Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨНӨӨ ЦАГ ҮЕ ДЭХЬ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН
ТӨЛӨӨХ ЗАЛБИРАЛ БОЛОН МАЦАГ БАРИЛТ

(НОМЛОЛ 3 СЭРГЭЛТ)

PRAYER AND FASTING FOR
DELIVERANCE IN OUR TIME
(SERMON NUMBER 3 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, August 3, 2014

“Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс -Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад, Тэр -Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:28,29).


Хэрвээ та өнөөдрийн энэ номлолыг уншиж, эсвэл манай сайт эсвэл YouTube-ээс үзэж байгаа бол өнөөдрийн ишлэлд гарч буй гурван үг болох “болон мацаг барилтаар” гэсэн хэсгийн жинхэнэ утгыг тайлбарлах үед таныг анхаарлаа өөр зүйлд бүү хандуулаасай хэмээн залбирч байна. Хэдийгээр би төгс хүн биш ч гэлээ эдгээр гурван үг таны сэтгэлд үлдэх хүртэл би хийхээр хичээх болно. Учир гэвээс эдгээр үгсгүйгээр өнөөдрийн үг бидэнд сайн ойлгогдохгүй. Өмнөх тохиолдлуудад шавь нар чөтгөрийг зайлуулах үедээ мэдээж залбирч байсан нь ойлгомжтой. Тийм учраас залбирал дээр өөр ямар нэг зүйл хэрэгтэй байсан – ихэнхи хуучны бичээс дээр “болон мацаг барилтаар” хэмээн бичигдсэн байдаг. Тэд сулавтар чөтгөрүүдийг хөөх үедээ мэдээж залбирч байсан. Харин одоо тэд зөвхөн залбирлаар л гараад явчихдаггүй илүү хүчтэй чөтгөртэй нүүр тулгарсан. Тиймээс Есүс “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” (Марк 9:29) Одоо эдгээр гурван үгс яагаад заавал үлдэх ёстой хоёр дахь шалтгааныг би та нарт хэлэх болно. Үүнд би бүх зүрх сэтгэл оюун ухаанаараа итгэдэг! Тиймээс анхаарлаа бүү холдуулаарай!

