Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГОЛОГДСОН МЭДЭЭ

(НОМЛОЛ 2 ИСАИА 53)
THE REJECTED REPORT
(SERMON 2 ON ISAIAH 53)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2013 оны 3 дугаар сарын 3-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, March 3, 2013

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1


Исаиа бол Христийн сайн мэдээг ярьдаг. Өнгөрсөн долоо хоногт би 52 дугаар бүлгийн сүүлийн 3 ишлэлээс номлосон. Уг ишлэлд зөнч Христийн зовлонгийн талаар зөгнөхдөө Түүний харагдах байдлыг Исаиа 52:14-д “Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан” гэсэн. Энэ бол бидний гэмийн төлөө зодуулж, цовдлогдсон Есүсийн дүр төрх ба улмаар үхлээс дахин амилсан. Үүний талаар Исаиа 53:13-д “Өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.” гэсэн. Харин одоо өнөөдрийн үгэнд зөнч Сайн мэдээнд цөөхөн хүмүүс итгэхийг хараад халаглаж байгаа тухай гарч байна. Миний хуучин пастор доктор Тимоти Лины найз бөгөөд ангийн анд доктор Эдвард Ж Ёнг бол хуучин гэрээний эрдэмтэн байсан. Бидний өнөөдрийн “Бидний мэдээнд хэн итгэсэн вэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” гэсэн ишлэлийг “Энэ бол асуултаасаа илүү уулга алдалт юм. Энэ нь сөрөг хариулт шаардах бус, харин энэ нь дэлхий дээрхи цөөхөн тооны жинхэнэ итгэгч нарыг дуудсан тухай энгийнээр найруулагдсан юм... энэ зөнч нь өөрөө эдгээр хүмүүсийнхээ төлөөлөгч бөгөөд маш цөөхөн итгэгчид байгаагаа хэлж, илэрхийлж байгаа тухай юм.” (доктор Эдвард Ж Ёнг Исаиа библи, William B. Eerdmans Publishing Company, 1972, volume 3, p. 240 ) “Бидний мэдээнд хэн итгэсэн вэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?”

Энд байгаа мэдээ гэсэн үг нь “тунхаглагдсан мэдээ” гэсэн утгатай. Лутер үүнийг “бидний сургаал” гэж орчуулсан. (Ёнг. мөн адил) “Бидний мэдээнд хэн итгэсэн вэ?” Мөн зэрэгцсэн дүрслэл нь “ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” гэсэн. “Эзэний мутар” гэдэг нь Эзэний хүч чадлыг илэрхийлсэн. Бидний мэдээнд хэн итгэсэн вэ? болон “ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” гэсэн нь “Христийн аврах хүч хэнд илэрхийлэгдэж байна вэ?” гэсэн утгатай. Энэ ишлэл нь та юуны түрүүнд Сайн мэдээний сургаалд заавал итгэх ёстой бөгөөд үүний дараа Христ доторхи Бурханы хүчээр аврагдах болно гэдгийг харуулдаг. “Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1

I. Нэгдүгээрт. Христийн дэлхий дэхь үйлчлэлийн үеэр цөөхөн нь итгэж, авралыг авсан.

Есүс Лазарын булшинд ирсэн. Энэ хүн үхээд дөрөв хоносон байсан. Есүс тэдэнд “Хадыг зайлуул” (Иохан 11:39) гэж хэлсэн. Лазарын эмэгтэй дүү Түүнийг зогсоохыг хүссэн. Тэр “Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа.” гэж хэлсэн. Гэхдээ тэд Есүсийг хүндэтгэж булшны амыг хаасан байсан хадыг зайлуулсан. Үүний дараа Есүс “чанга дуугаар -Лазар, гараад ир гэж хашхирав. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд -Тайлж, түүнийг явуул гэв.” (Иохан 11:43-44)

“Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж -Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.” (Иохан 11:47) Тэд Түүний хичнээн олон гайхамшиг үйлдсэнийг харсан бөгөөд ихэнхи хүмүүс тэднийг бус харин Түүнийг дагах вий хэмээн айж байсан. “Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” (Иохан 11:53) Ахлах тахилч болон Фарисай нар Есүсийг зайлуулах буюу Түүнийг үхүүлэх хамгийн сайн аргыг бодож олохоор хамтдаа цуглаж эхэлсэн. Элч Иохан үүнийг “Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?" гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.” (Иохан 12:37-38)гэж хэлсэн.

