Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭНЭ ЭРХ МЭДЛЭЭ НАДАД ӨГӨӨЧ

(НОМЛОЛ 2 СЭРГЭЛТ)
GIVE ME THIS POWER
(SERMON NUMBER 2 ON REVIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 7 дугаар сарын 27-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, July 27, 2014

“Энэ эрх мэдлээ бас надад өгөөч.” (Үйлс 8:19).


Энэ үгийг Самари хотод болсон сэргэлтийн үед хэлсэн. Гэхдээ би энэ сэргэлтийн талаар ярих гээгүй. Энэ нь өнөөдрийн ишлэлд гарч буй утгаас биднийг анхаарлыг холдуулж болох юм. Энэ номлолд Филип Самарид очоод Христийг гэрчилсэн бөгөөд энэ нь маш гайхамшигтай сэргэлтийг авчирсан талаар дурьдахад л хангалттай. Бараг л энэ хотын хүн бүр дахин төрсөн.

Гэхдээ Симон бол ид шидтэн биш! Сэргэлтийн үеэр Петр Филипт туслахаар очсон үед Симон түүн дээр ирсэн. Тэгээд Симон ийнхүү хэлсэн,

“Энэ эрх мэдлээ бас надад өгөөч.” (Үйлс 8:19).

Тэр бүр Петрт мөнгө санал болгоод энэ эрх мэдлийг нь худалдаж авах гэсэн! Петр түүнд ийнхүү хэлсэн, “Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.” (Үйлс 8:19) Чарльз Симон (1759-1836) ийнхүү хэлсэн.

Симон итгэл бишрэлийнхээ хувьд чин үнэнч харагдаж байсан. Тиймээс Филип түүнд баптизм хүртээсэн... тиймээс жинхэнэ итгэгчид түүнийг ахан дүүсээр хүлээн зөвшөөрсөн: Гэвч удалгүй [Филип] түүний зүрх сэтгэл дэх хуурамч байдлыг олж илрүүлсэн...Тэр өдийг хүртэл төрөлх хүнээрээ [дахин төрөөгүй байдалтайгаар] байсаар байсан. Хенсе Петр түүний талаар ийнхүү хэлсэн... “Чамайг хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би мэдэрдэг.”... гэм нүглийн эрхшээлд байгааг[-д]... гэмийн буруутгал дотор байгааг [-д] (Charles Simeon, Expository Outlines on the Whole Bible, Zondervan Publishing House, 1955 хувилбар, бүлэг 4, pp. 339, 340).

Петр Симонд “энэ хар санаандаа гэмш” хэмээн хэлсэн. Гэвч Симон гэмшээгүй. Тэр өөрийнхөө үзэл бодолдоо хөтлөгдсөн хэвээр байсан бөгөөд Петрт ийнхүү хэлсэн.

“Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч.” (Үйлс 8:24).

Др МС Жий ийнхүү хэлсэн,

Симон аврагдах талаар асуугаагүй. Тэр өөрийнхөө авралын төлөө залбирч өгөөч гэж гуйгаагүй. Тэр зөвхөн эдгээр аймшигтай зүйлс өөрт нь бүү тохиолдооч хэмээн залбирч өгөөч гэсэн. (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume IV, p. 545; note on Acts 8:24).

Др МС Жий “Тэр аврагдаагүй” хэмээн хэлсэн. (ibid., тайлбар Үйлс 8:21). Харамсалтай нь эртний чуулганы бичээч өвөг эцэгүүд тэр хэзээч аврагдаагүй хэмээн бидэнд хэлсэн. Үнэн хэрэгтээ, тэд бидэнд Симоныг Гностик буруу сургаалийн удирдагч бөгөөд “сүмийн гол дайсан” болсон гэдгийг хэлдэг. (The Reformation Study Bible, Ligonier Ministries, 2005, p. 1572; тэмдэглэл Үйлс 8:9). Тэр Христэд бус, харин “эрх мэдэлд” итгэж найдахаа үргэлжлүүлсээр байсан. Тэр ийнхүү хэлсэн шиг,

“Энэ эрх мэдлээ бас надад өгөөч.” (Үйлс 8:19).

Өнөөдөр энэ нь бидэнд юуг өгүүлж байна вэ?