Хэдэн жилийн өмнө би гэргийтэйгээ Синай ууланд авирсан. Тэгээд уулнаас буух үедээ энэ уулын доор байдаг Гэгээн Катеринагын сүмтэй тааралдсан. Энэ бол зургаадугаар зууны үед баригдсан харанхуй, айдас төрмөөр дүр төрхтэй Зүүн Ортодоксын сүм байсан. Нэг өнцөгт нь зургаан фут өндөр хүний гавлын ястай багана байсан- мөн хэдэн зуун жилийн турш байгаа олон янзын сармагчны гавлын яснууд ч байсан. Гол хаалган дээр нэгэн сармагчны бүтэн толгойг гинжээр гинжилсэн байсан. Дуганы үзэгдэх төдий гэрэлд лаанууд гялтганаж, тэмээн хяруулын өндөгнүүд таазнаас нь дүүжлээтэй байсан. Энэ яг телевизээр гардаг “Орхигдсон оромжны довтлогчид” гэдэг киноны Сатаны орон байр шиг харагдаж байсан. Энэ айдас төрмөөр харанхуй байрны нэг буланд олон хэл дээр бичигдсэн нэгэн тэмдэглэл бичсэн хавтан байсан. Англи хэл дээр бичсэн тэмдэглэл дээр нь Шинэ гэрээний Sinaiticus гар бичмэл нь “Tischendorf хулгайлаад Ангилчуудад зарах хүртэл” энэ газарт хадгалагдаж байсан хэмээн бичсэн байсан. Мэдээж энэ харанхуй Сатан шүглэсэн газраас хулгайлсан энэхүү гар бичмэлийн хуулбарт суурилан “болон мацаг барилтаар” гэсэн үг нь харагдахгүй болсон. Тэгээд энэ гар бичмэл Англичуудаар дамжин цааш зарагдсан. Эхнэр бид хоёр өөр нэгэн аялалаар Лондон хотын нэгэн музейд явж байхдаа үүнийг олж харсан. Уг гар бичмэлийг Английн хоёр чөлөөт сүмийн санваартан Brooke Westcott (1825-1901) болон Fenton Hort (1828-1892) нар Tischendorf-ийн Sinaiticus гар бичмэлийг олж аваад the Westcott and Hort Greek New Testament (1881) гэсэн хувилбар болгон зохиогчын эрхийг эзэмшин ашиглах болсон. Бараг бүх өөрчлөлтүүд энэхүү Гэгээн Катеринагын сүмээс авчирсан гар бичмэлд үндэслэсэн. Орчин үеийн бүх орчуулга энэхүү the Westcott and Hort Greek гэсэн хувилбараас орчуулагдсан байдаг. Тиймээс та орчин цагийн орчуулгатай библийн хувилбарыг унших үедээ та чөтгөрт эзлэгдсэн Гэгээн Катеринагын сүмээс Tischendorf-ын хулгайлсан гар бичмэлийн хуулбараас уншиж байна гэсэн үг юм. Зарим Гностикизмын нөлөөнд автсан хуучны санваартанууд Sinaiticus гар бичмэлийг хуулбарлах үедээ “болон мацаг барилтаар” гэсэн үгийг хассан гэдэгт би итгэх болсон. Цаашлаад Сатан энэ гар бичмэлийг өнөөгийн цаг хүртэл хадгалсан-бөгөөд урвалтын сүүлийн энэ цаг үед энэхүү хордуулсан орчуулгуудыг хэвлэлтэнд гаргаж эхэлсэн гэдэгт би итгэдэг. Өнөөдрийн евангелистуудын уншиж буй орчин цагийн орчуулга бол үнэхээр “Сатаны библи” гэдэгт би итгэдэг.

Үүн дээр алдаа бүү хий! Сатан “болон мацаг барилтаар” гэсэн үгийг арилгахыг хүссэн. Яагаад? Хариулт нь энгийн! Сатан эдгээр үгсийг арилгахыг хүссэн шалтгаан нь “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” гэсэнд юм!!! Энэ бол энгийн! Др Мартин Лойд-Жонес ийнхүү хэлсэн, “Чөтгөр биднийг үргэлж будилж, самуурахыг хүлээж байдаг. Тэр Бурханы ажлыг нураахыг хүсдэг.” (Сүнслэг Ерөөл, Kingsway Publications, 1999, p. 158).

Та 1859 оноос хойш яагаад Америкт үндэсний хэмжээний сэргэлт болохгүй байна хэмээн гайхаж байсан уу? Гайхах хэрэггүй! Учир нь Westcott болон Hort Bible хувилбар түгээмэл хэрэглэгдэж эхэлсэнээс хойш Христ итгэгчид мацаг барилтаа зогсоосон юм. Энэ бол манай үндэстэнд 154 жилийн турш огт сэргэлт болохгүй байгаагын нэг гол шалтгаан юм!

Өмнө нь энд Бурхан байсан бөгөөд -арван жил тутамд Тэр сэргэлтийг бидэнд өгдөг байсан! Үүний талаар бодоорой. Анхны агуу сэргэлт буюу 18 дугаар зуунд бүхийл пастор удирдагч нар “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв.” гэсэн үгэнд үндэслэн мацаг барьж залбирдаг байсан. Үүний талаархи Матай библийн ишлэлүүдэд алдарт евангелист Жон Весслий ийнхүү сэтгэгдэлээ үлдээсэн, “Энэ гал цогтой залбирал дээр үр нөлөөтэй мацаг барилтыг нэмэхэд ямар гайхамшигтай байсныг хэлээд баршгүй!” (John Wesley, M.A., Шинэ гэрээний тайлбар, Baker Book House, 1983 edition, volume I, note on Matthew 17:21). Энэ агуу сэргэлтийн үеийн Жорж Вайтфайлд, Ховелл Харисс, Ионатан Едвардс болон бусад бүх номлогчид Жон Веслигийн залбирал дээр мацаг барилтыг нэмсэн нь туйлын чухал гэсэн энэ санааг бүрэн зөвшөөрч байсан! Гэхдээ тэр үед тэдэнд Westcott болон Hort’s нарын зэрэмдэглэж хаясан библи байгаагүй!