Тэд Түүний таван мянган хүнийг гайхамшигтайгаар хооллохыг харсан. Тэд Есүс уяман өвчтөнүүд болон сохоруудыг эдгээснийг харсан. Тэд Түүний чөтгөрүүдийг зайлуулж байгаа болон саа өвчтөнийг эв эрүүл болгоод босгохыг нь харсан. Тэд Түүний бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг үхлээс босгохыг нь харсан. Тэд зөвхөн усыг дарс болгосон Түүнийг харсан бус, харин Түүнийг сонссон. Матай 9:35-д “Есүс синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, бүх хот тосгоноор явж байлаа.” Тэр дөнгөж Лазарыг үхлээс амилуулсан тэр үед Иохан 11:53-д “Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” гэсэн. “Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?" гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.” (Иохан 12:37-38) Тиймээ, Христийн дэлхий дээрхи үйлчлэлийн үед зөвхөн цөөхөн хэдэн хүмүүс итгэж, аврагдсан байдаг.

II. Хоёрдугаарт. Элч нарын үеэр цөөхөн нь итгэж, авралыг авсан.

Одоо бүгдээрээ Ром 10:11-16 дугаар хэсгийг гаргаад энэ гайхалтай ишлэлийг босоод хамтдаа уншицгаая. “11Учир нь Судар "Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй" гэдэг. 12Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. 13Учир нь "Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно". 14Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? 15Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? "Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!" гэж бичигдсэн байдаг. 16Харин тэд сайн мэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа "Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?" гэж хэлсэн.” Одоо сууцгаана уу. 12 дугаар ишлэлийг дахин анхаарна уу. “12Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.”

Есүс Тэнгэрийн улс уруу өргөгдсөнөөс хойш 30 хүрэхгүй жилийн хугацаанд элч Паул үүнийг бичсэн. Элч Паул Үйлс номын хамгийн сүүлийн хэсгийн үед явж байхдаа энэ номыг бичсэн. Есүс ихэнхдээ онцгойлон Иудейчүүдэд хандан ярьж байсан бол Паул Иудей болон Харь үндэстэн хоёуланд нь хандан ярьдаг байсан. Паул “Иудей болон Харь үндэстэн хоёрын хооронд ямарч ялгаа байхгүй” хэмээн хэлсэн бөгөөд бүх хүмүүст Христ хэрэгтэй юм.

Ямартаа ч Паул түүний ихээхэн хэмжээний Иудей бус сонсогч нартаа Есүсийн хэлсэнтэй адил зүйлийг Исаиа 53:1-с иш татан хэлсэн. Тэр ердөө харьцангуй бага тооны Харь үндэстэнүүд итгэсэн тухай баримтыг халаглан хэлсэн. Тэр зөнчийн Сайн мэдээнд ихэнхи Харь үндэстнүүд Иудейчүүдээс үл ялиг илүү уриалгахан байна гэж хэлсэнийг Исаиа 53:1-с иш татан харуулсан. Паул Исаиагын гомдол харуусалаас иш татан үүнийг харуулсан. “Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1

Харь үндэстнүүд сайн мэдээнд Иудейчүүдээс илүү нээлттэй байсан. Хэдий тийм боловч Паул болон элч нарын үед ердөө харьцангуй бага тооны Харь үндэстнүүд Есүст итгэсэн. Үйлс номноос бидний уншисан шиг элч нарын үе нь агуу сэргэлтийн үе байсан. Хэдий ийм агуу сэргэлтийн үе байсан ч энэ нь ердөө харьцангуй бага тооны Харь үндэстнүүдэд Христ доторхи авралыг авчирсан. Сайн мэдээний ажил нь хэцүү байсан бөгөөд Ромчуудын үед ч гэсэн мөн адил тийм байсан.