I. Нэгдүгээрт, ёс зүйн дээд чанар, эсвэл зан ааш, бидний цаг үеийн нийтлэг итгэл үнэмшил бол Пелагиан болон Гностик юм.

Ёс зүйн дээд чанар буюу “Етос”-оор хүн хэрхэн аврагдах талаархи өргөн дэлгэр тархсан санааг би илэрхийлэх гэсэн. Др Майкл Хортон “Христэд итгэдгүй Христэч” гэдэг номондоо ихэнхи Америкчууд “Дотоод туршлага болон гэгээрлийг чухалчилдаг Gnostic-той хамт хувийн авралыг чухалчилдаг Pelagian-ийг хольж хутгадаг. (Baker Books, 2008, p. 251). Энгийнээр хэлбэл хүмүүс өнөөдөр авралынхаа төлөө ямар нэг зүйлийг хийж чадна хэмээн боддог үзэл. (Pelagianism). Тэдний бүх хэрэгцээ бол юу хэлэх болон бодохын “нууц”-ыг сурах явдал. (Gnosticism).

Бид цуглаандаа эдгээр хуурамч санаануудтай тулалдаж байна гэж би боддог. Дэлхийгээс ирсэн болон тэрбайтугай Христ итгэлт гэр бүлд төрж, сүм чуулганд өсөж торнисон хүмүүст эдгээр Pelagianism болон Gnosticism-ын үзэл нэвт шувт шингэсэн байдаг.

Гудманд гараад арав эсвэл арван таван хүнтэй уулзахад л эдгээр нь үнэн болохыг та мэдэх болно. Хэрвээ аврал аваагүй тэдгээр гэмт хүмүүсээс асуувал хүн бүр л авралынхаа төлөө ямар нэг зүйлийг хийж чадна эсвэл хийж буй зүйлээ больж чадах бөгөөд түүгээрээ аврагдах болно гэж хэлэх болно. “Би хийж чадах зүйлээ хамгийн сайнаар хийж байна” “Би бусдаас тийм муу хүн биш.” Та эдгээр үгсийг үргэлж сонсох болно. Тэд энэ талаараа сайн мэдэхгүй боловч ийм итгэл үнэмшилтэй хүмүүсийг Pelagianism хэмээн нэрлэдэг. Тэд хүн бол ямар нэг зүйлийг хийж чадна эсвэл хийж буй буруу зүйлсээ больж чадна тэгээд аврагдах болно хэмээн боддог. Мэдээж энэ бол тэр чигээрээ Библийн эсрэг зүйл юм. Библид ийнхүү хэлсэн,

“биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад” (Эфэс 2:5).

“Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.” (Эфэс 4:18).

Эдгээр ишлэл нь хүн бол тэр чигээрээ гажуудсан гэдгийг бидэнд хэлдэг – гэмийн боол, өөрийгөө гэмийн боолчлолоос аврахын тулд юуч хийж чадахгүй – гэм нүгэлдээ үхсэн – тиймээс Там уруу уруудан хурдалж байдаг. Та гадуур библид дурьдсан эдгээр санаатай адил бодолтой байдаг хэн нэгнийг таних уу? Би бол үгүй! Бидний энэ нийгэмд өөрсдийгөө гэмийн боолууд гэдэгт итгэдэг хэн ч байхгүй. Тэрбайтугай сүм чуулганууд үүнийг номлодгүй! Энэ бол хүн бүр мөн сүм чуулганд өсөж торнисон хүмүүс хүртэл орхигдох үндсэн шалтгаан болдог бөгөөд тэд авралынхаа төлөө ямар нэг зүйлийг өөрсдөө хийж чадна, бас хийхээ больж чадна гэсэн бодлууд юм. Эдгээр нь бүгд Pelagianism юм. Тэд өөрсдийгөө авралынхаа төлөө юуч хийж чадахгүй, ямарч боломжгүй болсон өрөвдөлтэй, азгүй хүмүүс гэдгээ огт мэддэггүй.