Одоо хоёр дахь агуу сэргэлтийн талаар бод. Дараагийн агуу номлогчдын талаар юу бодож байна вэ? Тимоти Дувайт мацаг барьсан. Робирт Муррай М,Чейни мацаг барьсан. Жон Ангелл Жемс мацаг барьсан. Тэд тэдний төлөө залбирч, мацаг барьж байсан учраас тэд бүгд агуу сэргэлтийг туулсан. Гэхдээ тэр үед тэдэнд Westcott болон Hort’s нарын зэрэмдэглэж хаясан библи байгаагүй!

Ингээд 1857-59 онд миний хэлсэн шиг энэ Чөтгөрийн библи байхаас өмнө Гуравдахь агуу Сэргэлт ирсэн. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линколин үндэсний залбирал болон мацаг барилтыг зарласан тэдгээр өдрүүдэд мацаг барилт бол үнэхээр түгээмэл байсан. Мацаг барисан хүмүүс хамтдаа залбиралын цуглаанд ирж байсан тэр газарт 1859 оны сэргэлт ирсэн. Спиржеон энэ гуравдахь агуу сэргэлтийн үеийн агуу номлогч байсан. Тэр өөрөө үргэлж мацаг барьдаг байсан бөгөөд залбирал болон мацаг барилтын талаар номлол хийдэг байсан! Мөн адил 1905 оны Велсийн Сэргэлт Велсийн номлогчид хуучны сайн Кинг Жеймс Библийг ашиглахаа болихоос өмнө ирж байсан. Велсийн ард түмэн залбирал болон мацаг барилт хийж байсан талаар тэмдэглэгдсэн байдаг. Шотландын эргийн Левис арал дахь 1949 оны сэргэлт ч гэсэн настай хоёр сохор эмэгтэй Бурхан сэргэлтийг илгээх хүртэл мацаг барьж залбирсанаар сэргэлт ирсэн!