Христ болон Элчүүд хоёулаа ердөө цөөхөн тооны итгэгчдыг харсан. Иймээс нэгдүгээр зууны Христ итгэгчид маргаангүйгээр цөөнхи байсан ба ерөнхийдөө хавчигдсан цөөнхи байсан. Тиймээс Иохан болон Паул хоёулаа өнөөдрийн бидний ишлэлээс иш татан сайн мэдээнд ихэнхи хүмүүс татгалзах талаар тайлбарласан ба тэдний номлолыг сонссон хүмүүсийн ихэнхи нь яагаад өөрчлөгдөхгүй хоцордог талаар тайлбарласан. “Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1

Энэ нь Христ итгэлтний түүхийн турш үнэн байсаар ирсэн. Бүх үеийн турш үргэлж ердөө цөөхөн тооны хүмүүс л сайн мэдээнд итгэсэн ба жинхэнээсээ итгэгчид болсон байдаг. Энэ нь өнөөдөр ч гэсэн хэвээр байна. Юуч өөрчлөгдөөгүй. Энэ нь бидэнд бидний сүүлчийн утга учрыг авчирдаг.

III. Гуравдугаарт. Өнөөдөр цөөхөн нь итгэж бас өөрчлөгдөж байна.

Бид өөрсдийн энэ цаг үед Исаиагын харууслын бодит байдалтай үргэлж тулгарсаар байна. “Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1-ийн харамсалтай асуулттай тулгарсаар байна.

Харамсалтай нь Сайн мэдээний номлолд цөөхөн хүмүүс итгэж мөн цөөхөн хүмүүс Христийн хүчээр аврагдаж байгааг бид заавал хэлэх ёстой. Хэдий бидний хайрлаж хүндэлдэг төрөл төрөгсөд маань үргэлж эсэргүүцдэг ч гэсэн мөн хэлэх хэрэгтэй. Бид нарын сүмд дагуулж авчираад номлол сонсгосон тэдгээр хүмүүсийн ердөө цөөхөн нь итгэдэгийг та нарын ихэнхи нь мэддэг. Би энэ талаар гурван зүйлийг хэлье.

1.   Ихэнхи хүмүүс аврагдана гэж библийн аль хэсэгт бидэнд хэлсэн байдаг вэ? Ийм зүйл байдаггүй. Үнэндээ Есүс үүний эсрэг зүйлийг хэлсэн. Тэр Матай 7:13-14-д “13Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. 14Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” Олдох хүмүүс нь цөөхөн байдаг. Бидний сайн мэдээний ажлын чармайлтын үр дүн нь бидний итгэж байснаас цөөхөн байх үед бид үүнийг үргэлж ой тойндоо хадгалж байх ёстой. Мөн хоёрд нь үүнийг хэлмээр байна.

2.   Сайн мэдээний номлол дахь бидний сэдэл бол хэдэн хүн аврагдах вэ гэдэгт үндэслэдгүй. Хариу нь агуу их эсвэл бага аль нь ч байлаа гэсэн бидний харц хир их хүн аврагдаж байна гэдэгт чиглэж хэзээч болохгүй. Бидний сэдэл Бурханд дуулгавартай байдалт тулгуурладаг. Бид сайн мэдээний ажлаар явах үедээ бидний харц үргэлж Бурхан уруу чиглэх ёстой ба бидний дуулгавартай байдал Түүнд хандсан байх ёстой. Бид сайн мэдээ тунхаглах үедээ бидний харц үргэлж Бурхан уруу чиглэх ёстой ба бидний дуулгавартай байдал Түүнд хандсан байх ёстой. Христ Марк 16:15-д ийнхүү хэлсэн. “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.”


Энэ бол хүмүүс сонсох, эс сонсох эсвэл тэд аврагдах, эс аврагдах эсэхээс үл хамаарч Христ бидэнд хий гэж хэлсэн зүйл юм. Христ бидэнд хэлсэн учраас бид сайн мэдээг түгээх ёстой. Бидний амжилт хүмүүсийн хариу үйлдэлд үндэслэдгүй. Үгүй шүү. Бидний амжилт Христэд дуулгавартай байдалд үндэслэдэг. Тийм учраас бид хүмүүс итгэх эсвэл үл итгэхээс үл хамаарч сайн мэдээг тунхаглахаар явах болно. Эндээс бидний гурав дахь зүйл урган гарч ирж байна.