Хоёрдугаарт тэд бол Gnostic-чууд юм. Энэ үзэл нь тэд ямар нэг зүйлийг сурч чадсанаар гэгээрэлд хүрч, энэ гэгээрсэн мэдлэгээрээ аврагдах боломжтой гэсэн хүмүүс юм. Бид ийм хүмүүстэй бүх цаг үед тааралдана. Манай чуулганд ирээд хэдэн сар, бүр заримдаа хэдэн жил байгаад тэднийг аварч чадах Христийг худалдаж аваад, ашиглаж чадах “нууц”-ыг сурахаар хичээдэг хүмүүс байдаг. Тийм учраас Др Хортон “Gnostic дотоод ршлага болон гэгээрлийг чухалчилдаг” хэмээн хэлсэн. Би тэдэнд тэдний талаар байнга ийнхүү хэлдэг,

“Үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.” (II Тимот 3:7).

Гэвч тэд надад итгэдгүй. Тэд өөрсдийн Gnostic үзэлдээ хөтлөгдөн ямар нэгэн “нууц-ийг сурч чадаад Христ итгэлтэй болчихно гэж боддог. Би амьдралдаа авралдаа ашиглаж чадах “нууц” номлолыг олж ухаараад, сурч мэдээд нулимс асгаруулан уйлж буй хүмүүсийг харж байгаагүй! Саяхан нэг хоёр залуу “үүнийг ойлгоно” хэмээн бодсон. Тэд хоёулаа ийнхүү хэлсэн, “Би ямар нэг юм хийгээгүй. - Тиймээс би аврагдсанаа мэддэг.” Би тэднээс хэдэн асуулт асуусан бөгөөд тэд үнэхээр ямар нэг юм хийгээгүй болохыг би олж мэдсэн! Тэд үүнийгээ авралд хүрэх Гностик нууц хэмээн бодоцгоосон. Би тэдэнд та нарын энэ бодол ямар нэг Сайжруулсан эсвэл Библийн дагуух сургааль биш гэдгийг хэлсэн. Би тэдэнд энэ бол арван наймдугаар зууны үед Весли болон Вайтфайлд нарын сүржигнэн номлож байсан “Амар амгалан байдал- quietism”-ын тэрс үзэл гэдгийг хэлсэн. Би тэдэнд тэд зайлшгүй хийх ёстой зүйл байгаа талаар хэлсэн. Тэд заавал Христэд итгэх хэрэгтэй. Үүнийг библи маш тодорхой илэрхийлсэн байдаг,

“Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.” (Үйлс 16:31).

“Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. (Иохан 3:18).

Гэвч тэд хоёулаа эргэлзсэн байдалтайгаар холдон явсан бөгөөд тэд одоо болтол нэг л өдөр Гностик “нууц”-ыг сурч чадна хэмээн бодсоор байгаа! Энэ нь миний сэтгэлийг хичнээн зовоосон гээч! Есүс тэдэнд хайртай. Тэд бүгд Түүнд итгэх ажлыг хийх хэрэгтэй. Гэвч тэд ямар нэг нууц сургаалыг олох ажлаа үргэлжлүүлсээх байна! Симон “Энэ эрх мэдлээ бас надад өгөөч.” (Үйлс 8:19) хэмээн хэлсэн шиг Есүсийг мөн адил ямар нэг хүч чадал эсвэл эрх мэдэл хэмээн авч үздэг. Симон Гностик үзэл бодолдоо хэвээр үлдсэн. Сайжруулсан библи судлалд ийнхүү хэлсэн байдаг,

Гностикизм (Грек хэлний gnosis гэсэн үгээр нэрлэгдсэн, “мэдлэг” гэсэн утгатай) нь хүн авралыг гэмтнүүдийн төлөө үхсэн Христийн гавьяагаар бус, харин тусгай мэдлэгээр олж авсан хэмээн сургадаг... (Сайжруулсан библи судлал).

