгөөд тэнд Түүний урсгасан цусаар цэвэрлэгдэхийн тулд байсан!

Гетсемен цэцэрлэгт шөнө дөлөөр хамгаалагчид ирээд Түүнийг баривчлан авсан. Тэд Түүнийг гинжлээд, Түүнийг нүүр нүдгүй зодож, сахал үснээс нь зулгааж, Ромын захирагч Понти Пилатад аваачисан. Тэд Түүнийг бараг үхлүүт болтол нь ташуурдсан. Тэд загалмайг Түүнд үүрүүлээд гудамжаар авч явсан. Тэгээд тэд Түүний гар болон хөлийг нь хадаж цовдолсон. Есүс загалмай дээрээс тэднийг хараад ийнхүү хэлсэн,

“Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв.”
      (Лука 23:34).

“Ааваа, тэднийг уучлаач!” хэмээн Тэр залбирсан
Түүний амь – цус нь урсаж үхэж байх үедээ
Ийм их зовлон дунд гэмтнүүдийн төлөө залбирсан-
Хэнч ингээгүй ч харин Есүс үүрд ийнхүү хайрладаг.
Ерөөлт Аврагч! Эрхэм Аврагч!
Одоо би Калбарийн загалмайд байгаа Түүнийг харж байгаагаар төсөөлж байна;
Гэмтнүүдийг өмгөөлөхийн тулд шархдаж цусаа урсгасан-
Сохор анхаарал болгоомжгүй- үхэж буй миний төлөө!
   (“Ерөөлт Аврагч” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Есүс таны гэмийг Өөрийн биеэр загалмай дээр үүрэхийн тулд амиа өгсөн. (I Петр 2:24). Үд дундад тэнгэр харанхуй болсон. Түүнийг үхэхэд хүчтэй газар хөдөлсөнөөс газар дэлхий чичирсэн. Сүм дэх ариунаас ариун газрын зузаан хөшиг хоёр хэсэг болон урагдсан. Христ Загалмай дээр үхсэнээр бидний гэмийн шийтгэлийн төлөөсийг төлсөн. Түүний урсгасан Цус бидний гэмийг угааснаар бид Бурханы оршихуйд нэвтрэх боломжтой болсон!

“Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар...ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,” (Еврей 10:19).

Та Бурхан уруу зөвхөн Түүний Хүү Есүс Христээр гэм нүглээ угаалгаснаар л ирж чадна. Та Бурхантай зөвхөн Христийн Цусаар гэм нүглээ угаалгаснаар л эвлэрч чадна.

Хэрвээ та энэ чуулганд хамрагддаг болвол та нарын зармын чинь эцэг эх цагаа дэмий үрж байна гэж хэлэх болно. Би та нарт үйлчлэл бүрдээ хэрхэн сурах болон хэрхэн сайн дүн авах талаар хэлье. Би та нарт хэрхэн онц дүн авах талаар зааж өгье. Гэвч та нарын зарим эцэг эх та нарыг гэртээ үлдэж улам илүү хичээлээ давт тэгвэл төгсөх үедээ та нар их мөнгө олж чадна хэмээн хэлэх болно.

Америкийн инээдмийн алдарт жүжигчин Робин Уйлямст юу тохиолдсон болоо? Тэр бусдаас илүү их мөнгөтэй байсныг та нар мэднэ! Тэр дээрхи бүгдийг хийсэн. Гэвч тэр сүмд явах ажлыг хийгээгүй. Түүнд Бурхан байгаагүй. Тэр амиа хорлосны хоёрхон хоногийн дараа эхнэр нь түүнийг Паркинсоны өвчнөөр шаналж байсаныг хэлсэн. Тэр үүнтэйгээ эвлэрч чадахгүй байсан. Тэр баруун Калифорниагын Марин Каунтри дахь баячуудын хороолол дахь өөрийнхөө маш том хауст ганцаардан амьдарч байсан. Тэр бүсээр өөрийнхөө толгойг ороогоод өөрийгөө дүүжилсэн. Ямар эмгэнэлтэй юм бэ! Би Робин Уйлямст хайртай байсан! Би түүний талаар сонсоод их гашуудаж бас уйлсан!

Өөрсдийнхөө эцэг эхэд үүний талар хэл! Та нар маш их мөнгөтэй болж болно, гэхдээ хүн бүрд эрт орой хэзээ нэг цагт ирдэг муу мэдээ ирэх үед юу болох вэ? Хэрвээ Христэд итгэдгүй найз нар чинь тусламж гуйвал юу болох вэ? Хүнд хэцүү цаг ирэх үед та Бурхантай хамт байхгүйгээр тусламж гуйвал юу болох вэ?

Бурхан таныг сүмд явах хэрэгтэй гэдгийг, Христ итгэлт найзууд хэрэгтэй гэдгийг, Есүс Христ таны гэм нүглийг уучлах болон Бурхан дотор амар тайвныг өгөх хэрэгтэй гэдгийг ойлгуулах болтугай. Энэ бол бид “Яагаад ганцаарддаг вэ?” гэдгийн шалтгаан юм. Гэртээ ир – сүмд ир! Яагаад орхигддог вэ? Гэртээ ир – Бурханы Хүү Есүс Христ рүү ир! Бурхан та бүгдийг ивээх болтугай! Амен. Др Чан та биднийг залбирлаар удирдаач.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Дуулал 142:1-7-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Цэцэрлэгт гудамжны унтарсан мөрөөдлүүд” (Green Day, 2004)/
“Энэ бол нууц биш” (Stuart Hamblen, 1908-1989).


үндэс

ГАНЦААРДСАН СЭТГЭЛ!

Доктор Р.Л.Химерс

“Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.” (Дуулал 142:4).

I.    Нэгдүгээрт, энд олон төрлийн ганцаардал байдаг.
Эхлэл 2:18.

II.   Хоёрдугаарт, та өөрийнхөө ганцаардлыг өөгшүүлдэг.
Эхлэл 4:12; Иуда 11; Эхлэл 2:18.

III.  Гуравдугаарт, танд маш их ганцаардал байдаг.
Исаиа 59:2; Ром 3:26; Лука 9:51; Матай 20:18-19;
Лука 23:34; I Петр 2:24; Еврей 10:19.