3. Та Христэд итгэдэг үү? Та Христ рүү өөрчлөгдсөн үү? Та итгэлээр Христ уруу ирэх үү? Хэдий чиний найз нөхөд болон төрөд төрөгсөд чинь хэнч аврагдаагүй байсан ч та Христийг эрэн хайх уу? Та Түүн уруу ирэх үү? Христийн хэлсэн дараахь үгийг сана. Марк 16:16-д “Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно”


Та Есүс рүү ирээд, дахин төрөөд, усан баталгаа хийлгэх үү? Эсвэл Аврагчийг эсэргүүцэн тамын галд устгагдах үй олон хүмүүсийн дунд үлдэх үү? “Харин итгээгүй хүн нь яллагдах болно” (Марк 16:16) Та тамд шийтгэгдэх үй олон хүмүүсийн дунд байх бус харин энэ цуглаанд бидэнтэй нэгдэж байгаасай гэдэг нь миний гуйдаг зүйл юм. Дэлхийгээс гар тэгээд Есүс рүү итгэлээр ир. Сүм чуулганд ир. Тэгээд Есүсийн цус болон зөвт байдлаар бүх цаг хугацаандаа болон үүр мөнхөд аврагдацгаа. “Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1

Магадгүй та итгэж аврагдсан нэгэн байж болно. Магадгүй та номлол хийгдэх үед итгэсэн тэр нэгэн байж болно. Магадгүй та “Тиймээ, Есүс миний гэмийг төлөхийн тулд үхсэн. Тиймээ, Тэр үхлээс амилсан. Тиймээ, би Түүн рүү итгэлээр ирж байна.” гэж болно. Магадгүй та Есүст итгэснээрээ авралыг амссан хүн шиг Эзэний мутар илэрхийлэгдсэн цөөхөн хүмүүсийн нэг нь байж болно. “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!” (Иохан 1:29) Магадгүй та Есүст ирээд Түүний гайхамшигтай цусаар өөрийнхөө гэм нүглийг угаалгадаг тэдгээр хүмүүсийн нэг байж болно. Магадгүй Бурхан танд бидний мэдээнд итгэх болон Эзэн Есүс Христээр гэм нүглээсээ аврагдах ивээлийг бэлэглэсэн байж болно. Амен. Одоо бүгдээрээ босоод “Эзэн, би очиж байна” гэсэн 7 дугаар дууг дуулцгаая.

Намайг дуудсан Таны зөвшөөрсөн дуу хоолойг би сонсдог. Эзэн Та шүү.
     Калварид урссан Таны үнэт цусан дахь ариутгалын төлөө
Эзэн минь, би очиж байна. Одоо очиж байна Тань уруу
     Намайг угаагаач, Калварид урссан цусаараа намайг цэвэрлээч.

Дорой болон бузар ирсэн ч Та миний хүч чадлын батлан даагч болдог
     Та миний бузарыг ямарч толбогүй цэвэр ариун болтол бүрэн цэвэрлэдэг
Эзэн минь, би очиж байна. Одоо очиж байна Тань уруу
     Намайг угаагаач, Калварид урссан цусаараа намайг цэвэрлээч.
(“Эзэн минь, би очиж байна.” Lewis Hartsough, 1828-1919).

Хэрвээ та Есүсээр өөрийнхөө гэмээсээ цэвэрлэгдэх талаар бидэнтэй ярих дуртай байгаа бол одоо уулзалтын өрөө рүү алхам хийгээрэй. Доктор Каган таныг бид ярилцаж болохуйц уулзалтын өрөө рүү таныг дагуулах болно. Доктор Чан та гарч ирээд эдгээр хүсэлтэй хүмүүсийн төлөө залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Исаиа 52:13-53:1-ийг номлолоос өмнө ноён Abel Prudhomme уншина.
Номлолоос өмнө ноён Benjamin Kincaid Griffith “Өргөст титэм” дууг ганцаараа дуулна. (by Ira F. Stanphill, 1914-1993)


үндэс

ГОЛОГДСОН МЭДЭЭ

(НОМЛОЛ 2 ИСАИА 53)
Доктор Р.Л.Химерс

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илэрхийлэгдсэн бэ?” Исаиа 53:1

Исаиа 52:14,13

I.      Нэгдүгээрт, Христийн үед цөөхөн хүмүүс итгэж аврагдсан.
Иохан 11:39, 43-44, 47, 53: 12:37-38: Матай 9:35

II.    Хоёрдугаарт, Элч нарын үед цөөхөн хүмүүс итгэж аврагдсан.
Ром 10:11-16

III.  Гуравдугаарт, Өнөөдөр цөөхөн хүмүүс итгэж аврагдаж байна.
Матай 7:13-14: Марк 16:15, 16: Иохан 1:29