Хэрвээ хүн эдгээр үзлүүдийг оюун ухаандаа хүлээн авбал тэдгээрийг өөрийн аргаар өөрөөсөө гаргах боломжгүй юм. Тэд бол Есүсийг хайрладаг Аврагч гэхээсээ илүүтэй шүүгч (Cristo) хэмээн боддог Латин Америкийн Католикчуудтай адилхан юм! Би нэгэн настай Католик эмэгтэйд Есүс бол шүүгч бус харин хайрладаг Аврагч байсан хэмээн хэлэхэд ууртайгаар сүмийг орхин явсан! Тэр Есүсээс айж байх байдлаа үргэлжлүүлэх нь оюун бодлоо өөрчлөхөөс илүү дээр гэж үзсэн! Энэ бол өнөөдрийн ихэнхи евангелистүүдийн баримталдаг үнэн дүр төрх юм! Тэд ямар нэг нууцыг сурсанаар тэд удирдаж чадах Гностик “эрх мэдэл”-ээр Есүсийг төсөөлөн амьдрах нь илүү дээр гэж үздэг бөгөөд тэгээд хэрвээ тэд Түүнд зүгээр л итгэвэл тэднийг гэмийг тэр даруй уучлах тийм Аврагчаар боддог! Энэ ямар гунигтай вэ!

Тиймээ, энэ бол чөтгөрийнх гэдгийг та мэднэ! Др Мартин Лойд-Жонс ийнхүү хэлсэн,

[Чөтгөр] Христ итгэлт хувь хүн бүрд эсвэл Христийн сүм чуулганы хэсгүүдэд, бараг тэр цаг үеийн бүхийл улс орнууд дээр анхаарлаа хандуулах тийм цаг үе ирэх болно, (Христийн цэргүүд, Эфэс 6:10-13, Жинхэнэ итгэлийн үлгэр жишээ, 1977, p. 302).

Би Америк болон Барууныхан Сатаны эрх мэдэл дор байгаа гэдэгт итгэдэг төдийгүй манай хамгийн сайн гэсэн сүм чуулганууд хүртэл энэ муу ёрын сүнсний номлолын нөлөөнд маш хүчтэйгээр автагдаж байна. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.” (I Тимот 4:1).

Энэ Pelagian болон Gnostic үзэл санаанууд евангалист Христ итгэгчидийн дунд маш өргөн дэлгэрсэн гэдэгт итгэдэг бөгөөд энэ бол яах аргагүй “чөтгөрүүдийн номлол” юм.

“Итгэлийн үг” хөдөлгөөн Т.Д Жакес, Бенни Хинн, Жойс Майр, Жойл Остийн мэт алдартай хүмүүсээр сурталчлагддаг. Эдгээр хөгжил цэцэглэлтийн сайн мэдээ нь дэлхийн хязгаар хүртэл тархасаар байна. Тэр байтугай огт анзаараагүй байхад манай Баптист сүм чуулгануудад хүртэл нөлөөлж байна. Др Хортон “хөгжил цэцэглэлтийн мэдээ болон эртний Гностик үзэл хоёрын хооронд содон төстэй” зүйлүүд байна хэмээн хэлсэн. (ibid., p. 67). Тэр өнөөдөо олон сүм чуулган “өөрийгөө ёс суртахууны хувьд боловсруулдаг Pelagian болон өөрийгөө бурханчлан шүтэх Gnostic хоёрыг [хослуулсан]” номлолыг зааж байна гэсэн. (ibid., p. 68). “[Бурхан]-д та амьдралаас юу хүсч байгаа үр ашгийн талаар зарим дүрмүүд болон зарчмууд байдаг бөгөөд хэрвээ та үүнийг дагавал таны хүсч буй тэр зүйл танд байх болно.” (ibid.). Мэдээж энэ бол Pelagianism болон Gnosticism тэрс үзлүүдийн хамгийн гол утга учир нь юм. Энэ бол хүмүүсийн нийтлэг итгэл юм. Хэрвээ та дүрмүүдийг сураад зөв үгүүд хэлвэл та юу хүсч байгаагаа олж авч чадна.- Авралыг ч гэсэн.

Жоел Остийн номлолынхоо төгсгөл бүрд телевизийн дуран руу хараад телевиз үзэгчдэд ийнхүү хэлдэг,

Ердөө ингэж хэл, “Эзэн Есүс минь ээ, Би өөрийнхөө гэмийг гэмшиж байна. Миний зүрх сэтгэлд орооч. Би таныг өөрийн Эзэн болон Аврагчаа болгож байна.” Найзуудаа, Хэрвээ та энэ энгийн залбирлаар залбирсан бол та дахин төрөлтөө олсон гэдэгт бид итгэж байна.