Хятадад юу болж байна вэ? Хятад дахь настай Христ итгэлт ахлагчид бүгд мацаг барьж залбирсан. Тэд анхны агуу мишионер Жемс Хадсон Тейлороор (1832-1905) ийнхүү сургагдсан. Хүчирхэг евангелист Жон Санг (1901-1944) Коммунистууд засгийн эрхийг авахын өмнөхөн Хятадад маш хүчирхэг сэргэлтийг харсанэ. Др Санг тогтмолоор залбирч мацаг барьдаг байсан. Хятад ахлагч Ванг Мингдао (1900-1991) сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд амьдралынхаа хорин хоёр жилийг шоронд өнгөрөөсөн хүн юм. Тэрч бас тогтмолоор залбирч мацаг барьдаг байсан. Агуу Жеймс Хадсон Тейлорын ач хүү Др Жеймс Хадсон Тейлор III Ванг Мингдаогын талаар ийнхүү хэлсэн, “Хорьдугаар зуунд түүн шиг Есүс Христийн Сайн мэдээний хүчийг маш тодорхойгоор харуулсан Хятад Христ итгэлт удирдагч гэж үгүй.” гэсэн. (David Aikman, Бээжин дэхь Есүс, Regnery Publishing Company, 2006 edition, p. 56).Аллен Юан (1914-2005) мөн адил шоронд Сайн мэдээ тунхаглахаар 20 гаруй жилээ зарцуулсан. Тэр тогтмолоор залбирч мацаг барьдаг байсан. Самуел Лэмб (1924-2013), Мосэс Хи (1918-2011) болон бусад хүмүүс ч гэсэн залбирал болон мацаг барилтаар шорон дотор Эзэнд үйлчилсэн. Бурхан тэдний залбирлыг сонсож Хятад дахь “Соёлын хувьсгалын” аймшигт жилүүдэд Христэд итгэгчдийг эсэн мэнд хамгаалсан. Тэгээд 1980 онд Бурхан үргэлжлүүлэн тэдгээр өдрүүдэд сэргэлтийн цунамиг цутгасан! Америкийн Библийн нийгэмлэг Хятадад өдрийн 24 цагийн нэг цаг тутамд 700 хүн дахин төрж-ойролцоогоор өдөрт 17000 хүн Христ итгэлтэй болж байсан талаар тооцоо гаргасан! Хятад пасторууд Westcott болон Hort’s нарын зэрэмдэглэж хаясан библийг хэзээч харж байгаагүй юм. Тэд өдөр тутмын амьдралдаа одоог хүртэл мацаг барьж залбирч байгаа бөгөөд Бурхан тэдний гуйлтад хариулсаар байна. “The Cross” (энд дараад Amazon.com-руу ороод үз), Сэргэлтийн талаар Хятадын хийсэн киног үз, тэгээд та Үйлс библийн амьдрал дунд орсон мэт мэдрэх болно! 23 жилийн турш миний настай Хятад пастор байсан хүн бол Др Тимоти Лин юм. Тэр өөрт нь 60-с дээш жил байсан Хятад библиэ үргэлж авч явдаг байсан. Энэ нь Westcott болон Hort нарын нөлөөнд ороогүй байсан юм. Тэдгээр үгсүүд түүний библид арилгагдаагүй байсан. Др Лин өөрийнхөө үйлчлэлийн турш мацаг барьж залбирсан. Түүний сүм үнэхээр хэдхэн сарын дотор хэдэн зуун залуус ирэх болсоноор гайхамшигтайгаар өсөн нэмэгдэж сэргэлт ирсэнийг би харсан. Др Лин залбирал болон мацаг барилтаар Бурханы ерөөлүүдийг хүлээн авдаг гэдэгт итгэдэг байсан. Түүнийг дагаж буй хүмүүс “Барууны үзэл” болон Westcott болон Hort-ийн зэрэмдэглэсэн библийн нөлөөнд орсон хүмүүс байсаныг хэлж байгааг минь уучлаарай.

Намайг орчин цагийн орчуулгыг хэтэрхий их доромжилж байна хэмээн бодох хүмүүс байх болно гэдгийг би мэддэг. Гэхдээ би тэдэнд дагалдагч нарын нэг Христээс “Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ?” (Марк 9:28) хэмээн асуумаар байна. Спержеон 1886 онд “Бүтэлгүйтлийн нууц” хэмээх номлолоо хийж байх үедээ библийн Шинэчилсэн Хувилбарийн эдгээр ишлэлд “мацаг барилт” гэсэн үгс хасагдсан талаар мэдэж байсан. (The Metropolitan Tabernacle Pulpit, volume XLII, Pilgrim Publications, 1976 edition, pp. 97-106). Гэвч тэр үүнийг алгасаад ийнхүү хэлсэн, “Залбирал болон мацаг барилтад агуу хүч байдаг... Ердийн залбиралаар хөөгдөдгүй чөтгөрийн төрөл [буг чөтгөр] байдаг бөгөөд бидний хүсэлтээр цаашид улам өсөх тэр зүйл зайлшгүй нэмэгдэх ёстой бөгөөд энэ зайлшгүй зүйл нь “залбирал болон мацаг барилт” юм.” гэсэн. (ibid., p. 105).