Ноён Остийн номлолд Христ дурьдагдаагүй өмнө хийсэн залбиралдаа Сайн мэдээний талаар ч бас хэлээгүй! Христ Загалмай дээр гэмтнүүдийн төлөө тэдний өмнөөс үхсэн талаар номлол болон залбиралдаа огтоос дурьдаагүй! Орхигдсон гэмтнүүдийн гэмийг Христын Цус цэвэрлэдэг талаар номлол болон залбиралдаа огтоос дурьдаагүй! Өөрөөр хэлбэл, тэнд Сайн мэдээний талаар ерөөсөө дурьдаагүй. (I Коринт 15:1-4). Остийний хэлдэг шиг, “Хэрвээ та энэ залбирлаар залбирсан бол та дахин төрөлтөө олсон гэдэгт бид итгэж байна.” Энд хоёр л боломж байна – нэг бол Остийн тэр чигээрээ луйварчин – эсвэл (илүү төстэй) тэр “сүнснүүдийг [хуурах] уруу татахаар халамж болон чөтгөрийн сургаалийг” өгч байгаа.

Аль нь ч байлаа гэсэн Pelagianism болон Gnosticism-ууд нь Сатанаар дамжин дэлхий даяар –ялангуяа Америкийн нэгдсэн улсад тархаж байна. Мөн та үүнд итгэдэг! Энэ бол яагаад та аврагдахгүй байгаагын шалтгаан юм!

II. Хоёрдугаарт, та эдгээр хоёр чөтгөрийн сургаалаас зайлшгүй аврагдах ёстой бөгөөд эс бөгөөс та хэзээч аврагдахгүй!

Эхний хуурамч сургаал бол Pelagianism юм. Энэ нь та ямар нэг зүйл хийж чадсанаар болон ямар нэг зүйлээ больж чадсанаар авралаа олно гэсэн үзэл юм. Энэ бол би ярих болгондоо шаналдаг маш ойлгомжтой тэрслүү үзэл юм. Гэвч өнөө орой намайг сонсож буй та нарын олонхи нь энэ үзэлд итгэдэг! Та нар Библийн эдгээр ишлэлүүдийг уншиж байгаагүй гэж үү?

“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.” (Эфэс 2:8, 9).

Таны хийдэг юуч таныг аварч чадахгүй! Юуч! Таны хийхээ больсон ямарч зүйл таныг аварч чадахгүй! Ямарч зүйл! Орхигдсон нүгэлтнүүдэд хийхээр тушаагдсан ганцхан зүйл байдаг бөгөөд энэ нь,

“Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана.” (Үйлс 16:31).

Та “Гэхдээ энэ маш амархан!” гэж хэлдэг. Тиймээ, гэвч энэ бол орхигдсон хүмүүсийн хийдэггүй цорын ганц зүйл юм – та түүнээс хичнээн гуйлаач гэсэн хамаагүй! Орхигсдон гэмтнүүд Христийг үгүйсгэдэг бөгөөд ямар нэг зүйлээ хийсээр байдаг. Тэр үргэлж Есүст итгэхээсээ татгалздаг (Pelagianism) буюу өөрийнхөө чадварт эцэсээ хүртэл итгэсээр байдаг. Тэр Библийн үгэнд болон Есүсийн байдалд итгэхийн оронд гэвч Есүст Өөрт нь итгэдгүй. ТЭР ЕСҮСТ ӨӨРТ НЬ ИТГЭДЭГГҮЙ! Яагаад? Учир нь Pelagianism бол худал хуурмаг бөгөөд Тиймээс ийм байдаг! Бурханы энэрэлгүйгээр гэмт хүн хэзээч Есүст ирэхгүй бөгөөд зөвхөн Түүнд итгэдгүй! Тэр бүхэлдээ гажуудсан бөгөөд - Тэр Есүсийг Өөрийг нь үргэлж эцэргүүцэх болно!

“Нүгэл, хилэнц дотор үхсэн.” (Эфэс 2:1).

Хоёрдахь хуурамч сургаал бол Gnosticism юм. Бурхан бол тусгай мэдлэгтэй хүмүүсээр (Грек хэлний “gnosis” гэсэн үгний “мэдлэг” гэсэн утга) удирдаж эсвэл “хэрэглэж” болохуйц эзэн биегүй хүч чадал эсвэл эрх мэдэл гэсэн утгаар тодорхойлогддог. Энэ санаа ихэнхи евангелист үзэл бодолд байдаг. Др Хортон Евангелист Гностикизм бол бидэнд байдаг “бид өөрсдийн төсөөллөөр бүтээсэн, бид удирдан хянаж чадахуйц тийм шүтээнийг бид өөрсдийн дотроосоо хайж байдаг.” хэмээн хэлсэн.(дээр дурьдсан, p. 167).

Өнөөгийн залуус үүнийг бүр санамсаргүйгээр хийдэг. Тэд Есүсийг өөрийн төсөөлөлдөө өөрсдөө удирдаж чадах “хүч чадал” болгодог. Энэ нь яг шидтэн Симоны хийсэн зүйл биш гэж үү? Тэр “Энэ эрх мэдлээ надад өгөөч” (Үйлс 8:19) хэмээн хэлсэн. Ингэснээр Бурхан бол ердөө хүн өгч авч чаддаг “эрх мэдэл” болон хувирсан.

Энэ Гностик байдал “цагаан илбэ”-рүү дагуулдаг. Хар илбэд шидтэнгүүд тодорхой үгүүд ашиглаад муу ёрын сүнснүүдийг хянаж, удирддаг. “Цагаан илбэ” хэмээн нэрлэгддэг шидтэн шившлэг эсвэл залбирал гэсэн үгүүдийг ашиглаад сайн сүнснүүд-бүр цаашлаад Бурханыг хянаж бас удирддаг гэж үздэг.

Үүнд Жоел Остийний “гэмтнүүдийн залбирал”-ыг хэлж болно. Энэ бол яг цагаан шидтэний шившилэг юм,

Ердөө ингэж хэл, “Эзэн Есүс минь ээ, Би өөрийнхөө гэмийг гэмшиж байна. Миний зүрх сэтгэлд орооч. Би таныг өөрийн Эзэн болон Аврагчаа болгож байна.” Найзуудаа, Хэрвээ та энэ энгийн залбирлаар залбирсан бол та дахин төрөлтөө олсон гэдэгт бид итгэж байна.

Хэрвээ та эдгээр үгсийг хэлбэл эрх мэдэл таны зүрх сэтгэлд урсан орж ирэх болно! Та эдгээр үгийг хэлсэнээр та өөрөө өөрийгөө дахин төрүүлж чадна! Энэ бол жинхэнэ Гностикизм юм! Энэ бол жинхэнэ цагаан илбэ юм! Энэ бол евангелизм даяар байгаа бөгөөд энэ бол цагаан илбэ юм! Симон илбэ үзүүлдэг бөгөөд Гностикизмийн өвөг эцгүүдийн нэг ид шидтэн байсаныг санаарай! (Үйлс 8:9) Тиймээс л тэр “Энэ эрх мэдлээ надад өгөөч” хэмээн хэлсэн.

Дүгнэлт

Есүс Христ бол та хянаж, эсвэл удирдаж, эсвэл хэрэглэдэг ямар нэгэн “эрх мэдэл” биш юм! Тэр бол хүний биетэй хүн байсан. Тэр таны гэмийн төлөөх шийтгэлийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Та Түүнээс авралыг ойлгож ухаарах эсвэл суралцаж чадахгүй! Та үлдсэн амьдралдаа хэрхэн аврагдах “нууц”-ыг сурахаар хичээн зүтгэж болно- гэвч та шидтэн Симон шиг орхигдсон нэгэн хэвээр байх болно. Та үүнийг үнэхээр “шийдэж” чадахгүй гэм нүгэлтэнээр зайлшгүй Христ дээр ирэх ёстой. Та Түүний хөл доор сөхөрч тэгээд Түүнд итгэх ёстой. Та гэм нүглээсээ Христийн Загалмайгаар аврагдах ёстой! Та гэм нүглээ Түүний цэвэр ариун Цусаар угаалгах ёстой. Гэм нүглээсээ салах үүнээс өөр арга гэж байхгүй! Үүнээс илүү сураад байх зүйл гэж байхгүй! Сурах ёстой “Нууц түлхүүр” эсвэл тусгай үгс гэж байхгүй! “Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана.” (Үйлс 16:31).