Спержеон доройтолд орсон сүм чуулгануудад хандан Дагалдагч нарын асуусан “Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ?” гэдгийг мөн тавьсан. Спержеон ийнхүү хэлсэн,

“Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ?” Бурханы сүмээ ийнхүү асууя, “Бид номлох үед эдгээд олон түмэн сайн мэдээг сонсохоор яагаад ирэхгүй байгаа юм бэ? Бидний гудамж талбайд энэ бүх садар самуун явдал байсаар байна: яагаад Бурханы чуулган үүнийг арилгаж чадахгүй байна вэ? Бид хэлэхэд ч хэцүү гэм нүгэл-хамгийн бузар булай гэм нүгэл газар авсаар байна. Энэ үнэхээр бузар булай: бид үүнийг зайлуулж чадахгүй байж болно гэж үү? Энэ бузар булай хүчийг яагаад бид хөөн зайлуулж чадахгүй байна вэ?... ирж буй жилүүдэд номлох олон хүмүүс яг адил ийм байдалд ордог. Тэдэнтэй тулгарч буй энэ чөтгөр [буг чөтгөр] нь ямар гээчийнх юм бэ? Яагаад бид түүнийг зайлуулж чададгүй юм бэ? (ibid., p. 101).

Спержеоны хариулт нь Христийнхтэй адилхан “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна” (Марк 9:28,29) байсан.

Др Лойд-Жонес энэ асуултын талаар ийнхүү хэлсэн, “Бид яагаад түүнийг зайлуулж чадаагүй вэ? хариулт нь Христийнхтэй адилхан, “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна” гэсэн. “Доктор” өнөөдөр бид “энэ төрөл нь” гэдгийг мэдэж ойлгох хэрэгтэй хэмээн хэлсэн. Тэр ийнхүү хэлсэн,

“Энэ төрөл нь” гэж юу вэ? Өнөөдөр бидэнд нүүрлээд буй асуудал нь юу вэ? Олон зууны турш Христийн сүмд тулгараад байгаагаас илүү цөхөрсөн бүхэлдээ гүнзгийрсэн ийм төрлийн асуудлууд бидэнд тулгарах болно гэдгийг би бидний туулсан амьдралаас илүү ихээр мэдэрдэг. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1997, p. 15).

Түүний хэлсэнээр өнөөгийн “энэ төрөл”-д хуучны арга барил ямарч нөлөөгүй болсон санагддаг. Тэгээд тэр ямарч нөлөө үзүүлдэггүй хэдэн “шинэ арга барилууд” байгааг ч дурьдсан. Түүний хэлсэнээр шинэ орчуулга ч эдгээр асуудалд нөлөөгүй гэсэн. Мөн сайн мэдээний товхимол болон нийтийг хамарсан евангелын хөдөлгөөнүүд орхигдсон хүнийг бидний сүмд авчирахгүй гэдгийг хэлсэн. Тэр ийнхүү хэлсэн, “Та өөрийн чинь арга барилаас илүү гүнзгий асуудалтай нүүр тулгарсан байгааг ухаарах ёстой.” (ibid., p. 19).

Түүний эдгээр бүх зүйл нь зөв байсан гэдэгтэй би санал нэг байдаг. Өнөөдөр орхигдсон хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээг сүм чуулганаас олж хардаггүй. Тэд өөрсдийгөө гэмтэн бөгөөд аврал хэрэгтэй гэдгээ мэдэрдэггүй. Өнөө цагийн нөхцөл байдал дахь “чухал хэрэгцээ” хэмээн том үсгээр бичигдэх, сүмийн хангаж чадах тэр зүйл юу вэ? Энэ талаархи олон жилийн бодлын эцэст би “ганцаардал” бол манай чуулганууд хангаж чаддаггүй энгийн “чухал хэрэгцээ” гэдэгт итгэх болсон. Алдартай сэтгэл судлаач Др Виллам Глассер Нийгмийн мөн чанар хэмээх өөрийн номондоо доорхи гайхалтай тодорхойлолтыг хийсэн,