Та яагаад Есүст итгэхгүй байна вэ? Хариулт нь маш энгийн. Та гэм нүглийн буруутгалд ороогүй байна. Таны гэм нүгэл таныг хэзээч шаналгаж, нойрноос чинь хулааж байгаагүй учраас юм! Таны нүгэлт зүрх сэтгэл танд хэзээч жигшүүртэй санагдаж байгаагүй!

Гэмт байдлаа ухаарахгүйгээр жинхэнэ аврал гэж үгүй юм. Хүн өөрийн гэмт байдалдаа чин сэтгэлээр шаналж зовох хүртлээ Есүс өөрт нь хэрэгтээ гэдгийг хэзээч ухаардаггүй.

Тиймээс бид сэргэлт болон жинхэнэ авралын төлөө залбирсаар байна. Гэвч бид залбиралдаа ямар зүйлийг онгойлон хийдэг вэ? Бид “Өө, Эзэн минь, олон хүнийг ирүүлж өгөөч” – эсвэл “Өө, Бурхан минь, сэргэлтийг илгээгээч” хэмээн зөвхөн гуйдаг уу? Хэрвээ бид ингэж байгаа бол бид яг хэрэгтэй зүйлсээ гуйхгүй байна гэсэн үг. Бид ердөө л ерөнхий бүрхэг залбирал хийж байна. Бурхан бид залбиралдаа юу гуйж байгааг л өгдөг. Хэрвээ та ерөнхий зүйлийг гуйж байгаа бол ихэнхдээ та юуч олж чадахгүй! Тиймээс бидэнд хэрэгтэй тэр нэг зүйл болох – гэм нүгэлтээ гэдгээ хүлээн зөвшөөрөхийн төлөө. Надтай хамт “гэм нүгэлтээ гэдгээ хүлээн зөвшөөрөхийн төлөө” хэмээн хэлцгээе. Энэ бол тэр юм! Энэ бол бидэнд зайлшгүй хэрэгтэй тэр зүйл юм! Энэ бол Бурханы Сүнс бидэнд хийх ёстой тэр зүйл юм! Та гэм нүгэлтэй гэдгээ ухаарах хүртэл Сайн мэдээ бол бүрхэг бөгөөд тодорхойгүй зүйл байх болно!

Бид дараагийн Хагассайн өдөр оройн 5 цаг хүртэл мацаг барин залбирал хийх гэж байна. Тэгээд бид энд сүмд ирээд хэсэг залбирсаны дараа хамтдаа хоол иднэ. Бидний ийнхүү мацаг барьж залбирч байгаа нь “гэм нүгэлтээ гэдгээ хүлээн зөвшөөрөх” бидний хэрэгцээний төлөө юм. Бурхан үүнийг бидэнд хийж өгөх үед Есүст итгэж буй олон хүмүүсийг бид харах болно! Энэ зүйл нь олон хүмүүст нэг дор тохиолдох үед бидэнд сэргэлт ирэх болно! Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Үйлс 8:18-24-ийг Др Крейтон Л Чан уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Нигүүлслийн Гүн! Ингэж болно гэж үү?” (Charles Wesley, 1707-1788;
Пастороор шинэчлэгдсэн).


үндэс

ЭНЭ ЭРХ МЭДЛЭЭ НАДАД ӨГӨӨЧ

(НОМЛОЛ 2 СЭРГЭЛТ)

Доктор Р.Л.Химерс

“Энэ эрх мэдлээ бас надад өгөөч.” (Үйлс 8:19).

(Үйлс 8:23, 24)

I.   Нэгдүгээрт, ёс зүйн дээд чанар, эсвэл зан ааш, бидний цаг үеийн нийтлэг итгэл үнэмшил бол Пелагиан болон Гностик юм. Эфэс 2:5; 4:18; II Тимот 3:7; Үйлс 16:31; Иохан 3:18; 1Тимот 4:1.

II.  Хоёрдугаарт, та эдгээр хоёр чөтгөрийн сургаалаас зайлшгүй аврагдах ёстой бөгөөд эс бөгөөс та хэзээч аврагдахгүй! Эфэс 2:8, 9; Үйлс 16:31; Эфэс 2:1; Үйлс 8:9.