Сэтгэлзүйн эсвэл сэтгэл санааны бүхийл гадаад шинж тэмдэгүүд, бүхийл түрэмгий байдал, мунхаг зан байдал зэрэг нь ганцаардлын үр дагавар бөгөөд бусадтай адил болохын төлөө тэмцэн зовж байгаа боловч амжилтад хүрдэггүй хүмүүс бол ганцаардмал байдлын хань нөхөр юм. (иш татсан J. Oswald Sanders, D.D., Ганцаардалтай нүүр тулахуй, Discovery House Publications, 1990 edition, p. 46).

Сэтгэл гутрал, төрөл бүрийн донгууд, итгэл найдваргүй байдал- “бүхийл шинж тэмдэгүүд... мөн бүхийл түрэмгий байдлууд, мунхаг зан байдлууд бол ганцаардлын үр дагаварууд юм.” Би Др Глассерийн үнэхээр зөв байсан гэж боддог! Бидний нийгэмд буй “том гэмүүд”-ийн бүхийл үндэс суурь нь ганцаардал! “Энэ төрөл нь” гэдэг бол өнөөгийн манай нийгэм дэхь “ганцаардал” юм. Хэрвээ бид энэ ганцаардлаас нь гаргах зүйлийг хангаж чадахгүй бол бидний цуглааныг сонирхох орхигдсон хүмүүс ирнэ хэмээн санахын ч хэрэггүй юм!

Хятадын баптист чуулганы миний пастор Др Тимоти Лин энэ зүйлийг мэддэг байсан! Тэр бол Хятадын эх газраас ирсэн өндөр настай хүн байсан боловч тэр бол ихэнхи цагаа залбирал болон мацаг барилтад зориулсан хүн байсан. Тэгээд Бурхан орхигдсон залуусын ганцаардлыг анагаахын ач холбогдолыг түүнд харуулсан. Тэр үргэлж ийнхүү хэлдэг байсан, “Бид залуусын ганцаардлыг анагаах хэрэгтэй. Бид сүмийг тэдний хоёр дахь гэр болгох хэрэгтэй” Би түүнтэй бүрэн санал нэг байдаг! 1960 онд Др Линий хэлсэний дагуу уг сүм ажилласан бөгөөд зуу зуун залуус дэлхийг орхин сүм чуулганд ирсэн. Тэгээд сүм нь Бурхан сэргэлтийг илгээснийг биеэрээ мэдэрсэн. Эдгээр бүхийл. зүйлс Др Линий үйлчлэлийн дор явагдаж байсныг зарим хүмүүс мартах хандлагтай байдаг!

Гэвч би үүнийг зогсоох хэрэгтэй бөгөөд анхааруулгын үгийг өгдөг. Залбирал болон мацаг барилт нь автоматаар сэргэлт эсвэл олон өөрчлөлтийг авчирдаг хэмээн бид бодох ёсгүй. Бид Бурхан бол удирдагдаж болохуйц “эрх мэдэл” хэмээн бодохгүйн төлөө болгоомжлох ёстой. Энэ бол ид шидтэн Симон “Энэхүү эрх мэдлээ надад бас өгөөч” (Үйлс 8:19) хэмээн хэлэх үедээ бодсон бодол юм. Хэрвээ бид Бурханыг залбирал болон мацаг барилтаараа дамжуулан бид захирч, “ашиглаж” болохуйц эзэн биегүй “эрх мэдэл” хэмээн бодвол бид маш аюултайгаар “цагаан илбэ” болох гэж байна гэсэн үг юм. “Хар илбэ”-д шидтэн муу ёрын сүнсийг удирдаж, хянахаар тодорхой үгүүдийг ашигладаг. “Цагаан илбэ”-д шидтэн “сайн сүнс” хэмээн нэрлэгддэг- өөрсдийн бурхан, бас “Ариун Сүнс” хэмээн дууддаг зүйлсээ хянаж, удирдахын тулд тодорхой тарни эсвэл залбирал ашигладаг. Буруу ойлголтын рискэд Би Бенни Хиннд үнэмшисэн бөгөөд өөр алдартай хэдэн удирдагч нар үнэндээ “цагаан илбээр” зугаагаа гаргасаар байна.

Бурханы жинхэнэ Сүнс бол хүн юм. Тэр ямар нэгэн залбирал болон мацаг барилтаар - тодорхой хэдэн үг хэлсэнээр доош бууж ирээд ашиглагддаг нэгэн биш юм. Тэр бол эзэн биегүй “эрх мэдэл” бус, харин хүн юм. Өнөөдөр “сэргэлт” хэмээн нэрлэгдэж буй ихэнхи нь үнэндээ чөтгөрийнх бөгөөд “цагаан илбэ”-ийн үр дагавар юм.

Тиймээс бид Бурхан залуусыг манай чуулганд ирүүлэхийн төлөө мацаг барьж залбирахдаа Тэр бол ариун Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч маш болгоомжтой байх ёстой. Тэр бол агуу хүндлэл болон бишрэл дунд байх ёстой бодит хүн юм. Өөр нэг номлолдоо Спержеон ийнхүү хэлсэн,

Христийн чуулганууд мацаг барихгүйгээр агуу ивээлээ алдахгүй гэдэгт би эргэлзэж байна... Энд хөгшин Пуритан хүний “Сүнс-мацаг барилтын дэглэмээр сэргэдэг” гэсэн эрдэм шинжилгээний ажил байгаа бөгөөд тэр өөрийн биеэр бусад үед огт хэрэглэдгүй мацаг барилт болон залбирлаар дамжуулан сүнс нь илүү их хүчтэй болж байгааг мэдэрсэн. (The Metropolitan Tabernacle Pulpit, volume X, Pilgrim Publications, 1991 edition, p. 35).

Бид энд сүмдээ хоол идэхээр болон илүү залбирал хийхээр ирэх үедээ дараагийн Хагассайн өдөр орой 5 цаг хүртэл бид дахиад өөр нэг мацаг барилтын өдөр хийх болно. Бид ганцаардлын “Чухал хэрэгцээн” дунд байгаа тэдгээр хүмүүс сүмд ирэхийн төлөө гуйх болно. Гэхдээ тэд гэм нүглээ зөвшөөрч дахин төрөхгүйгээр тэдний ихэнхи нь энд удаан байх боломжгүй. Тиймээс тэд энд ирэхийн төлөө болон бас тэд жинхэнээр аврагдахын төлөө залбир.

Хэрвээ та хараахан дахин төрөөгүй байгаа бол Есүс танд хайртай гэдгийг би танд хэлье. Тэр бидний гэмийн шийтгэлийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр нас барсан. Загалмай дээр урссан Түүний цэс биднийг бүх гэм нүглээс маань цэвэрлэдэг. Тэр танд амь амьдрал өгөхийн тулд биеэрээ үхлээс дахин амилсан. “Эзэн Есүс Христэд итгэгтүн, чи болон гэрийхэн чинь аврагдах болно” (Үйлс 16:31). Өөрийн зүрх сэтгэл болон оюун ухаанаа зөвхөн Есүст төвлөрүүл – Таныг аврахаар Загалмайд цусаа урсган амиа асгасан! Бүхийл зүрхээрээ Түүнт итгэгтүн. Тэр таныг гэмээс, үхлээс, болон Тамаас аврах болно! Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Марк 9:23-29-ийг Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Хуучны Эрх мэдэл” (Paul Rader, 1878-1938).